Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/04836

 

 

 

 

 

 

 

 

03 оны өдөр

сар 08 р 184/ШШ03/0483

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******жгин овогт *******ын ******* /РД: *******. Хаяг:  дүүрэг, *******-р хороо, ******* сити ******* байр, 3-7 тоот

Хариуцагч: овогт /РД: /. Хаяг: дүүрэг, 1-р хороо, тоот

Хариуцагч: нэгтгэл /РД: /. Хаяг: дүүрэг, 3-р хороо, Энгельс өөрийн байр

Гэм хорын хохиролд ,15, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Н., хариуцагч нэгтгэл -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, хариуцагч Н.Аюурзанын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б.******* нь 0 оны 1-р сарын 10-ны өдөр 17 цагийн орчим дүүргийн таван шарын автобусны буудлын орчим зам хөндлөн гарч байтал 944 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн тролейбус мөргөж осол гарсан. Автобусанд мөргүүлж унахад маш их айж сандарсан ба тухайн үед толгой, нуруу хэсгээр халуу дүйгэж өвдөж, баруун талын гар хавдсан байдалтай хөдөлгөж болохгүй байсан. Тролейбусны жолооч надад ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж үзүүлээгүй бөгөөд цагдаагийн дуудлага өгөлгүй хаяж явсан. Тухайн үед Цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш ирээрэй гэж хэлээрэй гэж хариу өгсөн. Өөрийн биеэр гэмтлийн эмнэлэгт төрсөн дүү Д.Мөнх-Эрдэнийн хамт очиж үзүүлэхэд баруун гарын шуу яс хугарсан, цуурсан байж болзошгүй байх тул гараа хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй гээд гарт нь гипс тавьж, дахиад ирж үзүүлээрэй гэж хэлсэн.

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр Б.*******ын биед баруун шуу ясны цууралт гэмтэл тогтоогдсон тухайн гэмтэл нь хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор ийн 03 оны -р сарын 7-ны өдрийн 37 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Тус тогтоол жолооч Н. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган гэснийг зөрчсөнөөс Б.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Гэвч Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлд Авто хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох талаар хуульчилсан байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Зөрчилд холбогдогч Н.Аюурзаныг Зөрчлийн тухай хуулиар Тээврийн цагдаагийн албанаас торгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.******* нь Сутайн буянт зах дээр туслах ажилтан хийдэг. Сарын үндсэн цалин 1,00,000 төгрөгийн цалин хөлс авдаг.

Хариуцагч Э. нь  нэгтгэл -т хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул хамтран хариуцах ёстой гэж үзсэн. Тус зам ослоос хойш нэхэмжлэгч нь ажлаа хийж чадалгүй өнөөдрийг хүртэл гэртээ байна. Сард 1,00,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан ба ажилдаа явалгүй 4 сар болсон тул ажилгүй байсан хугацааны хөлс 4,800,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх эм тариа авсан зардал 85,310 төгрөг, унааны мөнгө 80,010 төгрөг, нийт ,15, төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Н.Аюурзанын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Н. нь нэгтгэлийн -ын дугаар баазад жолоочоор ажилладаг. Би 0 оны 1-р сарын 10-ны өдрийн орой 18 цаг орчимд ажлын маршрутаар явж, 5 шарын тойрог хавьцаа түгжрэлд зогсож байсан. Гарц гарамгүй зорчих хэсгээр гэнэт нэг эмэгтэй автобусны хажуугаас гүйж орж ирсэн. Тухайн үед гудамжны замын гэрэлтүүлэг бүүдгэр, харагдах орчин муу байхад автобусны талд ачааны хэрэгслүүд байсан. Явган зорчигч харагдаагүй, гэнэт автобусны хажуугаас орж ирсэн. Тээврийн цагдаагийн газар нэхэмжлэгч нь дарга буучих гэсэн учраас 4 дүгээр эгнээнд буусан гэж ярьдаг. Нэхэмжлэгчийн дарга н.Санжаа гэх хүн тухайн үед буруутай үйлдэл гаргачихлаа, би аваад явъя, цагдаа, эмнэлэг дуудаад хэрэггүй гээд аваад явсан. Нэхэмжлэгч Б.******* миний буруутай үйлдлээс боллоо гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хүү утсаар холбогдож 400,000 төгрөг өгвөл шүүх цагдаагийн байгууллагаар явахгүй гэж хэлсэн. Би мөнгө өгч чадахгүй гэтэл шүүхээрээ шийдүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед манай дагалдан жолооч н.Энхбат хамт явж байсан. Намайг Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нэгтгэл -ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: 0 оны 1-р сарын 10-ны өдөр дүүргийн таван шарын буудлын орчим манай байгууллагын дугаар баазын 944 УНП улсын дугаартай троллейбусыг жолооч Н. жолоодон явж байгаад зам осол гаргасан. Жолооч Н. нь 01 оны 1-р сарын 17-ны өдрийн Б/853 тушаалаар нийтийн автобусны жолоочоор ажилд авсан. Нэхэмжлэгч нь Сутайн буянт зах дээр туслах ажилтнаар ажилладаг гэсэн байна. Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, хуулийн 49.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд харилцан тохиролцож хуулийн 70 дугаар зүйлийн 70. дугаарт заасан хөдөлмөрийн гэрээг дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр хуульчилсан. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байх тул цалинд нэхэмжилсэн 4,800,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөнгөн гүүр эмнэлгийн баримтууд, Эмийн сангуудын төлбөрийн баримт, Шатахууны төлбөрийн баримтууд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 03 оны дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 03 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 01/185 дугаар Сутайн буянт зах ХХК-ийн тодорхойлолт,

Хариуцагч нараас гаргасан баримтууд: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 03 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/583 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н., нэгтгэл нарт холбогдуулан гэм хорын хохиролд ,15, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам осол гарч миний эрүүл мэндэд гэм хор учирсан гэж, хариуцагч Н. татгалзлын үндэслэлээ тухайн осол нь нэхэмжлэгчийн илтэд болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарсан, нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардлыг төлөхөд татгалзахгүй, олох ёстой байсан орлого, шатахууны зардлыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч нэгтгэл -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч ажил эрхэлдэг эсэх нь эргэлзээтэй, нотлогдохгүй байна гэж тус тус тайлбарласан.

Хариуцагч Э. нь 0 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд 9-44 УНП улсын дугаартай троллейбус жолоодож дүүрэг, Таван шарын тойргоор буцаж эргэх үйлдэл хийж байхдаа нэхэмжлэгч Б.*******ыг мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зөрчил гаргажээ.

Зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны 03 оны дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай магадалгаа, 03 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэл, Тээврийн прокурорын газрын прокурорын 03 оны  дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 03 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 0*******17 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтаас үзэхэд Н.Аюурзаныг уг осолд гэм буруутай гэж үзэн хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-71/

Дурдсан баримтуудад хариуцагч Н.Аюурзаныг 0 оны 1 дугаар сарын 10-ны өдөр Toyota chaser маркын 97-77 УБЗ улсын дугаартай автомашин жолоодож байхдаа явган зорчигч Б.*******ыг мөргөж гэмтээсэн болохыг тогтоосон тухай дурдсан нь илтэд алдаатай болжээ.

Тээврийн прокурорын газрын прокурорын 03 оны  дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд тэмдэглэгдсэн гэрч Б.*******, Н. гараас авсан мэдүүлгүүд, зохигчийн тайлбараар Toyota chaser маркын 97-77 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож, нэхэмжлэгч Б.*******ыг хүргэж өгөхөөр явж байсан бөгөөд гарцны гэрлэн дохио дээр зогсох үед нь Б.******* бууж яваад троллейбусанд мөргүүлсэн нь нотлогдоно.

Хариуцагч Н. нь нэгтгэл -т троллейбусны жолоочоор ажилладаг байсан бөгөөд осол гарах үед албан үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тухай тушаал, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. хх-ийн 130, 131/

Иргэний хуулийн 498 дугаар 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хамтран хариуцуулахаар нэгтгэл -ыг хариуцагчаар татан шаардлага гаргасан ба хариуцагчаа сонгох, нэхэмжлэлийн шаардлагаа хуваарилах, эсхүл хамран хариуцуулахаар шаардах эсэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, 03 оны дугаар сарын 1-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтүүдэд нэхэмжлэгч Б.*******ын биед баруун шуу ясны цуурал гэмтэл тогтоогдсон, дээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эдгэрэлт удаашрах нь эмчилгээний үр дүн, хувь хүний биеийн онцлогоос хамаарах талаар дүгнэжээ. /хх-ийн 5, 57/

Хариуцагч Н. 03 оны 3 дугаар сарын *******-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст хандан 0 оны 1 дугаар сарын 10-ны өдөр 9-44 УНП улсын дугаартай троллейбус жолоодож яваад осол гаргасан, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөн шийтгэлийн хуудаст заасан торгуулийг сайн дураар төлсөн нь гэм буруугийн тухайд маргаагүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо ослоос учирсан гэмтлийн улмаас 0 оны 1 дугаар сараас 03 оны 4 дүгээр сарыг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин буюу олох ёстой байсан орлого 1 сарын 1,00,000, нийт 4,800,000 төгрөг, эмчилгээ, эмийн бүтээгдэхүүн авсан зардал 85,310 төгрөг, шатахууны зардал 80,010 төгрөг, нийт ,15, төгрөг гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Сутайн буянт зах дээр худалдаа хийдэг иргэн ын туслах ажилтан хийдэг, сард 1,00,000 төгрөгөөр цалинждаг болохоо нотлохоор Хаан банк дахь 50337333 тоот дансны хуулгаа гаргаж өгсөн бөгөөд тухайн дансанд цалин гэх агуулгаар ын 57057597 тоот данснаас шилжүүлсэн мөнгөний сүүлийн сарын дунджаар 1 сард олох байсан орлогын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 9-35/

Тухайн дансанд 0 оны дугаар сарын 14-ны өдрөөс 0 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг, нэг сарын дундаж нь , төгрөг, ажилгүй байсан 4 сард олох байсан орлого нь ,,4 төгрөг болно.

Гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь ажил эрхлэх боломжгүй болж орлого буурсан, эм тариа авахад зардал гаргасан нь хэрэгт авагдсан 85,310 төгрөгийн эмийн бүтээгдэхүүн авсан баримт, түүний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэлийн шатахууны зардалд нэхэмжилж буй 80,010 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан зардал гэж үзэх, өөрөөр хэлбэл гэмтэл аваагүй бол Говьсүмбэр аймаг явахгүй байсан, шатахууны зардал гарахгүй байсан гэх үндэслэлгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд осол гарах болсон нэг шалтгаан нь нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл буюу 3 дугаар эгнээнд гэрлэн дохио дээр зогсож байсан автомашинаас бууж, тойргоор эргэж байсан троллейбусанд мөргүүлсэн үйлдэлтэй холбоотой байна.

Иймд олох ёстой байсан орлого ,,4 төгрөг, эмнэлэг, эмийн бүтээгдэхүүнд зарцуулсан 85,310 төгрөг, нийт 3,351,974 төгрөгөөс 30 хувь буюу 1,005,59 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас ,34,38 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,818,938 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч аас мэдүүлэг авсан, гэрч сард 1,00,000 төгрөгийн хөлсөөр Б.*******ыг туслах ажилтнаар ажиллуулдаг, цалинг тогтмол түүний Хаан банк дахь дансаар өгдөг гэж мэдүүлсэн ч нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 11/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 11,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 5141 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч нэгтгэл , хариуцагч Н. нараас ,34,38 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,818,938 /гурван сая найман зуун арван найман мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 5,49 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ 

 

ШҮҮГЧИД