Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/04215

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/04215 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, Б.Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, М.Б /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г  нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гнь хариуцагч М.Бт 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлсэн. Ингэхдээ ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй бөгөөд тус мөнгийг дансаар шилжүүлсэн юм. М.Б нь буцаан төлөөгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээ, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.Ггийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан оролцох бөгөөд нотлох баримтыг гаргаж өгнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар бичгээр ирүүлсэн боловч яагаад, ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаагүй, нэхэмжлэлийг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Ггийн эзэмшлийн Хаан банк дахь  тоот дансны хуулгаар 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  тоот дансанд 20 000 0000 төгрөгийг Б гэх утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Хариуцагч нь уг 20 000 000 төгрөгийг хүлээн аваагүй талаар татгалзлаа шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

7. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

8. Иймд нэхэмжлэгч Б.Гнь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Бээс зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг шаардах эрхтэй. Хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж дүгнэв.

 

9. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан ба мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2023.12.04-ний өдөр хариуцагчийн ..... дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Бээс 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бээс улсын тэмдгийн хураамжид 257 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ