Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/03973

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 12 101/ШШ2023/03973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,, тоот хаягт оршин суух /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, *******,,, тоот хаягт оршин суух /Регистрийн дугаар /,

 

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар /,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар /,

хариуцагчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар77/,

хариуцагчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар /,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч тэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус үндэслэн ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу, бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр байгуулсан. Эдгээр гэрээг хуульд заасны дагуу нотариатаар батлуулах шаардлагатай байсан тул нотариатч ын ажлын байранд биечлэн очиж гэрээгээ баталгаажуулж, гэрээ үйлдсэн үйлчлүүлэгчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17/4 тоот албан бичгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргахдаа нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсүгэй, ийг захирлаас чөлөөлж ийг захирлаар томилох, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин шинээр авах, компанийг 2 гишүүнтэй болгох, компанийн шинэчилсэн дүрмийг батлах, тус өөрчлөлтийг -ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэх зэрэг заалт бүхий хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж гарын үсэг зуран баримтыг үйлдсэн юм. Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тухайн цаг хугацаанд миний бие хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн байхад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсүгэй гэсэн хэсгийг анзаараагүй бөгөөд одоо бодоход хэзээ нэгэн цагт маргаан хийнэ гэсэн зорилгыг агуулж байсныг мэдээгүй. 2015 оны 10 сарын 26-ны өдөр миний бие өөрийн Хаан банкны 5003348607 тоот данснаас 1,050,000,000 төгрөгийг Ашигт малтмалын газрын дансанд тушаан ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг худалдан авсан. Энэ үед ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, жил болгон Х тайлан гаргадаг байсан. Үеэл ах тэй тохиролцоод ХХК-ийн нэр дээр байсан тусгай зөвшөөрлийг ХХК руу шилжүүлж ашигтай ажиллаж эхэлмэгц хувьцаагаа буцаах байдлаар тусгай зөвшөөрлийг ашиглах гэсэн шунахай сэдэлтэй байсныг би мэдээгүй. ХХК-ийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2022 оны дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэх хэсэгт улсын бүртгэлийг хүчингүй болгож буй үндэслэлээ ...Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүнтэй холбоотой талуудын хүсэл зориг, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, тухайн үед бүртгэл хийх үндэслэл болсон баримт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуурамч, хууль бус болох нь тогтоогдоогүй байх боловч маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй, маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоогдохгүй байх хэдий ч нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний шүүхэд маргах ашиг сонирхол байна гэсэн үндэслэлээр" нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Магадлалд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.4-т ...иргэний хуульд заасан холбогдох гэрээ.. гэж заасны дагуу маргаан бүхий гэрээний зөрүүний талаарх ойлголтыг холбогдох шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэх боломжийг олгож байна гэж дүгнэсэн. Маргаан бүхий бүртгэлийг хийх үед компанийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлд хавсаргасан баримтуудад хувьцаа шилжүүлэх болсон үндэслэлийг бэлэглэлийн гэрээ гэж заасан атлаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хавсаргасан нь хуульд заасан иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэсэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй, зөрчилтэй байхад улсын бүртгэгч нь үүнийг нягтлан шалгаагүй, бүртгэл хийхээс татгалзаагүй, хууль бус уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн 2017 оны 01 сарын 09-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх талаар гаргасан хүсэлтийн үндэслэл болж буй бэлэглэлийн гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүд хуурамч эсэх талаар маргах ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэж шүүх бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Захиргааны шүүх хуралд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг гуравдагч этгээд болох тэй байгуулаагүй, бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлэхээр тохирсон гэж удаа дараа маргаж буй үйлдэл нь нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна гэж үзэж, дээрх гэрээнүүдийг хүчинтэй эсэхийг тогтоосны дараа бүртгэлийн үйл ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлснээр ХХК-ийн 95 хувийн хувьцаа баталгаажиж Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломж бүрдэх юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар , нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоож, ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь геологч мэргэжилтэй бөгөөд геологийн суурь судалгаа хийх, улмаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 11 дүгээр сард "" ХХК-ийг үүсгэн байгуулж, цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Миний бие 2015 онд Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт байрлах гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны талбай дээр газраас сонгон шалгаруулалт зарлах тухай мэдээллийн дагуу оролцох хүсэлтэй байсан. Сонгон шалгаруулалтад оролцож, ялалт байгуулахад холбогдох журмын дагуу төхөөрөмж, хүний нөөцийн чадавхи, 50 хувь нь тусгай зөвшөөрөлд төлөх үнийн санал нөлөөлдөг. " ХХК нь дээрх нөхцлүүдийг нэг болох техникийн оноог хангах Х.Гантемерт хандаж дээрх сонгон шалгаруулалтад түүний компанийн нэрээр оролцох, хайгуулын тусгай зөвшөөрөл авахад миний бие мэргэжлийн бусад бүх ажлыг өөрөө хийх талаар санал тавихад тэрээр зөвшөөрч, гэрээг байгуулж, ажилласан. Мөн ийг БНХАУ-ын бизнесменүүдтэй багагүй хугацаанд хамтран ажиллаж байсныг мэдэх тул сонгон шалгаруулалтын үнийн санал буюу дуудлага худалдааны үнийг болон хайгуулын ажилд шаардлагатай хөрөнгийг гаргах хөрөнгө оруулагчийг олоход дэмжлэг үзүүлэх болов уу гэж итгэн түүнд хөрөнгө оруулагч олоход дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Энэ үед , , Жиа Шиао Вэн нар тухайн талбай дээр ашигт малтмалын хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах сонирхолтой, судалгаа хийж байсан бөгөөд өөрсдийн танил, нутгийн хүн болох д уг ажилд тодорхой нөхцөлтэйгээр буюу дуудлага худалдааны мөнгө болон уурхайн бүх хөрөнгө оруулалтыг гадаадын дээрх гурван иргэн гаргаж, улмаар тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааны 75 хувийг эзэмшинэ. д компанийн хувцааны 25 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлж, гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар тохиролцсон юм билээ. Гадаадын хөрөнгө оруулагч иргэдийг төлөөлж сонгон шалгаруулалтад оролцох, түүнтэй холбоотой болон хайгуулын ажлын зардлыг гаргахтай холбоотой харилцааг зохицуулж хөрөнгө оруулагч Жиа Шиао Вэн өөрийн эзэмшлийн " ХХК-ийн нэрээр 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2015/017 дугаартай ""-г " ХХК-тай байгуулсан. Ингээд сонгон шалгаруулалтад "" ХХК-ийн нэрээр оролцож хоёрдугаар байр эзэлсэн боловч нэгдүгээр байранд шалгарсан компани дуудлага худалдааны мөнгөө төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанид тусгай зөвшөөрлийг гаргасан саналын дагуу авах мэдэгдэл ирсэн. Хөрөнгө оруулагч дээрх гадаадын гурван иргэн сонгон шалгаргуулалтад зориулж нийт 1,135,810,600 төгрөгийг ийн болон түүний эхнэр ийн дансанд шилжүүлснийг 1,050,000,000 төгрөгийг төрийн санд тушааж, тусгай зөвшөөрөл "" ХХК-ийн нэр дээр анх гарсан. 2016 оны 4 сараас хайгуулын үндсэн ажлыг миний бие гардан удирдан зохион байгуулж хийж, хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 сард "" ХХК-аас өөрийн эзэмшлийн "" ХХК-д шилжүүлэн авсан бөгөөд дээрх хөрөнгө оруулагч гадаадын иргэд 2016-2019 онд жил бүрийн ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын үйл ажиллагааны зардал, ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, машин механизм, ажилчдын байр, дэд бүтэцтэй холбоотой бүхий л хөрөнгийг гаргасан. нь надад би ХХК-ийн хувьцааны 75 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад шилжүүлнэ, мөн тэд намайг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад компанийн хувьцаанаас тодорхой хувийг үнэ төлбөргүй өгнө гэсэн, та ч бас компанийн хувьцаа эзэмшээд уурхайн дарга, ерөнхий геологчоор ажиллана биз дээ" гэж хэлсэн, би ч тэдний тохиролцоог мэдэх тул "" ХХК-ийн 95 хувийн хувьцааг үнэ төлбөргүй буюу бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө оруулагч нарт шилжүүлэх хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 17/04 дугаартай шийдвэрийг Компанийн тухай хуульд заасны дагуу гаргасан. Цаашид уг шийдвэртэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлэх ажилд миний бие оролцоогүй, учир нь 2016 оны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах ажилд төвлөрөөд завгүй, ачаалалтай байсан тул нь компанийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, бүрэн хариуцаж хийсэн. Гэтэл миний хүсэл зоригоос гадуур, огт мэдээгүй, хувьцаа эзэмшигчийн шийдвэрээс зөрүүтэй, хуурамч гарын үсэг бүхий 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан тухай авах, Эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэх "" ХХК-ийн дүрэм зэргийг улсын бүртгэлд гаргаж, бүртгэл хийлгэсэн байсан бөгөөд хожим захиргааны хэргийн шүүхээр уг бүртгэл хүчингүй болсон. Түүнчлэн нь Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр, Богоч гэх нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч, хамтарсан компани байгуулж хамтран ажиллана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 10 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр болох 1,135,810,600 төгрөг, мөн 2016-2019 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд уурхайн үйл ажиллагаанд гэж 2,101,941,327 төгрөг, нийт 3,237,751,927 төгрөгийг //, //, // нараас хөрөнгө оруулалт хэлбэрээр дансаар шилжүүлэн авч залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд уг хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байна. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, итгэмжлэл, өргөдөл болон хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэн, ашиглах замаар "" ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирал болж, үргэлжилсэн үйлдлээр бусдад хохирол учруулсан зэрэг үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй учир нь бид хоёрын хооронд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн яриа, тохиролцоо болоогүй, надад компанийн хувьцааг түүнд худалдах хүсэл зориг огт байгаагүй болно. Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт ямар гэрээгээр хувьцааг шилжүүлэхээр заасныг үндэслэж тухайн гэрээгээр компанийн хувьцааг шилжүүлэх астой бөгөөд "" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 17/04 дугаар шийдвэрээр компанийн 95 хувийн хувьцааг д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр заасан атал компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ нь хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт үндэслээгүй байна. Түүнчлэн "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-ний худалдан авагч тал, "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ний эрх шилжүүлэн авагч тал болох ийн гарын үсгүүд хуурамч болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. нь худалдаж авсан гэх хувьцааны үнэ болох 969,000 төгрөгийг надад огт төлөөгүй нь бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй болохыг нотлох бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай магадлалаар "" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2", "Гүйцэтгэх захирлаар ийг томилсон" гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд хүсэл зоригоос гадуур, хууль бус арга, замаар нь "" ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмших эрхгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор шаардах эрх д байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баасансүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Д.Баасансүрэн миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийн нэхэмжлэлтэй д холбогдох ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа тухай мэдээллийг тус компанийн захирал ээс авсан. Миний нөхөр Б.Соёл нь 2015-2019 онд өөрийн түнш, БНХАУ-ын нэр бүхий иргэдийн хамт одоо ХХК-ийн эзэмшилд байгаа Ховд аймгийн Алтай сумын нутагт орших уурхайд олон тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг тус компанийн 75 хувийн хувьцааг эзэмших нөхцөлтэйгөөр иргэн д итгэн шилжүүлсэн. Гэвч нь дээрх уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компанийн хувьцааны 95 хувийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч, улмаар 2019 онд уурхайгаас биднийг хөөж гаргасан болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалаар ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, Гүйцэтгэх захирлаар ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийг албадан биелүүлсний дараа Д.Баасансүрэн миний бие тэй ХХК-ийн хувьцааны 75 хувь буюу 765 ширхэг хувьцааг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Гэтэл нь тус шүүхэд өөрийгөө ХХК-ийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа нь миний эрх ашигт сэргээр нөлөөлж байх тул иргэн Д.Баасансүрэн намайг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-н 1-3, 4/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.14-ний өдрийн дугаар шийдвэр /1хх-н 5-11/, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн дугаар магадлал /1хх-н 12-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.18-ны өдрийн 102/ШЗ2022/01659 дугаар захирамж /1хх-н 20/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 21/, ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 17/04 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх-н 23/, 2017.01.09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1хх-н 24-26/, 2017.01.09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1хх-н 28-29/, 231 тамганы дугаартай нотариатч бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх-н 30-32/, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн2023.04.24-ний өдрийн 2/915 дугаартай шүүхийн шийдвэр тайлбарласан хариу /1хх-н 42-44/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 128/ГХ2023/0101 дугаар Гүйцэтгэх хуудас /1хх-н 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.09.27-ны өдрийн 2434 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-н 119-128/, 2020.10.16-ны өдрийн 4026 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-н0-135/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023.05.04-ний 3069, 2023.05.19-ний 3514 дугаар дүгнэлт /1хх-н7-158,9/, Хаан банкны 5029873591 дугаар дансны хуулга /1хх-н 160-162/, ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 17/04 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх-н 226/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.07.30-ны өдрийн 1839 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-н 247-250/, 2023.08.07-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /2хх-н 32/,

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн дугаар магадлал /1хх-н 73-77/, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.04-ний өдрийн 418 дугаар тогтоол /1хх-н 78-79/, Нийслэлийн Прокурорын газрын 2023.04.25-ны өдрийн 4/1355, 2023.05.09-ний өдрийн 4/1517 дугаар Гомдолд өгсөн хариу /1хх-н 80-81, 82/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.04.25-ны өдрийн 02-154/7868 дугаар албан бичиг /1хх-н 83/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.01-ний өдрийн 4/4052 дугаар албан бичиг /1хх-н 84/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 85/, Нийслэлийн Прокурорын газрын 2022.12.12-ны өдрийн 1/3645 дугаар Гомдолд өгсөн хариу /1хх-н 88/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.17-ны өдрийн 101/ШЗ2021/09627 дугаар захирамж /1хх-н 89-93/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.23-ны өдрийн 101/ШТ2021/00287 дугаар тогтоол /1хх-н 94-96/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-н 97/, ХХК-ийн дүрэм /1хх-н 112-115/, ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 17/04 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх-н 141/, 2023.06.20-ны хариу тайлбар /1хх-н 167-168/, Нийслэлийн Прокурорын газрын 2022.11.11-ний өдрийн 1/3269 дугаар Гомдолд өгсөн хариу /1хх-н 169/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.10.13-ны өдрийн 3681 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-н 184-193/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.03.05-ны өдрийн 614 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх-н 194-202/, 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, 0454 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1хх-н 228, 229/, Нийслэлийн Прокурорын газрын 2023.06.08-ны өдрийн 4/1885, 2023.07.17-ны өдрийн 4/2212 дугаар Хариу мэдэгдэх хуудас /1хх-н 233, 234/, 2023.04.28-ны өдрийн 01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг баталгаажуулах тухай гэрээ /2хх-н 39/,

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: 2023.07.20-ны өдрийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт /1хх-н 230/, 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, 0454 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1хх-н 231, 232/, 2023.07.31-ний өдрийн итгэмжлэл /2хх-н 2/, 2022.08.02, 2023.08.21-ний өдрийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт /2хх-н 8-9, 49/,

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Х.Гантөмөрийн мэдүүлэг /2хх-н 25-28/, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023.08.17-ны өдрийн 9/4-6014 дугаар албан бичиг /2хх-н 41/, Нийслэлийн Прокурорын газрын 2023.08.28-ны 1/4681 дугаар албан бичиг, Ай Ти Эс баланс аудит ХХК-ийн Санхүүгийн шинжээчийн үйлчилгээний тайлан /2хх-н 66, 67-91/, 2023.07.27-ны Мөрдөгчийн санал /2хх-н 92-96/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргасан байх ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохыг, уг гэрээний дагуу ийг уг компанийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ... нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах гэж өөрчилсөн.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч тэй ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, компанийн хувьцааг түүнд худалдах хүсэл зориг байгаагүй, "" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 17/04 дугаар шийдвэрээр компанийн 95 хувийн хувьцааг д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр заасан атал 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" нь хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт үндэслээгүй, гэрээнд зурсан ийн гарын үсэг нь хуурамч болох нь тогтоогдсон, худалдаж авсан гэх хувьцааны үнэ болох 969,000 төгрөгийг төлөөгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай магадлалаар "" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2", "Гүйцэтгэх захирлаар ийг томилсон" гэж бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон тул нь "" ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмших эрхгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэрэгт зохигчдын маргаж буй үйл баримттай холбоотой дараах баримтууд нотлох баримтаар авагдсан. Үүнд:

 

4.1. ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэрт нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэх, ийг захирлаас чөлөөлж, ийг захирлаар томилох, компанийг 2 гишүүнтэй болгож, компанийн шинэчилсэн дүрмийг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах, өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заажээ. /1хх-н 23/

 

4.2. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшдэг 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9690 ширхэг хувьцааг нийт 969,000 төгрөгөөр худалдаж, үлдэгдэл 5 хувь болох 51,000 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа нь д хэвээр үлдэх, худалдан авагч нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан гэжээ. /1хх-н 24/

 

4.3. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд эрх шилжүүлэгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрт оногдох 100 хувиас 95 хувийг д албан ёсоор шилжүүлэх, компани нь татварын өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөргүй, тайланд тусгагдсан болон компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад ХҮ019692 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгөөр бүртгэлтэй, уг тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь энэ гэрээний дагуу хийгдэж байгаа Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 2.4-т заасан төлбөрт багтсан болно, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан ямар нэг хариуцлагыг эрх шилжүүлэн авагч тал шилжүүлж авсан 95 хувийг хариуцах талаар дурджээ. /1хх-н 28/

 

4.4. Дээр дурдсан ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэр, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан гишүүдийн тоо 2, компанийн захирлаар ийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн бүртгэл хийгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байна. /1хх-н 21/

 

4.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, Гүйцэтгэх захирлаар ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх-н 5-11/

 

4.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, Гүйцэтгэх захирлаар ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. /1хх-н 12-16/

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/915 дугаартай албан бичгээр тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалыг тайлбарласан байх ба магадлалаар хуулийн этгээдийн бүртгэл хүчинтэй байснаар нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хийх үндэслэл болсон гэрээ, холбогдох баримтууд хуурамч эсэхийг тогтоолгохоор эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандах ашиг сонирхол нь хязгаарлагдах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гэрээний талаар маргах ашиг сонирхлыг нь сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар тайлбарласан байна. /1хх-ийн 42-44/

 

4.7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалыг үндэслэн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд компанийн захирлаар ийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг сэргээн, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгожээ. /1хх-н 85/

 

4.8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3069 дугаар дүгнэлтэд хуулийн этгээдийн мэдээллийн санд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчийг өөрчилсөн, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авсан, тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. /1хх-н7-158/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3514 дугаар дүгнэлтээр Улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3069 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 1 дэх заалтыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 5774047 регистртэй ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа дуустал хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж өөрчилсөн байна. /1хх-н9/

 

5. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалд улсын бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүнтэй холбоотой талуудын хүсэл зориг, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, тухайн үед бүртгэл хийх үндэслэл болсон баримт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуурамч, хууль бус болох нь тогтоогдоогүй байх боловч маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй, маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоогдохгүй байх хэдий ч нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний шүүхэд маргах ашиг сонирхол байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хувьцаа шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн болохыг тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.

 

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалд ...маргаан бүхий бүртгэлийг хийх үед компанийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлд хавсаргасан баримтуудад хувьцаа шилжүүлэх болсон үндэслэлийг бэлэглэлийн гэрээ гэж заасан атлаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хавсаргасан нь хуульд заасан иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэсэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй, зөрчилтэй байхад улсын бүртгэгч нь үүнийг нягтлан шалгаагүй, бүртгэл хийхээс татгалзаагүй, хууль бус уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх талаар гаргасан хүсэлтийн үндэслэл болж буй бэлэглэлийн гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүд хуурамч эсэх талаар маргах ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэж шүүх бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй... гэж дүгнэсэн байх ба мөн тус магадлалыг тайлбарласан тайлбарт энэ талаар дурджээ. /1хх-н 12-16, 42-44/

 

7. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшдэг 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9690 ширхэг хувьцааг нийт 969,000 төгрөгөөр д худалдаж байгаа талаар дурдсан, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд эрх шилжүүлэгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрт оногдох 100 хувиас 95 хувийг д албан ёсоор шилжүүлж байгаа талаар дурдсан байх ба эдгээр гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байна.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгч тэй эдгээр гэрээг байгуулаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2434 дугаар Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд зурсан гарын үсэг нь ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байх тул хариуцагч нь эдгээр гэрээг байгуулсан гэж үзэх үндэстэй байна. /1хх-ийн 119-128/

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1839 дугаар Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд зурсан гарын үсэг нь ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь эдгээр гэрээг байгуулсан гэж үзэх үндэстэй. /1хх-ийн 247-250/

 

Дээр дурдсанаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх ба эдгээр гэрээгээр зохигчдын хооронд ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах асуудлыг харилцан тохиролцсон байна.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хуульд зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж, мөн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж тус тус зааснаар ХХК-ийн хувьцаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болохын хувьд талуудын худалдах худалдан авах гэрээний зүйл болжээ.

 

Хариуцагч нь ХХК-д эзэмшиж байсан 100 хувийн хувьцааныхаа тодорхой хувийг Д.Мөнхтөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байсан, түүнийгээ бичиж илэрхийлснийг баталгаажуулсан хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд тэрээр ХХК-ийн 95 хувийн хувьцааг д шилжүүлж, улмаар ийг компанийн захирлаар томилж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон Гүйцэтгэх захирлаар томилсны бүртгэл хийгдэж, нь ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч , нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна.

 

10. ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэрт 95 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх гэж бичсэнээр зохигчдын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг үгүйсгэх нь учир дутагдалтай юм.

 

Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон 17/04 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэж гарчигласан Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэх баримт нотлох баримтаар авагдсан ба уг баримтад ... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны 95 хувийг д хувьцаа худалдах гэрээгээр шилжүүлсүгэй... гэсэн байна. /1хх-н 226/

 

Хариуцагч тал нь ийм баримт үйлдээгүй, гарын үсэг зураагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшдэг 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9690 ширхэг хувьцааг нийт 969,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан талаар дурджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнд заасан хувьцааны төлбөрийг төлөөгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд бичигдсэн хувьцааны төлбөрт төлбөл зохих төлбөр төлөгдсөн гэсэн үйл баримтыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч хувьцааны төлбөрийг төлсөн талаар захиргааны хэргийн шүүх дээр хувьцааныхаа төлбөрийг машин хэлбэрээр төлсөн гэж тайлбарлаж байсан боловч иргэний хэргийн шүүх дээр өөрөөр зөрүүтэй тайлбарлаж байх тул хувьцааны төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийг хувьцааны төлбөрийг төлөөгүй гэх тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч өөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт хувьцааны төлбөрийг шаардаж байсан үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Хариуцагчийн өмгөөлөгч нар нь ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тэй байгуулаагүй, компанийн хувьцааг зөвхөн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж маргасан боловч байгуулсан гэх бэлэглэлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй ба зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

13. Хариуцагч нь нэхэмжлэгч БНХАУ-ын нэр бүхий 3 иргэнээс компанийн үйл ажиллагаанд оролцуулах тохиролцоог хийж хөрөнгө оруулалт, санхүүжилтийн мөнгийг авч залилсан үйлдлийн улмаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул уг хэргийг шийдвэрлэтэл ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

 

/Bing Suoyili/, /Liu Quanfu/, /Jia Xiao Wen/ нарын Ховд аймгийн Алтай сумын нутаг Богоч нэртэй газар орших гянт болдын ашигт малтмалын уурхайн тусгай зөвшөөрлийг авч, хамтарсан компани байгуулан хамтран ажиллая хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 10 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 1,135,810,600 төгрөг, 2016-2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд уурхайн үйл ажиллагаанд зориулна гэж 2,101,941,327 төгрөг, нийт 3,237,751,927 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн болон эхнэрийн дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэсэн өргөдлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татсан д холбогдох 1936002200396 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Дээр дурдсан д холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэг нь , нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн маргаантай хамааралгүй юм. Тодруулбал, нь ХХК-ийн 95 хувийн хувьцааг ээс худалдан авсан үйл баримтад БНХАУ-ын нэр бүхий 3 иргэн д залилуулсан гэх гомдлын дагуу шалгаж байгаа эрүүгийн хэрэг хамааралгүй, тусдаа асуудал байна.

 

ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож авахтай холбоотой ийн хохирсон гэх нэр бүхий 3 иргэнээс мөнгө шилжүүлэн авсан үйл баримт нь зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгтэй холбоогүй юм. нь бусдаас мөнгө авсан үйлдлийг шалгаж буй эрүүгийн хэрэг нь зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт хамааралгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

14. Хариуцагч тал нь ХХК-ийн хувьцааны 75 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу компанийн 95 хувийн хувьцааг үнэ төлбөргүй буюу бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө оруулагч нарт шилжүүлэх хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 17/04 дугаартай шийдвэрийг Компанийн тухай хуульд заасны дагуу гаргасан, ХХК-ийн 75 хувийн хувьцааг иргэн Д.Баасансүрэн эзэмших эрхтэй болсон тул нэхэмжлэгч нь компанийн 95 хувийн хувьцааг эзэмших, шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баасансүрэн нь хариуцагч тэй ХХК-ийн хувьцааны 75 хувь буюу 765 ширхэг хувьцааг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2017 онд ХХК-ийн хувьцааны асуудлаар хийгдсэн гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй буюу цаг хугацааны хувьд өмнө байгуулсан гэрээгээр зохигчдын хооронд үүссэн хувьцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч Д.Баасансүрэнтэй гэрээ байгуулсан нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баасансүрэн, хариуцагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй юм.

 

15. Хариуцагч тал нь 2017 онд байгуулсан гэрээний үүргийг 2023 онд шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар магадлалаар түүнийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосонтой холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

16. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн нэхэмжлэгч нь хариуцагч ээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үүргийг шаарлах эрхтэй байх тул хариуцагч нь гэрээний дагуу ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоож, ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч д шилжүүлэхийг хариуцагч д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоож, ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч д шилжүүлэхийг хариуцагч д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/11548 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР