Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2023/01301

 

 

 

 

 

 

 

 

2023 10 11 142/ШШ2023/01301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 11 дүгээр хороолол 5-504 тоотод оршин суух Боржигон овогт Галдангийн Жаргалсайхан /РД:ВЮ75052879,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,-т холбогдох,

 

-ын эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг -т даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч -т холбогдуулан -ын эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг -т даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Миний бие би 2006 оноос эхлэн ажиллаж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 01/22/06 дугаартай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Мэдээллийн технологийн хэлтсийн дарга ажил, албан тушаалд ажиллаж байтал Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 (эрх бүхий байгууллага шаардсан), 80 дугаар зүйлийн 80.1.4 (ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зарчил гаргасан), Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.7.6 (Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан), Хөдөлмөрийн гэрээний 6.3.7 (Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон), Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар мэдэгдэл зэргийг үндэслэсэн. Миний бие дугаар тушаалыг эс зөвшөөрч -ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, уг комиссын хуралдаанаар ТӨҮГ-ын төлөөлөгч хуульч тушаалыг үндэслэлтэй гаргасан тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Тус комисс шийдвэр гаргадаггүй, маргааны талуудыг эвлэрүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй тул комиссын үйл ажиллагаа дуусгавар болсон. Комиссын хуралдааны тэмдэглэлийг аваад хуулийн хугацаанд*******ын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. 3 талт хороо 2023 оны 06 дугаар сарын 08 өдөр гомдлын хариу болгож ХТХ-ийн 158-р зүйл, 158.2.2-т зааснаар та шүүхэд хандана уу гээд өргөдлийг буцаасан юм. Ерөнхий захирлын тоот тушаалын үндэслэл нь намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон байх тул гээд үүнийгээ АТГ-ыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны 13 тоот мөрдөгчийн мэдэгдэл, АТГ-ын 2023 оны 03 сарын 01-ний албан бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, Хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дах заалт зэргийг үндэслэсэн байсан. Авлигатай тэмцэх газраас намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, уг ажиллагааны үр дүнг прокурорын байгууллага хянаж байгаа. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох шүүх байгууллагад асуудал шилжээгүй байгаа бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгт гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй байгаа юм. болон ажилтан бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрх харилцааны үйлчлэлийг АТГ болон түүний албан тушаалтан болох мөрдөгч дуусгавар болгохыг шаардах эрх бүхий субъект биш юм. Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, тухайн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага болохоос түүний мөрдөгч нь аливаа хүний гэм буруутайг эцэслэн шийдвэрлэх үндсэн хуулиас давсан эрх бүхий этгээд биш юм. -ын захирал мөн Монгол улсын үндсэн хуулиас хальж шийдвэр гаргах эрхгүй билээ. Тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д заасан, хөдөлмөрийн гэрээний 16.3.7-д заасан албан тушаалаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэсэн боловч тушаалд уг зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг дурьдаагүй бөгөөд уг зөрчил гаргасан хугацааг тогтоохгүйгээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ноогдуулж, хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож буй нь сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Тушаалд дурьдсан үндэслэл нь ч оновчгүй байна. Ажил олгогчийн төлөөлөгч, хуульч ...бид ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж халаагүй, эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбар гаргадаг юм. Хөдөлмөрийн дотоод журмын 8.18-д заасан журмыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох хугацааг хэрхэн тооцож буй нь ойлгомжгүй. АТГ-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг шаардаж буй нь эрх бүхий байгууллага гэж үзэж байгаа тул ХХ-ийн 78 дугаар зүйлийн 78.1.4-ийг үндэслэсэн байна. АТГ нь намайг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд буруутай гэдгийг тогтоох нь зөвхөн үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-д ...гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хэм хэмжээг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Иймд -ын Ерөнхий захирлын тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлгүй тул -ын эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин (сарын цалин 5.900.000 төгрөг) олгохыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон -с гаргуулж, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг -т даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч -ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. АТГ-с 2023.03.01-ний өдрийн 06/3435 дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2023.02.28-ны өдрийн 13 дугаартай мэдэгдэлд г Авилгын эсрэг хуулийг зөрчиж,...гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурьдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн тул хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-р заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3.7-р заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэжээ. миний бие -т Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг үүсгэсэн. (хөдөлмөрийн харилцаа) Ажил олгогч, ажилтан бидний хооронд үүссэн энэ харилцаанд МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааны оролцогчид нь хөдөлмөрийн харилцааны суурь зарчмыг баримтлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлд заасан байгаа. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо АТГ-ын албан бичиг, тус өдрийн мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-ийг баримталсныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т эрх бүхий байгууллагын шаардлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох заалт юм. Энэ зүйл заалтад эрх бүхий байгууллага гэдэгт АТГ-ийг багтаан ойлгох боломжгүй юм. Авилгын эсрэг хуулийн зорилт бол авилгатай тэмцэх үйл ажиллагаа, АТГ-ын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байгаа. (Авилгын эсрэг хуулийн 1 -р зүйл) АТГ-ыг авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, авилгын эсрэг хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус бие даасан төрийн тусгай байгууллага гэж хуулийн 15-р зүйлийн 15.1-д заажээ. АТГ нь олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг юм байна. Үүнд: Нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих, Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон тооны бус зөвлөлд үүрэг чиглэл өгөх, авилгын индекс гаргаж олон нийтэд мэдээллэх, авилгын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, авилгалд өртөх боломжийг багасгах заавар, зөвлөгөө өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Харин энэ байгууллагын чиг үүрэгт байгууллага, ААН-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, уг харилцаанд шууд оролцох чиг үүргийг хуулиар олгоогүй байна. АТГ-ын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн эрхэд 10 төрлийн эрхийг хэрэгжүүлэх тухай заасан байна. Эдгээр эрх нь зөвхөн гүйцэтгэх ажлын тухай хууль болон ЭХХШТХ-нд заасан мөрдөгчийн эрх үүргийг эдлэх журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахтай холбоотой эрхүүдийг олгосон байна. (Авилгын эсрэг хуулийн 24-р зүйл 24.1.1-24.1.10) Дээрхээс үзвэл авилгын эсрэг хуулийн зорилт, АТГ-ын чиг үүрэг, мөрдөгчийн эдлэх эрх үүргийг тодорхойлсон зохицуулалтаар миний -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг цуцлахыг шаардах эрх бүхий байгууллага гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Өөрийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нь -ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга ажил албан тушаалд ажиллаж байсан, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн -ын ерөнхий захирлын тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан. Уг тушаалыг эс зөвшөөрч Жаргалсайхан нь тухайн үйлдвэрийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгаа, маргаан таслах комисс нь зохицуулах чиг үүрэгтэй учраас гомдолд дурдсан -ын төлөөлөгч уг маргаанд эвлэрэх зохицох боломжгүй гэж хэлсэн учраас ажиллагааг дуусгавар болгосон. Дараа нь Орхон аймгийн*******ын дэргэдэх хөдөлмөрийн 3 талд хороонд гомдол гаргасан. Уг хороо нь шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Уг дугаартай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь тухайн тушаалд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон тул хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж байна гэж байгаа. Гэвч тушаалын үндэслэлд хэдэн оны хэдэн сард тухайн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлыг ямар хугацаанд хэзээ гаргасан гэх үйл баримтыг тодорхой зааж өгөөгүй. -ын тогтоосон дотоод журамд нь хөдөлмөрийн ноцтой сахилгын зөрчил гаргасан тохиолдолд дотоод журмын 8.18 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ноогдуулахдаа тухайн зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтны шууд удирдах ажилтны илтгэх хуудсыг үндэслэл болгоно гэж заасан журмыг зөрчсөн байгаа. Тэгэхээр ноцтой зөрчил гэж тодорхойлж байгаа үйл баримтыг цуглуулж, өөрөөс нь тодорхой тайлбар авах зэрэг хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж бид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж хэлдэг. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тэмдэглэл нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөр гэрээг шууд цуцлах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй. Хэдий -ын хэд хэдэн ажилтан, албан тушаалтнууд албан тушаалын холбогдолтой зүйл заалт бүхий хэрэгт холбогдож шалгагдаж байгаа боловч тухайн хэрэгт гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуульд гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн заалт байдаг. Мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэж Үндсэн хуулийн заалтыг зөрчиж тушаал гарсан гэж үзэж байна. Тийм учраас дугаартай тушаалыг хүчингүй болгож ыг -ын мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Нэхэмжлэл гаргахдаа Жаргалсайхан нь хөдөлмөрийн гэрээнд заагдсан цалингийн үнийн дүнг бичсэн байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас дундаж цалингийн тодорхойлолтыг гаргаж ирсэн. Ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний хэмжээ нь 10,166,911 төгрөг байгаа. Ажил олгогчийн зүгээс гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэж ажилгүй байсан хугацаанаас өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг гаргаж өгнө үү. 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 сарын хугацаанд ажил албан тушаалыг түдгэлзүүлэх захирамж гарсан байдаг, уг захирамж хүчин төгөлдөр мөрдөгдсөн байсан. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Тэгэхээр 5 дугаар сарын 17-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цалин болох 61,001,466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

5. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч аас -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1,7-т албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зөрчлүүдийг хориглоно гэж заасан. Авлига нь нийгмийн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулах ноцтой үр дагавартай тул авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогод бүхий л иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг Авлигын эсрэг хууль тогтоомжид тусгаж, нийтээр дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Тиймээс -ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-т ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэж зааснаар тус үйлдвэрийн газрын ажилтан, албан тушаалтан бүр нь аливаа ашиг сонирхолд автахгүй байж, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэх нийтлэг үүргийг хүлээдэг. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаар албан бичиг, мөн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай мэдэгдэлд нь үнэлгээний хорооны дарга, гишүүнээр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийг зөрчиж, хахууль авсан, бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17-д заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн. -ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан. Мөн ажилтан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байна. -ын Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан дээрх зөрчлийг ажил олгогч илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар үйлдэгддэг зөрчил тул эрх бүхий байгууллага тухайн зөрчлийг илрүүлж, олж тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг гэж тодорхойлсон бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан байна. Тус үйлдвэрийн газар нь ыг гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэм буруутай гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаар албан бичиг, мөн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай мэдэгдлийн дагуу -ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар ы гаргасан зөрчилд Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дахь заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бэлтгэн хүргүүлж байна. Үүнд: -ын Хөдөлмөрийн дотоод журам, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугар албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар мэдэгдэл эдгээр болно гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ын ерөнхий захирлыг 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн дугаартай тушаалаар байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсан байдаг. Тушаалын хууль зүйн үндэслэл дээр Авлигатай тэмцэх газрын 2023 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 06/3435 дугаар албан бичиг, тус газрын мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 13 дугаартай мэдэгдлийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 80.1.1-т заасныг үндэслэж Жаргалсайхан нь албан үүргийн байдлаа урвуулан ашиглаж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байлаг. Тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байхын тулд ажилтны гаргасан зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага нь таарч байх ёстой гэж үздэг. Уг тушаалын хувьд ажилтны гаргасан зөрчлийг Авлигатай тэмцэх газраас шалгаад, илрүүлэн тогтоосон гэх үндэслэл нь тушаалын хууль зүйн үндэслэлд харагддаг. Хамгийн гол нь ажилтны гаргаж байгаа зөрчил нь Авлигатай тэмцэх газраас илрүүлсэн, хууль хяналтын байгууллагаас илрүүлсэн учраас бид түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал нь тушаалаас тодорхой харагддаг. Авлигатай тэмцэх газраас 2023 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 3435 албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай мэдэгдэлд ямар зөрчлүүд дурдагддаг вэ гэхээр Жаргалсайхан нь 2020-2022 оны хугацаанд нийт 37 үнэлгээний хороонд дарга болон гишүүний хувиар ажиллахдаа тодорхой хуулийн этгээдүүдэд эдийн засгийн давуу байдал бий болгоод хахууль авсан гэх зөрчил нь хангалттай нотлогдсон нь илэрч байна. Тийм учраас -ын хөдөлмөрийн дотоод журмын 8.17-д заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 8.17-д заасан арга хэмжээ нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг заасан байдаг. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаас ажил олгогчид ирүүлсэн шаардлага нь энэ хүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго, тэгж байж авлига албан тушаалын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх байна гэх утга агуулгыг Авлигатай тэмцэх газраас даалгаж ирүүлсэн байгаа. нь өнөөдрийн байдлаар 6000 гаруй ажилтантай, нэг хөдөлмөрийн дотоод журам мөрддөг байгаа. Дотоод журмын 5.2.1-т ажилтан ажил үүргээ биечлэн үнэнчээр өөрийн ур чадвар боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэж заасан. хувьд үнэлгээний хороонд дарга болон гишүүнээр ажиллахдаа бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгож, хахууль авсан гэх зөрчил нь Авлигын эсрэг хуулиар зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг зөрчлүүдийг тусгайлан заасан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргийг хориглоно гэж заасан байгаа. Эдгээр хориглоно гэх заалтуудыг зөрсөн учраас Авлигатай тэмцэх газраас уг мэдэгдлийг бичсэн болов уу гэж үзэж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглах үйлдэл нь ноцтой үр дагавартай зөрчил учраас -ын хувьд хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6 дээр энэ бол ноцтой зөрчил шүү гэх утга агуулгаар ажил олгогч тогтоож өгсөн байдаг. Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан нь танай дотоод хөдөлмөрийн журмын 8.17.6-д заасан зөрчил байна, байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-т заасан ноцтой зөрчил байгаа учраас та бүхэн эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авна уу гэж ирүүлсэн учраас -ын ерөнхий захирлын 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн дугаар тушаал гарсан юм. Сахилгын зөрчлийг зөвхөн ажил олгогч илрүүлэх ёстой гэж ойлгож болохгүй. Хууль хяналтын байгууллагаас зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой эрх бүхий субъект юм. Ялангуяа албан тушаалаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашиглах үйлдлийг ажил олгогч 24 цаг тухайн хүнийг дагаад явахгүйгээс хойш илрүүлэх боломжгүй, гэхдээ илрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч нууц далд аргаар үйлдэгддэг зөрчил учраас мөрдөн шалгах ажиллагаа ямар журмаар явагддаг тухайн журмаар явагдаад үүнийг илрүүлэх бүрэн боломжтой. Илрүүлчихсэн гээд ажил олгогч хууль хяналтын байгууллагаас ажилд олгогчид ирүүлсэн байхад үгүй, бид илрүүлэх ёстой, та нарын илрүүлснийг бид тооцохгүй гэж үндэслэлийг ажил олгогч гаргах ямар ч үндэслэлгүй. Нөгөө талаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. хууль хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр уг зүйл заалтыг биелүүлж гаргасан тушаал нь хууль зөрчөөгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэсэн байгаа учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид ямар зөрчил танай байгууллагад гарвал сахилгын зөрчил гэж тооцох болон ямар зөрчил гаргавал ажлаас халах талаар ажил олгогч өөрсдөө тогтоох эрх хэмжээг олгосон байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдсоны дараа ажлаас халах ёстой байсан гэж хэлж байна. Хэрэв гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдвол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан байгаа. Гэтэл дуусгавар болгохыг хүлээхгүйгээр ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халж болно гэх бүрэн эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6 дугаар зүйлд заагаад өгсөн учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль бус зүйл огт биш. Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж ажлаас халж байгаа нь мөрдөгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах эрхтэй субъект биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Гэвч тушаалын хууль зүйн үндэслэлийг аваад үзэхэд г ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон учраас ажлаас халаагүй, та ажлын байран дээр ажиллахдаа ийм зөрчил гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон байгаа, энэ нь хөдөлмөрийн сахилгын зөрчил учраас ажлаас халж байна гэсэн асуудал л яригдаж байгаа. Тийм учраас холбоотой асуудлыг гэм буруу нь шүүхээс эцэслэн тогтоогдсон байхыг шаардахгүй. Ажлын байран дээр 2 хүн зодолдоод нэгэндээ хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхэд гэм буруугийн асуудлыг ажил олгогчоос хүлээдэггүй, ажлын байран дээр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр халах эрх нь байдаг. Хэн ч та хоёрын хэн нь буруутай вэ, үүнийг л хүлээж байж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг аль нэгэнд нь оногдуулна гэж ярьдаггүй. Уг асуудалтай агаар нэг Жаргалсайхан асуудал сахилгын зөрчил учраас сахилгын шийтгэлийг ажил олгогчоос оногдуулсан байгаа. Тэр нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл буюу эрх бүхий байгууллага зөрчлийг шалган тогтоосон учраас тухайн баримтыг үндэслэж ажлаас халсан байгаа. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Тушаал бол үндэслэлтэй гарсан, тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон -ын хөдөлмөрийн дотоод журам, байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэсэн байгаа. Сая дурдсан хууль дүрэм журмын заалтууд нь ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй холбоо хамааралгүй заалт байхгүй. Сахилгын зөрчлийг үйлдлийг дан ганц ажил олгогч биш Авлигатай тэмцэх газар, түүний эрх бүхий ажилтан болох мөрдөгч тогтоосон байдаг, үүнийг хэрэгт хавсаргасан Авлигатай тэмцэх газрын албан бичиг, мөрдөгчийн мэдэгдэл дээр тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэгч холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь жирийн нэг гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэх зүйл ангиар шалгагдаж, хийсэн үйлдлийг нь эрх бүхий байгууллага тогтоосон байгаа. Дээр дурдсан үйлдлүүд нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаатай холбогддог, холбогдоогүй байсан бол өөр хэрэг. -ын хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т хууль зөрчсөн ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдох бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ журмын 8.1-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдож байгаа учраас уг тушаал гарсан нь үндэслэлтэй байна. нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч нь -ын мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тухайн албан тушаалтай холбоотой үйлдвэрийн газрын мэдээллийн технологи, холбоо мэдээллийн аюулгүй байдал болон бусад нэгдсэн системүүдтэй холбоотой худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны дарга болон гишүүнээр ажиллаж байсан байгаа. Энэ талаар мөрдөгчийн мэдэгдэлд илүү тодорхой дурдсан байдаг. Тодруулбал 2 жил буюу 2020-2022 оны хугацаанд 49,827,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 37 тендэр сонгон шалгаруулалтын 33-т нь үнэлгээний хорооны даргаар, 4-т гишүүнээр ажилласан байгаа. Мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан 3 тендерт шаардлага хангахгүй өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар шалгаруулж хахууль авсан байдал нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл -ын худалдан авах ажил нь тодорхой шаардлага хангасан байхыг тээврийн баримт бичгээр тогтоож өгч байгаа, гэтэл Жаргалсайхан нь өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий шаардлага хангахгүй этгээдийг шалгаруулж хууль бус үйлдэл гаргасныг эрх бүхий байгууллага тогтоосон байгаа. Энэ талаар -ын зүгээс маргахгүй байгаа, эрх бүхий этгээд буюу Авлигатай тэмцэх газрын мөрдөгч хуулийн дагуу ажиллагаа явуулж уг үйлдлийг тогтоосон байгаа. Үүний дараа мөрдөгч ажил олгогч буюу -д мэдэгдэлд бичсэн, уг мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын албан бичигт хавсаргагдаж ирсэн байгаа. Тэгэхээр мөрдөгч өөрийн илрүүлж тогтоосон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд итгэлтэй байна гэж ойлгож байгаа. Гурван үйлдэл нь тогтоогдсон байна, магадгүй үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх. Бид эрүүгийн хэрэгт холбоотой холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулъя гэсэн боловч хэрэгт хавсаргагдсангүй. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Жаргалсайхан нь 2 жилийн хугацаанд 37 тендерт оролцсон, хэрэв гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд г ажил албан тушаалын байдалд нь хэвээр ажиллуулсаар байх юм бол дахин гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байх байсан. Нэхэмжлэгч Жаргалсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа, энэ нь хэрэгт авагдсан Ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан захирамжаас харагдана. Тэгэхээр уг хугацаанаас өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Тухайн үед Ерөнхий шүүгчийн захирамж гарч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгаанаас хамаарч албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн байгаа. Тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэж байгаа, эрүүгийн хэрэгтэй танилцсан мөрдөгч болон мөрдөгчийн үйл ажиллагааг хянаж байгаа прокурор мөн таслан сэргийлэх арга хэмжээг шийдэж байгаа шүүгч эрүүгийн хэргийн нөхцөл байдалтай танилцаад албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Уг нөхцөл байдлаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдгийг харуулж байгаа юм. Эрүүгийн хуулийг судлаад үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ямар холбогдогчид авдаг вэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, завдсан, шүүх, прокурор мөрдөгч, хохирогч нарыг дарамталсан сүрдүүлсэн, тэдгээрийн болон өөрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэх мэт нэлээн ноцтой нөхцөл байдал үүссэн үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд заасан тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах үүднээс албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байгаа. Тэгэхээр нэлээн хүнд нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд арга хэмжээ авагддаг нь хуульд заасан зохицуулалтаас харагдаж байна. Үүнээс харахад нэхэмжлэгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь тогтоогдсон байгаа юм, шүүх үүнийг үндэслээд тохирох таслан сэргийлэх арга хэмжээг тухай бүрд нь аваад явсан байна. Ажилтан энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ажил олгогч бие дааж гаргах боломжгүй. Уг нөхцөл байдлаас харахад цагдан хоригдох хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй байгаа. Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдчихаад байхад ажил олгогчийн зүгээс яах ёстой вэ. Тухайн хүний цалинг нь өгөөд байлгаад байх ёстой юм уу эсвэл чөлөө өгөх ёстой юм уу. Ажил олгогч бие даана хэргийг шийдвэрлэх хүртэл албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлье гэж шийдэх боломжгүй, энэ нь таслан сэргийлэх арга хэмжээ учраас прокурорын саналаар шүүгч түдгэлзүүлдэг зохицуулалт байдаг. Тэгэхээр ажил олгогч яах ёстой вэ. Ингэж байтал мөрдөгчийн мэдэгдэл ирсэн байдаг, мөрдөгчийн мэдэгдэлд тодорхой зааж өгсөн байгаа. Ийм гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байна, хөдөлмөрийн дотоод журмын 8.17-т заасан арга хэмжээг авч хуульд заасны дагуу мэдэгдлийн хэрэгжилтийн талаар хариуг 1 сарын дотор ирүүл гэж үүрэг болгосон байдаг. Дээрх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хууль болон -ын дотоод журамд харшилсан зүйл байхгүй. Мөрдөгчийн мэдэгдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана, мөн 2 дах хэсэгт хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байгаа. Үүнийг заавал биелүүлэхгүй үүрэгтэй, хэрэв биелүүлэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигатай тэмцэх хуулиар хуулийн этгээд хариуцлага хүлээх боломжтой. Монгол улс нь авлигын индексээрээ дэлхийд толгой цохидог. нь бусад төрийн өмчит үйлдвэрийн газар болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад байгууллагын авлигалд өртөх магадлалаараа 2-т жагсдаг буюу өндөрт ордог. Тийм учраас мөрдөгчийн мэдэгдлийг заавал биелүүлэх ёстой болчхоод байгаа юм, уг хэрэг нь нэг хүний хэрэг биш Монгол улсын авлигатай тэмцэх бодлого түүний хэрэгжилтийг хангах талаар гээд нэлээн том асуудал болчхоод байгаа юм. Уг бодлогыг нь хэрэгжүүлж ажиллах ёстой байдаг, хэрэв хэрэгжүүлэхгүй бол эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг биелүүлсэнгүй гээд ажил олгогч асуудал орохоор байгаа юм. Тэгэхээр мөрдөгчийн мэдэгдлийн дагуу тушаал гаргасан нь үндэслэлтэй байгаа юм. Шүүгч тухайн хэрэг дээр нухацтай болгоомжтой хандах нь зүйтэй, авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой этгээдүүд шүүхээр ороод цагаатгагдчихлаа. Шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд муу байдаг, шүүхэд итгэх итгэл нь мууддаг. Хэрэв энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод мөрдөгчийн мэдэгдлийн дагуу ажлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан албан тушаалтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарчихвал авлигалчдад боломж олгосон болоод шүүхэд итгэх итгэл шалан дээр унана, үүнийг шүүх шийдвэр гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй, шүүхийн өөрийн шийдвэрээс хамаарч олон нийтийн шүүхэд итгэх итгэл буурдаг байгааг анхаарах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна гэв.

7.Нэхэмжлэгчээс: ы иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 4/, -ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Ажилтан Галдангийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Ерөнхий захирлын тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /-хх-ийн 5/, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн -ын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 6-9/, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн -ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 10 дугаартай шийдвэр /хх-ийн 10-16/,*******ын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн иргэн д өгсөн гомдлын хариу /хх-ийн 16/, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59/,

8. Хариуцагчаас: Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаартай Гэмт хэргийн шалтгаан нөхцөл арилгах тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 27/, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 28-31/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн -ын Ерөнхий захирлын А/662 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний жишиг загваруудыг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 32-33/, уг тушаалын хавсралт буюу -ын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 34-47/, -ын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 117/918 дугаартай Баримт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 79/, -ын мэдээлэл технилогийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ы цалингийн тодорхойлолт /хх-ийн 80/, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 06/13312 дугаартай төрийн өмчит үйлдвэрийн газрын хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар танаа гэх албан бичиг /хх-ийн 81/, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртлэх ы цалингийн хуудас /хх-ийн 100-104, 106-110/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4875 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 98/, ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЕШЗ/388 дугаартай захирамж /хх-ийн 132-136/, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/5627 дугаартай албан бичиг /хх-ийн 148/, -ын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 113/545 дугаартай албан бичиг /хх-ийн 149/ зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

3.Нэхэмжлэгч нь ...Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д заасан, хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д заасан албан тушаалаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэсэн боловч тушаалд уг зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг дурдаагүй бөгөөд уг зөрчил гаргасан хугацааг тогтоохгүйгээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож буй нь сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Тушаалд дурдсан үндэслэл нь ч оновчгүй байна. Ажил олгогчийн төлөөлөгч, хуульч ...бид ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж халаагүй, эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбар гаргадаг. Хөдөлмөрийн дотоод журмын 8.18-д заасан журмыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох хугацааг хэрхэн тооцож буй нь ойлгомжгүй...гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад -ын Ерөнхий захирлын тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлгүй тул -ын эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг -т тус тус даалгаж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

4. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч ыг ... үнэлгээний хорооны дарга, гишүүнээр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийг зөрчиж, хахууль авсан, бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон ... -ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан. Мөн ажилтан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байна. -ын Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан дээрх зөрчлийг ажил олгогч илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар үйлдэгддэг зөрчил тул эрх бүхий байгууллага тухайн зөрчлийг илрүүлж, олж тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм. ...Тус үйлдвэрийн газар нь ыг гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэм буруутай гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаар албан бичиг, мөн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай мэдэгдлийн дагуу -ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар ы гаргасан зөрчилд Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дахь заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн -ын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь -т 2006 оноос эхлэн ажилласан байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс -ын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус газрын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

6.Ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4 дэх хэсгүүд, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, 123.2.5 дахь заалт, -ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6 дахь заалт, ажилтан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар мэдэгдэл зэргийг үндэслэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ тушаал гарсан өдрөөр дуусгавар болгосугай гэсэн үндэслэлийг заажээ.

7.Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдлууд хамаардаг.

9. Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

10. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.7- дахь заалтад Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг , албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлийг тухайлан зааж, ноцтой зөрчил гэж тооцсон ... зөрчил гаргасан даруй ... ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т зааснаар ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч энэ нь хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан үндэслэлүүдийн аль нэг бий болсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

12. Ажилтан ыг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугар албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар мэдэгдэл зэргээр тогтоогдож байгаа боловч гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй. Энэ талаар баримтаа хариуцагч байгууллага хэрэгт ирүүлээгүй байна. Эдгээр албан бичгээр нэхэмжлэгч ыг Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

13. Өөрөөр хэлбэл ажилтан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дахь заалт буюу Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон -ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6 дахь заалт зэргийг баримталсан боловч Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж гараагүй байхад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар мэдэгдлийг үндэслэл болгон ыг -ын ажлаас халсан нв буруу байна.

14. Мөн нь -ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасныг шалгаж тогтоосон талаархи баримтаа ирүүлээгүй байна.

15.Иймд ажил олгогчийн ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ы гэм буруу нь уг иргэний хэрэгт хамааралтай бол одоо иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, хэрэв иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд 65.1.3, 65.1.8-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг.

17. Үүнд Ажилтан ыг гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр хөдөлмөрлөх эрхийн хязгаарлах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

18. Иймд нэхэмжлэгч ыг -ын эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол  / 2022 оны 12, 2023 оны 01, 02 сарын нийлбэр 53 хоногийн хөлс 25659348 төгрөг 3 сарын дундаж цалин 10,166,911 төгрөг гарч байх тул нэхэмжлэгч ыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааг шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар түдгэрдүүлсэн хэсгийг хасч 2023 оны 5 сард 10 хоног, 2023 оны 06, 07, 08 сар, 2023 оны 10 дугаар сард 7 хоног байх тул нийт 48,349,289 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн болно.

19. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна. Иймд ажилтан ыг өмнө эрхэлж байсан ажил болох -ын эгүүлэн тогтоосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгана.

20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 451,862 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч ыг -ын эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч -аас ы ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 48,349,298 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрхи олговроос шимтгэл тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, хариуцагч -аас 451,862 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА