Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03770

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03770

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн х хуралдааныг шүү . , ж,

 

: Ч.М /РД **********/-гийн ,

: О ХХК РД *********/-д ,

О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож,

О ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчиний албан тушаалд эгүүлэн томилуулах,

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай .

 

ؿ :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /РД *******/,

түүний өмгөөлөгч Т.Г /ҮД ******/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө /РД **********/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б /ҮД ****/, Б.Ө /ҮД ****/,

ш О.А нар .

 

:

 

1.Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Оюу толгой ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчиний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Мягмарсүрэн нь Оюу толгой ХХК-д механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчин албан тушаалд 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл 10 жил тасралтгүй, тууштай ажилласаар ирсэн бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхээр ажилдаа явахдаа автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг олж өөрийн эзэмшилдээ авсан байдаг. Тухайн гээгдэл эд хөрөнгийг олж авсаны дараа Оюу толгой ХХК-ийн ажилтан мэдүүлэг, тайлбар авч, улмаар тухайн гар утсыг нэхэмжлэгчээс авч, эзэнд нь хүлээлгэн өгсөн гэдэг. Энэ ажиллагаа явагдаж дууссаны дараа гэнэт таныг ажлаас халлаа, тушаалаа ав гэснээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тушаал гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгожээ.

Тушаалын үндэслэн хэсэгт нэхэмжлэгчийг а. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгой уурхайн талбарын Мазаалай хоолны автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro гар утсыг авсан.

б.Аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар мэдээлэл өгсөн,

в.уг утасны гэрийг хамт хувьдаа ашиглах зорилгоор уурхайн талбараас гаргасан,

г.мөн үнэ бүхий гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан гэх хэд хэдэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг Ч.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Ч.Мягмарсүрэнгийн гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журам, дүрэмд зохицуулаагүй, гээгдэл эд зүйлийг олсон тохиолдолд яах талаар Оюу толгой ХХК-ийн дүрэмд байхгүй бөгөөд тухайн тохиолдолд яах талаар журмыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Журмын 7.2, 7.3, 7.8-д заасан бусад этгээд гэдэгт зочин этгээд ордоггүй. Тэгээд ч тухайн гар утсыг зөвшөөрөлгүй авсан биш гээгдэл эд хөрөнгийг олсон байдаг учир хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй. * байх тул тушаалд баримталсан заалтыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Дэвидийн гар утас гэдгийг, 60 ам.долларын үнэтэй гэдгийг ч тогтоосон зүйл байхгүй. Дэвид тэнд юу хийж явсан юм.

Сахилгын шийтгэл ногдуулах журмын 14.3-д хяналт шалгалтын тайланг үндэслэн шийдвэр гаргана гэсэн. Гэтэл ерөнхий менежер Цогжавхлан, хэлтсийн ахлах М.Одхүү нарын саналыг харгалзаагүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх эрх зүйн байдлын талаар мэдэгдэж, тайлбар аваагүй.

Иймд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулан, Оюу толгой ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчин албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны буюу тушаал гарсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 246 хоногийн цалинд 1 өдрийн 950,928 төгрөг, нийт 233,928,288 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Оюу толгой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Ч.Мягмарсүрэн нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгойн уурхайн талбарын Мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro маркийн гар утсыг авсан, аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар өгсөн, тухайн утсыг уурхайн талбараас гаргасан, мөн гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан болох нь зөрчлийг хянан шалгах явцад тогтоогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хариуцагч Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хариуцагч Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үүнд 1.Хавтас хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан Ч.Мягмарсүрэнгийн Оюу толгой ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б-д ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

2.Хавтас хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан Ч.Мягмарсүрэнгийн Оюу толгой ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт /үүнд ...кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ...ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам/-д ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан гэж заасны дагуу бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах, уурхайн талбараас гаргах нь Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын шийтгэл ногдуулам журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

3.Хавтас хэргийн 52-63 дугаар хуудсанд авагдсан Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Уг журмын 9.1.4-д заасан ..бусдын эд хөрөнгөд хохирол учруулах... буюу /60 ам.долларын/ утасны гэрийг үрэгдүүлсэн нь ёс зүйн зохисгүй хэм хэмжээ бөгөөд уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцохоор заасан. Түүнчлэн гээгдэл эд хөрөнгийг завших буюу автобусны буудлын сандал дээр мартсан бусдын гар утсыг хувьдаа авсан нь энэ журмын 9.11-т заасан хууль бус хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.

4.Хавтас хэргийн 38-50 дугаар хуудсанд авагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.5-д ...компанийн эсхүл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, эд зүйлийг ...хувьдаа ашиглах зорилгоор ...уурхайн талбар, компанийн эзэмшлийн обьектоос гаргах үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор, мөн журмын 17.4.5.5-д ...компанийн эрх бүхий ажилтан ба удирдах ажилтанд худал тайлбар, мэдээлэл өгөх-ийг зөрчилд тооцохоор заасан.

5.Хавтас хэрэгт авагдсан хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар Ч.Мягмарсүрэн нь Оюу толгой ХХК-ийн Кемпийн дотоод журам, ёс зүйн гарын авлагын нэг хувийг хүлээн авч, уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

6.Хавтас хэргийн 64-66 дугаар хуудсанд авагдсан Ч.Мягмарсүрэнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд ...аюулгүй байдлын ажилтаныг утас олсон уу гэж асуухад нь аваагүй, үзээгүй гэж хэлсэн. ...9 дүгээр сарын 13-ны өдрийн орой нь тэр чигээрээ гэр лүүгээ цүнхнээсээ аваад халаасандаа хийгээд аваад явсан. ...тэгээд маргааш өглөө нь ажилдаа явахдаа гэртээ мартчихсан, гэртээ утсыг үлдээсэн. 9 дүгээр сарын 14-ний өдөр аюулгүй байдлын ажилтан Батбаяртай өглөө нь уулзсан. 15-нд цагдаа ирж уулзсан. Цагдаа асуухаар нь эхлээд хараагүй, үзээгүй гэж хэлсэн, тэгээд дараа нь утас авснаа хэлээд гэртээ орхичиж, эхнэртээ хэлээдэхье гээд утсаар ярьж хэлсэн. Эхнэрээрээ гэрээсээ утсыг авчруулсан уурхай руу. Аюулгүй байдлын ажилтан утас олсон уу гэж асуухад нь олоогүй, үзээгүй гэж хэлсэн нь үнэн. Энэ хариултаа мөн бичиж өгсөн.... уурхайгаас гарахдаа аюулгүй байдлын ажилтанд утас олсон гэдгээ бас хэлээгүй. Аюулгүй байдлын ажилтан уурхайгаас гарахад цүнх шалгадаг. Би утсыг халаасандаа хийгээд уурхайгаас гарсан. ...утсыг унтраасан, сим-ийг нь би өөрөө салгасан байсан. ...гэр нь алга болсон 2 өдөр хайгаад олоогүй. Гэрийг нь буцааж өгөөгүй гэсэн байна.

7.Хавтас хэргийн 92-100 дугаар хуудсанд авагдсан хянан шалгах ажиллагааны тайланд ...хянан шалгах ажиллагаагаар Ч.Мягмарсүрэн нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгой ХХК-ийн уурхайн талбарын мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro утсыг авсан, зөвшөөрөлгүйгээр уурхайн талбараас гаргаж гэртээ аваачсан, утасны 60 ам.долларын үнэтэй гэрийг утасны эзэнд хүлээлгэн өгөөгүй буюу хаяж үрэгдүүлж, утасны эзэнд хохирол учруулсан, аюулгүй байдлын ахлах ажилтанд худал тайлбар мэдээлэл өгсөн болох нь ажилтантай хийсэн ярилцлага болон бусад ажилтнуудын өгсөн тайлбар, мэдээлэл зэргээр нотлогдсон болно гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн байна.

8.Хавтас хэргийн 104-105 дугаар хуудсанд авагдсан Коди Девисын аюулгүй байдлыг багт 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бичиж өгсөн тайлбарт Говь засварын газарт очиж асуухад олж авсан гэж хэлэх хүн байгаагүй. Тэндээс буцаад сургалтаа орохоор Truck shop дээр ирсэн. Утасны байршлаа шалгасаар байсан гэсэн байна. Утасны эзэн утсаа хайж байгааг мэдсэн боловч өөрт байгаа талаар хэлээгүй, гаргаж өгөлгүй 4 хоносон бөгөөд цагдаагийн ажилтан утсыг гэрээс нь авчруулсаны дараа л авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь манай компанийн үнэт зүйлс, соёлд харш, ноцтой үйлдэл юм.

9.Хавтас хэргийн 106-107 дугаар хуудсанд авагдсан Коди Девисын аюулгүй байдлын багт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичиж өгсөн тайлбарт ...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр аюулгүй байдлын албаны оффис дээр миний утсыг надад хүлээлгэн өгөв. Нүдэнд харагдах хэмжээний гэмтэл утсанд маань харагдахгүй байна. Харин утасны гэр байхгүй байна. Би утасны гэрийг 60 ам.доллараар худалдан авсан гэсэн байна.

10.Хавтас хэргийн 86-90 дүгээр хуудсанд авагдсан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Батбаярыг гэрчээр асуусан тэмдэглэлд ...манай хяналтын өрөөнп утсаа алдсан хүн нь дуудлага өгсөн байсан. Түүний дагуу би ажил үүргийн хүрээнд тухайн асуудлыг шалгасан. ...2 дахь удаагаа уулзахад Ч.Мягмарсүрэн надад уурлаж, хараагүй, аваагүй гээд байхад дахин дахин ажил дээр ирж миний нэр төрд халдлаа гэж хэлсэн. Чамд гомдол гаргана шүү гэх мэт зүйл ярьж байсан. ...Цагдаагийн ажилтан надад тухайн гар утсыг өгсний дараа би Ч.Мягмарсүрэнг дуудаж уулзсан. Та яагаад авсан байж эрт гаргаад өгчөөгүй юм бэ гэж би хэлсэн. Би танд өмнө нь үр дагаварыг сануулж байсан гэхэд Ч.Мягмарсүрэн надад гомдолгүй, чамаас ичиж байна гээд тайлбар бичиж өгөөд гараад явсан. ...Ч.Мягмарсүрэн гар утсыг гэртээ хадгалж байсан бөгөөд утсыг олоход гар утасны сим, гэр нь байхгүй байсан гэсэн байна.

Ажилтан 2012 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гар утас авсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгээгүй. Харин санаатай худал тайлбар, мэдээлэл өгсөн, гар утсыг уурхайн талбараас санаатай гаргасан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн. Тухайн үед гар утсыг авчихаад хайлтын систем ажиллуулаад асууж өөртэй нь 3 удаа уулзаж асуухад 2 удаа нь зөвшөөрөөгүй, утсыг хайж ирснийг мэдсээр байж гаргаж өгөөгүй, утасны сим, гэрийг устгасан гэдгээ хэлдэг. Хэрвээ тухайн үед гар утсыг цүнхэндээ хийгээд уурхайн талбараас гарвал мэдэгдэнэ гэдгийг мэдэж байгаад халаасандаа хийгээд авч гараад гэртээ 2 хоног байлгасан. Ингэхдээ утсыг авах санаа байгаагүй юм бол яах гэж сим-ийг нь хүртэл авч хаясан юм. Бусдын гар утсыг хайж байгааг мэдсээр байж уурхайн талбараас гаргасан үйлдэл нь 17.2.7.5-д заасан зөрчилд хамаарна. 17.4.5.5-д 2 ч удаа аюулгүй байдлын ажилтанг асуухад худлаа тайлбар хэлдэг. Байгууллагын дотоод журам 2012 онд батлагдсан, уг журмыг 11 жил ажилласан хүн мэдэхгүй байх боломжгүй. Оюу толгой ХХК нь 17,000 гаруй ажилтантай, 200 гаруй дүрэм журам үйлчилдэг, ажилтнууд бүгд дүрэм, журмаа мэддэг. Тухайн үед утсаа гээсэн хүн Аюулгүй байдлын албанд хүсэлт гаргасны дагуу камерын бичлэгийг үзээд, утасны хайлтын системийг ажиллуулахад нэхэмжлэгчийн ажлын байранд заасан учир очиж уулзаж, тайлбар авахад худлаа хэлчихээд уурхайн талбараас нууж гаргаад гэртээ аваачаад 2 хонуулаад аюулгүй байдлын албанаас асуугаад байхад гаргаж өгөхгүй байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж байж гаргуулсан. Аюулгүй байдлын албанд худлаа тайлбар өгсөн, утсыг уурхайн талбараас гаргасан, утасны гэрийг устгасан 3 үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж байгаа.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Мягмарсүрэнгийн гаргасан зөрчил бүхий үйлдэл нотлогддог. Иймд нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

4.1 нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгээс Ц.Баярмаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл,

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б 15786 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал,

Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2406/42 дугаартай Тодорхойлолт,

Өмнөговь аймгийн*******ын Гавилууд багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 427 дугаартай тодорхойлолт,

Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн 2006-2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн өмгөөлөгч Т.Гүрбадамыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн өмгөөлөгч Т.Гүрбадамтай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.2.Хариуцагчаас: Оюу толгой ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2516/1 дугаартай Итгэмжлэл /англи, монгол хэлээр/,

Оюу толгой ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2942/1 дугаартай Итгэмжлэл,

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б 15786 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал,

Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн хариуцагч Оюу толгой ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54/21 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал,

Оюу толгой ХХК-ийн сахилгын шийтгэл ногдуулах журам,

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15/21 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал,

Оюу толгой ХХК-ийн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм,

Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Мягмарсүрэнтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаагийн өмгөөлөгч Д.Баттулгатай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 23/29 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ,

Зөрчил хянан шалгах ажлын тайлан,

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 46/22 дугаартай Итгэмжлэл олгосон тушаал,

Оюу толгой ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Аюулгүй байдлын тайлбарууд,

Эпирок Монголиа ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/153 дугаартай Тодорхойлолт,

Ч.Мягмарсүрэнгийн Оюу толгой ХХК-ийн кемпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримтууд 2012.04.01,

Оюу толгой ХХК-ийн захирлын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14/13 дугаартай Журам батлах тухай тушаал,

Оюу толгой ХХК-ийн дотоод журам /2005 оны 1 сар/ гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.

 

4.3.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр: Б.Батбаяр, Г.Энхбаяр нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

:

 

1.Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож,

Оюу толгой ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчиний албан тушаалд эгүүлэн томилуулах,

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.Шүүх нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ч.Мягмарсүрэнгийн гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журам, дүрэмд зохицуулаагүй бөгөөд тухайн тохиолдолд яах талаар журмыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Журмын 7.2, 7.3, 7.8-д заасан бусад этгээд гэдэгт зочин этгээд ордоггүй, гар утсыг зөвшөөрөлгүй авсан биш гээгдэл эд хөрөнгийг олсон байдаг учир хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 14.3-д хяналт шалгалтын тайланг үндэслэн шийдвэр гаргах ёстой, гэтэл ерөнхий менежер Цогжавхлан, хэлтсийн ахлах М.Одхүү нарын саналыг харгалзаагүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх эрх зүйн байдлын талаар мэдэгдэж, тайлбар аваагүй гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уурхайн талбараас бусдын өмчлөлийн iphone 12 pro маркийн гар утсыг авсан талаараа аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар өгсөн, тухайн утсыг уурхайн талбараас авч гаргасан, мөн гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан зөрчлийг нь хянан шалгах явцад тогтоосон, уг зөрчил нь Оюу толгой ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б-д ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.4-д заасан ..бусдын эд хөрөнгөд хохирол учруулах... буюу утасны гэрийг үрэгдүүлсэн нь ёс зүйн зохисгүй хэм хэмжээ бөгөөд уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцохоор заасан, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.5-д ...компанийн эсхүл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, эд зүйлийг ...хувьдаа ашиглах зорилгоор ...уурхайн талбар, компанийн эзэмшлийн обьектоос гаргах, мөн журмын 17.4.5.5-д ...компанийн эрх бүхий ажилтан ба удирдах ажилтанд худал тайлбар, мэдээлэл өгөх-ийг тус тус ноцтой зөрчилд тооцохоор заасан. Ч.Мягмарсүрэн нь Оюу толгой ХХК-ийн Кемпийн дотоод журам, ёс зүйн гарын авлагын нэг хувийг хүлээн авч, уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр болон хянан шалгах ажиллагааны тайлан, утасны эзэн Коди Девисын аюулгүй байдлыг багт бичиж өгсөн тайлбараар болон гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байна.

 

3.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн нь 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хариуцагч Оюу толгой ХХК-д дугуй засварчинаар томилогдон ажиллаж байсан болох нь Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2406/42 дугаартай Тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогджээ.

 

3.2 Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгойн уурхайн талбарын Мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro маркийн гар утсыг авсан, аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар мэдээлэл өгсөн, уг утсыг утасны гэрийн хамт хувьдаа завших зорилгоор уурхайн талбараас гаргасан, мөн үнэ бүхий гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан зэрэг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил, зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заажээ.

 

3.3 Мөн дээрх тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтан Ч.Мягмарсүрэнд тушаалыг мөн өдөр танилцуулан, гардуулан өгчээ.

 

3.4 Ажилтныг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бусад хэм хэмжээг зохицуулсан актуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл нь хуульд нийцсэн эсэх, зөрчлийг хянан шалгах явуулсан үйл ажиллагаа нь дүрэм, журамд нийцэж байгаа эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

3.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, үүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах журмыг хуульчилсан. Энэ утгаар авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан талаар ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хандах эрхтэй.

 

3.6 Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг нэрлэн заасан, үүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай маргаан хамаараагүй боловч ажилтан маргаан шийдвэрлэх байгууллагад маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийн талаар шүүхэд хандах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.1, 158.2.2-т заасан байна.

 

3.7 Иймд нэхэмжлэгч нь дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрт маргаан шийдвэрлэх байгууллагад маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гомдол, нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь хуульд нийцжээ. Энэ талаар мөн талууд маргаагүй болно.

 

3.8 Ажил олгогчийн Б/15786 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 /1/, ажилтан Чулуудайн Мягмарсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 /б/ болон 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1 /и/, 10.4.1.2, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл, Ёс зүйн зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.4, 9.1.11 болон 19.1, 19.3, 19.4 дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2, 17.2.7.5, 17.3, 17.4.5.5, 18.7.1, 18.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.

 

3.9 Дээрх Б/15786 тоот тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

83 дугаар зүйлийн 83.3-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана,

123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, жил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 /1/-д Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд 1. Ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох,

ажилтан Чулуудайн Мягмарсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 /б/-д ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх,

10 дугаар зүйлийн 10.2-д ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон ажил олгогчийн дотоод журам, бодлого, энэхүү гэрээнд үндэслэн энэхүү гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно,

10.2.1-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн ажил олгогч ба ажилтан нар дор дурдсан зөрчлүүдийг Ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцсон бөгөөд ажилтан дараах зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцална,

10.2.1 /и/-д Бусад Компанийн аливаа бодлого, дүрэм, журам /үүнд Компанийн дотоод журам, Кемпийн дотоод журам ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах стандарт, ажлын гүйцэтгэлийн менежмент болон хариуцлагын журам, ажилд авах болон сонгон шалгаруулах журам, ажлаас гарах журам, бидний ажлын арга барил, бизнесийн ёс зүйн стандарт /ашиг сонирхлын зөрчил/, бизнесийн ёс зүйн стандарт /авилгын эсрэг/, залилан мэхлэхийн эсрэг стандарт болон зааварчилгааны тэмдэглэл, мэдээллийн нууцлалын стандарт, бизнесийн үйл ажиллагаа ба ёс зүйн журам, Компанийн үнэт цаасны арилжааны бодлого, цахим хэрэгслийн зөвшөөрөгдөх хэрэглээний стандарт, мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэх мэт/-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрийн хамаараг нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан,

10.4.1.2 30 хоногийн өмнө мэдэгдэх. Хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална,

Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл, Ёс зүйн зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.4-д Дараах үйлдлүүдийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ. Үүнд ...бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, устгах, гэмтээх, хохирол учруулах,

9.1.11-д хууль бус аливаа үйл ажиллагаа явуулах,

19.1-д журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулна,

19.3-д журмын 9.1.1-9.1.15-д заасаг зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно,

19.4-д журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтууд,

Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,

17.1-д Монгол улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа, компаниас батлан гаргасан бусад бичиг баримт, үйл ажиллагаанд мөрдлөг аливаа бичиг баримт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна,

17.2-д Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд

17.2.7.5-д Компанийн эсхүл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, эд зүйл, хог хаягдал, компаниас нийтийн хүнсний хангамжид зориулсан хүнсний бүтээгдэхүүн болон ажилтанд ажилд нь хэрэглэхээр олгосон багаж, ХХХ хувцсыг хувьдаа ашиглах зорилгоор ажлын байр болон уурхайн талбар, компанийн эзэмшлийн обьектоос гаргах, хулгайлах, эдгээр үйлдлийг хийхээр завдах,

17.3-д журмын 17,2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна,

17.4.5.5-д компанийн эрх бүхий ажилтан ба удирдах ажилтанд худал тайлбар, мэдээлэл өгөх,

18.7.1-д ажилтны эрх үүрэг, хариуцлага. Журмыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх,

18.4.2-д Хөдөлмөр харилцааны хэлтсийн эрх, үүрэг, хариуцлага. Сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээний явцад удирдах ажилтнуудад заавар, зөвлөгөө өгч, хууль, дүрэм, журам, стандартын холбогдох шаардлагын талаар зөвлөх,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Ажил олгогч дараах үндсэн эрхтэй, 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох,

Хөдөлмөрийн гэрээний 7.4.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан гэж тус тус заажээ.

Тодруулбал ажил олгогчийн зүгээс ажилтан Ч.Мягмарсүрэнг хөдөлмөрийн гэрээ болон байгуулагын дээрх дүрэм, журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзсэн байна.

 

3.10 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

 

3.11 Хэрэгт авагдсан Оюу толгой ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Мягмарсүрэнтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл, Зөрчил хянан шалгах ажлын тайлан, Оюу толгой ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Аюулгүй байдлын тайлбарууд, Эпирок Монголиа ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/153 дугаартай Тодорхойлолт, Ч.Мягмарсүрэнгийн Оюу толгой ХХК-ийн кемпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримтууд 2012.04.01, шүүхээс хариуцагч талын хүсэлтээр: Б.Батбаяр, Г.Энхбаяр нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар ажилтан Ч.Мягмарсүрэн нь тухайн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгой уурхайн талбараас ил уурхайн засвар үйлчилгээний хэлтэст техник үйлчилгээний сургалтын ажил үүргийг гүйцэтгэхээр Оюу толгой ХХК-ийн уурхайн талбарт байрлан ажиллаж байсан Эпирок Монголиа ХХК-ийн техникийн үйлчилгээний менежер Коди Дэвис /Cody Davis/-ийн iphone 12 pro маркийн гар утсыг Мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээр орхисон байсныг авч, уурхайн талбараас гарган, гэртээ аваачиж 2 хонуулсан, аюулгүй байдлын ахлах ажилтныг асуухад нь худал тайлбар мэдээлэл өгсөн, улмаар Цагдаагийн байгууллагаас шаардсаны дагуу гэр бүлийн хүн нь утсыг авчирч өгсөн, тухайн гар утасны гэрийг үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

3.12 Тэрээр бусдын гар утсыг авах болсон шалтгаанаа эзэнд нь өгье л гэж бодоод авсан. Манайхны нэгнийх нь утас гэж бодоод авсан гэж тайлбарладаг боловч аюулгүй байдлын албанаас Мазаалай хоолны газрын автобусны буудлын хяналтын камерын бичлэгт болон автобус доторх камерын бичлэгийг шүүж үзээд тэрээр утасны эзэн Коди Дэвис /Cody Davis/-ийн гар утсаа автобусны сандал дээр мартаад автобусанд сууж явсаны дараа сууж байсан сандал дээр очиж суусан, буудлаас автобусанд сууж Говь засварын газар руу явсан нь болох нь мөн Коди Дэвис /Cody Davis/-ийн Автобусны буудал дээр сууж байхдаа удирдлага руугаа мессеж бичсэн учир утастай байснаа нотолно. Гар утас дүүрэн цэнэгтэй байсан ба залгаж үзэхэд унтраасан байсан. гар утасныхаа find my ipone апп-ийг ашиглан утсаа хаана байгааг хайж үзэхэд Говь засварын газар дотор байгаа дохио ирүүлсэн. ...утасны гадна гэр болон сим байхгүй байсан. Утасны гэр 60 ам.долларын үнэтэй байхгүй болсон гэсэн тайлбар,

ажилтан Ч.Мягмарсүрэнгийн аюулгүй байдлын ажилтныг утас олсон уу гэж асуухад аваагүй, үзээгүй гэж хэлсэн, 9 сарын 13-ны орой нь тэр чигээрээ гэр лүүгээ халаасандаа хийгээд аваад явсан. Цүнхнээсээ аваад халаасандаа хийгээд Ханбогд руу гэрлүүгээ авч явсан. 15-нд цагдаа ирж уулзсан. Цагдаа асуухаар нь эхлээд хараагүй, үзээгүй гэж хэлсэн, дараа нь эхнэр нь утсыг авчирч өгсөн гэсэн тайлбар,

аюулгүй байдлын ахлах ажилтан Б.Батбаярын шүүхэд өгсөн би тухайн хэрэг дээр хүмүүстэй уулзаж тайлбар, мэдээлэл авч байсан. Манай хяналтын өрөөнд утсаа алдсан хүн дуудлага өгсөн. Үүний дагуу би ажил үүргийн хүрээнд тухайн асуудлыг шалгасан. Утсаа алдсан хүнтэй хамт Говь засварын газар очиж тухайн ээлжинд ажиллаж байгаа ажилчдын ахлах болон Ч.Мягмарсүрэнтэй уулзаж асуусан. Ч.Мягмарсүрэнгээс 2 удаа тайлбар авсан. Ч.Мягмарсүрэн эхлээд хараагүй, аваагүй гэж хэлсэн. Би түүнд хандан та утсыг авсан бол дараа нь хариуцлага хүлээнэ шүү. Хэрэв утсыг олсон бол гаргаад өгчих, худлаа хэлж болохгүй, авсан байж хараагүй гэж хэлбэл хариуцлага тооцогдоно гэж хэлсэн. Би тухайн автобусны буудлын камерыг шалгасан. Утсаа хаяж явсан гадаад ажилтны сандал дээр Ч.Мягмарсүрэн очоод автобусанд суусан. Автобусны камерын бичлэгээр Ч.Мягмарсүрэн гэж таньсан. Тиймээс түүнээс тайлбар авсан. Тухайн ажилтан өөр гар утас гаргаж ирээд тухайн утасны хайлтын системийг ажиллуулахад алга болсон утас нь Говь засварын газар буюу Ч.Мягмарсүрэнгийн ажилладаг газар байршил зааж байсан учир очиж ахлахуудтай нь уулзаж, хүмүүсээс асууж өгөөч гэж хэлж, хүн олсон эсэх талаар асууж лавласан. Ч.Мягмарсүрэнтэй ч уулзсан. 2 дахь удаагаа уулзахад Ч.Мягмарсүрэн надад уурлаж хараагүй, аваагүй гээд байхад дахин дахин ажил дээр ирж миний нэр төрд халдлаа , чамд гомдол гаргана шүү гэх мэт зүйл ярьж байсан. Цагдаагийн ажилтан надад тухайн гар утсыг өгсний дараа би Ч.Мягмарсүрэнг дуудаж уулзсан. Та яагаад авсан байж эрт гаргаад өгчихөөгүй юм бэ, яагаад ажил удсан юм, би таньд үр дагаварын сануулж байсан гэхэд Ч.Мягмарсүрэн надад гомдолгүй, чамаас ичиж байна гээд тайлбар бичиг өгөөд гараад явсан. Ч.Мягмарсүрэн утсыг гэртээ хадгалж байсан бөгөөд утсыг олоход гар утасны сим, гэр нь байхгүй байсан. Ч.Мягмарсүрэнгээс асуухад симийг гэртээ орхисон гээд маргааш нь надад симийг авчирч өгсөн. Гадуур нь 60 ам.долларын гэр байсан тэр нь хаана байна гэхэд байх нь байсан, гэхдээ хайгаад олохгүй байна. үнийг нь төлөх үү гэж асууж байсан. Ч.Мягмарсүрэн уурхайн талбараас олсон гар утсыг аваад 40 гаруй км-ийн зайтай*******анд байрлах гэртээ аваачсан байсан. Цагдаа эхнэр хүүхдийн таньдаг гээд тэдэн рүү нь утсаар ярихад утас байгаа гэж хэлсэн. Ингээд утсыг яаралтай авчир гэж эхнэрт нь хэлээд эхнэр нь*******аас авчирч өгсөн гэх гэрчийн мэдүүлгээр ажилтан Ч.Мягмарсүрэнгийн эзэнд нь өгье л гэж бодоод авсан. Манайхны нэгнийх нь утас гэж бодоод авсан гэсэн тайлбар нь бодит байдалд нийцээгүйгээс гадна, утсыг авснаас хойшхи хугацаанд эзнийг нь олж тогтоох идэвхитэй үйлдэл хийгээгүй, эзэн нь болон аюулгүй байдлын ажилтан утсыг хайгаад асуухад үзээгүй, хараагүй гэх худлаа тайлбарыг өгсөн болох нь тогтоогдож байна.

 

3.13 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.

 

3.14 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцох, ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг хамааруулах талаар харилцан тохиролцож, энэ тухайгаа хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байх шаардлагатай бөгөөд уг тохиролцоо, тухайлан заасан нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарсан байх ёстой.

 

3.15 Хэрэгт авагдсан Чулуудайн Мягмарсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 /б/-д ажилтны хүлээх үүргийг ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх гэж, 10 дугаар зүйлийн 10.2-д ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон ажил олгогчийн дотоод журам, бодлого, энэхүү гэрээнд үндэслэн энэхүү гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно, 10.2.1-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, 10.4-т хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална гэж, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл, Ёс зүйн зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.4-д Дараах үйлдлүүдийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ. Үүнд ...бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, устгах, гэмтээх, хохирол учруулах, 9.1.11-д хууль бус аливаа үйл ажиллагаа явуулах, 19.1-д журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулна, 19.3-д журмын 9.1.1-9.1.15-д заасаг зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно, 19.4-д журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,

17.1-д Монгол улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа, компаниас батлан гаргасан бусад бичиг баримт, үйл ажиллагаанд мөрдлөг аливаа бичиг баримт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна, 17.2-д Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд 17.2.7.5-д Компанийн эсхүл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, эд зүйл, хог хаягдал, компаниас нийтийн хүнсний хангамжид зориулсан хүнсний бүтээгдэхүүн болон ажилтанд ажилд нь хэрэглэхээр олгосон багаж, ХХХ хувцсыг хувьдаа ашиглах зорилгоор ажлын байр болон уурхайн талбар, компанийн эзэмшлийн обьектоос гаргах, хулгайлах, эдгээр үйлдлийг хийхээр завдах, 17.3-д журмын 17,2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна, 17.4.5.5-д компанийн эрх бүхий ажилтан ба удирдах ажилтанд худал тайлбар, мэдээлэл өгөх гэж тус тус заасан байна.

 

3.16 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх эрх зүйн байдлын талаар мэдэгдэж, тайлбар аваагүй гэж тайлбарлан маргах боловч ажилтан Ч.Мягмарсүрэн нь Оюу толгой ХХК-ийн дээрх тушаалд заасан дүрэм, журам, холбогдох гарын авлага, мэдээллүүдыг уншиж танилцан ойлгосон, тухайн дүрэм, журмуудыг дагаж мөрдөн ажиллахаа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Оюу толгой ХХК-ийн кемпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримт /2012.04.01/-жуулсан байх ба дээрх дүрэм, журмыг ажилтан Ч.Мягмарсүрэнд танилцуулж байсан талаар хариуцагч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Г.Энхбаярын Анх хөдөлмөрийн гэрээ хийхдээ бодлого, журамтай танилцсан эсэхийг баталгаажуулж авдаг. Мөн уурхайн талбар дээр кемпийн журамтай холбоотой хориглох үйлдлүүдийн талаар плакат, посторуудыг томоосон оффис, гар тогоо гэх мэт газруудад байршуулсан байдаг. Мөн компьютергүй ажилтнуудад зориулан киоск төхөөрөмжүүдийг байршуулсан байдаг, компютергүй ажилтнууд ажилтны сап дугаараа хийгээд компанийн дотоод сүлжээнд байршуулсан бодлого журмуудтай танилцан, сургалтанд суудаг. Бодлого журмын хориглосон үйлдлүүдийн талаар 3 жил тутамд заавал суух сургалтууд байдаг. Сар болгон гарсан зөрчлийн талаар сэрэмжлүүлэг имэйлээр явуулдаг. Удирдах ажилтнууд нь хэвлээд өглөөний хурлууд дээр тухайн сэрэмжлүүлгийг танилцуулж, хэвлээд мэдээллийн самбарууд дээр байршуулдаг. Ч.Мягмарсүрэн кемпийн дотоод журамтай 2012 онд танилцсан байдаг, бусдын зүйлийг уурхайн талбараас гаргахыг хориглосон заалт кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд анхнаасаа л байсан гэсэн мэдүүлгээр дээр тайлбар үгүйсгэгдэж байна.

 

3.17 Ажилтан Ч.Мягмарсүрэн нь гар утсыг авсан талаараа аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар өгсөн, тухайн утсыг уурхайн талбараас авч гаргасан, мөн гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан зөрчлийг буюу хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь зөрчил шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, ажилтан Ч.Мягмарсүрэнгийн гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

3.18 Иймд нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Оюу толгой ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчиний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

4. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ :

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдох Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Оюу толгой ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчиний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ