Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2023/02025

 

 

 

 

 

 

 

 

    2023           11            20                                        210/МА2023/02025

 

 

Б.М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М ийн хариуцагч Д.Ц д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, түүний өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.М нь Д.Ц тэй Т ХХК -ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу, бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр байгуулж, нотариатчаар батлуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17/4 тоот албан бичгээр Т ХХК -ийн хувьцаа эзэмшигч Д.Ц нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргахдаа “...Б.М нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсүгэй, Д.Ц ийг захирлаас чөлөөлж Б.М ийг захирлаар томилох, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин шинээр авах, компанийг 2 гишүүнтэй болгох, компанийн шинэчилсэн дүрмийг батлах, тус өөрчлөлтийг ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэх” гэж шийдвэрт гарын үсэг зурж баримтыг үйлдсэн. Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тухайн цаг хугацаанд миний бие хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн байхад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсүгэй гэсэн хэсгийг анзаараагүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,050,000,000 төгрөгийг Ашигт малтмалын газрын дансанд тушаан Л ХХК -ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг худалдан авсан. Д.Ц нь тусгай зөвшөөрлийг Т ХХК руу шилжүүлж ашигтай ажиллаж эхэлмэгц хувьцаагаа буцаах байдлаар тусгай зөвшөөрлийг ашиглах гэсэн шунахай сэдэлтэй байсныг мэдээгүй.

Д.Ц Т ХХК -ийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүртгэлийг хүчингүй болгож, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг гуравдагч этгээд болох Б.М тэй байгуулаагүй, бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлэхээр тохирсон гэж удаа дараа маргаж буй үйлдэл нь нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна гэж үзэж, дээрх гэрээнүүдийг хүчинтэй эсэхийг тогтоосны дараа бүртгэлийн үйл ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлснээр Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа баталгаажиж Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломж бүрдэх юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б.М , Д.Ц нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоож, Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2013 оны 11 дүгээр сард Т ХХК -ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2015 онд Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт байрлах гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийг авахаар сонгон шалгаруулалтад оролцсон. Энэ үед Б.М ийг хөрөнгө оруулагч олоход дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Ингээд БНХАУ-ын иргэн Б.С , Лю Чуан Фу, Жиа Шиао Вэн нар хөрөнгө оруулалт хийж, улмаар тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааны 75 хувийг эзэмшинэ. Б.М нь компанийн хувцааны 25 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлж, гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар тохиролцсон. Гадаадын хөрөнгө оруулагч Жиа Шиао Вэн өөрийн эзэмшлийн Э ХХК -ийн нэрээр 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/017 дугаартай хамтран ажиллах гэрээг Л ХХК -тай байгуулсан. Ингээд сонгон шалгаруулалтад оролцоход хөрөнгө оруулагч дээрх гадаадын гурван иргэн сонгон шалгаргуулалтад зориулж нийт 1,135,810,600 төгрөгийг Б.М ийн болон түүний эхнэр Х.Уранчимэгийн дансанд шилжүүлснийг Б.М 1,050,000,000 төгрөгийг төрийн санд тушааж, тусгай зөвшөөрөл Л ХХК -ийн нэр дээр гарсан. 2016 оны 4 сараас хайгуулын үндсэн ажлыг миний бие гардан удирдан зохион байгуулж хийж, хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сард Л ХХК -аас өөрийн эзэмшлийн Т ХХК -д шилжүүлэн авсан. Б.М нь надад Т ХХК -ийн хувьцааны 75 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад шилжүүлнэ, мөн тэд намайг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад компанийн хувьцаанаас тодорхой хувийг үнэ төлбөргүй өгнө” гэж хэлсэн, би ч тэдний тохиролцоог мэдэх тул Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг үнэ төлбөргүй буюу бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө оруулагч нарт шилжүүлэх хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэрийг Компанийн тухай хуульд заасны дагуу гаргасан. Цаашид уг шийдвэртэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлэх ажилд миний бие оролцоогүй, Гэтэл миний хүсэл зоригоос гадуур, огт мэдээгүй, хувьцаа эзэмшигчийн шийдвэрээс зөрүүтэй, хуурамч гарын үсэг бүхий 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан тухай авах, эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэх Т ХХК -ийн дүрэм зэргийг улсын бүртгэлд гаргаж, бүртгэл хийлгэсэн байсан бөгөөд хожим Захиргааны хэргийн шүүхээс уг бүртгэлийг хүчингүй болсон.

Б.М бид хоёрын хооронд Т ХХК -ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо болоогүй, надад компанийн хувьцааг түүнд худалдах хүсэл зориг байгаагүй. Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт ямар гэрээгээр хувьцааг шилжүүлэхээр заасныг үндэслэж тухайн гэрээгээр компанийн хувьцааг шилжүүлэх ёстой бөгөөд Т ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн 17/04 дугаар шийдвэрээр компанийн 95 хувийн хувьцааг Б.М д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр заасан атал компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ нь хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт үндэслээгүй байна. Түүнчлэн, эрх шилжүүлэн авагч тал болох Б.М ийн гарын үсгүүд хуурамч болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Б.М нь худалдаж авсан гэх хувьцааны үнэ болох 969,000 төгрөгийг надад төлөөгүй, бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд хүсэл зоригоос гадуур, хууль бус арга, замаар Б.М нь Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг эзэмших эрхгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор шаардах эрх Б.М д байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний нөхөр Б.С нь 2015-2019 онд өөрийн түнш, БНХАУ-ын нэр бүхий иргэдийн хамт Т ХХК -ийн эзэмшилд байгаа Ховд аймгийн Алтай сумын нутагт орших уурхайд олон тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг тус компанийн 75 хувийн хувьцааг эзэмших нөхцөлтэйгөөр Б.М д итгэн шилжүүлсэн. Гэвч Б.М нь дээрх уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компанийн хувьцааны 95 хувийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч, улмаар 2019 онд уурхайгаас хөөж гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлалаар Т ХХК -ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийг албадан биелүүлсний дараа Д.Б миний бие Д.Ц тэй Т ХХК -ийн хувьцааны 75 хувь буюу 765 ширхэг хувьцааг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэтэл Б.М нь тус шүүхэд өөрийгөө Т ХХК -ийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоож, Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/11548 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

5.1. Гуравдагч этгээдийн хуулийн дагуу үүссэн эрхийг хамгаалаагүй. Хариуцагч Д.Ц нь Д.Б тэй 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээг Д.Ц болон Б.М нарын хооронд хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал шийдвэрлэгдснээс хамаарч Д.Б тэй гэрээ байгуулсан Д.Ц нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Д.Б гийн нөхөр БНХАУ-ын иргэн Б.С нь тус компанийн хөрөнгө оруулагч байх бөгөөд нэхэмжлэгч Б.М нь Б.С ыг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байхад хууль ёсны дагуу өмчлөх эрх шилжүүлж авч буй Д.Б гийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй. Гуравдагч этгээд Д.Б нь Б.М , Д.Ц нарын хооронд байгуулсан гэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг удаа дараа гаргасан байхад хүлээж аваагүй, түүний шүүхэд мэдүүлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Түүнчлэн, анхан шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн, гуравдагч этгээд Д.Б , БНХАУ-ын иргэн Б.С нарын хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон хэрэгт шинээр ирсэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарт танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулан хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэнгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг шүүх хуралдаан давхацсан талаарх баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгч Б.М д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн асуудлыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байх тул үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Б.М ийг БНХАУ-ын иргэн Б.С нарыг залилсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 1936002200396 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байхад шүүх үүнийг харгалзан үзээгүйэгч Б.М д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх санал гаргасан байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй, ямар шалтгаанаар иргэний хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь БНХАУ-ын иргэн Б.С нарын 3 иргэнээс Ховд аймгийн Алтай сумын нутаг Богоч нэртэй газар орших гянт болдын ашигт малтмалын уурхайн тусгай зөвшөөрлийг авч, хамтарсан компани байгуулан хамтран ажиллая хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015-2019 онд их хэмжээний мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Б.М ийг яллагдагчаар татсан. Уг эрүүгийн хэргийн хүрээнд шалгагдаж байгаа Ховд аймгийн Алтай сумын нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг "Талст молор” ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн хувьцааны 75 хувийг Б.М нь нэр бүхий гадаадын иргэдэд шилжүүлж, хамтарсан компани байгуулна гэж итгүүлэн залилсан гэх үйл баримтыг иргэний маргаантай шууд холбоотой, хамааралтай юм. Учир нь Б.М гадаадын иргэдээс мөнгө шилжүүлж авсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр халхавчлан Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг дээрх тусгай зөвшөөрлийн хамт өөртөө шилжүүлэн авч, улмаар 2019 он хүртэл үргэлжилсэн үйлдлээр залилсан үйлдлийг шалгаж байгаа бөгөөд Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа, эрх болох тусгай зөвшөөрөл нь эрүүгийн хэрэгтэй шууд хамааралтай үйл баримт байхад шүүх анхаарч үзээгүй, хэт өнгөц дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

5.3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоолсон. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь гэрээний үндсэн дээр үүссэн гэж үзсэн боловч төрийн захиргааны байгууллагын бүртгэл эрх бүхий шүүхээс хүчингүй болсон нь гэрээний эрх зүйд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Б.М ийг бүртгэсэн бүртгэл хууль бус гэж үзэж, хүчингүй болгосныг хариуцагч Д.Ц д хамаатуулан түүнийг биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоолсон нь эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Д.Ц д холбогдуулан үүрэг үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэрээний үүрэгтэй шууд хамааралтай гэж тайлбарладаг бөгөөд захиргааны акттай холбоотой маргаанд хариуцагч Д.Ц ийг буруутгах боломжгүй юм. Гэвч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг үүрэг үүссэн гэх гэрээний хугацаанаас хойш 6 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулсан эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүрэг үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн бол гэрээ байгуулсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үүргийн хүрээнд хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь нийтийн эрх зүйн маргаанд хамаарах тул анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй, шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн, үргэлжлүүлэн шийдвэрлэсэн захирамж, тогтоол гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хэргийн оролцогчдын маргааны зүйлд дүгнэлт өгөхдөө хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

5.4. Зохигчдын маргаж буй үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгч чадаагүй. Хэргийн оролцогчдын маргааны зүйл буюу нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн хариу тайлбараас авч үзвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байгуулсан эсэх асуудлаар маргасан байдаг. Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Ингэхдээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №2434 шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №1839 шинжээчийн дүгнэлтийг үнэлж, Д.Ц болон Б.М нар гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэхдээ хариуцагчаас гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1839 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нотлох баримт бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Тодруулбал, уг шинжээчийн дүгнэлт нь Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ дээрх Б.М ийн гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.М ийн гэх гарын гарын үсгүүдтэй дүгнэлтийн 1, 2 дугаар заалтаар “тохирно”, 3, 4 дүгээр заалтаар “тохирохгүй” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд уг дүгнэлтийн хавсралт баримтууд хэрэгт авагдаагүй байна. Гэтэл хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа дээрх гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.М ийн гарын үсэг зураагүй болох нь нотлогддог. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой гэрээнүүд дээр Б.М гарын үсэг зурсан эсэхийг нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт нь дотроо болон бусад дүгнэлттэй зөрүүтэй, бүрдэл дутуу зэрэг эргэлзээтэй байхад үнэн зөв гэж үнэлсэн нь буруу. Мөн бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т заасан тохиолдолд хийсэн гэж үзнэ. Гэтэл хувьцаа эзэмшигчийн шийдвэрээс зөрүүтэй, худалдах хүсэл зориг байгаагүй, хуурамч гарын үсэгтэй гэрээнүүдийг анхан шатны шүүх байгуулагдсан гэж үзсэн нь хууль бус юм.

Хэргийг шийдвэрлэхдээ агуулгын зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн гэсэн атлаа хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэрт 95 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх гэж бичсэнээр зохигчдын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг үгүйсгэх нь учир дутагдалтай” гэж өрөөсгөл, логикийн зөрчилтэй дүгнэлт хийсэн. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь заалтаар “...бэлэглэлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй ба зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэжээ. Гэвч Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээг заавал бичгээр үйлдэж, гэрээ байгуулахыг шаарддаггүй, хоёр талт хэлцлийн шинжтэй, нэг талт гэрээний төрөлд хамаардаг. Д.Ц ийн хувьд компанийн хувьцааг Б.М д худалдах хэрэгцээ, шаардлага анхнаасаа байгаагүй, энэ тухай талуудын тохиролцоо хийгээгүй, хүсэл зориг байгаагүй. Мөн Т ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээс зөрүүтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж Захиргааны хэргийн шүүх дүгнэн Б.М ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл хүчингүй болсон байхад тэдгээрт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

5.5. Б.М нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй. Зохигчийн хооронд дээрх гэрээнүүд огт байгуулагдаагүй талаар хариуцагч Д.Ц нь Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарласаар байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт анхаарч нэг талыг барьж хэргийн оролцогчдод ялгавартай хандсанд гомдолтой байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэх компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь компанийн эрх шилжүүлэх гэрээтэй уялдаатай байх ба эхний гэрээний үүрэг буюу худалдан авсан гэх хувьцааны үнийг төлөөгүй тохиолдолд дараагийн гэрээ байгуулагдах үндэслэлгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой нөхцөл юм. Нэгэнт ийм гэрээ байгуулагдаагүй учир гэрээний зүйл болох хувьцааны үнийг төлөх үүрэг үүсэхгүйгээс гадна тухайн гэрээтэй холбоотой шаардах эрх ч үүсэхгүй. Хэрэв нэхэмжлэлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тухайн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа бол Б.М худалдан авсан зүйл буюу хувьцааны үнийг хэрхэн төлснөө баримтаар нотлох үүрэгтэй. Т ХХК -ийн улсын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд Д.Мөнхтөрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар “хувьцааны үнийг автомашинаар төлсөн” гэж тайлбарласан атлаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хувьцааны үнийг бэлэн мөнгөөр төлсөн” гэж илт зөрүүтэй тайлбарласан. Гэрээний зүйлийн үнийг төлсөн, төлөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т тус тус заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй. Худалдан авагч гэх Б.М нь гэрээний зүйлийн үнийг төлөөгүй, төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй учир хариуцагч Д.Ц нь нэр бүхий компанийн хувьцааг Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу түүнд шилжүүлэх үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгчийн шаардсанчлан худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг Д.Ц д үүссэн гэх байдал хангалттай тогтоогдохгүй байгаа тул “үүсээгүй үүргийг гүйцэтгүүлэх” шаардлага байх үндэслэлгүй. Б.М нь Иргэний хуулийн 9.4.3-т заасны дагуу шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.

5.6. Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохын өмнөхөн мэдэгдсэн нь хэргийн материалд авагдсан. Шүүх хуралдааны товыг шүүх зохих журмын дагуу мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Харин хариуцагчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан болохоос 1 цаг 30 минутын өмнө өмгөөлөгч Р.Мэндсайханаас утсаар мэдсэн байдаг. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нотлох баримт ирээгүй гэж хойшилсоноос хойш шүүгчийн туслахаас лавлахад нотлох баримт ирээгүй, хурлын тов гараагүй гэсэн хариултыг өгч байсан. Хэдийгээр шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч лавлах үүрэгтэй боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн нь орон нутгийн шүүхэд зарлагдсан шүүх хуралдааны мэдэгдлийг анхан шатны шүүхэд ирүүлж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Б.М ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд хуульд заасан журмаар мэдэгдсэн бол өөр шүүхэд товлон зарлагдсан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Түүнчлэ, шүүх хуралдааны бэлтгэл хангагдаагүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэгт авагдсан нотлох баримтыг танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б болон түүний төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн нь шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох шүүхийн мэдэгдэх хуудсын хамт шүүхэд гаргаж өгсөн боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20959 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтын зохицуулалтад хамаарч байна. Иймээс хурлын товыг гуравдагч этгээдэд урьдчилан бичгээр мэдэгдэх шаардлагатай байсан. Д.Б нь анхан шатны шүүхэд 3 удаа бие даасан шаардлага гаргаж, тухай бүр шүүгчийн туслахтай очиж уулзахад нэг ч удаа шүүх хуралдааны тов мэдэгдэж байгаагүй. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэнд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 28 өдрийн 1/4681 дугаартай албан бичгээр ирсэн 28 хуудас нотлох баримтын талаар мэдэгдээгүй, танилцуулаагүй. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32023/19527 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг танилцуулаагүй, захирамж гарсныг мэдэгдээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай учраас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

6.2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг удаа дараа үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Гуравдагч этгээдийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т ХХК -ийн 75 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Дараа нь Б.М , Д.Ц нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Т ХХК -ийн хувьцааны 95 хувийг Б.М эзэмших эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Д.Б өөрөө болон түүний нөхөр Т ХХК -ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Б.С бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор нэхэмжлэл, хүсэлтийг гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19527 дугаартай захирамжаар 3 дахь удаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх уг бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас удаа дараа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгийг зөрчиж, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хязгаарласан. Хэрэв шүүх бие даасан шаардлагыг үндэслэлгүйүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх уг бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас удаа дараа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 2 удаа дараа ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг шүүгчийн захирамжууд нь эрх зүйн үндэслэлгүй, хэргийн оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна.

6.3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шийдвэр гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн боловч хэргийг шийдвэрлэхдээ тухайн асуудлыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.М д холбогдуулан Т ХХК -ийн хувьцаатай холбогдуулан гуравдагч этгээд болох Д.Б , БНХАУ-ын иргэн Б.С нарыг залилсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.М д холбогдох эрүүгийн 1936002200396 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг харгалзан үзээгүй, ямар учир шалтгаанаар иргэний хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Д.Б , Б.С нарыг маргаанд хамааралгүй гэж дүгнэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татахаас татгалзсанд гомдолтой байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн дээрх эрүүгийн хэрэг нь хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэх асуудалтай ямар ч холбоогүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй хамтарсан компани байгуулна буюу Т ХХК -ийн хувьцааны 75 хувийг өгнө гэж итгүүлэн залилсан гэх үйл баримттай холбоотой болохыг шүүх зөв үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Дээрх байдлаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь хууль бус юм.

6.4. Гуравдагч этгээдийн хуулийн дагуу үүссэн эрхийг хамгаалаагүй. Хариуцагч Д.Ц нь Д.Б тэй 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг Д.Ц болон Б.М нарын хооронд хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал шийдвэрлэснээс хамаарч Д.Б тэй гэрээ байгуулсан Д.Ц нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Д.Б гийн БНХАУ-ын иргэн Б.С нь тус компанийн хөрөнгө оруулагч, нэхэмжлэгч Б.М нь Б.С ыг залилсан гэж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байхад хууль ёсны дагуу өмчлөх эрх шилжүүлж Д.Б гийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй, тухайн асуудлыг дүгнэх боломжгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэрч Л ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Гантөмөрийн мэдүүлэгт “...хөрөнгө оруулагч Хятадын компанид Талст молор ХХК-ийн хувьцааг шилжүүлнэ гэж байсан” гэх, “...мөнгийг хятад хүн гаргаад Талст молор ХХК-ийн данс pyy хийгээд, тэр хүн Ашигт малтмалын газарт тушаасан” гэх мэдүүлгийг анхан шатны шүүхээс үнэлж, дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед Б.С нь Т ХХК -ийн Гянтболдын уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зардлыг төлдөг байсан бөгөөд Б.М нь компанийн хувьцааг өөртөө шилжүүлж авсан байсан. Тухайн хувьцааны шилжилт хийгдсэн улсын бүртгэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосноор Д.Ц нь албан ёсоор компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчин төгөлдөр болсон. Д.Б нь Т ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц тэй  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 0453 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэтэл улсын бүртгэлд компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг шүүхийн шийдвэрээр хязгаарласныг мэдсэн бөгөөд Д.Баасүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасныг анхан шатны шүүхээс хэрхэн үзсэн нь ойлгомжгүй. Гуравдагч этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, хуулийн дагуу олж авсан өмчлөх эрхийг зөрчиж, гуравдагч этгээдийн итгэл үнэмшлийг хамгаалаагүй шийдвэр гаргасан.

6.5. Гэрээ байгуулсан гэх цаг хугацааны хувьд тооцвол Д.Б , Б.С болон бусад хөрөнгө оруулагч нар 2015 онд үйл ажиллагаа явуулдаггүй “X” тайлантай Т ХХК -д хөрөнгө оруулалт хийж Ховд аймгийн Алтай сумын нутаг Богоч нэртэй газар гянт болдын ашигт малтмалын уурхайн тусгай зөвшөөрлийг авч, хамтран ажиллахаар тохиролцон, улмаар 2019 он хүртэл хөрөнгө оруулж, ажиллаж байсан талаарх 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Гантөмөрийн мэдүүлэг, хариуцагч Д.Ц ийн тайлбар зэргээр нотлогддог. Энэ нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнээс өмнө "хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компани байгуулна” гэж тохиролцсоныг хангалттай тогтоогдож байхад шүүх анхаарч үзээгүй, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан бөгөөд Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 2434 тоот дүгнэлтээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан Ц.Ц-ийн гарын үсэг шинжилгээнд ирсэн загваруудтай тохирч байна гэдэг. Үүнийг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний 2.6-д худалдан авагч нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Ц.Ц гэрээний 2.6-д өөрөө төлбөрөө аваад бүрэн дуусгасан. Энэ талаар ямар нэгэн асуудал байхгүй. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.М ийг 95 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Ингэж хүчингүй болгосноороо нэхэмжлэгч Ц.Ц-ийн өмнө нь хувьцаа эзэмшиж байсан эрх нь сэргэхгүй гэдгийг тухайн тодорхой заасан. Энэ магадлалаар өнөөдрийн иргэний хэрэг үүсэх үндэслэл болсон. Ц.Ц 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 95 хувийн хувьцааг шилжүүлэхдээ 1704 тоот хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргасан. Тус тогтоолын 1 дэх заалтад “Хувьцааг бэлэглэх гэрээгээр шилжүүлэх” гэдэг үг оруулсан байдаг. Тухайн өдрөө худалдах худалдан авах гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулаад улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Захиргааны хэргийн шүүх зөрүүтэй баримт гэж үзсэн. Тогтоол дээрээ бэлэглэл гэж бичээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Үүний зөрүүг арилгах шаардах эрхийг нээж өглөө гээд улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх энэ хүрээнд дүгнэлт хийсэн. Өнөөдрийн байдлаар Ц.Ц , Б.М д бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлсэн ямар нэгэн бичгийн гэрээ байхгүй, худалдах, худалдан авах гэрээ байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч нар хурлын товыг боломжит хугацаанд товлоогүй гэдэг тайлбарыг гаргадаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10113595 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.1.1-д заасны дагуу захирамж гарсан. Үүнийг хэргийн оролцогч нар хангалттай мэдэж байсан. Мөн процессын хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг товыг шүүхээс өөрөө лавлах үүрэг нь зохигч нарт байдаг. Шүүх хурлын тов мэдэгдэх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Ц.Ц гэрээ байгуулаагүй гэж байгаа бол өөрөө нотолно. Бидний зүгээс компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн учраас энэ гэрээний үр дагаврыг шаардах эрх нь байгаа. Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл гэрээг цуцлаагүй, татгалзаагүй, энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан. Өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж байна. Энэ хэрэг үүсээд 5 сар болсон. Хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан. Ийм учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Эрүүгийн маргаан нь иргэний хэргийн маргаантай хамааралгүй асуудал гэж үзсэн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа. Шүүхийн маргааны харьяалалд хамаарахгүй учраас шүүх шийдвэрээ зөв гаргасан. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Ц д холбогдуулан Б.М , Д.Ц нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Б.М ийг компанийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс “...Б.М нь 2015 оны 3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, Т ХХК -ийн 95 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Хариуцагч эс зөвшөөрч, “... Б.М бид хоёрын хооронд Т ХХК -ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо болоогүй, надад компанийн хувьцааг түүнд худалдах хүсэл зориг байгаагүй, ... эрх шилжүүлэн авагч тал болох Б.М ийн гарын үсгүүд хуурамч болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон...” гэх үндэслэлээр татгалзсан бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...Т ХХК К-ийн 75 хувийн хувьцааг иргэн Д.Б эзэмших эрхтэй болсон тул нэхэмжлэгч Б.М нь компанийн 95 хувийн хувьцааг эзэмших, шаардах эрхгүй” гэх тайлбарыг гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.  Үүнд:

3.1. Т ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэрээр  “...Б.М нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэх, Д.Ц ийг захирлаас чөлөөлж, Б.М ийг захирлаар томилж, компанийг 2 гишүүнтэй болгож, компанийн шинэчилсэн дүрмийг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах, өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна./1хх23/

3.2. Д.Ц , Б.М нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Д.Ц нь Т ХХК -ийн 2015 оны балансанд тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээ 1,020,000 төгрөг бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий нийт 10200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9690 ширхэг хувьцааны эрхийг шилжүүлэх, худалдан авагч Б.М нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгах нөхцлийг харилцан тохиролцжээ./1хх24-25/

3.3. Талууд мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Д.Ц нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны эрхээс 95 хувийн хувьцааны эрхийг Б.М д шилжүүлэх үүрэг хүлээсэн байна./1хх28/

3.4. Дээрх хоёр гэрээ болон холбогдох баримт бичгийг үндэслэн Т ХХК -ийн улсын бүртгэлд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж, тус компани 2 гишүүнтэй, гүйцэтгэх захирлаар Б.М ийг бүртгэжээ./1хх21/

3.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлалаар “нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно./1хх12-16/

3.6. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Т ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд компанийн захирлаар Д.Ц ийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг сэргээн, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон /1хх85/ боловч шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3069, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3514 дугаар дүгнэлтүүдээр тус тус бүртгэлийг түдгэлзүүлсэн байна./1хх157-158/

4. Талууд гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

 4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

4.2. Тодруулбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр заажээ.

4.3. Талууд гэрээг бичгээр байгуулж, худалдагч талыг төлөөлж Д.Ц , худалдан авагч талыг төлөөлж Б.М нар гарын үсэг зурсан байна./1хх24-25, 28/ Энэ гэрээний худалдагч Д.Ц гэсний ар талд зурсан гарын үсэг Д.Ц ийн гарын үсгийн загвартай тохирсон болохыг тогтоосон бичгийн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2334 дугаартай дүгнэлт хэрэг авагдсан байна. /1хх-119-128/

4.4. Талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4-т Т ХХК -ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшлийн 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцаанаас 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 969,000 төгрөгөөр худалдаж байна” гэж, гэрээний 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан” гэж тус тус тусгасан байна.

4.5 Дээрхээс дүгнэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзнэ. Гэрээ  хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.6. Нэхэмжлэгч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Т ХХК -ийн 95 хувийн хувьцааны эрхийг нэхэмжлэгч Б.М ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Ц д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Харин Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг Б.М д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхад анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу байна. Давж заалдах шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, дээрх алдааг залруулна.   

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дугаар дүгнэлтэд “...2017 оны 01 сарын 09-ний өдрийн Т ХХК -ийн итгэмжлэл гэсэн баримтын дунд хэсэгт захирал гэсний ард “Д.Ц ” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц ийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 09 гэсэн огноотой компанийн эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтын гэрээ байгуулсан хэсгийн шилжүүлэн авагч гэсний дор “Б.М ” гэсний ард зурагдсан гарын үсэг болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний байгуулсан хэсгийн худалдан авагч гэсний дор “Б.М ” гэсний ард зурагдсан гарын үсэг зэрэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.М ийн гэх гарын үсгийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дугаар дүгнэлтэд “...2017 оны 01 сарын 09-ний өдрийн Т ХХК -ийн дүрмийн 5-р хуудасны доод хэсэгт хувьцаа эзэмшигчид гэсний ард, “Д.Ц ” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц ийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Мөн дээрх баримтын хувьцаа эзэмшигчид гэсний ард, “Б.М ” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.М ийн гэх гарын үсгийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэжээ. Эдгээр нь талуудын худалдах, худалдан авах гэрээний маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.  Иймд “шинжээчийн 2 дүгнэлт зөрүүтэй, нэхэмжлэгч Б.М хоёр өөр тайлбар гаргасан байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн” гэх хариуцагч талын давж гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

7.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0764 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Ц ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлалаар “нэхэмжлэгч Д.Ц ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т ХХК -ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “гүйцэтгэх захирлаар Б.М ийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна./хх5-11, 12-19/

7.2. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс нэхэмжлэгч Б.М ийн шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хуулийг буруу хэрэглэсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

7.3. Нэхэмжлэгч Б.М ийг бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа байдал баримтаар тогтоогдсон боловч энэ нь Б.М , Д.Ц нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргийн маргаантай хамааралгүй, тусдаа эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Учир нь нэр бүхий Хятад улсын иргэдээс мөнгө авсан үйлдлийг Б.М т холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь зохигчийн хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт хамааралтай, эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс “шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн” гэх хариуцагч талын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

7.4. Хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын “...итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй” гэх агуулгаар гомдол гаргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хангахгүй орхиж, гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэнд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тов мэдэгдэх баримтаас үзвэл, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч тал болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

7.5. Гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг шүүх танилцуулаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Хэргийн баримтаас үзвэл, гуравдагч этгээд Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ч.Даваасүрэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэл олгосон /2хх2/ байна. Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, баримтад Ч.Даваасүрэн гарын үсэг зурсан байна. Иймд дээрх гомдол үндэслэлгүй.

7.6. Гуравдагч этгээд Д.Б нь Б.М , Д.Ц нарт холбогдох 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй байна. Учир нь гуравдагч этгээд нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй байгааг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М , Д.Ц нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК -ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нарын тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

 

 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                       Д.ЦОГТСАЙХАН