Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2023/01444

 

 

 

 

 

2023             11               20                                  142/ШШ2023/01444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, Бэсүд овогт Түмэннастын Батцэцэг /РД:ТИ79071263/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 13,286,197.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан зээлийн төлбөрт 13,286,197.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцааны гэрээ байгуулсан болно. 99-79 ОРХ улсын бүртгэлийн дугаартай 02625953 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, ******* арлын дугаартай 300 / 2007 2012/ СУУДАЛ ХАР БЕНЗИН автомашиныг тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 1278 хоног хугацаа хэтрээд байгаа тул үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 5,266,831.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,019,366.11 төгрөг, нийт 13,286,197.89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 4.Нэхэмжлэгчээс зээл хүсэгчийн өргөдөл, анкет, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээл авсан. тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцааны гэрээ байгуулсан болно. 99-79 ОРХ улсын бүртгэлийн дугаартай 02625953 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, ******* арлын дугаартай 300 / 2007 2012/ СУУДАЛ ХАР БЕНЗИН автомашиныг тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 1278 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Зээлдэгчийн төлөх үндсэн зээл 7,000,000 төгрөг үндсэн хүү 5,266,831.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,019,366.11 төгрөг, нийт 13,286,197.89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 ******* Ерөнхий үйл ажиллагааг гадарладаг, зээл гаргахад тухайн барьцаа хөрөнгийг ...... ахлах, захирал гэсэн эдгээр хүмүүс хямд үнэтэй машиныг барьцаагүй зээлийн гэрээтэй холбоотойгоор фидуцын гэрээ байгуулагдсан, өөрсдийн эзэмшилд аваад өөрт байсан үеийнх нь эдэлгээ арчилгааг дордуулсан байна.

 3.2.2-т барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны орлогоор зээлийн төлбөрийг төлүүлэхээр заасан байх тул уг барьцаалагдсан тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтлийн улмаас худалдан борлуулагдаагүй байгаа болох нь тогтоогдож байна.

 2019 оны 06 дугаар сарын 15-нд барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан авсан байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагчийг энэ эрхээр нь хангасан байдаг.

    4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч ” ББСБ” ХХК нь гэрээний дагуу 912 000 төгрөгийг хариуцагч ******* ББСБ-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. Тэрээр зээл төлөх хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 2019 оны  02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан ба хувиарыг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Мөн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус хуульчилсан байдаг.

 

5.Иймд хариуцагч *******ээс 7,947,332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,338,865 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,381 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 142,107 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШТ2023/00123 дугаар шүүхийн тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас нэхэмжлэгч *******-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Бэсүд овогт Түмэннастын Батцэцэг /РД:ТИ79071263/-ээс 7,947,332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,338,865 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,381 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 142,107 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА