Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/02760

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/02760

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Н-т холбогдох,

Төрд учруулсан хохирол 26.614.049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, С.С, хариуцагч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М албаны зөвлөл нь хариуцагч Т.Н-т холбогдуулан Төрд учруулсан хохирол 26.614.049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Т.Н-ыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилжээ. Улмаар Т.Н нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Д.О, Л.Ц, Ч.Б, Т.А, С.Н нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл, шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон нь дараах байдлаар тогтоогдож байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** тоот тушаалаар Д.О-ийг Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн *** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Инновацийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажилгүй байсан хугацааны цалин 4.207.228 төгрөгийг, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ****** дүгээр тушаалаар Л.Ц-г хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар самрын **-ны өдрийн ** дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоны дагуу Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, **-ны өдрийн байдлаар *** дүгээр тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 10.436.281 төгрөгийг, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар Ч.Б-г Сургуулийн өмнөх боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, нууцын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолоор халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 8.634.394 төгрөгийг, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалаар Т.А-г Үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, гүйцэтгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********** дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 2.161.057 төгрөгийг; мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар С.Н-г Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3.543.028 төгрөгийг тус тус төрийн сангийн хөрөнгөөс гарган олгосон байна. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад ... албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж хуульчилсныг Төрийн албаны зөвлөл төрийн нэрийн өмнөөс шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргана гэж ойлгоно. Хуулийн дээрх зохицуулалт Төрийн албаны зөвлөлд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт юм. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Төрийн албаны зөвлөл төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хүчингүй болсон хуулийг биш хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг үндэслэж баримтлах нь хууль зүйд нийцсэн үйлдэл мөн. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлэхээс өмнө 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөл нэхэмжлэх эрхтэй байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь заалтад Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасантай агуулга ижил төдийгүй төр гэх хуулийн этгээд өөрийн байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан өөрт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрх олгосон зохицуулалт гэж ойлгох боломжтой. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 26.614.049 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Т.Н-р нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би **** оны ** сард Боловсрол, шинжлэх ухааны бага дунд боловсролын даргаар томилогдсон. Тухайн үед Төрийн албаны хуулиар тавигдах шаардлага хангасан гэдэг утгаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ***  дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон. Шүүхээс ирсэн нэхэмжлэл надад асар их хугацаа алдаж ирсэн. Би буруутай бол буруугаа хүлээе гэж хувиараа уулзаж байсан. Тэгээд хариу хэлээгүй. Тийм учраас би өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н-ын хувьд Засгийн газрын **** оны *** дугаар тогтоолоор яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Б томилогдсоноор энэ ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах богино хугацаандаа хариуцлага алдсан төрийн албан хаагч нарыг халах шийдвэр гаргасан. Энэ халагдсан хүмүүс гомдол гаргаад буцаж ажилдаа орсон байдаг. Гэхдээ энэ гомдлыг шийдсэн газрууд өөр, өөр байна. Тухайлбал Д.О-ийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** тушаалаар Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн. Ингээд Д.О нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад тус шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн орж, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.207.228 төгрөг авахаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ингээд давж заалдах шатны шүүхийн шатанд талууд эвлэрсэн. Эвлэрлийн гэрээний дагуу Д.О-г Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Инновацийн хэлстсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нөхөн олгогдохоор шийдсэн мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувь 410.713 төгрөгийг хасаад **** оны ** дүгээр сарын **-ны өдөр 3.786.500 төгрөгийг шилжүүлсэн гэсэн баримт хэрэгт байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг шууд утгаар хэрэглэнэ. Д.О-ийг хууль бусаар төрийн албанаас халсан гэснийг тогтоосон тухай шүүхийн шийдвэр байх ёстой. Гэтэл Д.О-ийн шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй харагдаж байна. Тийм учраас Д.О-д холбогдох 3.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Мөн Т.А-г чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** тоот тушаалыг хууль бус гэж тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй. Эвлэрлийг баталж байгаа бол шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэр хуулийн дагуу байсан уу, хууль бус байсан уу гэдгийг дүгнэдэггүй учраас Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хууль бусаар халагдсан гэх үндэслэл байгүй гэж үзэж байна. Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар 2.161.057 төгрөг олгосон. Энэ 2.161.057 төгрөгөөс татвар, нийгмийн даатгалын суутгалд 410.600 төгрөгийг хасаад **** оны ** дугаар сарын **-ний өдөр 1.750.456,20 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт харагдаж байна. Т.А-г хууль бусаар халсан, чөлөөлсөн тухай шүүхийн шийдвэр гараагүй учраас энэ мөнгийг хариуцагч төлөх үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлин 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцохгүй. С.Н-г Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Ингээд гомдол гаргаж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. С.Н-ийн хувьд хууль бусаар ажлаас халсан зүйл тогтоогдсон учраас 2.869.852 төгрөгийг нь төлөхийг хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрч байгаа. Ч.Б-г Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамны салбар зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** тоот тогтоолоор халсан тушаал хүчингүй болгосон байсан. Үүнийг Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон. Ингээд **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** тоот Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Ч.Б-д ажилгүй байсан хугацааны цалин 8.634.394 төгрөг олгосон. Үүнээс 10 хувийн суутгасан. *** оны ** дүгээр сарын **-ны өдөр 7.770.954 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт байна. Ч.Б-ийн хувьд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон байдаг. Ингээд салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон. Ингэхдээ Ч.Б-г эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг Б.Б-д даалгасан тогтоол гаргасан. Хэдий тийм боловч Төрийн нарийн бичгийн дарга Б.Б өөрөө энэ хүнийг 5 сарын дараа ажилд нь томилсон байсан. Ажилд томилох гэж 5 сар болсноос болоод хохирлын хэмжээ нэмэгдсэн гэдэг нь харагдаж байна. Төрийн албаны зөвлөл өөрөө тогтоолын биелэлтээ хяналт тавихгүй байснаас болоод хохирлын хэмжээ нэмэгдсэн. Тийм учраас Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээ багасах ёстой. Учир нь *** оны ** дугаар сарын **-ны өдөр чөлөөлөгдсөн. Үүнээс тушаал нь хүчингүй болсон **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч зөвшөөрнө. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргаж өгсөн баримтаар **** оны ** дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинд 814.211 орчим төгрөг, ** дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин 1.075.226 төгрөг, ** дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинд 537.613,20 төгрөг ажлаас чөлөөлөх тушаал хүчингүй болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 2.427.051 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 242.705 төгрөгийг хасч тооцвол Ч.Б-д шилжүүлэх мөнгө нь 2.184.345 төгрөг болох байсан гэж тооцохоор байна. Энэ хэмжээнд Ч.Б-д холбогдох мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин хариуцагчаас шалтгаалахгүй ажилд эгүүлэн тогтоогоогүй 3 сар гаруй болсны хариуцлагыг хариуцагч Т.Н төлөх ёсгүй. Тийм учраас шүүхээс нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү гэж хүсэж байна. Дараагийн хүн бол Л.Ц байна. Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** тоот тушаалаар Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Энэ хүн гомдол гаргаад Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Л.Ц-г ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-д үүрэг болгосон. Гэтэл Б.Б биелүүлэхгүй байсаар байгаад **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Л.Ц-г Хуулийн хэлстийн албан тушаалд томилсон. Ингээд **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** дүгээр тогтоолоор Л.Ц-д ажилгүй хугацааны нөхөн олговорт 10.436.281 төгрөгийг олгосон байдаг. Л.Ц-д дээрх нөхөн олговрыг олгохдоо хувь хүний орлогын албан татвар авахгүйгээр олгосон байна. Энэ ямар учиртай гэдгийг сайн мэдэхгүй байна. Төрийн албаны зөвлөл өөрсдөө хяналт тавих ёстой. Төрийн нарийн бичгийн дарга түүний гаргасан ** дүгээр тогтоолыг биелүүлээгүй 4 сар гаруй хугацаа өнгөрснөөс болоод энэ хохирлын хэмжээ ихэссэн байна. Л.Ц-д олгосон 10.436.281 төгрөгийн задаргааг яамнаас гаргуулахаар шүүхийн захирамж гарсан боловч яаманд энэ цалингийн задаргаа хадгалагдаж үлдээгүй байна гэсэн тайлбар өгч баримт ирүүлээгүй. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд хүсэлт гаргаад Л.Ц-ийн ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн лавлагааг авсан. Ингээд 2018 оны 5, 6, 7 сарын цалингийн лавлагаа ирсэн. Нэг сарын дундаж цалин 1.569.340 төгрөг байна гэж тооцоологдож байсан. Үүнийгээ ажилгүй өдрийн дундаж цалин болох 21.5-д хуваахад нэг өдрийн цалин 72.993 төгрөг байсан. Л.Ц-тэй холбоотой хохирлыг тооцоход хариуцагчийн хувьд Ч.Б-тай адил **** оны ** дугаар сарын **-ноос хойш Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл 2 сар 12 хоногийн цалинтай холбоотой хохиролд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Түүнээс илүү гарсан хэсгийг хариуцах үндэслэл байхгүй. Тийм учраас **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.014.596 төгрөг гарсан. Үүнээс хувь хүний орлогын албан татварын 401.459,60 төгрөгийг хасахаар 3.613.225,50 төгрөг болж байсан. Энэ хэмжээнд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ таван хүний хохирол гэж тооцоологдсон дүн нь бүгд гар дээр олгогдсон дүнгээр тооцоолсон. Ингээд нийт 8.667.424 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хэмжээнд шийдэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Боловсрол, шинжлэх ухааны яамны ************** тоот дансны мөнгөн гүйлгээний журнал /хх-4/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *********** дугаар шийдвэрийн хуулбар /хх-5-15/, мөн шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ************ дугаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-16-18/, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар /хх-19/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалын хуулбар /хх-20-21/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тушаалын хуулбар /хх-22/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-23/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-24-25/, мөн даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн Б/78 дугаар тушаалын хуулбар /хх-26/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тогтоолын хуулбар /хх-27/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар Т.Н-т хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-28-29/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Р.Ж, С.С нарт олгосон итгэмжлэл /хх-30/ зэргийг хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар /хх-35/, Төрийн албаны зөвлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-95/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тогтоолын хуулбар /хх-96/, мөн зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар /хх-97/ зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч талаас өмгөөлөгч М.Б-тай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-94/, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-107/, Монгол Улсын Засгийн газрын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тогтоолын хуулбар /хх-108/ зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дагуу дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ************ дугаар захирамжийн хуулбар /хх-55-58/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********** дугаар Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-60-62/, мөн шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ************* дугаар шийдвэрийн хуулбар /хх-63-73/, Боловсрол, шинжлэх ухааны яамны **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар албан бичиг /хх-74/, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар /хх-75/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалын хуулбар /хх-76-77/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тушаалын хуулбар /хх-78/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаалын хуулбар /хх-79/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-80-81/, мөн даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаалын хуулбар /хх-82/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүгийн зарлагын баримтын хуулбар /хх-83-85/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн **** оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 04/990 дугаар албан бичиг /хх-109/, уг албан бичигт хавсарган ирүүлсэн тус зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-110/, тус зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тогтоолын хуулбар /хх-111/, мөн зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар /хх-112/, мөн зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр тогтоолын хуулбар /хх-113/, мөн зөвлөлийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ***** дугаар албан бичгийн хуулбар /хх-114-115/, мөн зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар албан бичгийн хуулбар /хх-116/, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн Х/550 дугаар албан бичиг /хх-119/, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тогтоолын хуулбар /хх-120/, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар албан бичиг /хх-121/, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-122-123/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-124-125/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дүгээр тушаалын хуулбар /хх-126/, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дүгээр тушаалын хуулбар, төлбөрийн хүсэлтийн хамт /хх-127/, мөн даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх-128/, Ч.Б-д шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн тооцоо, төлбөрийн хүсэлтийн хамт /хх-129/, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дүгээр албан бичиг /хх-149/, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар албан бичиг /хх-160/, Л.Ц-д 2018 оны 5, 6, 7 дугаар сард олгосон цалингийн задаргаа /хх-161/, тус яамны Ирсэн бичгийн бүртгэлийн баримтын хуулбар /хх-162/ зэрэг баримт авагдсан болно.

Иргэдийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэхүү хэрэг маргаанд хариуцагч Т.Н-г гэм буруутай гэж үзэж байна. Хариуцагч тухайн 5 хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлөөгүй бол төрд ажилгүй байсан хугацааны цалингийн нийт 26.614.049 төгрөг олгох үндэслэл үүсэхгүй байсан. Төрд учирсан хохирол нь хариуцагч Т.Н-ын буруутай үйлдлээс болсон харагдаж байна. Т.Н-ын үйлдэл, төрд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа учир хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна. Хариуцагч нь төрд учирсан хохирлын зохих хэсгийг төлөх нь зүйтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Хариуцагч Т.Н Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа иргэн Д.О, Л.Ц, Ч.Б, Т.А, С.Н нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл, шүүх тогтоож, тэдний ажилгүй байсан хугацааны цалинд нийт 26.614.049 төгрөг олгогдож, төрд хохирол учирсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг тус тус үндэслэн гэм буруутай албан тушаалтнаар дээрх хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч Т.Н, түүний өмгөөлөгч М.Б нар Д.О, Т.А нарын ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн эсэхийг шүүх тогтоогоогүй, харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн болон Захигааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу зохигчид эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тэдэнд олгогдсон хохирлыг хариуцах үндэслэлгүй. Мөн Л.Ц, Ч.Б нарын хувьд Төрийн албаны зөвлөлийн болон Салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй хугацаа алдсанаас учирсан нөхөн төлбөрийг Т.Н хариуцахгүй, өөрийнх нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг буцаан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдөр хүртэл хугацааны нөхөн төлбөрийг хариуцна. Түүнчлэн Ч.Н нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул түүнд олгосон нөхөн төлбөрийн хохирлыг хариуцахаа илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8.667.412 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

3. Т.А, Д.О нарт олгогдсон нөхөн төлбөрийн тухайд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, гүйцэтгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Т.А-г чөлөөлсөн байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *********** дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар[2] Т.А-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.161.057 төгрөг олгохоор шийдвэрлэж, **** оны ** дугаар сарын **-ний өдөр 1.750.456,20 төгрөгийг[3] олгожээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар Д.О-ийг тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *********** дугаар захирамжаар[4] нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар[5] Д.О-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.207.228 төгрөг олгохоор шийдвэрлэж, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр 3.786.505 төгрөгийг[6] олгожээ.

Хэдийгээр Т.А, Д.О нарт улсын төсвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгогдсон байгаа боловч тэд шүүхийн шатанд хариуцагч буюу өөрийн ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан Хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн болохыг тогтоолгоогүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүх болон Төрийн албаны зөвлөл, эсхүл Салбар зөвлөл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг тогтоосны үндсэн дээр төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байх бөгөөд Т.А, Д.О нарт олгогдсон нөхөн олговрын хувьд шийдвэр гаргасан албан тушаалны гэм буруу тогтоогдоогүй байна.

Иймээс Т.А, Д.О нарт олгогдсон нөхөн төлбөрийг хариуцагч Т.Н-с гаргуулах үндэслэлгүй бөгөөд түүний гэм буруу болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.536.961,2 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4. Ч.Б-д олгогдсон нөхөн төлбөрийн тухайд

Ч.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, нууцын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсныг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тогтоолоор[7] хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Ингээд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар[8] Ч.Б-д **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 8.634.394 төгрөг олгохоор шийдвэрлэж, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр 7.770.954,6 төгрөгийг[9] олгосон.

Гэтэл Ч.Б-ийн төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөнийг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл **** оны ** дугаар сарын **-ны өдөр тогтоосон, уг тогтоолд талууд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар[10] тушаал гаргаж, биелүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга тус Салбар зөвлөлийн тогтоолыг 5 сарын дараа биелүүлсэн нь төрд учирсан хохирлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон байх бөгөөд уг ** дугаар тогтоол гарснаас хойших хугацаанд Ч.Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргасан Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн улмаас учирсан хохирлыг хариуцагч Т.Н хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Ч.Б-ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг хэргийн *** дүгээр талд авагдсан цалингийн задаргаанаас тооцож, 2.689.606 төгрөгийг хариуцагч Т.Н-с гаргуулж төрийн санд олгохоор шийдвэрлэж, үлдэх 5.081.348 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

5. Л.Ц-д олгогдсон нөхөн төлбөрийн тухайд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар Л.Ц-г тус яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дүгээр[11] тогтоолоор хууль бус хэмээн үзэж, уг тушаалыг хүчингүй болгосон байна.

Хэдийгээр хэргийн *** дугаар талд авагдсан баримтаар дээрх ** дүгээр тогтоол нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд **** оны ** дугаар сарын **-ны өдөр ирсэн байх боловч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар[12] тушаал гаргаж, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар[13] ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 10.436.281 төгрөг олгохоор тогтоож, **** оны ** дугаар сарын **-ний өдөр 10.436.281 төгрөгийг[14] олгожээ.

Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны зөвлөлийн **** оны ** дүгээр тогтоолыг ** сарын дараа биелүүлсэн нь төрд учирсан хохирлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон байх бөгөөд уг тогтоол гарснаас хойших хугацаанд Л.Ц-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргасан Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн улмаас учирсан хохирлыг хариуцагч Т.Н хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Л.Ц-ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг хэргийн 161 дүгээр талд авагдсан цалингийн баримтаас тооцож, 2.408.736 төгрөгийг хариуцагч Т.Н-с гаргуулж төрийн санд олгохоор шийдвэрлэж, үлдэх 8.027.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

6. С.Н-д олгогдсон нөхөн олговрын тухайд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр тушаалаар С.Н-г тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *************** дугаар шийдвэрээр[15] хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3.543.028 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар тушаалаар[16] С.Нансалмааг Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, **** оны ** дугаар сарын **-ний өдөр 2.869.852 төгрөгийг[17] олгосон байна.

С.Н-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоосон байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.543.028 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварын 10 хувь буюу 354.302 төгрөгийг хасаад үлдэх 3.188.726 төгрөгийг хариуцагч Т.Н-с гаргуулах нь зүйтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хүлээн зөвшөөрсөн болно.

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.М нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, төрд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна, харин түүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй хэмээн санал гаргасан.

Үүнийг мөн шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хариуцагч Т.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас төрд учирсан хохирлын хэмжээг тогтоож, харин Төрийн албаны зөвлөлийн болон Салбар зөвлөлийн тогтоол, шийдвэрийг биелүүлээгүйгээс төрд учирсан хохирлыг хариуцагч Т.Н-ын буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж, иргэн Л.Ц, Ч.Б нарт олгогдсон нөхөн олговрын хэмжээг багасгасан болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хариуцагч Т.Н-с иргэн С.Н-д олгогдсон нөхөн олговор 3.188.726 төгрөг, Ч.Б-д олгогдсон нөхөн олговор 2.689.606 төгрөг, Л.Ц-д олгогдсон нөхөн олговор 2.408.736 төгрөг, нийт гэм хорын хохиролд 8.287.068 төгрөгийг гаргуулж төрийн санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.326.982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.Н-с 8.287.068 төгрөгт ногддох улсын тэмдэгтийн хураамж 147.543 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хариуцагч Т.Н-с гэм хорын хохиролд 8.287.068 /найман сая хоёр зуун наян долоон мянга жаран найм/ төгрөгийг гаргуулж төрийн санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.326.982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.Н-оос 147.543 /нэг зуун дөчин долоон мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Д.МӨНХЦЭЦЭГ

 

 


[1] Хэргийн 60-62 дугаар тал,

[2] Хэргийн 79 дүгээр тал,

[3] Хэргийн 84 дүгээр тал,

[4] Хэргийн 55-58 дугаар тал,

[5] Хэргийн 80-81 дүгээр тал,

[6] Хэргийн 85 дугаар тал,

[7] Хэргийн 75 дугаар тал,

[8] Хэргийн 128 дугаар тал,

[9] Хэргийн 83 дугаар болон 129 дүгээр тал,

[10] Хэргийн 124 дүгээр тал,

[11] Хэргийн 111 дүгээр тал,

[12] Хэргийн 122 дугаар тал,

[13] Хэргийн 126, 127 дугаар тал,

[14] Хэргийн 84 дүгээр тал,

[15] Хэргийн 63-73 дугаар тал,

[16] Хэргийн 76 дугаар тал,

[17] Хэргийн 84 дүгээр тал,