Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2023/01536

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 05 142/ШШ2023/01536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* Хк-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, 48 дугаар гудамж 25 тоотод оршин суух Боржигон овогт Цэенпилийн Лувсандагва /регистрийн дугаар: ФБ58050411,*******

Хариуцагч: *******, Их залуу баг шанд 27 дугаар гудамж 12 тоотод оршин суух Номчиг овогт Гомбодоогийн Эрдэнэтуяа / регистрийн дугаар: ФА77060400, 99924210/ нарт холбогдох,

11,814,458.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч , нар нь тус банкны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд тухайн үед амьдарч байсан Орхон аймгийн*******ын, хаягт орших гэрийн эд хогшил, цалингийн орлогыг тус тус барьцаалж зээл авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 11,304,281.17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,892,718.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 17,196,999.99 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 877 /хоног/ хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгснөөр сар бүр 350,000 төгрөгөөр төлөхөөр тохирч 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл тохирсноор төлсөн. Зээлдэгч бүдүүн нарийн гэдэсний хагалгаанд орж зээлийг үргэлжлүүлэн төлөхөд хүндрэл үүссэн тул зээлийн төлбөр тасалдаж банк зээлээ төлөх таатай нөхцөл бүрдэх хугацаа олгосон боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй 877 хоног хугацаа хэтэрч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,

  1. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,695,718.83 төгрөг
  2. Зээлийн хүүгийн төлбөр 4,697,458.52 төгрөг
  3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429,205.93 төгрөг

Нийт 11,822,383.28 төгрөг нэхэмжилж байна.

Улсын тэмдэгтийн хураамжид 204,108.13 төгрөг төлсөн болно гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайрбартаа: Миний бие иргэн гийн хамт 2018.09.18 ны өдөр 18000000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд үүнээс хамтран амьдарч байсан иргэн нь 7000000 төгрөгийг авсан. Үндсэн зээлдэгч нь би байсан тул тухайн цалингийн зээлээр төлж байсан боловч ажлаас нас болсон өндөр насны тэтгэвэрт гар гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан . Эрдэнэтуяа ч мөн хамтран амьдрах хүсэлгүй гээд салаад явсан. Өндөр насны тэтгэвэрт гарсан ч гэсэн зээлээ төлж байсан ба энэ үед миний ганц охин маань гадаадад нас барж, түүний ажил явдлыг хийх гэж бүхий л мөнгө төгрөгөө дуусгасан. Үүний дараа гэнэт бие муудаж, удаан хугацаанд эмчилгээнд байсан. Өмнө 2008 онд авто осолд орж, улмаар элэг сэмж, бүдүүн гэдсээ тайруулж хүнд хагалгаанд орж байсан ба уг өвчний хүндрэл хожим дахин сэдэрч нарийн гэдэсний хагалгаанд 2021 онд дахин орж хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж байна. Сайн эмч нарын буянд хөл дээрээ босож ирсэн боловч эмнэлгийн байнгын хяналтад орсон. Энэ байдлыг нэхэмжлэгч байгууллага сайн мэдэж байгаа болно. Тухайн байгууллагаас хүсэхэд энэхүү хүндээр өвдөж байсан хугацааг харгалзан үзэж , 1 жилийн хүүг хасч өгнө үү. Мөн иргэн нь авсан зээлээ төлөөсэй гэж хүсч байна. Нэхэмжлэлээс зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь наас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. тай 2018 оны 03 сард танилцсан. Нэг их сайн мэдэхгүй. 2018 оны 05 сард зээлийн батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч хашаа байшин авах гэж байгаа юм. автобусны жолооч ажилтай 12 сард тэтгэвэрт орно. -ын харьяа болохоор 30.000.000 төгрөгийн тэтгэмж авна. Тэр мөнгөө аваад зээлээ төлөөд дуусчихна удахгүй гэхээр нь би нэг их удахгүй юм байгаа биз дээ гэж хэлээд банк дээр очиж гарын үсэг зурсан. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээн дээр бид 2 гарын үсэг зурсан. 18.000.000 төгрөгийг өөрийн дансандаа авсан. Би зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Настай хүн орох оронгүй гэхээр нь тус болох гээд гарын үсэг зурсан. Банкнаас зээлж авсан мөнгөөрөө *******ын Их залуу багт хашаа байшин авсан. Зээл авахдаа тоот хаягт орших гэрийн эд хогшил барьцаалсан байна. Гэрийн эд хогшил болон тэтгэврээс нь төлүүлмээр байна. Би мөнгө аваагүй учраас зээлээ төлөөд дууссан гэж болсон. Гэтэл зээлээ төлөөгүй юм байна. Банк дээр миний өмнөөс өргөдөл бичсэн байсан. Тэр дээр миний нөхөр гэж бичсэн байна лээ. Би энэ хүнтэй хамт амьдарч байгаагүй. Бидний дунд ямар ч харилцаа холбоо байхгүй зүс мэднэ, мэндтэй устай байдаг болохоос өөр харилцаа холбоо байхгүй. Өргөдлийг өөрөө зохиож бичсэн байсан. Би өргөдөл дээр гарын үсэг зурсанаас өөр зүйл байхгүй. Шүүхээс нэхэмжлэл гардаж аваад гэрт нь очиход охин нь амьдардаг юм байна. Маргааш аав ирнэ гэхээр нь явсан. Уулзах гэсэн боловч уулзахгүй утсаар харьт ярьсан. Надад маш хэцүү байна. Би орох оронтой болоход нь тус нэмэр болсон байхад ойлгохгүй надад төвөг учруулж байгаад гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй. *******т амьдардаггүй. Улаанбаатар хотод 70 гарсан хөгшин ээжийгээ асарч, ЕБС-ын 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Ээж минь миний байнгын асаргаанд байдаг. *******т хамаатан садан байхгүй, таних хүн ч байхгүй учраас хонох газаргүй. Нэхэмжлэлээс болж 2 удаа ирсэн. Дахин дахин ирэхэд хэцүү байна. Надад хамаагүй учраас нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс: зээл хүсэгчийн анкет, өргөдөл /хх-ийн 4-6/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ% зээл буцаан төлөх хуваарь /хх-ийн 7-9/, БГ201843614896 дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 10-11/, зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 12/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13/, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 14/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 15/, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 16/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 18/, гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 20/, ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 22/, итгэмжлэл /хх-ийн 23-25/ зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХК нь хариуцагч , нарт холбогдуулан 11,814,458.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь хариуцагч Зээлдэгч , нар нь тус банкны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 695 718.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 697 458.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429 205.93 төгрөг, нийт 11 822 383.28 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлдог.

3. Хариуцагч нь ХК-аас 18 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг авсан. ...Хүндээр өвдөж байсан хугацааг харгалзан үзэж , 1 жилийн хүүг хасч өгнө үү. Мөн иргэн нь авсан зээлээ төлөөсэй гэж хүсч байна. Нэхэмжлэлээс зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг.

4. Хариуцагч нь 2018 оны 05 сарын 18-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээн дээр бид 2 гарын үсэг зурсан. 18 000 000 төгрөгийг өөрийн дансандаа авсан. Би зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Настай хүн орох оронгүй гэхээр нь тус болох гээд гарын үсэг зурсан. ...Би мөнгө аваагүй учраас зээлээ төлөөд дууссан гэж болсон. Гэтэл зээлээ төлөөгүй юм байна. Банк дээр миний өмнөөс өргөдөл бичсэн байсан. Тэр дээр миний нөхөр гэж бичсэн байна лээ. Би энэ хүнтэй хамт амьдарч байгаагүй... гэж тайлбарладаг.

5. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээ байгуулсан байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

8. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан ба хариуцагч нар нь сар бүр төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас хүүг төлөхгүй байх талаараа үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

11.Зохигчид хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул хариуцагчийг зээлийн гэрээний хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

12. Иймд хариуцагч , нараас нэхэмжлэгчийн шаардсан тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6 695 718.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 697 458.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429 205.93 төгрөг, нийт 11 822 383.28 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

13. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 108.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 102 054.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч , нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 695 718.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 697 458.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429 205.93 төгрөг, нийт 11 822 383.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 108.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 102 054.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА