Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 05

 

 

 2024       03        19                                           206/МА2024/00005

 

Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00685 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******, тоотод оршин суух, Бууралынхан овогт гийн  нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, Жаргалант сум, , , тоотод оршин суух, Ховд аймгийн тойргийн нотариатч, Адууч овогт т холбогдох 

“Ховд аймгийн нотариатч Б.ийн гэрчилсэн 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 096, 09 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай ” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б., хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн Улсын бүртгэлийн Э-161000450, 840058 нэгж тайлбарын дугаартай газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд 5,000,000 /Таван сая/ төгрөгөөршилжүүлэхээр, Ховд аймгийн Жаргалант сумын 3-р ын үйлдвэрийн -р *******ны 1 тоот 20,000мкв талбайтай газраас 9841.2 мкв газрыг, 10001 мкв газрыг тус тус хүлээн авагч талд шилжүүлэх хууль бус гэрээг баталжээ. Учир нь нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад З.Долгор гэх эмэгтэй үнийн дүнгээ асгаж бичүүлвэл татвар төлөхгүй гэж хэлээд хууль бусаар нотариатчаар үнийн дүнгээ асгажбичүүлсэн бөгөөд нотариатчийн хажууд мөнгө тоолж өгч авалцсан асуудал байхгүй юм. Ц.Цэцэгмаа нь тухайн үедээ хууртагдаж 096, 09 дугаартай хууль бус гэрээ байгуулснаа мэдмэгцээ Ц.Цэцэгмаагийн Хаан банкны 58452469 дугаартай данс руу газрын төлбөр гэж хийсэн 20.000.000 төгрөгийг З.Долгорын Хаан банкны 584520298 дугаартай данс руу тус тус буцаалт хийсэн. Би 2023 онд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй очиж уулзахад 09, 096 дугаартай гэрээнүүдийг манай гэр бүлийн газрын хувийн хэрэгт хийчихсэн байсан. Тухайн үедээ би З.Долгорын данс руу мөнгийг нь буцааж хийгээд хууль бус гэрээнь цуцлагдсан юм байна гэж ойлгосон бөгөөд Долгор ч бас надад тэгж ойлгуулчихаад дээрх гэрээнүүдийг газрын хувийн хэрэгт хийчихсэн байснаас шалтгаалж миний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх эрхээ эдэлж чадахгүй байна.

1.2 Мөн Ц.Цэцэгмаа нь 1985 ондтой гэр бүл болсон. Дээрх газрууд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-дгэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийнгишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ. Нөхөр бидний дундын эд хөрөнгө юм. Би тухайн үедээ өөрийн нөхөроос бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй болно. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна, 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна,128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 128.4-т Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээсэргээлгэх эрхтэй гэжээ. Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэрлэгчдийн дундын хөрөнгийн бүрэлдэхүүнд байгаа эсэхийг гэрчлэхдээ уг эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлсэн баримт бичиг, татвар, хураамж төлсөн баримт нотолгоог үндэслэл болгоно. Мөн Улсын бүртгэлийн Э-161000450, 840058 нэгж тайлбарын дугаартай Ховдаймгийн Жаргалант сумын 3-р ийн үйлдвэрийн -р *******ны 1 тоот 20,000 мкв талбайтай газрын төлбөрийг 2022 оны 1 ******* улирал төлбөр 1,400,000 төгрөг, 2022 оны 1-р улирал 2,395 төгрөг, 2022 оны 2 дугаар улирлын төлбөр 44,685 төгрөг, 2023 оны 1 ******* улирлын төлбөр 44,685 төгрөг, 2023 оны 2 дугаар улирлын төлбөр 4,904 төгрөгийг тус тус Төрийн сангийн 10016100943 тоот дансанд нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл миний эзэмшил өмчлөлд байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нотариатч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ Иргэний хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан гэрчилдэг ба гэрээний гол нөхцөл нь оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгддэг. Гэрээний зүйлийн үнэ нь гэрээний гол нөхцөл болохын хувьд гэрээнд оролцогч талуудын тохиролцсон үнийн дүнг нотариатч гэрээний эх бэлтгэхдээ тусгаж гэрчилдэг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэхэд хувийн татвар төлдөг байхаар хуульчилсан ба энэхүү заалт 2018 оны 01 ******* сарын 01-ний өдрөөс хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Газар эзэмших эрхийг үнэ төлбөртэй, үнэ төлбөргүй гэсэн 2 янзаар шилжүүлж болох ба аль ч тохиолдолд татвар төлдөг. Тухайлбал газар эзэмших эрхийг үнэ төлбөртэй шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд гэрээн дээрхи үнийн дүнгээс 10 хувиар, үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон тохиолдолд тухайн газрын суурь үнэлгээний 10 хувиар татвар төлдөг. Тэгэхээр үнийн дүнг асгаж бичсэн тохиолдолд татвараас *******лөгдөнө гэсэн ойлголтбайхгүй. Мөн тухайн иргэдийн ход байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг бэлнээр биш дансаар шилжүүлэн өгсөн талаар гэрээнд тусгасан байдаг. Нэхэмжлэгч Цэцэгмаа хууль бус гэрээ байгуулснаа мэдмэгцээ тухайн үед яагаад нотариатад хандаагүй вэ гэдэг асуудал байна. Гэрээ хууль бусаар гэрчлэгдсэн тохиолдолд талууд нотариатад хандаж гэрээг хүчингүй болгуулах, цуцлуулах үйлдэл хийлгэх боломжтой байдаг. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нөхөроос бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй талаар нэхэмжлэлдээ дурьджээ. Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл эрхлэх зааварт тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч, хамтран эзэмшигчээс бичгээр гаргасан зөвшөөрөл нотариатаар гэрчлүүлж авах талаар заасан байдаг ба харин гэр бүлийн гишүүдээс буюу эхнэр, нөхрөөс зөвшөөрөл авах талаар зохицуулалт байдаггүй. Тус газар нь нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн дангаар эзэмшдэг хөрөнгө байсан ба энэ тохиолдолд нотариатч гэр бүлийн гишүүн буюу нөхрийн зөвшөөрөл авч гэрээг гэрчилдэггүй. Нотариатч миний бие хуульд заасан эрх, үүргийнхээ *******нд талуудын ход тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу гэрчилсэн ба хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00685 дугаар шийдвэрээр:

3.1  Нотариатын тухай хуулийн 31 ******* зүйлийн 31.3, 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн Ховд аймгийн тойргийн нотариатч Б.ийн гэрчилсэн 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 096, 09 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1  Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь Ховд аймгийн Жаргалант сумын 3-р   Үйлдвэрийн -, 19 хаягт *******лах, нэгж тайлбарын 840058 дугаартай 20,000 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар жилийн хугацаатай эзэмшдэг.

2. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн Улсын бүртгэлийн Э-161000450, 840058 нэгж тайлбарын дугаартай Газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд 5,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр  Ховд аймгийн Жаргалант сумын 3-р ын үйлдвэрийн -р *******ны 1 тоот 20.000 мкв талбайтай газраас 984.2 м.кв газрыг, 1001,5 м.кв талбайтай газрыг тус тус эрх хүлээн авагч талд шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь тухайн үедээ хууртагдаж 096, 09 дугаартай хууль бус гэрээ байгуулснаа мэдмэгцээ Ц.Цэцэгмаагийн Хаан банкны 58452469 дугаартай данс руу газрын төлбөр гэж хийсэн 20.000.000 төгрөг, 4,500.000 төгрөгийг 3.Долгорын Хаан банкны 584520298 дугаартай данс руу тус тус буцаалт хийсэн. 2023 онд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй очиж уулзахад 09, 096 дугаартай гэрээнүүдийг манай гэр бүлийн газрын хувийн хэрэгт хийчихсэн байсан. Тухайн үедээ би 3.Долгорын данс руу мөнгийг нь буцаан хийж цуцлагдсан юм байна гэж ойлгосон. 3. Хариуцагч 3. Долгор нь нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад тэгж ойлгуулчхаад дээрх гэрээнүүдийг газрын хувийн хэрэгт хийчихсэн байснаас шалтгаалж миний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

4. Ц.Цэцэгмаа нь 1985 ондтой гэр бүл болсон. Дээрх газрууд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126. 1 гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ. Нөхөр бидний дундын эд хөрөнгө юм бт тухайн үедээ өөрийн нөхөроос бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй болно.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна, 128.2. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 128.4. Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэжээ. Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3. Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэрлэгчдийн дундын хөрөнгийн бүрэлдэхүүнд байгаа эсэхийг гэрчлэхдээ уг эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлсэн баримт бичиг, татвар, хураамж төлсөн баримт нотолгоог үндэслэл болгоно.

5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Улсын бүртгэлийн Э- 161000450, 840058 нэгж тайлбарын дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 3-р ын үйлдвэрийн -р *******ны 1 тоот 20.000мкв талбайтай газрын төлбөрийг 2022 оны 1-р улирал төлбөр 1,400,000 төгрөг, 2022 оны 1-р улирал 2,395 төгрөг, 2022 оны 2 дугаар улирлын төлбөр 44,685 төгрөг, 2023 оны 1 ******* улирлын төлбөр 44,685 төгрөг, 2023 оны 2 дугаар улирлын төлбөр 4,904 төгрөг Төрийн сангийн 10016100943 тоот дансанд нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл Ц.Цэцэгмаагийн эзэмшил, өмчлөлд байна. Нотариатын тухай хуулийн 31 ******* зүйлийн 31.1.6.хуульд заасан бусад үндэслэлээр.

6. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00685 дугаартай шийдвэрийн

үндэслэх хэсэгт “...Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 840058 нэгж тайлбарын дугаартай, газрын хувийн хэрэгт 096, 09 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн Ц.Цэцэгмаагийн хүсэлт, эрх хүлээн авагч Н.Энхжин, Д.Гарам нарын хүсэлт холбогдох баримтууд авагдсан. Энэ нь нотариатаар газар эзэмших эрхийг эрхийг шилжүүлсэн гэрээг гэрчлүүлсний дараа нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн хүсэлт зоригийн дагуу хийгдсэн үйлдэл болохыг нотлох юм. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 04 ******* сарын 0-ны өдрийн А/120 дугаартай шийдвэрийг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын 3-р , Үйлдвэрлэлийн-, 1 хаягт *******лах, нэгж тайлбарын 840058 дугаартай 10011 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшихээр Н.Энхжин газар эзэмших эрхийг олж авсан...” гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.2. Нотлох баримтыг ихэд хянан холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5.Хариуцагч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд гэрээ хэлцэл гэрчлэх тухай асуудал яригдаж байгаа. Тус 46.-д зааснаар “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно” гэсэн зохицуулалт байдаг. Тухайн газар нь өмчлөлийн биш Ц.Цэцэгмаа гэдэг хүнд улсаас 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар байсан. Энэ дээр нөхрөөс нь албан ёсны итгэмжлэл авах зохицуулалт байхгүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэрээ хэлцлийг гэрчлүүлж байгаа бол хуульд заасан журмыг баримталж гэрчлүүлэх ёстой гэсэн заалт байгаа. Түүнээс биш хамтран эзэмшигч биш бол зөвшөөрөл авах ямар нэгэн шаардлага байдаггүй. Нотлох баримтыг хэрэгт хийсэн гэдэгт надад тайлбарлах зүйл байхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь Ховд аймгийн тойргийн нотариатч Б.ийн гэрчилсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 096, 09 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иргэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, 840058 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, газрын татвар төлсөн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас маргаан бүхий 20,000м2 талбай бүхий газрын хувийн хэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг авч хэрэгт хавсаргуулжээ. 

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”маргаан бүхий газар эзэмших гэрээг нотариатч гэрчлэх үед талууд нотариатын дэргэд үнэ тохиролцсон асуудал байхгүй, газрын мөнгийг гэрээний талууд бэлнээр биш дансаар шилжүүлсэн байдаг, нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нөхөроос бичгээр зөвшөөрөл авах шаардлага байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Анхан шатны шүүх “нотариатч талуудын ход байгуулсан газар эзэмших гэрээг гэрчлэхдээ хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал ”анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Нэхэмжлэгч талын “нотариатчийн дэргэд газрын үнийг тохиролцсон, Ц.Цэцэгмаа нь бодит байдал дээр Н.Энхжинд 10 сая, Д.Гарамд 10 сая нийт 20 сая төгрөгөөр газар эзэмших эрхээ шилжүүлсэн байхад нотариатч Н.Энхжинд 5 сая, Д.Гарамд 5 сая нийт 10 сая төгрөгөөр газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээг гэрчилсэн нь хууль бус юм” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

6.2 Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46. дахь хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно” гэжээ.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээнд Ц.Цэцэгмаагийн нөхөрийн нэр байхгүй, зөвхөн нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэр дээр газар бүртгэлтэй байсан тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдааоос зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.

6.3 Хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 096, 09 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг “хууль зөрчсөн, гэм буруутай” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэг, дугаар зүйлийн .1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 12 дугаар зүйлийн 12.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР