Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/05636

 

 

 

 

Нэхэмжлэгч: Ж.Ц

Хариуцагч:

-ын хүүхдийн хотхоны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, *******г -ын хүүхдийн хотхоны нийгэмлэгийн Үндэсний захирлыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч " ******* *******-ы нийгэмлэг НҮТББ-д холбогдуулан -ын хүүхдийн хотхоны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, *******г -ын хүүхдийн хотхоны нийгэмлэгийн Үндэсний захирлыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие ******* овогтой ******* нь " ******* Хүүхдийн хотход-ын Удирдах зөвлөлийн * оны -дүгээр сарын 18-ны өдрийн №4 дугаартай тогтоолоор тус нийгэмлэгийн үндэсний захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тухайд -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоолоор *******ын *******г өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул...үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байдаг. Миний бие * оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, тухайн тогтоол гарах үед 59 настай, өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрээгүй байсны зэрэгцээ өндөр насны тэтгэвэрт гарах ямар ч хүсэлт гаргаагүй болно.

Хоёр. Ажилтныг чөлөөлсөн тогтоол хуульд нийцээгүй тухайд: -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2023 оны №4 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтыг үндэслэн гарчээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохоор заасан байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан миний бие дуусгавар болгох хүсэл зориг байгаагүй болно. Хэрэв, ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлийн аль нэг нь үндэслэх ёстой байсан.

-ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2023 оны №4 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг үндэслэжээ. Гэтэл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-г Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн тогтоол хууль хэрэглээний алдаа, хууль бус тушаал байна.

Иймд, -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоол бүхэлдээ хууль бус тул хүчингүй болгож *******г -ын *******ы нийгэмлэгийн Үндэсний захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бүрдэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоолоор тус нийгэмлэгийн үндэсний захирал ******* нь үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн.Түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заажээ. ******* нь 1963 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, ажлаас чөлөөлсөн тогтоол гарах үед 59 настай байсан бөгөөд хуульд заасан нас хүрээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг тушаалд удирдлага болгож, 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар үндэслэлээ тогтоох байсан. Гэтэл уг тушаал нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11.4-д заасныг үндэслэн гаргасан тул хууль бус тушаал гэж үзэж байна.Иймд -ын *******ы нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоол бүхэлдээ хууль бус тул хүчингүй болгож *******г -ын *******ы нийгэмлэгийн Үндэсний захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 114,574,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:-ын *******ы нийгэмлэг (НҮТББ) нь 2023 оны 4 сарын 10-ны өдөр Б Ж Ц хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн эргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: -ын ******* нийгэмлэг нь 1949 онд Австри улсын Имст-д Херманн Гмайнер үндэслэн байгуулж байсан дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж буй байгууллага болно. хүүхдийн хотхон нь янз бүрийн шалтгааны улмаас эцэг, эхээ алдан өнчирсөн, мөн эцэг, эхтэйгээ хамт амьдрах боломжгүй болж шинэ гэр бүл хэрэгтэй болсон хүүхдүүдийг хүүхдийн хотхонд алдагдсан гэр бүлийг нь орлохуйц өөрийн гэсэн гэр бүлтэй болгох зорилготой ашгийн бус Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.*******ын ******* нь -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болно.

-ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоолоор *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.Тус Удирдах зөвлөлийн тушаалын үндэслэх хэсэг нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй байна. ******* нь төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал тул Хөдөлмөрийн тухай хуулийг заавал баримталсан байхыг шаардахгүй. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлөөс түүнийг чөлөөлөх хуульд заасан эрхтэй байх тул тухайн харилцааг зохицуулсан хууль буюу төрийн бус байгууллагын тухай хуулийг баримталсан болно.******* нь удирдах зөвлөлийн дарга, бусад удирдах зөвлөлийн гишүүд рүү өндөр насны тэтгэвэрт гарах талаар цахим шуудан бичиж, гагцхүү тэтгэмж дээр тохиролцоогүй болно. Дээрх мэйл буюу цахим шуудангаар түүнийг өөрөө тэтгэвэрт гарах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт зааснаар эрх зүйн харилцаа бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

*******ын ******* нь Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ цахимаар илэрхийлэхдээ 60 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос нэхсэн нь Монгол улсын түүхэнд байхгүй, мөн өнчин хүүхдүүд, гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон хүүхдүүдийг асардаг байгууллагын хувьд байж боломжгүй, ямар ч сэтгэлгүй үйлдэл болно.

Иймд удирдах зөвлөлийн тогтоол нь хэлбэрийн болон агуулгын (Хууль зүйн) шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: -ын *******ы нийгэмлэг НҮТББ нь 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус хотхоны захирлаар, 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******г тус хотхоны үндэсний захирлаар томилсон бөгөөд тус байгууллагад 20 жил ажиллаж байгаа юм. *******тай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлд 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулснаас үзэхэд 1999 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчтэй контрактын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээ нь шинэчилсэн Хөдөлмөрийн хууль мөрдөгдөж эхэлсэн 2022 оноос өмнө байгуулагдсан тул 1999 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтална. -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын Удирдах зөвлөл нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа Төрийн бус байгууллагын 11 дүгээр зүйлийн 11.4-д, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д зааснаар нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн /контракт/ гэрээ 2023 оны 5 дугаар сард гэрээний хугацаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дуусгавар болсон. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардах эрх дуусгавар болсон тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг контрактын гэрээ дуусгавар болсон үе хүртэл олгох боломжтой гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд: -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын 2008.05.12-ны өдрийн №02 тогтоол(хх3), -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын 2023.01.18-ны өдрийн №04 тогтоол(хх4),Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.03.24-ний өдрийн хурлын тэмдэглэл(хх5-6), Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022.08.17-ны өдрийн №12 тогтоол(хх7), итгэмжлэл(хх8), иргэний үнэмлэхийн хуулбар(хх9), *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(хх132), Хөдөлмөрийн гэрээ /монгол хэл/, /англи хэл/(хх134-136, 157-158), нотариатч Б.*******гийн тодорхойлолт(хх150-152),итгэмжлэл(хх179), зэргийг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгсөн.

6.Хариуцагчаас шүүхэд:итгэмжлэл(хх16), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх17), -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын үндэсний нийгэмлэгийн дүрэм(хх18-24,60-66), -ын *******ы хөдөлмөрийн дотоод журам(хх67-112), Удирдах зөвлөлийн гишүүдийн 2023.01.18-ны өдрийн хурлын тэмдэглэл(хх113-120), Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл(хх120), *******гийн 2014-2023 оны цалингийн мэдээлэл(хх121-122), 2018.05.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ(хх134-136) зэргийг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгсөн.

7.Шүүхээс зохигчдын хүсэлтээр: хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа(хх42-43), -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын үндэсний нийгэмлэгийн дүрэм(хх44-57), -ын *******ы нийгэмлэг НҮТББ-ын 2023.01.18-ны өдрийн №04 тогтоол(хх171) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч -ын *******ы нийгэмлэг НҮТББ-т холбогдуулан -ын хүүхдийн хотхоны холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, *******г -ын хүүхдийн хотхоны нийгэмлэгийн Үндэсний захирлыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 114,574,165 төгрөгийг гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч -ын *******ы нийгэмлэг НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д тус тус зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүссэн.Тус иргэний хэргийг шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж хуульчилсан.

8.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасныг талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон байна. ******* нь дахин Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороонд гомдол гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус хороо нь Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон байна.(хх5)

8.2. -ын *******ы нийгэмлэг нь Австри улсын Имст-д Херманн Гмайнер үндэслэн байгуулсан, хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа чиглэлтэй, ашгийн бус нийгмийн хөгжлийн төлөө нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байна. (хх17)

8.3.******* нь -ын *******ы удирдах зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №02 дугаар тогтоолоор -ын *******ы захирлаар, мөн удирдах зөвлөлийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №02 тогтоолоор тус хотхоны үндэсний захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаагүй(хх133, 3)

8.4. -ын ******* Олон улсын байгууллагын төлөөлөн ерөнхийлөгч Ж.Хатанбаатартай Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар *******тйа байгуулсан гэрээ нь хөдөлмөрийн гэрээ гэж нэртэй байх боловч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх үед байгуулагдсан ба Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар контрактын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна..(хх134-136, 157-158)

8.5.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч -ын *******ы удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №04 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тухай тогтоолоор Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэн *******г өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул Үндэсний захирлын үүрэгт ажлаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Б.ийг тус хотхоны үндэсний захирлаар томилжээ.(хх4,113-119)

8.6.Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хууль/шинэчлэн найруулсан/-д зааснаар шинээр байгуулах, өөрчлөх, цуцлах, сунгах талаарх хүсэлтээ хэн аль гаргасан эсэх, нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон контрактын гэрээг цаашид сунгах талаар хүсэлт гаргасан эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан контрактын гэрээ үргэлжилсэн гэж үзэв.

8.7.Нэхэмжлэгч ******* нь 1963 оны 4 дүгээр сарын 01-ний төрсөн, -ын *******ы Үндэсний захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх үед нэхэмжлэгч 59 нас 8 сартай байсан, Хөдөлмөрийн тухай хуул/1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан боловч тухайн үед нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан байна. (хх9)

8.8. -ын *******ы хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д Үндэсний захирлын томилгоог Төлөөлөн удирдах зөвлөл, 4.3-д Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ерөнхийлөгч нь 01 болон 02 зэрэглэлийн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд байх бөгөөд томилгоо нь КДИ-тай зөвшилцсөний үндсэн дээр хийгдэнэ, 4.11.1-д тэтгэвэрт гарах нас 60 нас байна., 4.11.9-д тэтгэвэрт гарах эс 60 нас байна. гэж журамлажээ. (хх92,95,101-102)

8.9.Хэрэгт -ын *******ы удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 01 хурлын тэмдэглэл авагдсан. Хурлын тэмдэглэлийн 4 дэх дугаарт удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар: ... Европын бүсээс өгсөн чиглэл, хүсэлтийн дагуу Үндэсний захирал *******г тэтгэвэрт гарах тухай мэдэгдэж, энэ тухай бэлдэхийг хэлсэн. Тийм учраас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлөөс Үндэсний захиралд мэдэгдэл өгсөн. Энэ талаар Европын бүсийн төлөөлөгч Аладин Ормановик бидэн рүү мэйл илгээснээр бид мэдсэн гэж тэмдэглэгджээ. Дээрх хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэж үзэх ба нэхэмжлэгч мэдэгдэл хүлээж аваагүй талаар мараагүй.

8.10.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, -ын *******ы хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д Үндэсний захирлын томилгоог Төлөөлөн удирдах зөвлөл, 4.3-д Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ерөнхийлөгч нь 01 болон 02 зэрэглэлийн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд байх бөгөөд томилгоо нь КДИ-тай зөвшилцсөний үндсэн дээр хийгдэнэ гэж журмын дагуу -ын *******ы үндэсний захирлын томилгоог шийдвэрлэх эрхтэй хэдий ч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй байхад *******г ажлаас чөлөөлсөн хариуцагч -ын *******ы Удирдах зөвлөлийн ******* дүгээр тогтоол үндэслэлгүй болно.

8.11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох -ын *******ы үндэсний захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв. Учир нь: -ын *******ы Удирдах зөвлөл нь хуульд зааснаар тус хотхоны үндэсний захирлыг томилох эрхтэй, зааснаар ажил олгогч ажилтантай 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгосон, ажилтан 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр насанд хүрсэн гэх үндэслэлээр ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8.12.Нэхэмжлэгч *******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болох 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нөхөн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8.13.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан.

8.14.Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод дурдсанаас 2023 оны 11 дүгээр сард 18,316,823.38 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 10,707,104.76 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 10,636,363.64 нийт 39,660,291.78 төгрөгийн цалин авч байсан байна. (хх132)

Нэг сарын дундаж цалин нь 13,220,097.26 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 614,888,244 төгрөг байх ба үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тооцоход 40,885,882 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 73,688,283 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов .

Дээрх хугацааны ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг учир, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,379 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн хариуцагч -ын *******ы нийгэмлэг/НҮТББ/-ээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,885,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, 73,688,283 төгрөгийн төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 362,379 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ