Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00943

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2022/00933

Хөвсгөл аймаг

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Жи Би плаза төвийн 501 тоотод байрлах, Их мөнх наран ХХК (5503736)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай 155/2022/00877/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Энхбаяр нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг 4,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Их мөнх наран ХХКомпаниас зээлж авсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Манайхаас шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 42 дугаар гудамжны 7 тоотод оршин суух хаягаар нь нэхэмжлэл гаргасан боловч энэ хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан.

Иймд РЭ75041511 регистрийн дугаартай Хотгойд овогт Батмөнхийн Энхбаярыг эрэн сурвалжилж өгнө үү. Хариуцагч Б.Энхбаяр нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Уг зээлийг төлүүлэх гээд хаяг нь тогтоогдохгүй байгаа учир эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Өмнө нь манайхаас бас зээл аваад шүүхээр орж байсан С.Эрдэнэцэцэг гэдэг хүний нөхөр нь байгаа юм. Мах шулдаг хүн учраас хот руу ч юм уу, өөр компанид ажиллаад явчихдаг юм шиг байсан. Тэгээд байхгүй хооронд нь бичиг хүргэгдсэн байх....гэв.

 

Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагаас №000209223 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Их мөнх наран ХХК-ийн ерөнхий захирал О.Нансалмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 486 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3-04-00036267 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2022/02371 дугаартай шүүгчийн захирамжийн эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн З-04-00036267 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Б.Энхбаярын оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2022/02371 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 8, 9 дүгээр тал)

Б.Энхбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягандаа амьдардаггүй болох нь Батмөнхийн Энхбаяр (РЭ75041511) нь Мөрөн сумын Жилчиг 10-р баг 11-11 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов. гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14/100 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 21 дүгээр тал)

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох РЭ75041511 регистрийн дугаартай, Хотгойд Батмөнхийн Энхбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Б.Энхбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, Б.Энхбаярын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа (утасны дугаар 90383838, 99770988)-д нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

Б.Энхбаярын талаарх мэдээлэл: РЭ75041511 регистрийн дугаартай, Хотгойд Батмөнхийн Энхбаяр, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 42 дугаар гудамжны 7 тоотод оршин суудаг гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох РЭ75041511 регистрийн дугаартай, Хотгойд Батмөнхийн Энхбаярыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Энхбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Б.Энхбаярын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа (утасны дугаар 90383838, 99770988)-д  нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00943

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 21 дүгээр байрны 83 тоотод оршин суух, А.Г

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, М.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулах тухай 155/2022/00828/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.А.Г, түүний өмгөөлөгч Н.Б, Д.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б болон хариуцагч М.Н нар нь надад дээр өөрсдөө ирсэн. Хариуцагч миний машиныг ирж үзээд авна гээд тань руу мөнгийг яаж хийх үү эсэх асуудлыг ярилцаж байгаад явсан. Тухайн үед 2014 оны 8 дугаар сарын 20-дын үе байсан шиг санагдаж байна. Би хариуцагчид машины мөнгөө төлж дуусгаад машинаа өөрийн нэр шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Би Автотээврийн газарт очиход миний машин хариуцагч М.Нгийн нэр дээр шилжсэн байсан. Би энэ талаар огт мэдээгүй. Би машинаа хариуцагчид 2014 оны 8 дугаар сард өгсөн. ...Би анх автомашинаа 2008 онд худалдан авч байсан. 2001 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй автомашин байсан. Тухайн үед 93-00 УБВ гэсэн улсын дугаартай байсан. Одоо миний автомашин 24-00 ХӨҮ гэсэн улсын дугаартай болчихсон байгаа. ...Анх талийгаач Б.Б, хариуцагч М.Н нар манайд ирж надтай уулзаад миний машиныг авахаар болсон. Би мөнгийг нь өгч дууссаныхаа дараа гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд хариуцагч машины мөнгийг цувуулж өгнө гэж хэлээд миний машиныг аваад явсан. Би хариуцагчтай уулзаж байсан. 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр болов уу сургууль арай ороогүй байсан. М.Н, Б.Б хоёр хамт ирээд уулзаад явсан. ...Би М.Нтэй чинь 2014 оны 8 сард 7 хоногийн дотор хэд хэд уулзсан шүү. Өөрөө ч манайд ирсэн. Би сүүлд нь автомашинаа Б.Бын байрны гадаа хүргэж өгсөн. Би 2013 оны 12 дугаар сард хариуцагчид машинаа зараагүй. ...Хугацаа тохироогүй. Төлөөд дуусгана гэж байсан. Би 35,000,000 төгрөгөөр машинаа зарна гэж хэлсэн.

...Би машины үнэ болох 35,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа машины гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон. Би хариуцагчийг машиныхаа мөнгийг өгөхийг шаардаж гар утас руу залгахад би С.Саа гэх хүний данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд надад М.Н чинь С.Саагийн утасны дугаарыг өгөхөөр нь би С.Саатай нь очиж уулзсан. Тэгээд С.Саагаас нь энэ талаар асуухад М.Н ах надад өрөө төлсөн, би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн.

...Би талийгаач Б.Бт машинаа зарж өөр машин авмаар байна гэж хэлж байснаас биш машинаа үлдээгээгүй. Тэгээд Б.Б над руу залгаад М.Нтэй ирж миний машиныг үзсэн. Би нэхэмжлэлийн шаардлага өмгөөлөгчөөрөө бичүүлсэн учраас манай өмгөөлөгч нар буруу бичсэн байх....гэв.

Хариуцагч М.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дараахь хариу тайлбарыг гаргасан. Үүнд: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ А.А.Г гэх хүнийг би огт танихгүй, энэ хүнтэй машины наймаа хийгээгүй юм. Б.Бын хувьд гэвэл би Б.Бтой найз нөхдийн холбоотой, Б.Б нь Улаанбаатар хотод барилгын компанитай, хотод танил ихтэй, том бизнесмен хүн юм. Найз маань надтай уулзахдаа чи машинаа солиоч гэж зөвлөдөг л байсан учраас Ланд круйзер маркийн машин захиж байсан нь үнэн. 2013 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Б.Б над руу утсаар залгаж 2 ширхэг Ланд-100 байна, чи ирж үзэхгүй юу гэхэд нь би Улаанбаатарт очиж уг машинуудыг нь үзсэн. Тэгээд нэг машиныг нь авъя гэхэд наадах чинь 35 000 000 төгрөгийн үнэтэй, чи мөнгөө бүрэн гүйцэд хийчихээр чинь чиний нэр дээр шилжүүлэг хийлгээд явуулъя. Одоо машинаа аваад явж байгаарай гэсэн учраас уг машиныг авч ирсэн.

Би мөнгө төгрөгөө цувуулаад хийж болох уу гэхэд Б.Б чи манай дүү С.Саагийн Төрийн банкны 103310486692 гэсэн данс руу хийчихээрэй мөнгөө бүрэн хийж дуусахаар чинь би машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэж хэлсэн. Тийм учраас би Төрийн банкин дахь Самбуугийн Саагийн 103300486692 гэсэн данс руу нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Б нь 2014 оны зун амарч ирээд буцахдаа иргэний үнэмлэхний хуулгаа өгчих, машиныг чинь одоо очоод шилжүүлээд өгье гээд миний иргэний үнэмлэхний хуулгыг аваад явсан. Би А.А.Г гэдэг хүнийг огт танихгүй. Харин Б.Быг бол таньдаг байсан. Гэхдээ Б.Б нь надад тухайн машиныг А.А.Г гэдэг хүний машин, чи тэр хүнтэй уулзаж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх ёстой талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Талийгаач Б.Б болон нэхэмжлэгч А.А.Г нар нь сайн найзууд байсан.

Талийгаач манайд 2014 оны зун амарч Хөвсгөлд ирэхдээ манайд ирсэн. Тухайн үед хоол унд идээд надтай хуучлаад сууж байхдаа А.А.Г гэдэг хүн надад хөөрөг барьцаанд тавиад 20 гаруй сая төгрөг зээлээд явсан чинь одоо утсаа авахаа байчихлаа, утас нь холбогдохгүй байгаад байна гэж ярьж байсан. Одоо бодоход энэ А.А.Г байсан байх гэж бодож байна. Удалгүй Б.Б нас барсан байсан. 2015, 2016 онуудын аль нэгэнд нь байх би сайн санахгүй байна, машинаа техникийн үзлэгт хамруулахад тухайн машин миний нэр дээр шилжсэн байсан. Автомашины эзэмшигчийн нэр шилжүүлэхэд худалдаж байгаа эзнийг нь буюу эзэмшигчийг өөрийг нь байлгаж байж шилжүүлдэг. Тиймээс Б.Бын надад зарсан машины эзэн нь энэхүү А.А.Г өөрөө мөн бол өөрөө л очиж шилжүүлгийг нь хийлгэсэн байх.

Ингээд Б.Быг нас барсны дараа Б.Бын эхнэр Б.Майцэцэг нь А.А.Г гэдэг хүнтэй суусан. Тэгээд А.А.Г нь надтай талийгчийн хөрөнгө мөнгө машин тэрэг булаацалдаж 3 дахь удаагаа залилангийн хэргээр шоронд явсан, зээлсэн 20 гаруй сая төгрөгийг нь ч өгөөгүй, хөөрөг нь одоо ч байгаа, тэр хөөрөг нь үнэтэй ч хөөрөг биш байна лээ манай талийгч бас л зальдуулсан байна гэж талийгчийн эхнэр надад ярьж байсан. Гэхдээ надад зарсан машин нь энэ А.А.Гынх юм гэж яриагүй. Хэрвээ Б.Боос миний худалдаж авсан машиныг А.А.Г нь өөрийн машин гэж үзээд мөнгийг нь аваагүй гэж байгаа бол өмнө яагаад хэлээгүй, мөнгө төгрөгийг нь нэхэхгүй байж байснаа гэнэтхэн 8 жилийн дараа надаас мөнгө нэхэж байгааг би ойлгохгүй байна.

Тиймээс би А.А.Г гэдэг хүнийг огт танихгүй, энэ хүнтэй машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, машиныг нь авахаар биечлэн уулзаж тохирч байгаагүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир хариуцагч М.Н нь нэхэмжлэгчид автомашины үнэ болох 35,000,000 төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм гэсэн тайлбарыг гаргадаг....гэв.

 

Нэхэмжлэгч А.А.Гаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1247 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 265 дугаартай Хүсэлтийн хариу мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувь, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, А.А.Гын Зам явах хуудасны эх хувь, №0000152585 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч М.Нгээс хариу тайлбар, 2014 оны 5 дугаар сарын 12, 2014 оны 6 дугаар сарын 24, 2014 оны 3 дугаар сарын 18, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрүүдийн төрийн банкны орлогын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №0772 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч А.А.Г нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр болов уу сургууль арай ороогүй байсан. М.Н, Б.Б хоёр хамт ирээд хариуцагч миний машиныг үзсэн. Би машинаа хариуцагчид 2014 оны 8 дугаар сард өгсөн. Би 93-00 УБВ улсын дугаартай, Toyota Land cruiser-100 маркийн автомашинаа 35,000,000 төгрөгөөр М.Нд худалдсан.

Би хариуцагчид машины мөнгөө төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Одоо миний автомашин 24-00 ХӨҮ гэсэн улсын дугаартай болчихсон байгаа. Машиныг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Н рүү шилжсэн байсан. Би хариуцагчийн нэр дээр шилжсэн талаар огт мэдээгүй.

Хариуцагч миний машины мөнгийг С.Саа гэж хүнд өгсөн гэж тайлбарлаад байгаа. Би тэр хүнийг нь огт танихгүй. Би машинаа хариуцагчид өгөхдөө дансаа хүртэл бичиж өгсөн. Одоо миний машин М.Нгээс өөр хүний эзэмшилд байгаа. Иймд Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 төгрөгийг М.Нгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Днэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Б.Б над руу утсаар залгаж 2 ширхэг Ланд-100 байна, чи ирж үзэхгүй юу гэхэд нь би Улаанбаатарт очиж уг машинуудыг нь үзсэн. Тэгээд нэг машиныг нь авъя гэхэд наадах чинь 35 000 000 төгрөгийн үнэтэй, чи мөнгөө бүрэн гүйцэд хийчихээр чинь чиний нэр дээр шилжүүлэг хийлгээд явуулъя. Одоо машинаа аваад явж байгаарай гэсэн учраас уг машиныг авч ирсэн.

Би мөнгө төгрөгөө цувуулаад хийж болох уу гэхэд Б.Б чи манай дүү С.Саагийн Төрийн банкны 103310486692 гэсэн данс руу хийчихээрэй мөнгөө бүрэн хийж дуусахаар чинь би машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэж хэлсэн. Тийм учраас би Төрийн банкин дахь Самбуугийн Саагийн 103300486692 гэсэн данс руу нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Б нь 2014 оны зун амарч ирээд буцахдаа иргэний үнэмлэхний хуулгаа өгчих, машиныг чинь одоо очоод шилжүүлээд өгье гээд миний иргэний үнэмлэхний хуулгыг аваад явсан.

Би А.А.Г гэдэг хүнийг огт танихгүй, энэ хүнтэй машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, машиныг нь авахаар биечлэн уулзаж тохирч байгаагүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир хариуцагч М.Н нь нэхэмжлэгчид автомашины үнэ болох 35,000,000 төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч А.А.Г нь М.Нд холбогдуулан 93-00 УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнийг төлөөгүй гэх үндэслэлээр Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.А.Гын эзэмшилд байсан 93-00 УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашин нь 24-00 ХӨҮ улсын дугаартай болж өөрчлөгдөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч М.Нгийн эзэмшилд шилжсэн, улмаар түүнээс хойш 2 удаа тухайн автомашины эзэмшигч өөрчлөгдсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Мөн Авто Үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох www.autobox.mn сайтад 24-00 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл тусгагдсан байх ба энэхүү баримт нь нийтэд илэрхий баримт байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр М.Нтэй 7 хоногийн дотор хэд хэд уулзаж, 93-00 УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг төлж дууссаны дараа автомашины гэрчилгээг өөрийнх нь нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. 2016 оны 10 дугаар сард миний гарын үсэггүйгээр автомашиныг М.Нгийн нэр дээр шилжсэн байхаар нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан гэж тайлбарлав.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр 93-00 УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр үнийг нь хувааж төлөхөөр, автомашины үнийг төлж дууссаны дараа автомашины өөрийн нэр дээр шилжүүлэхээр Б.Бтой тохиролцож, Б.Бын хэлснээр түүний дүү гэх Самбуугийн Саагийн Төрийн банк дахь 103300486692 тоот данс руу нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны зун Б.Б амралтаараа ирэхдээ М.Нгийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч явсан. Автомашины гэрчилгээг М.Н оролцож шилжүүлээгүй гэж маргасан болно.

Хариуцагч М.Нд Toyota Land cruiser маркийн 93-00 УБВ улсын дугаартай автомашиныг 35,000,000 (гучин таван сая) төгрөгөөр худалдсан гэх Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан болох нь №0000152585 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдлоо.

Нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч М.Нтэй биечлэн уулзаж автомашиныг худалдах талаар тохиолцсон гэж, хариуцагч М.Н нь нэхэмжлэгч А.А.Гтай огт уулзаагүй, Б.Бтой автомашиныг худалдан авахаар тохиролцсон гэж тус тус маргах боловч хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч А.А.Г, хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талууд автомашины үнийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсон, уг автомашиныг М.Н биет байдлаар хүлээн авсан, одоо тухайн автомашин өөр хүний эзэмшилд байгаа талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Бын хэлснээр Самбуугийн Саагийн Төрийн банк дахь 103300486692 тоот данс руу 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг М.Н шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан Төрийн банкны Орлогын мэдүүлгийн хуулбаруудын гүйлгээний утга хэсэгт Орлого хийв Найдан-с У-91387070, Орлого Найдан у-91387070 гэсэн утгаар Самбуугийн С гэх хүний дансанд шилжүүлжээ.

Хариуцагч М.Н нь Самбуугийн С гэх хүний данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч А.А.Гад автомашины үнэ 35,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймээс хариуцагч М.Н нь нэхэмжлэгч А.А.Гад автомашины үнэ 35,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Нг нэхэмжлэгч А.А.Гад автомашины үнийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Нгээс Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А.Гад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч М.Н нь дээрх мөнгийг шилжүүлсэн этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч А.А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нгээс 35,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А.Гад олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Нгээс Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А.Гад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А.Гын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А.Гад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ