Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/05615

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.С

Хариуцагч: Б.Э нарт холбогдох

Гэм хорын хохиролд 28,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 28,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. ******* миний бие *******, ******* нарын гуйлтаар 2014 оны 6 дугаар арын 04-ны өдөр ******* ББСБ-д Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байрны *тоотод байршилтай орон сууцаа барьцаалж 15,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн юм.

Тухайн үед тусалж байна гэж бодсон, гэтэл өөр бусад хүмүүст маш их хэмжээний өглөгтэй болохыг сонсож, эднийг хайсан хүмүүс гарч ирж, зээлийн эргэн төлөлтийн асуудлаар асуудал үүсэж эхэлсэн ул энэ байдлаас болж маргаан үүсэж хэл амаар доромжилж, мөнгө өгөхгүй, явдаг газраараа эв гэх болсон.Иймд цагдаагийн байгууллагад хандсанаар тэдэнд холбогдох хэргийг удаан хугацаанд шалгах нэрийдлээр хугацаа алдаж эцэст нь *оны 10 дугаар сарын *-ний өдөр оргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хааж шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолд шат шатанд нь гомдол гаргасан боловч тусыг ололгүй, тэдэнд ял завшуулж, зөвхөн энэ мэт аргаар хохирсон 5 иргэн хохироод үлдсэн.Эрүүгийн хэргийг нь шалгаж байх явцад ******* ББСБ нь *оны *дугаар сарын *-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааныг *оны 3 дугаар сарын *-ны өдөр шүүх шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэрээр бидний эвлэрлийг баталж шийдвэрлэсэн тул шүүхэд хүссэн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөрийг барагдуулах үүднээс иргэн *******аас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, тухайн өдрөө буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Мөнгөн Глобал ББСБ-д 11,119,930 төгрөгийг төлж зээлийг үүргийг барагдуулсан. Б.Аптансувдтай байгуулсан гэрээгээр давхар хүү төлж хохироход хүрсэн ба *******, ******* нарыг ангийн минь хүүхдүүд учир миний мөнгийг түрүүлээд өгчих байх гэж итгэж хүүтэй зээл авахаас өөр аргагүйд хүрсэн юм. Байр саваа алдах дээрээ тулчхаад байхад хүүтэй мөнгө зээлэх хүн ч олддоггүй юм байна билээ. Энэ байдлаас болж зээлдүүлэгч Алтансувдад:

-       2016.5.31-ний өдрөөс 2016.09.01-ний өдрийг хүртэл 3 сарын хүүд 3,600,000 төгрөг,

-       2016.09.01-ний өдрөөс 2017.04.01-ний өдрийг хүртэл 7 сарын хүүд 8,400,000 төгрөг

-         2017.04.01-ний өдөр үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийг өгч, хүүг багасгаж 5 хувь болгосон хэдий ч алдаг оног төлсөөр хүүд 4,300,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нийтдээ 16,300,000 төгрөгийг зөвхөн хүүд төлж хохирсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчид 5000,000 төгрөгийг төлсөн.Иймд *******, ******* нараас 28,300,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Иймд хариуцагч нараас ******* ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Миний бие шүүхэд гаргасан 28,300,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан шаардлагаа 475,739 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч нараас 27,824,261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* нь *******, ******* бидэнд холбогдуулан гэм орын хохиролд 28,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Бидний зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхөр ******* ямар ч хамааралгүй бөгөөд энэ асуудлыг огт мэдэхгүй. Харин 2014 онд миний бие *******гаас 14,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг түүнд төлж барагдуулж дуусгасан. ******* нь зээлсэн мөнгөө буцаан авсан атлаа дахин гаргуулахаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* нь ******* намайг заавал шоронд явуулна гэж заналхийлэн олон жил цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулж байсан. Энэ талаар мэдүүлэг тайлбар өгөхдөө Цагдаагийн байгууллагад гаргаж өгч байсан баримтууд бүрдүүлэн гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар ******* ББСБ-д төлөгдсөн 11,024,261 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, харин ******* гэх хүнээс зээлсэн зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн хүү 16,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь бодиттой зээлийн гэрээ байгуулсан эсэх эргэлзээтэй байна.. Эх сурвалж нь эргэлзээтэй, ******* нь нэхэмжлэгчийн садангийн хүн байх ул эргэлзэж байна. *******аас зээлсэн гэх 16,000,000 төгрөгийг зээлсэн гэрээний үүрэг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг 3 жил гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж ямар ч төлбөр төлөхгүй үйл ажиллагааг явуулж байсан байдаг байсан. Мөн хариуцагчаар татагдах ёсгүй *******ийг татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг ******* зөрчсөн тогтоогдохгүй байна. Ийм *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан дүгнэлтэд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ******* миний бие оролцож байна. Миний бие хоёр талын байр суурийг сонсоод нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 500,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсийг хариуцагч төлөх, харин 16,000,000 төгрөгийг мэдэхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд: ******* ББСБ-аас 2015.09.30-ны өдрийн мэдэгдэл(хх9-10), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоол(хх11-17),Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын *оны 10 дугаар сарын *-ний өдрийн *дугаар прокурорын тогтоол(хх18-19), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын *оны 4 дүгээр сарын *-ны өдрийн 4/*тоот хариу мэдэгдэх хуудас(хх20), 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *******, Ч.Эх-Амгалан нарын байгуулсан зээлийн гэрээ(хх21-22), Нийслэлийн Прокурорын газрын *оны 01 дүгээр сарын *-ны өдрийн *дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол(хх23-24), Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ(хх25), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны 3 дугаар сарын *-ны өдрийн 101/ШЗ2016/*дугаар захирамж(хх26-28), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны 01 дүгээр сарын *-ны өдрийн 101/ШЗ2016/*дугаар захирамж(хх29), *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа(хх30-31), *******, ******* нарын оршин суугаа хаягийн бүртгэл(хх32-33), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/*дугаар шийдвэр(хх34-35), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20*1 оны 12 дугаар сарын *-ны өдрийн 101/ШЗ2016/*дугаар захирамж(хх36-37), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны 9 дүгээр сарын *-ны өдрийн 101/ШЗ2016/*дугаар захирамж(хх38-40), Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот(хх41), орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл(хх150), Солонго-5 СӨХ-ийн тодорхойлолт(хх152-158), ******* ББСБ, Ч.Эх-Амгалан нарын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ(хх201-202) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч талаас шүүхэд: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ(хх71), итгэмжлэл(хх132), мөнгөн шилжүүлгийн баримт(хх160-173), Б.Энх-Амгалангаас зээл төлсөн баримтууд(хх174) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

 

7. Зохигчдын хүсэлтээр шүүхээс: Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас хохирогчоор Б.Магсар, ******* нарыг байцаасан тэмдэглэл(хх80-83,86), Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл(хх784-85), *******гийн өргөдөл(хх87-89), тооцоолол(хх90), Солонго-5 СӨХ-ийн баримт(хх91-95), *******гийн өргөдөл(хх96-98), мөнгөн шилжүүлгийн баримт(хх99-101), *******гийн зээл төлсөн баримт(хх102-109), Б. Алтансувдаас авсан гэрчийн мэдүүлэг(хх199-200) бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд шүүхэд 28,300,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 475,739 төгрөгөөр багасгаж, ******* ББСБ-д төлсөн 11,024,261 төгрөгийг, *******ад зээлийн хүүд төлсөн 16,300,000 төгрөгийг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийг нийт 27,824,261 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

2. Хариуцагч ******* нь ******* ББСБ-д зээлийн гэрээний үүрэг 11,024,261 төгрөгийг төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүд 16,300,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ******* нь би энэ мөнгийг хүлээн аваагүй, хариуцагч биш, надад хамааралгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

3. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарын гуйлтаар өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 1 дүгээр байрны 34 тоот үл хөдлөх хөрөнгийг ******* ББСБ-д барьцаалан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барьцаан болон зээлийн гэрээ байгуулж,15,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүү төлөхөөр, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлийн гэрээний зүйл 15,000,000 төгрөгийг хариуцагч ******* хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.(хх201-203)

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...шүүхийн шийдвэрээр ******* ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт 11,024,261 төгрөгийг төлж барагдуулахын тулд иргэн *******аас хүүтэй мөнгө зээлж, зээлийн зээлийн хүүд 16,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөг, нийт 27,824,261 төгрөгийг төлсөн.Хариуцагч тохирсон зээлийг төлөөгүйн улмаас би өөрийн ажлын 2 оёдлын машиныг худалдсан, цагдаа, прокурор, шүүхэд удаа дараа гомдол гаргаж, цаг хугацаа, сэтгэл санаа мөнгөн хөрөнгөд хохирол учирсан.Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын *оны *дугаар сарын 14-ний өдрийн *прокурорын тогтоолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, холбогдох материалаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсанаар хохирлоо нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., энэ хуулийн 42.8.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно. гэж зааснаар зохигчид тохиролцож нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан ******* ББСБ-иас 15,000,000 төгрөгийг зээлсэн, хэлэлцэн тохирсноор зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс төлөх үүргийг биелүүлээгүй. ******* ББСБ нь зээлдэгч *******гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны 3 дугаар сарын *-ны өдрийн 101/ШЗ2016/*дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.(хх26-28,150)

 

6. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар 31-ний өдөр иргэн *******аас12,000,000 төгрөгийг зээлж, ******* ББСБ-д 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12,468,119.81 төгрөгийг бүрэн төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.(хх152-158)

 

7. Нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд *******ад зээлийн хүүд 16,300,000 төгрөгийн хүү төлж хохирсон гэж тайлбарласан.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: хариуцагч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн *дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааснаар тус Прокурорын газрын *оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *прокурорын Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн *дугаартай хэргийг Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хохирогч ******* нарыг холбогдох материалаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурджээ.(хх11-19)

 

9. Дээрх Прокурорын тогтоолыг эс зөвшөөрч *******гийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг Нийслэлийн прокурорын газрын *оны 01 дүгээр сарын *-ны өдрийн №*дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, Улсын Ерөнхий прокурорын *оны 4 дүгээр сарын *-ны өдрийн 4/*тоот Хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хянан шийдвэрлэжээ.(хх20, 23-24)

 

10. *******, ******* нараас 29,800,000 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн шүүгчийн *оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/*дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр захирамж гарчээ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/*дугаар шийдвэрээр *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр гарчээ. ******* гэм хорын хохиролд 28,300,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн шүүгчийн *оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2022/*дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн баримтууд авагдсан. (хх34-40)

 

11. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ... нэхэмжлэгчийг зээлийн хүү 16,300,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй болно. (хх21-22, 199-200)

 

12. Хэрэгт авагдсан ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан *оны 6 дугаар сарын 04-ний өдрийн */*дугаартай Зээлийн гэрээ, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 11,024,261.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *оны 3 дугаар сарын *-ны өдрийн 101/ШШ2016/*дугаар захирамж, зохигч талуудын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаас 11,024,261 төгрөгийг төлөхийг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талбар зэргээс үзэхэд, хариуцагч нар нэхэмжлэгч *******гаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж, зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон, улмаар хариуцагч нар нь тохиролцон ёсоор үүргээ биелүүлээгүйгээс ******* нь дээрх төлбөрийн үүргийг гүйцэтгэж, зардал гаргасан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, хариуцагч нар нь дээрх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, ******* зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж, зардал гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

13. Дээр дурьдсан үйл баримтаас үзэхэд ******* болон *******, ******* нарын хооронд хэлцэл хийгдэж, *******гийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас олгогдсон зээлийг *******, ******* нар төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

14. Нэхэмжлэгч ******* нь иргэн *******аас зээлсэн 12,000,000 төгрөгийн зээлийн хүүд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг/7 сар/ хүртэл 8,400,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийг хасаж, тухайн өдрөөс зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийн хүүг 5 хувь болгон бууруулж, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 4,300,000 төгрөгийн хүүг нийт 12,700,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул хариуцагч нараас 12,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.(хх21-22)

 

15. Нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Өмгөөлөгч *******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгчээс өмгөөлөгчид мөнгө төлсөн талаарх баримт авагдаагүй тул 500,000 төгрөгт холбогдох хэсгийг болгож шийдвэрлэв. (хх 25)

 

16. Хариуцагч ******* би хариуцагч биш, энэ хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Хариуцагч Б.Энх-Амгалан нь ******* ББСБ-д нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний эргэн төлөлтийг өөрийн нэрээр төлж байсан, эрүүгийн журмаар шалгагдаж байсан зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэв.(хх 20, 23-24,100-101)

 

17. Иймд *******гаас ******* ББСБ-д 11,024,261 төгрөг, *******ад зээлийн хүүд төлсөн 12,700,000 төгрөг нийт 23,724,261 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүүд төлсөн 3,600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг нийт 4,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

18. Иргэдийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хөлсөнд 500,000 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчээс өмгөөлөгчид төлсөн мөнгөний баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний дүгнэлт үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 23,724,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 276,571 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3д заасныг баримтлан тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/*дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

Б.УНДРАА