Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00507

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

2024  03   15  210/МА2024/00507

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05324 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-******* ******* ******* *******нд холбогдох

2,055,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх 26/2017, дулаанаар зохицуулалттай хангах 27/2017 тоот тусгай зөвшөөрөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017/27 тоот зөвшөөрлийн дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.6 ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.8 бохир цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ-г үзүүлэх хуулийн хүрээнд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны /хуучнаар 25 дугаар хороо/ 94 дүгээр байрны айл өрх, аж ахуйн нэгж, ******* ******* *******г цэвэр, бохир усаар хангах, дулааныг дамжуулах үйлчилгээг үзүүлдэг юм.

1.2. Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, 94 дүгээр байрны 52 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулах *******-******* ******* ******* ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,055,731 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 6 жил гаруй хугацаанд гарсан төлбөрөөс цар тахлын үед Засгийн газраас иргэдийн орон *******ны халаалт, цэвэр, бохир ус төлсөн төлбөр болон хариуцагчийн 2017 оны 10 дугаар сард төлсөн 118,730 төгрөг, 12 дугаар сард төлсөн 105,000 төгрөг, 2018 онд төлсөн 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 110,400 төгрөг, 2019 оны 03 дугаар сард төлсөн 220,800 төгрөг, 08 дугаар сард 138,000 төгрөг, 11 дүгээр сард 260,605 төгрөгийг бүхэлд нь хасаж тооцсон болно.

1.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.5, Эрчим хүчний тухай хуульд зааснаар хариуцагчаас 2,055,731 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаар нотлоогүй байна. *******-******* ******* ******* ******* болон ******* ХХК-ийн хооронд ямар харилцаа үүссэн, цэвэр болон бохир ус, дулаан хангахтай *******той зардлын гэрээ гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 39-55 дугаар зүйлд заасан хэлцэл байх ёстой. Хэлцлийн аль заалтаа зөрчөөд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн ямар харилцаанаас үүссэн гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч нь ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******-******* ******* ******* *******ноос 1,671,781.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 383,949.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 41,698 төгрөгийг нэхэмжлэгч Смарт план ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа хэзээ хаана үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад заасан цэвэр, бохир ус болон халаалтын зардал 2,055,731 төгрөгийг шаардах эрх хэрхэн үүсч байгаа хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ заагаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХХК хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байна.

4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргаж өгсөн баримт болох төлбөрийн нэхэмжлэхэд байр, код, хаалга гэсэн хэсэгт 94-р байр код 0, хаалга 0, талбай 10 гэсэн мэдээлэлд үндэслэн тухайн сарын төлбөрийг хариуцагч *******-******* ******* ******* *******ноос нэхэмжилсэн байдаг.

Анхан шатны шүүх ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэж заасан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө 2017 онд авсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан 94 байрны 52 тоотын хэрэглээний төлбөрийг, эсхүл тус байрны аль тоотын талбайгаас хэрэглээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь цэвэр усаар хангах болон бохир усыг татан зайлуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллага юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаагаар сунган Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Амартүвшин 94 дүгээр байранд ашиглалт хийх эрхтэй нь хэрэгт баримтаар авагдсан.

5.2. Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт ******* дундын өмчлөлийн эд хөрөнгөд шугам сүлжээ засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж заасан ба нэхэмжлэгч байгууллага нь тухайн шаардлагад нийцсэн. Төлбөрийн нэхэмжлэх нь мэргэжлийн программ хангамжийн хүрээнд гарч буй баримт юм. Тус баримтын хүрээнд гарсан төлбөрийг нэхэмжилсэн.

5.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт гэрээ байгуулсан байхыг шаардахгүй, гэрээ сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэж заасан. Хариуцагч талтай гэрээ байгуулах санал тавихад гэрээ байгуулдаггүй атлаа үйлчилгээ авч цэвэр, бохир усыг хэрэглэсээр байгаа тул авсан хэрэглээний хэмжээгээр төлбөрийг тооцсон гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-******* ******* ******* *******нд холбогдуулан халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, цэвэр ус түгээх шугам сүлжээ болон ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, нийтийн аж ахуй ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мөн түүний хариуцдаг орон *******ны барилга байгууламжид Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 94 дүгээр байр хамаардаг болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах дулаан, цэвэр, бохир усны төлбөрийн тооцоолол, сар бүрийн төлбөрийн нэхэмжлэхүүд хавсаргасан ба 2016 онд 115,411.38 төгрөг, 2017 онд 792,507.49 төгрөг, 2018 онд 356,477.57 төгрөг, 2019 онд 316,064.74 төгрөг, 2020 онд 250,946.29 төгрөг, 2021 онд 684,784.48 төгрөг, 2022 онд 965,682.85 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 155,107.38 төгрөг, нийт 3,636,982,18 төгрөг тооцжээ.

Уг тооцооноос 2018 онд 410,400 төгрөг, 2019 онд 619,405 төгрөг төлсөн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд 19,561.30 төгрөг, 2021 онд 416,324.36 төгрөг хөнгөлснийг тус тус хасч тооцсон байна.

5. Хариуцагч *******-******* ******* ******* ******* нь талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ байгуулсан эсэх, шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй гэж маргасан нь дор дурдсан баримтаар үгүйсгэгдсэн байна. Үүнд:

5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01304 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1340 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2017/01246 дугаар тогтоолоор *******-******* ******* ******* *******ноос 1,893,083 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт *******-******* ******* ******* *******г 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын дуустал хугацааны дулаан, цэвэр, бохир усны төлбөрт 1,893,083 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүрэгтэйг тогтоосон.

5.2. Хариуцагч нь ашиглалтын зардалд 2018 оны 04 дүгээр сард 200,000 төгрөг, 11 дүгээр сард 110,400 төгрөг, 2019 оны 03 дугаар сард 220,800 төгрөг, 08 дугаар сард 138,000 төгрөг, 11 дүгээр сард 260,605 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлж үүргийг хүлээн зөвшөөрсөн байна.

5.3. Сар бүрийн төлбөрийн нэхэмжлэхэд тусгагдсан дулаан тооцох талбайн хэмжээ, усны тоолуурын заалт, тариф, төлбөрийн дүнг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагч нь тусгай зөвшөөрөл бүхий өөр этгээдтэй гэрээ байгуулж холбогдох үйлчилгээг авсан гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

6. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 2,055,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Шүүх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй орхив.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг алдаатай тусгасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг тусгаагүйг зөвтгөнө.

7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хот, суурийн усан хангамж,... гэснийг Хот, суурины ус хангамж гэж, ...нэхэмжлэгчид... гэснийг нэхэмжлэгч ******* ХХК-д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА