Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2023/00488

 

2023          11           28        

             132/ШШ2023/00488

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29-294 тоотод байрлах, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай 132/2022/00331/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О*******

 Хариуцагчийнй итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М*******

 Шинжээч Д.Отгонцагаан

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвас******* нар оролцов.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Д******* Эй Эл” ХХК нь хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 Булган аймгийн сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Х******* булаг” ХХК, “Т******* таун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Д*******” ХХК-аас тодорхой хөрөнгө 49,340,007 төгрөгийг “Х*******булаг” ХХК-нд, 5,200,000 төгрөгийг “Т******* таун” ХХК-нд тус тус олгохоор шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Хариуцагч “Д*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Булган аймгийн Б******* суманд байрлах амралтын газрыг битүүмжилж талуудаас үнийн санал авсан. Үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үндэслэлээр хөндлөнгийн байгууллагаар шинжээч томилуулж тухайн хөрөнгийн үнэлгээг гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний газраар “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг сонгож тухайн компаниас хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан байдаг. Уг хөрөнгийн үнэлгээний газраас гаргасан үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээ гараагүй гэж үзэж байгаа. Шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг баримталж гаргадаг. Үнэлгээний тайлангийн 1 дүгээр хуудсанд  2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн байна. Үнэлгээ гаргаад захиалагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 23/041 албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнээс харахад үнэлгээ гаргасан огноо болон үнэлгээг хүргүүлсэн өдөр зөрчилтэй байна. Урьдчилаад гаргасан юм уу гэж харагдаж байх бөгөөд бодитой байх зарчим алдагдаж байна. Мөн 4 дүгээр хуудсанд үнэлгээ хийлгэсэн зүйлүүдээ тодруулсан байна. Аливаа үнэлгээчин Үнэлгээний олон улсын стандартын 10 дугаар зүйлд зааснаар 3 төрлийн буюу өртгийн хандлага, жишиг үнийн хандлага, орлогын хандлага гэсэн 3 төрлийн хандлагыг баримталж үнэлгээ гаргадаг. Үнэлгээчин өртгийн болон орлогын аргаар гаргалаа гэж тайлан дээрээ бичсэн байна. 9 дүгээр хуудсанд өртгийн арга дээрээ 10 ширхэг амралтын байр, 1 ширхэг ресторан, 1 ширхэг худагтай, 1 ширхэг саун дүүштэй байгууламжтай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тусад нь үнэлгээг гаргасан байна. 1 м.квадратад ногдох нэгжийн норматив үнэлгээ Барилга хот байгуулалтын сайдын 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан С ангилалд хамаарна гэж заасан. Гэтэл С ангилалд хамаарах үнэ нь 956,400 төгрөг гэж тодорхойлж байгаа. С ангилалд хамаарсан юм уу? гэж үзэхээр нэгжийн үнэ 1,100,000 төгрөг байгаа. Үнэлгээчний үнэлсэн 956,400 төгрөг нь Д ангилалд хамаарч байна. Өртгийн хандлагаа тодорхойлохдоо журмаа буруу хэрэглэсэн. С ангилалд хамаарах юм бол нэгжийн нормативийг 1,100,000 төгрөгөөр үнэлэх байсныг буруу Д ангилалд хамааруулж 956,400 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээний зүйлийн бодит байдлыг гаргаж ирээгүй гэж үзэхээр байна. 1 м.квадратын зөрүү нь 143,600 төгрөг байна. Ингээд харахаад нийт метр квадрат дээр үнийн зөрүү их гарах нь тодорхой байна. Мөн орлогын хандлагын аргаар үнэлээгүй. Уг объект орлого олдог объект юм. Объектын ашиглах хугацаа нь 20 жил гэж заасан байна. 2016 онд ашиглалтад орсон юм бол 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашлаад 13 жил орлого олох боломжтой. Орлогын аргыг ямар байдлаар хэрэглээгүй талаараа тайлбартаа хэлээгүй. Шинжээч үзлэг хийхдээ талуудыг оролцуулаагүй түүнчлэн гадна байдлыг хараад дүгнээд явсан. Дотор талын хана, тааз, хийцийг огт судлаагүй. Захиалагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар захиалахдаа энэ объектын гадна байдлыг үнэлээд өг гэж захиалаагүй. Нэгдсэн байдлаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээнүүдийн тайланг гаргуулах гэж томилуулсан. Тэгтэл гаднах байдлыг үзчихээд яваад өгсөн. 10 ширхэг байшинг гаднаас нь хараад үнэлсэн байна. Үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудас дээр элэгдлийн тооцоолол гээд чанар байдал дунд, муу гэж тодорхойлсон байгаа. Харин нийт хөрөнгийн нэгтгэл хүснэгтийг гаргаж өгсөн. Амралтын байрнууд нь 17 дугаар хуудсанд авагдсан хүснэгт дээр бүгд чанар байдал сайн гэж тодорхойлсон байна. Үнэлгээний тайлан хууль ёсны болон үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Үнэлгээ гаргаад байгаа объектын онцлог нь ашгийн төлөө байгууллага буюу амралтын газар юм. Орлогын хандлагын аргыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна. Худгийн үнэлээг гаргасан бөгөөд  1метр квадрат худаг ухахад 80,000 төгрөгөөр гэж үзэн нийт 6,400,760 төгрөг гэж үнэлсэн.  Гэтэл зах зээл дээр худгийн 1 метр квадратыг 80,000 төгрөгөөр ухдаг компани гэж байхгүй. Доод тал нь 100,000 төгрөгөөр ухдаг. Нийт үнэлгээ нь 110,908,132 төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ гарсан байна. 3 га газрыг 60,000,000 төгрөг дээр маргадаггүй. Харин манай амралтын газрын ирээдүйд олох байсан ашиг орлогын тооцоог ашиглалтын жилтэй харьцуулж орлогын хандлагын арга хэрэглэсэн байсан бол үнэлгээний бодит үнэлгээ зөв гарч үнэлгээний тайлангийн дүн үндэслэлтэй байх байсан. Үнэлгээний арга дээр Барилга хот байгуулалтын сайдын жишиг үнэлгээний журмыг баримтлах байтал Сангийн сайдын гаргасан 203 тушаалыг иш татаад гаргасан нь буруу. Үнэлгээний тайлан нь бодит судалгаагүй буруу гарсан байх тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

 2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/329 дугаар албан бичиг /хэргийн 7-р хуудас/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 14-24-р хуудас/,

 

 3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар Д******* эл эй" ХХК-иас 48,832,950 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2011,057 төгрөгийг гаргуулж “Х*******булаг” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч “Д******* эл эй” ХХК-ны уйцэтгэх захирал Х.Э*******т “Х*******булаг” ХХК-д төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг явуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон “Д******* эл эй” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулан хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдсэн.

Үүнд: Төлбөр төлөгч “Д******* эл эй” ХХК-ийн захирал Х.Э******* нь төлбөрт хураагдсан Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү-0402000136 бүртгэлийн дугаартай амралтын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, 6303000107 дугаартай эзэмшлийн 3 га газрын хамт 385,000,000 гурван зуун наян таван сая/ төгрөгөөр, төлбөр авагч "Х*******булаг" ХХК нь 8,832,950 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17040233/15 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндпөнгийн аудитын байгууллага болох “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Д.Отгонцагааныг томилж, эрх /үргийг танилцуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл хөтлөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/329 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид, мөн өдрийн 01/328 дугаартай албан бичгээр төлбөр авагчид үнэлгээг тус тус мэдэгдсэн гэжээ.

4.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х*******булаг” ХХК бол 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл маш их хохирч байна. “Д******* эл эй” ХХК өр төлбөрөө барагдуулах тал дээр арга хэмжээ авсангүй. Шинжээчийн үнэлгээ гарсан. Бодит байдлыг гадарлаж байгаа. Шовгор нь тоосгон ханатай. Тоосго хагараад чанарын шаардлага хангаагүй. Миний нийлүүлж байсан хөрөнгө нь тухай үеийн ханшаар бодогдсон байгаа. Энэ үнэлгээнээс харахад 203 дугаар тушаалыг ашигладаг. Д ангилалд орох барилга мөн. Энэ С ангилалд орох үндэслэл байхгүй. Тухай үнэлгээг үнэлэхгүй байна гэдэг тухайн компаний үзэмжээр хандаад байна. Үнэлгээний тайланд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж өгөөч. Шинжээчийн үнэлгээг дэмжиж байна гэв.

5.Гуравдагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариу тайлбар /хэргийн 54-55-р хуудас/

-Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 56-р хуудас/

-Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар /хэргийн 57-67-р хуудас/

 

6.Шүүхийн санаачилгаар Булган аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Д******* Эй Эл” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг эх хувиар татан авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Шүүх “Д******* Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хуулийн хугацаанд мэдэгдсэн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2017/00099 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “Дэлгэр Эй Эл” ХХК-аас 48,832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х*******булаг” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

6.Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17040233 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

6.1. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багт байрлах Ү-040200136 дугаартай 158.7 м.кв хоолны газар, 72 м.кв саун дүш, 20 м.кв талбай бүхий 10 ширхэг шовгор бүхий амралтын зориулалттай газрыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17040233/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17040233/88 дугаартай тогтоолоор хураасан байна.

6.2. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17040233/10 тоот тогтоолоор үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр төлбөрт хураагдсан Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багт байрлах Ү-********* дугаартай 158.7 м.кв хоолны газар, 72 м.кв саун дүш, 20 м.кв талбай бүхий 10 ширхэг шовгор бүхий амралтын зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 17040233/10 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамьянг дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.

6.3. “Ашид билгүүн” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлтийг бичгээр гаргасан байх ба Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багт байрлах хүнгүй хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 267,600,000 төгрөгөөр тогтоосныг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/1053, 1/1054, 1/1055 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгч “Д******* Эй Эл” ХХК болон төлбөр авагч “Х*******булаг” ХХК, “Т******* тауэр” ХХК-иудад тус тус мэдэгдсэн байна.

6.4..Дээрх үнэлгээг төлбөр авагч “Х*******булаг” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 132/ШЗ2021/02046 дугаартай захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШШ2023/00557 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

7.Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/01 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

7.1.Төлбөрт хураагдсан Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч 385,000,000 төгрөгөөр өгсөн, төлбөр авагч 49,034,007 төгрөгөөр өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1704033/16 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээчин Д.Отгонцагааныг дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.

7.2.“Тольдох оюуны өгөөж” ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр /огноог 2022 гэж буруу бичсэн/ дүгнэлтийг бичгээр гаргасан байх ба хувийн сууц, газар эзэмших эрхийн зах зээлийн үнийг 170,908,132.26 төгрөгөөр тогтоосныг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/327, 01/328, 01/329 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч “Д******* Эй Эл” ХХК болон төлбөр авагч “Х******* булаг” ХХК, “Тэнэр тауэр” ХХК-иудад тус тус мэдэгдсэн байна.

8. “Д******* Эй Эл” ХХК нь дээр дурьдсан үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна гэж дүгнэв.

9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох” гэжээ.

Шинжээч нь дээрх хуульд заасны дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар тайланд б******* тусгасан эсэх нь тодорхойгүй байна. Шинжээч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм”-ийг ашигласан гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт 3 буюу хөрөнгийн үнэлгээний тооцоолол дүн болох барилгын үнэ цэнийн тооцоололд дараах зөрчил илэрч байна.

9.1. Хүснэгт 3-ын 4 дүгээр мөр /хэргийн 17 дугаар хуудасны ар тал/ нэгжийн норматив үнэлгээний эх сурвалжид Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “С” ангиилалд хамаарна гэсэн тайлбарыг хийсэн атлаа нэгжийн норматив үнэлгээг “D” ангилалын нэгж үнэ болох 956.400 төгрөгийн жишиг үнэлгээгээгээр үнэлэж зах зээлийн үнийн баримжааг 69,262,032.17 төгрөгөөр үнэлсэн нь үнийн болон эх сурвалжийн зөрүү гарч байна. 

Барилгын үнэ цэнийн тооцоололд дээрх алдаа байх тул барилгын үнэлгээ тогтоосон шинжээчийн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна.” гэж, 8.2.3-д “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байхгэж тус тус заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

10. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шийдвэр гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл, холбогдох мэдээлэл б******* тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.

Иймд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 158.7 м.кв бүхий хоолны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 69,262,032 төгрөг, 20 м.кв талбай бүхий 1 ширхэг амралтын байрыг 3,487,769 төгрөг, 72 м.кв талбай бүхий саун, ариун цэврийн өрөө бүхий үл хөдөл хөрөнгийг 2,260,600 төгрөг, 80м-ийн гүнтэй гүний худаг 6,040,760 төгрөг нийт 110,908,132 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

11.Шинжээчийн зардал 146,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж, шинжээчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчийн хөлс 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг  хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж, шинжээч Д.Отгонцагаанд оруулсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ