Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2023/00594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******, ******* хороолол, тоотод оршин суух, овогт ийн /РД:/,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, , тоотод оршин суух, овогт гийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүрэг, , , тоотод байрлах, Нөхөрлөл /РД:/ нарт холбогдох

 

2016 оны сарын 21 өдрийн ЗДБ БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, ЗДБ БГБХ-ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.ын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, ЗДБ БГБХ -ийн гишүүн Н. биш болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н., түүний өмгөөлөгч Т.,

хариуцагч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ууганчимэг нар оролцов.

 

/Хариуцагч, хариуцагч Нөхөрлөлийн төлөөлөгч А.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н., түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бусаар оруулсан гишүүнчлэлээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А. учир битүүлэг тайлбар гаргаад байгаа гол шалтгаан нь А. надад тракторын түрээсийн мөнгө гэж 72,000,000 төгрөг өгөх ёстой. Мөн би шүүхэд А.ын эсрэг гэрчийн мэдүүлэг өгч байсан. Үүнээс үүдэлтэй гэж бодож байна.

Н.ын хувьд хариуцагч нартай хамтарч ажиллах санаа зорилго байхгүй. Энэ нөхөрлөлийнх мэдэхгүй байсан бөгөөд 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудагдсаны үндсэн дээр мэдсэн.

А. нэхэмжлэгчийг 72,000,000 төгрөг нэхнэ гэж бодоод байх шиг байгаа юм. А.аас 72,000,000 төгрөгөө нэхэхгүй. Нэхэмжлэгчийн нэр дээр байдаг бүх эд хөрөнгө, данс нь хаагдсан. Мөн барилгын ажил хийдэг. Орон нутгаар явахаар өөрийн дансандаа мөнгө авах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Нэхэмжлэгч 2019 оноос хойш дансаа хаалгасан байдалтайгаар өдийг хүртэл явж байна...

Нэхэмжлэгч нөхөрлөлийн гишүүн гэдгээ мэдсэнээс хойш өмгөөлөгч авч, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Цагдаагийн байгууллагад хандахаар хариуцагч нар үнэ зөв мэдүүлэг өгөхгүй зэрэг нөхцөл байдалтай байсан учраас Иргэний журмаар явах ёстой гэж үзээд Иргэний шүүхэд хандаад маш удаан хугацаа өнгөрч байна. Нэг хариуцагч нь ирэхээр нэг нь ирдэггүй. Б.тай холбогдохоор А. битгий оч гэсэн агуулгатай тайлбар хэлдэг.

Нэхэмжлэгчийн хувьд маш их хохиролтой байгаа. Нэхэмжлэгч нөхөрлөлд хамтран оролцсон баримт, хүсэлт зориг ч байгаагүй. Тэр битгий хэл орсноо ч мэдээгүй. Нөхөрлөлийг байгуулахын тулд талуудын хамтын хүсэл сонирхлыг илэрхийлж, нэгдэж байж байгуулдаг. ЗДБ бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, протоколд нь хууль бусаар бүртгүүлсэн асуудал байгаа. Ийм учраас Н.ын нэрийг ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр хууль бусаар оруулж, гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн Н. биш болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, мөн хариуцагч Нөхөрлөлийн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн шүүхэд иргэн Н.ын гаргасан нэхэмжлэлд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлт гарсан тул гишүүнчлэлээс гарахыг зөвшөөрсөн болно гэжээ.

 

3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөрлөл яагаад байгуулагдсан талаар товч тайлбар өгье. Намайг ХХК-д ажиллаж байхад А. Засаг даргатай нөхөрлөл байгуулах гэсэн юм гэж ЗДБ гэж нэртэй Зингер дойч банк гэж 10 сард гэрээ байгуулсан байгаа юм. Тэр үед Н. бид хоёр огт байгаагүй. Нөхөрлөл байгуулах үед араас нь очиж, нэрээ оруулахаар 2-3 удаа уулзсан. Бүртгэлийн байгууллагаас 2-3 удаа буцааж байсан. Би д чи яагаад хууль бусаар нэр оруулаад байгаа юм бэ? Н.т мэдэгдсэн үү? би энэ асуудалд чинь оролцохгүй шүү гэхэд би Н.т хэлсэн гэж хэлж байсан. Бүх бичгийг А. өөрөө бүрдүүлж өгсөн. Үүнээс нь болоод бид маргалдаж байсан. Энэ үйл явдал 2016 оны дугаар сард болж байсан. 2019 онд уулзаж би Н.т бичлэг хийж өгсөн. Бүх баримт бичгийг А. хийсэн. Би тухайн үед ажилтан нь байсан. А.ын хийсэн үйлдэл хууль бус гэдгийг би хэд хэдэн удаа шүүхэд илэрхийлж байсан гэв.

 

4.Нэхэмжлэгч тал итгэмжлэл, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьцаа эзэмшигчийн хурлын протокол, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар шийдвэрийн хуулбар хувь, дүүрэг дахь Цагдаагийн газрын 2021 оны 2633З30 дугаартай албан бичгийн хуулбар хувь, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн илтгэх хуудас, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, ******* дүүргийн цагдаагийн байгууллагын танилцуулга, СД үзлэг хийсэн үзлэгийн бичлэг, тэмдэглэл, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тодруулсан шаардлага зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хариуцагч Б. ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн ажилд томилох тухай тушаалыг шүүхэд ирүүлсэн болно.

 

Шүүхийн журмаар улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн түдгэлзүүлэх тухай тогтоол, ЗДБ бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримт бичгийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 15-ны дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг бүрдүүлжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н. 2016 оны сарын 21 өдрийн нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, -ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.ын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, -ийн гишүүн Н. биш болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар өгөөгүй, өмнөх шаардлага /Н-н гэрээ, хурлын тогтоол, протоколд Н.ыг нэрийг хууль бусаар оруулсан болохыг тогтоож, гишүүнээс хасч, холбогдох бичиг баримтад өөрчлөлт оруулахыг даалгах/-ыг эс зөвшөөрч маргасан.

2.Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Н-н гишүүнээр элсэх санаа зорилго байгаагүй, хариуцагч нартай хамтран ажиллахаар харилцан тохирч байгаагүй, надад төлөх 72,000,000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй зорилгоор А. бүгдийг зохион байгуулсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хэрэгт тоот шинжээчийн дүгнэлт гарсан тул Н.ыг гишүүнээс гарахыг зөвшөөрнө гэж тайлбарласан.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэргийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 17 дугаар зүйлийн 17.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 2, 9, 20 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 2016 оны дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн байна.

 

ЗДБ БГБХ нөхөрлөлийг А., Б., Н. нар нь тус бүр 33.3%-ийн хөрөнгө оруулалт, эзэмшилтэйгээр байгуулан 2016 оны дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлжээ.

 

4.Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / цаашид нөхөрлөл гэх/ -ийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна. гэж заажээ

 

Нэхэмжлэгчийн зүгээс ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт түүний гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж буй Н-н баримт бичигт Н.ын гарын үсгийг 2 удаа зурсанаар, мөн Б.тай уулзахдаа бичсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр, хариуцагч Б.ын хариу тайлбараар нотолж байгаа болохоо илэрхийлсэн.

 

Мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А.д гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны шатанд гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан байна.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулснаар хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүхийн дуудсанаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэлийн өмнөх шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан тайлбарыг удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан тайлбар, тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Маргааны гол зүйл болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд хадгалагдаж буй Н-н үүсгэн байгуулах гэрээ, тогтоол, хурлын протоколд зурагдсан гарын үсэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 05 сарын 24 өдрийн дугаартай, 2023 оны 08 сарын 15 өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж буй дугаартай хувийн хэргийн 7, 6, 3, 4, 5 дугаартай хуудсуудад авагдсан Н-н хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, Н-н үүсгэн байгуулах хурлын тогтоол, Н-н үүсгэн байгуулах гэрээ гэсэн баримтуудад Начинбаатар овогтой гэсэн хаалт бүхий хэсэгт хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан 3 ширхэг гарын үсэг Н.ын гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэжээ.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Н-г үүсгэн байгуулах гэрээ, тогтоол, хурлын протоколд Н. гарын үсэг зураагүй, оролцоогүй талаар мэдүүлсэн, энэ талаархи Н., Б. нарын ярианы бичлэг хэрэгт авагдсан боловч тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүх ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэллээ.

 

Н-н үүсгэн байгуулах гэрээ, тогтоол, хурлын протоколд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Н.ын гарын үсэг мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2016 оны сарын 21 өдрийн нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, -ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.ын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, -ийн гишүүн Н. биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны сарын 21 өдрийн нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, -ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.ын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгох, -ийн гишүүн Н. биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА