Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/03478

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/03478

Улаанбаатар хот

ͪ

 

 

үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг . , шүүгч Д.Б, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, ж,

 

: Т.Ш /РД ********-ийн н,

: Х СӨХ, ******-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,325,700 төгрөг гаргуулах тухай н хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Г.Э 

Иргэдийн төлөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

:

 

1. Т.Шинэцэцэг нь хариуцагч Хан-тайшир СӨХ-д холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,325,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Би 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Метромолл худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрны гадаах зогсоолд өөрийн эзэмшлийн 70-01 УАУ улсын дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан тавьсан. Гэтэл тухайн өдрийн 14.30 цагийн үед танихгүй дугаараас хүн залган машины чинь дээрээс юм уначихжээ гэж хэлэхэд нь гараад харахад миний машины дээрээс тухайн барилгын гадна талын хананы плита ховхорч унасан байсан. Энэ тухай 102-т дуудлага өгч, гомдол гаргасан боловч зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэх шалтгаанаар гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Осол болсон Метромалл худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрыг бүхэлд нь Хан-тайшир СӨХ хариуцан ажилладаг болохыг Цагдаагийн байгууллагаас олж мэдээд СӨХ-ны даргатай уулзахад миний хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Иймд би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээгээр баруун дээд мөр, баруун урд хаалга, капут, урд салхины шил, баруун урд крыло, баруун урд толины гадна гэр, дотор хяналтын камер гэх зэрэг эвдрэл гэмтэл тогтоогдож, нийт 2,325,700 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухайгаа "Хан-тайшир" СӨХ-ны даргад хэлэхэд удахгүй хохирлыг чинь барагдуулна, түр хүлээж байгаарай гэж хэлээд утсаа авахгүй алга болсон.

Би тухайн Метромолл худалдааны төвд ажилладаг бөгөөд уг зогсоол руу орох чип-ийг би худалдааны төвд ажилладаг хүнээс худалдаж аваад 2022 оны 10 сараас хойш тухайн газар тээврийн хэрэгслээ байнга байрлуулдаг байсан. Тухайн газар нь машин тавьдаг, маш том талбайтай газар. Би ажлын өдөр, ажлын цагаар хориглох тэмдэггүй газар машинаа тавьсан.

Иймд надад учирсан гэм хорын хохирол 2,325,700 төгрөгийг Хан-тайшир СӨХ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хан-тайшир СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан.

Үүнд: Т.Шинэцэцэг нь гэм хорын хохиролд 2,325,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Тус байр ашиглалтад ороод 11 жил болж байгаа, нэхэмжлэлд дурдсан тухайн үеийн СӨХ-ны үйл ажиллагаа хариуцаж байсан этгээдүүд бүгд татан буугдсан бөгөөд СӨХ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэгдэж, оршин суугчид оффисоос тусдаа болж, Хан-тайшир СӨХ хэвээр үлдсэн.

Т.Шинэцэцэгийн Хантайшир СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гарсан гэнэтийн осолд манай байгууллагын зүгээс тодорхой арга хэмжээ болон урьдчилан сануулах, сануулж болох нөхцөл байдал байгаагүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч оршин суугчдын машин тавих зориулалт бүхий талбайн хажууд зогсоолын орох гарах урсгалыг хааж 11/1 2 орцны хогын сав байрладаг байсан хэсэгт өөрийн 70-01 УАУ улсын дугаартай тоёота камри загварын тээврийн хэрэгслээ шахан байрлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл манай СӨХ нэг байх үед оффисоос зогсоолын чипийг төлбөртэй тараасан байсан, энэ асуудлаар бид байнга маргаж байгаа. Тэр зогсоолд оффисын хүмүүс машинаа дураараа тавиад байгаа. Нэхэмжлэгч нь манай төлбөртэй зогсоолд гэрээ, төлбөргүйгээр машинаа байрлуулсан. Иймд манай СӨХ-ны зүгээс Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгын өмчлөгч буюу эзэмшигч хариуцахгүй, мөн гэм хор учирсан этгээдийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан бол эзэмшигч хариуцахгүй гэх заалтын дагуу манай СӨХ нь иргэн Т.Шинэцэцэгийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 2,325,700 төгрөгийг нөхөн төлөхөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Цагдаагийн байгууллагаас ч гэсэн манай СӨХ-ыг буруутай гэж тогтоогоогүй.

Манай байрны пасад нуралттай байсан, нэхэмжлэгч нь пасад унаж машин эвдэлсэн гэж яригдаж байсныг мэдсээр байж машинаа тавьсан нь буруу. Хэрэв манай СӨХ-тай гэрээ байгуулсан бол бид тодорхой зай гаргаж өгөх боломжтой байсан. Байгалийн хүчин зүйлээс болж учирсан гэмтэл учир манай СӨХ-д хамаагүй. Манай СӨХ байрны пасадны засварын ажлыг орон нутгийн төсвөөр хийлгэхээр яригдаж байгаа гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс:

улсын тэмдэгтийн хураамжид 52,161 төгрөг төлсөн баримт,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,

Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас,

Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагч талаас:

Хантайшир СӨХ-ны гэрчилгээний хуулбар /холбооны эрх, үүрэг/,

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг,

Хантайшир СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол,

Оршин суугчдын зориулалтын зогсоол, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслээ шахаж байрлуулан тавьсан газар гэсэн фото зургууд,

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/18 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ؿ , цугларсан бичмэл

 

:

 

1. Т.Шинэцэцэг нь Хантайшир СӨХ-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,325,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Хариуцагч Хантайшир СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн үеийн СӨХ-ны үйл ажиллагаа хариуцаж байсан этгээдүүд бүгд татан буугдсан, нэхэмжлэгч оршин суугчдын машин тавих зориулалт бүхий талбайн хажууд зогсоолын орох гарах урсгалыг хааж, хогын сав байрладаг байсан хэсэгт тээврийн хэрэгслээ шахан байрлуулснаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг барилгын эзэмшигч хариуцахгүй гэж татгалзжээ.

 

3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Шинэцэцэгийн гэм хорын хохиролд 2,325,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Зохигч нь хариуцагч Хантайшир СӨХ-ны орон сууцны зориулалттай байрны гаднах зогсоолд нэхэмжлэгч Т.Шинэцэцэг нь тээврийн хэрэгслээ байрлуулсан байх үед тухайн барилгын гадна талын хананы плита ховхорч унасаны улмаас түүний өмчлөлийн 70-01 УАУ улсын дугаартай, тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлд 2,325,700 төгрөгийн хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй болно.

 

3.2 Харин тухайн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг Хантайшир СӨХ хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.3 Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Т.Шинэцэцэг нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 14.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Метромалл худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрны баруун талд байрлах ил зогсоолд өөрийн эзэмшлийн 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 70-01 УАУ улсын дугаартай, тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг байрлуулсан байх үед хариуцагч Хантайшир СӨХ-ны харьяалах 11/1 дүгээр байрны хананы шавартай плита унаж, тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын крыло, зүүн талын жолооч талын хаалга хонхойж, урд копуданд болон орой хэсэгт сэв, зүүн толины гаднах хавтас хагарч, салж унасан, дотор салоны баруун урд хяналтын камер эвдэрсэн гэмтэл учирсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс шалгаад 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хохирлын үнэлгээг хийхийг Дамно ХХК-д даалгажээ.

 

3.4 Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр эвдэрсэн эд анги, эвдрэлийн хэмжээг ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,325,700 төгрөгөөр үнэлэгдэв гэж тогтоожээ.

 

3.5 Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас гэх баримтад ...иргэн Т.Шинэцэцэгээс гаргасан хүсэлтийн дагуу 3273 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад...зөрчлийн гомдол, мэдээлэлд авагдсан нотлох баримтуудаар зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй. ...зөрчлийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул ...хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж, гомдлын хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

3.6 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1- зааснаар , у даа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

3.7 Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байна.

 

3.8 Иймд дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Хантайшир СӨХ-ны орон сууцны зориулалттай байрны гадна талын хананы плита ховхорч унасаны улмаас нэхэмжлэгч Т.Шинэцэцэгийн өмчлөлийн 70-01 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тухайн СӨХ хариуцан арилгах үүрэгтэй.

 

3.9 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тухайн үеийн СӨХ-ны үйл ажиллагаа хариуцаж байсан этгээдүүд бүгд татан буугдсан гэх боловч тухайн Хантайшир СӨХ татан буугдаагүй тул хохирлыг хариуцах этгээд өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь оршин суугчдын машин тавих зориулалт бүхий талбайн хажууд зогсоолын орох гарах урсгалыг хааж, хогын сав байрладаг байсан хэсэгт тээврийн хэрэгслээ шахан байрлуулснаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг барилгын эзэмшигч хариуцахгүй гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд өөрөө олж авах боломжгүй, ...байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг болон гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг. Гэтэл хариуцагч нь дээрх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгч, нотлоогүй байна.

 

3.10 Мөн хариуцагч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хохирол учирсан гэх боловч Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Сэрэмжлүүлэг болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-д заасан аюултай үзэгдэл болон гамшигт үзэгдэл болсны улмаас хохирол учирсан гэх тайлбараа мөн нотлоогүй болно.

 

3.11 Иймд хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар Т.Шинэцэцэгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан 2,325,700 төгрөгийн н хохирлы хариуцагч Хантайшир СӨХ нь у байна гэж шүүх бүрэлдэхүүн лээ.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Хантайшир СӨХ нь барилгын засвар үйлчилгээг байнга хийлгээгүйгээс бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгав.

 

5. 7 7.1.1, 56 56.1, 60 60.1 52,161 ийг ж, хариуцагч Хантайшир СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 52,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Шинэцэцэгт олгох .

 

115 115.1, 115.2.1, 116, 118 뿿 :

 

1. 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д ыг баримтлан Хантайшир СӨХ-ноос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,325,700 төгрөгийг н нэхэмжлэгч Т.Шинэцэцэгт олгосугай.

 

2.Иргэдийн төлөөлөгч Г.Билгүүн нь Хантайшир СӨХ нь барилгын засвар үйлчилгээг байнга хийлгээгүйгээс бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул гэм буруутай гэж үзэж байнагэж дүгнэснийг дурдсугай.

 

3. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1- 52,161 ийг ж, хариуцагч Хантайшир СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 52,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Шинэцэцэгт олгосугай.

4. 120 120.2- , 뺺 㺺ид 14 хэргийн х эрхтэй .

 

5. 119 119.4, 119.7- сноос 14 14 , 뺺 㺺 뿿 㺺 ы тайлбарла.

 

 

 

, د .

 

د Д.БАТХУЯГ

 

Б.БИЛГҮҮН