Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/00230

 

 

 

 

 

2024 оны өдөр

сар 10 р 184/ШШ2024/00230

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, 3 хороо, 12 хороолол, 3 байр, ******* тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, тоосго гудамж, 8 тоот

Хариуцагч: овогт ийн /РД: ХЖ610567/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 15 хороо, 12 гудамж, 9 тоот

Зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А., хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч А. болон Б. нар нь 2014 оны 7-р сарын 29-ний өдрөөс 2014 оны 9-р сарын 14-ний өдрийг хүртэл 30,, төгрөгийг надаас зээлж авсан. Үүний дараа сураггүй алга болж байгаад 2019 оны 10-р сард гэнэт холбоо бариад таны мөнгийг банкнаас зээл авч өгөхөөр боллоо банкны хүнд өгөх гэсэн юм. 5,, төгрөг өгөөч 35,, төгрөгийг нийлүүлээд хүүтэй нь бодоод өгнө гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 1-р хороолол Дөрвөн уул захын гадна бэлэн 5,, төгрөг өгсөн. Иймд А. болон Б. нараас алданги 10,, төгрөг, нийт ,, төгрөгийг анх нэхэмжилсэн.

Энэхүү 30,, төгрөгийг барилга буулгалтын ажил олж өгнө гээд хариуцагч нар бэлнээр авсан байдаг бөгөөд хариуцагч Б. нь 2019 оны 5 сард мөн 5,, сая төгрөг авсан. Хариуцагч нар нь 2020 ны 5 дугаар сар хүртэл цагдаагийн байгууллагаар шалгагдсан бөгөөд эрүүгийн ялаар шийтгүүлсэн.

Өмнө шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээр хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн үеэр хариуцагч нар 30,, сая төгрөгийг н.Урансайханд өгсөн гэдгээ хэлдэг. Л.******* гэдэг хүн хувиараа тохирч мөнгийг А., Б. нарт өгсөн. Энэ хэлцэл нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байгаа бөгөөд эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу хариуцагч нар болон бидний хооронд үүрэг үүсээгүй тул мөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд цагдаагийн байгууллагад хандсан цагдаагийн байгууллагаас бидний гомдлыг энэ хэрэгтээ хавсаргаж шалгах ёстой байтал иргэний хэрэг байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг 2021 онд хаасан.

Тухайн үед хариуцагч нараас битгий хэрэг нэмээч, төлбөрөө төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд 30,, төгрөгийг хариуцагч Б., А. нараас, 5,, төгрөгийг Б.ээс, бас хариуцагч нараас нэмээд алдангийн 10,, төгрөг нийт ,, төгрөгийг нэхэмжилж байна.

2. Хариуцагч А.н тайлбар, татгалзлын агуулга: Миний бие А. нь 2023 оны 7-р сарын 23-ны өдөр гэх эгчтэй уулзаад барилгын ажил гаргадаг Б. эгчтэй уулзуулж байсан. Тухайн үед гэдэг эгч н болон Л.******* гэгч хүмүүстэй Б. эгчийг уулзуулан барилгын буулгалтын ажлын талаар ярилцаж тохиролцон ажил авахаар болж зээлийн гэрээ хийх болсон. Зээлийн гэрээ хийх үед заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гэсэн тул би тус гэрээнд хамтран зээлдэгчээр орсон байдаг. Тэр мөнгийг Б.т Л.******* өөрийн гараар 30,, төгрөг өгсөн. Дээрх мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч Б.ийн тайлбар, татгалзлын агуулга: 2014 оны 7-р сарын 20-ны өдөр болон А., н, Л.******* нартай барилга нураалтын ажил ярилцаж, санал болгосон. Уг ажлыг надад санал болгож байсан ба уг ажлыг д дамжуулан санал болгосон. Харин нь Л.*******ыг дагуулан ирж надтай уулзуулсан, Л.******* уг ажлыг зөвшөөрч тохиролцсоны үндсэн дээр бид зээлийн гэрээ байгуулсан, тухайн үед А. бид 2 гарын үсэг зурсан боловч уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Би Л.*******ын өгсөн мөнгийг д 100 хувь хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч талаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаад байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээнээс үүсэлтэй, зээлийн гэрээний үүрэгт төлбөр болох мөнгө гаргуулах шаардлага гаргасан. Хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар барилга нураалтын ажил хийхээр тохиролцсон юм уу, зээлийн гэрээ байгуулсан уу энэ хүсэл зориг нь хаана байгаа вэ, хүсэл зоригийг болон хуульд нийцсэн эсэхийг тодорхойлуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол гарсан. Энэ асуудал нь зээлийн гэрээний асуудал биш эрүүгийн шинжтэй асуудал гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй. Хариуцагч Б. нь тайлбартаа гэдэг хүнтэй харилцан тохиролцож барилга хураалтын ажил авна гэдэг асуудлаар олон үйлдэлтэйгээр залилангийн үйлдэл гаргасан, энэ залилангийн шинжтэй үйлдлүүдээр авсан бүх мөнгийг д шилжүүлсэн байдаг. гэдэг хүн нь энэ мөнгийг хүлээж авсан гэдэг нотолгоо хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хэргийн хариуцагч нар Б., А. нар биш, зээлийн гэрээний асуудал ч биш юм.

Б.ийн тайлбараар би энэ Л.*******ыг танихгүй, танихгүй тул надад яагаад 30,, төгрөг зээлсэн байх вэ, яагаад 5,, төгрөг өгөөч гэхэд зээлсэн байх ёстой вэ, танихгүй хүнд хэн ч мөнгө төгрөг ч өгөхгүй. Энэ бол барилга нураалтын ажил олж өгнө гэсэн залилангийн хэргийн хамгийн эхний хохирогч Л.******* юм. Хамгийн эхний хүн байсан болохоор хүмүүс цагдаад гомдол гаргана байх гэж бодоод энэ асуудлаас сэргийлээд эхний төлөлтүүдийг жолоочоор нь дамжуулж өгсөн. Ийм учраас би хариуцагч нь биш гэдэг. Хоёрдугаарт шүүхэд өгсөн тайлбартаа хамгийн эхний Л.******* мөн тэр мөнгийг өгсөн гэдгээ мэдүүлсэн.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцоогүй, хариуцагч Б. мөнгийг төлсөн байх үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12-р сарын 18-ны өдрийн 0217 дугаар итгэмжлэл, 2014 оны 7-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 5-р сарын 5-ны өдрийн дугаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоолын хуулбар, 2014 оны 7-р сарын 3-ны өдрийн гар бичмэлийн хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаар магадлал

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч А., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлээ 2014 онд барилга нураалтын ажил авахаар тохиролцож 30,, бэлнээр өгсөн, мөнгө өгснөө нотлохоор 2014 оны 7 дугаар сарын 29-ны зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн, мөн 2019 онд 5,, төгрөгийг хариуцагч Б.т бэлнээр өгсөн тул хариуцагч нараас 30,, төгрөг, алданги 10,, төгрөг, нийт 40,, төгрөг, хариуцагч Б.ээс 5,, төгрөг гаргуулна гэж өөрчилсөн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.******* нь 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Б., А. нараас барилга нураалтын ажил авахад зуучлуулахаар тохиролцож 30,, төгрөгийг бэлнээр өгч, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар хүүгүй зээлдүүлсэн гэх баримт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 4/

Хариуцагч нар нь уг мөнгийг д дамжуулан өгсөн, нь олон иргэн, хуулийн этгээдийг барилга нураалтын ажил олж өгөхөөр залилан мэхэлж мөнгө авсан, энэ үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял авсан, биднийг мөнгийг нь аваагүй, дамжуулан өгсөн гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж маргана.

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б., А. нарыг 2014 оны 7 дугаар сард 30,, төгрөг, 2019 оны 10 дугаар сард 5,, төгрөг залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгажээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дугаар тогтоолоор Л.*******, Б., А. нартай 2014 онд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой үйлдлийг иргэний маргаан байна гэх үндэслэлээр, Б.т 2017 онд 500, төгрөг, 2019 онд 5,, төгрөг залилсан гэх үйлдлийг нотлогдоогүй болохыг дурдаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, уг тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 5/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаар магадлалаас үзэхэд нарт холбогдох уг эрүүгийн хэрэгт Л.*******, хариуцагч Б., А. нартай холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлээгүй, мөн хариуцагч нарыг гэм буруутайд тооцоогүй болох нь тогтоогдоно. /хх-ийн 111, 190/

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.т 2019 оны 10 сард 5 төгрөг зээлүүлсэн гэх боловч үүнийгээ нотолсон баримтгүй, мөн залилсан хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулсан ч нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2014 онд байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэх, зээлдүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл бус хариуцагч нар мөнгө хүлээн авсныг нотлох баримт бөгөөд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бус нэхэмжлэгчид тодорхой ажил олж өгөхөд зуучлах, мөнгийг дамжуулан өгөх, ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 14-ний дотор олж өгөх агуулгатайгаар тохиролцсон гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй шалтгаанаа ы залилан мэхлэх үйлдэлтэй холбоотой /гэмт хэрэг/ гэж, мөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

Хариуцагч Б. нь ы хамгийн эхний мөнгө авсан хүн нь нэхэмжлэгч Л.******* бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй шалтгаан нь мөнгийг хэсэгчлэн буцаан өгч байсантай холбоотой гэж тайлбарласан ч өөр бусад баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь 2021 онд цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаснаас өөрөөр шүүхэд нэхэмжлэл гарган мөнгөө шаардаж байгаагүй, 2019 онд хариуцагч Б.т 5,, төгрөг зээлдүүлсэн гэх боловч баримтаар тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар тус тус заасан ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2014 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөс тоолоход 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан болно.

Нэхэмжлэлийн алданги 10,, төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар заасан зохицуулалтад хамаарч байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А., Б. нараас 40,, төгрөг, хариуцагч Б.ээс 5,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ