Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00561

 

 

 

 

 

 

 

 

2023 02 13

181/ШШ2023/00561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................тоотод бүртгэлтэй ч,................ байрлах А ХХК /Регистрийн дугаар:......../,

Нэхэмжлэгч:...................бүртгэлтэй ч, . оршин суух, Л.С /Регистрийн дугаар:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:..................тоотод байрлах,ХУМК ХХК /Регистрийн дугаар: ../,

Хариуцагч: .тоотод оршин суух,Б.Б /Регистрийн дугаар: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч АХХК, Л.С нарХУМК ХХК, Б.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"А" ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "ХУМК ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгчХУМК ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах, тухайн үеийн нэршлээр Вестерн вилла (Western villa) хотхоны барилгын гадна фасад болон дээврийн ажил (Чулуун фасад, Чулуун эмульсэн фасад, Гоёлын бүх хөөсөнцөр хүрээнүүд, Лого, багана, хөөсөнцөр чимэглэлүүд, Тагтны гоёлын төмөр хийцэн хашлага, тагтны ажил, ус тусгаарлалт, чулуу наах, дээвэр болон ашиглалттай дээвэр, террас, цэцгийн хүрээ, дээврийн бетонон хашлага, дээврийн усны хаялага, техникийн давхрын фасадны ажил, техникийн давхарын дээврийн ажил, усны хялага, үүдний террас болон хашлага, хаяавч, гражийн фантусны ажил хашлага, плитан өнгөлгөө, цонх хаалганы амлагаанууд зэрэг)-ыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, захиалагчаас 550.000.000 төгрөг (197.080.000 төгрөгийн эд хөрөнгө, 352.950.000 төгрөгийг эхний борлуулалтаар)-ийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Захиалагчаас гүйцэтгэгчийг гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэнэ гэж итгэж байсан. Иймээс "ХУМК" ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 3 өдрийн дараа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 48B байрны 03 тоот хаягт байрлах 63.6 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 178.080.000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Гэтэл гүйцэтгэгч "ХУМК" ХХК гэрээгээр тохирсон ажлыг зохих журмын дагуу гүйцэтгээгүй. Ажиллах хүчин ажлын талбай дээр байдаггүй, маш цөөхөн хүнтэй, ажлын гүйцэтгэл чанар муу, хариуцсан инженер нь захиалагчаас гаргасан шаардлагыг үл тоох, ажил гүйцэтгэх гэрээний үр дүн хангалтгүй, захиалагчаас шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг ажлын гүйцэтгэлд бүрэн зарцуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс захиалагчаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг гүйцэтггэгчид хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалсан. Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг дүгнэж үзэхэд 42.232.000 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй" гэж заасан. Үүргийн гүйцэтгэлийн зөрүү 135.848.000 төгрөгийн ажлыг төлөхийгХУМК ХХК, Б.Б нарт удаа дараа сануулж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т "Ерѳнхий гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд Дээвэр болон фасадны ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авна" гэж заасан. Хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг нь 135.848.000 төгрөг бөгөөд гүйцэтгээгүй үүрэгт ногдох алданги нь 67.924.000 төгрөг болсон. Иймд "ХУМК" ХХК, Б.Б нараас гүйцэтгээгүй үүрэгт 135.848.000 төгрөг, алдангид 67.924.000 төгрөг, нийт 203.772.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчаас гүйцэтгэсэн ажлыг 91.174.500 төгрөгөөр хийсэн гэж актын дагуу тайлбарласан. Хариуцагч нарын энэ тайлбарыг нэхэмжлэгч нарт танилцуулахад хийсэн ажлыг маргахгүйгээр энэ хэмжээгээр тооцож хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг тавьсан. Иймд энэ хэмжээгээр тооцсон ч үндсэн төлбөрийн үлдэгдэл 86.906.000 төгрөг, түүнд ногдох алданги 43.453.000 төгрөг болж байна. Бараа материалын үнэ гэсэн баримтууд тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнөх баримтууд байна. Тооцоо нийлсэн акт дээр энэ мөнгөн дүн орсон. Өөрсдөө бараа материалыг 91.174.500 төгрөгт оруулж тооцсон болох нь актын доорх гараар бичсэн бичвэрээр нотлогдоно. Хөөн хэлэлцэх хугацаанд өмнө нь маргаагүй хэрнээ шүүх хуралдаанд маргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө энэ асуудлаар Цагдаад хандсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан байдаг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа бус харин 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт зургаан жил байх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэв.

2.ХариуцагчХУМК ХХК, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан, орон сууцыг 178.080.000 төгрөгт тооцон хүлээн авсан гэдэгт маргахгүй. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцалсан. Түүний дараа 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр талууд тооцоо нийлээд хийсэн ажлыг 91.174.500 төгрөг гэж тооцож акт үйлдсэн. Үүнээс гадна 18.294.000 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид өгсөн. Тооцоо нийлсэн баримтад буцаан хүлээлгэж өгнө гэж барааны дүнг тавьсан байгаа. Уг бараа материалыг нэхэмжлэгч нар тооцоо хийж акт үйлдсэний дараа хүлээлгэж өгнө гэж бичиж өгсөн ч одоог болтол өгөөгүй, тооцоондоо оруулаагүй.

Гэрээний хугацаа 2017 онд дууссан, гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн, Тооцоо нийлсэн акт 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Нэхэмжлэгч цагдаад хандсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан гэж тайлбарласан ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй хэрэгт авагдаагүй. Иймд тооцоо нийлсэн актаас хойш тооцсон ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан тул хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил биш гурван жил тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, АХХК-ийн компанийн дүрэм, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2016/06-15 ГФ тоот Ажил гүйцэтгэх гэрээ,ХУМК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, барилгын зураг төсөл, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, /хх 5-23/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зарлагын баримтууд, тооцоо нийлсэн акт, АХХК-ийн гэрээ цуцлах тухай 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17/25 тоот мэдэгдэл,ХУМК ХХК-ийн үнэлгээ хийлгэх тухай 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17/014 тоот албан бичиг /хх 30-33, 40, 126, 127/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6/5821 тоот хариу, хариуцагчийн хүсэлтээр Архивын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02/855 тоот хариу, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22/01-194 тоот хариу, /хх 57-87, 109-110/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч АХХК, Л.С нарХУМК ХХК, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: АХХК,ХУМК ХХК нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт Л.Сгийн өмчлөлийн орон сууцыг тооцон шилжүүлсэн байсан, гүйцэтгэгч ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцласан тул ажлын хөлсөд илүү шилжүүлсэн хэсгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэв.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас АХХК, нөгөө талаасХУМК ХХК нар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Western villa хотхоны барилгын гадна фасад болон дээврийн ажлыг батлагдсан зургийн дагуу холбогдох барилгын норм, дүрэм, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, Захиалагч ажлыг хүлээн авч, хөлс 550.000.000 төгрөг төлөхөөс үе шатаар хэсэгчлэн төлөх буюу ажил эхлэхэд 178.080.000 төгрөгт тооцон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооо 48В байрны 3 тоот 63,6 мкв хоёр өрөө орон сууцыг шилжүүлэх, 8534УБЕ улсын дугаартай автомашиныг 19.000.0000 төгрөгт тооцон шилжүүлэхээр, үлдэх хэсгийг эхний борлуулалтаас төлөхөөр тохиролцож 2016/06-15 ГФ тоот гэрээг байгуулжээ. /хх9-13/

Зохигчид гэрээ байгуулсанд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

3.2.Нэг талаас Л.С, нөгөө талаас Б.Б нар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохирч, Худалдагч Л.С өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044015 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 48В байр 3 тоотод байрлах 63,6 мкв хоёр өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч үнэ 178.080.000 төгрөгийг төлөхөөр тохирч гэрээг байгуулжээ. Иргэн Л.С, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу өмчлөлийг Б.Бт шилжүүлсэн, одоо тухайн хөрөнгийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон, энэ үйл баримтад зохигчид маргаагүй. /хх20-21, 57-87/

3.3.Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Бт ажлын хөлсөндөө тооцож хөрөнгийг шилжүүлж байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.6-д заасан, ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д 178.080.000 төгрөгт тооцон хоёр өрөө орон сууц-ыг шилжүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3-д зааснаар талууд тохиролцож АХХК ньХУМК ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ, харин Б.Б нь Л.Сд худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээр харилцан тохиролцож солилцсон, тухайн хуулийн этгээд иргэн хоорондоо хамаарал бүхий болох нь тогтоогдсон, энэ үйл баримтад зохигчид маргаагүй болно.

3.4.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-д зохицуулсан.

Захиалагч гэрээ цуцлах мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэгчид хүргүүлснээр талууд харилцан тохиролцож гэрээг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс цуцалсан үйл баримтад мөн маргаагүй. /хх126,127/

4.Хэрэгт авагдсан баримтаар талууд 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, тухайн актаар гүйцэтгэгчийн хийсэн ажлыг 91.174.500 төгрөгөөр тооцсон гэдэгт маргаагүй. Харин энэ үнийн дүнд барилгын талбайд үлдээсэн бараа материалын үнэ буюу хэрэгт хариуцагчаас баримтаар ирүүлсэн дөрвөн ширхэг зарлагын баримт дах дүн багтсан эсэхэд, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд тус тус маргаж байна. /хх 94-97, 99/

Хариуцагчийн баримтаар ирүүлсэн дөрвөн зарлагын баримт нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3.338.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3.560.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3.797.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7.605.000 /7.599.000+6.000/ төгрөг гэсэн зарлагын баримтууд байна.

Эхний гурван баримтын тухайд зохигчид 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлэхээс өмнөх цаг хугацааны баримт байх тул тооцоо нийлсэн дүнд багтаагүй гэж үзэх боломжгүйгээс гадна дээрх гурван баримтад худалдан авагч ньХУМК ХХК өөрөө байх уг баримтын дагуух бараа материалыг нэхэмжлэгч АХХК-д хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх боломжгүй. Хамгийн сүүлийн баримтад тооцоо нийлж акт үйлдсний дараа буцаан хүлээлгэн өгнө гэж бичсэн, мөн өдөртөө хийсэн тооцоо нийлсэн актад танай компаниас манай компанид авч өгсөн бараа материалын дүн 9.844.000 төгрөгийг хассан, барилгын талбайд байгаа бараа материал орсон, нэмж авсан материалын зардал ороогүй гэж тусгагдснаас үзвэл шүүх сүүлийн 7.605.000 төгрөгийн баримт тооцоонд ороогүй, харин бусад баримтууд тооцоонд багтсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагчХУМК ХХК нь ажлын хөлсөд илүү авсан 98.779.500 төгрөгийг /178.080.000- (91.174.500+7.605.000)= 98.779.500 / нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

5.Түүнчлэн талуудын хоорондох гэрээний 5.3-т ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон, энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй, хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй.

6.Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх-аар, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан, гэрээг цуцалж тооцоо нийлсэн актыг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэнээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн, түүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил 9 сарын хугацаа өнгөрчээ.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар дэмжих баримтыг ирүүлээгүй. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч талд энэ талаарх нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацааг олгож 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дэмжих баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа зургаан жил тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй хэмээн тайлбарлах боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааралгүй болно.

7.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний үүргийн биелэлт гэж тодорхойлж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан, иргэн Л.С, Б.Б нарын тухайд ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш тул тэдгээрт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Дээрхийг нэгтгээд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтланХУМК ХХК, Б.Б нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АХХК, Л.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.176.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 13

181/ШЗ2023/0...

 

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27-13 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 511 дүгээр байр 101 тоотод байрлах АХХК /Регистрийн дугаар:5088437/,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр 38 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 504 дүгээр байр 1002 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сансартуяа /Регистрийн дугаар:ХП68041203/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 4, 07 тоотод бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 49, Өег тулга ХХК-ийн байр 308 тоотод байрлах,ХУМК ХХК /Регистрийн дугаар: 5621372/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 72 дугаар байр 601 тоотод оршин суух, Хувьд овогт Бямбасүрэнгийн Батзориг /Регистрийн дугаар: ВИ80042513/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: нэхэмжлэгч Л.С хорт хавдарын улмаас Америкийн нэгдсэн улсад эмчилгээнд явсан байгаа. Энд байгаа хүмүүс нь сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ миний зүгээс нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгож өгөөч гэж хүсээгүй, харин шүүх гаргасан захирамжийнхаа биелэлтийг хангуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул хуралдааныг хойшлуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Шүүх баримт шаардсанаас нэхэмжлэгч баримт гаргаж өгье гээгүй гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд шүүх нэхэмжлэгчид баримт цуглуулж өгөх, нотлох баримт бүрдүүлж өгөх хугацаа олгож хойшилсон. Гэтэл баримтаа авчраагүй байх тул хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/01985 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарт нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацааг олгож хуралдааныг хойшлуулжээ.

Нэхэмжлэгч талаас дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацаа хүсээгүй, харин шүүх баримт шаардсан гэж тайлбарлаж байна. Дээрх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож хуралдааныг нэг удаа хойшлуулсан тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт үндэслэлгүй. Иймд хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Шүүх хуралдаан хойшлуулах тухай нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ