Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/05325

 

 

 

 

2023 11 30 101/ШШ2023/05325

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.М холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******(), хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нарын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:нэхэмжлэгч ******* энэ газрын хадам ээж нөхөр бид хоёрт хуримын бэлэг болгож өгсөн. Миний бие 2020 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн *дугаар хороо, Алтан өлгийн *дүгээр гудамж */а тоот хаяг байршилтай **нэгж талбарын дугаартай *м.кв өмчилсөн газар хашаа байшинг худалдан авч 2020 оны 8 дугаар сарын 14-нд улсын бүртгэлийн газраас *тоот гэрчилээг авсан. Гэтэл тус хашаанд түр оршин сууж байгаа айл нь нүүхгүй удаа дараа маргаан үүсгэн хувийн өмчөө захиран зарцуулах боломж олгохгүй байна. Намайг *дүүргийн шүүхээс 2 удаа дуудсан. Дараа нь хариуцагч нь та биш байна гэж шүүгчийн туслах хэлсэн. Энэ газар миний өмчлөлийн газар тул тус хашаа байшинг *******гээс албадан чөлөөлөөлүүлж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс уг газрыг 2010 онд 10,000,000 төгрөгөөр *******, С.*******, ******* нараас худалдан авсан болно. Гэвч тэдний зүгээс тохирсон ёсоороо гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул миний зүгээс шүүхэд хандан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 101\ШШ2020\*тоот шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоож, хариуцагч нарыг газрын нэрийг надад шилжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан болно. Гэвч *******, С.*******, ******* нар нь шүүхэд хэргийг шийдвэрлэж байх явцад бэлэглэлийн гэрээгээр *******ын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлж, үүнээс үүдэн дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэн өнөөдрийг хүрсэн болно. Иймд миний зүгээс нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоосон атал уг этгээдүүд нь санаатйгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын төлөөлөгч, гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд маргаад байгаа газарт очиж буусан. Тухайн үед хашаа байгаагүй бөгөөд хашаа, байшин барьж амьдарсан. Тэгээд улсаас үнэгүй газар олгох журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өмчилж авсан. Би 2008 онд хашааныхаа тал газрыг таллаж зараад Солонгос улс руу ажиллахаар яваад 2012 онд эргэж ирсэн. Тэр үед хариуцагч ******* гэдэг хүн ирчихсэн амьдраад байж байсан. Тэр үед нь би энэ хашаа байшин миний хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө, та яагаад зөвшөөрөлгүй энд ирээд амьдарч байгаа юм бэ?, одоо та нүүх ёстой гэж хэлсэн. Гэтэл *******гээс танай дүү н.*******тай өр төлбөрийн асуудалтай, 1,500,000 төгрөг өг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 1,500,000 төгрөгийг надаас аваад энэ хашааг чөлөөлж өг гэж хэлсэн. Гэтэл манайх хөдөөнөөс ирсэн гэр оронгүй айл байгаа юм аа, танай хашаанд хэсэг зуур амьдарч болох уу гэж гуйсан. Тухайн үед би 3 жаахан хүүхэдтэй байсан. Энэ газрыг зарахыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хүүхдүүд нас биед хүрээд хүүхдүүддээ өгнө. Та тэр хүнтэйгээ ойлголцоод асуудлаа шийдээрэй. Тэр болтол амьдарч болно гэж зөвшөөрөл олгоод амьдруулсан. Тэгээд 2016 онд танайх түрээс төлбөрөө өг, өгөхгүй бол нүү гэсэн шаардлага тавьсан. Гэтэл ******* нүүхгүй гэсэн учраас би шүүхэд хандсан. Миний нэг хүү Солонгос улсад сурч байсан учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангах боломжгүй гэж шийдсэн байсан. тэрнээс хойш явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний том хүү хуримаа хийж, аав, ээжээс өвлөж авсан энэ газрыг 2 хүүхэддээ хурмын бэлэг болгож бэлэглэлийн гэрээгээр өгсөн. 2020 онд миний дунд хүү Солонгос улсаас ирээд тэр газраа шилжүүлж өгөхдөө өмгөөлөгчөөс зөвлөгөө авч хүүхэддээ шилжүүлэх нь зөв үү гэж асуухад зөв, таны хууль ёсны өмч учраас болно гэж хэлсний дагуу шилжүүлсэн. Тэгээд шилжүүлээд 7 хоноогүй байхад шүүхээс мэдэгдэх хуудас ирээд дуудаж байна гэж хэлэхээр нь шүүх дээр очиж хариу тайлбараа бичиж өгсөн. Энэ газар одоо миний эзэмшлийн газар биш, бэлэглэлийн гэрээгээр *******д шилжүүлж өгсөн. Тэгээд шүүх хуралдаан болоход энэ зүйлийг хуралдаа хэлээгүй өнгөрөөчихсөн юм шиг байна лээ. Шүүхээс *******гийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гараад шүүх хурал болсноос 7 хоногийн дараа ээж минь нас барсан тул энэ шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж чадаагүй энэ хэрэг дууссан. Анхнаасаа энэ газар миний хууль ёсны өмч байсан, сүүлд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олж авсан, худалдаж авсан гэдэг нь ч худлаа. Намайг шүүхэд олон удаа өгч миний нэр хүндэд халдаж бас охиныхоо өмнө хэцүү байдалд оруулж байна. Хурмын бэлэг гэж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газар нь шүүхэд маргаантай асуудалтай байгаа нь үнэхээр хэцүү байна. Тийм учраас ******* гэдэг хүнд гомдолтой байна. Хариуцагчийн хэлж ярьж байгаа зүйл бүгд худлаа. Надаас 2012 онд худалдаж авсан гэж байна. Би 2012 онд Солонгос улсад байсан. Үүнийгээ нотлохын тулд гадаадын харъяатаас холбогдох нотлох баримтыг ч гаргаж өгсөн. Би Тухайн газрын кадастрын зургийг *******д өгсөн нь буруу болсон гэв.

4.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, баруун алтан өлгийн 21 дүгээр гудамжны 301а тоотод 2010 оноос өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байна. Анх миний бие өөрийн амьдарч байгаа тус газрыг Р.******* болон ******* нартай 10,000,000 төгрөгөөр худадаж авахаар харилцан тохиролцож 8,500,000 төгрөгийг бэлнээр Р.*******д, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг газрын өмчлөгч *******д өгсөн болно. Тухайн үед ******* нь удаа дараа газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч баримт үйлдэж байсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй байна. Үүний дагуу миний зүгээс шүүхэд хандаж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101\ШШ2020\*тоот шүүхийн шийдвэрээр намайг уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож *******, *******, С.******* нарыг дээрх маргаан бүхий газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан болно. Гэвч ******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад дүр үзүүлсэн хэлцэл байгуулж 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр бус Бэлэглэх гэрээ-г байгуулж, *******ын нэр дээр газрыг шилжүүлсэний улмаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101\ШШ2020\*тоот шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй мөн миний бие газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийн Г-*дугаартай Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамж */а тоотод байрлах газрыг *******д шилжүүлсэн Бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: *******гийн сөрөг нэхэмжлэлтэй ******* миний танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөьшөөрөхгүй. Учир нь: Нэхэмжлэгч ******* миний бие нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны дагуу *******, *******, С.******* нараас шилжүүлж авсан бөгөөд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй. Нэхэмжлэгч ******* миний эсрэг хариуцагч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцуулахаар урьд өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/*, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/*шүүгчийн захирамжиудаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* миний бие нь хариуцагч *******д тухайн газрыг шилжүүлэх өгөх үүрэг хүлээгээгүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болгуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын төлөөлөгч, гуравдагч этгээд ******* Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ газрыг анх *онд улсаас үнэгүй өмчлөх эрхийн дагуу өмчилж авсан. Тэгээд 2000 оны эхээр тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх. Өөрийнхөө өмчилж авсан газрыг хүүхдүүддээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн нь хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна. Тэгээд хариуцагчийн шүүхийн шатанд шүүх хуралдаан болж байхад гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тухайн үед би шүүхэд дуудагдаагүй байсан учраас шүүх дуудна гэсэн айдас хүйдэс надад байгаагүй. Өөрийнхөө өмчийг би хуулийн дагуу шилжүүлж өгсөн гэв.

7.Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт(хх2), газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх3), газрын кадастрын зураг(хх4), *******ын иргэний үнэмлэх(хх5), нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ(хх28) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

8.Хариуцагчаас шүүхэд: хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт(хх15), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-154/*дугаартай албан бичиг(хх16), 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ(хх17), *******, С.*******, *******, ******* нарын иргэний үнэмлэх(хх18), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дугаартай шийдвэр(хх19-22), 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ГХ2020/01812 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас(хх22), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/*дугаартай албан бичиг(хх23), Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 8/319 дугаартай албан бичиг(хх24), *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/*дугаартай захирамж(хх37), энэ шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/*дугаартай захирамж(хх36), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15448 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж(хх104), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 04323 дугаар захирамж(хх105), 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай хуудас(хх106) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

9.Бие даасан шаардлага гаргаагүй этгээдээс шүүхэд:итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар(хх96-97) зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгийн 21 дүгээр гудамжны 301/А тоот газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн журмаар миний өмчлөлд тогтоосон шийдвэр шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******д холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ******* гаргасныг ******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

10.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

10.1.Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамжны */а тоотод байршилтай, улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *дугаартай, 182 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч ******* *******, ******* нар өмчлөх эрхээсээ татгалзаж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр *******д бэлэглэжээ. (хх17),

10.2.Бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч ******* нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамжны */а тоотод байршилтай, улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *дугаартай, *м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдэж, *дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгогдсноор Иргэний хуулийн110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх үүссэн байна. (хх3)

10.3.Шүүхийн хэлэлцүүлэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын төлөөлөгч болон гуравдагч этгээд ******* ... би 2012 онд би газрын кадастрын зураглалыг *******д өгсөн, бэр *******д газрын эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний дараа 7 хоногт Баянзүрх дүүргийн шүүхээс надад дуудах хуудас ирсэн. Би шүүхийн маргаантай байгаа талаар мэдээгүй гэж тайлбарлах боловч ...шүүхийн маргаантай байгааг мэдээгүй, 7 хоногийн дараа намайг шүүхэд дуудсан гэх талаар баримтаар нотлоогүй.

10.4.Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбараа баримтаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

10.5.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Г-***дугаартай, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамж, 301/а тоот хаягт байршилтай, нэгж талбарын *дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 182 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******, *******, С.******* нарт даалгаж шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.(хх19-21)

10.6.Дээрх шүүх хуралдаанд бие даасан шаардалга гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, С.******* нар хариуцагчаар оролцсон нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтогдсон болно.

10.7.Улмаар *******гийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дугаартай шийдвэрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 101/ГХ2020/*дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас олгогджээ. (хх22)

10.8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн ба тус газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4-*/*дугаартай мэдэгдлээр шийдвэрт заагдсан */а тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг тодруулж, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэх мэдэгдлийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр тус газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 8/*дугаартай хариу албан тоотоор ...*/А тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэх гэрээгээр иргэн *******ын өмчлөлд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байх тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн нь хэрэгт баримтаар авагдсан.(хх23-24)

10.9.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гийн нэхэмжлэлтэй, *******, *******, ******* нарт холбогдох газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн *дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр газрын өмчлөгч *******, *******, ******* нар өмчлөлөөс татгалзаж Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр *******д үл хөдлөх хөрөнгийг бэлэглэж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг бүртгэсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

10.10. Өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байх хугацаанд *******, *******, ******* нар нь өөрийн хамаарал бүхий бэр *******д үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч болон гуравдагч этгээд *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт .... бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.

10.11.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгээс үзвэл ...Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/*дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэсэн дүгнэлт хийгдсэн байх бөгөөд газрын өмчлөгч байсан *******, С.*******, ******* нар нь *******д холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдов.

10.12.Нэхэмжлэгч *******ын хувьд өмчлөх эрхийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан боловч тухайн газартаа амьдараагүй, бодитоор өмчлөх эрх хэрэгжүүлээгүй, хариуцагч ******* нь дээрх газарт 2010 оноос хойш амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

10.13.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч *******гийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

11.Хариуцагч ******* Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамжны */а тоотод байршилтай, улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18646312952614 дугаартай, 182 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг ******* *******, ******* нараас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр *******д шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

11.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ******* бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

11.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******д холбогдох хууль бус эзэмшлээс маргаан бүхий газрын чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны *дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/*дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, *******гийн нэхэмжлэлтэй *******, *******, ******* нарт холбогдох Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухайн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/*дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамж, */А тоотод байршилтай, улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *дугаартай, *м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлэхийг даалгахыг *******, *******, ******* нарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

11.4. ******* нь *******д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны *дугаар сарын *-ны өдрийн 184/Ш32021/*дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн *оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/*дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр байна.(хх36-37)

11.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, энэ хуулийн 56.4.Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.гэж зааснаар ******* нь шаардах эрхтэй.

11.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нарт холбогдох *******гийн нэхэмжлэлтэй маргаан бүхий газартай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд өмчлөгч нар нь газрын өмчлөх эрхийг өөрийн хамаарал бүхий этгээд болох нэхэмжлэгчид бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

11.5. Иймд *******гийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр *******д шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Алтан өлгий *дүгээр гудамжны */а тоотод байрлах, нэгж талбарын *дугаартай, *мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******, С.*******, ******* нарын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

       ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ