Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2022/00060

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: НШ 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж, 19 тоот хаягт орших 129 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151,987,220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж, 19 тоот хаягт орших 129 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151,987,220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: НШ  төлбөр авагч Х ХХК болон төлбөр төлөгч Г.О , Д.Б  нарт холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож, төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг С ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. НШ аас  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ... өмчлөлийн Ү-2201029922 улсын дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж, 19 тоот хаягт орших 129 мкв хувийн орон сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамг 151,987,220 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 55.3-д зааснаар мэдэгдсэн”-ийг төлбөр авагч Х ХХК хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь хуулийн этгээд бус, тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн байхаар заасан. Энэ ч агуулгаараа үнэлгээчин хувь хүн өөрийн гаргасан үнэлгээндээ ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг хүлээхээр холбогдох хууль тогтоомжид зохицуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлах учиртай. Гэвч төлбөрт хураагдсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор ажилласан шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д үнэлгээчин үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх үүрэгтэй. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай талаар тус тус заасан байна.

Олон Улсын Үнэлгээний Стандартад 10.1-д Үнэлгээний үндсэн хандлагууд нь а/ Зах зээлийн хандлага, б/ Орлогын хандлага, в/ Өртгийн хандлага байх бөгөөд Үнэлгээчин үнэлгээний хамааралтай ба тохиромжтой хандлагуудад анхаарал хандуулах ёстой. Уг эд хөрөнгөд шинжээч үнэлгээ гаргахдаа ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа нь шинжээчийн үнэлгээ нь бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байдаг. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж, 19 тоот хаягт орших 129 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151,987,220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны

9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дүгээр шийдвэрээр Д.Б, Г.О нараас 39,655,281 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20200017 дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.Б Г.О нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний 20200017 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 22  дугаар хороо, Тахилт хотхон 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах 129 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18627310701788 дугаар бүхий 400 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20200017/122-01 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Б, Г.О, төлбөр авагч Х ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-122/20556, 4-122/20555, 4-122/20554 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал харилцан тохиролцох тухай мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Д.Б дээрх эд хөрөнгийг 65,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа бичгээр өгсөн бөгөөд Г.О тэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 99260851 дугаарт холбогдож үнийн санал өгөхийг мэдэгдэхэд ... хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлтэй байгааг тэмдэглэлээр баталгаажуулж авсан болно.

Төлбөр авагч Х ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны 61/3320 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/306 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “С ХХК-ийн шинжээч Г.О ыг томилж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 151,987,220 төгрөгөөр үнэлсэнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-122/21837, 4-122/21838, 4-122/21839 тоот албан бичгээр хуульд заасны дагуу мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, НШ ын хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг (хх-1-10);

Хариуцагчаас гүйцэтгэж буй шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, улсын бүртгэлийн хэлтсийн барьцаат зээлийн гэрээ бүртгэдсэн тухай албан тоот, Б ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийн төлбөрт тооцон авахаас татгалзах тухай албан тоот, Д.Б ийн хөрөнгийг төлбөрт тооцуулах тухай хүсэлт, эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, Д.Б ийн хөрөнгийн талаарх үнийн санал, үнийн санал тохиролцох талаарх төлбөр төлөгч, авагч нарт хүргүүлсэн албан тоот,  Х ХХК, Г.О нарын шинжээч томилуулах тухай хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааг 2021оны 12 дугаар сарын 24-ний өдөр явуулах тухай тогтоол (хх-24-91) баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үнэлгээчин үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх үүргээ хэрэгжүүлээгүй, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлага, Олон улсын үнэлгээний стандартад нийцээгүй, шинжээч үнэлгээ гаргахдаа ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй, бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж, улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэн, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд хууль тогтоомжуудыг зөрчсөн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж, 19 тоот хаягт орших 129 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151,987,220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах эрхтэй гэжээ.

Хариуцагч НШ  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дугаартай шийдвэрийг гүйцэтгэхээр хуульд заасан ажиллагаануудыг дарааллын дагуу явуулж, хураагдсан эд хөрөнгийн талаар төлбөр төлөгч, авагч нар үнийн санал тохиролцох тухай мэдэгдсэн боловч тохиролцоонд хүрээгүй учир хуульд заасны дагуу талуудын хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/306 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “С ХХК-ийн үнэлгээчин Г.О ыг шинжээчээр томилж, эрх үүргийг тайлбарлан үнэлгээ хийлгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 151,987,220 төгрөгөөр үнэлсэнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.  

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дугаартай шийдвэрээр “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542299023 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.О , Д.Б  нараас зээлийн гэрээний үүрэгт 39,000,311 /гучин есөн сая гурван зуун арван нэгэн/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-29-33/

Дээрх шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Х ХХК-ийн хүсэлтээр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2019/03469 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрийн 151/ГХ2019/00372 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. /хх-26-28/

Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” 20200017 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Г.О , Д.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцэж байна. /хх-34/

Төлбөр төлөгч Д.Б ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээний дугаартай, эзэмших эрхтэй 400 м.кв газрын хамт  2015 онд Х ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-29-33, 39, 40/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан харьяаллын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20200017 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Д.Б ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц, түүний эзэмшлийн нэгж талбарын 18627310701788 дугаар бүхий 400 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20200017/122-01 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн хоёр гэрч, эд хөрөнгийн эзнийг байлцуулан хурааж, талууд гарын үсгээр баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасныг зөрчөөгүй байна. /хх-35-45/

Төлбөр төлөгч Д.Б  нь хөрөнгийг 65,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Х ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан, төлбөр төлөгч Г.О  нь Д.Б ийн өмчлөлийн эд хөрөнгөд үнийн санал өгөхгүй, шинжээчээр үнэлүүлэх саналыг дэмжсэн, үнийн талаар талууд харилцан тохиролцоогүй байна. /хх-46-51/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.

НШ ын шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилох тухай 11/306 дугаартай тогтоол үйлдсэн байна. Уг тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Б ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн түүний эзэмшлийн нэгж талбарын 18627310701788 дугаар бүхий 400 м.кв талбайтай газрыг үнэлүүлэхээр “С ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд Г.О ыг шинжээчээр томилжээ. /хх-52/

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч нарын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилж оролцуулж болно”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийнэ” гэсэн заалтад нийцсэн байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд Г.Отгонбаяр нь эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон, хуульд заасан үндэслэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

Эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “С ” ХХК-ийн үнэлгээчин Г.О т 11/306 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-ыг гардуулан өгч, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулжээ. /хх-52-55/

Шинжээч Г.О  нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.Б ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээний дугаартай, 400 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн нийт үнийг 151,987,220 төгрөгөөр үнэлж, тайланг “С ” ХХК-ийн нэрээр үйлдэж, мэргэшсэн үнэлгээчин Г.О , гүйцэтгэх захирал Д.Д  гэж гарын үсэг зурж, баталгаажуулснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-56-82/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэх үүргээ биелүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-122/21837, 4-122/21838, 4-122/21839 дугаартай албан тоотоор төлбөр төлөгч Г.О , Д.Б , төлбөр авагч Х ХХК нарт мэдэгджээ. /хх-88-90/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг төлбөр авагч Х ХХК эс зөвшөөрч хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан, энэ талаар талууд маргаагүй учир шаардах эрхтэй байна, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах үүрэгтэй.

Үнэлгээчин Г.О  нь сайн дурын үндсэн дээр гэрээгээр тохиролцон хөрөнгөд үнэлгээ хийх журмыг хуулийн дагуу шинжээчээр томилогдож шинжээчийн дүгнэлт гаргахдаа баримталсан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгавал зохих зүйлийг тусгаагүй зөрчил гаргажээ. Үүнд:  

18.1.5.санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл;

18.1.6.шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц;

18.1.7.шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи мэдээлэл;

18.1.8.шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” үнэлгээний тайланд тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч нь үнэлгээ хийгдэх үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өмчлөгч Д.Б ээс авч, үнэлгээ хийхээр үзлэг хийх ажиллагаандаа төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг байлцуулаагүй буюу шүүхийн шинжилгээний хууль дээдлэх, хараат бус, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээний дугаартай, 400 м.кв эзэмших эрхийн газрыг үнэлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргаж буй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явуулж буй ажиллагааны нэг хэсэг болно. НШ  нь үнэлгээг хуульд заасны дагуу явуулах, шинжээч хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, агуулгын зөрчилтэй үнэлгээг хүлээн авч, ажиллагаа явуулж байгаа тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч Д.Б ийн барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 151,987,220 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд  нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдол учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тус шүүх харьяалан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШ т холбогдох Д.Б ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029922 дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээтэй, 400 м.кв эзэмших эрхийн бүртгэлтэй газрын хамт үнэлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 151,987,220 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч НШ аас  70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН