Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/03138

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр              Дугаар 183/ШШ2023/03138                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, Л.Ж /РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах И /РД: /-т холбогдох,

 

И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.  Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И даргын тушаалаар 2017 онд дотоод аудитын ахлах мэргэжилтнээр, 2018 оны 10 дугаар сараас ахлах аудитораар томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн ажлаа хангалттай хэмжээнд хийж байсан. И дарга шинээр томилогдсонтой холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 тушаалтай, албан тушаалыг бууруулж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан арга хэмжээ авсан байгаа. Дотоод аудитор гэдэг ажлыг улсад 30 жил ажиллахдаа сүүлийн 20 жилийг аудитораар ажилласан. Аудитораар ажиллахын тулд би маш Иргэний хууль сургалтад хамрагдаж, өндөр шаардлага, шалгуур, шалгалтуудыг давж Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, нэгдсэн дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч гэх зэрэг өөрийн бололцоогоор мэдлэг чадвар, оюун ухаанаар ажиллаж ирсэн. Аудитор гэдэг нь хүнээс маш их мэдлэг ур чадвар шаарддаг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцдог учраас ганцхан санхүүгийн мэдлэгтэй байхыг шаарддаггүй маш олон төрлийн ур чадваруудыг шаарддаг тул өөрийгөө байнга хөгжүүлж ирсэн. Тийм болохоор аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна. Аудиторын албан тушаалаас үндэслэлгүйгээр тушаал бууруулсан ба цаашид аудиторын ажлыг хийх сонирхолтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 тушаалын үндэслэл болгосон И хөдөлмөрийн дотоод журам, заалтууд болон хөдөлмөрийн гэрээний заалтуудыг албан тушаалын заалтуудыг тодорхой дурдсан байгаа. Энэ үндэслэл бол өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь ажлаа хийгээгүй гэдэг шалтгаан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэж гаргасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд миний албан тушаалын тодорхойлолт дээр заасан чиг үүргүүд маань дотоод аудиторын ажлын холбогдолтой заалтууд байдаг. И даргын тушаалаар хөндлөнгийн аудиторын дүгнэлтийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргасан үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй байна. И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаартай тушаалын үндэслэл хэсэгт Үндэсний Аудитын газраас И санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулаад, хяналт, шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмж, түүнийг өгөөд авах арга хэмжээгээ хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гаргасан зөрчлийг хэрэгжилтэд хяналт тавих үүргийг биелүүлээгүй гэх байдлаар тодорхойлж байна. Гэтэл энэ үүрэг өөрөө хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг биш. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг удирдлага болгосон боловч тухайн заалтуудыг нэг бүрчлэн аваад үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж дотоод хэмжээнд мөрдөж ажиллах үүргээ зөрчсөн ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ чанартай бүрэн гүйцэтгээгүй гэсэн ийм 2 заалтаар л ерөнхийдөө бол үндэслэл болгоод сахилгын арга хэмжээ авсан байна. Гэтэл яг тухайлсан ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Нөгөө талаасаа сахилгын шийтгэлийн үндэслэл болоод байгаа хөндлөнгийн аудитын дүгнэлттэй холбоотой асуудал байна. Хөндлөнгийн аудитын дүгнэлт буюу Аудитын ерөнхий газраас хийсэн санхүүгийн аудитын тайлан энэ тайлангийн 3.10 дахь хэсэгт өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт 80 хувь гэж дүгнэсэн.  Мөн ажил үүргийн хуваарийг харахад дээрх тушаал дээр тусгаад байгаа энэ хяналт тавих үүрэг байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар бол ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилд нь мэдэгдэж тайлбар авахаар гаргасан талд байгаа. Энэ нь сонсох ажиллагааны нэг хэлбэр буюу тухайн ажилтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зөрчлийн хэм хэмжээ шинж чанарыг харгалзаад сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхтэй холбох процесс байгаа. Гэтэл И энэ процессыг хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулаад албан тушаал бууруулж байгаа юм бол тухайн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоо хамааралтай байх ёстой гэж үзэж байна. Дотоод аудитын албаны ахлах аудитор хүнийг албан тушаал бууруулахдаа шал өөр нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан болгосон. Энэхүү ажил албан тушаалд тэнцэж томилогдох шат дараатай дэвшин ажиллахын тулд 30 гаруй жил өөрийгөө дайчлан ажилласан. Гэтэл үүнийг үгүйсгээд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж нягтлангаар ажиллах ийм ажлын байрыг санал болгосон. Уг албан тушаалаас өөрийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн. Иймд И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

 

            2. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай Иын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн бусад баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас нотлох баримт гаргуулах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн. Хариуцагчаас хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар өгснөөс өөрөөр баримт, хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            2. Нэхэмжлэгч “...ажил олгогчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалд миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүй Үндэсний аудитын газраас И санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй, хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулан хяналт шалгалтаар тогтоогдсон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй, зөрчил шалган тогтоогоогүй...” гэх үндэслэлээр гомдол гаргасан.

 

3. Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас, ажил олгогч И даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/470 дугаар тушаалаар Л.Жыг Дотоод аудитын албанд ахлах аудитораар авч ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, талуудын хооронд эрхлэлтийн харилцаа үүссэн байна./3-р хх-ийн 2-10/

 

5. И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр Л.Жд хөдөлмөрийн сахилгын ногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дүрмийн 7.7, И Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1, 3.29.2, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтын 3.3, 5.1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/719 тоот Аудитын санал дүгнэлтийг тус тус үндэслэн Үндэсний аудитын газраас И санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй, хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулан хяналт шалгалтаар тогтоогдсон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн Дотоод аудитын албаны ахлах аудитор Лхамсүрэнгийн Жаргалсайханд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

           

6. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хуульд заасан журмын дагуу урьдчилан хандсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай И Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Жы хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хүлээн авч, дараах дүгнэлтийг хийлээ.

 

            7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

 

            8. Үндэсний аудитын газраас И 2021 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “...аудитаар нийт 4,907.6 сая төгрөгийн 23 алдаа, зөрчил илэрснээс, 1,162.6 сая төгрөгийн 2 алдааг залруулж, 494.9 сая төгрөгийн 4 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1,085.0 сая төгрөгийн 11 зөрчлийг арилгах албан шаардлага, зөрчлийг давтан гаргасан 2,162.2 сая төгрөгийн 3 зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж, 2.9 сая төгрөгийн алдаа зөрчилд 3 зөвлөмж өгсөн. Залруулагдаагүй нийт алдаа, зөрчил 3,745.0 сая төгрөг нь бидний тогтоосон ерөнхий материаллаг байдал 2,883.5 сая төгрөгөөс давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн. Аудитад хамрагдсан харьяа байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй”-11, “Хязгаарлалттай”-2, “Татгалзсан”-1 дүгнэлт өгсөн. Харьяа байгууллагуудад 38 алдаа, зөрчил илрүүлснээс 8 алдааг аудитын явцад залруулж, 4 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 10 зөрчлийг арилгах албан шаардлага, зөрчлийг давтан гаргасан 2 зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж, зөрчил давтан гаргахгүй байх 14 зөвлөмж хүргүүлсэн талаар тусгасан байна. Хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Үндэсний аудитын газрын хязгаарлалттай дүгнэлт, акт, зөвлөмж, албан шаардлага нотлох баримтаар авагдсан.                      /6-р хх-ийн 138-168/

 

            9. Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалтын тодорхойлолтоос үзэхэд  аудитын ажлын гүйцэтгэлийг хянах чиг үүрэг байх тул нэхэмжлэгчийн ажлын байранд заагаагүй чиг үүрэгт холбоогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. /2-р хх-ийн 11-14/

 

            10. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/719 тоот Аудитын санал дүгнэлтийг үндэслэл болгосон байгаагаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасанд нийцсэн байна.

 

            11. Хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагааны талаарх мэдээлэл гэх баримтад ажилтан Л.Ж “Аудитын тайланг үндэслэн арга хэмжээ авах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй” талаар тайлбар гарган гарын үсгээ зурсан байгаагаас үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан болох нь тогтоогдож байна.

 

12. Дээрхээс дүгнэхэд сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ эрхтэй бөгөөд хариуцагч И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр Л.Жд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

13. Иймд нэхэмжлэгч Л.Жы Ит холбогдуулан гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Жы 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай хариуцагч Ит холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөний дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ