Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, ү гудамж, байр, тоотод оршин суух, Ц овогт Л.А /рд: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,    дүгээр хороо,   байр,   тоот хаягт байрлах АЗГГХОХХК /рд:   /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 юань буюу 82,370,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М,

хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч АЗГГХОХХК-иас 82,370,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.А 2014 оны 9-р сарын 10-ны өдөр СИЗХХК /одоо АЗГХОХХК болон өөрчлөгдсөн/-ийн ерөнхий захирал Гуо Тао-тай тохиролцсоны үндсэн дээр Автомашин худалдах худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан. Дээрх гэрээгээр Л.А өөрийн өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн Wolkswagen trourag 3,6L маркийн 5767 УНП улсын дугаартай WVGZE77L87D01331922 моторын дугаартай, хар өнгийн суудлын автомашиныг худалдан авагч болох АЗГХХК-ийн -ийн ерөнхий захирал Гуо Тао-ийн эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгөх, төлбөрийг төлж барагдуулсны дараа автомашины өмчлөгчийн нэрийг шилжүүлэхээр, худалдан авагч гэрээгээр тохиролцсон автомашины үнэ 125,000 юанийг төлөхөөр тус тус тохиролцсон. Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу Л.Ам нь гэрээнд гарын үсэг зурсны дараа автомашиныг АЗГХХК-ийн -ийн ерөнхий захирал Гуо Тао-ны эзэмшил ашиглалтанд шилжүүлэн өгсөн. Мөн гэрээгээр худалдан авагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2014 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2,000 юанийг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон байна. Гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа хэдий ч гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлээгүй бөгөөд худалдан авагч нь төлбөрийг төлж барагдуулах тухай Төлбөрийн төлөвлөгөөг 2019 оны 5-р сарын 03-ны өдөр гаргаж өгсөн. Энэхүү баталсан төлбөрийн төлөвлөгөөгөөр талууд нийт төлөгдөх өр төлбөрийн хэмжээг 210,000 юань байхаар тохиролцсон ба худалдан авагч нь төлбөрийг 2019 оны 12-р сарын 30-наас өмнө бүрэн төлж барагдуулахаар болсон. Гэвч худалдан авагч нь 2019 оны 5-р сарын 03-ны өдрийн төлбөрийн төлөвлөгөөнд заагдсан 210,000 юанийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2021 оны 8-р сард шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч тухайн хаяг дээр оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаснаар дээрх хаягт оршин суудаг болохыг тогтоосон. Эрэн сурвалжлах ажиллагаа явагдсаны дараа АЗГХХК-ийн -ийн Ерөнхий захирал Гуо Тао нь холбогдож нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрч 2022 оны 6-р сараас эхлэн төлөхөөр тохиролцон Өр барагдуулах тухай гэрээ байгуулсан хэдий ч төлж барагдуулаагүй. Иймд худалдан авагч болох АЗГХХК-ийн -иас Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 210,000 юань буюу 82,370,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: АЗГХХК-ийн нь 2014 оны 9-р сарын 10-ны өдөр иргэн Л.Ам-аас  5767 УНП улсын дугаартай Wolkswagen trourag /Волксвагэн траурэг/ маркийн автомашиныг 125,000 юаниар худалдан авахаар тохиролцсон нь үнэн болно. Манай компани тухайн үед тохиролцсон үнэ болох 125,000 юанийг тухайн гэрээ байгуулагдсан өдрийн ханш /Монгол төгрөгийн/-аар тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд манай компанийн захирлыг хууль мэдэхгүйгээр нь далимдуулан хүчээр тулгаж тохирсон үнээ 210,000 юань болгож үндэслэлгүйгээр өсгөж хэлцэл хийсэн тухай тэмдэглэл үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хууль бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Л.А нь АЗГГХОХХК-ийн захирал Гуо тао-г дарамталж, гэрээ байгуулсан. Жишээ нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 жилийн хүү 72,000 юанийг, нийт 197,000 юанийг төлнө гэх бичиг хийлгэсэн. Ямар үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ дээр хүү тооцож хийлгэсэн бэ? энэ гэрээ дээр ямар нэгэн алданги, анзын талаар огт дурдагдаагүй байна. Хоёрдугаарт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн төлөвлөгөө хийлгүүлж авсан. Энэ гэрээ дээр түрээсийн гэрээ гэж, түрээсийн төлбөр нэмж, нийт 210,000 юанийг төлнө гэж байгуулсан. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч түрээсийн гэрээ гэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ дээр давхар түрээсийн гэрээ байгуулж болдог юм уу? Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хөрөнгө шилжсэн. Иргэний хуульд зааснаар анз нь торгууль, алданги гэх хоёр хэлбэртэй. Хэрэв та хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг бол торгууль төлнө, нэг бол алданги төлнө. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй юм чинь чи түрээс төлнө гэх маягтай түрээсийн гэрээ байгуулсан тул энэ гэрээг хууль бус гэрээ гэж үзэж байгаа. Иймд хэрэв шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн тохиолдолд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухайн үеийн төгрөгийн ханшаар буюу 300.68 төгрөгийг 125,000 юаниар тооцож, нийт 37,585,000 төгрөгийн төлнө гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Автомашины худалдан авах гэрээ, хавсралт, орчуулга /хх 6-8/, Төлбөрийн төлөвлөгөө, орчуулга /хх 9-10/, Ханшийн архив /хх 11/, Өр төлбөр барагдуулах тухай гэрээ /хх 12-15/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 26ё1-3/1341 тоот, 28ё1-3/2303 тоот албан бичиг /хх 16-17/, Автотээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 18/, Ажинай зам гүүр ХХК-ийн төлбөр эргэн төлөх хуваарь /хх 70-71/, зураг /хх 72/,

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 20/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 21, 26/, хариу тайлбар /хх 27, 30/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 57-59/,

 

6. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Автомашины худалдан авах гэрээ /хх 44/, Монгол банкнаас 2023 оны 12 дугаар сарын 05-нц өдрийн Б-10/913 тоот албан бичиг /хх 80/, хариуцагчийн хүсэлтээр Монгол банкнаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-10/875 тоот албан бичиг /хх 64/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/10294 дугаартай захирамж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2018/17038 дугаартай захирамж /хх 81-85/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Ам-ийн  нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* 2014 оны 9-р сарын 10-ны өдөрСИЗХХК /одоо АЗГХОХХК болон өөрчлөгдсөн/-ийн ерөнхий захирал Гуо Тао-тай тохиролцсоны үндсэн дээр Автомашин худалдах худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан. ...гэрээ байгуулснаас хойш 2014 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2000 юанийг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон байна. ...худалдан авагч нь 2019 оны 5-р сарын 03-ны өдрийн төлбөрийн төлөвлөгөөнд заагдсан 210,000 юанийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Манай компани тухайн үед тохиролцсон үнэ болох 125,000 юанийг тухайн гэрээ байгуулагдсан өдрийн ханш /Монгол төгрөгийн/-аар тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд манай компанийн захирлыг хууль мэдэхгүйгээр нь далимдуулан хүчээр тулгаж тохирсон үнээ 210,000 юань болгож үндэслэлгүйгээр өсгөж хэлцэл хийсэн тухай тэмдэглэл үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Авто машины худалдан авах гэрээгээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг талаас /Худалдагч/ Лижан Амина, нөгөө талаас /Худалдан авагч/ Гуо Тао нар 57-67 УНП улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн Volkswagen Touareg /Волксвагэн Таурэг/ маркийн автомашиныг 125,000 юань үнээр, төлбөрийг 2014 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл 3 сарын дотор бүрэн төлөхөөр, энэ хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд сар бүр 2,000 юанийг түрээсээр ашигласнаар худалдагч талд төлбөрөө бүрэн төлөх хүртэл төлөхөөр тохиролцож, 2017 оны 11-р сарын 30 хүртэл машины үнэ болох 125,000 юань болон 3 жилийн хүү 72,000 юань нийт 197,000 юань мөнгө орж ирэхээр баталгаатай төлнө гэсэн байна.

 

Мөн хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтыг үзвэл, Ажинай зам гүүр ХХК 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төлбөр эргэн төлөх хуваарь гэж, Тус компанийн ерөнхий захирал Гуо Тао /Guo tao/ нь иргэн Ли Жан Амина талууд 2014 оны байгуулагдсан машин худалдах, худалдан авах гэрээний дагуу Гуо Тао нь уг худалдан авсан машины төлбөрийг дараах хуваарийн дагуу хийхийг зөвшөөрч байна. Нэг. Нийт төлбөрийн дүн. Машин худалдан авсан огноо 2014 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл машин худалдан авсан үндсэн үнэ болон түрээсээр ашигласны төлбөр нийт 125,000 юань+86,000 юань=211,000 юань. Хоёр. Төлбөрийн хэсэгчлэн хийх огноо 2018 оны 5-р сарын 30-ны өдрийн өмнө 60,000 юань, 2018 оны 6-р сарын 30-ны өдрөөс өмнө 80,000 юань, 2018 оны 7-р сарын 30-ны өдрөөс өмнө 71,000 юань нийт 211,000 юань. Тайлбар: МУ-ын АЗГХХК-ийн /хуучин нэр Солонго зам гүүр ХХК/, Зөвшөөрсөн: МУ-ын АЗГХХК-ийн -ийн ерөнхий захирал Gyo Tao гэж бичсэн АЗГХХК-ийн гэсэн тамга дарсан байна.

 

Хавтаст хэргийн 9, 10 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, Төлбөрийн төлөвлөгөө миний бие /Гуо тао/ Ли Минруй /Лижан Амина/-тай хийсэн хэлэлцээрийн дагуу автомашины анхны худалдан авсан үнэ болон түрээсийн төлбөрийг нэмж нийт 210,000 юань болсон. Үүнээс хойш дахин түрээсийг төлбөрийг нэмж тооцохгүй, өр төлбөр барагдуулах төлөвлөгөөний дагуу 2019 оны 7-р сарын 15-наас эхлэн төлөлтөө хийнэ. Санхүүжилтийн нөхцөл байдлын боломжид үндэслэн тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх бөгөөд 2019 оны 12-р сарын 30-наас өмнө бүрэн төлж барагдуулна. Өр төлөгч Гуо Тао, АЗГХХК-ийн , 2019.5.3 өдөр гэж бичсэн АЗГХХК-ийн гэсэн тамга дарсан байна.

 

Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №0402 Өр төлбөр барагдуулах тухай гэрээгээр талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Автомашин худалдах худалдан авах гэрээг байгуулагдсаныг гэрээний 1.1-д заасны дагуу төлбөр авагч тал нь өөрийн өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн Volkswagen Touareg /Волксвагэн Таурэг/ маркийн 5767 УНП улсын дугаартай WVGZE77L87D01331922 моторын дугаартай, хар өнгийн суудлын автомашиныг төлбөр төлөгч тал буюу Гуо Тао-ийн эзэмшил ашиглалтанд шилжүүлснийг, мөн гэрээгээр худалдан авагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2014 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автамашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2,000 юанийг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсоныг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийг төлж барагдуулах тухай Төлбөрийн төлөвлөгөөг талууд нийт төлөгдөх өр төлбөрийн хэмжээг 210,000 юань байхаар тохиролцсон ба худалдан авагч нь төлбөрийг 2019 оны 12-р сарын 30-наас өмнө бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгааг тус тус тэмдэглээд талууд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. Уг гэрээгээр гэрээний зүйлийн үнэ 210,000 юанийг үндэсний мөнгөн тэмдэгтээр 82,370,400 төгрөгийг төлж барагдуулахаар заасан байна.

 

4.2. Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр талуудын хооронд Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, мөн хариуцагч гэрээний зүйл болох автомашины үнийг 125,000 юань байхаар тохиролцсон гэж хүлээн зөвшөөрсөнХариуцагчийн зүгээс гэрээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автамашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2,000 юанийг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон талаар маргаж байна.

4.3. Хариуцагчийн зүгээс ...Л.А нь АЗГГХОХХК-ийн захирал Гуо тао-г дарамталж, гэрээ байгуулсан. Жишээ нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 жилийн хүү 72,000 юанийг, нийт 197,000 юанийг төлнө гэх бичиг хийлгэсэн. ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн төлөвлөгөө хийлгүүлж авсан гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр тус байх хэлцэл байна гэж тайлбарласан.

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Авто машины худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч АЗГХХК-ийн -иас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төлбөр эргэн төлөх хуваарь гэсэн бичгийн баримтыг нэхэмжлэгчид үйлдэж өгсөн байхаас гадна хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төлбөрийн төлөвлөгөө гэх бичгийн нотлох баримтыг үйлдсэнээс хойшхи цаг хугацаанд нэхэмжлэгчтэй 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №0402 Өр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч болон хариуцагч АЗГХХК-ийн нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Авто машины худалдан авах гэрээ-г байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.4. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашин зээлээр авч, автомашины үнэ болох 125,000 юанийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн ...гэрээгээр тохиролцсоны дагуу Л.А нь гэрээнд гарын үсэг зурсны дараа автомашиныг АЗГХХК-ийн -ийн ерөнхий захирал Гуо Тао-ны эзэмшил ашиглалтанд шилжүүлэн өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсанд тооцно.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Авто машины худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Төлбөр эргэн төлөх хуваарь, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн Төлбөрийн төлөвлөгөө, 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №0402 Өр төлбөр барагдуулах тухай гэрээ эдгээр бичгийн нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины төлбөрт 210,000 юанийг 82,370,400 төгрөгөөр тооцон төлөхөөр баталгаа гарган гарын үсэг зурсан гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч АЗГХХК-ийн -ийг худалдан авсан автомашины үнэ болох 125,000 юанийг төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй төлбөртэй нэгтгэн гэрээний үүрэгт нийт 210,000 юань төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Иймд шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АЗГХХК-ийн -иас 82,370,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569,802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АЗГГХОХХК-иас 82,370,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ам-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 569,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЗГХХК-ийн -иас 569,802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.