Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00997

 

 

 

 

 

 

 

 

2023 4 03 181/ШШ2023/00997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................... байрлах, ИӨХХК /Регистрийн дугаар:2081016/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...................... байрлах НОСБГ ТБАГУТҮГ /хуучнаар: ГХДБГ, Регистрийн дугаар: 5673224/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 7 хаягт байрлах Нийслэлийн Засаг даргад тус тус нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 2.769.165.248 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.А, иргэдийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч ИӨХХК нь НОСБГ /хуучнаар: ГХХГ, дараа нь Гэр хорооллын дэд бүтцийн газар болж нэршил өөрчлөгдсөн/, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан хохиролд 2.769.165.248 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

ИӨ ХХК нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан Хийдийн орчим ХЕТ2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн хурал болон Нийслэлийн засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран батламж авсан. Уг төсөл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Сансар хотхонд 13 давхар нийт 13 ширхэг 1430 айлыг шинэ орон сууцанд оруулах барилга барих төсөл юм.

Дээрх төслийг 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Сансар хотхонд амьдарч байсан 85 айлын /1 га газарт/ оршин суугч нартай харилцан тохиролцож газар чөлөөлөн шинэ барилга барих төсөл юм. Дээрх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Сансар хотхоны 7 дугаар байрны 85 айлын орон сууцны газар нь нийтийн эзэмшлийн эдэлбэр газар бөгөөд төрийн өмчит газар тул Үндсэн хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудад хамааралтай зохицуулагдсан. Төслийг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ялсан барилга барих компаниудад хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас өгнө гэж олон удаа хөрөнгө оруулалт, зээлийн санал авч байсан боловч олгогдоогүй мөн арилжааны бүх банкууд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд барилгын зээл олгоогүй учир манай компанийн ажил хүндэрч зогссон.

Тухайн үед Нийслэлийн Иргэдийн хурал болон Нийслэл засаг даргын захирамж, ГХХГ журмын дагуу 2014 оны 6 дугаар сарын 04-нээс эхлэн Баянзүрх дүүргийн 4-р хорооны Сансар хотхон"-ы 7-н байрны 85 айл оршин суугч нартай харилцан тохиролцож Улаанбаатар хот, ИӨ ХХК, Иргэн гэсэн гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу ИӨ ХХК нь Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны Сансар хотхон-ы 7-н байрыг буулгаж, 85 айл өрх буюу нийт 600 гаруй иргэдийг орон байрнаас нүүлгэн газрыг нь чөлөөлж, дараагийн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. Энэхүү төслийг хэргжүүлэх үед барилгын гадна дэд бүтцийн ажлуудад хуулийн дагуу Улс болон хотын төсөвт 9,2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан боловч манай компани санхүүжилтээ хүсч ГХХГ болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газруудад удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч бидний хүсэлтийг хангаагүй, санхүүжилт олгоогүй. Манай компани нь 2014 оны 3 дугаар сараас хойш төслийг хэрэгжүүлэхээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1.2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төслийг хэрэгжүүлэгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал болон Нийслэлийн засаг даргыг төлөөлөн Нийслэлийн ГХХГтай хамтран Сансар хотхоны 85 айлтай хамтран Монгол улсад мөрдөж байгаа хууль, журмыг үндэслэн 3 талт гэрээ байгуулсан. 3 талт гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч С.Ганчимэг баталгаажуулж, нийт 12.500.000 төгрөгийн төлбөр төлсөн.

2.Сансар хотхоны 7 хуучин байрны нийт 600 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, байрыг буулгах, талбай цэвэрлэх, хашаа барих зэрэг ажлуудыг Чандмань цамхаг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хийж гүйцэтгэсэн болно. Үүний төлбөрт нийт 175.230.00 төгрөг болсон.

3.Иргэдийн байрны түрээсийн нөхөн олговорт 3 талт болон 2 талт гэрээний дагуу нэг сар 500.000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл нийт 511.200.00 төгрөгийг олгосон.

4.ИӨ ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14/011 дугаартай, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/061 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хийсэн ажлын хөлсөнд нийт 17.700.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу тухайн газарт Лэнд Тест ХХК нь 10.0-15.0 метрийн гүнтэй 12 ширхэг цооног, дээжийн тоо-12 ширхэг, хээрийн лабораторын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, барилгын цахилгаан ТП-8, РП-1, уурын зуух барих инженер геологийн хөрсний шинжилгээний ажил хийж, инженер геологийн дүгнэлт гаргасан.

5.Тус газарт байрлах цахилгааны зөвшөөрөл болон ажлуудын хөлсөнд Цахилгааны Улаанбаатар Цахилгаан Түгээх СүлжээТӨХК-нд техникийн нөхцөл гэж 7.501.000 төгрөг төлсөн.

6.Тус барилгын газарт Мандал Ватт ХХК-иар барилгын цахилгааны түр тэжээл байрлуулах ажлыг хийлгүүлж, түүний хөлсөнд 80.250.000 төгрөг төлсөн.

7.Монгол Улсын инженер Г.Мтой 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, ажлын хөлс болох 156.000.000 төгрөгийг төлөхөөс 46.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг бартераар төлсөн. Г.М нь бригадын хамт барилгын талбай дундуур явсан цэвэр, бохир усны болон цахилгааны шугам зөөж шилжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

8.Барилга 2015 онд суурийн ажлууд хийгдэж байсан тул ИӨХХК нь иргэдэд нөхөн олговор 560.000.000 төгрөгийг олгосон. 

9.Мөн 2016 оноос 2018 оны 3 дугаар сарын 29-ний хүртэл барилга баригдаагүй, төслийг манай компани хэрэгжүүлэх үүрэггүй болсон тул иргэдэд гэрээний дагуу 722.500.000 төгрөг олгох болсон. Иргэд гэрээний дагуу компаниас нэхэмжилж байна.

10.Маймон соорс ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр барилгын болон бусад гадна цахилгаан хангамжийн сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөрийг өгч чадаагүй. Тус компани дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Гэвч Нийслэлийн төсөл хэрэгжүүлэгч газар төсвөө өгөөгүй учир Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар маргааныг шийдвэрлэн, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 204 тоот шийдвэр гарч манай компани 250.000.000 төгрөг өгөх болсон. Энэ ажлууд нь тухайн газар, барилгын дэд бүтцийн ажил байсан билээ.

11.Шүүхэд өгсөн баримтын нотариатын зардал 377.400 төгрөг төлсөн.

Мөн ИӨ ХХК нь таван барилгын газар шорооны ажил, 2 барилгын суурийн ажлын цутгалтыг хийж гүйцэтгэсэн ба 2014 оноос эхлэн дээрх ажлуудад нийт 2.783.259.000 төгрөг зарцуулсан болно.

ИӨ компани дээрх барилгын ажлуудыг хийлгэхдээ бизнес болон хувь хүнээс мөнгө зээлж хийлгэсэн бөгөөд банк, хувь хүний зээлийн төлбөрт орж, эд хөрөнгөө хураалган, санхүүгийн хохиролд орсон. Манай компани Нийслэлийн засаг даргын дэргэдэх гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилтээ аваагүйн улмаас хохирч байсан тул орон сууцны барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгч, гурван талт гэрээгээ цуцалсан болно.

Нийслэлийн засаг даргын дэргэдэх гэр хорооллын дэд бүтцийн газар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 3 талт гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалсан болохыг мэдэгдэж, барилга угсралтын ажлын иж бүрэн зурагнууд, 85 айлын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, оршин суугч нартай хийсэн 2 талт болон 3 талт гэрээнээс жишиг болгож 26 гэрээнүүдийг авсан болно.

Иймд манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр, нөхөн олговор гэж иргэдэд өгсөн мөнгөн төлбөрийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас дээрх төсөлтэй холбоотой хууль, дүрэм, журам болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 заалтуудыг үндэслэн Нийслэл Улаанбаатар хот буюу Нийслэлийн засаг даргыг төлөөсөн Нийслэлийн ГХХГ, ИӨ ХХК, иргэн гэсэн 3 талт гэрээний 6 зүйлийн 6.3, 6.4-т заасныг үндэслэн манай компаниас зарцуулсан 2.783.259.000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан. Шинжээчийн дүгнэлтээр иргэдэд олгосон, олгох нөхөн олговрыг нийт 1.789.984.550 төгрөг гэж тооцосн. Нийт хохирлыг 2.769.165.248 төгрөг гэсэн дүгнэлт гарсан. Иймд шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 2.769.165.248 төгрөг болгож багасгаж байх тул гурван талт гэрээнд заасны дагуу уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хоёр.Хариуцагч НОСБГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 25 байршил 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүрэг 38 хорооны 1516.6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна. Уг төслийн хүрээнд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад орсноос 2018 онд 2030 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны Журам батлах тухай 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-аар зохицуулж ирсэн.

Дээрх гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасныг баримтлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/43 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мамбадацан хийд орчим ХЕТ-2013-6 багцын В хэсэгчилсэн талбай /26 га/-г сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, ИӨ ХХК-ийг эхний ээлжид шалгаруулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

ИӨ ХХК нь Сансар хотхоны орчмын 7 барилгын 85 нэгж талбартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулан 0.8 га газрыг чөлөөлсөн. Тус гэрээнд иргэдийг 2015 оны 3 дугаар улиралд орон сууцанд оруулахаар тусгасан боловч төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл хугацаанд орон сууц баригдаагүй тул өнөөдрийг хүртэл 85 айл өрхийн 600 гаруй иргэдийн амьдрах нөхцөл хүндэрч, түрээсийн зардлаа шийдвэрлүүлж чадахгүй хохирсоор байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 4 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, өмчөө захиран зарцуулах эрх нь зөрчигдөж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон. Газар чөлөөлсөн иргэд болон Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй одоог хүрсэн.

Иймд төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар ИӨ ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг дараах үндэслэлээр цуцалсан болно. Үүнд:

1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

2.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг /Төслийн гол зорилго орон сууцжуулах явдал гэтэл төсөл хэрэгжүүлэх талбайд 2014 оноос одоог хүртэл орон сууцны бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Нийт 26 га талбайг төслийн зориулалтаар ашиглаагүй/

ИӨ ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/424 дүгээр захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/418 дугаар албан бичгээр хүргүүлсэн. ИӨ ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар тухайн үеийн Нийслэлийн Засаг даргаас төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас олгоно гэсэн албан ёсны гэрээ, бичиг баримт байхгүй тул нотлогдохгүй байна.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар нь төсөл хэрэгжүүлэгч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гурван талт гэрээ, түүний хавсралт материалууд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь хадгалах журмын дагуу ИӨ ХХК-аас хоёр болон гурван талт гэрээ, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирүүлэх талаар удаа дараа хугацаатай шаардлага хүргүүлсний үндсэн дээр холбогдох мэргэжилтэнд 68 ш гурван талт гэрээ, 76 ш үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн байдаг. Түүнчлэн дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлөөгүй байгаа иргэдтэй байгуулсан гурван талт гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг ИӨ ХХК-аас авч өгөхийг хүссэн тухайн иргэдийн санал хүсэлтийн дагуу 2018 онд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтэн О.Дэлгэрмөрөн ИӨ ХХК-ийн оффист очиж иргэдийн эрх ашиг, өмч хөрөнгийг хамгаалах шаардлагын үүднээс 34 ш гурван талт гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хураан авсан.

Нийслэлийн Засаг даргаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажпыг төсөл хэрэгжүүлэгчдийн барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэлийг харгалзан санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/620 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилд шаардагдах 3.682.871.065 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэхээр баталсан байдаг. ИӨ ХХК нь 2014 онд 5 блок 750 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлээд барилгын ажил зогссон. Иймд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн төлөвлөлт, барилга угсралтын үйл ажиллагааг төслийн ажлын явцтай уялдуулах шаардлагатай тул ИӨ ХХК-ийн гурван талт гэрээ шинэчлэн байгуулах үйл ажиллагаа удаашралтай, барилга угсралтын ажил зогссон зэргээс шалтгаалан санхүүжилт олгогдохгүй хойшлогдож барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа байршлуудад эхний ээлжинд шийдвэрлэгдэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.21-д зааснаар Төслийн санхүүжилтийн 50-аас доошгүй хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд энэхүү журмын 4.19-д заагдсан ажлыг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй болох юм.

ИӨ ХХК-ийн нэхэмжилж буй зардлын тухайд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

ИӨ ХХК 2014 онд байгуулсан гурван талт гэрээнд иргэдэд газар чөлөөлсөн өдрөөс нь эхлэн орон сууц баригдаж, гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртэлх хугацаанд түр суурьшуулах зардал буюу түрээсийн төлбөрт сарын 500.000 төгрөгөөр тооцож, жилд 6.000.000 төгрөгийг олгох үүрэг хүлээсэн. Гэвч орон сууц хугацаандаа баригдаагүйн улмаас 85 айл өрхийн 600 гаруй иргэдийн эрх ашиг зөрчигдөж, түрээсийн зардлаа авч чадахгүй хохирсон талаар өргөдөл, гомдол ирсээр байна. Энэ түр суурьшуулах зардал төсөл хэрэгжүүлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг төдийгүй, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тул ИӨ ХХК-ийн хариуцах ёстой зардал гэж үзэж байна.

Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-т Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.2-т заасны дагуу Төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах, гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой гарах зардлыг хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан.

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.4-т Төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан хуулийн этгээдэд гэрээний эрх үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. гэж заасан. Мөн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээ-ний 6.3-т Төсөл хэрэгжүүлэх эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын баримтаар нотлогдсон үнийн дүнг ажлын гүйцэтгэлээс хамааруулан хувь тэнцүүлэн тогтоож, баримтжуулна, 6.4-т Төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн этгээд гэрээний 6.3-т заасан зардлыг 6.2-т заасан эрхээ авсны дараа төсөл хэрэгжүүлэх эрх нь дуусгавар болсон этгээдэд нөхөн олгоно гэж заасан. Төсөл хэрэгжүүлэх явцад хийгдсэн ажлууд бодитой бөгөөд баримтаар нотлогдож дараагийн шалгарсан компани үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэхээс хамааран шинээр төсөл хэрэгжүүлэх эрх авсан этгээд гарсан зардлыг олгох тухай яригдах асуудал юм.

Нэхэмжилж байгаа дүнг зөвшөөрөхгүй. Тухайн үед үйлчилж байсан журам, иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний заалтаар төсөл хэрэгжүүлэх зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэй. Түр суурьшуулах зардлыг төсөл хэрэгжүүлэгч өөрөө хариуцах үүрэгтэйгээс гадна нэг айл өрхөд хэдэн төгрөг байхаар тохиролцох нь төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн эрх, үүрэг. Үүний хүрээнд өөрсдөө нэг айл өрхөд нэг сард 500.000 төгрөг гэж тохирсон. Энэ талаар журмын 3.17.6-д мөн заасан. Түүнчлэн иргэдэд нөхөн төлбөрийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, эсхүл Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг олго гэсэн нэг ч шүүхийн шийдвэр гараагүй, дандаа нэхэмжлэгч ИӨ ХХК-г төлөх тухай шүүхийн шийдвэрүүд гарсан.

Чандмань цамхаг ХХК-т төлсөн нүүлгэн шилжүүлэх зардал, Улаанбаатар цахилгаан түгээх станцад төлсөн төлбөр, Лэнд тэст ХХК-ийн геологийн дүгнэлтийн зардал, Мандал ватт ХХК-д төлсөн цахилгааны түр тэжээл, Маймон соорс ХХК-тай байгуулсан цахилгааны ажил, зургийн үнэ гэх мэт зардлуудыг шаардсан. Үүнийг мөн л журмын 4.17, 4.20, 4.22-т зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэйгээс гадна хэрэгт баримтаар ирүүлсэн төлбөр төлсөн тухай баримтууд эргэлзээтэй, үнэн зөв талаас үнэлэх боломжгүй. Түүнээс гадна хийсэн гэх ажлуудыг одоо ашиглах боломжгүй, дахин ажлуудыг шинээр хийх шаардлагатай. Зэт Эи Ди ХХК-ийн хийсэн гэх зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар баталгаажуулаагүй байна.

Иймд ИӨ ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гурав.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хамтран хариуцагчийн тайлбарыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/43 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мамбадацан хийд орчим ХЕТ-2013-6 багцын В хэсэгчилсэн талбай /26 га/-г сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ИӨ ХХК-ийг шалгаруулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

ИӨ ХХК нь Сансар хотхоны орчмын 7 барилгын 85 нэгж талбартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулан 0,8 га газрыг чөлөөлсөн байдаг ч 4 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй. Газар чөлөөлсөн иргэд болон Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар холбогдох байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй ба зохих арга хэмжээ аваагүй.

Иймд Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын газрыг дахин телөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахтухай саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар ИӨ ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг дараах үндэслэлээр цуцалсан болно. Үүнд:

1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг /Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/

2.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг /Төслийн гол зорилго орон сууцжуулах явдал гэтэл төсөл хэрэгжүүлэх талбайд 2014 оноос одоог хүртэл орон сууцны бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Нийт 26 га талбайг төслийн зориулалтаар ашиглаагүй/

3.Үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, төслийн явц хангалтгүй байсан. 

ИӨ ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/424 дүгээр захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/418 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Тус компанийн нэхэмжлэлд дурдсанаар тухайн үеийн Нийслэлийн Засаг даргаас төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас олгоно гэсэн албан ёсны гэрээ, бичиг баримт байхгүй.

Нийслэлийн Засаг даргаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг төсөл хэрэгжүүлэгчдийн барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэлийг харгалзан санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн.

Тус компани нь 2014 онд 5 блок 750 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлээд барилгын ажил зогссон. Иймд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн төлөвлөлт, барилга угсралтын үйл ажиллагааг төслийн ажлын явцтай уялдуулах шаардлагатай тул ИӨ ХХК-ийн гурван талт гэрээ шинэчлэн байгуулах үйл ажиллагаа удаашралтай, барилга угсралтын ажил зогссон зэргээс шалтгаалан санхүүжилт олгогдохгүй хойшлогдож барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа байршлуудад эхний ээлжинд шийдвэрлэгдэж байсан.

ИӨ ХХК-ийн нэхэмжилж буй зардлын тухайд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллын дэд бүтцийн газартай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түр суурьшуулах зардал нь төсөл хэрэгжүүлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг төдийгүй, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тул ИӨ ХХК хариуцах ёстой.

Улс мөнгө өгсөнгүй гэж яриад байна. Нэг ч компани улсаас мөнгө авч энэ төслийг хэрэгжүүлэх ёсгүй, журмаар тэгж заагаагүй. Харин улсаас инженерийн шугам сүлжээ, авто зам зэрэг дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ ч үүднээс гадна цахилгаан хангамжийн барилгын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлээд төсөвт суулгасан байсан. Гэтэл энэ ажлаа хийгээгүй, холбогдох баримтаа ирүүлээгүй тул санхүүжилтийг олгоогүй. Нийслэлийн Засаг даргаас ажлаа явуулаач гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч төсөл явахгүй хэрэгжихгүй байсан тул арга буюу эрхийг цуцласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох, нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч хоёр хариуцагч тус бүрээс хэнээс хэдэн төгрөг ямар үндэслэлээр шаардаж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Мөн төсөлд сонгон шалгаруулалтад оролцох эрхийг цуцласан шийдвэрт маргасан маргаан гаргаагүй. Иймд ИӨ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ИӨ ХХК өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж ойлгож байна. ИӨ ХХК тодорхой хэмжээний зардал гаргасан боловч өөрөө буруутай, хариуцагч нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй байх гэж бодож байна гэв.

 

Тав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 тоот Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамж, ИӨ ХХК-д олгосон батламж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/4310 тоот шаардлага, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 07/1151 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот, түүний хавсралт, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 тоот мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Чандмань цамхаг ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 тоот ажил гүйцэтгэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, Лэнд тест ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/061 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, кассын орлогын ордер, мөн компанитай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14/011 тоот гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн кассын орлогын ордер, Г.Мтой байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15/410 тоот гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэх, 2016 оны 12 дугаар сарын гэрээ дүгнэсэн протокол, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, гэрэл зураг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба үндэсний арбитрын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 204 тоот шийдвэр, гэрэл зураг, депозит дансны харилцагчийн монгол хуулга, монголын нотариачдын танхимын мөнгөний тасалбарууд, 2015 оны 10 дугаар сарын 15, 29-ний өдрийн Зэт Эй Ди ХХК-д олгосон бэлэн мөнгөний зарлагын баримтууд, гэрэл зургууд, ИӨ ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12/21 тоот хүсэлт, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 12/23 тоот шийдвэр гаргуулах тухай албан бичиг, тус шүүхийн 2018 оны 181/ГХ2018/00855, 181/ГХ2018/00781 181/ГХ2018/00395, 181/ГХ2018/00973, 181/ГХ00626, 181/ГХ2018/00926 тоот, 2019 оны 181/ГХ2019/00025 тоот гүйцэтгэх хуудаснууд, Хаан банкны дансны хуулга, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2/131 тоот тодорхойлолт, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудсууд, татварын тайлангууд, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 91 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/424 тоот захирамж, Сансар Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах 2014 оны гэрээ, газрын байршлын кадастрын зураг, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын тооцоолол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/4310 тоот шаардлага, гэрэл зураг, тус шүүхийн 2019 оны 181/ШШ2019/01078, 181/ШШ2019/00975, 181/ШШ2019/01016 дугаар шийдвэрүүд, нэр бүхий иргэдтэй байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хэлцэлүүд, Мэргэжлийн хяналт улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэр, хавсралтаар ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгын жагсаалт, Чандмань цамхаг ХХК-тай гэрээ дүгнэсэн №2014/45 тоот акт, Ус сувгийн удирдах газрын 2014 онд олгосон №446/14 тоот техникийн нөхцөл, Мэдээлэл холбооны сүлжээний 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн техникийн нөхцөл, эрчим хүчний яамны 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 138/2014 тоот цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2014 оны 4230/2014, 4231/2014 тоот, 2015 оны 4234/2015, 0622/2015 тоот техникийн нөхцлүүд, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Сансар хотхоны орон сууцны барилгын суурийн угсралтын ажлын зардлын гүйцэтгэлийн тайлан, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, цаг уурийн мэдээлэл, схем зураг, хотхоны байршлын зураг, фото гэрэл зураг, кассын зарлагын ордерууд, Нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгө оруулалтын тооцоо, ИӨ ХХК-аас нөхөн олговрыг олгосон ба олгох үнийн дүнгийн жагсаалтууд, тус шүүхийн Иргэний хэрэг үүсгэх тухай 2019 оны 181/ШЗ2019/04064, 181/ШЗ2019/00990, 181/ШЗ2019/00292 дугаар шүүгчийн захирамжууд, тус шүүхийн 2018 оны 181ШШ2018/01142, 2019 оны 181/ШШ2019/00671, 181/ШШ218/01295, 181/ШШ2019/01442 дугаар шийдвэрүүд, нэхэмжлэлийн тооцоолол, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 181/ШШ2019/01863, 181/ШШ2019/01955 дугаар шийдвэр, 2019 онд иргэдтэй байгуулсан хэлцлүүд, иргэдтэй байгуулсан хоёр талт, гурван талт гэрээнүүд, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Микро кредит ББСБ ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Төрийн банктай байгуулсан 2014 оны 6 дугаар 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Микро кредит ББСБ ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээ, холбогдох итгэмжлэл, ИӨ ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 88, 39, 84, 63, 94 тоот тушаалууд зэргийг ирүүлжээ.

Мөн Зэт Эй Ди ХХК-ийн гүйцэтгэсэн гол шугамын ажлын зураг төсөл 1 хавтас, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт 1 хавтас, лэнд тэст ХХК-ийн инженер геологийн судалгааны дүгнэлт 1 хавтас, 2014-2016 онд нөхөн олговор олгосон баримтууд 1 хавтас, иргэдтэй байгуулсан 2 талт гэрээ 1 хавтас, иргэдтэй байгуулсан 3 талт гэрээ 1 хавтас, тус шүүхийн нөхөн олговор шийдсэн шийдвэрүүд 1 хавтас, нэмэлт баримтууд гэсэн 21 хуудастай 1 хавтас, нийт 8 тусдаа хавтас баримтууд ирүүлжээ.

/1хх 6-137, 144, 161, 183-191, 195, 208-218, 2хх 69-100, 106-127, 143-155, 186-187, 206-208, 217-222, 227, 3хх 24-52, 73, 90, 98-100, 121, 175, 203-204, 206-232, хэргээс гадна 8 тусдаа хавтас, 1 ширхэг СД/

Хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газар ТБАГУТҮГ-аас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбараар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоол, хавсралтаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, Батламж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 тоот мэдэгдэл хуулбараар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл хуулбараар, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/1 тоот хяналтын хорооны хурлын шийдвэр хуулбараар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/418 тоот мэдэгдэл хуулбараар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/424 тоот захирамж хуулбараар,

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 9, 10 дугаар хурлаар хэлэлцэх асуудал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 тоот хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/620 тоот захирамж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/407 тоот захирамж, түүний хавсралтаар санхүүжилтийн жагсаалт, Гэр хорооллын хөгжлийн газрын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/604 тоот албан бичиг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Гэр хорооллын хөгжлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/895 тоот албан бичиг, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын уулзалтын тэмдэглэлүүд, 2014 оны 52, 77 тоот гурван талт болон хоёр талт гэрээнүүд, Гэр хорооллын хөгжлийн газрын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03/556 тоот шаардлага, Баянзүрх дүүргийн 2, 4-р хорооны нутаг дэвсгэр Мамбадацан хийд орчим ГХДТ-2013/10 багц төслийн танилцуулга, Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ийн гаргасан гомдлууд, ирсэн бичгийн бүртгэлийн карт, Гэр хорооллын хөгжлийн газрын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/5299 тоот мэдэгдэл, Нийслэлийн ГХХГт гаргасан иргэдийн өргөдлүүд, түүнийг ИӨ ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагууд, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/456 тоот шаардлага, 2016 оны 147, 148 тоот хоёр талт гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/219, 03/220 дугаар албан бичгүүд, иргэдээс гаргасан өргөдлүүд, ИӨ ХХК-ийн ГХХГт гаргасан хариу тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны Б/18 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/424 дугаар захирамж, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 тоот шаардлага, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/418 тоот мэдэгдэл, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/1 тоот хяналтын хорооны хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1034 дугаар захирамж, 2014 оны А/337 тоот захирамж зэргийг баримтаар ирүүлжээ.

/1хх 149-150, 168-181, 222, 235-250, 2хх 1-54, 158-185, 190, 3хх 9, 119, 242, 4хх 9-12, 97-101/

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/4310 тоот шаардлага, 2014 оны А/337 дугаар захирамж, Батламж, ИӨ ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/03 тоот хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2/1383 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 09/1727 дугаар албан бичиг, Мамбадацан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектор төлөвлөлтийн даалгавар, схем зураг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамж, 2018 оны А/424 дүгээр захирамж, Улаанбаатар хотын зүүн бүсийн 10 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг баримтаар ирүүлжээ.

/1хх 198, 226-230, 2хх 200-202, 243-250, 3хх 118, 4хх 14, 102-105 /

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Р.Алтанхуяг, Г.Өлзийбаяр нарын мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 181/ШЗ2019/05226 захирамжийн дагуу хийсэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч талын хүсэлтээр 181/ШЗ2020/03060 дугаар захирамжийн дагуу Татварын ерөнхий газраас ирүүлсэн хариу, татварын тайлангууд, нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2020/11846 дугаар захирамжийн дагуу хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/6036 тоот хариу, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08/4230 тоот хариу, түүний хавсралтаар ерөнхий төлөвлөгөө, нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 181/ШЗ2021/03999 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Барилгын төсөвчдийн холбооны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 25/2 тоот албан бичиг, түүний хавсралтаар шинжээчийн дүгнэлт, хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/11079 дүгээр захирамжийн дагуу хийсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ.

/2хх 55-66, 134-142, 3хх 77-86, 138-142, 157-164, 246-251, 4хх 1-4, 58-70/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ИӨ ХХК нь Нийслэлийн Засаг дарга, НОСБГ-т холбогдуулан хохиролд 2.783.259.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2.769.165.248 төгрөг болгож багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч үндэслэлээ: төсөл хэрэгжүүлэх эрхийг 2014 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон ч 2018 онд цуцласан тул гурван талт гэрээнд зааснаар гэрээнээс учирсан хохиролд гарсан зардал, хохирлоо гаргуулна, Нийслэлээс батлагдсан санхүүжилтийг олгоогүйгээс санхүүжилтгүй болж эрх цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж тайлбарлав.

3.Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ: Эрх цуцлагдсан шалтгаанд нэхэмжлэгч өөрөө буруутай, газрыг чөлөөлснөөс хойш 4 жилийн хугацаанд барилгаа бариагүй, төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг өөрөө гаргахаар журам болон гурван талт гэрээнд заасан, Нийслэл хөрөнгийг гаргахаар журамлаагүй тул гарсан эрсдэлээ өөрөө хариуцна гэж тайлбарлав. Мөн шаардаж байгаа зардлууд бодит бус, баримтууд эргэлзээтэй, түүнчлэн гүйцэтгэсэн ажлыг одоо үргэлжлүүлэн хэрэглэх, ашиглах боломжгүй гэж тайлбарлав.

4.Хэрэг авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мамба дацан орчим-ын ХЕТ-2013-6 багцийн В хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хороолын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ИӨ ХХК-г шалгарсныг батламжилж, улмаар 2014 онд Батламж олгосон үйл баримт тогтоогдсон. /1хх 9-10, 4хх 102/

4.2.Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан нэхэмжлэгч ИӨ ХХК нь батлагдсан загварын дагуу Сансар хотхоны оршин суугч иргэдтэй хоёр талт гэрээг, Нийслэлийн засаг даргыг төлөөлж ГХХГ болон иргэдтэй гурван талт гэрээнүүдийг тус тус байгуулсан, улмаар 2014 онд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх газарт байрших Сансар хотхоны 7 ширхэг хуучин барилгыг нурааж, газрыг чөлөөлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй. /2хх 34/

4.3.Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тэмдэглэлээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах асуудлыг хэлэлцсэнээр Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 тоот албан бичгээр эрх цуцлах мэдэгдлийг ИӨ ХХК-д хүргүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоот захирамжаар тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцласан үйл баримт тогтоогдсон. Үүнд маргаагүй. /1хх 14,15, 186, 4хх 97-100, 103/

4.4.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар төслийн хэрэгжилтийг хэлэлцэж, В хэсэгчилсэн талбайд хийгдэх гадна цахилгаан хангамж /хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө, 10квт кабел шугам/ зэрэг инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд эхний ээлжинд шаардлагатай 3.682.871.065 төгрөгийг баталгаажуулж, улмаар Нийслэлийн засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/620 тоот захирамжаар дээрх мөнгийг 2015 оны төсвөөс санхүүжүүлэхийг зөвшөөрчээ. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/407 дугаар захирамжаар 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээг батлахдаа жагсаалтын 6-д В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд тухайн жилд 3.582.871.065 төгрөг санхүүжүүлэхээр тусгасан байна. Дээрх батлагдсан мөнгөн хөрөнгийг олгоогүйд зохигчид маргаагүй. /1хх 235-250, 2хх 1-5, 6-8/

5.Харин зохигчид эрх цуцлагдахад хэн буруутай болох, улмаар төсөл хэрэгжүүлэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын зардлыг төлөх эсэхэд талууд маргасан.

5.1.Хэргийн баримтаар маргаанд хамаарах Мамбадацан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2013/02-03В тоот ажлын даалгаврыг анх 2013 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг даргаас баталсан, хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгавар, эксиз зургийг 2014 онд баталсан, холбогдох зарим төрлийн техникийн нөхцлүүдийг авснаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ИӨ ХХК-д эрх бүхий байгууллагаас олгожээ. /2хх 91-100, 245-250, 3хх 162/

Түүнээс хойш буюу 2016 оноос эрх цуцласан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй. Зохигчийн хүсэлтээр шүүхээс хийсэн хоёр удаагийн /2019.05.27, 2022.08.30/ үзлэгийн тэмдэглэлээр тухайн газарт 5 ширхэг барилгын суурь, 1 ширхэг түр тэжээлийн ДЦБ байрлуулснаас өөрөөр барилга баригдаагүй болох нь тогтоогдсон. /2хх 134-142, 4 хх 58-70/

5.2.Нэхэмжлэгчид эрх олгох үед үйлчилж байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 4.20-д төсөл хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэр байж болно гэж, мөн 4.19-д Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ гэж, мөн журмын 4.25-д төсөл хэрэгжүүлэгч барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, ... бол батламжилсан захирамжийг хүчингүй болгох-оор заажээ. Улсын Их хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрх, үүргийг төсөл хэрэгжүүлэгч хэрэгжүүлэхээр заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/620 дугаар захирамжаар гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсний дагуу Гэр хорооллын хөгжлийн газраас 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар ИӨ ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангаагүй, дутуу тул ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй, дахин материалаа бүрдүүлж ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид энэ тухай 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/604 тоот албан бичгээр мэдэгджээ. /2хх 9-12/

Дээрх байдлаар нэхэмжлэгч өөрөөс хамаарах шалтгаанаар батлагдсан санхүүжилтээ авч чадаагүй, улмаар барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг авснаас хойш хоёр жил 10 сарын хугацаанд суурийн ажлаас өөр ажил гүйцэтгээгүй байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй. Маргааны энэ тохиолдолд хариуцагч нарыг гэм буруутай гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч дээрх тайлбараа дэмжих баримтыг ирүүлээгүй болно.

6.Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирол гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон боловч ИӨ ХХК, Нийслэлийн засаг дарга, Орон сууцны бодлогын газар ТБАГУТҮГ нарын хооронд Иргэний хуулийн 243, 343, 476 дугаар зүйлд заасан аль ч төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хуульд заасан тухайн төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд шаардагдах гэрээний гол нөхцлүүдийг тохиролцсон байдал тогтоогдоогүй. Дээр дурдснаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу тухайн харилцаа зохицуулагдаж, зохигчид эрх зүйн харилцаанд оролцжээ.

Харин өмчлөгч иргэд тус бүртэй хамтран гурван талт гэрээнүүд байгуулагдсан, энэ гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээнд хамаарч байна.

Гурван талт гэрээний 6.2-т төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ, 6.3-т төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын баримтаар нотлогдсон үнийн дүнг хувь тэнцүүлэн тогтоож, баримтжуулна гэж, 6.4-т үргэлжүүлэн хэрэгжүүлсэн этгээд зардлыг нөхөн олгоно гэж тус тус заажээ.

Хариуцагч төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцласан үйлдэлд гэм буруугүй хэдий ч гурван талт гэрээний дээрх зохицуулалтуудаар эрх цуцлагдах хүртэлх гарсан бодит зардал-ыг төлөхөөр тусгагдсан байх тул шүүх нэхэмжлэлээр шаардсан зардал, хохирлыг дараах байдлаар шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

6.1.Гурван талт гэрээг байгуулахад гарсан нотариатын зардалд 12.500.000 төгрөг шаардсан. Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нотариатын зардалд 12.500.000 төгрөг төлсөн баримт авагдсан. /1хх 45/

Гэвч тухайн баримт дах нотариатчийн тамганы дардас 129 дүгээр тойргийн нотариатч гэж тусгагдсан, харин шүүхэд баримтаар ирүүлсэн гурван талт гэрээнүүд дэх нотариатчийн тамганд 208 дугаар тойргийн нотариатч гэсэн тэмдэгтэй байх тул шүүх ирүүлсэн баримтын хүрээнд хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

6.2.Нүүлгэн шилжүүлэх, талбайг буулгах, цэвэрлэх хашаа барих ажлын зардалд 175.230.000 /Чандмань цамхаг ХХК, 160.000.000+15.230.000/ төгрөг шаардсан.

Хэрэгт баримтаар нэхэмжлэгчээс "Чандмань цамхаг" ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тухайн гэрээнд дахин төлөвлөлтийн айлуудын байрыг буулгах, нүүлгэн шилжүүлж барилгын түр хашаа барих, талбайг цэвэрлэх ажлын хөлс 160.000.000 төгрөг, нүүлгэлтийн зардалд 15.230.000 төгрөг, нийт 175.230.000 төгрөг гэж тусгагджээ. Нэхэмжлэгчээс тухайн зардлыг "Чандмань цамхаг" ХХК-д бэлнээр олгосон баримт авагдсан, үйл баримтын хувьд нэхэмжлэгч хуучин барилгыг буулгаж, газрыг чөлөөлсөн нь тогтоогдсон тул хариуцагчаас гаргуулах үндэстэй. /1хх 16-19, 2хх 90/

6.3.Лэнд тэст ХХК-ийн инженер геологийн дүгнэлт гаргахад төлсөн ажлын хөлс 17.700.000 төгрөг шаардсан. /1хх 20-27, 3хх 227, 228/

Нэхэмжлэгч Лэнд тэст ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 14/011 тоот, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14/061 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан, дээрх гэрээгээр 12 ширхэг цооног, дээж, геологи хөрсний шинжилгээ, инженер геологийн дүгнэлт гаргуулахаар тусгагдсан, ажлын хөлс хоёр гэрээ нийлээд 17.700.000 /10.000.000+7.700.000/ төгрөг байхаар заажээ. Хэрэгт 2014 онд Лэнд тэст ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ИӨ ХХК-ийн барих Сансар орон сууцны хотхоны цэвэр, бохир, дулаан, цахилгаанын шугамын дагуух болон ТП, ЦТП барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт эх хувиар авагдсан, тухайн судалгааны дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эксперт хийж баталгаажуулсан байх тул энэ зардлыг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

6.4.Улаанбаатар цахилгаан түгээх станцад техникийн нөхцөл авахад төлсөн 7.501.600 төгрөг шаардсан.

Хэргийн баримтаар 2014 оны 8 дугаар сарын 22-нд Эрчим хүчний яамнаас ИӨ ХХК-ийн мамба дацан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгогдсон, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр түр техникийн нөхцөл, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4231/2014 тоот техникийн нөхцөл, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 0134/2015 тоот техникийн нөхцөл, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 0622/2015 тоот түр техникийн нөхцөл олгогдсон баримтууд авагджээ. Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 05-нд 3.080.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-нд 171.600 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-нд 4.250.000 төгрөг тус тус төлсөн Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн тул энэ зардлыг хариуцагчаас гаргуулах үндэстэй. /1хх 43,44, 2хх 93-99/

6.5.Мандал ватт ХХК-д цахилгааны түр тэжээл байрлуулахад төлсөн 80.250.000 төгрөг шаардсан.

Хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Мандал ватт ХХК-д Сансар хотхоны барилгын түр тэжээлийн гүйцэтгэх гэрээт ажлын төлбөрт 80.250.000 төгрөг бэлнээр төлсөн баримт авагдсан, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн газарт нэг ширхэг ЦТП байгаа болох нь тогтоогдсон тул энэ зардлыг гаргуулах нь зүйтэй. /1хх 33-35, 2хх 137, 4хх 61-62, 69/

6.6.Маймон соорс ХХК-д барилгын болон бусад гадна цахилгаан хангамжийн сүлжээний ажилд төлсөн 250.000.000 төгрөг шаардсан.

Хэрэгт Маймон соорс ХХК-д мөнгө төлсөн тухай баримт авагдаагүй. Гэхдээ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 204 дүгээр шийдвэрт ИӨ ХХК-иас 236.419.312 төгрөгийг гаргуулж, Маймон соорс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Арбитрын шийдвэрт: Маймон соорс ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гадна цахилгаан хангамжийн ажлыг шинжээчийн дүгнэлтээр 121.933.601 төгрөгөөр тогтоосон тухай дурдаж, улмаар ажлын хөлс 121.933.601, алданги 14.485.711, зээлсэн 100.000.000 төгрөг, нийт 236.419.312 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Иймд шүүх энэ шаардлагаас бодитоор гүйцэтгэгдсэн ажлын хөлс 121.933.601 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. /1хх 36-42/

6.7.Барилгын талбай дундуур явсан цэвэр, бохир усны болон цахилгааны шугам зөөж шилжүүлэх ажлыг хийх гэрээний дагуу зөвлөх инженер Г.Мид төлсөн 156.000.000 төгрөгийг шаардсан.

Хэрэгт ИӨ ХХК-ийн Г.Мтой байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 31-нд 46.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 25-нд үлдэх 110.000.000 төгрөгийг бартераар тооцож төлсөн нэхэмжлэх, 2016 оны 12 дугаар сарын гэрээ дүгнэсэн протокол, мөнгийг олгох тухай 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 84 тоот ерөнхий захирлын тушаал зэрэг авагдсан. /1хх 28-32, 3хх 232/

Дээрх гэрээнд: барилгын талбайд орж байгаа хуучин цахилгаан шугам зайлуулах, шинээр хийх ажилд 93.000.000 төгрөг, цэвэр ус ариутгал татуурганы шугам зайлуулж шинээр хийх ажлыг 63.000.000 төгрөг, нийт ажлын хөлс 156.000.000 төгрөг гэж тусгажээ. Зөвлөх инженер Г.Мтой байгуулсан энэ гэрээний дагуух дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаарх дэмжих баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүйгээс гадна барилгын норм, дүрмийн дагуу нэрлэн заасан тухайн ажлууд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэгдэх ажилд хамаарна. Г.М тухайн төрлийн тусгай зөвшөөрөлтэй талаарх баримтыг мөн нэхэмжлэгч ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэж үзэн шүүх энэ зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

6.8.Зэт Эй Ди ХХК-ийн гүйцэтгэсэн зураг төслийн зардалд 290.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зэт Эй Ди ХХК-д зургийн үнэ утгаар 244.194.222 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үлдэх 45.805.778 төгрөг тус тус бэлнээр төлсөн зарлагын баримт авагдсан. Мөн тус компанийн хийсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, дотор цахилгааны ажлын зураг, ус хангамж ариутгах татуургын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, гол шугамын ажлын зураг зэрэг 2 хавтас 56 хуудас /29+27/ баримт авагдсан. /1хх 47, 48/

Гэвч тухайн зурагнууд эрх бүхий этгээдээр баталгаажаагүй, зарим нь огт гарын үсэггүй зурагнууд байхаас гадна нэхэмжлэгч энэ шаардлагатай холбоотой дэмжих өөр баримт ирүүлээгүй тул шүүх хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

6.9.Шүүхэд баримт бүрдүүлэх гарсан нотариатын зардал 377.400 төгрөг шаардсан, хэрэгт баримтаар 2019 оны 01 дүгээр сард 5 удаагийн /105.000+ 72.500+ 195.000+ 9.000+ 4.000/ нотариатын зардал төлсөн баримт авагдсан тул энэ шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулав.

6.10.Нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэдэд олгосон болон олгох нөхөх олговорт нийт 1.793.700.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Л.Алтанцэцэг, Б.Магван нарт олгох нөхөн төлбөр 40.064.332 төгрөгийг хохирлоор гаргуулах-аар шаардсан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан баримтад хохирлоор тусдаа тооцож тусгагдсан боловч 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин ирүүлэхдээ тусгаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хохиролд 40.064.332 төгрөг тусдаа шаардаагүй, харин иргэдэд олгох нөхөх олговрын 1.793.700.000 төгрөг дотор багтана гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. /2хх 102-103, 105, 144-145, 3хх 24, 203/ Шинжээчээс 85 айлын иргэдэд олгох нөхөх олговорт: баримттай олгосон дүн 775.854.750 төгрөг, баримтгүй олгосон 101.708.567 төгрөг, олгох мөнгөн дүн 912.421.233 төгрөг, нийт 1.789.984.550 төгрөг гэж дүгнэсний дагуу нэхэмжлэгч энэ шаардлагаа энэ хэмжээгээр бууруулсан. /3хх 249, 4хх 1-4/

Хэрэгт баримтаар авагдсан хоёр талт гэрээнүүдийн 2.7-д мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс хойш сард 500.000 төгрөг, жилд 6.000.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор тохиролцжээ.

Шүүх хэргийн баримтын хүрээнд нэг жилийн нөхөх олговрын дүнг зохигч талуудад тэнцүү хэмжээгээр тооцон хариуцуулж хариуцагчаас 255.000.000 төгрөг /500.000*12 сар =6.000.000*85 айл = 510.000.000 : 2 = 255.000.000/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хэргийн баримтаар 2015 оны 7 дугаар сард 3,6 тэрбум төгрөгийг олгохоор санхүүжилтийг шийдвэрлэснээс хойшхи хугацаанд нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэсэн баримт авагдаагүй, ажлыг гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруугаас үүдэлтэй тул энэ хугацаанаас хойшхи гарсан болон гарах нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, хамтран хариуцуулах үндэсгүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 657.992.601 /175.230.000+ 7.501.600+ 17.700.000+ 80.250.000+ 121.933.601+ 377.400 + 255.000.000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Хариуцагч НОСБГ нь батлагдсан журмын дагуу төсөлд хяналт тавих ажлыг хэрэгжүүлсэн, Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг олгож, цуцласан этгээд тул шүүх хариуцагч нарт хамтран хариуцуулах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т нийцнэ гэж үзлээ.

8.Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг цаашид хэрэглэх боломжгүй, дахин шинээр гүйцэтгэх шаардлагатай гэж тайлбарлах боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн нэгэнт хийж гүйцэтгэсэн байсан ажлын зардлыг нөхөн төлөхөд саад болохгүй.

9.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч өөрөө буруутай хэмээн дүгнэсэн дүгнэлт дээрх байдлаар шүүхийн дүгнэлттэй нийцэж байна. Харин дээр дурдснаар гурван талт гэрээнд зааснаас гадна эрх цуцлах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн бодит ажлын зардлыг хэргийн баримтын хүрээнд тооцож хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

10.Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/01792 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 14.074.245 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан тул нөхөн төлүүлэх нь зүйтэй. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид урьд гаргасан гэрч асуулгах, СД бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан, энэ талаар тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/16258 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тул хэргийн 2 дугаар хавтасны 55-66, 3 дугаар хавтасны 138-142 дах талд авагдсан тэмдэглэлийг үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга, НОСБГ ТБАГУТҮГ-аас 657.992.601 /зургаан зуун тавин долоон сая есөн зуун ерэн хоёр мянга зургаан зуун нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИӨ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.111.172.647 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг 14.074.245 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3.447.913 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ