Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2023/00647

 

 

 

 

 

 

 

 

 

03 11 9 153/ШШ03/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, ын нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг,гийн ын -р давхар байрны давхар тоотод байрлах, " ХХК /захирал А./,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг,гийн ын -р давхар байрны давхар тоотод оршин суух, овогт ын нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******,

Нэхэмжлэгч: Х.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С. нар оролцов.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Т.******* нь 01 оны 0 дугаар сарын 15-ны өдрөөс 01 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуус хугацаанд 0 ажилчинтай бригад ахалж, ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн А блокны барилгын карказны ажлыг 110,000,000 төгрөгийг ажлын хөлстэйгээр гэрээг овогтой болон ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. ... ХХК-ийн овогтой д 01 оны 0 дугаар сарын 15-ны өдөр суурийн түвшинг барилгын зургийг зохигчтой ярьж дээшлүүл хэмээн удаа дараа хэлж анхааруулж байсан. Гэвч М. зүгээрээ суурь ухсан ажлын хөлсийг нэмж олгоно хэмээн ажил хийлгэсэн. Манай бригадын 19 ажилчин, түүний гэр бүлийн хүмүүс ажлын хөлсөө надаас нэхэж утсаар залгаж, гэрт ирж дарамж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. ...Мөн 19 хүний хөлс нэхэг би хувиасаа 3,880,000 төгрөгийг 10 хүнд нь хувааж өгсөн тул итгэмжлэл авах шаардлага байхгүй би бие даагаад нэхэмжлэл гаргаад явчих боломжтой болж байгаа юм. Харин Р., Б., Х., Б., Б., Н., Б., Ц. нарт тус бүр 1,140,000 төгрөгөөр бодож нийт 9,10,000 төгрөг өгөөгүй байна.

Иймд манай бригадын ажлын хөлс 18,000,000 төгрөг, анх гэрээ хийсэн ажпын хөлс, 110,000,000 төгрөгөөс хүлээн авсан 95,000,000 төгрөгийг хасаад үлдсэн аваагүй байгаа 15,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг ХХК болон М. нараас гаргуулж өгнө үү.

...01 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 0-ны өдөр хүртэл манай бригад карказны ажил хийхээр тохиролцсон юм. Карказныхаа ажил гэдэг нь бетон арматур хийдэг юм. Бид тухайн ажлыг хийхээр ярилцаад гэрээ байгуулаад, нийт 110,000,000 төгрөгийн карказны ажил хийхээр ХХК-ийн захирал А. захиралтай н. инженер гээд бид 110,000,000 төгрөгийн нийт ажил хийгдэхээр ажлын гэрээ хийгдсэн. Тус ажлыг гүйцэтгээд 95,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус ажлыг машин механизмаар хийх боломжгүй болсон учир гар аргаар суурь ухах шаардлагатай болсон. Иймээс суурийг гар аргаар бригадаараа буюу 0 хүнээр ухуулсан. Үүний хөлсөнд 18,000,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна, гэрчээ дагуулж ирсэн байгаа. Тус суурийг ухах ажлыг 19 хоногийн хугацаанд 0 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн. Эдгээр хүмүүсийн цалинг компанийн захирал А.ийн аав М. гэх хүнд тухайн суурийг ухахад ус гарч ирээд машин механизмаар ухах боломжгүй болсон тухай хэлэхэд манай бригадыг гараар ухаж янзалж өгөхийг хүссэн. Тус ажлыг гараар ухаж гүйцэтгэсэн хүмүүс надтай -7 жил хамтарч бригадаар ажиллаж ирсэн. Бид гэрээнд заагдаагүй ажлыг хийхэд хүрэхэд М. нь барилгын зургийг зохиосон хүнтэйгээ холбогдоод суурийг ухуулмаар байна гэсэн. Бид гараар ухахад асуудалтай нэлээн хүнд ажил болно гэж хэлсэн. Гэтэл М. хэлэхдээ зураг хийсэн хүн маань зөвшөөрөхгүй байна, тийм болохоор гараар ухаж өгөхийг хүсэж, ажилласан хүмүүсийн цалинг гаргаж, тусад нь гэрээнд заагдаагүй энэ цалинг нь гаргаж өгнө гэж ярилцаж тохирсон юм. Эхлээд сууриа ухаж байж карказныхаа ажилд орох учраас яалт ч үгүй суурийг нь гараар ухах ажил руу орсон. Тус газар нь 01 оны 0 дугаар сарын 4-ний өдрөөс эхлээд 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл ухагдаж байж, дараа нь суурь гарч ирсэн. Суурь ухахдаа усан дотор ухаад, бид эхлээд ул сууриа цутгаж эхлээд цутгасан ул маань усан дотор дахиж живж гарч ирээд түүнийгээ буцаад булах ажил гарсан. Одоо ажлыг гараар хийгдэхээс аргагүй, техник механизмаар хийгдэх боломжгүй болсон тул бид гараар ухсан учраас хийсэн ажлынхаа хөлсийг гэрээнээс тусад нь нэхэмжилж байгаа юм. Техник машин механизмаар хийгдэх боломжгүй ажил байсан учраас л гараар хийгдсэн. Ажилчдын цалин давсан мөнгөөрөө нөхөгдөөд олгогдоод явдаг, зарим нэг нь өгөгдөөгүй байж байгаа. Цалинг өгнө гэж хэлээд жил гаруй явж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өгч үзсэн боловч эвлэрсэнгүй. Ажилчид маань надаас цалингаа нэхдэг, гэрт байнга ирж дарамтад ч гэх үү дээ ийм байдалтай байна. Би тухай хүмүүсийн өмнөөс нь ярилцаад амаар шийдчихсэн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байж авч өгөхөөс аргагүй болоод байна. Энэ аар М.тай уулзахад өгнө, би чамд амласан бол амласан гэж хэлээд жил явж байна. Сүүлдээ гар утсаа ч авахгүй байгаа... Гэрээ хийх гээд өөрсдөө ирсэн юм. Тэгээд манайхан бетон карказны бригад болохоор хар шал гэдэг ажлыг хийхгүй. Харин пронт шат, довжооны ажлыг бид өөрсдөө хийнэ гэж хэлсэн... Пронт гэдэг нь дээврийн давхар дуусангуут дээр нь хүрээ маягтайгаар хийгддэг юм. Шатны довжоо гэдэг нь гадна ын доош ордог шат довжоо юм... Шат, довжоог гадна нэг шатыг хийгээгүй. Хамгийн сүүлд 09 дүгээр сарын 01-ний өдөр цалин өгсөн... Манайх хар шал хийдэг бригад биш... Манайх хар шалыг хийхгүй гэж хэлэхэд тантай би тусад нь тохиролцоно гэсэн... Шат довжооны ажил гэхээр дотор ын шат бүгд хийгдсэн. Гадна д нэг шат довжоо хийгдээгүй... Пронт, гараашны карказ бүгд хийгдсэн... Гар аргаар суурь ухсан ажлыг би М., А. нарын аль аль нь мэдэж байгаа. Тухайн үед би бүгдтэй нь л ярилцаад байсан... мэргэжлийн 8 хүн, туслах ажилчид 1 гээд нийт 0 хүн ажиллаж байсан... Ажилчдын цагийн бүртгэлээр гаргасан. Хугацааны хувьд тохиролцсон зүйл байхгүй... гэв.

. Нэхэмжлэгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Суурийн ажлыг хийхээр цутгасан юм. Гэтэл ус гарч ирсэн. Хийсэн ажил үр дүнгүй болсон юм. Гэтэл ХХК болон М. нь нэгэнт эхэлсэн ажлыг дуусгаж гараар ухаад өгөөч гэсэн. Тухайн ажил итгэлцэл дээр амаар тохиролцоод бид ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэв тухайн суурийг хийгээгүй байсан бол барилга баригдаж улсын комисс хүлээж авахгүй байсан. Гэтэл М. нь цалин өгөхгүй гэх агуулгатай зүйл хэлж байгаа... гэв.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд нэр бүхий 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ы ХХК болон М. нарт холбогдуулан гаргасан ажлын хөлс 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

ХХК нь ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг барихаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 01 оны 0 дугаар сард гэрээ байгуулсан. Энэхүү барилга нь Азийн хөгжлийн санхүүжилтээр баригдах барилга байсан. ХХК нь ******* аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын В блокын барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Т.*******тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 01 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байгуулсан байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний нийт хөлс 110,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 40 хоног гэж тохиролцсон. Ингээд ХХК-ийн зүгээс Т.*******ы дансаар 75,000,000 төгрөгийг, өөрт нь бэлнээр 0,000,000 төгрөг, нийт 95,000,000 төгрөг өгсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахад ажлын гүйцэтгэл дутуу байсан. Тухайлбал: шат, довжоо, пронтон, граш болон зоорийн давхарын хар шалыг хийгээгүй байсан. Т.******* нь ажлаа орхиод явчихсан, утас нь холбогдохгүй, хамт ажиллаж байсан хүмүүс нь цалин хөлсөө аваагүй, холбогдож чадахгүй байна гэж ярьж байсан.

Барилгын ашиглалтанд өгөх хугацаа, үүргийг ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө хүлээсэн учир хувь хүмүүстэй гэрээ хийж, дахин хөлс төлж дутуу ажлуудыг гүйцэтгүүлж дууссан. ХХК нь ******* аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг 03 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Т.******* нь ажлын гүйцэтгэлд 95,000,000 төгрөгийг авсан боловч хамтран ажиллаж байсан хүмүүстээ хөлсийг нь өгөөгүй хохироосон, тэдэнд ХХК нь ажлын гүйцэтгэлийн үнийг өгөөгүй гэж тайлбарладаг гэсэн. Компаний зүгээс Т.*******тай гэрээ байгуулсан бөгөөд бусад нэхэмжлэл гаргасан иргэдтэй гэрээ байгуулаагүй, Т.******* нь хэн хэнтэй хамт ажил гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.

Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлснээс ХХК нь барилгын -р давхрын хэв хашмалын ажлыг иргэн Ш.аар 1 сая төгрөгийн хөлстэйгээр, гадна довжоо, аваарын шатны суурь, грашны пандусыг иргэн А.тай 7 сая төгрөгөөр тохиролцон, пронтоны хэв хашмал, угсрах, цутгалтын ажпыг 4 сая төгрөгөөр, зоорийн давхрын шал, грашны шалны ажлыг иргэн Лхагвапүрэвээр 7 сая төгрөгөөр нийт 30 сая төгрөгийн нэмэгдэл ажлын хөлс төлж гүйцэтгүүлсэн байдаг.

Гэрээний үүргийн гүйцэтгэл зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулахаар Т.*******ыг хариуцагчаар татан ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 03 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 807 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр, уудын хооронд 01 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8. дахь хэсэгт заасан арбитраар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзсан.

Гэтэл Т.******* нь бригадын ажилчдын хөлс гэсэн нэрээр нэр бүхий хүмүүсээс итгэмжлэл хийлгэн шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд нэр бүхий 8 хүнтэй ХХК нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон эсвэл хөдөлмөрийн харилцаанд оролцуулахаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд эдгээр иргэдийн ажил олгогч биш юм. Харин нэр бүхий 8 хүний ажил олгогчийн хувьд Т.******* нь хариуцагч болно.

ХХК болон гэрээний нөгөө болох Т.*******ы гэрээний үүргийн хувьд хэн аль нь маргах боломжтой боловч Арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр ууд гэрээгээр тохиролцсон байх тул гэж дүгнэж шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрээний ууд шүүхээр шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцоогүй шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд нэр бүхий 8 хүний итгэмжлэлтэй гэх Т.*******ы гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, мөн ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

... ХХК нь М.Амарсайханы төрсөн хүү А.ийн удирдан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга барихаар ХНХ Яамтай 01 оны 0 дугаар сард гэрээ байгуулан ажил гүйцэтгэж эхэлсэн байдаг.

Ажлыг гүйцэтгэх явцдаа каркас угсралтын зарим ажлыг гүйцэтгүүлэхээр бригад ахалж ажилладаг гэх Т.*******тай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэсэн. М.Амарсайханы хувьд ХХК-тай ямар нэгэн хамааралгүй бөгөөд барилгын ажил гүйцэтгэх явцад сонирхож очих, өөрөө олон жил барилгын ажил гүйцэтгэсний хувьд хувийн зүгээс хүүдээ зөвлөгөө өгч байсан гэдэг.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******тай хариуцагч М.Амарсайхан нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, харилцаа холбоо үүсгээгүй болно.

...М.Амарсайхан нь ХХК-ийн захирал биш бөгөөд ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн этгээд биш, Т.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул хариуцагч биш юм... гэжээ.

4. Нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 17-нй өдрийн 17 дугаартай 153/ШЗ03/0094 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Р., Б., Х., Б., Б., Н., Б., Ц. нараас Т.*******д олгосон итгэмжлэлүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв, 01 он гэх гараар бичсэн бичвэртэй цагийн бүртгэлийн дэвтэр, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, Т.*******ы ХААН банк дахь 5845357895 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн Сити Лэнд ХХК-ийн захирлаас гаргасан тэнхлэг тавьж өгсөн тухай тодорхойлолт, түүнд хавсаргасан кадастрын зураг 3 хуудас,

Хариуцагч аас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ээс гаргасан тайлбар, итгэмжлэл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 807 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, М.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

5. Шүүхээс нэхэмжлэгч Т.*******ы өмгөөлөгч Ж.ын хүсэлтээр ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 03 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж;

а/ Нэхэмжлэгч нарын хариуцагч ХХК болон М. нараас ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,

б/ Нэхэмжлэгч нарын ХХК-д холбогдуулан гаргасан ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

. Нэхэмжлэгч Х., нэхэмжлэгч бөгөөд Р., Б., Б., Б., Н., Б., Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нараас шүүхэд анх ХХК болон М. нараас 33,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Х., нэхэмжлэгч бөгөөд Р. нарын 7 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******аас нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагч ХХК болон М. нараас ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах, мөн ХХК-иас ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

3. ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Т.******* нарын 9 хүнээс ...Манай ажлын бригад ХХК-тай гэрээ байгуулж, ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын карказ угсралтын ажлыг хийх туслан гүйцэтгэгчээр оролцсон. Тус барилгын суурийг машин механизмаар ухах боломжгүй болсон учир гар аргаар суурь ухах шаардлагатай болсон тул ХХК-ийн захирал А., түүний аав М., инженер н. нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр манай бригад 0 хүний бүрэлдэхүүнтэй 01 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс 01 оны 0 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх буюу 19 хоногийн хугацаанд суурь ухах ажлыг гүйцэтгэсэн.

Уг ажил нь манай бригадын ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нээс тусдаа хийгдсэн ажил юм. Бид энэхүү гараар суурь ухах ажилтай холбоотой ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Харин М.гаас танай бригадын ажилчид өдрийн хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг юм, тэр цалингаар чинь ажлын хөлсийг тооцож өгье гэж хэлснээр нэг хүний ажлын өдрийн хөлс 0,000 төгрөгөөр тооцож ажиллуулсан ба ажил дууссаны дараа энэ аар хариуцагч нарт хэлэхэд, төлж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд, гараар суурь ухах ажлын хөлс 18,000,000 төгрөгийг хариуцагч ХХК болон М. нараас нэхэмжилж байгаа... гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч ХХК болон хариуцагч М.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... ХХК нь ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Т.*******тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 01 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байгуулж, нийт ажлын хөлс 110,000,000 төгрөгөөр тохиролцсон ба 75,000,000 төгрөгийг Т.*******ы дансанд, 0,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 95,000,000 төгрөг өгсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахад ажлын гүйцэтгэл дутуу, Т.******* нь ажлаа орхиод, утас нь холбогдохгүй явчихсан тул манай компани хувь хүмүүстэй дахин гэрээ байгуулж, дутуу хийсэн ажлыг 30,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн.

ХХК нь бригад ахалсан Т.*******тай гэрээ байгуулсан, харин нэр бүхий 8 нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй учир эдгээр хүмүүст ажил олгогчийн хувьд Т.******* хариуцагч болох юм. Мөн уудын хооронд байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд Арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон... гэж,

4.1. Харин хариуцагч Б.гийн хувьд ...******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын карказ угсралтын зарим ажлыг гүйцэтгүүлэхээр бригад ахалж ажилладаг Т.*******тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г ХХК хийсэн. М. нь Т.*******тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, харилцаа холбоо үүсээгүй тул хариуцагч биш... гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргана.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...4075374 регистрийн дугаартай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 807 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ******* аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 03 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, 01 оны цагийн бүртгэлийн дэвтэр, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, нэхэмжлэгч Т.*******ы ХААН банкны харилцах 5845357895 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компанийн гүйцэтгэх захирал гийн бүртгэгдсэн байх бөгөөд ХХК нь иргэн Т.*******тай 01 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

5.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгчөөс тус гэрээнд зурагдсан гарын үсэг Т.*******ы гарын үсэг биш гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба шинжээч нь ...шинжилгээнд ирүүлсэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэгч гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.*******ы гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно... гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

5.3. Нэхэмжлэгч Т.*******ы ХААН банкны харилцах 5845357895 тоот дансны хуулгаар түүний дансанд 01 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс 01 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 75,000,000 төгрөг шилжин орсон байна.

5.4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт Т.******* ахлагчтай барилгын бригад нь 01 оны 0 дугаар сарын 30-ны өдрөөс 01 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гараар суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна.

. Талуудын маргааны зүйл нь ...Гар аргаар суурь ухсан 0 хүний 19 өдрийн ажлын хөлс нийт 18,000,000 төгрөгийг гаргуулах... гэж, хариуцагч нарын зүгээс ...уудын хооронд байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд Арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон... хэмээн маргажээ.

.1. Зохигчийн хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нд зурагдсан гарын үсэг Т.*******ы гарын үсэг мөн эсэхэд нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргаагүй, мөн ХХК нь гэрээний дагуу ажлын хөлс нийт 110,000,000 төгрөгөөс Т.*******д 95,000,000 төгрөг өгсөн аар ууд маргаагүй байна.

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

7.1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ...Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно... гэж тус тус заасан.

7.. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т ...Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ..., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно... гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ууд хоорондоо эрх, үүргийнхээ аар хүсэл зоригоо илэрхийлэх, нөгөө нь тухайн хүсэл зоригийг хүлээн авсан байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд уудын хооронд харилцан тохиролцсон гэж үзэх, улмаар нэг нь үүрэг хүлээж, нөгөө д гэрээний үүргийн дагуу шаардах эрх үүсэх юм.

Хэдийгээр нэхэмжлэгч буюу бригадын ахлагч Т.******* нь ХХК-ийн хооронд ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажил гүйцэтгэх гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулаагдаагүй ч зохигчид хооронд амаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, нэхэмжлэгч ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Э.Өсөхбаяр, М.Алтангэрэл нарын мэдүүлгээр нотлогдож байна.

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д ...Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заажээ.

Дээрх үйл баримтаас харахад Р., Б., Б., Б., Н., Б., Ц., Х. нар нь уг хэргийн нэхэмжлэгч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

7.4. Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Т.*******тай тохиролцсон гараар суурь ухах ажлын хөлс төлөх үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.******* нь ХХК-иас Иргэний хуулийн 3.1-д зааснаар шаардах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

8. Нэхэмжлэгч Т.******* нь тухайн гараар суурь ухах ажлыг 01 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс 01 оны 0 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 19 хоног хийж гүйцэтгэсэн, энэ нь ажилчдын цагийн бүртгэл болон шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Сити Лэнд ХХК-ийн захирал Н.Алдарын гаргасан тодорхойлолт бүхий баримт, түүнд хавсаргасан кадастрын зургаар нотлогдоно гэж тайлбарладаг.

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.

8.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэх бөгөөд Сити Лэнд ХХК-ийн захирал Н.Алдарын гаргасан тодорхойлолт бүхий баримт, түүнд хавсаргасан кадастрын зураг бүхий баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл уг баримтууд нь хуулбар хувь, гарын үсэг зурагдаж, тамга, тэмдэг дарагдаагүй байхаас гадна тухайн үйл баримт нь хөндлөнгийн бусад баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болно.

8.3. Түүнчлэн, нэхэмжлэгч Т.*******ы барилгын ажлын бригад нь тухайн гараар суурь ухах ажлыг 01 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс 01 оны 0 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 19 хоног хийж гүйцэтгэсэн гэх боловч нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...миний бие Т.******* нь 01 оны 0 дугаар сарын 15-ны өдрөөс 01 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуус 0 ажилчинтай барилгын ажлыг хийсэн... гэх тайлбар, мөн Т.******* болон ХХК-ийн хооронд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 01 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байгуулсан гэх огноо зэргээс харахад, нэхэмжлэгч нарын барилгын суурийг гараар ухах ажлыг 01 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хийсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

8.4. Харин Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт Т.******* ахлагчтай барилгын бригад нь 01 оны 0 дугаар сарын 30-ны өдрөөс 01 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гараар суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн нь энэхүү дэвтрийн 1-3 дугаар хуудсанд авагдсан Хийгдэх ажил хэсэгт; Суурийг гараар ухах, гар тэгшилгээ, ус соруулах, суурийн ухалт, гараар тэгшлэх, усыг соруулах, гар ухалт хийх, гараар ухах, ус соруулах, гар ухалт гэх утгатай бичигдэж, он, сар, өдөр гэх хэсэгт; 01..30-01.07.04 өдөр, мөн Зааварчилгаа өгсөн хүний гарын үсэг гэх хэсэгт; нийт ажилчдын гарын үсэг зурагдсан зэрэг үйл баримтаар тус тус тогтоогдож байх ба тухайн ажилласан гэх өдөрт 1 хүний өдрийн 0,000 төгрөгөөр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Т.*******ы шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Э.Өсөхбаяр, М.Алтангэрэл нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

8.5. Ингэхдээ гараар суурь ухах ажлыг 01 оны 0 дугаар сарын 30-ны өдөр 10 хүн, 01 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 хүн, 01 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 13 хүн, 01 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 хүн, 01 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 хүн хийж гүйцэтгэж, ажилласан болох нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт тухай бүр зааварчилгаа өгч, зурагдсан ажилчдын гарын үсгээр тогтоогдож байна.

9. 01 оны 0 дугаар сарын 30-ны өдөр суурийг гараар ухах ажлыг 10 хүн өдрийн 0,000 төгрөгөөр ажилласан гэж үзвэл 00,000 төгрөг, 01 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 хүн өдрийн 0,000 төгрөгөөр 900,000 төгрөг, 01 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 13 хүн өдрийн 0,000 төгрөгөөр 780,000 төгрөг, 01 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 хүн өдрийн 0,000 төгрөгөөр 1,080,000 төгрөг, 01 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 хүн өдрийн 0,000 төгрөгөөр 1,00,000 төгрөг, нийт 4,380,000 төгрөгийн цалинтай гараар суурь ухах ажлыг гүйцэтгэсэн байна гэж шүүхээс дүгнэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3-т ...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, хариуцагч М.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар М. нь уг хэргийн хариуцагч биш гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Т.******* нь ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компанийн гүйцэтгэх захирал гийн бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч Т.*******ы би М.тай харилцан тохиролцсон гэх үйл баримт нотлогдохгүй байгаа учир түүнийг уг хэргийн хариуцагч гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.*******ы гараар суурь ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 4,380,000 төгрөгийг ХХК-иас гаргуулан, үлдэх 13,0,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, М.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 85,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

13. ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Х., нэхэмжлэгч бөгөөд Р. нарын 7 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар нь...хариуцагч ХХК болон М. нараас ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах, мөн ХХК-иас ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд шүүхэд төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс шаардлагыг тус тусад нь дүгнэж, шийдвэрлэсэн болно.

13.. Нэхэмжлэгч Т.******* анх шүүхэд 03 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар Т.*******ыг 19 ажилтныг шууд төлөөлөх эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч ХХК нарын хооронд 01 оны 0 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г нэг аас ХХК-ийн захирал А., нөгөө аас Т.******* нар байгуулсан болох нь нотлогдсон.

13..1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д ...Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заажээ.

13... Иймд, нэхэмжлэгч Р., Б., Б., Б., Н., Б., Ц., Х. нар нь уг хэргийн нэхэмжлэгч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 117.1-д зааснаар Р. нарын 8 хүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

13.3. Нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч ХХК нарын хооронд 01 оны 0 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8. дахь хэсэгт Хэрвээ маргаантай асуудлаар ууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ гэжээ.

13.3.1. Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ж. нараас ...******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандахаас өмнө тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ХХК-ийн захирал А., М., Т.******* нар уулзахад эвлэрээгүй. Хариуцагч нарын зүгээс ******* аймгийн анхан шатны шүүхээр асуудлаа шийдүүлье шүүхдээ өг гэсэн учраас шүүхэд хандсан, мөн уг маргаан нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны хувьд хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандсан... гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй.

13.3.. Учир нь, зохигчид эвлэрүүлэн зуучлалын шатанд шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн уг хэрэг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяалал буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлд хамаарахгүй юм.

13.3.3 Үүнээс үзэхэд, зохигч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргааныг шүүхээр бус арбитраар хянан шийдвэрлүүлэхээр гэрээндээ тусгайлан заасан байна.

13.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т ...Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ аар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ... гэж, мөн хуулийн 5.1.1-д ...энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана..., хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 5.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 5.1.1, 5.1.3-5.1.8, 5.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... тус тус заажээ.

13.4.1. Иймд, хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Т.*******ы хариуцагч ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 11, 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ы ******* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,30,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******, Р., Б., Б., Б., Н., Б., Ц., Х. нарын ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 85,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ориглсайханд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН