Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2024/00031

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      129/ШШ2024/00031

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын . багт оршин суух Г овгийн Г.Я

Хариуцагч: А аймгийн Ц сумын . багт оршин суух Ш овгийн Ж.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1ширхэг, эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200,000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Ж.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Хариуцагчийн өмгөөлөгч В.У

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б

Гэрч М

Гэрч Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч Ж.Га-д холбогдуулан хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1ширхэг, эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200,000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Г.Я нь төрөлхийн оюун ухааны хомсдол өвчтэй, группт байдаг боловч эрх зүйн чадвар, чадамжаа алдсан гэсэн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт гараагүй. Г.Я аав Г 1981 онд, ээж Ж.Д нь 1989 онд нас барсны дараа монгол ёс, заншлын дагуу эцэг, эхийнхээ хэрэглэж байсан бурхан тахил, гэр, мал эд хөрөнгийг нь Г.Я өвлөн авч үлдсэн. Г.Я нь оюун ухааны хомсдолтой учраас байнга хэн нэгэн хүний хаяанд байдаг бөгөөд аав, ээжээсээ хойш өөрийн төрсөн эгч Г.Ч-н хүү М-тэй хамт амьдарч байгаад дүү М-г тусад нь гаргасан хүн юм. М-г 2001 онд гэр бүлтэй болсон цагаас Г.Я нь М-н хаяанд 2018 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд аав, ээжээсээ өвлөгдөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, дагалдах жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан түүний иж бүрдэл зэрэг эд хөрөнгөө Ч.М-н гэрт оруулсан. Үүний учир шалтгаан нь би дүү М-гээ хамт амьдарч байсан, түүнийг гэр бүл болоход цаашдаа ч гэсэн дүүгээ бараадаж амьдрах юм чинь гэж бодоод гэрт нь оруулаад тавьсан ба түүнээс бол миний л өмч хөрөнгө юм гэдэг. 2018 оноос хойш М-тэй таарч, тохирохгүй асуудал гарч тусдаа амьдрах болсон бөгөөд аав, ээжээсээ өвлөгдөн үлдсэн бурхан тахил, авдар, ороо дүү М-д үлдээгээд эгч Л рүүгээ явсан. М амьд байхад нь, мөн тусдаа амьдарсан үеэс буюу 2018 оноос хойш, гэр, бурхан тахилаа авъя гэхэд гэрийг нь өгөөд бурхан тахилыг өгөөгүй. Хариуцагч Ж.Г эдгээр бурхан тахилыг М-тэй гэр бүл болоход манайд байсан, М-с үлдсэн, өвлөгдөж ирсэн манай бурхан тахил гэж маргадаг. Бурхан тахил нь аав Го-д эцэг, эхээс нь үе дамжин өвлөгдөж ирсэн. Г-н төрсөн ганц хүү Г.Я нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу бурхан тахилыг аав, ээжээсээ өвлөн авсан эхний өвлөгч байсан, аав ээжээсээ хойш 2001 онд М-г тусдаа гартал хамт амьдарч байгаад цаашид М-тэй нэг дор амьдарч байгаа гэдэг утгаар тэднийд залсан болохоос уг бурхан тахилын өмчлөгч нь мөн. 2018 онд М-д амьдрахаа больсон үеэс аав ээжээсээ ирсэн ор, авдрууд бурхан тахилаа авахаар М, Г нараас шаардаж байсан. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 төрлийн авдрыг хүлээн зөвшөөрч Г.Я-д өгсөн. Харин бурхан тахилыг шилжүүлж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч Г.Я-г Ж.Г-ын эзэмшилд байгаа Лхам бурхан үүнийг дагасан жижиг бурхад, Алтангэрэл судар хөлгөн судар, Жигжид бурхан, Гомбо бурхан, тэдгээрийн иж бүрдлийн өмчлөгч мөн болохыг тогтоож, эдгээр бурхад болон судар, бурхан тахилын иж бүрдэл зэргийг хариуцагч Ж.Га-с гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, үүнийг дагасан жижиг гуутай бурхад Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдэл нь одоо манайд байдаг. М нь надтай гэр бүл болохоосоо өмнө манайд ийм бурхан тахилууд байдаг, ах бид хоёр тэр болгон зул өргөж чаддаггүй гэж хэлдэг байсан. Намайг Мя-тэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход Г.Я нь манай гэрт дээрх бурхан тахилаа залж, шилжүүлж өгөөд миний хоёр дүү тахиж шүтээд яваарай гэж хэлж байсан. М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа Мя-н ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Би гурван хүүхэдтэйгээ бурхан тахилаа шүтэж зулаа өргөж, гороогоо хийгээд тахиж шүтээд л явна. Г.Я нь эхний 4, 5 жил аав ээжээс өвлөгдөж ирсэн гэртээ амьдарч байсан. Цэцэрлэг баг руу манайхыг нүүхэд Я ах манайхтай хамт нүүж, 2005 он хүртэл манай хаяанд амьдарсан. Я-д ямар ч бичиг баримт байгаагүй учраас М бид хоёр хөөцөлдөж байгаад регистрийн дугаар авч өгөөд мэдрэлийн эмчтэй уулзаж оюуны хомсдол оношоор группт оруулсан. Я өөрийгөө авч явах чадваргүй, согтуу үедээ тамхи асаагаад хулдаасаа шатаасан байсан. Энэ байдлаараа янз бүр болж магадгүй байсан учраас Цэнхэр сум дахь худалдаж авсан байшингийнхаа үүдний амбаарт хоёр гэрээ хураагаад Я-г гэртээ оруулж хамт амьдарсан. М-г бурхан тахилын иж бүрдлийг өмчлөх эрхгүй гэж хэн ч маргадаггүй, түүнийг амьд байх хугацаанд бурхан тахилаа авъя гэдэг асуудал яригдаж байгаагүй. М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа М-н ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Г.Я 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. Одоо ч энэ бурхан тахилаа авахгүй гэдэг. Г.Я нь 2018 оноос эгч Лха-дээ амьдарснаас хойш гэрийг нь Л авна гээд авсан. М 2019 оны 7 сарын 03-нд нас барсан, 49 хоногоор нь бурхан тахилаа ачаад явна гэж маргаан гаргасан хүн бол Г.Я-н төрсөн эгч Л. Би бурхан тахилаа өгөхгүй, аав нь байхгүй ч хүүхдүүд нь мөргөж, залбираад шүтээд явна гэж хэлэхэд Л чиний гурван хүүхдийн амьдрал бидэнд хамаагүй гэж хэлсэн. Г.Я бол тухайн бурхдыг авахгүй л гэдэг. Түүний өвчтэй байдлыг далимдуулж төрсөн эгч Г.Л нь бурхан тахилыг авах хүсэл сонирхолтой байгаа. Энэ нь Я-н өөрийнх нь хүсэл сонирхлын үндсэн дээр хийгдсэн “би өөрийгөө ч авч явж чадахгүй байгаа хүн бурхныг авна гэж юу байх вэ, байгаа газраа байж байг” гэж хэлж байгаа бичлэгээр тогтоогддог. Г.Я өөрийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр бурхан, тахилын иж бүрдлийг шилжүүлж өгсөн учраас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу М болон миний бие, бидний хүүхдүүд эдгээр бурхан, тахилыг өмчлөх эрхтэй. Г.Я-эс Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, бусад жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдлийг хууль ёсны дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан. Нэхэмжлэгч бурхад, тахилын иж бүрдлийг аав, ээжээс үе дамжин өвлөгдөж ирсэн хөрөнгө гэж тайлбарладаг. Мя-н тухайд насанд хүрээгүй, өөрийгөө асрамжлах боломжгүй үедээ Г болон түүний эхнэрийн асрамжид нэгээс доошгүй жилийн хугацаанд хамт амьдарч байсан учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Г.Я-н нэгэн адил бурхан тахилын иж бүрдлийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй. Г.Я-н тухайд 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. 2019 онд бурхан тахил авья гэж маргаан гарахдад Г.Я гуай авья гээгүй, харин Г.Л гуай л авья гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Я бурхан тахилыг авлаа гэхэд өвлүүлж үлдээх хүн байхгүй. Харин Го-гийн гал дээр нь гарсан зээ хүүгийнх нь хүү байгаа учир бурхан тахилыг уламжлаад өвлөх боломжтой. Нэхэмжлэлд дурдсан авдрыг нэхэмжлэгч Г.Я-д шилжүүлж өгсөн. Эдгээр бурхан тахилыг М-тэй гэр бүл болоход л манайд өгсөн, оруулаад тавьчихсан байсан болохоор Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, эдгээрийн иж бүрдэл, Алтангэрэл судар, хөлгөн судрууд зэрэг бурхан тахилын иж бүрдэл манайх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:  

- А аймгийн Ц сумын Засаг даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн . тоот тодорхойлолт,

- гэрэл зураг,

- А аймгийн Ц сумын . багийн Засаг даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн . тоот тодорхойлолт,

- нэхэмжлэгч Г.Я-д холбогдох А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 4 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон . дугаар акт,

- Ч.М, Ж.Га, М.М, М.Х, М.Б нар 2018 онд нэг өрхөд бүртгэгдсэн талаарх А аймгийн Ц сумын 2018 оны хүн амын бүртгэл,

- Г.Я-д холбогдох А аймгийн Ц сумын 2018 оны хүн амын бүртгэл,

- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 03-09/782 тоот лавлагаа/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас

- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн .. тоот тодорхойлолт,

- Флаш диск зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-н хүсэлтээр гэрч Г.Л, Д.Д, П.Б нараас авсан мэдүүлгийг, хариуцагчийн өмгөөлөгч В.У-н хүсэлтээр гэрч Ж.Э, О.Ж, Г.Ч, М.М нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Я хариуцагч Ж.Г-д холбогдуулан хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1ширхэг, Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, хөлгөн судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200,000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхэгддэг Лхам бурхан, Гомбо бурхан, гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П “хариуцагч Ж.Г-с 3 төрлийн авдар мөн орыг  нэхэмжлэгч Г.Я хүлээн авсан, одоо Лхам бурхан, Гомбо бурхан, Жигжид бурхан, гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулна” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

Г.Я аав Г 1981 онд, ээж Д нь 1989 онд нас барсны дараа монгол ёс, заншлын дагуу эцэг, эхийнхээ хэрэглэж байсан бурхан тахил, гэр, мал эд хөрөнгийг нь өвлөн авч үлдсэн хүн бол Г.Я юм. Г.Я нь оюун ухааны хомсдолтой учраас байнга хэн нэгэн хүний хаяанд байдаг бөгөөд аав, ээжээсээ хойш өөрийн төрсөн эгч Г.Ч-н хүү Мя-тэй хамт амьдарч байгаад М тусад нь гаргасан хүн. М 2001 онд гэр бүлтэй болсон цагаас Г.Я нь М-н хаяанд 2018 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Г.Я аав, ээжээсээ өвлөгдөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, дагалдах жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан түүний иж бүрдэл  зэрэг эд хөрөнгөө Ч.М-н гэрт оруулсан. Үүний учир шалтгаан нь Г.Я нь дүү М-гээ хамт амьдарч байсан, түүнийг гэр бүл болоход цаашдаа ч гэсэн дүүгээ бараадаж амьдрах юм чинь гэж бодоод гэрт нь оруулж тавьсан. 2018 оноос хойш М-тэй таарч, тохирохгүй асуудал гарч тусдаа амьдрах болсон бөгөөд аав, ээжээсээ өвлөгдөн үлдсэн бурхан тахил, авдар, ороо дүү М-д үлдээгээд эгч Л-х рүүгээ явсан. М-г амьд байхад нь, мөн тусдаа амьдарсан үеэс буюу 2018 оноос хойш, гэр, бурхан тахилаа авъя гэхэд гэрийг нь өгөөд бурхан тахилыг өгөөгүй. Бурхан тахил нь аав Г-д эцэг, эхээс нь үе дамжин өвлөгдөж ирсэн. Г-н төрсөн ганц хүү Г.Я нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу бурхан тахилыг аав, ээжээсээ өвлөн авсан эхний өвлөгч байсан, аав ээжээсээ хойш 2001 онд М-г тусдаа гартал хамт амьдарч байгаад цаашид М-тэй нэг дор амьдарч байгаа гэдэг утгаар тэднийд залсан болохоос уг бурхан тахилын өмчлөгч нь мөн. 2018 онд Мя-д амьдрахаа больсон үеэс аав ээжээсээ ирсэн ор, авдрууд бурхан тахилаа авахаар М, Г нараас шаардаж байсан. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 төрлийн авдрыг хүлээн зөвшөөрч Г.Я-д өгсөн. Харин бурхан тахилыг шилжүүлж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч Г.Я-г Ж.Г-н эзэмшилд байгаа Лхам бурхан үүнийг дагасан жижиг бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, Жигжид бурхан, Гомбо бурхан, тэдгээрийн иж бүрдлийн өмчлөгч мөн болохыг тогтоож, эдгээр бурхад болон судар, бурхан тахилын иж бүрдэл зэргийг хариуцагч Ж.Г-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

            3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, үүнийг дагасан жижиг гуутай бурхад Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдэл нь одоо манайд байдаг. М нь надтай гэр бүл болохоосоо өмнө манайд ийм бурхан тахилууд байдаг, ах бид хоёр тэр болгон зул өргөж чаддаггүй гэж хэлдэг байсан. Намайг М-тэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход Г.Я нь манай гэрт дээрх бурхан тахилаа залж, шилжүүлж өгөөд миний хоёр дүү тахиж шүтээд яваарай гэж хэлж байсан. М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа М-н ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Би гурван хүүхэдтэйгээ бурхан тахилаа шүтэж зулаа өргөж, гороогоо хийгээд тахиж шүтээд л явна. Г.Я нь эхний 4, 5 жил аав ээжийнхээ гэртээ амьдарч байсан. Ц баг руу манайхыг нүүхэд Я ах манайхтай хамт нүүж, 2005 он хүртэл манай хаяанд амьдарсан. Я өөрийгөө авч явах чадваргүй, согтуу үедээ тамхи асаагаад хулдаасаа шатаасан байсан. Энэ байдлаараа янз бүр болж магадгүй байсан учраас Цэнхэр сум дахь худалдаж авсан байшингийнхаа үүдний амбаарт хоёр гэрээ хураагаад манайд хамт амьдарсан. М-г бурхан тахилын иж бүрдлийг өмчлөх эрхгүй гэж хэн ч маргадаггүй, түүнийг амьд байх хугацаанд бурхан тахилаа авъя гэдэг асуудал яригдаж байгаагүй. Одоо ч энэ бурхан тахилаа авахгүй гэдэг. Г.Я нь 2018 оноос эгч Л-ээ амьдарснаас хойш гэрийг нь Л авна гээд авсан. М 2019 оны 7 сарын 03-нд нас барсан, 49 хоногоор нь бурхан тахилаа ачаад явна гэж маргаан гаргасан хүн бол Г.Я-н төрсөн эгч Л. Би бурхан тахилаа өгөхгүй, аав нь байхгүй ч хүүхдүүд нь мөргөж, залбираад шүтээд явна гэж хэлэхэд Л чиний гурван хүүхдийн амьдрал бидэнд хамаагүй гэж хэлсэн. Г.Я бол тухайн бурхдыг авахгүй л гэдэг. Түүний өвчтэй байдлыг далимдуулж төрсөн эгч Г.Л нь бурхан тахилыг авах хүсэл сонирхолтой байгаа. Г.Я өөрийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр бурхан, тахилын иж бүрдлийг шилжүүлж өгсөн учраас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу бид эдгээр бурхан, тахилыг өмчлөх эрхтэй. Г.Яд-с Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, бусад жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдэлийг хууль ёсны дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан. М-н тухайд насанд хүрээгүй, өөрийгөө асрамжлах боломжгүй үедээ Г болон түүний эхнэрийн асрамжид нэгээс доошгүй жилийн хугацаанд хамт амьдарч байсан учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Г.Я-н нэгэн адил бурхан тахилын иж бүрдлийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байсан. Г.Я-н тухайд 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. 2019 онд бурхан тахил авья гэж маргаан гарахад Г.Я гуай авья гээгүй, харин Г.Л гуай л авья гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Я бурхан тахилыг авлаа гэхэд өвлүүлж үлдээх хүн байхгүй. Харин Г-н гал дээр нь гарсан зээ хүүгийнх нь хүү байгаа учир бурхан тахилыг уламжлаад өвлөх боломжтой. Нэхэмжлэлд дурдсан авдрыг нэхэмжлэгч Г.Я-д шилжүүлж өгсөн. Эдгээр бурхан тахилыг М-тэй гэр бүл болоход л манайд өгсөн, оруулаад тавьчихсан байсан болохоор Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, эдгээрийн иж бүрдэл, Алтангэрэл судар, хөлгөн судрууд зэрэг бурхан тахилын иж бүрдэл манайх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Ц сумын Засаг даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн . тоот тодорхойлолт, гэрэл зураг, А аймгийн Ц сумын . багийн Засаг даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн . тоот тодорхойлолт, нэхэмжлэгч Г.Я-д холбогдох А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 4 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон . дугаар акт,  Ч.М, Ж.Га, М.М, М.Х, М.Б нар 2018 онд нэг өрхөд бүртгэгдсэн талаарх А аймгийн Ц сумын 2018 оны хүн амын бүртгэл, Г.Я-д холбогдох А аймгийн Ц сумын 2018 оны хүн амын бүртгэл, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого, Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 02 тоот тодорхойлолт, Г.Ч, Г.Я нарын дүрс бичлэг /флаш диск/, гэрч Г.Л, Д.Д, П.Б, Ж.Э, О.Ж, Г.Ч, М.М нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна

5. Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч Ж.Г-с хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1ширхэг, Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, хөлгөн судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200,000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхэгддэг Лхам бурхан, Гомбо бурхан, гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар, 0.7 метр урттай авдар, 1.9 метр урттай ор, авдар тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  биелүүлсэн үндэслэлээр эдгээр эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож хариуцагчаас гаргуулах шаардлагыг шийдвэрлүүлэхгүй, харин эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгож, эдгээр эд хөрөнгийг хариуцагч Ж.Г-с гаргуулах тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан.

 

            Иймд нэхэмжлэгч талыг хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар, 0.7 метр урттай авдар, 1.9 метр урттай ор, авдар зэрэг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эдгээр эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсан гэж үзэж, шүүх хуралдаанд гаргаж байгаа шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

            Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч Г.Я-н төрсөн эгч Г.Ч-н хүү Ч.М-н /нас барсан/ эхнэр нь бөгөөд маргаан бүхий бурхан тахил одоо хариуцагч Ж.Г-д байдаг нь зохигчийн тайлбар болон гэрч П.Б, О.Ж, Ж.Э, Д.Д, Г.Л, М.М, Г.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог.

 

Хариуцагч Ж.Га нэхэмжлэлийн шаардлагатай “намайг Ч.М-тэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход Г.Я нь манай гэрт дээрх бурхан тахилаа залж, шилжүүлж өгөөд миний хоёр дүү тахиж шүтээд яваарай гэж хэлж байсан. Ч.М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа Мягмарсүрэнгийн ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Эдгээр бурхан тахилыг М-тэй гэр бүл болоход л манайд өгсөн, оруулаад тавьчихсан байсан болохоор Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, эдгээрийн иж бүрдэл, Алтангэрэл судар, хөлгөн судрууд зэрэг бурхан тахилын иж бүрдэл манайх. Би гурван хүүхэдтэйгээ бурхан тахилаа шүтэж зулаа өргөж, гороогоо хийгээд тахиж шүтээд л явна” гэж маргаж, зохигч бурхан тахилын өмчлөх эрхийн талаар маргаж байна.

 

            Эд хөрөнгийн төрлүүдээс хамаарч өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцаа тус бүр ялгаатай байдаг ба өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг өөр этгээдэд хууль буюу гэрээний дагуу шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн хувьд өмчлөх эрх дуусгавар болж, шилжүүлэн авч буй этгээдийн өмчлөх эрх үүсдэг.

 

            Нэхэмжлэгч Г.Я-н төрсөн эцэг Готовсүрэнгээс эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдэл Г.Я-д түүний ээжийг нас барсан үеэс /1989 он гэдэг/ шилжин ирсэнтэй хариуцагч маргаагүй ба, энэ үйл баримт гэрч Г.Л, Г.Ч, Д.Д нарын мэдүүлгээр тогтоогддог.   

 

            Г.Я-н төрсөн эгч Г.Ч-н хүү буюу нэхэмжлэгчийн зээ дүү Ч.М нь өвөө Г-нд өссөн, Г.Я-тэй хамт амьдардаг  байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г.Л, Г.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч Готовсүрэнгийн төрүүлсэн хүүхдүүд байгаа тохиолдолд Ч.М нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш юм. 

 

            Харин Г.Л Г.Ч, Д.Д нарын мэдүүлгээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Я-г эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг эцэг эхээсээ өвлөсөн гэж үзнэ.  

 

            Нэхэмжлэгч Г.Я хуулийн дагуу буюу өвлөснөөр эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч болсон байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан ба нэхэмжлэгч Г.Я-н төрөлхийн оюун ухааны хомсдол өвчтэй /хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0521865 дугаар акт/ байдал нь эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэхэд хориглох, хязгаарлах үндэслэл болохгүй.  

 

            Г.Я нь талийгаач Ч.М-н гэрт бурхан тахилаа байлгаж тэдний хаяанд амьдарч байсан нь “Г-н Я нь Ч-н М-н гэр бүлтэй 2001-2005 онд хамтран амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 01/448 тоот тодорхойлолт, гэрч Г.Л-н “миний дүү Я М-д амьдрахдаа бурхан шүтээнээ М-д оруулсан” гэх мэдүүлэг, хариуцагчийн “Г.Я манай хаяанд жижиг гэрт амьдардаг байж байгаад 2018 онд төрсөн эгч Лх-д очсон” гэсэн тайлбараар нотлогддог.

 

            Хариуцагч Ж.Г “Эдгээр бурхан тахилыг Мягмарсүрэнтэй гэр бүл болоход л манайд өгсөн, оруулаад тавьчихсан байсан болохоор Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, эдгээрийн иж бүрдэл, Алтангэрэл судар, хөлгөн судрууд зэрэг бурхан тахилын иж бүрдэл манайх” гэж тайлбарлаж байна.

 

            “Г.Я нь оюун ухааны хомсдолтой учраас байнга хэн нэгэн хүний хаяанд байдаг бөгөөд аав, ээжээсээ хойш өөрийн төрсөн эгч Г.Ч-н хүү М-тэй хамт амьдарч байгаад М тусад нь гаргасан хүн. М 2001 онд гэр бүлтэй болсон цагаас Г.Я нь Мя-н хаяанд 2018 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Г.Я аав, ээжээсээ өвлөгдөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, дагалдах жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан түүний иж бүрдэл  зэрэг эд хөрөнгөө Ч.Мя-н гэрт оруулсан. Г.Я аав ээжээсээ хойш 2001 онд Мягмарсүрэнг тусдаа гартал хамт амьдарч байгаад цаашид М-тэй нэг дор амьдарч байгаа гэдэг утгаар тэднийд залсан болохоос тэрээр уг бурхан тахилын өмчлөгч нь” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг.

 

            Бурхан тахил гэрээ болон хуульд заасны дагуу өөрт нь шилжсэн гэдгийг хариуцагч Ж.Г нотлох баримтаар нотолж чадаагүй, гэрч П.Б, О.Ж, Ж.Э, М.М нар “...бурхан тахил Ж.Г, Ч.М нарыг гэр бүл болсон үеэс гэрт нь байсан, ...Ж.Г-д байх ёстой бурхан тахил” гэж мэдүүлж байгаа боловч хууль болон гэрээний дагуу бурхан тахил хариуцагч Ж.Га-д шилжсэн талаар мэдүүлээгүй

 

            Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан тул Ч.М-н гэрт нэхэмжлэгч бурхан тахилаа байрлуулсныг Ч.М Ж.Г нарт өмчлөх эрх шилжсэн гэж үзэхгүй.

 

            Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоох нь зүйтэй.

 

            Хэдийгээр Г.Я бурхан тахилаа хариуцагч Ж.Г-д /Ч.М-д/ байрлуулсан боловч Г.Я уг хөрөнгөө 2018 оноос Ч.М-с шаардаж байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г.Лхам-н мэдүүлгээр тогтоогддог.

 

            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул Г.Я өөрийн өмчлөлийн бурхан тахилаа шаардсан тохиолдолд хариуцагч Ж.Г-д буцаан өгөх үүрэгтэй байсан бөгөөд ийнхүү өмчлөгчийн шаардснаар эд хөрөнгө шилжүүлээгүй тохиолдолд эзэмшиж буй үйлдэл нь хууль бус юм.

 

             Иймд нэхэмжлэгч Г.Я Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг хариуцагч Ж.Га-н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул дээрх хөрөнгийг Ж.Г-с гаргуулж нэхэмжлэгч Г.Я-д олгох үндэслэлтэй.

 

            6. “Г.Яд-н тухайд 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. 2019 онд бурхан тахил авья гэж маргаан гарахад Г.Я гуай авья гээгүй, харин Г.Л гуай л авья гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна” гэж хариуцагчийн өмгөөлөгч В.У тайлбарлаж байна.

 

            Гэрч Г.Лх-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П-н тайлбараар нэхэмжлэгч Г.Я 2018 онд Ч.Мя-д амьдрахаа больсон үеэс өөрийн гэр орон, ор, авдар, бурхан тахилаа Ч.М-с шаардаж байсан нь тогтоогддог.

 

            Өмчлөх эрхийн талаарх маргааны хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарна.

 

            Нэхэмжлэгч 2018 онд Ч.М-с тусдаа амьдарч Г.Л-д очсноос хойш өмчлөлийн эд хөрөнгөө хариуцагчаас шаардах эрх үүссэн байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэсэн хугацаанд буюу 2023 оны 10 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

            7. Нэхэмжлэгч хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар, 0.7 метр урттай авдар, 1.9 метр урттай ор, авдар зэрэг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эдгээр эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч биелүүлсэн шалтгаанаар татгалзсан тул нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Г-с 227,550 төгрөг гаргуулж Г.Я-д олгохоор шийдвэрлэлээ.

 

            8. А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн . тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 03-09/782 тоот лавлагаа зэрэг нь маргааны зүйлд хамааралгүй тул үнэлээгүй болно.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан гэрэл зургийг зохих этгээдийн зөвшөөрснөөр шүүхэд өгсөн талаар, мөн хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн флаш диск дэх дүрс бичлэгийг Г.Ч, Г.Я нарын зөвшөөрлөөр хийсэн талаар тус тус баримтгүй тул хуульд заасан арга хэрэгслээр цуглуулаагүй гэсэн үндэслэлээр дээрх гэрэл зураг, дүрс бичлэгийг үнэлээгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Ж.Г-с эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан тус бүр нэгийг, гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулж нэхэмжлэгч Г.Я-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Г-с 227,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Я-д олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА