Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/04012

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр               Дугаар 183/ШШ2023/04012                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух овогт Б.Б / /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух овогт А.Э / /,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух С.Д нарт холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 169 200 411 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохирол болон сэлбэгийн үнэ 59 176 680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бнь хариуцагч А.Э, С.Днарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 169 200 411 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Шаардлагын үндэслэл нь “...Б.Бминий бие газрын нөхөн сэргээх тусгай зөвшөөрөлтэй Өвөр булган ХХК-ийг эзэмшдэг. Манай компани 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл Аум Алт ХХК-тай хамтран ажиллах нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн эх гэх 362/А лицензтэй газарт нөхөн сэргээх ажиллагаа явуулсан. Энэ үед тээврийн хэрэгслүүд хэрэгтэй болсон. Миний бие Улаанбаатар хотоос 500 гаруй км зайтай хол ажиллаж, амьдарч байсан тул эхнэрийн үеэл дүү А.Эид хотоос тээврийн хэрэгслүүд худалдан авч явуулах, гэрээ байгуулах, алт тушаах, мөнгийг нь данс руу шилжүүлэх зэрэг саналыг тавихад А.Э зөвшөөрсөн. 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах  Ж ХХК-ний ажилтан Г, С гэх өвөрмонгол хүмүүстэй ... дугаартай авто ачигчийг 53 500 доллароор, урьдчилгаа 26 750 ам.доллар буюу 36 024 665 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 8 916 доллар, хүү 400 000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулахаар амаар устаар ярж тохиролцож, бичгийн гэрээ байгуулах үүргийг А.Эид өгсөн. А.Э миний өмнөөс ЖХХК-тай гэрээ байгуулан, намайг хотод байхгүй үед сар бүрийн монгол мөнгийг долларт шилжүүлэн компанид тушаах үүргийг бас л өгсөн. ЖХХК-д А.Эоор дамжуулан дараах байдлаар төлбөрийг төлсөн. Үүнд:

1. 2012.07.17-нд Цийн хуучин авто ачигчийг 15 000 000 төгрөгт тооцон урьдчилгаа төлбөрт өгсөн,

2. 2012.07.17-ны өдөр дүү Б.Мээр бэлэн орлого А.Эийн  дансанд 5 600 000 төгрөг шилжүүлсэн,

3. 2012.07.18-нд хүү Цээс бэлэн орлого ... дансанд 400 000,

4. 2012.09.12-нд ... данснаас ... дансанд 25 000 000 төгрөг,

5. 2012.11.05-нд дүү Б.Маар бэлэн орлого ... дансанд 8 000 000 төгрөг,

6. 2013.03.19-нд ... данснаас ... тоот дансанд 3 000 000 төгрөг,

7. 2013.03.20-нд ... данснаас ... тоот дансанд 3 000 000 төгрөг,

8. 2013.06.06-нд би өөрөө хотод очиж 5000 доллар буюу 7 180 000 төгрөгийг Гд тушааж, баримт авсан.

2013.06.24-нд би өөрөө хотод очиж 3916 доллор буюу 5 431 492 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 2 588 919 төгрөг тушаасан.

Ингээд LingongLG953 маркийн ... дугаартай авто ачигчийг нийт 79 200 411 төгрөгөөр худалдан авсан. Компанийн Өвөр Монгол ажилтан Г нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах материалыг өгөх үед иргэний үнэмлэхээ хөдөө орхисон тул дахиж ирэхээрээ авахаар болсон. Гэтэл А.Э нь надаас зөвшөөрөл авалгүй, нууцаар Гг байхгүй үеэр Цтой уулзаж холбогдох материалуудыг авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан байсан.

Мөн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дүү А.Эоор дамжуулан Н ХХК-иас Норд бенз маркийн ... УНМ дугаартай тээврийн хэрэгслийг 90 000 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ мөнгөө А.Эид дараах байдлаар төлсөн. Үүнд:

1. 2012.08.14-нд А.Эийн ... дансанд машины урьдчилгаа, сэлбэгийн төлбөр нийт 26 638 888 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөний 20 000 000 төгрөгийг Аийн данс руу хийсэн банкны хуулга өгсөн.

2. 2012.09.19-нд өөрийн данснаас 5 000 000 төгрөг түүний ... данс руу шилжүүлсэн.

3. 2013.07.04-нд Б.Бминий бие өөрийн өмчлөлийн ... дугаартай авто ачигчийг Жд худалдан борлуулсан. Түүний төлбөр 44 700 000 төгрөгийг Ж нь эхнэр Р.Оийн ... данснаас ... данс руу шилжүүлж, 300 000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн. Ингээд  миний бие “Норд бенз” маркийн  .... дугаартай самосвол автомашиныг худалдан авахад нийт 90 000 000 төгрөгийг А.Эид төлж дуусгасан.  Гэрчилгээг А.Э мөн л өөрийн нэр дээр гаргуулан авсан.

Гэтэл А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын гэрийн гаднаас “Норд бенз” маркын ... дугаартай самосвол автомашин, LingongLG953 маркын 16-65 УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийг эхнэр С.Дийн хамтаар ирээд аваад явсан болно. Тэгээд бусдад худалдсан байгаа.

Хариуцагч нар дээрх хоёр тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулж надаас шилжүүлсэн 169 200 411 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулахаар шаардлага гаргасан...” гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Э би Б.Бахтай хамаатан садны холбоотой хүмүүс бөгөөд Б.Бнь миний аавын төрсөн дүү Цгийн охин болох Бгийн нөхөр юм. Тэрээр 2012 онд “би жижиг уурхай ажиллуулмаар байна, гэвч мөнгө байхгүй тул 40 000 000 төгрөг зээлээч” гэж хүсэхэд би түүнд зээлсэн. Мөн 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уурхайн газар ашиглах төлбөрт 7 000 000 төгрөг хэрэгтэй байна хэмээн уурхайн газар ашигладаг Д гэх хүний охин Аын дансруу шилжүүлж авсан. Б.Бийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Д.Жд зарсан 42-76 УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 44 700 000 төгрөгийг би Б.Бд бүрэн өгсөн. Харин Д.Ж нь надад бэлнээр 300 000 төгрөг өгөөгүй болно. Тухайлбал, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 28 062 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1 079 000 төгрөгийг Б.Бийн дансанд, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 000 000 төгрөгийг Б.Бийн даалгаснаар О гэх хүний дансанд, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 21 200 000 төгрөгийг Чд шилжүүл гэж даалгасны дагуу шилжүүлсэн. Ийнхүү би түүнд нийт 65 641 000 төгрөг шилжүүлсэн тул түүнээс илүү өгсөн 20 614 000 төгрөгөө нэхэмжилж байна. Б.Бнь Жаас орж ирсэн 44 700 000 төгрөгийг авахдаа, нэмж түлшний төлбөрт зээлсэн 20 641 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхсэн. Ж ХХК-аас худалдан авсан 1565 УБ улсын дугаартай ковш тээврийн хэрэгслийн тухайд Ж ХХК нь уг ковшийг 53 500 доллароор зарна, харин урьдчилгаа 50%-ийг нь өгчихвөл үлдэгдлийг зээлээр авч болно гэсэн. Урьдчилгаа төлбөрийн 26 750 долларыг Б.Бийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгөөр бодож, үлдэгдэл 21 166 000 төгрөгийг нь А.Э би Б.Бтэй тохиролцсон хүү ёсоор түүнд зээлсэн. Харин үлдэгдэл 26 750 долларыг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор сар бүр 8 916 долларыг 400 000 төгрөгийн хамт Б.Бтөлөх болсон. Гэхдээ Б.Бнадаас зээлсэн мөнгөө бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах болсон тул А.Э би 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15-65 УБ дугаартай ковшийг худалдаж, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээн авсан. Гэвч үүнээс хойш ковшны төлбөрийг дараах байдлаар би төлсөн. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлбөр хийх үед “мөнгө байхгүй, чи аргал” гэсэн тул би 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 12 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данснаас авч 177 470 төгрөг нэмээд Найман шарга захаас 8 916 доллар худалдан авч 400 000 төгрөгийн хүүгийн хамт төлсөн. Харин тус компани 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн энэ орлогыг 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-руу шилжүүлсэн байдаг ба уг огноогоороо 2020 оны 05 сарын 07-ны өдрийн тодорхойлолтод тэмдэглэсэн байдаг. Мөн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтийг хийх өдөр болоход Б.Бнь мөн л мөнгө өгөөгүй. Иймээс би 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны .... тоот данснаас 12 945 000 төгрөгийг зарлагдан авч 8 916 доллар болон хүүгийн хамт ЖХХК-нд бэлнээр аваачиж өгсөн. Харин үүнээс хойш тэрээр 2012 оны 10 дугаар сард уурхай буусан гэсэн тул миний бие ЖХХК-д очиж уулзан хавар ажил эхэлсний дараа төлье гэдэг хүсэлт тавьж, төлбөрийг хойшлуулахаар тохирсон. Ийнхүү А.Э би ковшны төлбөрт өөрөөсөө 2012 онд 46 643 470 төгрөг, харин миний ковшийг ашиглаж олсон орлогоос 2013 онд 13 011 492 төгрөг төлөгдсөн. Энэ мөнгөний 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5000 доллар буюу 7 180 000 ба хүүний 400 000 төгрөгийг би өөрөө очих боломжгүй байсан тул Б ахыг өгчих гэж хэлсний дагуу өгсөн байсан, харин 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл 3 916 доллар буюу 5 431 492 төгрөгийг Б.Бах бид хамтдаа бэлнээр ЖХХК дээр очиж өгч байсан.

....улсын дугаартай “Норд бенз” маркын машины тухайд:  2012 оны 08 сарын үед Б.Бах надруу ярьж "ковшоор шороог холоос зөөхөд усан буугаа гүйцэхгүй байна, нордбенз спмасвол авах хэрэгтэй байна, чи Н ХХК-иас нордбенз машин авах боломж байна уу” гэсэн. Би түүнд “таньд 40 000 000 төгрөг, мөн газрын төлбөр гээд 7000 000 төгрөг, ковшинд зээлсэн. Надад одоохондоо мөнгө байхгүй байна, та надад зээлсэн мөнгөө өгнө гэсэн боловч одоогийн байдлаар юу ч өгөөгүй байна” гэхэд тэрээр “би чиний зээлээс 20 000 000 төгрөг шилжүүлье, харин нордны түлш, тос, маслод болон бусад сэлбэг хэрэгсэл өгч явуулаарай” гээд нэмж 6 638 000 төгрөг шилжүүлсэн.

 

Иймээс А.Э би “Н” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Нордбенз маркийн ... дугаартай өөрөө буулгагч автомашиныг 58 500 ам.доллароор худалдан авсан. Түүний урьдчилгаа төлбөрийг би Б.Бийн 47 000 000 төгрөгийн зээлээсээ төлсөн 20 000 000 төгрөгөөр /14 640 ам.доллар/ төлсөн. Харин уг машины төлбөрийн үлдэгдэл 43 860 ам.долларыг 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан ч үлдсэн төлбөрийг мөн би төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт гарган өгсөн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн “Н ” ХХК-тай тооцоо нийлсэн баримт болон тодорхойлолтоор тогтоогдоно. Гэтэл Б.Бнь Ж гэх хүнд зарсан ковшний мөнгийг “Норд бензний үнэнд өгөөрэй” гэсэн гэж худлаа тайлбар гаргадаг. Бодит байдал дээр тэрээр уурхайгаас алт гарахгүй байна гэдэг байсан ба “миний ковшийг зараад мөнгийг нь явуул, түлшний төлбөр төлөх шаардлагатай байна” гэсэн. Жд зарсан ковшний мөнгийг Б.Бд болон түүний хүсэлтээр түлшний төлбөрт шилжүүлсэн баримтуудаар нотлогдоно. Сэлбэг хэрэгслийн тооцооны тухайд Б.Бнь “тээврийн хэрэгсэл эвдрээд уурхайн ажил тасалдаад байгаа тул мөнгө өгч чадахгүй байна. Сэлбэг өгч явуул, би мөнгийг шилжүүлье гэдэг” байсан тул түүний явуулсан мөнгөөр болон өөрийн мөнгөөр сэлбэг хэрэгслийг нь өгч явуулж байсан. Мөн тэрээр цэвдэгтэй газар ашиглах зориулалттай экскаватор түрээслэх, ачуулах зардлыг надаар гаргуулсан ба буцаан төлж байсан. Тухайлбал, А.Э би сэлбэгийн зардалд өөрийн хөрөнгөнөөс 113 068 465 төгрөгийг гаргаснаас Б.Бнь уурхай ажиллуулж олсон орлогоос 100 032 100 төгрөгийг нь шилжүүлсэн боловч 13 036 365 төгрөгийг өгөөгүй. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Б Отэй Механизмын түрээсийн гэрээ байгуулж 30 хоногоор экскаватор түрээслэн, урьдчилгаа төлбөр 12 500 000 төгрөг, түүнийг хүргэж өгөх троллерийн хөлсөнд 2 700 000 төгрөг төлөөд явуулсан. Харин экскаваторыг 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 хоног ашиглаад буцаан явуулсан тул түрээсийн төлбөрт 3 300 000 төгрөг, буцаан ачиж ирсэн троллерийн хөлсөнд 2 600 000 төгрөг төлж, Д.От хүлээлгэн өгсөн. Энэ зардлыг Б.Бнь 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 500 000 төгрөг, 2012 оны 9 сарын 24-ний өдрийн 2 000 000 төгрөгөөр буцаан өгсөн. А.Э надад дээрх тээврийн хэрэгсэл, сэлбэгийг худалдан авах ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй. Харин Б.Буурхай ажиллуулж, ашиг өгнө хэмээн хуурч мэхлэн тээврийн хэрэгслүүд авхуулсан. Тэрээр ковшний урьдчилгаанд өөрийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгөөр үнэлж, харин нордны урьдчилгаанд надаас зээлсэн мөнгөө буцаан өгч дахин зээлж байгаа дүр эсгэн, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй хаяж надаар төлүүлсэн. 2013 оны 10 сард би “та зээлийн үлдэгдэл, тээврийн хэрэгсэл, сэлбэгийн төлбөрийг төлөхгүй байгаа тул би хохирч байна" гэж Б.Бд хэлэхэд “уурхай ашиггүй байгаа тул буулгасан, дараа жил ашигтай ажиллана” гэж хэлсэн.  Иймээс би “тээврийн хэрэгслүүдийг авч өр, зээлээ шийднэ, та 2 хашаандаа аваачаад тавьчхаарай" гэж хэлсэн. Гэтэл “уурхай буусан” гэсэн боловч 2013 оны 11 дүгээр сарын эхээр Б.Бийг уурхайгаа ажиллуулж байгааг мэдсэн. Иймээс би 2 тээврийн хэрэгслээ тохирсон ёсоор очиж авсан. Энэ тухайгаа цагдаад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан.Харин 2 тээврийн хэрэгсэл маш их эвдэрсэн буюу нордбензний 10 дугуй ашиглах боломжгүй болсон, урд гупер цөмөрсөн, дагалдах багаж хэрэгслийг бүгдийг нь авсан байсан бол ковшны кропыг эвдэж, 2 дугаар араа нь ажиллахгүй болсон байсан. Би хоёр техникийг өөрийн зардлаар Улаанбаатар хот оруулсан ба нэгэнт өвөл болж том тэрэгнүүд зарагддаг улирал өнгөрсөн тул хавар уурхайн ажил эхлэх үеэр зарах нь тодорхой болсон. Иймээс А.Э нь нордбензний урьдчилгаа болгож Б.Бийн зээлээсээ төлсөн 20 000 000 төгрөг болон Б.Бээс ковшинд төлсөн 28 011 492 төгрөг, нийт 48 011 492 төгрөгийг түүнд анх зээлсэн 47 000 000 төгрөгтөө тооцсон ч хохирч үлдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...2014 оны 03 дугаар сард ... дугаартай ковшийг иргэн П.Мт 60 000 000 төгрөгөөр, “Норд бенз” маркийн ... дугаартай машиныг 2014 оны 04 дүгээр сард иргэн Б.Эт 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгөөр хохирсон. А.Э би ковшийн төлбөрт өөрөөсөө 2012 онд 46 643 470 төгрөг, харин Б.Бнь миний ковшийг ашиглаж олсон орлогоос 2013 онд 13 011 492 төгрөг, мөн 15 000 000 төгрөгт бодож өгсөн ковш, нийт 28 011 492 төгрөг, бүгд 74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшоо 60 000 000 төгрөгөөр зарсан. Энэ 60 000 000 төгрөгөөс А.Э би Б.Бд зээлсэн 47 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 27 000 000 төгрөгөө суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн. Гэтэл А.Э би энэхүү ковшийг худалдан авахад 46 643 470 төгрөг зарцуулсан тул 13 643 470 төгрөгөөр хохирсон. Мөн 12 793 215 төгрөгийн сэлбэгийн мөнгийг надад буцаан төлөөгүй. Иймд хохирол болон сэлбэгийн үнэ нийт 59 176 680 төгрөгийг Б.Бээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б.Бээс С.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Р.Оийн 5085074477 тоот дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/09969 дүгээр “Хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/02408 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Баярмаа, Б.Бнарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 15-65 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЖХХК-ийн 1565УБ авто ачигчийн эргэн төлөлт тодорхойлох тухай албан бичиг, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5 000 доллар хүлээн авсан орлогын ордерийн баримт, 15-65УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б.Б, Н.Энхжаргалын нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 26 638 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 5 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Бийн ....тоот дансны хуулга, 20 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Бийн ....тоот дансны хуулга, Хаан даатгал ХХК-ийн жолоочийн албан журмын даатгалын баримт, гэрэл зураг, №1608250 тоот Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, гэрэл зураг, №0319261 тоот даатгалын гэрээ, 100049055 тоот бичиг, №0419313 дугаартай татвар төлөгчийн мэдээлэл, гэрэл зургууд, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 8 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Бийн ... тоот дансны хуулга, Ө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэх хуудас, гэрэл зургууд, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04/116 тоот Аум алт ХХК-ийн Нөхөн сэргээлтийн гэрээ хийх мэдэгдэл, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Нөхөн сэргээлтийн гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчны хяналт шинжилгээ хийх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Мөнгө хүлээн авсан тухай Цийн баримт, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Эийн 400 000 000 төгрөгийн орлогын баримт, А.Эийн 4 000 000 төгрөгийн орлогын баримт, А.Эийн 5 600 000 төгрөгийн орлогын баримт, Б.Бийн ..... тоот дансны хуулга, Б.Бийн ....тоот дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хариу тайлбар, 2 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Бийн ... тоот дансны хуулга, Б.Бийн ... тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн ....тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга,2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт /хятад хэл дээрх/, 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримт, 489 тоо нэмэгдсэн өртгийн татварын падаан, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 28 062 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 15 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Бийн ....тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн .... тоот дансны хуулга, Б.Бийн ....тоот дансны хуулга, Б.Бийн эзэмшлийн ....тоот дансны 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлэг, 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлэг, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шилжүүлэг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлэг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн баримт, Б.Бийн .... тоот дансны 20103 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлэг, Б.Бийн ....тоот дансны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлэг хийсэн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б.Бээс С.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЖХХК-ийн ... авто ачигчийн эргэн төлөлтийн тодорхойлолт, 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 5 670 000 төгрөгийн орлогын ордер, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Авто ачигч худалдан авсан тухай баримт, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, Ө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө ХХК-ийн дүрэм, Б.Бээс А.Эийн данс руу шилжүүлсэн мөнгөний хуулганы тооцоо, ЖХХК-иас .... улсын дугаартай авто ачигч буюу квош худалдан авахад оруулсан мөнгөний тооцоо, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17/01/66 тоот Баянхонгор аймаг Онцгой байдлын  хэлтсийн албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн С.Мягмарсүрэн, Ц.Баярмаа нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар  /1хх-ийн 3-13, 55-63, 105, 149-155, 156-250, 2хх-ийн 1-19, 176-191, 3хх-ийн 3-9, 10-11-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хариу тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А.Э, Б.Энхбаяр нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А.Эоос Т.Баярдалайд олгосон итгэмжлэл, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 28 062 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 079 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21 200 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбар, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1565УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЖХХК-ийн 1565УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эргэн төлөлтийн тодорхойлолт, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Н  ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай мэдэгдэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх тухай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Нандин-Эрдэнийг асуусан тэмдэглэл, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн  хэрэг үүсгэхээс татгалзах саналыг прокурорт хянуулахаар хүргүүлсэн талаар Б.Бд мэдэгдсэн хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад залруулга хийх тухай, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, №0613082 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, А.Эийн .... тоот дансны хуулга, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Механизмын түрээсийн гэрээ, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 100 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Эийн .... тоот дансны хуулга, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 100 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Эийн ... тоот дансны хуулга, А.Эийн ... тоот дансны хуулга, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 1 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Эийн 12 000 000 төгрөгийн зарлагын баримт, 12 945 000 төгрөгийн зарлагын баримт, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Авто ачигч техник худалдах, худалдан авах гэрээ, А.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн С.Дээс Т.Баярдалайд олгосон итгэмжлэл, А.Эийн Б.Бд шилжүүлсэн сэлбэг, түүний төлбөрийн тооцоо, А.Эийн .... тоот дансны 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдийн шилжүүлгийн баримт, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зарлагын баримт, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, А.Эийн .... тоот дансны 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар, С.Дийн .... тоот дансны хуулга, А.Э, Б.Бнарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх дансны болон бэлэн мөнгөний харилцаа ба сэлбэгийн төлбөр, троллер түрээсэлсэн мөнгөний тооцоо, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримт, А.Эийн .... тоот дансны 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулга, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Зарлагын падаан, 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Кассын орлогын ордер, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, А.Эийн .... тоот дансны 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, Гадаад гуйвуулгын даалгавар, А.Эийн .... тоот дансны 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, А.Эийн .... тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дансны хуулга, А.Эийн ... тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зарлагын падаан, Гадаад гуйвуулгын даалгавар, А.Эийн .... тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20/271 тоот Н  ХХК-ийн тодорхойлолт, А.Эийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан .... улсын дугаартай нордбенз өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн  төлбөр төлөлтийн тооцоо нийлсэн акт /1хх-ийн 20, 31-32, 39-40, 42-49, 74, 84-99, 126, 130-148, 2хх-ийн 95, 149-152, 192-198, 200-235, 3хх-ийн 12-15, 20-28, 32-33-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Д.Эийн эзэмшлийн ...., .... тоот дансны хуулга, Автотээврийн үндэсний төвөөс ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.М, Б.Ц, Н.Б, Б.Н, Ж.Ц, Д.О нарыг дуудаж мэдүүлэг авч тэмдэглэлийг хавсаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч М.Б, Д.А нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2хх-ийн 29-78, 115-118, 126-136, 154-157,  239-243, 247-250-р хуудас/ хэрэгт хавсаргаж бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч А.Э, С.Днарт холбогдуулан ....дугаартай Норд бенз маркийн самосвал машин, ... дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийг А.Эоор дамжуулан худалдан авч, нийт 169 200 411 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нар тээврийн хэрэгслүүдийг Өвөрхангай аймгийн Уянга суманд гэрийн гаднаас зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад худалдан тул тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 169 200 411 төгрөгөөр хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч С.Днь хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан бол хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан уурхай ажиллуулж, ашиг олно гэж 15-65 УБ улсын дугаартай ковшийг ЖХХК-иас 53 500 доллароор худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгт тооцож, үлдэгдэл 21 166 000 төгрөгийг надаас зээлсэн боловч уг төлбөрийг төлөөгүй тул 12 945 000 төгрөгийг ЖХХК-нд өөрөө төлсөн, ....дугаартай Норд бенз маркийн самосволыг Н ХХК-иас 58 500 ам.доллароор худалдан авсан, урьдчилгаа төлбөрийг Б.Бийн 47 000 000 төгрөгийн зээлээс 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 43 860 ам.долларыг зээлээр төлөхөөр болсон ч төлөөгүй тул өөрөө төлж барагдуулсан, тээврийн хэрэгслүүдийн үнийг төлөөгүй байж ашиглаж, эзэмшиж байсан тул очиж авсан, 103 539 995 төгрөгөөр авсан Норд бензийг 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгөөр, 74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшийг 60 000 000 төгрөгөөр зарж 27 000 000 төгрөгийг суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн, ковшинд нийт 46 643 470 төгрөг төлсөн тул 13 643 470 төгрөгөөр үүргээ биелүүлээгүйгээс хохирсон, мөн сэлбэг хэрэгсэл авсан үнийг төлөөгүй тул 12 793 215 төгрөг нийт 59 176 680 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

4. Зохигчд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан эс зөвшөөрч маргасан. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. Хариуцагч А.Э нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ЖХХК-иас 15-65 УБ улсын дугаартай, шар өнгийн авто ачигчийг 53 500 ам.доллар буюу 76 702 546 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, 15 655 ам.доллар буюу 21 024 665 төгрөгийг бэлнээр, 11 095 ам.доллар буюу 15 000 000 төгрөгт ковш шилжүүлсэн, үлдэх төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор 8916 ам.долларыг сар бүр хүү 400 000 төгрөгийн хамт хуваан төлөхөөр Авто машин худалдах, худалдан авах гэрээг, мөн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Н ХХК-иас ....улсын дугаартай Норд бенз маркийн самосвалыг 58 500 ам.доллар буюу 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа 14 640 ам.доллар буюу 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх 43 860 ам.долларыг хүүгийн хамт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Эоор дамжуулан дээрх 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Авто машин худалдах, худалдан авах”, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулуулсан, өөрийг нь төлөөлөн дээрх гэрээнүүдийг байгуулах, төлбөр дамжуулан төлөх үүргийг А.Эид өгсөн гэж,  хариуцагч А.Э нь нэхэмжлэгч Б.Бтэй хамтран ажиллаж, ашиг хуваах зорилготойгоор техник, сэлбэг, шатахуун худалдан авах, алт тушаах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байсан гэж тус тус харилцан зөрүүтэй тайлбар гаргана.

 

4.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

 4.5. Хэрэгт нэхэмжлэгч Б.Б, түүний эхнэр Н.Болормаа, дүү Б.Мөнхжаргал, нараас хариуцагч А.Эид 2011 оны 06 сарын 02-ны өдөр 350,000 төгрөг, 06 сарын 06-ны өдөр 55,000 төгрөг, 07 сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 07 сарын 09-ний өдөр 420,000 төгрөг, 09 сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012 оны 01 сарын 27-ны өдөр 175,000 төгрөг, 08 сарын 14-ний өдөр 26,638,000 төгрөг, 09 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, 09 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 09 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 10 сарын 17-ны өдөр 5,600,000 төгрөг, 11 сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг, 2013 оны 03 сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 03 сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 04 сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 05 сарын 15-ны өдөр 700,000 төгрөг, 05 сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 06 сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 07 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 08 сарын 05-ны өдөр 7,600,000 төгрөг, 08 сарын 12-ны өдөр 14,000,000 төгрөг, 08 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 09 сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 09 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга болон төлбөрийн баримтууд авагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч А.Э нарын хооронд техник хэрэгслийн үнээс гадна сэлбэг хэрэгсэл, шатахуун болон алт борлуулсны төлбөр зэргийг шилжүүлсэн, уг шилжүүлгүүдийн аль нь юуны төлбөрт төлөгдсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд илт зөрүүтэй тайлбар гаргаж, мэтгэлцсэн.

 

4.6. Нэхэмжлэгчийн “... ЖХХК-иас зээлээр худалдан авсан 15-65 УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 53 500 ам.доллар буюу 76 702 546 төгрөгт нийт 76 702 546 төгрөгийг хариуцагч А.Э болон ЖХХК-нд, Н ХХК-иас зээлээр худалдан авсан ....дугаартай Норд бенз маркийн самосвалын үнэ 58.500 ам.долларыг буюу 80 000 000 төгрөгт нийт 90 000 000 төгрөгийг А.Эид тус тус төлсөн...” гэх тайлбар баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.  

 

4.7. Тодруулбал,  хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2012 оны 8 сарын 14-нд Х.Анударьд Эоос Норд урьчилгаа 20 000 000 төгрөгийг, 2012 оны 8 сарын 14-ний мөнгөн шилжүүлгийн баримтаар Бээс Эид 26 638 000 төгрөгийг, Хаан банкны депозит дансны хуулгаар 2012 оны 9 сарын 19-нд 5 000 000 төгрөгийг, 2012 оны 9 сарын 24-нд 20 000 000 төгрөгийг, Хаан банкны орлогын мэдүүлгээр 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг Мөнхжаргалаас гэж шилжүүлсэн, депозит дансны хуулгаар 2012 оны 9 дүгээр сарын 12-нд 25 000 000 төгрөгийг Б шилжүүлэв гэх утгаа, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2012 оны 9 сарын 12-нд 25 000 000 төгрөгийг шилжүүлэв, “Мөнгө хүлээн авсан баримт”-аар авто ачигчийг ... дугаартай Бд 20 сая төгрөгөөр зарав, 20 сая төгрөгийг бэлнээр Бээс хүлээн авлаа/,  400 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт 2013.3.19-нд 3 000 000 төгрөг, 2013.3.20-нд 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч уг баримтад гүйлгээний утга бичигдээгүй, дээрх нэг бүхий хоёр техник хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

4.8. Харин хэргийн 182 хуудсанд авагдсан 2013.06.23-нд Бийн Эоос ковшийн мөнгө 5 670 000 төгрөгийг тушаасан Ж ХХК санхүү, хэргийн 62 хуудсанд авагдсан Бээс ковшийн зээлийн үлдэгдэл 5000 ам.доллар хасуулав, 5000 ам.доллар хүлээлгэн өгөв. Гд 2012 оны 6 сарын 06-нд гэсэн баримтуудаар нэхэмжлэгч нь авто ачигчийн үнэд төлсөн болох нь тогтоогдож байна.

 

4.9. Мөн нэхэмжлэгч нь авто ачигч, самосвалын үнэд мөнгө төлсөн, шилжүүлж байсныг гэрч нар нотолно гэж тайлбарласан бөгөөд гэрч Б.Мын “...би Б ахын уурхайд хааяа очиж экскаватор жолооддог байсан, хотод алт авдаг хүнээс 8 000 000 төгрөг очоод аваадах гэсэн. Жаахан байж байгаад Э гэдэг хүний данс руу шилжүүлчих гэсэн, 2012 оны 11 сарын эхээр л байх”, гэрч Б.Цийн “...Б ах над руу яриад ковш авах гэж байгаа 6 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Э гэдэг хүний данс руу шилжүүлчих, Э хотод байгаа учраас ковш авч өгөхөөр болсон гэж хэлсэн. 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 5 600 000 төгрөгийг Э гэх хүний дансанд шилжүүлсэн, 2012 оны 7 сарын 18-ны өдөр мөн 400 000 төгрөгийг шилжүүлсэн”, гэрч Ж.Цийн “...Б над дээр ирээд ковш авмаар байна чиний ковшийг тооцоонд нь оруулаад шинэ ковш авмаар байна. 15 000 000 төгрөгт бодоод өгчих, 9487УБ гэсэн цэнхэр өнгийн ковш машин аваад тохироо хийсэн. Ж ХХК-ийн Г гэдэг охин руу залгаад баталгааны бичиг бичүүлж авсан”, гэрч Н.Бгийн “...2476 норт бензийн төлбөрийг Эоор Н ХХК-нд төлдөг байсан. 1565 ковшийн төлбөрийг Эоор дамжуулж Жиншинь ХХК-нд дамжуулж төлдөг байсан. 15-65 машины төлбөрийг төлөхдөө би Э руу алтаа явуулаад Э борлуулаад Жиншинь ХХК-нд өгдөг байсан. Өөрийнхөө хүү Б.Нандин-Эрдэнээр алтаа өгч явуулдаг байсан” гэсэн боловч хариуцагч нь дээрх мөнгийг техник хэрэгслийн үнээс гадна сэлбэг хэрэгслийн болон бусад алтны тооцоонд шилжүүлж авсан гэж маргасан болно.

 

4.10. Хэрэгт авагдсан ЖХХК-ийн ... авто ачигчийн эргэн төлөлт тодорхойлох нь гэсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19/618 дугаартай албан бичигт “...гэрээний нийт төлөгдөх төлбөр /53 500 ам.доллар/ 76 702 546 төгрөг, 2012.7.18-нд урьдчилгаа ковш 15 000 000 төгрөг, 21 024 665 төгрөг бэлнээр, үлдэх төлбөрийг 2012.09.20-нд 12 577 470 төгрөг, 2012.09.20-нд 12 900 000 төгрөг, 2013.06.06-нд 75 800 000 төгрөг, 2013.06.24-нд 76 204 411 төгрөг” гэсэн байх бөгөөд талуудын уг техникийн үнийг төлсөн гэх мөнгөн шилжүүлгийн баримтууд нь төлбөрийн төлөгдөх хугацаандаа хийгдэж байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

4.11. Н ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20/271 дүгээр тодорхойлолтод “...А.Э нь тус компаниас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ...улсын дугаартай 58.500 ам.долларын үнэтэй Норд бенз маркийн өөрөө буулгагч автомашиныг урьдчилгаа 20 000 000 төгрөг буюу 14 640 ам.долларыг төлж, үлдэх 43 860 ам.долларыг нэг сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан бөгөөд зээлийн төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан болно. Үүнд:2012 оны 12 дугаар сарын 04-ний 10 000 000 төгрөг буюу 7 122 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2012 оны болон 2013 оны ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 31 504 000 төгрөг буюу 22 000 ам.доллар, 2014 оны 4 сарын 17-ны өдөр 2014 оны ажлын үр дүнгийн урамшуулал болох 29 900 000 төгрөг буюу 16 770 ам.долларыг тус тус хасуулж үлдэгдэл төлбөр болох 12 135 995 төгрөг буюу 6 761 ам.долларыг хүүгийн хамтаар 2014 оны 4 сарын 28-нд бэлэн төлж төлбөрийг барагдуулсан болно гэжээ.

 

4.12. Уг Норд бенз маркийн самосвалын үнийг нэхэмжлэгч нь хариуцагчид бүрэн шилжүүлсэн гэсэн боловч техникийг үнийг хариуцагч А.Э өөрийн ажлын үр дүнгийн урамшууллаар мөн төлсөн болох нь тогтоогдож байна.

 

4.13. Гэрээний зүйл болох техник хэрэгслийг нэхэмжлэгч нь эзэмшиж ашиглаж байсан болох нь хэрэгт ирүүлсэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ... дугаартай гэрчилгээнд ... ковш эзэмшигчээр нь Б.Б2013 оны 7 сарын 10-ны бүртгүүлсэн байх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд болон Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаанд “ЖХХК-ийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 оны 7 дугаар сарын 03-нд А.Эийн өмчлөлд, Н ХХК-ийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 3 дугаар сарын 21-нд А.Эийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль бусаар нэр шилжүүлж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бавто ачигч, самосвалын үнэ 169 200 411 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд болон депозит дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдоогүй, нэр бүхий дээрх хоёр техникийн үнийг нэхэмжлэгч дангаараа төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.15. Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан ба мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан.

 

4.16. Нэхэмжлэгч Б.Бийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн буюу хариуцагч нар техникүүдийг гэрийн гаднаас авч явсан гэх 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс үүссэн гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас дүгнэхэд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

4.17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч А.Э, С.Днарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 169 200 411 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

           

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            5.1. Хариуцагч А.Э нь Н ХХК-иас 103 539 995 төгрөгөөр худалдан авсан Нордбензийг 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгийн хохирол учирсан, ЖХХК-иас 74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшийг 60 000 000 төгрөгөөр зарсан тул 27 000 000 төгрөгийг суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн, ковшинд нийт 46 643 470 төгрөг төлсөн тул 13 643 470 төгрөгөөр хохирсон. Мөн нэхэмжлэгч Б.Бээс худалдан авсан сэлбэг хэрэгслийн үнэд 12 793 215 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр 59 176 680 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

 

5.2. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанд ЖХХК-ийн 15-65УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 оны 7 дугаар сарын 03-нд А.Эийн өмчлөлд, 2014 оны 3 дугаар сарын 31-нд П.Мын өмчлөлд, Н ХХК-ийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 3 дугаар сарын 21-нд А.Эийн өмчлөлд, 2014 оны 4 дүгээр сарын 28-нд Б.Эын өмчлөлд шилжсэн гэж бүртгэгджээ.

 

5.3. Мөн 2014 оны 4 сарын 26-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр А.Э нь Б.Эт ...улсын дугаартай Норд бензийг 70 800 000 төгрөгөөр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Авто ачигч худалдах, худалдан авах гэрээгээр А.Э нь П.Мт ... улсын дугаартай авто ачигчийг 40 000 000 төгрөгөөр тус тус худалдсан талаар гэрээ хэрэгт авагдсан.

 

5.4. Дээр дүгнэсэнчлэн, хэргийн баримтаар хариуцагч нь авто ачигч болон самосвалын үнийг дангаар бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй, уг төлбөрөөс зарим хэсгийг нь нэхэмжлэгч нь төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч нь дээрх техникийг өөрөө нэхэмжлэгчээс авч худалдан борлуулсан тул нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

 

5.5. Хариуцагчаас “А.Э миний Б.Бд шилжүүлсэн сэлбэг, түүний төлбөрийн тооцоо” гэх баримтыг шүүхэд ирүүлж нийт 53 725 315 төгрөгийн сэлбэг авснаас 12 793 215 төгрөгийг нь төлөөгүй гэх боловч Хаан банкны депозит дансны хуулга, сэлбэгийн баримтууд тодорхойгүй, уг сэлбэг хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.6. Дээрх үндэслэлээр хариуцагч А.Эийн нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан гаргасан хохирол болон сэлбэгийн үнэ 59 176 680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч А.Э, С.Днарт холбогдуулан гаргасан 169 200 411 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Эийн нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан гаргасан 59 176 680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 488 940 төгрөг, хариуцагч А.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 716 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц