Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2022/01379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 19 142/ШШ2022/01379

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Хаан банк ХХК-ийн /РД:2693321,*******, 99431881/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, Баян-Өндөр 1 дүгээр гудамжны 38б тоотод оршин суух,,,

Хариуцагч: *******,*******,,, нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь тус банкны өөс 2014 оны 11 дугаар сарын 13-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2015 оны 03-р сарын 17-ны өдөр ЗГ15/78 барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмж 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,640,942.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,713,070.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,894.08 төгрөг, нийт 11,385,907.93 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,812,365.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 542,259.38 төгрөг, нийт 12,713,682.44 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ************** Уртын гол Баянталын 13-р гудамж 42 тоотод оршин суух би ХААН банкны ******* дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.Үүнд:

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 45 1.1-д:"Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк,...нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл,журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх,зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ"гэжээ. би тус банкнаас нэг ч төгрөгийн зээл авахыг хүсээгүй бөгөөд огт зээл аваагүй.Харин өөрийн төрсөн хүү ГЬБалтмөнхийн 2016-12-27-ны өдөр олгосон "Миний цалингийн зээл түүний хугацааг сунгах,нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон бусад холбогдох баримтад гарын үсэг зурах эрхийг олгосноор банкны дуудсанаар 2016-12-27-ны өдрийн /хугацаа сунгах,зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/гэрээнд гарын үсэг зурсан.

2. Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.2-т:"Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна"гэжээ.Миний өөрийн төрсөн хүү ийн өмнөөс зээлийн гэрээнд гарын үсэг зурах надаар гарын үсэг зуруулах тухай тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй ч зээлдэгчийн өмнөөс зээл,зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д:"эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож,тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр"гэрээ байгуулсанд тооцох тухай зохицуулалт юм.Хуулийн энэхүү заалтаас хархад гэрээний гол нөхцөлийн талаар банк хүү хоёр маань тохиролцоод харин би хүүгийн олгосон итгэмжлэлийн дагуу гэрээнд гарын үсэг л зурсан.Гэрээнд гарын үсэг зурсан явдал маань банкны өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд намайг хамтран хариуцагч биш болохыг тогтоож надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ************** Уртын гол Баянтал 13-р гудамж 42 тоотод оршин суух Пүрэвжавын Балтмөнх би ХААН банкны ******* дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгийг хүлээн зөвшөөрч байгаа болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д:"Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк,...нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл.журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх,зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ"гэжээ. Балтмөнх би тус банктай 2014-11-13-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 12.0 сая төгрөгийг өөрийн ХААН банкан дахь 5120049590 дугаартай дансандаа 2014-11-14-ны өдөр хийлгэж авсан.Дараа нь буюу 2015-03-16-ны өдөр дахин хүсэлт гаргаж нэг сая төгрөгийг 2015-03-17-ны өдөр өөрийн дээрх дансандаа хийлгэ авсан.Би тус банкнаас 2016-12-27-ны өдөр нэг ч төгрөг аваагүйн дээр зээл авахыг ч хүсээгүй. Харин банкны хүсэлтээр өөрийн төрсөн эцэг т 2016-12-27-ны өдөр олгосон итгэмжлэлийнхээ дагуу "Миний цалингийн зээл түүний хугацааг сунгах,нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон бусад холбогдох баримтад гарын үсэг зурах" эрхийг олгосны дагуу банкан дээр 2016-12-27-ны өдөр очиж /хугацаа сунгах,зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/гэрээнд гарын үсэг зурсан байгаа болохоос тэндээс ямар нэгэн зээл авхуулж түүн дээр миний өмнөөс гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад намайг 2016-12-27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл авсан мэтээр өнөөдөр үндсэн зээлийн үлдэгдэл 7.640.942.9 төгрөг шаардана вэ.

2. Хаан банкны Орхон салбарын шүүхэд ирүүлсэн зээлдэгч надтай 2016-12-27-ны өдөр байгуулсан гэх гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар гэвэл:Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.2-т:"Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна"гэжээ. миний өмнөөс аавын маань миний олгосон итгэмжлэлийн дагуу /зээлийн гэрээнд гарын үсэг зурах надаар гарын үсэг зуруулах тухай тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зурсан /хууль зөрчөөгүй ч зээлдэгчийн өмнөөс зээл.зээлийн хүү.нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн гэж аавыг маань үзэх үндэслэлгүйн дээр тухайн гэрээгээр намайг зээл авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д:"эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож.тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр"гэрээ байгуулсанд тооцох тухай зохицуулалт юм.Хуулийн энэхүү заалтаас хархад гэрээний гол нөхцөлийн талаар зээл авах талаар болон зээлийн хүүгээс дахин хүү тооцох талаар огт тохиролцоогүй бөгөөд миний тус банктай 2014-1 1-13-ны өдөр байгуулсан 12.0 сая төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй /2014-1 1-13-ны өдрөөс 36 сараар тооцход 2017-1 1-13-ны өдрийг хүртлэх хугацаа/байхад юун сунгалт яриад байгааг ч ойлголгүй аавдаа итгэмжлэл өгсөнөөр миний аавын гэрээнд гарын усэг зурсан явдал нь намайг тухайн өдөр зээл авч уг гэрээний дагуу банкны өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

4. Би тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 12.0 сая төгрөг.энэхүү гэрээн дээрээ 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэмэж 1.0 сая төгрөг нийт 13.0 сая төгрөг аваад 12.0 сая төгрөгийг нь төлчихсөн одоо миний хувьд 1.0 сая төгрөг төлөх үүрэгтэй гэж бодож байна.Банк надаас юуны учир хүүгээс хүү бодож мөнгө нэхнэ вэ.Би анх авсан зээлийн гэрээгээрээ хүу тооцож төлөх учиртай бөгөөд ааваар гарын үсэг зуруулсан гэрээгээр ямар нэгэн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй шүү дээ. Иймд надад холбогдуулан гаргасан Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлагаас 11.713.682.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 1,000,000 төгрөгийг надаас гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22/605 дугаартай Хаан банк ХХК-ийн Х.Мягмар, Г.Ариунчимэг нарт олгосон итгэмжлэл /хх-4/, Хаан банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-5/, Хаан банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12294 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-6/, Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-7/, ийн Хаан банкны Оюут тооцооны төвд гаргасан хүсэлт /хх-8/, ийн Хаан банкны Оюут тооцооны төвд гаргасан хүсэлт /хх-9/, , нарын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкинд гаргасан хүсэлт /хх-10/, ийн зээл хүсэгчийн анкет /хх-11/, ын зээл хүсэгчийн анкет /хх-12/, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 13-17/, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ15/78 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 18-22/, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/78-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-23/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-24/, зээлийн бүртгэлийн карт /хх-25/, ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 26-27/, Хаан банкны ийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэлийн хуулбар /хх-28/, Хаан банкны ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/170 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хх-29/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-30/, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-31/, Хаан банкны Орхон салбараас , нарт олгосон итгэмжлэл /хх 54-55/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагч нараас: ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-43/, ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-47/, ын харилцах дансны харилцагчийн хуулга /хх-48/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр , нараас д олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-49/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,812,365.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 542,259.38 төгрөг, нийт 12,713,682.44 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг.

3. Хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан байгаа болохоос тэндээс ямар нэгэн зээл авхуулж түүн дээр миний өмнөөс гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад намайг 2016-12-27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл авсан мэтээр өнөөдөр үндсэн зээлийн үлдэгдэл 7.640.942.9 төгрөг гэж тайлбарладаг.

Хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан явдал маань банкны өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд намайг хамтран хариуцагч биш болохыг тогтоож надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ХААН Банк ХХК-ийн өөс зээлдэгч , нар нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ15/78 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмж 1,000,000 /нэг сая/-ийн нэмэлт зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/78-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,640,942.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,713,070.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,894.08 төгрөг, нийт 11,385,907.93 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,812,365.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 542,259.38 төгрөг, нийт 12,713,682.44 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээний 6.3-т тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч нарыг Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан нөхцөлийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн. Үүний дагуу гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ...Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ... Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3-т... мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах... гэж хуульчилсан байдаг.

Үүнээс дүгнэхэд Хаан банк ХХК-иас хариуцагч нарыг зээлийн гэрээг зөрчсөнийг мэдсээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү нэхэмжлэх эрхээ зарим хэсгийг алдсан гэж үзэн нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 5,213,682 төгрөгийг хасч шийдвэрлэв.

Иймд хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,598,683.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 542,259.38 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 5,213,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,368.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,598,683.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 542,259.38 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 5,213,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,368.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, , нараас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА