Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/03450

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 30

182/ШШ2023/03450

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар багт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл 90,276,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Ундраа Увс ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэх хэсэг болох 90,276,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1000 айлын ******* сууц төслийн хүрээнд зарлагдсан тендерт "******* ******* ******* ХХК нь шалгарч ******* ******* ******* ******* *******-тай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2014/02-20 дугаартай Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын 3 ******* ******* барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ"-г байгуулсан.

Тус гэрээгээр ******* ******* *******" ХХК нь Увс аймгийн Улаангом суманд 105 айлын 7 давхар 3 ******* ******* барилга бүхий 1.302 м.кв талбай, 22.151 метр эзэлхүүнтэй, төмөр бетон каркасан бүтээцтэй, хөөсөн дуулгатай, зоорьтой 7 давхар, барилга угсралт барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах ажлын дотор инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо, дулаан цэвэр, бохир усан хангамж бүхий барилгын ажлыг гүйцэтгэх, ******* ******* ******* ******* ******* буюу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч 6,595,831.491 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцон байгуулсан.

Манай компани түншлэгч компаниудтайгаа гэрээний үүргээ биелүүлэн Увс аймгийн Улаангом суманд 105 айлын 7 давхар 3 ******* ******* барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №22 дугаартай комиссын актаар нотлогдох болно.

******* болон ******* нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийг дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж заасан байдаг. Бидний хо*******д байгуулсан гэрээгээр гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 329,791,575 төгрөгийг барьцаалах нөхцөлийг тохиролцсон. Захиалагчийн зүгээс дээрх барьцаалагдсан мөнгөнөөс зохих хэсгийг буцаан шилжүүлэн өгсөн үлдэх 90,276,075 төгрөгийг төлөхгүй хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанийн эрх ашгийг хохироож байна.

Ийнхүү үлдэгдэл 90,276,075 төгрөгийг өгөхгүй байгаа шалтгаанаа оршин суугчдаас барилгын ашиглалтын явцад гарсан доголдолтой холбон төлөхгүй гэж байгааг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь манай компани гэрээнд заасан ажлын үр дүнг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам стандарт норм нормативт нийцэж байгаа эсэхийг шалган авах үүрэг бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс шалган хүлээн авсан ба ийнхүү улсын комисс шалган хүлээн авснаар дээрх доголдол байхгүй гэдэг нь баталгаажсан. Харин улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш мэдэгдэх боломжгүй биет байдлын доголдлын хувьд баталгаат хугацааны дотор буюу 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор хууль болон гэрээнд заасан. Бидний хувьд баталгаат хугацааны дотор буюу 3 жилийн хугацаанд гарсан доголдол, засваруудыг хариуцан гүйцэтгэж байсан. Харин барилгыг ашиглалтад оруулснаас хойш 3 жил өнгөрсөн байхад гомдлын шаардлага гарган барьцаа мөнгийг өгөхөөс татгалзаж байгаа нь хууль болон гэрээгээ зөрчиж байна.

Хариуцагч тал нь 2022 онд хийсэн үзлэг, шалгалтаар гологдол илэрсэн гэх боловч үүнээс өмнө буюу чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө очиж энэ үзлэг, шалгалтаа хийгээгүй. Хариуцагч нь өөрсдөө очиж үзлэг, шалгалтаа хийгээд хэрвээ зөрчил, гологдол гарсан бол манайд мэдэгдэл өгөх захиалагчийн үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Бумномин ХХК-ийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг байдлаар шүүхийн шийдвэр гарсан учир ******* ******* ******* ХХК-ийн энэ нэхэмжлэлд хамааралгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч талаас барьцааны хөрөнгийг өгөхгүй гэсэн албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй. Хариуцагч байгууллага дээр очиж амаар хэлэхэд өгнө, удирдлага солигдсон гэх шалтгаан хэлдэг. 2020 оны 06 дугаар сард л энэ мэдэгдлийг өгсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж байгаа боловч бид нарт өгнө гэж байсан учраас эрх зөрчигдсөн талаар мэдээгүй.

 

Иймд ******* ******* ******* ******* *******-аас ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын 3 ******* ******* барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэх хэсэг болох 90,276,075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* ******* ******* ******* ******* нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2014/02-20 дугаартай "Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын 3 ******* ******* барилгын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ-г "******* ******* *******" ХХК, "Бумномин ХХК, "Дэвшил ******* ХХК-ийн түншлэлтэй харилцан тохиролцож байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нийт үнийн дүнгийн 5 хувь болох 329,791,575.00 төгрөгийг чанарын баталгааны барьцаа төлбөрт суутгасан. Гүйцэтгэгч талаас 2015 онд нийт 3 ******* сууцыг ашиглалтад оруулсан боловч тэдгээрийн барьж, ашиглалтад оруулсан ******* сууцнууд нь БНбД болон техникийн тодорхойлолтод заасан стандарт шаардлагад нийцээгүй, чанар муутай, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц муу материалаар хийгдсэн болох нь "Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар"-ын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20-07-030-131 дугаартай "Улсын байцаагчийн дүгнэлт"-ээр тогтоогдсон бөгөөд шалгалтаар "27, 28, 29 дүгээр байрны барилга нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтыг хангахгүй байна" гэх дүгнэлт гарсан. Дээрх гологдол, гэмтлүүд нь барилгыг ашиглаж байх явцад буюу чанарын баталгааны гурван жилийн хугацаанд үүссэн нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон манай байгууллагын зүгээс хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон бөгөөд үүний дагуу ******* ******* *******" ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс бодитой арга хэмжээ аваагүй юм.

Манай байгууллагын зүгээс уг асуудалтай холбогдуулан 2020 онд "Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар-ын дүгнэлт болон оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, гомдолд үндэслэн ******* сууцнуудад хэмжилт хийж, ажлын тоо хэмжээг гаргасан бөгөөд засварын ажлын төсөвт өртөгт 95,279,435 төгрөг шаардагдах тухай гүйцэтгэгчид албан бичгээр хүргүүлсэн боловч мөн адил ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул чанарын баталгааны үлдэгдэл төлбөр болох 90,276,075 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоогүй.

Үүнээс үзвэл талуудын хо*******д байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2014/02-20 дугаартай үндсэн гэрээний хавсралт болох "Гэрээний ерөнхий нөхцөл"-ийн 33.1-т Хэрэв гүйцэтгэгч зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж арилгаагүй бол төслийн менежер зөрчил, гологдол арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулна" гэж заасны дагуу чанарын баталгааны үлдэгдэл барьцаа төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн, дээрх асуудлаар 2020 онд гүйцэтгэгч талын түншлэлийн гишүүн компани болох "Бумномин" ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүх хэргийг хянаж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/02190 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд талуудын зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд тус шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн барилгын чанарын баталгаат хугацаа 2018 онд дууссан гэж нэхэмжлэгч талаас үзсэн бөгөөд уг хугацаанаас тооцож үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хугацаа дууссан байх тул "******* ******* *******" ХХК нь шаардах эрхээ алдсан буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-6-9/

3.2 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын 3 ******* ******* барилгын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ /хх-10-12/

3.3 ******* ******* ******* ******* *******-д гаргасан хүсэлт, тооцоо барагдуулах хүсэлт /хх76-77/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Орон ******* барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг /хх-36-71, 109-170 /

4.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/02190 дугаар шийдвэр /хх80-83/

4.3 Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, улсын байцаагчийн барилгын чанарын тухай дүгнэлт - /хх84-85/

4.4 ******* ******* ******* ******* *******-ийн Увс аймгийн Засаг даргатай хамтран ажиллах тухай албан бичиг /хх-86/

4.5 Оршин суугчдын гомдол барагдуулах тухай албан бичиг, оршин суугчдын өргөдөл гомдлын жагсаалт /хх87-100/

4.6 Увс аймагт албан томилолтоор явсан тухай ажлын тайлан, /хх178-182/

4.7 Увс аймгийн Улаангом сумын 105 айлын ******* ******* барилгын засварын ажлын төсөв /хх183-195/ зэрэг баримтууд авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл төлбөрт 90,276,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 105 айлын ******* сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш баталгаат хугацаа болох 3 жилийн хугацаанд барилгад гарсан доголдол, засваруудыг хариуцан гүйцэтгэж байсан. Харин дээрх 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад хариуцагч талаас гомдлын шаардлага гарган барьцаа мөнгийг өгөхөөс татгалзаж байгаа нь хууль болон гэрээгээ зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч талаас барьцаа хөрөнгийг өгөхгүй гэсэн албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй. Хариуцагч байгууллага дээр очиж амаар хэлэхэд өгнө, удирдлага солигдсон гэх шалтгаан хэлдэг. 2020 оны 06 дугаар сард л энэ мэдэгдлийг өгсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж байгаа боловч бид нарт мөнгийг өгнө гэж байсан учраас эрх зөрчигдсөн талаар мэдээгүй. гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* сууцыг ашиглалтад оруулсан боловч уг ******* сууцнууд нь техникийн тодорхойлолтод заасан стандарт шаардлагад нийцээгүй, чанар муутай, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц муу материалаар хийгдсэн болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх гологдол, гэмтлүүд нь барилгыг ашиглаж байх явцад буюу чанарын баталгааны гурван жилийн хугацаанд үүссэн нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон манай байгууллагын зүгээс хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс бодитой арга хэмжээ аваагүй учир чанарын баталгааны үлдэгдэл төлбөр болох 90,276,075 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоогүй. Түүнчлэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ******* ХХК нь захиалагч ******* ******* ******* ******* ТӨҮГ-аас зарласан Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт 1000 айлын ******* сууц төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын ******* ******* барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн ажилд шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан байх бөгөөд ******* ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ТӨХКК-ийн хо*******д 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд баригдах 105 айлын 3 ******* ******* барилгын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ нэртэй, 2014/2-20 дугаартай гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Увс аймгийн Улаангом суманд 105 айлын 7 давхар, 3 ******* ******* барилга бүхий 1,302 м.кв талбай, 22,151 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон каркасан бүтээцтэй хөөсөн дулаалгатай, шавардлага өнгөлгөөтэй хөнгөн блокон хана, төмөр бетон цутгамал хучилттай, зоорьтой 7 давхар, барилга угсралт /барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг дотор инженерийн шугам сулжээ /цахилгаан, холбоо, дулаан цэвэр, бохир усан хангамж бүхий/-ний барилгын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч нь 6,595,831,491 төгрөгийн санхүүжилтийг олгохоор харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу ******* ******* ******* ХХК нь Увс аймгийн Улаангом суманд 105 айлын 7 давхар, 3 ******* ******* барилга бүхий 1,302 м.кв талбай, 22,151 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон каркасан бүтээцтэй хөөсөн дулаалгатай, шавардлага өнгөлгөөтэй хөнгөн блокон хана, төмөр бетон цутгамал хучилттай, зоорьтой 7 давхар, барилга угсралт /барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг дотор инженерийн шугам сулжээ /цахилгаан, холбоо, дулаан цэвэр, бохир усан хангамж бүхий/-ний барилгын ажлыг хийж гүйцэтгэн, барилгыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулсан болох нь тус өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх гэрээнд захиалагч нь гэрээнд заасан ажлыг хүлээн авах, хөлс төлөх, гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хо*******д ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

5. ******* болон ******* нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно,

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт 1000 айлын ******* сууц төслийн хүрээнд баригдах ******* ******* барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн гэрээний тусгай нөхцөлийн 49-т гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн 5 хувь байна гэж заажээ.

 

6.Зохигчид тэдгээрийн хо*******д гэрээ байгуулагдсан, дээрх хууль, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 329,791,575 төгрөгийг барьцаалж, барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан болон баталгаанаас буцаан аваагүй үлдэгдэл төлбөр нь 90,276,075 төгрөг болох талаар маргаагүй, харин гүйцэтгэлийн баталгааг буцаан өгөх эсэх талаар маргаж байна.

 

7. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ...Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно,

Барилгын тухай хууль /2008 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна., 12.5 дахь хэсэгт Энэ хуулийн 12.4-т заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* барилгыг ашиглалтад оруулж, комиссын акт гарсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэ өдрөөс эхлэн баталгаат 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх 3 жилийн хугацааны дотор буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д 1/223 дугаартай Галдан бошигт ******* ******* хорооллын 35 айлын 3 блок ******* ******* барилгын 1 дүгээр байрны лифтийн үйл ажиллагаа хэвийн болгох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас ..лифттэй холбоотой хэн аль нь лифт засварлагдаагүй байна гэдэг талаар шаардлага гаргасан зүйл байдаггүй. ******* ******* ******* ХХК-ийн удирдлагаас тодруулахад лифттэй холбоотой албан тоотыг бол авч байсан. Түүн дээр холбогдох байгууллагад нь хэлээд үнэ төлбөргүй засварласан. Хөдөөний хүмүүс учраас лифт ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн юм байна лээ. Тэгээд лифт нь ойр ойрхон эвдрээд байсан тохиолдол байсан. Тэр мэдэгдлийг аваад эвдрэл гэмтлийг нь үнэ төлбөргүй засварлаад өгсөн учраас бидэнд түүн дээр засварласан гэдэг ч юм уу, зарлагын баримт байхгүй.. гэж, хариуцагч талаас ...сайн мэдэхгүй байна... гэж тус тус тайлбар гаргасан.

Үүнээс үзвэл, талууд дээр дурдсан эвдрэл гэмтлийг хэдийд засварласан, энэхүү зөрчил хэдий болтол үргэлжилсэн нь тодорхойгүй байх тул баталгаат хугацаа буюу гомдлын шаардлага гаргах хугацаа Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар журмын дагуу дуусгавар болоогүй гэж үзлээ.

Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20-07-030-131 дугаартай Барилгын чанарын тухай дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигтын хорооллын 27,28, 29 дүгээр байрны барилга нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан /механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтыг хангахгүй байна гэсэн байна.

Улмаар хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/1847 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/422 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/710 дугаартай, Оршин суугчдын гомдол барагдуулах, иргэдийн өргөдөл, гомдол, нөхцөл байдалтай танилцан асуудлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн талаарх албан бичгүүд, өргөдөл, мөн хариуцагч талаас 2020 оны 06 дугаар сард 105 айлын ******* ******* барилгын засварын ажил нь 95,279,435 төгрөг болох талаар төсөв гаргасан болох нь хэрэгт авагдсан тайлан, ажлын төсвийн баримтаар тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгч нь барилгын чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө хариуцагч талаас гаргасан гомдлыг барагдуулаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл төлбөр 90,276,075 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/02190 дугаартай шийдвэрээр Бумномин ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 90,276,075 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ... ******* ******* ******* ХХК, Бумномин ХХК-ийн хо*******д 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №1 дугаартай 1000 айлын ******* сууц төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд баригдах 35 айлын, 7 давхар, 3 ******* ******* БУА гэрээнүүдэд ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцаанаас үлдэх хэсэг болох 90,276,075 төгрөгийг төлж барагдуулах талаар тохиролцсон зүйлгүй байна... гэж дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

10. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг хангах боломжгүй.

 

11.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдох гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл төлбөрт 90,276,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ