| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/06732/И |
| Дугаар | 101/ШШ2023/05613 |
| Огноо | 2023-12-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/05613
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О
Нэхэмжлэгч: ГС ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г ХХК холбогдох
155,605,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 155,605,750 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохиролцож тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай 4 давхар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,100,000,000 төгрөгт тооцон Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний хүрээнд иргэн Б.иас гэрээнд заасан хуваарийн дагуу 30,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн.
Мөн уг барилга нь эмийн үйлдвэрийн зориулалттай байсан тул ресторан, зочид буудал, үйлчилгээний зориулалттай болгохоор иж бүрэн дотор, гадна засвар, чимэглэлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд засварын ажлын нийт зардал нь 125,605,750 төгрөг болсон. Энэхүү засварын ажлыг гүйцэтгэгч компани, хувь хүнээр дотор агаар сэлгэлт, сантехник, вакум цонх, метал хаалга, 1, 2, 3, 4 дүгээр давхрын иж бүрэн дотор засал, шалт, паркет шахах, рестораны тек, үүдний засвар, цахилгаан, дохиолол, камерын хяналтын иж бүрэн систем зэрэг ажлууд хийгдсэн.
Бидний зүгээс анхнаасаа үнэхээр тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтэй байсан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал хүндэрч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд ******* ХХК-ийн зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн В-д заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг банканд барьцаалбар болгон зээл босгож төлбөрийг төлөх боломжийг зөвшөөрөхгүй байсан нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авахгүй байх нэг шалтгаан болсон. Мөн ******* ХХК болон түүний хувьцаа эзэмшигч, иргэн ******* нарын хооронд шүүхийн маргаан үүссэн зэрэг шалтгааны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул төлсөн төлбөр болох 30,000,000 төгрөг, засварын зардал 125,605,750 төгрөгийг "эгүүлэн төлөхийг ******* ХХК-аас шаардсан боловч эс зөвшөөрсөн. Гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваагүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсан, цуцалсан шаардлагын дагуу гэрээний гүйцэтгэлийг буцаан төлөх үүрэгтэй.
Энэхүү үл хөдлөх хөрөнгөд бидний зүгээс хийсэн иж бүрэн засвар, шинэчлэлийн үр дүнд ******* ХХК өнөөдрийг хүртэл зочид буудал, ресторан, бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байгаа. Бидний хөрөнгөөр хийсэн засвар, шинэчлэлийн үр шимийг хүртсээр байгаа мөртлөө гаргасан зардал, төлбөрийг буцаан төлөхгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй үйлдэл гэж үзэж байна.
Иймд ******* ХХК-аас Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар , шинэчлэл хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг нийт 155,605,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд ******* ХХК болон иргэн ******* нар нь ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь ******* ХХК болон иргэн ******* нарын шаардлага нь хоорондоо харилцан хамааралтай тул ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хамтран гаргасан.
Тодруулж хэлбэл эхний шаардлага болох ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд ******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.ийн зүгээс тухайн үеийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*өгснөөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ******* ХХК-ийн нэрээр төлөгдсөн. Мөн ******* нь ******* ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Тэгэхээр 30,000,000 төгрөгийн төлбөрийг анх иргэн ******* ******* ХХК-иар дамжуулан төлж байсан, одоо ******* ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн ******* байгаа зэрэг шалтгаан нь 30,000,000 төгрөгийг хэн нь шаардах эрхтэй болох нь шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн мэтгэлцээний үндсэн дээр тодорхойлогдох юм.
Дараагийн шаардлага болох Баянзүрх дүүргийн дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах тухай шаардлага нь бүхэлдээ барилгын засвартай холбоотой бөгөөд энэ зардлын зарим хэсгийг иргэн ******* гаргасан тул иргэний хувиар болон ******* ХХК аль аль нь шаардлага гаргах эрхтэй байна. Гэхдээ дээрх хоёр шаардлагыг нэхэмжлэгч нар ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлтэй холбоотой үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул хэргийг хэлэлцэх үед мэтгэлцээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгч нарын хэн нь аль шаардлагыг гаргаж байгаа нь тодорхойлогдохоор байна гэжээ.
3.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд ******* ХХК болон иргэн ******* нар нь ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг гаргуулах гэсэн хоёр шаардлагыг гаргасан бөгөө д нэхэмжлэл нь ******* ХХК болон иргэн Б. ь нарын шаардлага нь хоорондоо харилцан хамааралтай тул ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хамтран гаргасан.
Тодруулж хэлбэл эхний шаардлага болох ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд ******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.ийн зүгээс тухайн үеийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.өгснөөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ******* ХХК-ийн нэрээр төлөгдсөн.
******* нь тухайн үед ******* ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Тэгэхээр 30,000,000 төгрөгийн төлбөрийг анх иргэн ******* нь ******* ХХК-иар дамжуулан төлж байсан. Одоо *******ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн ******* тул 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх ******* ХХК, иргэн ******* нарт байна.
Дараагийн шаардлага болох Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах тухай шаардлага нь бүхэлдээ барилгын засвартай холбоотой бөгөөд энэ зардлын зарим хэсгийг иргэн ******* гаргасан тул иргэний хувиар болон ******* ХХК аль аль нь шаардлага гаргах эрхтэй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Баянзүрх дүүргийн дүүргийн хороо Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг гаргуулах гэсэн хоёр шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэл нь ******* ХХК болон иргэн ******* нарын шаардлага нь хоорондоо харилцан хамааралтай тул ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлийн 271-д заасны дагуу нэхэмжлэлийг хамтран гаргасан.
Тодруулбал, ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг ******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.ийн зүгээс тухайн үеийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал д өгснөөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ******* ХХК-ийн нэрээр төлөгдсөн. ******* нь тухайн үед ******* ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Тэгэхээр 30.000.000 төгрөгийн төлбөрийг анх иргэн ******* ******* ХХК-иар дамжуулан төлж байсан. Одоо ******* ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн ******* тул 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх ******* ХХК, иргэн ******* шаардаж байна. Дараагийн шаардлага нь: Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, тоотод байрлах талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардалд 125,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцож болохоор заасан тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй бөгөөд тодорхой байна гэжээ.
5.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардалд 125,605,750 төгрөгийг гаргуулах гэсэн хоёр шаардлагыг ******* ХХК болон иргэн ******* нарын шаардлага нь хоорондоо харилцан хамааралтай тул ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хамтран гаргасан.
Тодруулбал, ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах 1209*м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. ******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*өгснөөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ******* ХХК-ийн нэрээр төлөгдсөн байсан.
Мөн ******* нь тухайн үед ******* ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Одоо ******* ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн ******* тул 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх ******* ХХК, иргэн ******* нарт байна.
Дараагийн шаардлага: Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Дээрх хоёр шаардлагыг иргэн ******* болон ******* ХХК нар тус тусдаа шаардах эрхтэй боловч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/*дугаар шүүгчийн захирамжаар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, харилдан хамаарал бүхий эрх зүйн харилцаа тул нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргасан болохыг дахин тодруулж байна гэжээ.
6.Хариуцагч ******* ХХК 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нараас ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэл нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул ******* ХХК-иас нэг мөр тайлбар гаргах боломжгүй байна.
Тодруулбал: Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн 2 шаардлагыг манай компанид холбогдуулан гаргасан байх боловч хамтран нэхэмжлэгч нар буюу Гүүд скай ХХК болон иргэн ******* нарын хэн нь нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэл тодорхой бус,
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ..******* ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.. гэх үндэслэлийг дурдсан байх боловч Иргэний хуулийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай зохицуулалтын ямар зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь тодорхой бус байна.
Иймд дээр дурдсан асуудлуудыг ойлгомжтой, тодорхой болгосноор манай компани нэг мөр тайлбар гаргах, хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох үндэслэл бүрдэхээр байх тул нэхэмжлэгч нараас дээр дурдсан асуудлуудыг тодруулж өгөхийг хүсье гэжээ.
7.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК, иргэн ******* нарын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа нь хариуцагчийг тайлбар гаргах, тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх, хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэл тодруулах тухай гэх тайлбарыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй байна гэж хариуцагч тал үзэж байна. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч тайлбартаа: Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт 30,000,000 төгрөгийг хэн нь шаардах эрхтэй болох нь шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн мэтгэлцээний үндсэн дээр тодорхой болно.. , 125,605,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ...хэргийг хэлэлцэх үед мэтгэлцээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгч нарын хэн нь аль шаардлагыг гаргаж байгаа нь тодорхойлогдоно... гэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэн нь юуг хэрхэн нэхэмжилж буй зэрэг нь тодорхойгүй байгааг нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдлоо.
Хариуцагчийн зүгээс тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагад ямарваа нэгэн хариу тайлбар өгөх боломжгүй бөгөөд хэн нь өөрөөс нь ямар үндэслэлээр, мөнгөн хөрөнгө нэхээд байгааг мэдэхгүйгээр шүүхэд мэтгэлцэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Мэтгэлцэх зарчим нь зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бус иргэний хэрэг үүсгэснээс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хэрэгждэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл одоог хүртэл тодорхойгүй байгаа учир хариуцагч талаас нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, тайлбар татгалзлаа нотлох баримт цуглуулах, гарган өгөх, шүүх хуралдаанд бэлтгэх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн шаардах эрхийн үндэслэл тодорхой бус буюу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлийг дурдаж байгаа ч Иргэний хуулийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтын ямар зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь тодорхой бус хэвээр байгаа нь хариуцагчийн зүгээс тайлбар гаргах, мэтгэлцэх ямар ч боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байх тул хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд *******, иргэн ******* нараас ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн захирамжийн дагуу нийт 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүхэд бичгээр ирүүлсэн байх боловч бүгд анхны нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил хариуцагчаас нэхэмжлэгч нарын хэн нь юу нэхэж байгаа нь ойлгомжгүй, ерөнхий агуулгатай байсаар байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд холбогдуулан тухайлсан тайлбар өгөх боломжгүй байгаа тул тодруулсан хүрээнд нь хариу тайлбарыг гаргаж байна.
*******, иргэн ******* нар нь ******* ХХК-д холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:
...Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулах...;
...Баянзүрх дүүргийн *-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 /нэг зуун хорин таван сая зургаан зуун таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах...;
Хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй бөгөөд бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байх тул дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь: ******* ХХК болон иргэн ******* нарын аль аль нь ******* ХХК-аас 30.000.000 төгрөгийг шаардах эрх зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь нийт 125,605,750 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлаж байх боловч засвар үйлчилгээ хийсэн зүйл байхгүй бөгөөд бидний хүлээлгэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг аливаа үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болгож, доторх тохижилт, заслыг эвдэлж сүйтгэсэн байдалтайгаар үлдээгээд явсан байдаг. ******* ХХК нь гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй атлаа дур мэдэн дотоод тохижилтыг эвдэж, гэмтээж ******* ХХК-д төлбөрийн хохирол учруулсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шаардлагадаа: Тус шүүхэд ******* ХХК нь "******* ХХК-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. ******* энэ гэрээний үндсэн дээр 30,000,000 төгрөг, иж бүрэн засвар хийсэн зардал болох 35,650,903 төгрөгийг зарцуулсан. ******* ХХК нь 79,954,847 төгрөгийг засварын зардал болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан. ******* ХХК болон иргэн ******* нарын шаардлага нь хоорондоо харилцан хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хамтран гаргасан. Тодруулж хэлбэл эхний шаардлага болох "*******" ХХК-иас Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах * м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд "*******" ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "******* ХХК-тай байгуулсан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.ийн зүгээс тухайн үеийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал д өгснөөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр төлөгдсөн бөгөөд "*******н" ХХК-ийн нэрээр төлөгдсөн байсан. Мөн ******* нь тухайн үед *******" ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Одоо "*******" ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн ******* тул 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх "*******" ХХК, иргэн ******* нарт байна. Дараагийн шаардлага болох Баянзүрх дүүргийн *дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг "*******" ХХК-иас гаргуулах тухай шаардлага нь бүхэлдээ барилгын засвартай холбоотой бөгөөд энэ зардлын зарим хэсгийг иргэн ******* гаргасан тул иргэний хувиар болон "*******" ХХК аль аль нь шаардлага гаргах эрхтэй байна. Дээрх хоёр шаардлагыг иргэн ******* болон "******* ХХК нар тус тусдаа шаардах эрхтэй боловч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *-*дүүргийн иргэний хэргиийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн */ШШ2019/*дугаартай шүүгчийн захирамж зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, харилцан хамаарал бүхий эрх зүйн харилцаа тул нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргасан болно. Нийт 155,605,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэг гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага. Нийт 155,605,750 төгрөгийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бодит үнэнд нийцээгүй. Нэхэмжлэгч нарын хэн нь хариуцагч компаниас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 155,605,750 төгрөгийг шаардах эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар нь 155,605,750 төгрөгөөр тухайн объектод засварын ажил хийсэн зүйл байхгүй, засан сайжруулсан зүйл байхгүй. Эсрэгээрээ хариуцагч компаниас үл хөдлөх эд хөрөн хүлээлгэж өгсөн, эд хөрөнгийг өөрсдөө хаяад явсан байдаг. Доторх тохижилтууд байхгүй болсон, ашиглах боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлөөгүй. Эвдэж сүйтгэж хариуцагч компанид тодорхой хэмжээний хохирол учруулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн *хэсэгт тухайн худалдаж авч байгаа эд хөрөнгийг зээлээр барьцаална гэдэг бол нэг талаасаа төлбөрөө бүрэн төлөөгүй учир бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалж төлбөрийн үүрэг гүйцэтгэж болохгүй. Гэрээний нөхцөл агуулгын тайлбарлах юм бол гэрээний 3 дугаар зүйлийн А хэсэгт нь гэрээний төлбөрийн график гаргасан байгаа. 1,000,000,000 төгрөгийн эд хөрөнгийн талыг төлж байж үлдэгдэл мөнгөний асуудал дээр бусад этгээдэд барьцаалж зээлийн үлдэгдлээс төлөх асуудал яригдана. Гэрээний 3 дугаар зүйлийн *хэсэгт заасан тухайн объектыг барьцаалж зээл гаргуулах урьдчилсан нөхцөл хангагдаагүй учир нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, одоог хүртэл засагдаагүй байна гэв.
11.Нэхэмжлэгчээс шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх4-5), ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх6), итгэмжлэл (хх7), хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх8), хаан банкны орлогын мэдүүлгийн болон голомт банкны төлбөрийн баримт (хх9), ******* ХХК-ийн албан бичиг (хх10), Б.ийн албан бичиг (хх11), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хх12), * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (хх13-21), ******* ХХК-ийн 2015-2016 оны барилгын материалын гэрээ (хх22-78), ******* ХХК-ийн 2015-2016 оны барилгын заслын ажлын зардлын баримт (хх79-227), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 706 дугаар тэмдэглэл (хх235-236), Б.ийн итгэмжлэл (2хх32), зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
12.Хариуцагчаас шүүхэд: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (2хх7), ******* ХХК-ийн дүрэм (2хх8-9), итгэмжлэл (2хх11), Зээлээр ажлын байр /обьект/ худалдах, худалдан авах 2015 оны 11 сарын 26-ны өдрийн гэрээ (2хх39-41), өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2хх65-66), өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2хх84-85) нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө *тоотод байрлалтай *м.кв талбайтай, *давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан улмаас нэхэмжлэгч ******* ХХК-д хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөгийг,
нэхэмжлэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн засварын ажилд зарцуулсан 125,605,750 төгрөгийг нийт 150,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар тус тус шаардсан.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн */ШШ2019/*захирамжид заасан дагуу ******* ХХК-иар дамжуулан ******* ХХК-иас үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ******* ХХК-ийн захирал ******* томилогдсон, ******* ХХК нь гэрээнэээс татгалзаж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 79 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө ******* ХХК-д өмчлөлд шилжсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардалд 125,605,750 төгрөгийг, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг нийт 150,605,750 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.
2.Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн 2 шаардлагыг манай компанид холбогдуулан гаргасан байх боловч Гүүд скай ХХК болон иргэн ******* нарын хэн нь нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй.Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэл тодорхой бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн */ШШ2019/*дугаар Нэхэмжлэгчийн татгалзал, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 1 дэх заалтад:
...Хариуцагч Л.*, Ц.*нар нь ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч *******д бэлэглэлээр хувьцааг шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх, ...нэхэмжлэгч Б.ийн ******* ХХК-иар дамжуулан ******* ХХК руу үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөг, ...мөн барилга засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903, төгрөгийг нэхэмжлэх, ...төлбөрийг хүлээн авах эрхийг ******* ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч *******д шилжүүлэх, ...хариуцагч ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан *оны *дүгээр сарын *-ны өдрийн зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ХХК түүний хувьцаа эзэмшигчдээс шилжүүлсэн бүх төлбөрийг нэхэмжлэх, ...төлбөрийг өөрөө хүлээн авах эрхийг ******* ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч *******д шилжүүлэхээр тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.(1хх13-21)
4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн * дугаар тогтоолоор дуусгавар болж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд ******* ХХК-ийн эцсийн өмчлөгч 1, компанийн хувьцаа эзэмшигч ******* нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. (1хх6,12)
5.Нэхэмжлэгч Б.иас Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар ******* ХХК-иар дамжуулан 2015 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 3 удаагийн үйлдлээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны депозит хуулга хэрэгт авагдсан, мөнгөн шилжүүлэг хийгдсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрнө, харин 30,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
6.******* ХХК болон ******* ХХК ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, *өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулснаар нэхэмжлэгч ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үнийг төлөх үүргийг хүлээжээ.(2хх39-41)
6.1.******* ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д шилжүүлснээр, нэхэмжлэгч засварын ажлыг гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдсан.
6.2.******* ХХК нь Худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байршилтай, *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөөгүйн улмаас ******* ХХК нь гэрээнээс татгалзаж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлснээр гэрээг цуцалж, үл хөдлөх хөрөнгийг буцаан авсан талаар * дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан байна. (1хх13-21)
7.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., энэ хуулийн 227 дугаар 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заажээ.
8.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн */ШШ2019/*дугаар захирамжид дурдснаар ....******* ХХК түүний хувьцаа эзэмшигч , нараас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бүх төлбөрийг ******* ХХК-иас нэхэмжлэх, төлбөрийг хүлээн авах эрхийг шилжүүлж авснаар ******* ХХК түүний хувьцаа эзэмшигч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг, ******* ХХК нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 125,605,750 төгрөг нийт 155,605,7 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
9.******* ХХК нь гэрээгээр шилжүүлэн хүлээн авсан үл хөдлөх хөрөнгөд засварын ажлыг гүйцэтгүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр **ХХК-тай, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.*, В.*, Э.*, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.*, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.*, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Л.*, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.*, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.*, Х.*нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.(1хх22-70)
10.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд өгсөн зарлагын баримтуудыг үзэхэд ******* ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *тоотод байрлах *м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд засварын ажлын зардалд 47,607,600 төгрөгийг зарцуулсан зарлагын баримтаар тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан 77,998,150 төгрөгийн зарлагын баримтуудад худалдан авагчийн нэр тодорхойгүй, огноо бичигдээгүй, худалдан авагчийн нэр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 77,988,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. (1хх79-227)
11.Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт ... нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс барилгыг дахин ашиглаж боломжгүй болж, одоог хүртэл засагдаагүй байгаа гэж тайлбарлах боловч энэ талаар шүүхэд баримт гаргаагүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагч ******* ХХК-иас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 47,607,600 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,988,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Хариуцагч ******* ХХК-иас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, 47,607,600 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,988,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,093,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 545,988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ