Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/01417

 

 

 

 

 

 

 

2023 11 13 142/ШШ2023/01417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************,*******,*******,,-д холбогдох

ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч ирээгүй ба талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийвэрлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК хариуцагч д холбогдуулан ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компаниар тавилга хийлгэхээр харилцан тохиролцсон. Манай компаний зүгээс захиалгын дагуу зураг төслийг гаргаж захиалагч тал болох д үзүүлэхэд хүлээн зөвшөөрснөөр тавилга хийгдэж эхэлсэн. Гал тогооны тавилга 5.152.000 төгрөг, үүдний шкаф 3.366.000 төгрөг, хүүхдийн өрөөний шкаф 4.306.000 төгрөгөөр тус тус хийлгэхээр, нийт 12.824.000 төгрөгний өртөг бүхий тавилга захиалсан. Захиалгын дагуу бүтээгдэхүүнийг авч очиход 4.306.000 төгрөгний үнэ бүхий хүүхдийн өрөөний шкафыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр буцаалт хийлгүүлсэн. Харин гал тогооны тавилга, үүдний шкафийг хүлээн авсан. Тухайн үедээ гал тогооны өрөөний тавилганы 1 ширхэг хаалга нь тээвэрлэлтээс үүдэлтэй алдаатай байсныг захиалагч тал солиулах хүсэлт тавьсаны дагуу бид өөрсдийн зардлаар сольж өгсөн. Үүний дараа бүх тавилгын хаалгыг солих, мөн бүх тавилгаа буцаах саналыг гаргаж эхэлсэн. Манай талаас саналыг харгалзан үзэж, дутагдлыг арилгаж өгье гэсэн боловч захиалагч талаас зуун хувь буцаалт хийнэ гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Бид захиалагчийнхаа хүсэл зоригийг харгалзан үзэж буцаалт хийе, харин эдгээр тавилгуудыг хийсэн ажилтнуудын хөлсийг захиалагчийн төлбөрөөс суутгана гэсэн шаардлага тавихад хүлээн аваагүй бөгөөд харин ч мөнгө нэмж авна гэсэн. Энэ мөчөөс эхэлж бид ойлголцоход хүндрэлтэй болж эхэлсэн бөгөөд манай компаний зүгээс аль болох эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж, зохих ёсоор уучлалт гуйж, албан бичгээр хүртэл хариу өгсөн. Гэтэл захиалагч нь өөрийн эрх ашгийг дээр тавьж манай компаниас илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. Энэ сүрдүүлэг нь биелэлээ олж 2023 оны 08 дугаар сарын 10-наас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө гэх фэйсбүүк хаягнаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд Хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, Хүн чанар гэж алга аа гэсэн нийтлэлийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн өөрийн фэйсбүүк хаягнаас олон нийтэд хандан нийтэлж түүнийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан байна. Тус нийтлэлийг манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлийн дотор Maralgoo Gоо гэсэн фэйсбүүк хаягнаас ene tavilga hiilgesen gazar solo sofe bilv гэсэн байгаа нь хэн ч харсан манай компани, миний ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь ойлгомжтой байна. Мөн манай компаниар 18 сая төгрөгний тавилга хийлгэх захиалга өгсөн захиалагч Цээгий гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай нөхрийн фэйсбүүкийн чатаар холбогдож д хийж өгсөн тавилганы зургийг скрийншот хийж ирүүлсэн ба Сайн уу. Арай ийм юм хийгээд аваад ирэх юм биш биз дээ хө гэж зурвас ирүүлсэн байдаг. Эдгээр үйл явдлуудаас дүгнэхэд манай компани гэдгийг Орхон аймгийн иргэд, захиалагчид шууд мэдсэн болох нь тодорхой байна. Миний найзууд болон захиалагчдаас надад хандаж танай компаний талаар бичээд байгаа юм биш үү гэж хэлсээр байна. Бид хэдий захиалагчийн таалалд бүрэн нийцээгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байлаа ч Э.Соёл-Эрдэний хувьд бидэнд хандаад асуудлаа шийдүүлэх, эсхүл шүүх, хуулийн байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах нь зүйтэй байсан. Түүнээс биш зөвхөн өөрийнхөө эрх ашиг, үзэл бодлоо дээдэлж бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөж, олон нийтээр шүүлгэж, биднийг захиалагчаасаа уучлалт гуйгаагүй, мөн бүтээгдэхүүнийхээ доголдлыг арилгаж өгөхгүй байна гэх мэт худал ташаа ойлголтыг олон нийтэд түгээж бизнесийн үйл ажиллагаанд маань хохирол, хор уршиг учруулж байгаад гомдолтой байна. Э.Соёл-Эрдэний хувьд өөрийн сонгосон аргаар хүсэл зоригоо илэрхийлж байгаа мэт боловч энэ нь бусдын эрхийг хөндсөн хууль бус буруу арга, үйлдэл болж байна. Монгол Улсад аливаа маргаан, харилцаа нь гагцхүү хуулийн дагуу зохицуулагдах учиртай Иргэн, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хуулиар хамгаалдаг.

Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХХК-д захирлаар ажилладаг. Манайх 50 гаруй ажилтантай, манай компаниас үүдэлтэй нийт 200 орчим ам бүл тэжээгдэж явдаг. Манай компани тавилгаас гадна 3-аас 4 бизнес давхар эрхэлдэг. Би маш их гомдолтой байна. Учир нь би тухайн захиалагчид алдаа гаргасан өдрөөс эхлээд албан тоотоор, чатаар гэх мэт бүх зүйлээр уучлалт гуйсан. Таны сонирхож байсан үнэтэй хавтангаар сольж өгье, алдаа засъя гэж гуйсаар ирсэн. Гэтэл захиалагч маань хүлээж аваагүй. Та нар алдаа гаргасан учраас би хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Маш хэцүү үл ойлголцолд хүрээд одоо энд зогсож байна. Манай хамт олныг ажиллах боломжоор хангаж өгөөгүй, элдэв янзаар дуудсан. Ямар ч байсан бид тавилгыг нь урлаж дуусгасан байгаа. Бид тавилгаараа шалны далийг засах боломжгүй. Учир нь тавилга нь хэмжээний дагуу ижил зүсэгдэж гардаг. Өнөөдрийн байдлаар захиалагч 2 сая гаруй төгрөгийн илүүтэйгээр тавилгаа засварласан, сэтгэл ханамжийн хувьд таатай байгаа байх гэж бодож байна. Бид алдаагаа засаж өгнө гэж ухамсарласаар байхад биднийг нийгэмд алдаагаа ойлгохгүй байна, захирал нь огт холбогдохгүй байна гэж бичсэн. Би захиалга авснаас хойш өдөр бүр холбоотой байсан. Гэтэл биднийг холбогдохгүй байна, засаж өгөхгүй гэж байна гэж нийгэмд хар масс түгээсэн. Манайх Эрдэнэт хотын анхдагч тавилгын үйлдвэрийн нэг, 14 жилийн турш өнөөдрийн өдөрлөгт авчрах гэж маш их зүтгэсэн. Миний хувьд алдар нэр гэдэг маш чухал зүйл. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг байдаг, манай компанид итгэж үйлчлүүлдэг 1000 гаруй хэрэглэгч байдаг. Манай зүгээс маш их алдагдал хүлээсэн. Гэвч би үүнийг нэхэмжлээгүй, учир нь энэ хүнийг уучлалт гуйх болов уу гэж өнөөдөр горьдож ирсэн. 2022 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард дунджаар 166,000,000 төгрөгийн орлого олсон. 2023 оны 8,9,10,11 дүгээр сар гээд бүтэн 4 сарын хугацаанд 113,000,000 төгрөгийн орлоготой сууж байна. Үндсэндээ энэ хүнийг пост бичихээс өмнө 2023 оны 1-7 дүгээр сар хүртэл хугацаанд манайх 1 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүний дагуу Монгол улсдаа татвараа төлдөг. Хариуцагчийг уучлалт гуйх болов уу гэж бодож ирсэн, зөвшилцөхгүй гэж байгаад харамсаж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Миний бие ХХК-д тавилга захиалсан боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу захиалгаар хийж манай гэрт авч ирж угсарсан тавилга доголдолтой байсан тул уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгэх талаар гүйцэтгэгч компанид хандсан боловч өнөөдрийг хүртэл доголдлыг бүрэн арилгах арга хэмжээ авалгүй манай гэр бүлийг хохироосоор байна. Миний бие захиалж хийлгэсэн тавилга доголдлын талаар Фэйсбүүк олон нийтийн сүлжээний өөрийн хаягт мэдээлэл оруулсан боловч ХХК болон түүний захирал 3 Солонго гэж иргэний нэрийг огт дурьдаагүй. Түүнчлэн *******т захиалгаар тавилга үйлдвэрлэдэг олон байгууллага, хувь хүн байдаг ба ганц ХХК болон түүний захирал ганцаараа тавилга үйлдвэрлэдэггүй. Иймд ХХК болон түүний захирал С.Солонгын нэр хүндэд огт халдаагүй тул түүнээс уучлал гуйх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр. Миний өөрийн олон нийтийн сүлжээнд оруулсан зураг болон уг зурагт байгаа захиалгаар хийлгэсэн тавилга доголдолтой байсан одоо ч доголдол бүрэн арилаагүй. Мэдээлэлд тавилга доголдолтой байгаа талаар харуулсан бөгөөд тайлбар нь ч тийм агуулгатай бөгөөд нэхэмжлэгч ч мөн доголдолтой байсан талаар хүлээн зөвшөөрдөг. Иймд миний оруулсан уг мэдээлэл худал ташаа мэдээлэл бус үнэн бодит мэдээлэл тул худал ташаа мэдээлэл хууль бусаар тараасан гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 21-р зүйлийн 21,2-т зааснаар иргэний болон хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. Гэтэл миний бие нэхэмжлэгч ХХК болон түүний захирал С.Солонгын нэр хүндийг гутаагаагүй, худал ташаа мэдээлэл тараагаагүй тул уг мэдээллийг залруулах, нэхэмжлэгчээс уучлалт гуйх хууль зүйн үндэслэлгүй байна. Гурав. Нэхэмжлэлд гэсэн хаягнаас ene tawilga hiilgesen gazar bilv ter gazar uu гэж бичсэнийг надтай хамаатуулан манай компаний нэр хүндэд халдсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй, худал тайлбар байна. гэсэн хаягнаас ene tawilga hiilgesen gazar bilv ter gazar uu гэж сэтгэгдэл бичсэнд нь миний бие мөн гэж хариулт огт өгөөгүй, дээрх бичвэрийн агуулга нь асуултын шинжтэй байх тул нэр хүндэд халдсан гэж үзэхгуйгээр барахгүй уг сэтгэгдлийг би биш өөр хүн бичсэн байна. Нэхэмжлэгчийн бичсэнчлэн Эдгээр үйл явдлуудаас дүгнэхэд манай компани гэдгийг Орхон аймгийн иргэд, захиалагчид шууд мэдсэн болох нь тодорхой байна гэсэн нь нэхэмжлэгчийн таамаглал, төсөөлөл болохоос хариуцагч би уг компаний болон захирлын нэрийг огт дурьдаагүй тул Орхон аймгийн нийт иргэдийн юу гэж ойлгох нь надаас хамааралгүй. Ганц ХХК болон түүний захирал ганцаараа тавилга үйлдвэрлэдэггүй гэдгийг тайлбарын өмнөх хэсэгт дурьдсанаа дахин сануулья. Иймд ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 6 дугаар сарын 27-ны өдөр 3 тавилга захиалсан. 7 дугаар сарын 8-ны өдөр тавилгыг бэлэн болгоно гэж хэлсэн. Би өөрөө төрийн байгууллагад ажилладаг 2 бага насны хүүхэдтэй. Ажлынхаа амралтаа аваад шинэ байрандаа тохижих гэж байсан, 7 дугаар сарын 8-ны өдөр гаргаж өгөхгүй боломжгүй болчихлоо гэж хэлээд түүнээс хойш бүтэн 2 сарын хугацаанд байлгаж байж 8 дугаар сарын 7-ны өдөр угсралтаа хийж дуусгасан. 3 тавилга нь ирсэн, бүгд шаардлага хангаагүй. Тухайн үед хэлээд ойлголцох гэж маш их хичээсэн. Өөрсдөө албаар нэр хүндэд халдлаа гэж хүнийг гомдоохоор зүйлс хэлсэн. Тавилгуудаа засна гэж хэлсээр байгаад цаг хугацааны хувьд биднийг маш их хохироосон. Манайд 2 тавилга байгаа, 1 нь буцаагдсан байсан, очиж уулзаж хэлэхэд 3,000,000 төгрөгийг уг тавилгынхаа үлдэгдэл мөнгөндөө буцааж авсан гэж нөхөр нь хэлсэн. Манай үүдний шкафыг 8 дугаар сарын 30-ны өдөр засаж өгсөн. Гал тогооны тавилгыг 10 дугаар сарын 28-ны өдөр засаж өгсөн, гэхдээ бүрэн гүйцэт засаагүй. Манайд ирэхдээ өөрсдөө асуудал тарьсан. Чулуун тавцангаа манайд зүссэн, үүнд би бухимдсан. Учир нь би хэмжилт хийлгэх гэж БСБ-гээс авсан цахилгаан бараагаа рүү явуулсан. Тухайн үед Солонго захирал уучлаарай гэж хэлсэн, нөхөр нь манайхаас огт уучлалт гуйж ирээгүй. Сая манай ажилчдыг ажиллах боломжоор хангаж өгөөгүй гэж хэлж байна. Чулуун тавцанг гэрт зүсэхэд миний уур хүрсэн, тухайн үед би уурлаж байгаагаа илэрхийлчхээд гараад явсан. Манай ажлаас гарсан хүний эхнэрийн найз нь учраас ийм зүйлийг чи гаргаж байна гэж надад хэлсэн. Манайх гомдолтой байгаа, 5,6 сарын хугацаанд тухайн газартай явчихсан байгаа юм. Цаг хугацааны хувьд эргээд нөхөгдөх боломжгүй хохирол үүсгэсэн. Хэрэв хүн чанар байсан бол тавилгаа засаж өгчхөөд энэ хүсэлтээ тавьсан бол би уучлалт гуйх байсан. Одоо бол боломжгүй. Хийсэн тавилгадаа 100 хувь сэтгэл ханамжтай байна уу гэвэл үгүй. Тухайн үед пост оруулахдаа гэж компаний нэрийг бичээгүй. Ирээд үз гэхэд ажилтай гэж удаа дараа хойшлуулж байсан, тийм учраас бухимдсан сэтгэлээ илэрхийлж тавьсан. Уг постыг тавьснаас хойш манайд нааштай хандаж ирсэн гэв.

3.Нэхэмжлэгчээс ХХК-ийн дүрэм /хх-ийн 5-6/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 8/, фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдэл, постны зураг /хх-ийн 9-17, 34-36/, тавилганы зураг /хх-ийн 18-24/, тэй харилцан зурвасны зураг /хх-ийн 25-26, 29-32/, тавилганы зураг /хх-ийн 27-28/, чатны хуулбар /хх-ийн 87/, доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэх гар бичмэлийн хуулбар /хх-ийн 88/, Голомт банк ХХК-ийн 2022.08.01-2022.09.30, 2023.08.01-2023.11.01, 2023.01.01-2023.07.31-ний өдрийн дансны хуулга /хх-ийн 89-94, 118-127, 173- /, Хаан банк ХХК-ийн 2022.09.30-2023.11.13, 2023.11.01-2023.11.13, 2023.07.01-2023.11.13-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 94-118, 127-135, 136-172/

Хариуцагчаас: 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх гүйлгээний баримтны хуулбар /хх-ийн 46/, тавилганы зураг, тайлбар болон фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдэл, постны зураг /хх-ийн 47-81/ зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2 Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч д холбогдуулан ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаар гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь  өөрийн фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ХХК-д тавилга хийлгэх захиалга өгсөн, хийсэн тавилга нь чанар муу байсан тул хурдан хугацаанд засвар, үйлчилгээгээ хийж өгүүлэх зорилготойгоор нэхэмжлэгч ХХК хандаж мэдээлэл тавьсан талаар маргаагүй болно.

4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.3-д Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ ... гэж тус тус заажээ.

5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэр төр гэдэгт тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар өгч буй үнэлэмжийг, алдар хүнд гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг, ажил хэргийн нэр хүнд гэдэгт зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт бөгөөд тухайн этгээдэд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалах зүйл гэж үзнэ.

6. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд-ийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд өөрөөс нь өөр хэн нэгэнд уг мэдээ мэдээлэл хүргэгдсэн байхад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд-ийг нь гутаасан гэж, мөн гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн агуулга бүхий мэдээ тарааснаар иргэний нэр төр, алдар хүндэд нөлөөлсөн байдлыг ойлгоно.

  7. Иргэний эрх зүйгээр Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулсан ба иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг байна.

8. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

   9.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Иргэн нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компаниар тавилга хийлгэхээр харилцан тохиролцсон. Манай компаний зүгээс захиалгын дагуу зураг төслийг гаргаж захиалагч тал болох д үзүүлэхэд хүлээн зөвшөөрснөөр тавилга хийгдэж эхэлсэн. Гал тогооны тавилга 5.152.000 төгрөг, үүдний шкаф 3.366.000 төгрөг, хүүхдийн өрөөний шкаф 4.306.000 төгрөгөөр тус тус хийлгэхээр, нийт 12.824.000 төгрөгний өртөг бүхий тавилга захиалсан. Захиалгын дагуу бүтээгдэхүүнийг авч очиход 4.306.000 төгрөгний үнэ бүхий хүүхдийн өрөөний шкафыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр буцаалт хийлгүүлсэн. Харин гал тогооны тавилга, үүдний шкафийг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь өөрийн эрх ашгийг дээр тавьж манай компаниас илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. Энэ сүрдүүлэг нь биелэлээ олж 2023 оны 08 дугаар сарын 10-наас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө гэх фэйсбүүк хаягнаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд Хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, Хүн чанар гэж алга аа гэсэн нийтлэлийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн өөрийн фэйсбүүк хаягнаас олон нийтэд хандан нийтэлж түүнийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан байна. Тус нийтлэлийг манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлийн дотор Maralgoo Gоо гэсэн фэйсбүүк хаягнаас ene tavilga hiilgesen gazar solo sofe bilv гэсэн байгаа нь хэн ч харсан манай компани, миний ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь ойлгомжтой байна... ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах... гэж тайлбарладаг.    

 

9.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрийн ашигладаг гэсэн хаяг бүхий фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ХХК хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фэйсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргадаг.

9.3 Хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, Хүн чанар гэж алга аа гэсэн нийтлэлийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн өөрийн фэйсбүүк хаягнаас олон нийтэд хандан нийтэлж түүнийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан байна. Тус нийтлэлийг нэхэмжлэгч ХХК-руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн байх ба дээрх 34 сөрөг сэтгэгдлийн дотор Maralgoo Gоо гэсэн фэйсбүүк хаягнаас ene tavilga hiilgesen gazar solo sofe bilv гэсэн гарчигтай мэдээлэл тус тус нийтэлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх цахим хаяг болон фэйсбүүк цахим хуудаст хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /1хх 214-215/

9.4 Дээрх үзлэгийн ажиллагааны явцад Iphone 13 маркын Э.Соёл-Эрдэнийн эзэмшлийн утсанд гэсэн фэйсбүүк хаягт  гэсэн хаягнаас 2023 оны 08 дугаар сарын 10 гэсэн огноо бүхий Зураг гэсэн цэс рүү ороход 8 гэрэл зураг бүхий хийсэн гал тогооны тавилганы зураг, үүдний шкаф, гал тогооны тавилга угсарч байгаа зураг бүхий 8 хавтаст зураг ,текст дээр энэ бүр арай юу гэсэн нэртэй мөн өдрийн өрөөний шкаф, тавилга бүхий зурагтай текст буцаагдсан нэг тавилгаа бол өгөөгүй мөнгөнд авчихсан, өөрсдийн алдаагаа мэдээд гэсэн утгатай 7 зураг,

үүдний шкафны зурагтай 7 зураг бүхий уул нь их гоё харагдах байдалд хууртаж болохгүй чадахгүй бол бусдын хайран цагийг бүү үр гэсэн гарчигтай пост,

манай тавилга хийлгэсэн компаниар үйлчилгээ аваад сэтгэл ханамжаар хохироосон тавилгаа солиулсан айл зөндөө байдаг байна ш дээ. Нээрээ яагаад хэлдэггүй юм болоо бүгд хөдөлмөрлөж мөнгө олдог биздээ. Гэр дотор хэмжээ аваад хүссэн чулуун тавцан манайх л далийлгаж хараад байгаа байх гээд зураг орууллаа. Хэлээд өгөөрэй гал тогооны чулуун тавцангийн 1 зураг бүхий пост,

Захирал нь ирээд ядаж хийсэн тавилгаа үзээсэй. Манайд байгаад байхаар эдэлгээний гэмтэл надад атаарахсандаа албаар үйлдэл ийм болголоо гэхүүдээ манайх нээрээ энэ тавилганд нь хүрч чадахгүй хэцүү байна. Хоёр бага насны хөдөлгөөн ихтэй хүүхэдтэй, юм нь салаад унах вий дээ гэхээс айгаад байна. энд тэнд тайлбар хийж чат бичиж баримт цуглуулж хандалт тоолж байхаар манайд ирээрэй. Манайд ирээд яагаад бухимдаад байгааг нүдээр хараад гэрч болох хүн байвал хүрээд ирээрэй. Нээлттэй шүү гэх пост, хийсэн тавилганых нь 8 зурагтай пост зураг, Хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа гэсэн нийтлэл зэрэгт үзлэг хийсэн.

Хэдийгээр хариуцагч Э.Соёл- Эрдэнэд нэхэмжлэгч ХХК нь эрхийн доголдолтой тавилга нийлүүлсэн гэдэг боловч талууд нь тавилга захиалсан ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж доголдлоо арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын талаар олон нийтэд зайлшгүй нийтлэх хүргэх шаардлагатай, нийтийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж улмаар хохирлоо барагдуулах талаараа холбогдох хууль хяналтын байгуулллагад мэдүүлэх эрх нь нээлттэй байсаар байтал эрхээ хэрэгжүүлээгүй харин таарамжгүй харилцаанаас үүдэн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарааж байгаа нь бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.

9.5 Хариуцагч нийтлэлд дурдсан мэдээллүүд нь агуулгын хувьд адил төстэй байх ба хариуцагч нь тухайн мэдээллүүд үнэн зөв талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлон шүүхэд гаргаж өгсөн дараах баримтуудаар дээрх нийтлэлд дурдагдсан мэдээллүүд нь няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр-ийг сэргээх шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

9.6. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч ХХК-ийг нийтлэлд дурдсан үйл баримтаар Эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгаагүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

10. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

12. Дээрх баримтаар хариуцагч нь нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нягтлаагүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүйгээс уг  мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэхээр байна.

13. Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх мэдээлэл буюу нийтлэлүүд нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн, үнэн зөв мэдээлээгүйгээс нэхэмжлэгч ХХК-ийн нэр төрийг гутаасан агуулга бүхий байдлаар мэдээлэл тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар  нэхэмжлэгч ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Э.Соёл- Эрдэнэд даалгасугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч эс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар гэсэн хаяг бүхийн фэйсбүүк цахим хуудсаар ... 2023 оны 08 дугаар сарын 10 гэсэн огноо бүхий Зураг гэсэн цэс рүү ороход 8 гэрэл зураг бүхий хийсэн гал тогооны тавилганы зураг, үүдний шкаф, гал тогооны тавилга угсарч байгаа зураг бүхий 8 хавтаст зураг ,текст дээр энэ бүр арай юу гэсэн нэртэй мөн өдрийн өрөөний шкаф, тавилга бүхий зурагтай текст гэсэн хаягнаас буцаагдсан нэг тавилгаа бол өгөөгүй мөнгөнд авчихсан, өөрсдийн алдаагаа мэдээд гэсэн утгатай 7 зураг, үүдний шкафны зурагтай 7 зураг бүхий уул нь их гоё харагдах байдалд хууртаж болохгүй чадахгүй бол бусдын хайран цагийг бүү үр гэсэн гарчигтай пост, манай тавилга хийлгэсэн компаниар үйлчилгээ аваад сэтгэл ханамжаар хохироосон тавилгаа солиулсан айл зөндөө байдаг байна ш дээ. Нээрээ яагаад хэлдэггүй юм болоо бүгд хөдөлмөрлөж мөнгө олдог биздээ. Гэр дотор хэмжээ аваад хүссэн чулуун тавцан манайх л далийлгаж хараад байгаа байх гээд зураг орууллаа. Хэлээд өгөөрэй гал тогооны чулуун тавцангийн 1 зураг бүхий пост, Захирал нь ирээд ядаж хийсэн тавилгаа үзээсэй. Манайд байгаад байхаар эдэлгээний гэмтэл надад атаарахсандаа албаар үйлдэл ийм болголоо гэхүүдээ манайх нээрээ энэ тавилганд нь хүрч чадахгүй хэцүү байна. Хоёр бага насны хөдөлгөөн ихтэй хүүхэдтэй, юм нь салаад унах вий дээ гэхээс айгаад байна. энд тэнд тайлбар хийж чат бичиж баримт цуглуулж хандалт тоолж байхаар манайд хүрээрэй. Манайд ирээд яагаад буцхимдаад байгааг нүдээр хараад гэрч болох хүн байвал хүрээд ирээрэй. Нээлттэй шүү гэх пост хийсэн тавилганых 8 зурагтай пост зурагт, Хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, Хүн чанар гэж алга аа гэсэн нийтлэлийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн өөрийн фэйсбүүк хаягнаас олон нийтэд хандан нийтэлж мэдээллээс нэхэмжлэгч ХХК-ийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Э.Соёл- Эрдэнэд даалгасугай.