Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2023/00332

 

 

 

 

 


                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т ,

Хариуцагч:   М.Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 103,765,000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Д.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С

Хариуцагч: М.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О ,

Гэрч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч Д.Т нь М.Э д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Д.Т нь М.Э тай 2007 онд Төв аймгийн Баянхангай суманд танилцсан. 2008 оноос хамтран амьдарч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт шилжиж байр түрээсэлж амьдарсан. 2008 оноос 2013 оны 8 дугаар cap хүртэл Улаанбаатар хотод хамт амьдарч байсан. 2013 онд сумандаа буцсан. 2014 оны 01 дүгээр сараас сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа.

Д.Т нь 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сард хүртэл Солонгос

улс руу яваад ирсэн. Буцаж ирэхэд харилцаа хандлага нь өөр болсон байсан. М.Э д өөрийн алдааг хэлэхэд хүлээн зөвшөөрдөггүй. 2020 оны 12 дугаар сарын эхээр маргалдаад 7 хоног тусдаа байсан. Тэгээд эвлэрээд хамт амьдарсан. М.Э  нь 2020 оны 9 дүгээр сараас өөр хүнтэй болсон учраас одоо гэр бүлийн харилцаа эргэж хэвийн байдалтай байх боломжгүй учир цаашид хамтран амьдрахгүй. 2020 оны 12 сарын сүүлээр, 2021 оны 1 сард 2 удаа гар хүрч зодсон. Д.Т нь хүүхэдтэй болохгүй байсан учир 2016 он, 2017 он, 2018 онд 3 удаа үр шилжүүлэн суулгасан. Тэд хамтран амьдрах хугацаанд Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, М.Э н нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208 нийт 647 тооны малыг хамтын амьдралын хугацаанд бий болгосон.

Хамтын амьдралын хугацаанд М.Э  нь малаа маллаж амьдарч, Д.Т нь тус сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажилласан.

Хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгүүд нь тэдний хөдөлмөр, мөнгө зэргээс үүссэн учраас эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэж байна.

Дээрх хувийн орон сууц, газрыг 20,000,000 төгрөгөөр, 647 тооны малыг 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг тул өөрт ногдох 25,000,000 төгрөгийг гаргуулна.

Иймд хамтын амьдралтай байсныг тогтоож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

1.2.Нэхэмжлэгч Д.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 78,765,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, дараах байдлаар үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: “...Бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгийг “х” ХХК-аас Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83,820,000 төгрөгөөр, М.Э н нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208, нийт 647 тооны малыг 123,710,000 төгрөгөөр үнэлсэн.

Бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн дундын эд хөрөнгийн нийт үнийн дүн 207,530,000 төгрөг тул өөрт ногдох хэсэгт 103,765,000 төгрөгийг шаардаж байна” гэжээ. (хх-103-104)

1.3.Нэхэмжлэгч Д.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, үндэслэлээ тодорхойлохдоо: ...Бидний дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, хилчин 2 дугаар гудамж, 45 тоот 430 м.кв хэмжээтэй газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хамтран амьдрах хугацаанд үүссэн дээрх эд хөрөнгийг 4,000,000 төгрөгөөр хамт худалдаж авсан бөгөөд 2,000,000 төгрөгийг Д.Т нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна”  гэжээ. (хх-170-171)

2.1.Хариуцагч М.Э г төлөөлөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:

“М.Э  Д.Т нар нь 2008 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа таарамжгүй харилцаатай байсан тул тусдаа амьдрах болсон.

Хамтран амьдарч байсан гэх хугацаанд Д.Т нь сумын төвд ажилладаг, М.Э н өөрийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал болон ээж, ах дүү нарынхаа малыг хамтад нь маллаж байсан бөгөөд өөрөөр хэлбэл мал маллах ажилд Д.Т нь оролцож байгаагүй, М.Э н маллаж байгаа мал нь бүгд түүнийх биш бөгөөд ээж, ах дүүгийнх нь мал байдаг. Нэхэмжлэлд 647 тооны малыг хамтын амьдралын хугацаанд бий болгосон гэж дурдаж байгаа нь худал ор үндэслэлгүй зүйл байна.

Мөн Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоот хаягт байрлах орон сууц, газрын М.Э н ээж Д.О нь 2014 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр худалдан авч байсан бөгөөд одоо тухайн газар, орон сууц нь ээж П.О ын нэр дээр бүртгэлтэй байдаг, түүний хөрөнгө болно.

Иймд М.Э , Д.Т нарын хамтын амьдралын хугацаанд тэдний өмч хөрөнгө холилдоогүй, шинээр дундын эд хөрөнгө бий болоогүй, хариуцагч М.Э  нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. (хх-22)

3.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-3), нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (хх-103-104, 170-171), Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12/45 дугаартай тодорхойлолт (хх-6), Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000283254 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-7), Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 80 м.кв хувийн сууц 000240530 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-8), М.Э н Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого (хх-9-10), Төв аймгийн Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/10 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2хх-39-42)-г шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас: хариу тайлбар (хх-22), М.Э н Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого (хх-159-162), Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/81 дугаартай тодорхойлолт, Д.О ын Х ХХК дахь 5017270075 дугаартай дансны хуулга, газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (хх-106, 108-111), М.Э н Х ХХК дахь 5741042022 дугаартай дансны хуулга (хх-163), Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/14 дугаартай тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Ч н төрсний гэрчилгээ, Э.Ч н эх Б.М ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Ч н эгч У.А ийн төрсний гэрчилгээ (хх-218-221), М.Э н банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга (2хх-24-38)-г шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С ийн хүсэлтээр Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газраас М.Э  ()-н 2007-2021 оны мал тооллогын “А” данс (хх-36-43), “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-50-85), Ү-1408000051, Г-1408000022 дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн баримтууд (хх-123-150)-ыг бүрдүүлж, Д.Сэлэнгэ, Д.Отгонжаргал нарыг гэрчээр асууж (хх-235, 241-244, 2хх-1-4), С.Гансүхийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулав.

6.Хариуцагчийн өмгөөлөгч Д.О ын хүсэлтээр Д.Т ийн нэр дээрх Г-1408000229 дугаарт бүртгэгдсэн газрын улсын бүртгэлийн баримтууд болон одоо түүний өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх лавлагаа (хх-185-204),  Д.Т ийн 2021-2022 оны малын А дансны баримт (хх-205-211)-ыг бүрдүүлж, М.Э , Д.О нарыг гэрчээр (хх-235-240, 246-249) асуув.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:         

1.Д.Т ийн нэхэмжлэлээс 41,910,000 төгрөгийг хангаж, 61,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Д.Т нь М.Э д холбогдуулан хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн шаардлагын хэмжээг 80,765,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 105,765,000 төгрөг гаргуулахаар, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагын 2,000,000 төгрөгөөс татгалзаж, нийт 103,765,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн дэмжсэн шаардлагын хэмжээгээр хэргийг хэлэлцүүлж, хянан шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгч Д.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “М.Э тай 2007 онд Төв аймгийн Баянхангай суманд танилцсан. 2008 оноос хамтран амьдарч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт шилжиж байр түрээсэлж амьдарсан. 2008 оноос 2013 оны 8 дугаар cap хүртэл Улаанбаатар хотод хамт амьдарч байсан. 2013 онд сумандаа буцаж, 2014 оны 01 дүгээр сараас сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна.

Д.Т нь 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сард хүртэл Солонгос улс руу яваад ирсэн. Буцаж ирэхэд харилцаа хандлага нь өөр болсон байсан. М.Э д өөрийн алдааг хэлэхэд хүлээн зөвшөөрдөггүй. 2020 оны 12 дугаар сарын эхээр маргалдаад 7 хоног тусдаа байсан. Тэгээд эвлэрээд хамт амьдарсан. М.Э  нь 2020 оны 9 дүгээр сараас өөр хүнтэй болсон учраас одоо гэр бүлийн харилцаа эргэж хэвийн байдалтай байх боломжгүй учир цаашид хамтран амьдрах боломжгүй. 2020 оны 12 сарын сүүлээр, 2021 оны 1 сард 2 удаа гар хүрч зодсон. Д.Т нь хүүхэдтэй болохгүй байсан учир 2016 он, 2017 он, 2018 онд 3 удаа үр шилжүүлэн суулгасан.

Хамтран амьдрах хугацаанд Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, М.Э н нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208, нийт 647 тооны малыг хамтын амьдралын хугацаанд бий болгосон.

Хамтын амьдралын хугацаанд М.Э  нь малаа маллаж амьдарч, би тус сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажилласан.

...Хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83,820,000 төгрөгөөр, М.Э н нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208, нийт 647 тооны малыг 123,710,000 төгрөгөөр үнэлсэн.

Хамтын амьдралын хугацаанд үүссэн дундын эд хөрөнгийн нийт үнийн дүн 207,530,000 төгрөг тул өөрт ногдох хэсэг 103,765,000 төгрөг болно.

...Мөн дундын эд хөрөнгө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, хилчин 2 дугаар гудамж, 45 тоот 430 м.кв хэмжээтэй газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хамтран амьдрах хугацаанд үүссэн дээрх эд хөрөнгийг 4,000,000 төгрөгөөр хамт худалдаж авсан бөгөөд 2,000,000 төгрөгийг Д.Т нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгүүд нь бидний хөдөлмөр, мөнгө зэргээс үүссэн учраас эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэж байна.

Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамтын амьдралтай байснаа тогтоолгосны үндсэн дээр тухайн хугацаанд үүссэн дундын өмчийг хуваалгах нь зүйтэй гэж үзэж шаардлага гаргаж байна.

Иймд Д.Т  М.Э  нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 105,765,000 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас Сонгинохайрхан дүүрэг, хилчин 2 дугаар гудамж, 45 тоот 430 м.кв хэмжээтэй газрын нотлох баримт олдохгүй байгаа учраас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, нийт 103,765,000 төгрөгийг хариуцагч М.Э гаас шаардаж байна” гэжээ..

4.Хариуцагч М.Э  нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Д.Т  М.Э  нар нь 2008 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа таарамжгүй харилцаатай байсан тул тусдаа амьдрах болсон.

Хамтран амьдарч байсан гэх хугацаанд Д.Т нь сумын төвд ажилладаг, М.Э н өөрийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал болон ээж, ах дүү нарынхаа малыг хамтад нь маллаж байсан бөгөөд өөрөөр хэлбэл мал маллах ажилд Д.Т нь оролцож байгаагүй, М.Э н маллаж байгаа мал нь бүгд түүнийх биш бөгөөд ээж, ах дүүгийнх нь мал байдаг. Аав ээжээс өмч гэж тасдаж өгсөн юм мал байхгүй, мал тооллогын А дансанд тоолуулж байсан, малчны зээл авахын тулд ах дүү нарын малыг хамтад нь тоолуулж байсан. Нэхэмжлэлд 647 тооны малыг хамтын

амьдралын хугацаанд бий болгосон гэж дурдаж байгаа нь худал ор үндэслэлгүй байна.

Мөн Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоот хаягт байрлах орон сууц, газрын М.Э н ээж Д.О нь 2014 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр худалдан авч байсан бөгөөд одоо тухайн газар, орон сууц нь ээж П.Отгонжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг, түүний хөрөнгө болно.

Иймд М.Э , Д.Т нарын хамтын амьдралын хугацаанд тэдний өмч хөрөнгө холилдоогүй, шинээр дундын эд хөрөнгө бий болоогүй, хариуцагч М.Э  нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. (хх-22)

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэл (хх-1-3), нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (хх-103-104, 170-171), хариу тайлбар (хх-22), Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газраас М.Э н 2007-2021 оны, 2022 оны мал тооллогын “А” данс (хх-36-43, 159-162), Д.Т ийн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021, 2022 оны тооллого (хх-205-211), Д.Т ийн нэр дээрх Г-1408000229 дугаарт бүртгэгдсэн газрын улсын бүртгэлийн баримтууд болон түүний өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх лавлагаа (хх-185-204), Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-1408000022 дугаарт бүртгэгдсэн газрын болон Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 80 м.кв хувийн сууцны зориулалттай Ү-1408000051 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн баримтууд (хх-8, 9, 123-150), “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-50-85), Төв аймгийн Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/10 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2хх-39-42), Д.О  мал өгсөн тухай Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/81 дугаартай тодорхойлолт, Д.О ын Х ХХК дахь 5017270075 дугаартай дансны хуулга, газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (хх-106, 108-111), М.Э н Х ХХК дахь 5741042022 дугаартай дансны хуулга (хх-163), Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/14 дугаартай тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Ч н төрсний гэрчилгээ Э.Ч н эх Б.М ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Ч н эгч У.А ийн төрсний гэрчилгээ (хх-218-221), М.Э н банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга (2хх-24-38), Д.Сэлэнгэ, Д.О , М.Э , Д.О нарын гэрчийн мэдүүлэг (хх-235-250, 2хх-1-4), С.Г ийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

8.Хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагын тухайд

8.1.Нэхэмжлэгч Д.Т  түүний өмгөөлөгч Б.С  нар нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага гаргаж, энэ шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлснээр гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах эрх үүснэ гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

8.2.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэж тус тус тодорхойлсон тул Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд тусгагдсан гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд холбоотой, гэрлэлтээс үүссэн байдаг.

Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ бүртгүүлсэн иргэд гэрлэлт цуцлах үед гэрлэгчдийн дундын хөрөнгийг хуваах, гэр бүлийн гишүүнд ногдох хувийг тодорхойлоход дээрх хуулийн заалтуудыг баримтлах бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч нарын дундын өмчлөлийн эрх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан “...хэлцлийн үндсэн дээр...” үүсдэг.

8.3.Иймд зохигчдын хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гэрлэлт”-ийн адил эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох үр дагаврыг бий болгохгүй юм.

8.4.Нэхэмжлэгч Д.Т  хариуцагч М.Э  нар нь 2008 оноос 2021 оныг хүртэл эр, эмийн харьцаатай, хамтын амьдралтай байсан бөгөөд нэхэмжлэгч хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэхүү үйл явдалд маргахгүй байна.

Иймд шүүх маргаагүй үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

9.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр хамтран өмчилж болно” гэж заасан.

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх тухай Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан зохицуулалт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хуульд зааснаар гэх үндэслэлд хамаарах боловч зөвхөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан албан ёсны гэр бүлд хамааралтай болно.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул тэдгээрийг гэрлэгчид гэж үзэхгүйгээс гадна тэдгээрийн хамтын амьдралтай байсан үйл баримт нь эд хөрөнгө дундаа хамтран өмчлөх эрхийг шууд үүсгэх үндэслэл болохгүй.

10.Талуудын маргааны зүйл нь хариуцагч М.Э н нэр дээр бүртгэгдсэн байсан газар, үл хөдлөх эд хөрөнгө, 647 тооны мал нь дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн эсэхэд, шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

11.Зохигчид хамтран амьдарч байх хугацаандаа Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 18541313098484 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-1408000022 дугаартай 3339 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээр баригдсан хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-1408000051 дугаартай, 80 м.кв үл хөдлөх хөрөнгийг хамтран амьдрах зориулалтаар С.Гансүхээс худалдан авч, хариуцагч М.Э  өмчлөгч (нэг хүний өмч)-өөр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, засвар үйлчилгээ хийж, 2016 онд хашааг блоклон сайжруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар мөн зохигчид маргаагүй. (хх-123-136)

12.Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83,820,000 төгрөгөөр, М.Э н нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208, нийт 647 тооны малыг 123,710,000 төгрөг, нийт 207,530,000 төгрөгөөр үнэлсэн “Х ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 509 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй, үнэлгээ хүчинтэй байна.

13.Газар, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд

13.1.Нэхэмжлэгч Д.Т нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байсан хашааг худалдсан орлогын тал хувь болох 2,000,000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, дээрх газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тал хувиар буюу 103,765,000 төгрөгийг өөрт ногдох хэсэг гэж тодорхойлон шаардаж байна.

13.2.Хариуцагч М.Э  нь маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд 23,000,000 төгрөгөөр Б с худалдаж авсан, төлбөрийг Х ХХК дахь 5741042022 дугаартай данснаасаа 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийн зарлагыг гүйлгээгээр авч, мөнгийг бэлнээр өмчлөгч Гансүхийн эгч Батцэцэгт бэлнээр өгсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад нэхэмжлэгчийн хөрөнгө, хувь оролцоо байгаагүй, ээжээсээ 8,000,000-9,000,000 төгрөг авч оруулж байсан, ээж өндөр настай болж, төвд амьдрах шаардлагатай болсон учир хөрөнгийг өөрт нь шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгчид өгөх зүйл байхгүй гэж маргажээ.

13.3.Нэхэмжлэгч Д.Т нь тус газар, үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр 2014 оны 8 сард худалдаж авсан, тухайн үед сэйфэндээ хадгалж байсан лангууны орлого 8,000,000 төгрөгийг өгсөн, цалингийн тогтмол орлоготой байсан учир дотор засварыг өөрийнхөө мөнгө, хүч хөдөлмөрөөр хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэе гэхэд М.Э  зөвшөөрөөгүй, миний хөрөнгө, хөдөлмөр орсон дундын хөрөнгө мөн гэж (хх-163) гэж тайлбарласныг хариуцагч М.Э  няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

13.4.Төв аймгийн Баянхангай суманд байрлах газар, үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа Хариуцагч М.Э н 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр данснаасаа 20,000,000 төгрөгийг бэлнээр, мөн ээж П.О  аас 8,000,000-9,000,000 төгрөгийг бэлнээр авч, Б т бэлнээр хүлээлгэн өгсөн, 2013 онд хашаа байшинг худалдаж аваад засвар хийж, 2014 онд эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй эзэмшигч Г тэй хамт ирж нэр шилжүүлсэн, Д.Т ийн хувь оролцоо байхгүй гэх татгалзлын үндэслэл шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

13.5.Өөрөөр хэлбэл, дээрх хашаа байшин буюу газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад хэн хэний оролцоотойгоор, хэдэн төгрөгөөр худалдан авсан, хэдэн төгрөгөөр засч сайжруулсан талаар зохигчид өөр өөрийнхөөрөө тайлбарлан маргаж байх боловч хэн аль тал нь хэдэн төгрөг оруулж худалдан авсан, талуудын хөдөлмөр, хувь оролцоо ямар байсан талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

13.6.Иймд нэхэмжлэгч Д.Т  хариуцагч М.Э  нар 2013 оноос Төв аймгийн Баянхангай суманд ирж, 2 хүүхдийн хамт хамтран амьдрах зорилгоор Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот, 18541313098484 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-1408000022 дугаартай 3339 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээр баригдсан хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-1408000051 дугаартай, 80 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, зохигчдын мөнгө, хүч, хөдөлмөр оролцоотойгоор засч сайжруулагдсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж дүгнэх үндэслэлтэй юм.

13.7.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

13.8. Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр худалдан худалдан авах гэрээгээр П.О ын өмчлөлд шилжүүлэн өгснөөр маргааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд хариу төлбөртэйгээр шилжсэн, М.Э н өмчлөх эрх дуусгавар болжээ. (хх-137-150) 

13.9.Иймд нэхэмжлэгч Д.Т нь дээрх газар, үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхтэй ба хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 83,820,000 төгрөгийн тал хувь буюу 41,910,000 төгрөгийг хариуцагч М.Э гаас шаардсаныг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

14.Малаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд

14.1.Нэхэмжлэгч Д.Т нь 2020 онд мал тооллогын А дансанд бүртгүүлсэн 647 тооны малыг дундын эд хөрөнгө гэж тодорхойлон түүний тал хувь буюу үнэлгээгээр тогтоогдсон 123,710,000 төгрөгийн тал хувь 61,855,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагч М.Э  нь биднийг хамтран амьдрах хугацаанд аав ээжээс өмч гэж тасдаж өгсөн мал байхгүй, өөрийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал болон ээж, ах дүү нарынхаа малыг хамтад нь маллаж байсан бөгөөд би малаа малладаг, нэхэмжлэгч төвд ажилладаг тул мал маллах ажилд Д.Т нь байнга оролцож байгаагүй, хамтын амьдралын хугацаанд өмч хөрөнгө холилдоогүй, шинээр дундын эд хөрөнгө бий болоогүй учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж маргажээ.

14.2.Зохигчид 2021 оноос тусдаа амьдарсан байх ба түүнээс өмнө хамтран амьдрах хугацаанд хариуцагч М.Э  нь өөрийн нээр дээр 2020 онд 80 адуу, 9 үхэр, 350 хонь, 208 ямаа, нийт 647 малыг тоолуулж байсан нь хэрэгт авагдсан Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн М.Э н 2020 оны мал тооллогын “А” дансаар нотлогдож байна. (хх-42)

14.3.М.Э н нэр дээр 17 адуу, 10 хонь, 101 ямаа, нийт 108 мал 2011 онд  анх А дансанд бүртгэгдэж, түүнээс хойш малын тоо өссөн, тухайн 108 малыг М.Э н ээж П.О аас шилжүүлэн өгсөн, ээжийн өмч хөрөнгө гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч няцаахгүй байна.

14.4.Түүнчлэн М.Э н ээж Д.О нь дүүгийн хамт малыг жилийн 4 улиралд малладаг, хариуцагч М.Э  малаа маллаж байсан гэж, нэхэмжлэгч Д.Т малыг биднийг хамт амьдрах хугацаанд ээжээс нь өгсөн, бусдаас худалдаж авсан мал ч байгаа гэж тайлбарлан шаардах боловч хичнээн тооны ямар мал худалдан авч, тэр нь хэд болж өссөнийг тодорхойлж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь малыг өсгөхөд би болон миний хүүхдүүдийн оролцоо байгаа,  ажлаа тараад болон амралтын өдрүүдээрээ мал маллаж байсан учраас хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө болох мал нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болно гэж тайлбарлаж байна.

14.5.Нэхэмжлэгч Д.Т нь Төв аймгийн Баянхангай сумын Эрүүл мэндийн төвд 2014 оны 01 дүгээр сараас одоог хүртэл сувилагч, вакцинатор сувилагчаар тасралтгүй ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргаж өгсөн Төв аймгийн Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна. (хх-39-42)

14.6.“Мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг хэлнэ гэж Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд тодорхойлсон.

Уламжлагдан маллаж ирсэн бэлчээрийн таван хошуу мал, ялангуяа бог малыг  маллаж, өсгөж үржүүлэх ажил нь жилийн дөрвөн улиралд, байнгын хараа хяналт, маллагаа шаарддаг онцлогтой тул хариуцагчийн ээж П.О ын өгсөн гэх 108 тооны малыг 647 тоо толгой болж өсөхөд нэхэмжлэгч Д.Т ийн мөнгө, хөдөлмөр хүчээ оруулсан, тодорхой тооны малыг худалдан авсан гэх байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

14.7.Нөгөө талаар, мал, тэжээвэр амьтдын тоог гаргах нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлтэд хамаарахаар Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.а-д заасан тул Үндэсний статистикийн хорооноос жил тутам явуулдаг мал, тэжээвэр амьтдын тооллого нь судалгаа, мэдээлэлд хамаарах баримт юм.

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн жил бүрийн тооллогын баримт буюу А дансны баримт нь хэн нэг этгээдийн өмчлөгч болохыг шууд нотлох баримт болохгүй ба уг мал нь тухайн этгээдийн өмч хөрөнгө болохын хувьд тусгай им тэмдэг, тамгатай, нас, зүс, гарал үүсэл, угшил, онцлог шинж тэмдэгээрээ ялгагдаж байж нотлогдох учиртай.

Нэхэмжлэгч Д.Т нь шаардаж буй малынхаа нас, зүс, им тамга, угшил, гарал үүсэл зэргийг тайлбарлаж чадаагүй бөгөөд малыг маллахад оролцож байсан, хамтран амьдарснаас хойш малын тоо толгой өсөхөд хувь нэмрээ оруулсан учраас малаас ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэр дээр А дансанд тоологдсон малыг зохигчид хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэг авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдоогүй байна.

14.8.Иймд хариуцагчаас нэхэмжилж буй мал нь зохигчдын хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэж, нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулахаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1.-д заасан дундын өмчөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын дагуу шаардах эрхгүй гэж дүгнэж, малаас ногдох хэсэгт 61,855,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

15.Шүүхээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн мөнгөн шаардлагаас 41,910,000 төгрөгийг хангаж, үлдэх 61,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 437,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Т ийн 2008-2021 хүртэл хугацаанд М.Э тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагыг хариуцагч М.Э  хүлээн зөвшөөрснийг баталсугай.

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Э гаас 41,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Э гаас 437,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т т олгосугай.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.МӨНХБҮРЭН