Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05082

 

 

 

 

 

 

 

 

  2023         11          21                                       101/ШШ2023/05082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, 00 тоот, РД:000, Б.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот, РД:000, Д.Ш,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00  тоот, РД:000, Ч.Э нарт холбогдох Г-000 дугаартай газрыг чөлөөлүүлэх хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 хороо, 00 тоот хаягт орших 000 нэгж талбарын дугаартай, Г-000 тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч. Хариуцагч Д.Ш ах Д,Н нь Х групп ХХК нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож уг газрыг хохиролд тооцон төлөлт хийсэн. Компаниас миний цалинд тооцож энэ газрыг надад өгч, хуульд зааснаар би өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэтэл миний өмчлөлийн дээрх газар дээр Д.Ш, Ч.Э нар нь надаас зөвшөөрөл авалгүйгээр хил давуулан /газрын бүх хэсэгт/ 2 давхар байшин барьж, өөрсдөө оршин сууж байна. Би эдгээр хүмүүст миний өмчлөлийн газрыг чөлөөлөх эсхүл тус газрыг үнэ тохиролцож худалдан авах талаар удаа дараа мэдэгдэж, хууль ёсны шаардлага тавьсан боловч ямар нэг шийдвэртэй хариу өгөлгүй хойшлуулсаар өдийг хүрлээ. Д.Ш, Ч.Э нар нь өөрсдийн хууль зөрчсөн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ямар нэг хариу өгөлгүй хугацаа авч намайг хохироосоор байна. Д.Ш, Ч.Э нарын дээрх үйлдлийг миний эд хөрөнгө өмчлөх эрхэд бүдүүлгээр халдсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд минь саад учруулсан үйлдэл гэж үзэж байна. Би өөрийн хууль ёсны өмчлөлийн Г-000 дугаартай газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу Д.Ш, Ч.Э нараас тус газрыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э, Д.Ш нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 0 хороо, 00 тоотод /нийт 960м.кв/ 2000 оноос өөрийн аав Ц.Д, ээж Д.Ц, төрсөн ах Д.Н, төрсөн ах Д.Н нарын хамт ам бүл 5 амьдарч эхэлсэн. Одоогоор би нөхөр Ч.Э хүүхдүүд, ах Д.Н нарын хамтаар өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Уг газрыг аав, ээж маань хоёр ахын нэр дээр бүртгүүлж тус бүр 480 м.кв газар эзэмших гэрчилгээ гаргуулсан. Миний том ах Д.Н нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Х групп ХХК-д ажиллаж байхдаа компанидаа өртэй байсан ба 6 сая орчим төгрөгийн өрийн барьцаанд ах Д.Н-н нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг Х групп ХХК-д барьцаанд тавих санал гаргасан. Тухайн үед Б.Э нь тус компанид нягтлан бодогчийн ажилтай байсан ба тус компани Б.Эийн нэр дээр шилжүүлж өрөө төлөхөөр буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2012 онд шилжүүлсэн. Ах Д.Н компанид 6 сая гаруй төгрөгийн өртэй байсныгаа төлсөн гэдэг. Уг Х групп ХХКомпани татан буугдсан ба Б.Э өөрийн газар мэтээр бидний газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдаж шунахайн сэдлээр өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Бид нараас 25 сая төгрөг нэхэж дарамталж байсан. Б.Эийн өмчлөлийн гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар манай өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан байх. Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс УТХ төлсөн баримт, 000 нэгж талбарын дугаартай, Г-000 гэрчилгээ, Улсын бүртгэлийн 2014-00-00-ны өдөр олгосон, Б.Эийн өмчлөлийн газрын кадастрын зургийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт, гэрэл зураг 7 ширхэг, Хятад улсын иргэн W S оршин суух үнэмлэхний хуулбар, Е-000 паспортын хуулбар, Х групп ХХК-ний РД:00 гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагч нараас: Ч.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа, Д.Нийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах тухай өргөдөл, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 0 хороо, 00 тоот хаалга нэгж талбар 000, Ч.Эын 480 м,кв талбайтай, Г-00, 2014-00-00-ны өдрийн гэрчилгээний хуулбар, Д.Шрийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд гаргасан 2020-00-00-ны өдрийн хүсэлт, Ц.Дийн иргэний үнэмлэхний хуулбар, нас баралтын бүртгэлийн хуулбар, Д.Шийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч нарын оршин суух тодорхойлолт, Д.Нс Б.Эт 2012-00-00-ны өдрийн газар шилжүүлэх гэрээний хуулбар, Д.Н, Б.Э нарын иргэний үнэмлэхний хуулбар, Эрх шилжүүлэх 2013-00-00-ний өдрийн гэрээний хуулбар, 000 кадастрын зурагны хуулбар, Ч.Эоос Д.Шд олгосон 2020-00-00-ний өдрийн 0000 итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн эргүүгийн шүүхийн 2012-00-00-ний өдрийн 000 дүгээр Шийтгэх тогтоолын хуулбар, тус шүүхийн 2017-00-00-ний өдрийн 000 Шүүгчийн захирамжийн хуулбар, Х гоупп ХХК-ний 2023-00-00-ний өдрийн 2023/18 албан бичиг, Д.Ноос 2023-00-00-ны өдрийн итгэмжлэл, Д.Ноос 2023-00-00-ны өдөр Д.Шд олгосон итгэмжлэл, 2023-00-00-ны өдөр хариуцагч Ч.Эс Д.Шд олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,    

Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Г-000 газрын дэлгэрэнгүй лавлагаа, Х групп ХХК, С ХХК-ний дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн, хх-ийн 64-71 тал, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хх-ийн 72-76 тал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хх-ийн 86-93 тал, 100-106 тал, Газар зохион байгуулалтын албанаас хх-ийн 116-135 тал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээс 2012-00-00-ний өдрийн шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэл хх-ийн 167-171 тал, Газар зохион байгуулалтын албанаас гаргуулсан баримт хх-ийн 178-187, 2023-09-08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 208-223 тал дахь баримтыг бүрдүүлсэн,                                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь Д.Ш, Ч.Э нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг,00 дугаар хороо, 00 тоот, 000 нэгж талбар, Г-000 гэрчилгээтэй 480 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Эээс гаргасан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот, 00 нэгж талбар, Г-000 гэрчилгээтэй 480 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар нь хариуцагч Д.Шийн ах Д.Н нь Х групп ХХК нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож уг газрыг хохиролд тооцон төлөлт хийсэн. Компаниас газрыг надад өгч, хуульд зааснаар би өмчлөгчөөр 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр бүртгүүлж 0002 дугаар, Г-000 гэрчилгээг авч, хууль ёсны өмчлөгчөөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Д.Ш, Ч.Э нарт газрын чөлөөлж өгөх, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх талаар тохиролцоонд хүрээгүй тул газрын чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.   

3. Хариуцагч Д.Ш, Ч.Э нараас Баянзүрх дүүргийн 0 хороо, 00 тоотод /нийт 960м.кв/ 2000 оноос аав Ц.Д, ээж Д.Ц, төрсөн ах Д.Н, төрсөн ах Д.Н нарын хамт ам бүл 5 амьдарч эхэлсэн. Газрыг аав, ээж маань хоёр ахын нэр дээр бүртгүүлж тус бүр 480 м.кв газар эзэмших гэрчилгээ гаргуулсан. Миний том ах Д.Н нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Х групп ХХК-д ажиллаж байхдаа компанидаа өртэй байсан ба 6 сая орчим төгрөгийн өрийн барьцаанд ах Д.Н нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг Х групп ХХК-д барьцаанд тавих санал гаргаж, буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2012 онд шилжүүлсэн түр хугацаанд шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.Э тус компанид нягтлан бодогчийн ажилтай байхдаа өөрийн нэх дээр шилжүүлэн авч, биднээс 25 сая төгрөг шаардсан. Ах Д.На компанид 6 сая гаруй төгрөгийн өртэй байсныгаа төлсөн. Х групп ХХКомпани татан буугдсан ба Б.Э өөрийн газар мэтээр бидний газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдаж шунахайн сэдлээр өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот, 000 нэгж талбар, Г-000 гэрчилгээтэй 480 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь РД:70000-тэй, Б,Э болох нь 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

5. Хариуцагч Д.Ш, Ч.Э нар нь ах Д.Н нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Х групп ХХК-д ажиллаж байхдаа компанидаа өртэй байсан ба 6 сая орчим төгрөгийн өрийн барьцаанд ах Д.Нийн нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг Х групп ХХК-д барьцаанд түр хугацаанд, буцаан авах нөхцөлтэйгөөр өгсөн, нэхэмжлэгч Б.Эийн газрын өмчлөгчөөр тогтоолгосон гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа гэх үйл баримт дээр зохигч маргаагүй.

Энэ нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Д.Ноос Б.Эт 2012-00-00-ны өдрийн газар шилжүүлэх гэрээний хуулбар, эрх шилжүүлэх 2013-00-00-ний өдрийн гэрээний хуулбар, 00 кадастрын зурагны хуулбар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 2012-00-00-ний өдрийн 000 дүгээр Шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.  

6. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Ч.Э Д.Ш нарыг нэхэмжлэгч Б.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот, 00 нэгж талбар, Г-000 гэрчилгээтэй 480 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

8. Нэхэмжлэгч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Э, Д.Ш нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 0 хороо, 000 тоот, 000 нэгж талбарын дугаартай, Г-000 бүртгэлийн гэрчилгээтэй, 480 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ч.Э Д.Ш нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Э, Д.Ш нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.БОЛОРМАА