Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2024/00001

 

 

 

 

 

2023 12 21

104/ШШ2024/00001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *******,******* ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, дугаар байрны тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох

 

6,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

/Хариуцагч Б.т шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.т холбогдох 6,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Анхаа, Нааяа гэх ******* дүүрэгт бойны газар ажиллуулдаг Б. н.Намжилсүрэн нарыг Эмээлтэд малын дайвар бүтээгдэхүүн зардаг байхад анх танилцсан. Тухайн үед Б.аас малын дайвар бүтээгдэхүүн авдаг байсан. 2021 оны хавар Б. нэхэмжлэгчтэй холбогдож, та ******* дүүрэг рүү дахин дахин ирэх шаардлагагүй. Дүү нь энд ирсэн дайвар бүтээгдэхүүнийг тан руу явуулж байя. Та эхлээд мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн.

Нэхэмжлэгч Б.ын данс руу 2021 оны 05 дугаар сарын 16, 5 дугаар сарын 17, 05 дугаар сарын 19, 05 дугаар сарын 20-ны өдөр нийт 9,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа тодорхой хэмжээнд малын дайвар бүтээгдэхүүн авсан. Тэр нь 2,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн болсон. Эргээд холбогдох үед энд Хятад хүмүүс ирж малын дайвар бүтээгдэхүүн аваад байна. Мал бага орж ирж байна. Ямар ч байсан таны өгсөн мөнгөнд тааруулж бараа материал нийлүүлнэ гэж хэлээд удалгүй дайвар өгөхөө больсон. Удаад байхаар нь нэхэмжлэгч нь хариуцагч Б.тай холбогдон бараагаа өгөөч ээ эсвэл мөнгө төгрөгөө авъя гэхэд би таны мөнгийг 2,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр нь хувааж өгнө гэж хэлээд эргэж холбогдоогүй.

Улмаар нэхэмжлэгч 2023 оны 08 сард ******* дүүрэгт байрлалтай бойны газарт нь ирээд 174 ширхэг бог мал нядлуулж, нядлуулсан хөлс 580,000 төгрөгийг Б.Анхбараас авах өрнөөсөө тооцож хасуулъя гэж талууд тохиролцож, 6,920,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн бөгөөд энэ мөнгийг Б. 11 сард өгнө гэж хэлээд одоог хүртэл төлөхгүй байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие энэ хүний яриад байгаа 9,500,000 төгрөгийг аваагүй. Д.******* нь миний салсан эхнэр болох Намжилсүрэнтэй өөрөө утсаар тохиролцоод дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 15,000,000 төгрөгийг өгч, авалцахаар тохиролцсон байсан. .. БУянхишиг нь Намжилсүрэнтэй өөрийн биеэр уулзаж анх 1,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8,500,000 төгрөгийг цувуулж өгсөн байдаг. Миний бие Намжилсүрэн гэх хүнээс салсан. Мөн энэ мөнгийг охин Оюунгэрэлийн данс руу хийсэн.... Би эхнэр Намжилсүрэнгийн өрнөөс 2,600,000 шахуу төгрөгийг өмнөөс нь төлсөн. Би дахиж Намжилсүрэнгийн өрийг нь өмнөөс нь төлөхгүй гэдгээ хэлсэн. Дахиж би хүний өмнөөс мөнгө төлөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2161 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 04 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Д.*******ийн 50172126 дугаартай дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бичгийн баримт зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.т холбогдуулан 6,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч тал ... Уг дайвар бүтээгдэхүүн өгч, авах талаар манай салсан эхнэртэй ярилцсан, би энэ мөнгийг аваагүй, охин Оюунгэрэлийн данс руу мөнгийг хийсэн байсан. Би хэдий аваагүй ч өмнөөс нь 2,600,000 шахуу төгрөг төлсөн. Дахин бусдын өрийг төлөхгүй... гэж маргасан.

 

4.Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Д.******* нь Хаан банк дахь 50172126 тоот данснаасаа 2021 оны 05 сарын 15 өдөр, 2021 оны 05 сарын 17 өдөр, 2021 оны 05 сарын өдөр, 2021 оны 05 сарын 19 өдөр нийт 8,500,000 төгрөгийг тоот дансанд 99007814 гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

-Хариуцагч Б. нэхэмжлэгч Д.*******т 2,600,000 төгрөгт тооцож дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх болон мал нядалгааны ажил хийж өгчээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзалын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээж, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхийг эдэлдэг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан тохиолдолд өөрийн шаардлагыг нотлох үүрэг нэхэмжлэгчид шилжинэ.

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.тай малын дайвар бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар харилцан тохирч Б.т бэлнээр 1,000,000 төгрөг, түүний хэлсэн данс уруу 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт хариуцагч Б.т бэлэн 1,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг хариуцагч Б. хүлээн авсан болох нь баримтаар нотлогдоогүй.

Хариуцагч Б.ын хариу тайлбартаа дурьдсан салсан эхнэр болох Намжилсүрэнтэй нэхэмжлэгч өөрөө тохиролцоод дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 15,000,000 төгрөгийг өгч, авалцахаар тохиролцсон байсан. .. ******* нь Намжилсүрэнтэй өөрийн биеэр уулзаж анх 1,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8,500,000 төгрөгийг цувуулж өгсөн байдаг. гэх тайлбарыг няцаах баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт ирүүлээгүй.

Хариуцагч талын Намжилсүрэнгийн өмнөөс 2,600,000 шахуу төгрөгийг дайвар бүтээгдэхүүн болон мал нядалгааны ажлын хөлсөөр төлсөн гэх тайлбарыг үндэслэн хариуцагч тал 9.500.000 төгрөгийн зарим хэсгийг төлсөн тул талуудын хооронд малын дайвар бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний дагуу мөнгийг хүлээж авсан гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,670 төгрөгийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 1., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан хариуцагч Б.аас 6,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,670 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА