Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00363

 

 

 

 

 

 

 

 

 

2022 01 25

101/ШШ2022/00363

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 6,960,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани**************, Дүнжингаравын гудамж, орон сууцны тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь юм. Бид, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хэд хэдэн орон сууцыг худалдахаар тохиролцсон бөгөөд эдгээрт тоот хаягт байрлах 98.9 м.кв хэмжээтэй орон сууц багтсан байсан.

 

Гэвч худалдан авагч Э. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний талууд тухайн гэрээг цуцалсан. Гэтэл манай компанийн өмчлөлийн тоот орон сууцанд хариуцагч Х.ыг хууль бусаар оршин сууж байгааг мэдсэн ба түүнд орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн хэдий ч тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүйгээр оршин суусан хэвээр байна. Бид, өөрийн компанийн эрх ашгийг хамгаалахын тулд хариуцагч Х. болон түүнтэй хамт амьдарч байсан бусад хүмүүст орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан.

 

Иргэний хуулийн 96 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь өөрийн хууль ёсны өмчлөлийн зүйлээ буцаан шаардсанаар нөгөө этгээдийн эзэмших эрх дуусгавар болдог журамтай. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд уг орон сууцанд амьдарч байсан н., хариуцагч Х. нарт манай компаниас хэд хэдэн удаа шаардлага хүргүүлснийг тэд хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн зөвшөөрч орон сууцыг чөлөөлж өгнө гэх баталгааг өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмших эрхтэй холбоотой харилцаа дуусгавар болсон гэсэн үг.

 

Гэтэл хариуцагч Х. анхнаасаа тус орон сууцыг эзэмших эрхгүй байтал буцаан өгөхөөс татгалзсан тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргасан. Бид нар хуульд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлийг хэрхэн зохицуулсан талаар мэддэг гэж ойлгож байна. Хэрэв худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулаад нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн бол Э.ос хариуцагч Х.ын эзэмшилд шилжсэн эсэх асуудал яригдах байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах ёстой гэж маргаж байна.

 

Энэхүү орон сууцны өмчлөгч нь хэн болох талаар зохигчид маргахгүй байх тул эзэмших эрх хэрхэн үүсэх асуудлыг ярих нь зүйтэй. Аливаа хүн Иргэний хуулийн 94, 112 дугаар зүйлд тус тус заасны дагуу эзэмших эрхтэй байх ёстой. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Х. нь хууль ёсны эзэмших эрхтэй этгээд гэсэн дээрх нөхцөл байдал үүсээгүй байх тул тэрээр тухайн орон сууцыг эзэмших эрхгүй. Хариуцагч нь Э. болон нарын байгуулсан гэрээний хугацаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцыг шилжүүлж авсан мэт тайлбарыг өгдөг боловч худалдан авагч нь манай компанид гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд түүний өмчлөлд тус орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон.

 

Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар Х.ыг иргэн Э.той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухай ямар нэгэн баримт байдаггүй, талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтыг үзвэл хариуцагч Х. нь Ж. гэж хүнд орон сууц худалдах, худалдан авахаар 40,000,000.00 төгрөгийг урьдчилгаанд өгсөн гэсэн түүний өөрийнхөн мэдүүлэг, мөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолт байна.

 

Түүнчлэн тухайн нотлох баримтуудыг үзвэл хариуцагч тал манай өмчлөлийн хотхоноос биш оос 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууц авахаар Ж.ын дансанд 40,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч нь манай компанийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлэр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн хувьд хариуцагч Х. болон иргэн Э. нар орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулаагүй, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар хариуцагч нь зөвхөн 40,000,000.00 төгрөгийг буцаан авахтай холбоотой гомдол гаргасан байна.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар*******,*******, Санто аппрмент хотхоны тоот хаягт байрлах байрны тоот орон сууцыг хариуцагч Х.ын эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн хариуцагч нь өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарч, өөрийн зардлыг хэмнэсэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 1 сарын төлбөрт 1,700,000.00 төгрөгийг 4 сараар тооцож 6,800,000.00 төгрөг, ашиглалтын зардалд сарын 40,000.00 төгрөгийг мөн адил 4 сараар тооцож 160,000.00 төгрөг, нийт 6,960,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, анх эгч Х.тэй хамт нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн*******, тоот байрны тоот орон сууцыг нэхэмжлэгч -иас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түлхүүрийг нь авсан гэх иргэн Э.ос худалдан авахаар ярилцсан. Тэр надад орон сууцыг хямд худалдаж байгаа учир мөнгөө бэлнээр өгч, түлхүүрийг аваад байрандаа орж болно, өмчлөх эрхийн гэрчилгээг 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн тул үүнд итгээд 40,000,000.00 төгрөгийг өгөөд орон сууцанд орсон.

 

Миний бие уг байрны ашиглалтын зардлыг сар бүр төлж байсан бөгөөд орон сууцыг худалдаж авах үед хууль ёсны өмчлөгч байсан Э.д төлбөрийг нь төлсөн учраас ямар нэгэн түрээсийн төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь иргэн Э.той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тэр хүн нь бусдад хууль ёсны өмчлөгчийн баталгаа гэж гэрээ үзүүлж, төлбөрийг авсан асуудал нь байхад намайг хууль бус гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгө мөнгө босгох шаардлагаас түүнтэй хуйвалдаж иргэдийг хохироосон байх магадлалтай тул бидний хэдэн хүмүүс нийлээд нэхэмжлэгчийг цагдаад өгсөн.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар намайг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд амьдарч байгаа тул албадан чөлөөлж, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 6,960,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл би, эрх бүхий худалдан авагч этгээдээс тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон тул миний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар намайг энэхүү тоот хаягт байрлах орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суусан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул миний эзэмшлээс чөлөөлүүлэх болон түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар хэрэгт түрээсийн төлбөрийг хэрхэн тооцож гаргасан тухай баримт байхгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн бэ гэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шалгахад Санто апартмент хотхоны тоот хаягт байрлах орон сууцыг -ийн өмчлөл мөн эсэх асуудал хөндөгдөнө.

 

Тэгэхээр бүтэн объектын гэрчилгээнд тус тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч -ийн мөн эсэх нь эргэлзээтэй, энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэгчийн тайлбараар Э.той байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэсэн боловч тус орон сууцыг нэхэмжлэгч -иас худалдан авахаар тохиролцсон Э.ос дамжуулж эзэмшлийг Х.д шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гуравдагч этгээдийн байр сууринаас хандах ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Э.той байгуулсан гэрээний үр дагаврыг тэр гэрээнд огт хамааралгүй гуравдагч этгээд болох хариуцагч Х.аас шаардаж байгаа нь буруу юм. Мөн Э.той байгуулсан гэрээг цуцалсантай холбоотой баримт хэргийн материалд байхгүй, гэрээ цуцлах, гэрээнээс татгалзсан журмын хүрээнд цуцалсан эсэх асуудал маргаантай байх үед Х.ыг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдгийг нотолсон тодорхой баримтууд хэрэгт ирсэн. Эдгээр баримтаар хариуцагч Х.ыг иргэний хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, нэхэмжлэгч -ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан байна. Иргэний хариуцагчаар тухайн хэргийн улмаас хохирсон хохирлыг хариуцах этгээдийг иргэний хариуцагчаар оролцуулдаг. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа буюу эрүүгийн хэрэгт Э., хариуцагч Х., нэхэмжлэгч нартай холбоотой хэргийг шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бүрдсэн.

 

Учир нь, тухайн маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул иргэний журмаар шүүх асуудлыг давж шийдвэрлэж болохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар Э.ос өгсөн 650,000,000.00 төгрөгөөс нэхэмжлэгч нь 250,000,000.00 төгрөгийг зарцуулж, одоо 400,000,000.00 төгрөгийг өөрийн дансанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэлх хугацаанд захиран зарцуулах эрхгүй байршуулж байна. Тэгэхээр Э.той байгуулсан гэрээтэй холбоотой асуудлын үр дагаврыг Х.аас шаардах боломжгүй учраас иргэний журмаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

 

2.            Нэхэмжлэгч -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжид 196,510.00 төгрөгийг төлсөн баримт,

 

4.            Ү-2204095770 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,

 

5.            Э.той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээ,

 

6.            Э.той байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлах тухай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл,

 

7.            Хариуцагч Х.д 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус тус орон сууцыг чөлөөлөхийг шаардсан албан тоот,

 

8.            Иргэн Х.ын орон сууцыг чөлөөлөн өгөх тухай албан бичиг.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12/4-3618 тоот албан бичиг,

 

2.            Депозит дансны хуулга.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.            Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26б/1522 тоот албан бичиг,

 

2.            Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/4-6448 тоот, мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/4-6942 тоот албан бичиг /хавсралтын хамт/,

 

3.            Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12/4-47 тоот албан бичиг.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 2020 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 6,800,000.00 төгрөгийг ашиглалтын зардал 160,000.00 төгрөгийн хамт тус тус нэхэмжилсэн.

 

Энэ хэрэгт шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь -ийн хамт *******,*******,*******,, тоот хаягт орших 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилдөг байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн 108.2Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, , нар тус 14,833.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар, аль эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр хамтран өмчлөх эрхтэй бөгөөд тэд тус хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаанд хамтран үүрэг гүйцэтгүүлэгч буюу өмчлөгч болохынхоо хувьд аль нэг нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э.той орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, тус 14,833.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 11 ширхэг орон сууц буюу нийт 944 м.кв талбайтай хэсэг үл хөдлөх хөрөнгийг 2,548,800,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна /х.х-ийн 8-11 хуудас/.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдан авагч Э.Солонгыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 2,548,800,000.00 төгрөгийг хэсэгчлэн төлсөн тохиолдолд түүнд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон учраас 11 ширхэг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй ба хожим гэрээг цуцалсан гэсэн.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Тайлбарлавал, хэдийгээр нэхэмжлэгч , Э. нар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан боловч уг хэлцлийг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгч -ийн өмчлөх эрх дуусгавар болоогүй, өмчлөгч этгээд хэвээр байгаа ажээ.

 

2.            Гэтэл зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Х. нь нэхэмжлэгч -ийн өмчлөлийн 14,833.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс Э.д худалдахаар тохиролцсон тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцанд амьдарч байгаа тухай зохигчид маргаагүй /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ. Иймд, хариуцагч Х.ыг нэхэмжлэгч -ийн өмчлөлийн 14,833.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцанд амьдарч байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй бөгөөд гагцхүү түүний эзэмшил нь хууль ёсны эсэх тухай асуудал маргааны зүйл болж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.......... гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрхтэй болох ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Х. нь уг тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар Э.той тохиролцож, урьдчилгаа төлбөрт 40,000,000.00 төгрөгийг төлж, хүлээн авсан гэсэн.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасныг үзвэл орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх агуулгыг илэрхийлж байна.

 

Энэ тохиолдолд тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн 42.4Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж тус тус зааснаар Э. болон Х. нарыг энэхүү тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх учиртай.

 

Гэтэл хэрэгт Э., хариуцагч Х. нарын хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан талаарх баримт байхгүй, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Э. нарт холбогдох эрүүгийн хэрэгт хариуцагч Х.ыг уг тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцтай холбоотой бус, харин 40,000,000.00 төгрөгийг Ж. гэж хүнд өгч залилуулсан гэх үйлдэлд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон байна /х.х-ийн 57, 58, 101, 103 хуудас/.

 

Тодруулбал, хэдийгээр хариуцагч Х. нь маргааны зүйл болсон орон сууцыг Э.ос худалдан авахаар урьдчилгаанд 40,000,000.00 төгрөгийг төлж, хүлээн авсан гэсэн боловч тэрээр нэхэмжлэгч -тай гэрээ, хэлэлцээр байгуулаагүй Ж. гэж хүнд 40,000,000.00 төгрөгийг өсөн болох нь хариуцагчийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна /х.х-ийн 59, 76 хуудас/.

 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд дурдсан нэхэмжлэгч Х.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.ийн өгсөн мэдүүлгийг үзвэл хариуцагч нь*******,*******,, тоот хаягт орших хотхоноос бус, харин оос 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууц авахаар Ж.ын дансанд 40,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 62-65 хуудас/.

 

Иймд, хариуцагч Х.ыг нэхэмжлэгч -тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Э.ос тухайн орон сууцыг дамжуулан худалдан авахаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн худалдахаар зөвшөөрсөн эрх бүхий этгээдээс орон сууцыг хүлээн авсан гэж үзэхгүй.

 

3.            Иргэний хуулийн 90 дүгэр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, мөн 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж, түүнчлэн 95 дугаар зүйлийн 95.1Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хэн нэгэн этгээдийн аливаа зүйлийг бодитоор эзэмшиж байгаа эзэмшлийг хууль ёсны, хууль бус гэж ангилах ба хууль ёсны шударга эзэмшигчээс тухайн эд хөрөнгийг шаардаж болохгүй бол хууль бус эзэмшигч нь эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй. Хууль бус эзэмшил нь эзэмших эрхгүй ч шударгаар хандсан эзэмшигч /субьектив байдлын хувьд зөв хэдий ч обьектив байдлын хувьд буруу байдаг/ гэж, мөн эзэмших эрхгүй шударга бус эзэмшигч /аль аль нь буруу/ гэсэн зарчмын шинжтэй агуулгыг өөртөө багтаадаг бөгөөд хэн аль нь эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэг хүлээдэг.

 

Энэ талаар эзэмших эрхгүй ч шударгаар хандсан эзэмшигч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх бол, харин эзэмших эрхгүй шударга бус эзэмшигч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

 

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч -иас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус Э.той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж байгаа тухайгаа түүнд мэдэгдэж, улмаар хариуцагч Х.д 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус тус орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байжээ /х.х-ийн 12-17 хуудас/.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн 91.2Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус зааснаар хариуцагч Х. нь Э., Ж. нарыг өмчлөгч гэж үзэх бус, харин нэхэмжлэгч -ийг тус тоот хаягт байрлах 98.9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч гэж үзэх учиртай.

 

Үүнээс үзвэл хариуцагч Х. нь тоот хаягт орших 98.9 м.кв талбайтай орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээдээс хүлээн авсан болон бусдын өмчлөлийн орон сууцанд зөвшөөрөлгүй амьдарч байгаагаа мэдсэн гэж үзэх бөгөөд түүний өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөхгүй байгаа үйлдэл хууль ёсных байсан гэсэн тайлбар нь дээр дурдсанаар тогтоогдсонгүй, үгүйсгэгдэж байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч -ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Х.аас 98.9 м.кв талбайтай орон сууцыг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

5.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, түүнчлэн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Х.д холбогдуулан өмчлөгчийн нэхэмжлэлийг гаргасан хэдий ч хуульд зааснаар үүсэх үүрэг буюу хариуцагчийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэж, орон сууцанд 2020 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 6,800,000.00 төгрөгийг ашиглалтын зардал 160,000.00 төгрөгийн хамт нийт 6,960,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэтэл нэхэмжлэлд хариуцагч Х.ыг дээрх хугацаанд бусад этгээдийг орон сууцыг хөлсөлсөн бол 6,800,000.00 төгрөгийн зардал гаргах байсныгаа хэмнэсэн, мөн орон сууцны ашиглалтын зардалд 160,000.00 төгрөгийг төлөх ёстой гэсэн баримт алга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг 6,960,000.00 төгрөгийн хэмжээнд өөрийн зардлыг хэмнэсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчийг нэхэмжлэлийн өмчлөлийн орон сууцнаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,960,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Х.д*******,*******,, тоот хаягт байрлах 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн тоот хаягт орших 98.9 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,960,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,510.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР