Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2022/01148

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2022/01148

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, Б.Ч

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 2-4-28 тоотод оршин суух, Ач хариад А.Д

Нэхэмжлэлийн шаардлага: 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай 155/2022/01069/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Л.Ц

Хариуцагч А.Д, түүний өмгөөлөгч Г.Т

Гэрч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь А.Дт холбогдуулан 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Ч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ш.М эгч 2012 онд А.Д бид хоёрт холбогдуулан 8,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Би дээрх мөнгөнд оролцоогүй. 2010 онд А.Д намайг дуудаж уулзаад DXN-н бүтээгдэхүүн зарахаар оффистоо бараа татах гэсэн боловч мөнгөгүй байна. Та надтай хамтран ажиллах хүн олж өгөөч гэж хэлсэн. Би зах дээр ажиллаж байсан Ш.М эгчид энэ талаар хэлсэн. Тэгээд Ш.М эгч А.Дтай уулзсан. Би Ш.М эгчийг А.Дтай уулзуулж л өгсөн. Тэгээд энэ хоёр хүн уулзаж, мөнгөө өгөлцөж, авалцсан. Ш.М эгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөг надад ямар ч хамааралгүй. Энэ мөнгө миний дансанд ороогүй. Уг мөнгийг би аваагүй. 2012 онд Ш.М эгч болон А.Д нар шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн. Энэ үед би А.Дыг дагаж ирж шүүхэд мэдүүлэг өгсөн. Ш.М эгч намайг зуучилж өгсөн гэдгийг мэдэж байгаа. Тэр үед А.Д 8,000,000 төгрөгийг би өөрөө төлнө гэж байсан. Тэр үед би хүнийг бодох нинжин сэтгэлээрээ өргөдөл бичиж өгсөн.

Би 2012 онд шүүхээс захирамж гарсан талаар огт мэдээгүй. Би 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод энэ талаар мэдсэн.

Намайг эмнэлэгт хэвтэж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний дансанд байсан бүх мөнгийг татсан. Би үлдэгдэл мөнгийг өөрөө төлсөн. Би бодитоор 8,000,000 төгрөгийг авсан бол хувааж төлөх байсан. Гэтэл 2012 онд шүүх дээр ирээд би энэ мөнгийг аваагүй талаараа тайлбараа бичиж өгч байсан. Мөн А.Д өөрөө ч тайлбартаа Б.Ч эгч уг мөнгөнөөс аваагүй гэж бичсэн байдаг.

Ш.М эгчээс А.Д 8,000,000 төгрөгийг авах үед би А.Дтай хамтарч ажиллаж эхлээгүй байсан. Тэр үед би зах дээр ажиллаж байсан. Би 2011 оны 3 дугаар сараас эхлэн А.Дтай хамтарч ажилласан. Намайг 2011 оны 3 дугаар сард А.Дтай хамтарч ажиллах үед оффис дээр нь ганц ч төгрөгийн бараа байгаагүй.

Анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 12, 13-ны үеэр над руу ярьсан. Энэ өдрөөс өмнө намайг шүүх дээр ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ч дуудаж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны данснаас 420,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны данснаас 2,493,000 төгрөгийг тус тус татсан. Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 1,174,237 төгрөгийг өөрөө очиж төлсөн. Ингээд нийт 4,087,237 төгрөгийг Ш.Мт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлсөн юм. 2012 оны 125 гэсэн шүүгчийн захирамжийн дагуу төлсөн. Энэ мөнгөө хариуцагчаас гаргуулна.

А.Д 2, 3 хүнд өртэй байсан. Тэр хүмүүс рүү өгүүлсэн. Мөн нийгмийн даатгалд өртэй байсан. Би нийгмийн даатгалд өрийг нь төлсөн эсэхээ сайн санахгүй байна. Өмнөговь аймагт байхдаа оффисын түрээсийн мөнгийг хааяа шилжүүлдэг байсан. Тэрийг Ш.М эгчид өгөөрэй гэж хэлээгүй....гэв.

Хариуцагч А.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Нэхэмжлэгчийн ярьсан зүйлийн дагуу тодорхой хариултуудыг өгье. Би 2009 онд DXN компанитай гэрээ байгуулан ажиллуулж байсан. 2009 оны 5 дугаар сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл н.Солонго гэдэг охинтой хамт ажиллуулж байсан. Дараа нь Б.Чийг дуудаж ажиллуулсан нь үнэн. Бараа материалыг татах болж Ш.М эгчээс мөнгө авсныг би мэдээгүй. Би Ш.М эгчийг таньдаггүй байсан. Б.Ч эгч тухайн үед бараа материалыг татаж, түүнийг зарцуулж байсан. Гэнэт л ийм мөнгөний асуудал гарсан. 2012 онд шүүхийн гадаа Ш.М эгч мөнгөө нэхэж ирж байсан. Б.Ч эгч чиний ажлыг хийж байгаад өрөнд орчихлоо гэхээр нь би төлнө гэж хэлсэн.

2012 онд шүүгчийн захирамж гарснаас хойш би мөнгө өгсөн. Б.Ч эгчээр дамжуулж Ш.М эгчид өгч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж энэ талаараа хэлэхэд өгсөн баримтуудыг тань хасаж болно гэж хэлсэн. Тэгээд Б.Ч эгчид та дансныхаа хуулгыг авчих, би дансныхаа хуулгыг авъя. Тэгээд дансаа тулгая гэж хэлсэн боловч алга болчихсон.

Ш.М эгч нэхэмжлэлдээ 2010 оны 11 дүгээр 7-ны өдөр 4,000,000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг гэсэн байсан.

Би 2010 оны сүүлээр 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. 4,000,000 төгрөг миний данс руу орсон. 2,000,000 төгрөгийг нь хэдийд авснаа санахгүй байна. Гэхдээ 8,000,000 төгрөг авсан байх гэж бодож байна гэсэн хариу тайлбар бичсэн.

Эдгээр мөнгө миний данс руу орсон эсэхийг шалгахад ороогүй байсан. Би энэ мөнгийг аваагүй.

Шүүгчийн захирамжийн дагуу мөнгийг төлсөн тул би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,087,237 төгрөгийг төлөх ёсгүй гэж бодож байна

Тухайн үед Ш.М эгчээс бодитоор 8,000,000 төгрөг аваагүй. Тухайн мөнгийг Б.Ч эгч авсан. Би Ш.М эгчээс мөнгө аваагүй учир төлөхгүй. Би Ш.М эгчид 4,087,237 төгрөгийг бүрэн төлж, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Би Б.Ч эгчийн ХААН банкны 5890426899 дугаарын данс руу 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 231,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 360,000 төгрөгийг Ш.М эгчид өгөөрэй гээд шилжүүлсэн. Гүйлгээний утга байхгүй юм байна. АТМ-аас шилжүүлсэн. Нэг шилжүүлэг дээр нь Данаагаас гэж шилжүүлсэн байна

Би Ш.М эгчээс бодитоор мөнгө авснаа мэдэхгүй. Тухайн үед шүүхэд яагааыд тайлбар бичсэнээ мэдэхгүй....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 366 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд А.Дын гаргасан тайлбарын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд Ш.Мийн гаргасан тайлбарын хуулбар, 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд Б.Чийн гаргасан тайлбарын хуулбар, 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд Б.Чийн гаргасан тайлбарын хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, Ш.Мийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан өргөдлийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, Батчулууны Чулуунцэцэгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн банкны Орлогын мэдүүлгийн баримтын эх хувь, Батчулууны Чулуунцэцэгийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2010 онд А.Д намайг дуудаж уулзаад DXN-н бүтээгдэхүүн зарахаар оффистоо бараа татах гэсэн боловч мөнгөгүй байна. Та надтай хамтран ажиллах хүн олж өгөөч гэж хэлсэн. Би зах дээр ажиллаж байсан Ш.М эгчид энэ талаар хэлсэн ба Ш.М эгчийг А.Дтай уулзуулж л өгсөн. Тэгээд энэ хоёр хүн уулзаж, мөнгөө өгөлцөж, авалцсан. Ш.М эгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөг надад ямар ч хамааралгүй. Энэ мөнгө миний дансанд ороогүй. Уг мөнгийг би аваагүй.

Ш.М эгч 2012 онд А.Д бид хоёрт холбогдуулан 8,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан.

Дараа нь би А.Дтай мөнгийг хувааж төлнө гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөн. Тэр үед А.Д 8,000,000 төгрөгийг би өөрөө төлнө гэж байсан.

Би 2012 онд шүүхээс захирамж гарсан талаар огт мэдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 12, 13-ны үеэр над руу ярьсан. Энэ өдрөөс өмнө намайг шүүх дээр ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ч дуудаж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны данснаас 420,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны данснаас 2,493,000 төгрөгийг тус тус татсан. Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 1,174,237 төгрөгийг өөрөө очиж төлсөн. Ингээд нийт 4,087,237 төгрөгийг Ш.Мт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2012 оны 125 гэсэн шүүгчийн захирамжийн дагуу төлсөн. 4,087,237 төгрөгийг А.Даас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч А.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2009 онд DXN компанитай гэрээ байгуулан ажиллуулж байсан. 2009 оны 5 дугаар сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл н.Солонго гэдэг охинтой хамт ажиллуулж байсан. Дараа нь Б.Чийг дуудаж ажиллуулсан нь үнэн.

Бараа материалыг татах болж Ш.М эгчээс мөнгө авсныг би мэдээгүй. Би Ш.М эгчийг таньдаггүй байсан. Б.Ч эгч тухайн үед бараа материалыг татаж, түүнийг зарцуулж байсан. Гэнэт л ийм мөнгөний асуудал гарсан. 2012 онд шүүхийн гадаа Ш.М эгч мөнгөө нэхэж ирж байсан. Б.Ч эгч чиний ажлыг хийж байгаад өрөнд орчихлоо гэхээр нь би төлнө гэж хэлсэн.

2012 онд шүүгчийн захирамж гарснаас хойш би мөнгө өгсөн. Б.Ч эгчээр дамжуулж Ш.М эгчид өгч байсан.

Ш.М эгч нэхэмжлэлдээ 2010 оны 11 дүгээр 7-ны өдөр 4,000,000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг гэсэн байсан.

Би 2010 оны сүүлээр 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. 4,000,000 төгрөг миний данс руу орсон. 2,000,000 төгрөгийг нь хэдийд авснаа санахгүй байна. Гэхдээ 8,000,000 төгрөг авсан байх гэж бодож байна гэсэн хариу тайлбар бичсэн.

Эдгээр мөнгө миний данс руу орсон эсэхийг шалгахад ороогүй байсан. Би энэ мөнгийг аваагүй.

Би Б.Ч эгчийн ХААН банкны 5890426899 дугаарын данс руу 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 231,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 360,000 төгрөгийг Ш.М эгчид өгөөрэй гээд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч А.Дт холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар 2022 оны 10 дугаар сард хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Ш.Мт төлсөн 4,087,237 төгрөгийг А.Даас гаргуулахаар шаарджээ.

Иргэн Ш.М нь хариуцагч А.Д, нэхэмжлэгч Б.Ч нарт холбогдуулан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан гэх үндэслэлээр А.Д, Б.Ч нараас 8,000,000 төгрөгийг гаргуулахаар 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Д нь ...Чулуунцэцэг эгч Мөнхцэцэг эгчид санал тавьсан байсан. Түүний дагуу Мөнхцэцэг эгчтэй тохиролцсон, 2010 оны 10 дугаар сарын сүүлд 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан мөн 12 дугаар сарын 9-ний өдөр 4,000,000 төгрөгийг миний данс руу бэлнээр хийсэн байсан. Ингээд 2,000,000 төгрөгийг яг хэдийд авснаа сайн санахгүй байна. Гэхдээ 8,000,000 төгрөгийг авсан байх гэж бодож байна. ...Энэ бол компанийн захирап Л.Отгонцэцэг гэгч эмэгтэйн ажлын хариуцлагагүйн улмаас маш олон хүнийг хохироосон. Гэхдээ би Мөнхцэцэг эгчийг ямар ч байсан хохиролгүй болгоно. Чулуунцэцэг энэ 8,000,000 төгрөгөнд хамаагүй би хариуцах ёстой юм гэх тайлбарыг, нэхэмжлэгч Б.Ч нь Би 2007 оноос DXN компанид борлуулагчийн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах ажлыг хийж байна. Мөнхцэцэгээс авсан 8.000.000 төгрөгийг Данаажавтай нийлж хохиролгүй болгож өгнө гэх тайлбарыг тус тус гаргаж Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Мийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хариуцагч А.Д, Б.Ч нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх-ийн 4-5 дугаар тал)

Тухайн үед Ш.М нь одоогийн нэхэмжлэгч, хариуцагчийг хоёуланг нь хариуцагчаар тодорхойлж, хариуцагч нарын тухайн үед өгсөн тайлбарыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамж биелэгдэж дуусгавар болсон байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрт дүгнэлт хийхгүй болохыг дурдав.

Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 420,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,493,000 төгрөг, 1,174,237 төгрөг, нийт 4,087,237 төгрөгийг Ш.Мт төлсөн болох нь Б.Чийн ХААН банк дахь 5890426899 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн банкны Орлогын мэдүүлэг, Б.Чийн 202500475471 тоот Харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр, хариуцагч А.Д нь 4,087,237 төгрөгийг Ш.Мт төлсөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 33-35 дугаар тал)

Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн дүн, цаг хугацааны талаар маргаагүй болно.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжтай хэргийн хариуцагч болох Б.Ч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Мт төлсөн 4,087,237 төгрөгийг Ш.Мтэй гэрээний харилцаанд ороогүй учир хариуцагч А.Даас нэхэмжилнэ гэж шаардсан.

Тухайн үед хариуцагч А.Д нь ...би Мөнхцэцэг эгчийг ямар ч байсан хохиолгүй болгоно. Чулуунцэцэг энэ 8.000.000 төгрөгөнд хамаагүй би хариуцах ёстой юм. гэж тайлбарлаж байсан байх тул энэ тайлбарыг нь үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Чийн төлсөн 4,087,237 төгрөгийг А.Д хариуцан төлөх үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн 4,087,237 төгрөгийг шаардах эрхтэй.

Шүүх хуралдаанд хариуцагч А.Д нь Ш.Мт өгөөрэй гэж Б.Чийн ХААН банк дахь 5890426899 тоот дансанд 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 231,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 360,000 төгрөг, нийт 741,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч Б.Ч нь дээрх шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, харин түүний зориулалтын талаар А.Д 2, 3 хүнд өртэй байсан. Тэр хүмүүс рүү өгүүлсэн. Мөн нийгмийн даатгалд өртэй байсан. Өмнөговь аймагт байхдаа оффисын түрээсийн мөнгийг хааяа шилжүүлдэг байсан.... гэж тайлбарлаж талууд зарцуулалтын талаар маргах боловч Б.Ч нь 741,000 төгрөгийн зарцуулалттай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн хариуцагч А.Дын уг мөнгөн дүнг шилжүүлсэн гүйлгээний утга хэсэгт утга бичигдээгүй гэж маргасныг нэхэмжлэгч Б.Ч нь баримтаар үгүйсгээгүй болно.

Дээрхээс үндэслэн Б.Чийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Мт төлсөн 4,087,237 төгрөгөөс А.Дын Б.Чт шилжүүлсэн 741,000 төгрөгийг хасаж тооцох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийт 4,087,237 төгрөгийг Ш.Мт төлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Энэ үеэс нэхэмжлэгчид А.Даас уг төлсөн мөнгийг шаардах эрх нь үүсэж байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Даас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Ш.Мт төлсөн 3,346,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас 3,346,237 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 6-10 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Даас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Ш.Мт төлсөн 3,346,237 (гурван сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,000 (долоон зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,346 (наян мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас улсын тэмдэгтийн хураамж 68,490 (жаран найман мянга дөрвөн зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ