Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/05000

 

 

 

 

 

 

 

03 оны өдөр

сар 19 р 184/ШШ03/05000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* хороо, ******* оффис 04 тоот

Нэхэмжлэгч: Боржигин овогт *******ын ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, ******* хороо, ам наадамчдын зам гудамж, байр, 8 тоот

Хариуцагч: ХХК /РД: /. Хаяг: дүүрэг, 18-р хороо, апартмент хотхон

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбарын агуулга: ******* ******* ******* ХХК болон ХХК-иуд нь 01 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тоот хамтран ажиллах гэрээ байгуулж А тал болох ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******ын зүгээс дүүрэгт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий барилга, давхар орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийх замаар энэхүү гэрээг байгуулсан. Гэрээний явцад ХХК-ийн зүгээс Иргэний хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг 01 оны 6 дугаар сарын -ны өдөр дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурснаар гэрээг дуусгавар болгосон. Улмаар ХХК-ийн зүгээс гэрээг цуцалсантай холбоотойгоор учирсан гэрээний төлбөрт дүүрэг, 18 дугаар хороо, Геологи 1 апартмент хотхоны дугаар орцны дугаар давхрын м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий 87,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болон ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.******* нар нь 01 оны 6 дугаар сарын -ний өдөр тоот орон сууц захиалгаар байгуулах тухай гэрээ байгуулсан.

Гэтэл Силвэр ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг манай байгууллагад шилжүүлж өгөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд ******* ******* ******* ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иймд үүрэг, 18 дугаар хороо, апартмент хотхоны дугаар орцны дугаар давхрын м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ******* ******* ХХК-ийг тогтоож өгнө үү.

Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хамтран нэхэмжлэл гаргасан талууд нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 01 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тоот хамтран ажиллах гэрээг байгуулж ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******ын зүгээс дүүрэгт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1 барилга, давхар орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийх замаар энэхүү гэрээг байгуулсан гэж тайлбарласан. ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******той ХХК нь ажил хэргийн шугамаар тогтмол харилцаатай байсан бөгөөд зарим төсөлд хамтран ажиллаж, өмнө нь үүссэн ажил хэргийн харилцаатай байсан. дүүргийн нутаг дэвсгэрт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1 барилга, давхар орон сууц барих барилга угсралтын ажилд хамтран ажиллахаар хэлэлцэж байсан боловч ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал үүсгэн ажил хэргийн хүрээнд тохиролцоонд хүрч чадаагүй учир хамтран ажиллах боломжгүй болсон тухай мэдэгдсэн байдаг бөгөөд ******* ******* ******* ХХК болон Г.******* нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт тусгасан хөрөнгө оруулалтыг хийгээгүй.

Өмнө нь үүссэн ажил хэргийн харилцааг алдахгүй, бусад төсөлд хамтран ажиллах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах саналыг тавьж, талууд 01 оны 6 дугаар сарын -ний өдөр Г-1/0 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ Г.******* нь биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгч иргэн Г.******* нь иргэн н.Цэлмэгийг дарамтлан дугаартай хамтран ажиллах гэрээг 1 хувь үйлдэж, хамтран ажиллах гэрээтэй танилцуулахгүйгээр гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж энэхүү гэрээг болон бусад бичиг баримтад гарын үсэг зурсан тул ХХК-ийн хүсэл зорилгыг илэрхийлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хамтран ажиллах гэрээг цуцалсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 03 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн итгэмжлэл, 01 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дугаар хамтран ажиллах гэрээ, 01 оны 6 дугаар сарын -ны өдрийн тооцоо нийлсэн акт, ******* ******* ******* ХХК-ийн 0 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн /70 дугаар албан бичиг, 01 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 01 оны 6 дугаар сарын -ний өдрийн дугаар орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, 03 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар итгэмжлэл, 01 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дугаар хэлцэл,

Хариуцагч талаас гаргасан баримтууд: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 03 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 0/43 дугаар итгэмжлэл, ХХК-ийн 03 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 03/87 тоот албан бичиг, 03 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн тоот албан бичиг, 01 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ХХК-ийн дүрмийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Г.******* нар нь ХХК-д холбогдуулан  дүүрэг, 18 дугаар хороо, апартмент хотхон, дугаар орц, дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Г.******* нь ******* ******* ******* ХХК-ийн захирал бөгөөд хариуцагч ХХК-тай 01 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч компанийн төв ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлэх 3 давхар оффис, давхар орон сууцын зориулалттай барилгын ажилд хамтран ажиллахаар тохиролцжээ. /хх-ийн 7/

Тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Сутайн ХХК-тай 01 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх-ийн 13/

Зохигчид 01 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дугаартай хамтран ажиллах гэрээг хариуцагч ХХК-ийн санаачилгаар цуцалсан тухайд маргаагүй бөгөөд талууд өмнөх харилцаанаас үүссэн тооцоогоо харилцан нийлж хариуцагч нь нэхэмжлэгчид 01 оны 6 дугаар сарын -ны өдрийн байдлаар 88,505,481 төгрөгийн төлбөртэй болох талаар дүгнэсэн баримт үйлдэж, Г.*******, хариуцагч компанийн захирал нар гарын үсэг зуржээ. /хх-ийн 10/

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ХХК-тай 01 оны 6 дугаар сарын -ны өдөр Г-1/0 дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах гэрээ байгуулж дүүрэг, 18 дугаар хороо, апартмент хотхон, дугаар орц, дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг 87,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд гэрээ байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй. /хх-ийн /

Харин хариуцагч татгалзлын үндэслэлээ энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй гэж маргадаг бол нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн буюу өмнөх тооцоонд суутган авсан, тооцоог баталгаажуулах үүднээс захиалгын гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч ХХК-д 0 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр явуулсан /70 тоот албан бичиг, хариуцагчаас 03 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр нэхэмжлэгчид явуулсан 0/13 тоот албан бичиг, талуудын хооронд 01 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр байгуулсан 01 дугаартай хэлцэл зэрэг баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, бодитой байна. /хх-ийн 11,66,81/

Учир нь талуудын хооронд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан цаг хугацаа хамтран ажиллах гэрээг цуцалсан, тооцоо нийлж төлбөрийн хэмжээ тогтоосон цаг хугацаатай тохирдог бөгөөд гэрээний 3.1-д орон сууцыг 87,400,000 /1м.кв нь ,000,000/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тухай заасан боловч уг төлбөрийг хэдий хугацаанд, ямар байдлаар төлөх тухайд тохиролцоогүй байдаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан бөгөөд талууд өмнөх харилцаагаа дүгнэн тооцоо нийлж төлбөрийн хэмжээг тогтоож, уг төлбөрийн хэмжээнд дүйцүүлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Талуудын хооронд байгуулсан 01 оны 6 дугаар сарын -ны өдрийн Г-1/0 дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах гэрээ нь хариуцагч компанийн барьж буй орон сууцны зориулалттай барилгаас 43,7 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон агуулгатай, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах, худалдах авах гэрээ гэж үзэхээр байна.

Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, захирал Г.******* нь биелүүлсэн, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн /өмнөх төлбөрт тооцсон/ байхад хариуцагч ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан ч нэхэмжлэгчид худалдан авсан орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт байхгүй тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүссэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч нарыг  дүүрэг, 18 дугаар хороо, апартмент хотхон, дугаар орц, дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ******* *******, хариуцагч компанийн захирал ийн Үүлэн үст гэх фейсбүүк мессенжер хаягт үзлэг хийж талуудын харилцан бичсэн бичвэрийг бэхжүүлэн авсан, талууд бичвэрийн агуулгын тухайд маргаагүй ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-ийн 95-106/

Нэхэмжлэгч Г.******* нь ******* ******* ******* ХХК-ийн захирал /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/ бөгөөд нэхэмжлэгчид нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Г.******* нарыг хариуцагч ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан дүүрэг, 18 дугаар хороо, апартмент хотхоны дугаар орц, дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-иас 595,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ