Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/05324

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:СП ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭУС холбогдох

Дундын өмчлөлийн халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд. нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******-******* сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-д холбогдуулан дундын өмчлөлийн халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. ************** ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх 26-2017, дулаанаар зохицуулалттай хангах 27/2017 тоот тусгай зөвшөөрөл, Хот суурин усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017/27 тоот зөвшөөрлийн дагуу Хот, суурийн усан хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар,үйлчилгээ , 12.2.6-д ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.8-д бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлэх хуулийн хүрээнд Баянзүрх дүүргийн хуучнаар *дугаар хороо, шинээр *дугаар хорооны *дүгээр байрны айл өрх, аж ахуйн нэгж,сууц өмчлөгчдийн холбоог цэвэр, бохир усаар хангах дулааныг дамжуулах үйлчилгээг үзүүлдэг юм.

Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байрлах үйл ажиллагаа явуулах хариуцагч ******* ******* СӨХ нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,055,731төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бидний хувьд нийт 6 гаруй жилийн хугацаанд гарсан төлбөрөөс цар тахлын үед Засгийн газраас иргэдийн орон сууцны халаалт, цэвэр бохир ус төлсөн төлбөр болон хариуцагчийн 2017 оны 10 дугаар сард төлсөн 118,730 төгрөг, 12 дугаар сард төлсөн 105,000 төгрөг, 2018 онд төлсөн 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 110,400 төгрөг, 2019 оны 3 дугаар сард төлсөн 220,800 төгрөг, 8 дугаар сард 138,000 төгрөг, 11 дүгээр сард 260,605 төгрөг бүхэлд хасаж тооцсон мөнгө болно. Өмнө манай байгууллагын зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******-******* СӨХ-д холбогдуулах 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны цэвэр болон бохир ус дулааны төлбөрт нийт 1,893,083.77 өгрөг нэхэмжилсэн ба гурван шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар явж байгаад 2018 оны 8 дугаар сард 1,893,083.77 төгрөгийг гаргуулж авсан.

Хэрэглэгч *******-******* СӨХ нь цэвэр болон бохир ус дулааны төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,055,731 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба Хот, суурийн усан хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.5-д заасан болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хэрэглэсэн цэвэр болон бохир ус, дулааны төлбөр болох 2,055,731 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ цэвэр болон бохир ус, дулааны төлбөрийг нэхэмжилж байгаа үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаар нотлоогүй байна.

*******ндраа СӨХ болон нэхэмжлэгч ************** ХХК нарын хооронд ямар харилцаа үүссэн юм бэ? цэвэр болон бохир ус, дулаан хангахтай холбоотой зардлын гэрээ гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 39-55 дугаар зүйлд заасан хэлцэл байх ёстой. Хэлцлийн аль заалтаа зөрчөөд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн ямар харилцаанаас үүссэн гэдэг нь байхгүй байна. өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 91 дүгээр талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч аргачлалыг нь ярьж байна. гэхдээ хэдэн мкв талбайтай газраас хэдэн м.кв талбайг нь тооцож энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь бас тодорхойгүй.

*******ндраа СӨХ ямар үүрэг хүлээх ямар харилцаа үүссэн нь байхгүй байна.Ямар эрх зүйн харилцаа үүссэнээс болоод *******ндраа сууц өмчлөгчдийн холбоо үүрэг хүлээж байгаа гэсэн зүйл огт байхгүй байгаа туд ************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ******* ундраа сууц өмчлөгчдийн холбоо ************** ХХК-тай цэвэр болон бохир ус, дулааны гэрээ хийх үндэслэлгүй, өөр компанитай гэрээ хийнэ. Өөрөөр хэлбэл ************** ХХК-тай гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт(хх3), итгэмжлэл(хх4), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх5),************** ХХК-ийн дүрэм(хх6-7), тусгай зөвшөөрөл(хх8-10), төлбөрийн нэхэмжлэл(хх11-82), төлбөрийн задаргааны тооцоолол(хх83-91), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *-ний өдрийн *дугаар шийдвэр(хх106-111), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *-ны өдрийн *дугаар магадлал(хх112-117), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *-ний өдрийн *дугаар тогтоол(хх118-123), 2017.12.06-ны өдрийн 1950 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас(хх124), гүйцэтгэх хуудасны дугаарын бүртгэл (хх125), Төрийн банкны депозит хуулга(хх126) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас шүүхэд:СӨХ-ийн гэрчилгээ(хх100), итгэмжлэл(хх102) нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр манайх хангагч байгууллага, программ дээр хариуцагч *******-******* сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ хэрэглэгчээр бүртгэгдсэн тул дундын өмчлөлийн халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч *******-******* сууц өмчлөгчдийн холбоо(СӨХ) нь талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, гэрээ байгуулж, тус гэрээний үүргээс шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

5.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг *дугаар хороо, *дүгээр байрны айл өрх, сууц өмчлөгчдийн холбоог цэвэр, бохир, усаар хангах, дулаан дамжуулах үйлчилгээ үзүүлдэг шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан зохих тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий хуулийн этгээд болох хангагч байгууллага;

5.1.Харин *******-******* сууц өмчлөгчдийн холбоо нь тус хорооны *дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан холбоо нь буюу хэрэглэгч байна.

6.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...******* ******* ХХК-нь Хот, суурийн усан хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар,үйлчилгээ , 12.2.6-д ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.8-д заагдсан нийтийн аж ахуй ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 28 тоот тогтоолоор 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийг сунгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга байгууламжийн бүртгэлд Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *хотхон *дүгээр байр гэж бүртгэгдсэн тул *******-******* Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шаардлагаа тодорхойлсон.

 

7.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/*дугаар шийдвэрээр хариуцагч ******* ******* СӨХ-өөс 1,893,083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-д олгож, хариуцагч Д.Алтантулгад холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *оны 6 дугар сарын 07-ны өдрийн *дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Хариуцагч тал магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2017/*дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.(хх106-124)

 

8.Хэрэгт: Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Хот, суурийн усан хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар,үйлчилгээ, 12.2.6-д ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.8-д заагдсан нийтийн аж ахуй ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, хариуцагч буй орон сууцны барилга байгууламжийн бүртгэлд Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *хотхон *дүгээр байр гэж бүртгэгдсэн баримт авагдсан.(хх9-10)

 

9.Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна. гэж зааснаар Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс ******* ******* ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосноос хойш хариуцагч *******-******* сууц өмчлөгчдийн холбоотой хуульд зааснаар гэрээ байгуулсан, урд байгуулсан гэрээг сунгагдсан эсэх нь талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийн маргаж буй талуудын хороонд эрх зүйн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулаагүй гэж маргасныг баримтаар няцаагаагүй.

 

10.Хариуцагч *******-******* СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй. гэж зааснаар ******* ******* ХХК-иас өөр байгууллагаас үйлчилгээ авсан талаар баримтаар нотлоогүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4.-д зааснаар өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр 1,671,781,12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2016 оны төлбөр 383,949.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...*******-******* СӨХ нь 94 дүгээр байрны 52 тоот хаягт байрладаггүй, тухайн хаягт айл амьдардаг, иргэний өмчлөлийн орон сууц, ашиглалтын зардлыг орон сууцны конторт төлдөг гэж маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хот, суурийн усан хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******-******* сууц өмчлөгчдийн холбооноос 1,671,781.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 383,949.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 41,698 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ