Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2024/00002

 

 

Д******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны ш Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны ш шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус ш танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00488 дугаар тэй,

Нэхэмжлэгч: Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Ш т холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Булган аймаг дахь Ш , гуравдагч этгээдийн гаргасан давж заалдсан гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Булган аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х******* ******* ХХК, Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д******* ХХК-аас тодорхой хөрөнгө 49,340,007 төгрөгийг Х************** ХХК-нд, 5,200,000 төгрөгийг Т******* ХХК-нд тус тус олгохоор ш гарч хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Д******* ХХК нь ш ийг сайн дураараа биелүүлээгүй тул ш ийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Булган аймаг дахь Ш ажиллагаа хийж байна. Ш газраас Булган аймгийн Бугат суманд байрлах амралтын газрыг битүүмжилж талуудаас үнийн санал авсан. Үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үндэслэлээр хөндлөнгийн байгууллагаар шинжээч томилуулж тухайн хөрөнгийн үнэлгээг гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний газраар Т ХХК-ийг сонгож тухайн компаниас хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан байдаг. Уг хөрөнгийн үнэлгээний газраас гаргасан үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээ гараагүй гэж үзэж байгаа. Шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг баримталж гаргадаг. Үнэлгээний тайлангийн 1 дүгээр хуудсанд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн байна. Үнэлгээ гаргаад захиалагч Ш т 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 23/041 албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнээс харахад үнэлгээ гаргасан огноо болон үнэлгээг хүргүүлсэн өдөр зөрчилтэй байна. Урьдчилаад гаргасан юм уу гэж харагдаж байх бөгөөд бодитой байх зарчим алдагдаж байна. Мөн 4 дүгээр хуудсанд үнэлгээ хийлгэсэн зүйлүүдээ тодруулсан байна. Аливаа үнэлгээчин Үнэлгээний олон улсын стандартын 10 дугаар зүйлд зааснаар 3 төрлийн буюу өртгийн хандлага, жишиг үнийн хандлага, орлогын хандлага гэсэн 3 төрлийн хандлагыг баримталж үнэлгээ гаргадаг. Үнэлгээчин өртгийн болон орлогын аргаар гаргалаа гэж тайлан дээрээ бичсэн байна. 9 дүгээр хуудсанд өртгийн арга дээрээ 10 ширхэг амралтын байр, 1 ширхэг ресторан, 1 ширхэг худагтай, 1 ширхэг саун душтэй байгууламжтай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тусад нь үнэлгээг гаргасан байна. 1 м.квадратад ногдох нэгжийн норматив үнэлгээ Барилга хот байгуулалтын сайдын 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан С ангилалд хамаарна гэж заасан. Гэтэл С ангилалд хамаарах үнэ нь 956,400 төгрөг гэж тодорхойлж байгаа. С ангилалд хамаарсан юм уу? гэж үзэхээр нэгжийн үнэ 1,100,000 төгрөг байгаа. Үнэлгээчний үнэлсэн 956,400 төгрөг нь Д ангилалд хамаарч байна. Өртгийн хандлагаа тодорхойлохдоо журмаа буруу хэрэглэсэн. С ангилалд хамаарах юм бол нэгжийн нормативийг 1,100,000 төгрөгөөр үнэлэх байсныг буруу Д ангилалд хамааруулж 956,400 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээний зүйлийн бодит байдлыг гаргаж ирээгүй гэж үзэхээр байна. 1 м.квадратын зөрүү нь 143,600 төгрөг байна. Ингээд харахад нийт метр квадрат дээр үнийн зөрүү их гарах нь тодорхой байна. Мөн орлогын хандлагын аргаар үнэлээгүй. Уг объект орлого олдог объект юм. Объектын ашиглах хугацаа нь 20 жил гэж заасан байна. 2016 онд ашиглалтад орсон юм бол 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашлаад 13 жил орлого олох боломжтой. Орлогын аргыг ямар байдлаар хэрэглээгүй талаараа тайлбартаа хэлээгүй. Шинжээч үзлэг хийхдээ талуудыг оролцуулаагүй түүнчлэн гадна байдлыг хараад дүгнээд явсан. Дотор талын хана, тааз, хийцийг огт судлаагүй. Захиалагч Ш захиалахдаа энэ объектын гадна байдлыг үнэлээд өг гэж захиалаагүй. Нэгдсэн байдлаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээнүүдийн тайланг гаргуулах гэж томилуулсан. Тэгтэл гаднах байдлыг үзчихээд яваад өгсөн. 10 ширхэг байшинг гаднаас нь хараад үнэлсэн байна. Үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудас дээр элэгдлийн тооцоолол гээд чанар байдал дунд, муу гэж тодорхойлсон байгаа. Харин нийт хөрөнгийн нэгтгэл хүснэгтийг гаргаж өгсөн. Амралтын байрнууд нь 17 дугаар хуудсанд авагдсан хүснэгт дээр бүгд чанар байдал сайн гэж тодорхойлсон байна. Үнэлгээний тайлан хууль ёсны болон үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Үнэлгээ гаргаад байгаа объектын онцлог нь ашгийн төлөө байгууллага буюу амралтын юм. Орлогын хандлагын аргыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна. Худгийн үнэлээг гаргасан бөгөөд 1метр квадрат худаг ухахад 80,000 төгрөгөөр гэж үзэн нийт 6,400,760 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл зах зээл дээр худгийн 1 метр квадратыг 80,000 төгрөгөөр ухдаг компани гэж байхгүй. Доод тал нь 100,000 төгрөгөөр ухдаг. Нийт үнэлгээ нь 110,908,132 төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ гарсан байна. 3 га газрыг 60,000,000 төгрөг дээр маргадаггүй. Харин манай амралтын газрын ирээдүйд олох байсан ашиг орлогын тооцоог ашиглалтын жилтэй харьцуулж орлогын хандлагын арга хэрэглэсэн байсан бол үнэлгээний бодит үнэлгээ зөв гарч үнэлгээний тайлангийн дүн үндэслэлтэй байх байсан. Үнэлгээний арга дээр Барилга хот байгуулалтын сайдын жишиг үнэлгээний журмыг баримтлах байтал Сангийн сайдын гаргасан 203 тушаалыг иш татаад гаргасан нь буруу. Үнэлгээний тайлан нь бодит судалгаагүй буруу гарсан байх тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Булган аймаг дахь Ш , итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар Д******* эл эй" ХХК-иас 48,832,950 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,011,057 төгрөгийг гаргуулж Х************** ХХК-д олгохоор лэжээ. Дээрх ийг үндэслэн төлбөр төлөгч Д******* эл эй ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Эт Х************** ХХК-д төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч гүйцэтгэгчийн тогтоосон. Ш тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг явуулан, ажиллагааны явцад тогтоогдсон Д******* эл эй ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулан хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдсэн.

Үүнд: Төлбөр төлөгч Д******* эл эй ХХК-ийн захирал Х.Э нь төлбөрт хураагдсан Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү-0 бүртгэлийн дугаартай амралтын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, 6 дугаартай эзэмшлийн 3 га газрын хамт 385,000,000 гурван зуун наян таван сая/ төгрөгөөр, төлбөр авагч "Х**************" ХХК нь 8,832,950 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Ш тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17040233/15 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох Т ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Д.Оыг томилж, эрх үүргийг танилцуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл хөтлөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/329 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид, мөн өдрийн 01/328 дугаартай албан бичгээр төлбөр авагчид үнэлгээг тус тус мэдэгдсэн гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны Ш 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 99 дүгээр захирамжаар Д******* ******* ******* ХХК-аас 49,000,000 сая төгрөг гаргуулахаар лүүлсэн.

Дээрх ийг одоог хүртэл үл тоомсорлон, биелүүлээгүйгээр барахгүй өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өр төлбөрөө барагдуулах талаар санаа зовж ямар нэгэн ажиллагаа явуулж санаачилга гаргаагүй.

Манай компаниас барилгын материалыг зээлээр авч өөрсдийн үйл ажиллагаагаа саадгүй явуулж барилга орон сууцаа хугацаанд нь ашиглалтад оруулж, худалдан борлуулан ашиг сонирхлоо гүйцэлдүүлчихээд зээлж авсан материалынхаа төлбөрийг төлөхгүй байгаа нь төлбөр төлөх ямарч сонирхолгүй байна гэж үзэж байна.

Манай компаниас тус компанийн барьцаанд байгаа амралтын газрыг заавал үнэлүүлж авах сонирхол байхгүй. Төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийж өнөөдрийг хүрснээс араггүй байдалд орж хуулийн дагуу барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа байх. Зөвхөн өр төлбөрийг барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Ер нь 6 жилийн өмнө гарсан хүчин төгөлдөр ш ийг биелүүлэх гэж ШШГГазар өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна.

Гэтэл Д******* ******* ******* ХХК нь ш ийг ухамсартайгаар биелүүлэхийн оронд элдэв шалтаг гарган гомдол гаргаж хугацаа алдуулан маш ихээр хохироож байна.

Д******* ******* ******* ХХК-ий гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй, хууль эрх зүйн байдал, үнэлгээний норм дүрэм, эрхийн актыг зөрчсөн гэх нотлох баримт байхгүй ҮОУС-тд зааснаар заавал 3 аргыг зэрэг хэрэглэх ёстой гэсэн хууль эрх зүйн акт байхгүй аль нэг тохиромжтойг нь ашиглах ёстой гэж заасан. Өнөөгийн нөхцөл байдалд тохирсон гарын авлага үндэслэх эрхийн акт нь Монгол улсад мөрдөгдөж байгаа БХБСайдын 2016 оны 12 сарын 28-ны 203-р тушаал, Сангийн сайдын 2018 оны 08 сарын 07-ны 207-р тушаал зэргийг буруугаар ашиглаагүй байх тул дээрх нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд өөрөөр хэлбэл 20 жилийн туршид амралтын зориулалтаар ашигласан үр буюу олох боломжтой орлогын төсөөллийг гаргаж харьцуулалт хийх ёстой гэж бичсэн байна. Энэ нь одоогийн байдлаар харьцуулалт хийх ямар ч боломжгүй юм.

Учир нь Д******* *******ч ******* ХХК нь амралтын газраа ажиллуулсан орлого, ашиг, татвар төлсөн тайлан, хэдэн хүн ажиллуулсан, хэдэн хүний нийгмийн даатгалыг төлсөн гэх албан ёсны тайлан тооцоо нотлох баримт байхгүй, албан ёсны татвар, санхүүгийн тайлангаа гаргаж нотлох баримтад өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна.

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох эрхтэй, хараат бус, хөндлөнгийн байгууллагын гаргасан үнэлгээг эс зөвшөөрч үүнийг зөрчил гэж үзэх нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талын нь л үзэмжийн асуудал. Аль нэг талд таалагдахгүй бол үнэлгээг тэдэн удаа, тийм байгууллагаар гаргуулах шаардлагатай гэсэн шалгуур байхгүй. Тухайн үнэлгээг шүүх өөрийн эрх, дотоод итгэл ухамсрыг удирдлага болгон лэх б******* боломжтой байдаг. Үнэлгээний байгууллагад хөндлөнгийн нөлөөлөл орсон гэж үзэж байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал нотлох баримтаа гаргаж дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргах боломжтой байдаг.

Иймд Д******* *******ч ******* ХХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай компаний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

Х************** ХХК бол 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл маш их хохирч байна. Д******* эл эй ХХК өр төлбөрөө барагдуулах тал дээр арга хэмжээ авсангүй. Шинжээчийн үнэлгээ гарсан. Бодит байдлыг гадарлаж байгаа. Шовгор нь тоосгон ханатай. Тоосго хагараад чанарын шаардлага хангаагүй. Миний нийлүүлж байсан хөрөнгө нь тухай үеийн ханшаар бодогдсон байгаа. Энэ үнэлгээнээс харахад 203 дугаар тушаалыг ашигладаг. Д ангилалд орох барилга мөн. Энэ С ангилалд орох үндэслэл байхгүй. Тухай үнэлгээг үнэлэхгүй байна гэдэг тухайн компаний үзэмжээр хандаад байна. Үнэлгээний тайланд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг нэг тийш нь лэж өгөөч. Шинжээчийн үнэлгээг дэмжиж байна гэжээ.

 

4. Анхан шатны ш ийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ний 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож лэжээ.

 

5. Хариуцагч Булган аймаг дахь Ш давж заалдсан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар Д******* ******* *******ХХК-иас 49,340,007 төгрөг гаргуулж Х************** ХХК-д, мөн ш 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 302 дугаар шүүгчийн захирамжаар Д******* ******* ******* ХХК-иас 5,990,550 төгрөг гаргуулж Т******* тауэр ХХК-д тус тус олгохоор лэсэн баримт бичигт ажиллагааг явуулж төлбөр төлөгч Д******* ******* ******* ХХК-ний өмчлөлийн хөрөнгө болох Бугат сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү-0 дугаартай 158,7 м.кв талбайтай хоолны , 72 мкв саун душ, 20 мкв 10 ширхэг шовгор, 6 дугаартай амралтын зориулалттай хашаагүй эзэмшлийн 3 га газрын хамт 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 17040233/13, 14 тогтоолоор тус тус үйлдэж 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/283, 284, 285 тус тус дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйл зааснаар үнийн санал авахад үнийн санал зөрсөн тул Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шинжээч томилох тухай 17040233/15 дугаар тогтоол гарган "Т " ХХК-ний шинжээч Д.Од шинжээчийн эрх үүргийг танилцуулан өгсөн. Т ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23/041 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 54 минутад 23 хуудас бүхий тайланг хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 01/327, 01/328, 01/329 дугаартай албан бичгээр Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 зааснаар гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй, мөн төлбөр төлөгч Д******* ******* ******* ХХК-ний өмчлөлийн хөрөнгө болох Бугат сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү- 0 дугаартай 158,7 м.кв талбайтай хоолны , 72 мкв саун душ, 20 мкв 10 ширхэг шовгор, 6 дугаартай амралтын зориулалттай хашаагүй эзэмшлийн 3 га газрын хамт хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг удирдлага болгон 118.5-д зааснаар тогтоох хэсэгт хэргийг хянан лэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсэг заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тодорхой тусгах ёстой байхад тодорхойгүй байдлаар, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шүүх өөрийн санаачилгаар шинжээчийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 488 дугаартай ийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдсан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримталж Т ХХК-ий 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг удирдлага болгон 118.5-д зааснаар тогтоох хэсэгт хэргийг хянан лэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсэг заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тодорхой тусгах ёстой байхад тодорхойгүй байдлаар, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шүүх өөрийн санаачилгаар шинжээчийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус үндэслэлгүй боллоо.

Д******* ******* ******* ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцээд гаргасан тээ тодорхой, ойлгомжтой заалгүй ерөнхий байдлаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг буюу хэрэгт хамааралгүй буруу зүйл заалт ашиглаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Энэхүү үнэлгээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцсэн ш хэлэлцүүлэгт хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч Д.Оыг оролцуулж, зохигч талууд үнэлгээтэй нь холбогдуулж асуулт асууж тодруулсан байдаг. Шинжээч өөрийн гаргасан үнэлгээндээ техникийн шинжтэй алдаа гаргасан буюу Д ангилалд хамруулж тооцоог б******* зөв гаргасан боловч бичвэрийн тайландаа Д үсгийг С гэж андуурч бичилтийн ялимгүй алдаа гаргаснаа тайлбарласан. Энэ нь өөрөө ш т ноцтой нөлөөлөхүйц, тооцооллын алдаа биш бөгөөд энэхүү бичилтийн техникийн ялимгүй алдааг ш хэлэлцүүлгийн явцад шинжээчээс асууж тодруулах замаар зөвтгөж ойлгох б******* боломжтой юм.

Ингэж тодруулж зөвтгөж болох асуудлыг хуулиар зөвшөөрч шинжээчийг ш хэлэлцүүлэгт дуудан ирүүлдэг. Талуудын хэн аль нь шинжээчийн үнэлгээ болон шинжээчийн өөрийн тайлбарыг ш хэлэлцүүлгийн үед ойлгож хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс ялимгүй бичилтийн алдаанаас болж үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан болсон.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны ш 2023 оны 11-р сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00488 дугаартай ийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* тайлбартаа: Анхан шатны ш ийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. ... анхан шатны ш хэлэлцүүлгийн явцад маргаж байгаа маргаан, шүүгчийн үнэлж байгаа үнэлгээ болгон хууль зүйн үндэслэлтэй байгаа. ...Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байгаа бөгөөд үсгийн алдаа гаргасан байгаа учраас хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад стандартыг эх сурвалж болгож шүүх гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчийн Д болон С ангиллыг сольж бичсэн бичвэрийн алдаа нь үнэлгээний дүнгийн зөрүүнд нөлөөлөөгүй. Энэ тухайд шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг уншихад ойлгомжтой байгаа. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж лэсэн үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхойлж дүгнэлт гаргасан. Харин тогтоох хэсэгт 23041 дугаартай тоот үнэлгээг хүчингүй болгосон байгаа нь Иргэний хэрэг хянан лэх тухай хуулийн 168 дугаар зүйл заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгоогүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу зөвтгөж лэх боломжтой гэж үзэж байна. Агуулга болон хууль хэрэглээг буруу хэрэглэсэн зүйл байхгүй тул зөвтгөж лэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны ш хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж лэв.

 

2. Нэхэмжлэгч Д******* ******* ******* ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар ... Т ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж,

2а. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******* нар ...Ш тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж, эрх үүргийг танилцуулсан. Шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хуулийн хугацаанд мэдэгдсэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

2б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х************** ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М******* нар ...Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул мэргэшсэн үнэлгээчнээр дүгнэлт гаргуулахаар томилж, шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагчид тус тус мэдэгдсэн. Шинжээчийн үнэлгээг дэмжиж байна гэж тус тус мэтгэлцсэн.

 

 

3. Анхан шатны шүүх ...Т ХХК-ний 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээг хүчингүй болгож лэснийг хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

4. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2017/00099 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Д******* ******* ******* ХХК-аас 48,832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х************** ХХК-д олгохоор лэсэн.

4.а Дээрх хүчин төгөлдөр ш ийг албадан ажиллагааны явцад буюу хариуцагч байгууллагын ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17040233 дугаар тогтоолоор ажиллагааг үүсгэж, Булган аймаг дахь Ш газраас Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт байрлах Ү-040200136 дугаартай 158.7 м.кв талбайтай хоолны , 72 м.кв талбайтай саун ариун цэврийн өрөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 20 м.кв талбай бүхий 10 ширхэг /шовгор/ амралтын зориулалттай байрыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17040233/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17040233/88 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

4.б Ахлах гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17040233/10 тоот тогтоолоор үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр төлбөрт хураагдсан маргаан бүхий объект, 3 га газрыг үнэлүүлэхээр Ашид Билгүүн ХХК-г шинжээчээр томилсон боловч шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч Х************** ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж лэжээ.

4.в Булган аймаг дахь Ш газрын ахлах гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/01 дугаартай тогтоолоор ажиллагааг сэргээн төлбөрт хураагдсан эд зүйлсийг үнэлүүлэхээр хөрөнгийн үнэлгээний Т ХХК-г шинжээчээр томилсон.

 

5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж хуульчилсан.

5.а Шинжээч дээрх хуульд заасны дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээ гаргах ёстой боловч энэ талаар тайланд б******* тусгасан эсэх нь тодорхойгүй, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийг ашигласан гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт 3 буюу хөрөнгийн үнэлгээний тооцоолол дүн болох барилгын үнэ цэнийн тооцоололд зөрчил илэрч байна, үнийн болон эх сурвалжийн зөрүү гарч байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна гэж дүгнэсэн анхан шатны ш дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

5.б Харин Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон 170,908,132.26 төгрөгөөс нэхэмжлэгч Д******* ******* ******* ХХК нь газрыг

 

үнэлсэн 60,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн талууд энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож лэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 23/041 тоот шинжээчийн дүгнэлтийн тухай гэсэн үнэлгээний тайлан байхад 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээг хүчингүй болгосугай гэж бичсэн байх тул ш т зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр хураамж төлөхөөр хуульчилсан ба анхан шатны ш ийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг зөвтгөж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж лэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2., дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны ш 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00488 дугаар ийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23/041 тоот үнэлгээний зарим хэсгийг буюу Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай, Д******* ******* ******* ХХК-ний өмчлөлийн 158.7 м.кв талбай бүхий хоолны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 69,262,032.17 төгрөгөөр, 20 м.кв талбай бүхий /10 ширхэг шовгор/ 1 ширхэг амралтын байрыг 3,487,769.84 төгрөгөөр, 72 м.кв талбай бүхий саун, ариун цэврийн өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийг 2,260,600,93 төгрөгөөр, 80 метрийн гүнтэй худаг 6,040,760.54 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймаг дахь Ш газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д******* ******* ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, ийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны ш магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан ш хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь ш т нөлөөлсөн, хуулийг Улсын дээд ш тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд,

 

 

тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

 

Л.АРИУНЦЭЦЭГ