Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 223/МА2022/00015

2022           03             31                                          223/МА2022/00015

Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Б газарт холбогдох,

..... орших 129 м.кв хувийн орон сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151 987 220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б газар төлбөр авагч “Х.Б” ХХК болон төлбөр төлөгч Г.ОД.Б нарт холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож, төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.ЭХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Ш.Б газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...өмчлөлийн Ү-. улсын дугаарт бүртгэгдсэн ..... орших 129 м.кв хувийн орон сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151,987,220 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар мэдэгдсэн-ийг төлбөр авагч “Х.Б” ХХК хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь хуулийн этгээд бус, тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн байхаар заасан. Энэ ч агуулгаараа үнэлгээчин хувь хүн өөрийн гаргасан үнэлгээндээ ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг хүлээхээр холбогдох хууль тогтоомжид зохицуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлах учиртай. Гэвч төлбөрт хураагдсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор ажилласан шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д үнэлгээчин үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх үүрэгтэй. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай талаар тус тус заасан байна.

Олон Улсын Үнэлгээний Стандартад 10.1-д Үнэлгээний үндсэн хандлагууд нь а/ Зах зээлийн хандлага, б/ Орлогын хандлага, в/ Өртгийн хандлага байх бөгөөд Үнэлгээчин үнэлгээний хамааралтай ба тохиромжтой хандлагуудад анхаарал хандуулах ёстой. Уг эд хөрөнгөд шинжээч үнэлгээ гаргахдаа ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа нь шинжээчийн үнэлгээ нь бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байдаг. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байна.

Иймд ..... орших 129 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151 987 220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дүгээр шийдвэрээр Д.Б, Г.О нараас 39,655,281 төгрөг гаргуулж “Х.Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20200017 дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.Б, Г.Онарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 20200017 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-. дугаартай Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилт хотхон 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах 129 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18627310701788 дугаар бүхий 400 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20200017/122-01 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Б, Г.О- г, төлбөр авагч “Х.Б” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-122/20556, 4-122/20555, 4-122/20554 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал харилцан тохиролцох тухай мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Д.Б дээрх эд хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн саналаа бичгээр өгсөн бөгөөд Г.Отэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 99260851 дугаарт холбогдож үнийн санал өгөхийг мэдэгдэхэд ...хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлтэй байгааг тэмдэглэлээр баталгаажуулж авсан болно.

Төлбөр авагч “Х.Б” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны 61/3320 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/306 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор С.ЭХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 151 987 220 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-122/21837, 4-122/21838, 4-122/21839 тоот албан бичгээр хуульд заасны дагуу мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Ш.Б газарт холбогдох Д.Б гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-. дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээтэй, 400 м.кв эзэмших эрхийн бүртгэлтэй газрын хамт үнэлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 151,987,220 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Б газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дүгээр шийдвэрээр Д.Б, Г.Онараас 39 655 281 төгрөг гаргуулж "Х.Б" ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20200017 дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Д.Б, Г.О нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 20200017 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-. дугаартай Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилт хотхон 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах 129 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18627310701788 дугаар бүхий 400 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20200017/122-01 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Б, Г.О төлбөр авагч "Х.Б" ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-122/20556, 4-122/20555, 4-122/20554 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал харилцан тохиролцох тухай мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Д.Б дээрх эд хөрөнгийг 65,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа бичгээр өгсөн бөгөөд  тэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 99260851 дугаарт холбогдож үнийн санал өгөхийг мэдэгдэхэд "...хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлтэй" байгааг тэмдэглэлээр баталгаажуулж авсан болно.

Төлбөр авагч "Х.Б" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 61/3320 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/306 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор "Сэлэнгэ эстэймэйнт" ХХК-ний шинжээч Г.Отгонбаярыг томилж 2021 оны 11 дүгээр 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 151.987.220 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 4-122/21837, 4-122/21838, 4-122/21839 тоот албан бичгээр шинжээчийн үнэлгээг ШШГТХуулийн 5 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн.

Шүүх хуралдаанд С.Э ХХК-ний шинжээч Г.Отгонбаярыг шинжээчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00060 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд дээрх шийдвэрт тайлбар гаргаж байна.

1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.1-д дүгнэлтийн агуулгад санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл тусгаагүй байна гэж үзсэн талаар:

 Хөрөнгийн үнэлгээчин нь шинжээч томилох тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэн гаргадаг.

9.1. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна.

2021.11.02-ны өдрийн 11/306 тоот шинжээч томилох тогтоолын 2-т хууль сануулсан тухай зааж, тэмдэглэл хөтөлсөн байна.

2. Шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцын талаар:

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6 дугаар зүйл болон бусад хэсэгт энэ талаар нарийвчлан тусгасан болно.

3. Шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ажиллагаа явагдана.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ. Мөн хуулийн 33 дугаар зүйл Талуудын эрх үүрэгт заагаагүй байна.

4. Шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр үнэлгээний тайланд тусгаагүй байна гэсэн талаар:

Ш.Б газрын 2021.11.02-ны өдрийн 11/306 тоот шинжээч томилох тогтоолд Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох асуулга байх тул хууль дээдлэх, хараат бус, шинжилгээг тал бүрээс бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг хэрэгжүүлж хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэсэн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00060 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ш.Б газар төлбөр авагч “Х.Б” ХХК болон төлбөр төлөгч Г.О Д.Б нарт холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэх явцад гаргасан  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг буюу ..... орших 129 м.кв хувийн орон сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151 987 220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ш.Б газар эс зөвшөөрч маргажээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00991 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542299023 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.ОД.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 39 000 311 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 654 970 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. /хх-н 29-33/

Дээрх шүүхийн шийдвэрт үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20200017 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол гарсан /хх-н 34/. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор /хх-н 36/ төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн ..... орших 129 м.кв хувийн орон сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт битүүмжилсэн байна. /хх-н 37/

Х.Б” ХХК нь төлбөр төлөгч Д.Б гээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцуулан өгөх хүсэлт гаргасныг эс зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулж төлбөрийг гаргуулж өгөх хүсэлт гаргасан байна. /хх-н 41/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тогтоох тухай ажиллагааг явуулсан боловч талууд үнийг тохиролцоогүй, “Х.Б” ХХК-иас шинжээч томилж үнэлгээг хийлгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан /хх-н 50/ тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/30 дугаартай тогтоолоор С.Э ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг уг тогтоолд заасан хугацаанд гаргаж ирүүлэхийг шинжээч Г.Отгонбаярт даалгажээ. /хх-н 52/

Шинжээч С.Э ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б гийн өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-. тоот дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээний дугаартай, 400 м.кв эзэмших эрхтэй газрын хамт үнэлж, тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн нийт үнийг 151 987 220 төгрөг болохыг тогтоон, үнэлгээний тайланг  хавсарган Ш.Б газарт хүргүүлжээ.

С.Э ХХК-ийн шинжээч Г.О нь Сангийн яамнаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх-н 85/  байх бөгөөд 47 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа /хх-н 58-82/ тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн байдал, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээлэл, хөрөнгийн Үнэлгээний Олон улсын стандартын дагуу үнэлсэн байдал, үнэлгээг гаргасан аргачлалыг тодорхой дурдан, орлогын арга (PV1), өртгийн арга (PV2), жишиг үнийн арга (PV3) гэсэн Үнэлгээний Олон улсын үндсэн 3 аргуудаас жишиг үнийн аргын үнэлгээнд тулгуурлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 151 987 220 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагуудад нийцсэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.

Үүнээс үзвэл    ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярын  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Ш.Б газрын гаргасан тогтоолын дагуу С.Э ХХК-ийн тогтоосон Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон, 2 дугаар гудамж 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-. дугаартай, 129 м.кв талбайтай хувийн орон сууц болон 000583701 тоот гэрчилгээний дугаартай, 400 м.кв эзэмших эрхийн бүртгэлтэй газрын хамт үнэлсэн 151 987 220 үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн  ”Х.Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  болжээ.

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК нь С.Э ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь төлбөр авагчид илт хохиролтой үнэлгээ хийгдсэн гэж байх боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар  нотолж чадаагүй байна.

Хариуцагч Ш.Б газрын гаргасан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00060 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн утгатай давж заалдах гомдол нь үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00060 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Бгазарт хариуцагдах ..... орших 129 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрын хамт 151 987 220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Ш.Б газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                                                 М.МӨНХДАВАА

                                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

Үүнээс үзвэл    ХХК-ийн шинжээч Г.О  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчөөгүй байна.