Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2023/00513

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2022 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2023/00513

 

 

129/ШШ2023/00513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . оршин суух Б овгийн Т.З

 

Хариуцагч: А аймгийн Э сумын 1 дүгээр баг Цагаан давааны 04-16 тоотод оршин суух Б овгийн Ж.Ө

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,072,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н

 

Нэхэмжлэгч Т.З, хариуцагч Ж.Ө нар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н нар нь зохигчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Ө нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Ж.Ө-лд холбогдуулан 4,072,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

 

 

- Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Өлзийжаргалд 4,072,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө буцааж өгөхийг Ж.Өл-ас шаардахад өгнө гэж байнга хэлдэг, мөнгө өгнө гэдгээ бичгээр илэрхийлж өгч байсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй. Т.З нь зээлдүүлсэн мөнгөө буцааж өгөхийг Ж.Өлзийжаргалд зээл өгсөн цагаасаа эхлэн тасралтгүй байнга шаардаж байсан. Үүнтэй хариуцагч Ж.Ө маргадаггүй. Хариуцагч Ж.Ө нь нэхэмжлэгч Т.З-с огт мөнгө авч байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэгт шинжилгээ хийлгэсэн. Мөнгө өгнө гэдгээ илэрхийлж бичсэн Ж.Ө-н бичгийн баримт мөн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч Ж.Өлзийжаргалын гарын үсэгтэй тохирно гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлт гарсан. Уг баримтуудаар Ж.Ө нь Т.За-эс 4,072,000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Мөнгийг бэлнээр болон дансаар аль ч хэлбэрээр шилжүүлж болно. Хэрэгт авагдсан дансны хуулгаас мөнгө шилжүүлсэн гэж харагдахгүй байгаа. Энэ нь Т.Зандансүрэн Ж.Ө-д 4,072,000 төгрөг зээлдүүлсэн гэдгийг үгүйсгэсэн баримт биш. Ж.Ө-с зээлийн гэрээний хүү огт аваагүй, цаг хугацааны хувьд удчихсан учраас үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа. Ж.Өл-д холбогдох энэ асуудлаар өмнө нь эвлэрүүлэн зуучлалд болон шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иймд Ж.Ө-с 4,072,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

 

 

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байдаг. Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Өл-лд 4,072,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Өл-д 4,072,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд Т.За нь Ж.Ө-д 4,072,000 төгрөг шилжүүлсэн нь харагддаггүй. Ж.Ө Би Т.З-эс 2015 оны 7 сарын 12-нд 4,072,000 төгрөг зээлж аваагүй учраас 4,072,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.З-с 300,000 төгрөг зээлж аваад түүнд хорь, гуч, дөчин мянгаар нь цувуулж өгсөн. 300,000 төгрөгийн зээлээс одоо яг хэдэн төгрөгийн зээл үлдсэнийг би сайн санахгүй байна гэж тайлбарладаг. Т.З, Ж.Ө нар 4,072,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог боловч Т.З нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ж.Ө, Т.З нарыг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Т.З, Ж.Ө нарын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Ж.Ө-с 4,072,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

 

3. Нэхэмжлэгчээс:

 

- Ж.Ө-н 2019 оны 6 сарын 04-нд 4,200,000 төгрөг авсан. 2019 оны 9 сард бүрэн төлж дуусгана. 4,200,000 төгрөг 2015 онд зээлж авсан нь үнэн гэж, 2020 оны 4 сарын 09-нд 4,200,000 төгрөгөө сар болгон 100,000-р өгч 2020 ондоо багтааж дуусгана гэж, 2022 оны 5 сарын 3-нд 4,200,000 төгрөгийг 2022 онд 2,000,000 төгрөгийг өмнө үлдсэн 2,200,000 төгрөгийг 23 ондоо багтааж өгч дуусгана гэж тус тус бичиж өгсөн баримтыг,

 

- Т.З, Ж.Ө нарын 2015 оны 7 сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

 

4. Нэхэмжлэгч Т.Зан-н хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 сарын 09-ний өдрийн 309 тоот дүгнэлтийг, хариуцагч Ж.Өл-н хүсэлтээр Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 089 тоот дүгнэлт, Голомт банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 10/222 тоот албан бичиг, Төрийн банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 35/452 тоотоор ирүүлсэн Т.З-н Төрийн банкны 180000068661 тоот дансны 2015 оны 7 сарын 12-ны өдрийн хуулга, Хас банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 14/342 тоотоор ирүүлсэн Т.За-н Хас банкны 5000361491 тоот дансны 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, ХААН банкны Архангай салбарын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 5135/573 тоотоор ирүүлсэн Т.З-н ХААН банкны 5135168851 тоот дансны 2015 оны 7 сарын 12-ны өдрийн хуулга, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 2730 тоот дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

 

 

5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 2060 тоот дүгнэлтийг шүүх бүрдүүлжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Хариуцагч Ж.Ө-с 4,072,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Т.З-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Ө-д 4,072,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө буцааж өгөхийг Ж.Өл-с шаардахад өгнө гэж байнга хэлдэг, мөнгө өгнө гэдгээ бичгээр илэрхийлж өгч байсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй. Т.З нь зээлдүүлсэн мөнгөө буцааж өгөхийг Ж.Ө-д зээл өгсөн цагаасаа эхлэн тасралтгүй байнга шаардаж байсан. Үүнтэй хариуцагч Ж.Ө маргадаггүй. Хариуцагч Ж.Ө нь нэхэмжлэгч Т.З-с огт мөнгө авч байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэгт шинжилгээ хийлгэсэн. Мөнгө өгнө гэдгээ илэрхийлж бичсэн Ж.Ө-ын бичгийн баримт мөн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч Ж.Ө-н гарын үсэгтэй тохирно гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлт гарсан. Уг баримтуудаар Ж.Ө нь Т.З-с 4,072,000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Ж.Өл-с зээлийн гэрээний хүү огт аваагүй, цаг хугацааны хувьд удчихсан учраас үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа. Ж.Ө-д холбогдох энэ асуудлаар өмнө нь эвлэрүүлэн зуучлалд болон шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иймд Ж.Өлзийжаргалаас 4,072,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байдаг. Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Өл-лд 4,072,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Өл-д 4,072,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд Т.З нь Ж.Ө-д 4,072,000 төгрөг шилжүүлсэн нь харагддаггүй. Ж.Ө Би Т.З-с 2015 оны 7 сарын 12-нд 4,072,000 төгрөг зээлж аваагүй учраас 4,072,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.З-с 300,000 төгрөг зээлж аваад түүнд хорь, гуч, дөчин мянгаар нь цувуулж өгсөн. 300,000 төгрөгийн зээлээс одоо яг хэдэн төгрөгийн зээл үлдсэнийг би сайн санахгүй байна гэж тайлбарладаг. Т.З, Ж.Ө нар 4,072,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог боловч Т.З нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ж.Ө, Т.З нарыг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Т.З, Ж.Ө нарын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Ж.Ө-с 4,072,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ж.Ө-н 2019 оны 6 сарын 04-нд 4,200,000 төгрөг авсан. 2019 оны 9 сард бүрэн төлж дуусгана. 4,200,000 төгрөг 2015 онд зээлж авсан нь үнэн гэж, 2020 оны 4 сарын 09-нд 4,200,000 төгрөгөө сар болгон 100,000-р өгч 2020 ондоо багтааж дуусгана гэж, 2022 оны 5 сарын 3-нд 4,200,000 төгрөгийг 2022 онд 2,000,000 төгрөгийг өмнө үлдсэн 2,200,000 төгрөгийг 23 ондоо багтааж өгч дуусгана гэж тус тус бичиж өгсөн баримт, Т.З Ж.Ө нарын 2015 оны 7 сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээ, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 089 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 сарын 09-ний өдрийн 309 тоот дүгнэлт, Голомт банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 10/222 тоот албан бичиг, Төрийн банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 35/452 тоотоор ирүүлсэн Т.З-н Төрийн банкны 180000068661 тоот дансны 2015 оны 7 сарын 12-ны өдрийн хуулга, Хас банк ХХК-ийн Архангай салбарын 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 14/342 тоотоор ирүүлсэн Т.За-н Хас банкны 5000361491 тоот дансны 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, ХААН банкны Архангай салбарын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 5135/573 тоотоор ирүүлсэн Т.З-йн ХААН банкны 5135168851 тоот дансны 2015 оны 7 сарын 12-ны өдрийн хуулга, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 2730 тоот дүгнэлт, 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 2060 тоот дүгнэлт болон зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

Нэхэмжлэгч Т.З н нь хариуцагч Ж.Ө-с 2015 оны 7 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 4,072,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

 

 

Хариуцагч Ж.Ө Т.За-тэй зээлийн гэрээ байгуулаагүй, 2015 оны 7 сарын 12-нд 4,072,000 төгрөг зээлж аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргадаг.

 

 

 

Т.З, Ж.Ө-н нарын 2015 оны 7 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Ж.Өлзийжаргал 4,072,000 төгрөг аваагүй гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Ж.Өл-н гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно гэсэн 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 2060 тоот, 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 2730 тоот шинжээчийн дүгнэлтээр зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулж Т.З нь Ж.Өл-д 2015 оны 7 сарын 12-нд 4,072,000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н Т.З, Ж.Ө нарын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж тайлбарладаг боловч нотлох баримтаар нотлоогүй, Т.З, Ж.Ө-ын нарын 2015 оны 7 сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

 

 

Хариуцагч Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Ө-д 4,072,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Т.З нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн Т.З нь 2015 оны 7 сарын 12-нд Ж.Өл-д 4,072,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө буцааж өгөхийг Ж.Өл-с шаардахад өгнө гэж байнга хэлдэг, мөнгө өгнө гэдгээ бичгээр илэрхийлж өгч байсан гэх тайлбар болон Ж.Ө-ын 2019 оны 6 сарын 04-нд 4,200,000 төгрөг авсан. 2019 оны 9 сард бүрэн төлж дуусгана. 4,200,000 төгрөг 2015 онд зээлж авсан нь үнэн гэж, 2020 оны 4 сарын 09-нд 4,200,000 төгрөгөө сар болгон 100,000-р өгч 2020 ондоо багтааж дуусгана гэж, 2022 оны 5 сарын 3-нд 4,200,000 төгрөгийг 2022 онд 2,000,000 төгрөгийг өмнө үлдсэн 2,200,000 төгрөгийг 23 ондоо багтааж өгч дуусгана гэж тус тус бичиж өгсөн баримтаар нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Ө-тай байгуулсан 2015 оны 7 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,072,000 төгрөгийг хариуцагч Ж.Ө-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог.

 

 

 

2015 оны 7 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 4,072,000 төгрөгийг төлөөгүй гэдэгтэй хариуцагч Ж.Ө маргадаггүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Т.З-н зээлийн гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болоогүй байна.

 

 

 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.

 

 

 

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Ж.Өл-ас зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 6 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

 

 

Талууд 2015 оны 7 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 1.1-д гэрээ 4 сарын хугацаатай байхаар тохиролцжээ.

 

 

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна, 73 дугаар зүйлийн 73.2-т хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна гэж заасны дагуу зээлдэгч Ж.Өлзийжаргал 2015 оны 11 сарын 12-нд зээлийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба зээлдүүлэгчид 2015 оны 11 сарын 12-ны өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

 

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ.

 

 

 

Т.З нь Ж.Ө-тай 2015 оны 7 сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээнээс хойш Ж.Ө-ын 2019 оны 6 сарын 04-нд 4,200,000 төгрөг авсан. 2019 оны 9 сард бүрэн төлж дуусгана. 4,200,000 төгрөг 2015 онд зээлж авсан нь үнэн гэж, 2020 оны 4 сарын 09-нд 4,200,000 төгрөгөө сар болгон 100,000-р өгч 2020 ондоо багтааж дуусгана гэж, 2022 оны 5 сарын 3-нд 4,200,000 төгрөгийг 2022 онд 2,000,000 төгрөгийг өмнө үлдсэн 2,200,000 төгрөгийг 23 ондоо багтааж өгч дуусгана гэж тус тус бичиж өгсөн баримтыг шүүхэд өгсөн бөгөөд энэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа заасан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 

 

Мөн нэхэмжлэгч Т.З нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэдгийг баримтаар нотлоогүй.

 

 

 

2015 оны 7 сарын 12-нд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ж.Ө-с шаардах эрх нэхэмжлэгч Т.З-д 2015 оны 11 сарын 12-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018 оны 11 сарын 12-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

 

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ж.Ө-с 4,072,000 /дөрвөн сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,102 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээрр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Ж.Ө-с 4,072,000 /дөрвөн сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.З-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,102 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА