Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/00145

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т

Хариуцагч: Б.Д нарт холбогдох

-*******, А.******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, А.*******, Б.******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхйи газарт *******ийн нэр дээр бүртгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

-хариуцагч А.*******ийн нийт 708,147,542 төгрөг гаргуулах,

-хариуцагч Б.*******гийн байрнаас албадан чөлөөлүүлэх, 156,200,000 төгөргийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******, Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2012 оны 3 дугаар сард А.*******тай харилцан тохиролцож бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилгоор 150,000 долларыг зээлж авсан. Мөн 2012 оны 8 дугаар сард 40,000 долларыг мөн зээлж авсан. Ингээд 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 долларыг сар бүр *******т бэлнээр төлдөг байсан. Тухайн төлөлтийг ******* ажил дээр ирж авна, аль би А.*******ийн ажил дээр аваачиж өгдөг байсан. Энэ тухай бүртгэлийг А.******* өөрийнхөө дэвтэр бичдэг байсан. Би тухайн дэвэр дээр нь хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зурдаг байсан. Ингээд 2013 оны 7 дугаар сараас эхлэн наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна тодорхой данс байвал шилжүүлж байя гэж хүсэлт гаргасны дагуу А.******* нь өөрийн төрсөн дүү болох гийн *******гийн төрийн банкны ******* тоот дансанд, 2013 оны 7 дугаар сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10 хүртэл нийт 149,943,800 төгрөгийг төлсөн. Мөн А.*******ийн өөрийнх нь хаан банкны тоот данс руу 102,722,600 төгрөгийг өгсөн. Мөн миний нөхөр ийн тоот данснаас ******* болон ******* нарын данс руу 96,891,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн * би өөрийн Голомт банкны , тоот данснуудаас 9,906,000 төгрөгийг мөн шилжүүлж өгсөн. Нийт дансаар 359,462,600 төгрөгийг А.*******ийн надад өгсөн *******гийн данс, А.*******ийн өөрийнх данс руу шилжүүлэн өгсөн байдаг.

Гэтэл А.******* нь 2016 оны 4 дүгээр сард намайг эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алдангийн тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.******* надаар 171,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг их ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.*******ийг хурдан авуулах зорилгоор бичсэн зүйл дээр нь гарын үсэг зурж өгөөд явуулсан юм. Үүнээс хойш А.******* нь нэг жил надтай холбогдоогүй. 2017 оны 4 дүгээр сард гэнэт А.******* надтай холбогдож чи надад 171,000 доллар өртэй чиний гарын үсэг надад байна энэ мөнгөө төл гэсэн. Би чамтай ямар нэгэн тооцоо дууссан асуудал байвал тооцоо шахаж хоёулаа шийдье гэж хэлсэн. Гэтэл А.******* нь манай ажил дээр өдөр бүр ирж орилж, чарлаж, танай ажил дээр боож үхнэ энэ чинь хүний мөнгө байсан юм, тэр хүн нь намайг алах гээд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэхгүй бол би амьдрахгүй болчихоод байна гэх болсон. Би хариуд нь чи бид хоёрын дунд тооцоо дууссан, чи тэр хүмүүстэйгээ өөрөө учраа ол гэдэг зүйлсийг хэлдэг байсан. Гэтэл А.******* нь за намайг уучлаарай чи найздаа тус болчихоо миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Би тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи энэ шидэт од Компанийнхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст гэрчилгээг нь үзүүлээд би зээлүүлсэн мөнгөнийхөө оронд барьцаа болгож энэ эд хөрөнгийг авчихсан гэж тайвшруулаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ гэж надаас гуйсан. Би тэгэх боломж байхгүй учир нь манай энэ байр банкны барьцаанд байдаг ямар ч боломж байхгүй надад мөнгө байхгүй барьцаатай учраас нэр шилжих ямар ч боломжгүй гэж хэлсэн. Гэтэл А.******* мөнгө асуудал байхгүй би гаргана. Тэртээ тэргүй чи зээлтэй байгаа юм байна. Би гаргана гэж надад хэлсэн. Би за яах вэ бизнес эрхлэх үйл ажиллагаа эхлэхэд зээл өгч тусалсан сайн муу харилцаатай байсан ч тодорхой хэмжээнд А.*******ийг таньдаг болсон учраас урьдын харилцаагаа бодоод би зөвшөөрсөн. Ингээд А.******* ХХК-ийн тоот данс руу 99,000,000 төгрөг шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийг хааж, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн *дугаар хороо, * гудамж, 143 дугаар байрны *давхрын * тоот хаягт байршилтай 140,285 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-*тоот дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 15 м.кв №11 тоот авто зогсоолыг бэлэглэлийн гэрээ хийж А.*******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн.

Ингээд А.******* бид хоёр тухайн үед ярилцаад банканд төлөх мөнгөө А.*******т хүүгүй төлж байхаар болсон юм. Ингээд 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 43,200,00 төгрөг, 2017 оны 7 дугаар сард А.******* дансанд 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн миний нөхөр /*/ Уушгины өвчин тусаж гадаад дотоод улсад эмчлүүлэх шаардлага үүссэж 2013 оны 3 дугаар сард А.*******т гэрчилгээнийхээ нэр дээр буцааж шилжүүлж авмаар байна, барьцаанд тавьж зээл авах гэсэн юм нөхрийн минь эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.******* чи юу яриад байгаа юм, чи надаас зээлж авсан мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрт шилжүүлээ биз дээ харин ч чамайг хөөж гарахгүй байгаа нь их юм гэж бод, би чамд байшинг буцааж өгөхгүй чаддаг юм бол шүүх дээд аваарай гэж надад хэлсэн.

Ингээд А.******* намайг хуурсны би ойлгосон учир 2019 оны 3 дугаар сард 15-ны өдөр энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн олон газар наасан. Миний бие А.*******т өгсөн мөнгө болох А.*******аас авсан мөнгөө шүүхээр тогтоолгож, эд хөрөнгөө буцааж авах... агуулга бүхий нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр А.*******т холбогдуулан гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцсан. Үүний дараа 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч А.******* нь хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тоотоор А.*******ийн оршин суух хаягийг тодруулсан. А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа Б.*******тэй 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг зохиомол байгуулж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *хороолол, * *дугаар байр *давхрын * хаягт байршилтай 140,28 мкв талбай, орон сууцыг худалдсан байсан. Хэрэв ******* уг байрыг худалдан авч л байгаа бол томоор маш олон бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан. Мөн ******* өмгөөлөгч н. над дээр ирж үзүүлдэг хүн учир манайд ирэхэд нь би шүдээ үзүүлэх гэж байгаа юм болов уу гэж бодож байтал хүүе ээ танайх эмнэлгийнхээ байраа зарсан юм уу гэж асуусан тул миний бие үгүй ээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа шүүдээ шүдээ үзүүлэх нь үү гэж асууж энэ тавьсан заруудыг харахгүй байна уу гэж хүртэл хэлсэн.

Гэтэл н. нь тийм үү тэгвэл орой уулзъя гэсэн тэгээд орой нь танай холын хамаатан гэх хүн байрыг чинь худалдан авсан юм шиг байна гэх хэлсэн тул юу яриад байгаа юм бэ худалдаж авахаар бол ядаж ирж үзнэ биз дээ ямар зүйл худалдан авч байгаагаа худалдан авах хүн чинь үзэх нь тодорхой шүүдээ худал байх гэж хэлж мөн А.*******тай шүүхээр маргаантай байгаа цаадах чинь зугтаагаад л байгаа гэдгийг хүртэл хэлсэн болно. Мөн танайх хаасан байгаа юм уу зарим үед ирэхэд хаалттай байсан гэж асуухад нь үгүй ээ юу гэж дээ нөхөр өвчтэй учир хагалгаа гээд гадагшаа явдаг ч манай эмч нар үйл ажиллагаа хэвийн явуулсаар байгааг хэлж чамайг ирэхэд чинь үзүүлэх гээд ирсэн болов уу гээд л хэвтээд амаа ангай гэж хэлэх гээд л байгаа гэж ярилцсан болно. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа огт тасалдаагүй явуулж байгаа болно. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ******* болон А.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өрийн А.******* болон Б.******* нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2017 оны 4 сарын 4-ны өдрийн ******* болон А.******* нарын хооронд Бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлсэн байраа буцаан авч, мөн уг гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу гаргаж байна. Учир нь 2019 оны 5 сарын 2-ны өдөр А.******* болон Б.******* нар нь дээр үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээг хоорондоо байгуулж өмчлөгчөөр Б.******* бүртгэгдсэн болно гэжээ.

 

2.Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүухэд нэхэмжлэгч ******* иргэн А.******* надад холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлд бичсэн зүйл бодит байдалд огт нийцээгүй, хүн гүтгэсэн, худал зүйл бичсэн байгаад маш их харамсаж, түүнд гомдох сэтгэл төрж байна. Түүний бичсэн зүйл шүухийг төөрөгдүулэх гэсэн санаа зорилготой байгаа ньтодорхой байгаа бөгөөд хамгийн бодит няцаалт бол түүний өөрийн гараар бичсэн баримт нь хэлж өгнө. ******* нь анх надаар дамжуулан миний бурхан болооч найз гаас хүүтэй мөнгө зээлдэг өгдөг авдаг байсан юм. Энэ үед их хэмжээний мөнгийг хүү багатай зээлэх хүн олдохгүй надаар дамжуулан зээл авч байхдаа их л баярласан, талархсанаа хэлж, их тус болж байна гээд явдаг байсан. Учир нь: хүний сайхан сэтгэл, итгэлийн үндсэн дээр ямар ч барьцаагүй, тэр ч бүү хэл өгсөн, авсан болон ямар ч бичиг баримтгүйгээр итгэлцэн, ажил амьдралаа залгуулан явж байсан хүн өнөөдөр ийм гутамшигтай худал зүйл бичиж байгаа нь түүний мөс чанар нь мөнгөнөөс дор болсноо харуулжээ.

Тэрээр 2012 оны 3 дугаар сард 150,000 долларыг зээлэхдээ өөрийх нь найзын *нөхөр нь нутаг буцах болоод зарахаар санал болгосон хашаа, байшин, газрыг 800,000 доллараар худалдаж авахад 150,000 доллар дутаад байна та олж өгч туслаач гээд нөгөө найзаас минь надаар дамжуулан зээлсэн юм. Мөн удалгүй хүү * нь нарны хороололд байр худалдаж авах гэсэн 40,000 доллар хэрэгтэй байна гээд нэмж аваад нийт 190,000 долларыг сарын 4% хүүтэй зээлсэн юм. Энэ 4% хүү нь 7,600 доллар болж байгааг тэрээр нэхэмжлэлдээ бичсэн байна.

******* нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзад зээлсэн мөнгөнийхөө хүүнд төлж байсан гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг бй цааш нь дамжуулж өгч байгааг мэдэхийн дээдээр сайн мэддэг байсан учраас тухайн үед ямар ч асуудал гардаггүй байсан. Тухайн үед би яагаад энэ асуудалд холбогдсон гэхээр ийм их хэмжээний мөнгийг ******* ямар ч барьцаа хөрөнгөгүй, гарын үсэг бичиг баримтгүйгээр хаанаас ч авах боломжгүй бөгөөд миний итгэлийг ашигласанд л байгаа юм. Миний талийгаач найз *******т ямар ч баталгаагүй, барьцаагүйгээр мөнгө зээлэхгүй, чи л харин өөрөө баталгаа болох юм бол зээлүүлье гэж зөвшөөрч зээлдүүлж нэхэмжлэлдээ "...зээл өгч тусалсан..гэж бичсэн байгаа ба энэ зээлийг авч өөрийнхөө хичнээн их ажил, амьдрал, хэрэгцээ шаардалгаа залгуүлж, ямар ашиг орлоготой болсноо харин мартсан бололтой. Тэрээр нэхэмжлэлдээ дараах зүйлсийг үндэслэлгүй худал гүтгэж бичжээ. 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 доллар зээлж авсан гээд 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 доллар төлдөг байсныг *******ийн болон манай ажил дээр ирж өгөөд дэвтэр дээр бичиж гарын үсэг зурдаг байсан гэжээ. Хэрвээ 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 доллар өгч байсан бол энэ дүн яаж гарснаа тайлбарлах хэрэгтэй болох байх. Дээр дурдсан нийт 190,000 доллар зээлсний сарын хүүгийн 4% нь 7,600 доллар болж байгаа. Гэтэл 4 дүгээр сараас нь эхлэн өгсөн болж байгаа нь үндэслэлгүй болж байгаагаа баталж байна. *******ийн ажил дээр би ер очиж мөнгө авч байгаагүй ба харин манай ажил дээр ирдэг байсан. /энэ нь түүний өөрийх нь наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна гэж бичсэнээр нь батлагдаж байна/. Харин сар бүр биш алдаг оног мөнгөө бэлнээр өгч байсныг би шууд зээлдүүлэгчид өгснийг тэр мэдсээр байж намайг дэвтэр дээрээ бичдэг гарын үсэг зуруулдаг гэж худал бичсэн байна.

Намайг 2016 оны 4 дүгээр сард эмнэлэгт гэнэт очоод айлган сүрдүүлээд 171,000 доллар өгөх ёстой гэж гарын үсэг зуруулж авсан гэжээ. Нэгд: би 2016 онд энэ эмнэлэг дээр очиж байгаагүй бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтэж байвал хүний хувьд эргэлтээр очих байснуу гэхээс мөнгө нэхэж очих хүн чанаргүй хүн биш гэдгийг маань энэ олон жилийн хугацаанд мөнгө авч байхдаа ч би тэдэнд боломж гарган, хүлээцтэй хандаж олон жил өөрөө хүний өмнөөс хариуцлага үүрч явж байснаар гэрчлэгдэнэ. Хэрэв би эмнэлэг дээр очсон бол наад зах нь гэрч, эмнэлэгийн камерийн бичлэгээр нотлогдох ёстой болов уу. Хоёрд: надад хүнийг айлган сүрдүүлэх чадал тэнхээ, өөрийгөө боож үхүүлэх доройтсон ухамсар байхгүй бөгөөд олон нийтийн газар байтугай гэр орондоо ч тэр ямар ч хүнтэй ам муруйж үзээгүй хүн гэдгээ хэлэх хэрэггэй болж байна. Нөгөө талаар би айлган сүрдүүлж бичиг авсан бол үүнийг одоо болтол хүуль хяналтын байгууллагад хандаж, хуүль бус гэдгийг нь тоггоолгохгүй, бүтэн 3 жил гаран юу хийж байсан болж байна. Гуравд: зээлийн үлдэгдэл 150,000 доллар гээд хэрүүл шуугиан тарьсан хүн 171,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн авцалдаагүй, утгагүй зүйл бичсэн байгаа нь бодит байдалд болоогүй зүйлийг болсон мэт бичих гэж бүдилж, хөглөж суугаа юм байна. Дөрөвд: ...тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь бичсэн зүйл дээр нь гарын үсэг зурсан.. гэжээ. Энэ яриад байгаа бичгийг Ганчимэг өөрийн гараар, өөрөө тооцоогоо бодож тооцоолоод 171,000 биш 174,000 доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч надад өөрөө өгсөнөө худлаа бичиж байгаа нь он сар, мөнгөн дүн, бичгийн хэв зэргээр тогтоогдоно.

Үүнээс хойш А.******* нэг жил надтай холбогдоогүй, 2017 оны 4 дүгээр сард гэнэт холбогдон мөнгөө төл, ажил дээр өдөр бүр ирж орилж чарладаг, компанийхаа байрыг найздаа шилжүүлээд өгчих"... гэх мэт бас л ор үндэсгүй зүйл бичсэн байна. Ер нь энэ хүний бичсэн зүйлийг уншаад үзвэл өдий насалсан бидний хувьд тохиромжгүй, утга авцалдаагүй, гүтгэсэн гэмт хэргийг шинжтэй, цагдаагийн байгууллагад өгч шалгуулмаар асуудал байгааг нухацтай авч үзэх хэрэгтэй гэж бодогдож байна. Учир нь: 2014-2015 оны үед ******* өөрөө зээлээ төлөхөд хэцүү байна бид эмнэлэгээ таны нэр дээр шилжүүлж өгье, тэгээд таньд түрээс төлж байя гэж граш дотроо нөхрийнхөө хамт хэлж байхад нь би та нар өөрсдөө асуудлаа зохицуулаа, та нар болкны үйлдвэртэй, Бор өндөрт байдаг жоншний уурхайтай боломж байгаа гэж хэлж байсан.

Тэд нар харин энэ байраа зарах гэсэн үнэ нь унаад байна. *аар 2,100, 000 төгрөгөөр мерт кв заруулах гээд үнэ нь буугаал 1,800,000 болчлоо зарагдахгүй байна гэж байсан юм. Ингээд харин би биш тэд нар надад олдохгүй, хаалгаа тайлахгүй араас нь хаана байгааг нь олж уулзах гэж цаг хугацаа маш их өнгөрсөн. Хүү Ууганбаяртай нь утсаар холбогдож аав ээж хоёрыг нь олдохгүй байгаа талаар асуухад дандаа ингэдэг юм олон газарт өртэй гэдэг байсан. Ажил дээр нь очихоор үүдэнд суудаг жижүүр дүү нь гээд охин нь ******* эгч ажлаа хийхгүй байгаа гэдэг байсан бөгөөд би түүнд энэ байр миний өмч, та нар суллаж өгөөрэй, урт хугацаанд үнэ төлбөргүй, түрээсийн төлбөр төлөхгүй ашиг орлого хангалттай олж байгаа талаар хэлэхэд тиймүү энэ талаар ёстой мэдэхгүй юм байна гэж байсан.

Өрийг нь дарж байрыг нь чөлөөлж өгсөн байтал нөхөр нь яах гэж авч өгсөн юм хохичинь чөлөөлөгүй бол банк бид нарыгхөөж гаргахгүй байсан юм манай гэр олдоо болтол банкнаас хөөгөөгүй байна гэж даапаалан доромжилж байхад ******* чи дуугүй бай гэж хэлж байсан. Гэрт нь болсон асуудал. Миний хувьд ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. *******ийн нэхэмжлээд байгаа зүйл нь огтоосоо үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ямар үндэслэлээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Түүний нэхэмжлэлдээ дурдаад байгаа үл хөдлөхийг би иргэн А.*******аас түүний өмчлөх эрхийн хууль ёсны гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * гудамж *дугаар байр *дүгээр давхрын * тоот үл хөдлөхийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Харин нэхэмжлэгч ******* нь миний өмчлөх эрхэд саад учруулж тус үл хөдлөхийг суллаж өгөхгүй надад хохирол учруулаад байгаа. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* би хариуцагч болох *******т холбогдуулан миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч, байр суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дугаартай Т.*шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч хариуцагч ******* нь хаягтаа байдаггүй, эрэн сурвалжилсан түдгэлзсэн, албадсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч оролцуулах, хэргийн материалтай танилцах, шүүгчийг татгалзах гэх зэрэг янз бүрийн шалтаг, шалтгаанаар товлогдсон шүүх хурлыг явуулахгүй бүтэн 5 сар явсаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан.

Энэ хоорондоо тэрээр тус шүүхэд надад болон А.******* нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А.******* болон Б.******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж *оны 10 дугаартай сарын 4-ний өдөр *дугаартай иргэний хэрэг үүсгүүлсэн байна. Энэ хэрэгт би хариуцагчаар татагдсан миний нэхэмжлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болсон учраас дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэн Б.******* би иргэн А.*******ийн нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * гудамж *дугаар тоот байр * тоот 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай байр, *тоот хаягт байршилтай 15 м.кв авто зогсоолын хамт 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 206,000,000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг нь төлж худалдан авсан. Худалдагч А.******* нь уг байрыг надад худалдахдаа ******* гэдэг хүн шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр хүний эд хогшил хадгалж байгаа түүний нь эзэнд нь хүлээлгэж өгөх, байраа султгуулах ажил байгаа, өөрөө болохоор олон хэлсэн боловч тоодоггүй, бие муу тархи толгой өвддөг учир хүнтэй ам мурийх хүсэлгүй байна гэж хэлсэн.

Уг байрыг өмнө нь би үзэж байсан, үнэ харьцахгүй боломжийн үйлчилгээ явуулахад тохиромжтой мэдэх учир доторх эд зүйлийг эзэнд нь хүлээлгэж өгөх асуудлыг хариуцахаар болсон. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч н.* хариуцагч *******тэй уулзан байрнаас эд хогшилоо гаргах, байр султгаж өгөх талаар хэлсэн боловч хүлээн аваагүй байна. Миний зүгээс хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан учраас *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбараар өгсөн. Иймд хариуцагч *******т миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.*******гийн өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгөх тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Улсын бүртгэлийн Ү-*тоот дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн *дугаар хороо, * гудамж, *дугаар байрны *давхарын * тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд А.*******т дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн байсан хөрөнгө юм. ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч А.******* нь хаяг дээр байхгүй үндэслэлээр хэрэг буцсан. Ийнхүү А.******* өөрийг нь эрэн сурвалжилж байх хугацаанд Б.*******д уг маргаан бүхий байрыг 2019 оны 5 дугаар сарын 02-ны зохиомол байдлаар худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг. Б.******* нь үнэхээр уг байрыг худалдан авч байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. /энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан/.Гэтэл тухайн байрыг очиж үзсэн эмнэлэгийн зориулалттай тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа түүнийг эзэнд нь хүлээлгэж өгөх байраа султгуулах ажил байгаа гэсэн тайлбар өгч А.*******тай нийлэн зохиомол байдлыг бий болгож байна. ******* тухайн байранд эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг ба өнөөдрийг хүртэл уг газраа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Иймд Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч А.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нэхэмжлэлдээ дараах үндсэн гол зүйлийг хүлээн зөвшөөрч бичсэн байна. Үүнд 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 доллар, 2017 оны 4 дүгээр сарын 3 өдөр 99,0000,000 төгрөг авсан ба энэхүү банканд төлөх мөнгөө А.*******т төлж байхаар тохирсон гэж бичжээ. Үүнд: ******* нь *дүүргийн *банканд надтай бэлэглэсэн гэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан бөгөөд надаар чөлөөлүүлж, банканд төлдөг хүүгээ надад төлж байхаар тохирсон юм. Гэхдээ 99,000,000 төгрөг бус 99,290,660 төгрөг төлүүлж байраа барьцаанаас сулласан юм.. ******* нь нийт 190,000 ам доллар, 99,290,660 төгрөг зээлсэн юм. Ингээд тэр ам доллароос 2017 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 15,000 ам доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 ам доллар төлөх үлдэгдэлтэйгээ нотолж надад тодорхойлолт хийж өгсөн болно.

Мөн банкны өрөө төлүүлсэн мөнгөнөөс түүний нэхэмжлэлд бичсэн 2017 оны 7 дугаар сард 15,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 43,000,000 төгрөг гэсэн байх бөгөөд үүнийгээ нотолсон баримтаа хавсаргах хэрэгтэй байна.

 Миний зүгээс энэ тал дээр тодорхой тоо дүнг хэлэх боломжгүй байгаа бөгөөд баримтад үндэслэн зөвшөөрнө. Үл хөдлөх хөрөнгийн тухайд ******* үл хөдлөх хөрөнгөө буюу дээрх хаяг байрыг зарах гэж маш олон удаа зар өгсөн байдаг. Үүнд хувь хүмүүс болон гадаад дотоодын *, *гэх зэрэг хүмүүст хандсан сүүлдээ *-д 1 мкв-ийг 1,800,000 төгрөгөөр заруулах гээд чадалгүй үнэ доошоо үнэлэгдсэн. Тэр уг нь байраа зарж миний өрийг төлөх гэж их хөөцөлдсөн боловч санасан хэмжээнд нь байр нь зарагдаагүй юм. Тэрээр надад уг байрыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрөө санал тавьж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Мөн байрыг миний өмчлөлд шилжүүлсний дараа надад түрээсийн төлбөр төлж байхаар санал тавьсан юм. ******* нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй гүтгэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан тал дээр хариу тайлбар зарим дээр нь өгсөн.

Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархи толгой хүнд хэлбэрийн өвчтэй учраас түүнтэй маргаан хийх хүсэлгүй байдаг бөгөөд олон удаа түний араас хөөцөлдөж шаардлага гаргаж байсан бөгөөд түний амьдралд тус хүргэж зээл өгснийхөө хариуд элдэв худал гүтгэлэг, муу үгээр хэлүүлж байгаадаа гомдолтой байна. ******* өөрөө хүсэж надад дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, миний өмчлөлд бүрэн шилжсэн учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь би уг байрыг Б.******* гэж хүнд 206,000,000 төгрөгөөр худалдсан. Харин энэ мөнгийг би түүний өрнөөс суутгахад татгалзах зүйлгүй. Иймээс хариуцагч *******ээс нийт 405,148,600 төгрөг нэхэмжилж байна.Миний зүгээс нийт 719,445,542 төгрөг нэхэмжлэхээр түүний өгсөн 81,088,000 төгрөгийг хасаж 638,357,542 төгрөг болсон. Үүнээс би байр худалдсан зөрүү мөнгө болох 106,000,000 хасаад 532,357,542 төгрөгийг нэхэмжлэх байсан боловч үнийн дүнг мөн буулгах 405,148,600 төгрөг болгосон.

Би өмчлөлийн байраа өөрийн үзэмжээр зах зээлийн үнийг баримтлан бэлэглэлийн гэрээний үнэлгээнээс 106,000,000 төгрөгөөр илүү худалдан борлуулснаа *******ийн төлбөр зохих мөнгөнөөс хасахдаа түүний нөхцөл байдлыг харгалзан бодож шийдвэрлэсэн боловч тэрээр үүнийг өчүүхэн ч ойлгохгүй байгаа тул нэхэмжилбэл зохих 638,357,542 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймээс өмнө бууруулж 405,148,600 төгрөг болгосныг 233,208,942 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 638,357,542 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгч ******* хариуцагч А.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

А.*******ийн гаргасан 405,148,600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150.000 доллар, 40,000 доллар нийт 190,000 доллар төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алдангийн тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн.

Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.******* надаар гэрээний үлдэгдэл 175,000 доллар өгөх ёстой гэж надаар бичүүлээд авч явсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг нэх их ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.*******ийг хурдан явуулах зорилгоор хэлсэнийхэн дагуу цаасан дээр өөрөө бичиж өгөөд явуулсан юм. Энэ талаар би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн болон түүнээс хойш гаргасан буцаагдсан бүх нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг огноо болон мөнгөний хэмжээг бага зэрэг зөрүүтэйгэээр эмнэлэгт байхад бичүүлж авсан талаар тогтмол дурдсан болно. Би А.*******т төлөх ёстой төлбөрөө бүгдийг төлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагч А.*******ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч ******* нь бидний хооронд байгуулсан 2017 оны 4 сарын 04-ий өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлд би сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээр нэхэмжилбэл зохих үнийг дүнг бууруулан 405,148,600 төгрөгийг болгосон. Би *******т аль болох буулт хийж түүнд боломж гаргах бүрд эсрэг асуудал гаргаж буй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний зүгээс нийт 719,445,542 төгрөг нэхэмжлэхээс түүний өгсөн 81.088.000 төгрөгийг хасч 638,357,542 төгрөг болсон.

Үүнээс би байр худалдсан зөрүү мөнгө болох 106,000,000 хасаад 532,357,542 төгрөгийг нэхэмжлэх байсан боловч үнийн дүнг буулгаж 405,148,600 төгрөг болгосон. Би өмчлөлийн байраа өөрийн үзэмжээр зах зээлийн үнийг баримтлан бэлэглэлийн гэрээний үнэлгээнээс 106,000,000 төгрөгөөр илүү худалдан борлуулснаа *******ийн төлбөл зохих мөнгөнөөс хасахдаа түүний нөхцөл байдлыг харгалзан бодож шийдвэрлэсэн боловч тэрээр үүнийг өчүүхэн ч ойлгохгүй байгаа тул нэхэмжилбэл зохих 638,357,542 төгрөг гаргуулах шаарлага гаргаж байна.

 

9.Хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Иргэн Б.******* нь иргэн А.*******аас түүний нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг *дугаар хороо, * гудамж *тоот байр, *дүгээр давхарын * тоот, 140.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай байр, 11 тоот хаягт байршилтай 15 м.кв авто зогсоолын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 206,000,000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг нь төлж худалдан авсан байдаг. Үүнээс хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.*хариуцагч *******тэй уулзан байрнаас эд хогшилоо гаргах байр султгаж өгөх талаар хэлсэн боловч хүлээн аваагүй байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт хүгацаа маш их алдагдаж, худалдаж авсан байрандаа орж чадахгүй, мөнгө санхүүгийн алдагдалд орж хохирч байна. Наад зах нь өнөөдөр долларын ханш огцом өсөж 2022 оны 7 дугаар сарын 26-ны байдлаар 1 доллар 3,124.25 төгрөгний ханштай болсон. Тухайн үед уг байрыг худалдаж авч байхад 1 доллар 2,678.01 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд одоо зөрүү нь 446.24 төгрөгөөр өссөн байна. Тухайн үед уг байрыг 206,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үеийн ханшаар 76,922 доллар, одоогийн ханшаар 65,935.8 доллар болж байгаа бөгөөд зөрүү нь 10,986 доллар буюу төгрөгт шилжүүлбэл 34,323,558 төгрөг болж байна. Иймээс энэ хохиролыг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү.

 

10. Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Б.*******гийн гаргасан 34,323,558 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улсын бүртгэлийн Ү-*тоот дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн *дугаар хороо, нарны зам гудамж, *дугаар байрны *давхарын * тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд А.*******т дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн байсан хөрөнгө юм. Б.******* нь нэхэмжлэлдээ дээрх байрандаа өнөөдрийг хүртэл орж чадахгүй мөнгө санхүүгийн хүнд байдалд орж байгаа тул долларын хашны зөрүү 10,986 доллар буюу 34,323,558 төгрөгийг шаардаж байна гэжээ.

******* нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч А.******* нь хаяг дээр байхгүй үндэслэлээр хэрэг буцсан. Ийнхүү А.*******ийг эрэн сурвалжилж байх хугацаанд Б.*******д уг маргаан бүхий байрыг 2019 оны 5 дугаар сарын 02-ны зохиомол байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг. Б.******* нь үнэхээр уг байрыг худалдан авч байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. /энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан/.

Б.******* дээрх маргаан бүхий байрыг үнэхээр 206,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа уг байраа очиж үзэх нь нэн тэргүүний асуудал байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр А.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэг боловч уг худалдан авсан өдрөө ч тухайн байрыг очиж үзээгүй байдаг. Тухайн өдөр нь ******* уг байрандаа үйл ажиллагаагаа эрхэлсээр байсан болно. Иймд зохиомол байдал дээр тулгуурлан хийсэн гэрээнээс үүдэж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

11. А.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбартаа:

А.******* нь 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар, 40,000 доллар нийт 190,000 доллар төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.******* надаар гэрээний үлдэгдэл 175,000 доллар өгөх ёстой гэж надаар бичүүлээд авч явсан. Би тухай үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг нэг ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.*******ийг хурдан явуулах зорилгоор хэлснийх нь дагуу цаасан дээр өөрөө бичиж өгөөд явуулсан юм.

Энэ талаар би 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн болон түүнээс хойш гаргасан буцаагдсан бүх нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг огноо болон мөнгөний хэмжээг бага зэрэг зөрүүтэйгээр эмнэлэгт байхад бичүүлж авсан талаар тогтмол дурдсан болно. Би А.*******т төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

12. Нэхэмжлэгч ******* 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

******* миний бие 2012 оны 3 дугаар сард А. *******тай харилцан тохиролцож бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 150,000 ам доллар болон 40,000 ам долларыг зээлж авсан болно. Ингээд 2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 7,600 долларын *******т бэлнээр төлдөг байсан. Тухайн төлөлтийг ******* ажил дээр эсхүл би ажил дээр аваачиж өгдөг байсан. Энэ тухай бүртгэлийг А.******* өөрийнхөө дэвтэр бичдэг байсан. Би тухайн үед дэвтэр дээр нь хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зурдаг байсан. Ингээд 2013 оны 02 дугаар сараас эхлэн наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна тодорхой данс байвал шилжүүлж байя гэж хүсэлт гаргасны дагуу А.******* нь өөрийн дотны найз *гийн *гээр данс нээлгэдхье гэж хэлсэн. Удалгүй Л.*гээр анд *гоот дансанд данс нээлгэсэн тухай хэлсэн учир миний бие өөрийн нөхөр болох талийгаач /*/-ийн хаан банкны *тоог данснаас миний бие нөхрийн хамт 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Л.*******гийн ны *гоот дансруу 148,965,4110 төгрөг шилжүүлсэн.

Уг дансны хамгийн эхний гүйлгээ болох 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээгээр 1,800,000 төгрогийн орлого хийж *******аас хадгаламж нээв гэсэн агуулгаар эрхэлдэг болно. Дээрх дансны гүйлгээний утгын 80 хувь нь орлого А.*, зарлага А*, А*т зээл төлөв, банны өрөөний тоноглолын үнэ А.*******, зар А.******* (рд: *), А.******* шилжүүлэв гэсэн утгатай болно. Эндээс дүгнэж үзэхэд А.******* өөрийн хэрэгцээнд зориулж дүү Л.*гийн нэр дээр нээлэгэсэн данс мөн болно. Улмаар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2016 он хүртэлх 2 жилийн хугацаанд очиж очерлох шаардлагагүй болж бэлнээр би болон миний нөхөр *******ын ажил дээр очиж мөнгө өгдөг болсон. Энэ тухай хариуцагчийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд ...манай ажил дээр ирж мөнгө өгдөг байсан, харин сар бүр биш алдаг оног мөнгөө бэлнээр өгч байсныг би шууд зээлдүүлэгчид өгсныг тэр мэдсээр байж, намайг дэвтэр дээрээ бичдэг, гарын үсэг зуруулдаг гэж худал бичсэн бичсэн байна гэсэн тайлбараар давхар нотлогддог болно.

Ойролцоогоор 100,000,000 төгрөг төлсөн болно. 2016 оноос эхлэн өөрсдийн дансаар харилцаж эхэлсэн. Миний бие нөхрийн хамт 2017 оны 4 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх /сүүлийн гүйлгээ 4,290,000 төгрөг/ хугацаанд миний *банкны *, *, *тоот данснуудаас Голомт банкны *, *тоот данснаас болон миний нөхөр //-ийн ны *тоот дансуудаас тус тус *******ын ны *тоог дансруу нийт 81,970,000 төгрөгийг шилжүүлсэн нийт 230,935,400 төгрөг дансаар шилжүүлсэн болно.

Ингээд зээлийн асуудлаа бараг дуусгалаа жоохон юм үлдлээ гээд бодож сэтгэл байтал А.******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *эмнэлэгт намайг эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 175,000 доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алдангийн тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.******* надаар 175,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан.

Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэгт ач холбогдол байхгүй байх гэж бодоод А.*******ийг хурдан явуулах зорилгоор бичсэн зүйл дээр нь ын үсэг зурж өгөөд явуулсан юм. Миний бие Сонгодо эмнэлэгт үзүүл байсныг нотлох имт хавтасг хэрэгт байгаа болно.Хэдийгээр ийм асуудал үүсгэсэн хэдий ч 2017 оны 02 дугаар сараас хойш үлдсэн төлөлтийг хийсээр байсан. Энэ хугацаанд ******* нь хоёулаа тооцоо шахна санаа зоволтгүй шүү гэж хэлж байсан.

2. ОРОН СУУЦ:

2016 оны 4 дүгээр сарын эхээр А.******* нь чи надад тус болчихоо миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Би хүмүүст мөнгөний ертэй, тэд нараас зээлсэн мөнгөө найдвартай барьцаатай хүнд зээлсэн гэж хэлсэн учир тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи * од компанийхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст байнгын орлоготой, үйлчилгээ явуулдаг, барьцаа хөрөнгөтэй найдвартай хүн гэдгээ харуулж гэричлгээг нь үзүүлээд амыг таглачхаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ гэж надаас гуйсан.

Миний хувьд боломж байхгүй учир нь манай энэ байр банкны барьцаанд байдаг ямар мж байхгүй надад мөнгө байхгүй барьцаатай учраас нэр шилжих ямар ч боломжгүй хэлсэн. ******* мөнгө асуудал байхгүй би гаргана. Тэртээ тэргүй чиний байр банкны барьцаанд байгаа юм чинь гэж надад хэлсэн. Би за яахав бизнес эхлэхэд зээл өгч сан сайн муу харилцаатай байсан ч тодорхой хэмжээнд А.*******ийг таньдаг болсон урьдын харилцлагаа бодоод би зөвшөөрсөн.

Ингээд А.*******аас * ХХК-ийн *тоог дансруу 2017 4 дүгээр сарын 03-ны өдөр 99,290,660 төгрөг шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийг хааж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн *дугаар хороо, * гудамж, *дугаар байрны давхарын * тоот хаягт байршилтай, 140,28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүрггэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 15 м.кв № 11 тоот авто зогсоолын бэлэглэлийн гэрээгээр *******ээс А. *******ийн нэр лүү шилжүүлэн өгсөн. Тухайн үедээ А.******* бид хоёр ярилцаад, банканд төлөх ёстой байсан 99, 290,660 төгрөгөөг А.*******т төлж байхаар тохиролцож, тохиролцооны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2,850,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж эхэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-ны /сүүлийн гүйлгээ 527,000 төгрөг/ хүртэл хугацаанд дансаар нийт 89,186,500 төгрөгийг төлсөн.

2019 оны 01 дүгээр сараас эхлэн миний нөхөр /*/ уушигний хорт хавдарт өвчин тусаж гадаад улсад эмчлүүлэх шаардлага үүссэн бөгөөд энэ талаар 2019 оны 3 дугаар сард А.*******т хэлж ...орон сууцны гэрчилгээгээ найз нь буцааж шилжүүлж авмаар байна, барьцаанд тавьж зээл авах гэсэн юм нөхрийн минь эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.******* ...чи юу яриад байгаа юм, чи надаас зээлж авсан мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрт шилжүүлээ биздээ, харин ч чамайг хөөж гаргахгүй байгаа нь их юм гэж бод, би чамд байшинг буцааж өгөхгүй чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж надад хэлсэн. Ингээд А.******* намайг хуурсаныг би ойлгосон учир 2019 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн ...энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн маш олон газарт наасан болно.

Миний бие А.*******т өгсөн мөнгө болон А.*******аас авсан мөнгөө шүүхээр тогтоолгож, эд хөрөнгөө буцааж авах.... агуулга бухий нэхэмжлэлийг 2019 оны 4 сарын 04-ны өдөр А. *******т холбогдуулан гаргасан богоод шүухээс нэхэмжлэлийн ишардлага хуулъд заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцсан.Үүний дараа 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч ******* нь хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн тоотоор Л.*******ийн оршин суух хаягийг олж тогтоосон. А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасаныг мэдсэний дараа Б.*******тэй 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг зохиомлоор байгуулж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *, *дуаар байр 1 давхарын * хаягт байршилтай, 140.28 м.кв талбайтай, орон сууцыг, 15 м.кв гаражийн хамт худалдсан байна.

Үнэхээр ******* нь уг байрыг худалдан авч л байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор дахуйц газар олноор байршуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бие болон манай ажилчид эмнэлэгийн үйл ажиллаагаа тасалдуулаагүй явуулж байгаа болно. Гэтэл хэн нэгэн хүн ирж би худалдан маргаан огт хийгээгүй, 206,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авч байгаа хүн ирж үзэх нь зүйн хэрэг боловч огт хүн ирж маргалдаж байгаагүй талаар гэрч нар ч мэдүүлдэг болно.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн ******* болон А. ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр ******* нь өөрийн орон сууц болон гаражийг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зөвхөн банкнаас зээлсэн 99,290,660 төрөгийг зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэл түр хугацаанд Баянзүрх дүүргийн *дугаар хороо, нарны зам гудамж *дугаар байрны 1 давхарын * тоот хаягт байршилтай, 140,28 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-*тоот дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө15 м.кв №11 тоот авто зогсоолыг шилжүүлсэн, тийм ч учраас уг зээлийн төлбөрийг тогтмол ирсэн. Харин хариуцагийн хувьд үнэ төлбөргүй шилжүүлж аваагүй зээлийн гэрээний 100,000,000 төгрөгт авсан хэмээн тайлбар хийдэг зэргээс үзэхэд л үнэ төлбөргүй шилжүүлээгүй нь тодорхой болно. Энэ хугацаанд ******* миний бие бие ус, дулаан цахилгааны гааны төлбөрийг гогтмол төлдөг байсан.

Иймд уг 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг дагуу зээл авахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах эрдлага гаргаж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл учир хийсэн үеэсээ авахуулан хүчингүй хэлцэл болно.

Уг бэлэглэлийн гэрээнд үндэслэн А.******* нь Б.*******тэй 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг зохиомлоор байгуулж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, , *дугаар байр 1 давхарын * хаалт байршилтай, 140.28м2 талбайтай, орон сууц болон 15 м.кв талбаатай гаражийг худалдсан учир уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагуудыг тус тус гаргаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн орон сууц болон зогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгож тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

12. Хариуцагч Б.******* 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Иргэн Б.******* би иргэн А.*******аас өөрийх нь нэр дээрх 1 хүний өмч болох Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * гүдамж *дугаар байр, 1 дүгээр давхарын * тоот, 140.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг, 11 тоот хаягт байршилтай 15 м.кв авто зогсоолын хамт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах хүдалдан авах гэрээ байгуулан 206,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, төлбөрийг нь бүрэн төлж, улсын бүртгэлийн хууль ёсны баримтын үндсэн дээр худалдаж авсан.

Энэ байрыг авсан гол зүйл бол үйлчилгээний зориулалттай, худалдаа үйлчилгээ явуулахад тохиромжтой, наад зах нь түрээслүүлэхэд ашгаа егөх боломжтой, өөрсдөө ч үйл ажиллагаа явуулж болохоор байр байсан тул үүнийг тооцоолж авсан юм. Харамсалтай нь би өнөөдрийг өдөр хүртэл худалдаж авсан хөрөнгийнхөө ур ашгийг хүртэж чадахгүй бүтэн 4 жил хохирч байна. Хариуцагч ******* нь байраа А.******* гэж хүнд зараагүй, өрөндөө өгөөгуй, бэлэглээгүй гэж байгаа юм бол яагаад үл хөдлөхийн гэрчилгээ нь А.******* гэж нэг хүний нэр дээр буртгэгдсэн байдаг юм бэ? Тийм л бол тухайн тэр бэлэглэсэн, шилжүүлсэн гэх цаг үедээ уүнийгээ эсэргүуцэж бүцааж аваагүй, холбогдох хуулийн байгууллагаар шийдүулэхгүй намайг худалдаж авмагц маргаан үүсгэж, намайг хохироож байгаа гэдгийг ойлгохгүй байна. Үүнийг ч шүүх хуүлийн байгууллага тогтоож, арга хэмжээ цаг алдуулахгүй шийдвэрлэж болох байсаар байтал А.*******, ******* гэж хоёр хүний асуудлаас болж миний асуудал шийдэгдэхгүй удаашрах ёстой гэж, үүний хариуцлага хохирлыг хэн нь хариуцах болж байна вэ? Шүүх дээр хэрэг удаж, *******ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маш олон удаа үнэн худал нь мэдэгдэхгүй хурал хойшлуулах арга саам хийж, дээш доош дамжиж шийдэгдэхгүй бүтэн 4 жил болж байгаа хариуцлагыг би хэнээс нэхэх вэ? Гэтэл энэ ******* гэдэг хүн өнөөдрийг хүртэл байр сууллаж өгөхгүй өөрөө үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо олж, амьдарсаар л байхад би хохирох нь шударга зүйл үү? Би энэ ******* гэдэг хүнээс энэ байрыг худалдаж аваагүй, зохих ёсоор хуулийн дагуу гэрээ байгуулж, мөнгөө өгч А.*******аас худалдаж авсан байхад энэ хоёр хүний маргаан надад ямар ч хамаагүй байтал би хохирч өдий болтол явах ёстой гэж. Би авсан байраа султгуулах гэж өмгөөлөгчид төлбер төлж, элдэв хураамж гэж өчнөөн мөнгө зарлагдаад, эцэст нь ******* нь манай өмгөөлөгчтэй танилууд болоод ямар ч үр дүн гарсангүй. Би маш удаан тэвчиж, сэтгэл санаагаар ч хохирч байна. Үс минь бууралтаж байнга уур уцаартай, нойронд муудаж хэн хүнд бухимдалаа гаргах боллоо. А.******* гэж настай эгчид ч гомдож байна. Гэхдээ би улсын буртгэл үнэн зөв байх хуультайг ойлгож мэдсэн үндсэн дээр л авсан шуү дээ. Үүнийг давж заалдах шатны шүүх зөв шийдсэнд нь баярласан. Гэтэл янз бүрийн арга саам хийж ахин дахин шийдвэрлэх гээд байгааг ер ойлгохгүй боллоо. Хууль нь ийм өөр өөр байдаг юм уу? хүндээ байдаг юм уу? хэнд нь ямар учир байдаг юм? ямар ч байсан намайг хохироох хууль байхгүй гэж итгэж байгаа. Иймээс өдий олон жил ядаж түрээслүулээд олж болох орлого мөнгө /үнэлгээний байгууллагын тогтоосон/ 156,200,000 төгрөгийг *******ээс гаргуулж, байрыг минь түргэн суллуулж өгнө үү. Би хохирлоо бас нэхэмжилсэн байгаа. Одоо долларын ханш ч улам уначихлаа. Иймээс хохирлыг өнөөдрийн ханшаар бодож шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өмнө нь би түрээстэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч холбогдох баримт нь хангалтгүй байсан тул авч хэлзлцээгүй гэж ойлгосон. Заавал албан ёсны байгүуллага үнэлэх нь хуульд нийцдэг гэж ойлгосон. Хэрэв би байраа өөрөө ашиглаж, худалдаа үйлчилгээ явуулсан бол өдийд гаргасан мөнгөө өчнөөн дахин олж болох байсан миний ашиг орлогыг тасалдуулсаныг нэхэмжилмээр байна гэжээ.

13. Хариуцагч А.******* 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч ******* бидний хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ий өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлд би сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь энэхүү гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон үндэслэл нь тэрээр мөнгөгүй хүнд нөхцөлд байсан учраас үл хөдлөх хөрөнгө худалдах татвар, бусад зардлыг төлөхөд хүндрэлтэй байгаа тул гэрээг худалдах худалдан авахаар биш бэлэглэлээр хийх болсон юм. Үнэн хэрэг дээрээ энэ хөрөнгийг надад зарим өрөндөө тооцож бүрэн шилжүүлсэн юм. Би өрөвч зөөлөн сэтгэл гаргаж түүний хэлснээр нь бүх зүйлийг нь өөрийх нь хүслээр хийхийг зевшөөрдөг байсан. Тэрээр надад хэлэхдээ би энэ байрандаа үйл ажиллагаагаа цаашид явуулж таньд түрээс төлж, орлого олж таний мөнгийг өгье гэж тохиролцсон юм.

Тухайн үед би ямар нэг бичгээр гэрээ байгуулаагүй, учир нь байнга л зовлон тоочдог байсан юм. Иймээс хариуцагч *******ээс 2017 оны 4 дүгээр сарын 04 өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02 хүртэлх түрээсийн мөнгө 69,460,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 330,000 төгрөгийг нэмж нийт 69.790.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

14. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******аас шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн хариу тайлбартаа:

*******ийн шүүхэд өгсөн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэл нь Б.*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт гаргаж байсан сөрөг нэхэмжлэл байгаа. Өөрөөр хэлбэл үг үсэггүй хуулбарласан хувилбар юм. Энэ *оны *дүгээр сарын *-ны өдөр бичиж гаргасан сөрөг нэхэмжлэлийг мөн өдөр шүүгчийн 101/Ш32019/*дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байдаг. Б.******* нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр уг орон сууцыг худалдаж аваад А.*******тай тохиролцсоны дагуу *******ийн эд хогшлийг орон сууцаас суллуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан байдаг. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч хэд хэдэн удаа очсон боловч хаалттай байсан тухай яриаг ******* нэхэмжлэлдээ бататгасан байна. Харин 2019 оны 5 дугаар сарын 21-нд очиход итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ийнтанил нь болж таараад шаардлагаа гаргасан боловч шууд үр дүнд хүрэхгүй нөхцөл байдалд орж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байдаг. Шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад 2019 оны *дугаар сарын *-ний өдрийн 101/Ш32019/*дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Гэтэл ******* хаягандаа байхгүй шалтгаанаар 2019 оны *дугаар сарын 11-ний 101/Ш32019/*дугаартай захирамжаар эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзмагц 2 хоногийн дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 27-нд тус шүүхэд уг нэхэмжлэлээ дахин гаргаж 2019 оны *дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32019/*дугаартай Л.*шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгүүлсэн байдаг. Тус шүүхэд нэг ижил нэхэмжлэлийг нэг шүүгч хүлээн авахаас татгалзахад нөгөө шүүгч хүлээн авсан байдлыгашиглан *******гийн нэхэмжлэлтэй хэргийг янз бүрийн шалтгаанаар 4 удаа хойшлуулсаар 2019 оны *дугаар сарын *-ний өдрийн 101/Ш32019/*дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарч, шүүхэд өөр хэрэг шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хаалгасан байдаг.

******* миний бие 2012 оны 3 дугаар сард А. *******тай харилцан тохиролцож бизнесийн уйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 150,000 долларыг, 8 дугаар сард 40.000 долларыг мөн зээлж авсан. /Зээлсэн болон мөнгөний дүн дээр маргаагүй байна. Ингээд 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 долларыг сар бүр А.*******т бэлнээр төлдөг байсан. /Энэ нь хариуцагч А.*******ийн тайлбарласан 4% хүүтэй зээлсэн гэдэгтэй тохирч, өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. 190.000 долларийн 4% хүү нь сарын 7,600 доллар болж таарч байна. Харин 2012 оны 4 дүгээр сараас эхлэн төлсөн гэдэг нь тохирохгүй байна. 2012 оны 3 сард зээлсэн 150,000 долларыг 4% хүүтэй гэж үзвэл 6000 доллар болох нь тэгэхээр нэмж 40,000 доллар авах хүртэлх 5 сарын хугацаанд 7,600 доллар төлж байсан гэдэг нь худлаа болж байна. Нөгөө талаар энэ мөнгийг *******ын найзаас *******ыг барьцаа болгож зээл авсан учраас хүүг нь *******т биш зээлдэгч найзад нь төлж байна гэдгээ хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна. Харин *******ийн хариу тайлбараар алдаг оног өгдөг байсан гэснээс үзвэл сар бүр хүү төлж байгаагүй болж байна. Талууд зээлийн хугацааны талаар хэн аль нь тайлбар гаргадаггүй нь уг зээлийг хугацаагүй байгуулсан гэж үзэхээр байна. Үүнд нэг тал нь хүү авах, нөгөө тал нь зээлийг хүүтэй ашиглах ашиг сонирхолоор хандсан гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Иймээс сар бүр хүүтөлж байх нь зээлдэгчид, зээлдүүлэгчид ашигтай гэж үзсэн нь хүүний талаар талууд тайлбарлаж байгаагаар батлагдаж байна. Харин маргаан бий болмогц өгч байсан хүүг хуульд заасан шаардлага хангаагүй буюу бичгээр үйлдээгүй гэдгийг ашиглаж мөнгөө бүрэн төлсөн мэтээр тайлбарлаж, амласан байр сууриасаа буцаж байгаа боловч түүний шилжүүлсэн мөнгөний баримтанд зээлийн хүү гэж хүлээн зөвшөөрч шилжүүлсэн мөнгөн дүнгүүд орсон байна.

Ингээд 2013 оны 7 дугаар сараас эхлэн наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна тодорхой данс байвал шилжүүлж байя гэж хүсэлт гаргасны дагуу А.******* нь өөрийн төрсөн дүү болох *гийн *гийн төрийн банкны *тоот дансанд, 2013 оны 7 дугаар сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10 хуртэл нийт 149,943,800 төгрөгийг төлсөн гэсэн байна. /2023.03.31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг үүн дээр 2013 оны 02 дугаар сар гэж 5 сараар урагшилж, төрсөн дүү нь өөрийн дотны найзаар данс нээлгэсэн гэсэн байна. Мөн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш мөнгө төлөөгүй учраас ******* нь 2016 оны 4 дүгээр сард гэнэт ирсэн болж байна. Гэтэл энэ нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааг хамарсан байгаа учраас өөрийн гараар үлдэгдэл доллараа хүлээн зөвшөөрсөн байна. Энэ мөнгийг зээлэхдээ доллараар буюу валютаар авсан учраастухай бүр ньхүүг нь валютаар төлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин төгрөгөөр хийж байсан тухай бичсэн байгаа бөгөөд энэ өгч байсан гэх төгрөг нь валютаар яаж тооцсон нь тодорхойгүй байна. Үүнийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй.

Гэтэл А.******* нь 2016 оны 4 дүгээр сард намайг *эмнэлэгт эмчлүүлж байх уед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгуй бол би хүү, алдангийн тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.******* надаар 171,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын усэг зуруулж авсан. /Энэ хэсэгт *ийн нэхэмжлэлийн мэдүүлэг бодит баримттай зөрж байна. "2016 оны 4 дүгээр сард намайг *эмнэлэгт эмчлүүлж байхад .... чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар,... гээд 171,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын усэг зуруулж авсан" гэдэг нь ******* өөрийн гараар 2017 оны 02 дугаар сарын 06-нд бичиг үйлдсэн байна. Энэ нь он сар хоёул зөрүүтэй, /жил нь бүтэн нэг жилээр/ 150,000 доллар шаардаад 171,000 доллар гэсэн бичиг үйлдүүлсэн гэсэн нь бичиг үйлдэж буй хүн өөрөө бичихдээ мөнгөн дүнгэ шаардлагаас илүү бичих нь боломжгүй, нөгөө талаар бичиг дээрээ 175,000 доллар гэж байгаа нь ...., *эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сард эмчлүүлж байсан гэсэн байна. Энд цаг хугацаа, эмчлүүлсэн гэсэн бус шинжилгээ өгсөн хариу нь байх бөгөөд нас гээд олон зүйл зөрж байна. Мөн энэ гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардпага хангаагүй, хэвлэсэн огноо 2019 он, айлган сүрдүүлсэн гэдэг үүнийг ямар нэг баримтаар нотлоогүй.

Үүнээс хойш А.******* нь нэг жил надтай холбогдоогүй 2017 оны 4 дүгээр сард гэнэт А. ******* надтай холбогдож чи надад 171,000 долларын өртөй чиний гарын үсэг надад байна энэ мөнгөө төл гэсэн /*******ийн бичсэн зүйлийг авч үзвэл бүх юм гэнэт болдог гэсэн байна. 2017 оны 02 дугаар сард зээлийн үлдэгдэлтэй гэсэн бичиг хийж өгөөд 2 сарын дараа буюу 2017 оны 4 дүгээр сард гэнэт үйл явдал өрнөөд, түүнийгээ бүтэн нэг жилийн дараа болсон мэтээр бичсэн байна. Нөгөө талаар А.******* шаардах эрхээ хэрэгжүүлсээр байсныг нотолсон байна. Энэ нь түүний манай ажил дээр өдөр бүр ирж ... гэж бичсэнээр нотлогдож байгаа ба түүний бичсэн байраа бэлэглэх болсон шалтгаанаа А.******* гуйсан мэтээр бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь ******* нь зэлээ төлөхөд долларийн ханш өссөн, өөр бусад өр гээд асуудал үүсч байраа зарах гээд санасан үнэнд нь хүрэхгүй учир А.*******т хандаж, зээлээ чөлөөлүүлж, түүнд байраа бэлэглэсэн байна. Харин байр чөлөөлөөгүй шалтгаан нь үлдэгдэл мөнгө хүүгээ төлөхөд байрандаа үйл ажиллагаа явуулах нь чухал байсан учраас А.*******т хандаж, эндээ үйл ажиллагаагаа явуулж мөнгөө төлье гэсэн санал тавьсаныг ******* зөвшөөрсөн гэдгээ хариу тайлбартаа бичсэн байна.

Мөн А.*******ийн өөрийнх ны *тоот дансруу 102,722,600 төгрөгийг өгсөн. /1 хх-ийн 52-129 хүртэл /*/, * нараас *тоот дансруу мөнгө шилжүүлсэн баримт байна. Энд хүү гэж бичсэн байгаа ба хугацааг авч үзвэл 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 2019 оны 02 сар дугаар хүртэлх хугацаа хамаарч нийт 77,761,700 төгрөг болж байна. Үүн дээр хүү гэж бичсэн 3,929,000 төгрөг нэмээд 81,691,200 төг болж байна. Энэ хугацаа мөнгө төлж байгаа зориулалтыг авч үзвэл "* -од" ХХК-ий "Хаан" банкан дахь зээлийг чөлөөлсөнтэй холбоотой А.*******т төлж байхаар тохирсон хамтран зээлдэгч //-ийн үүрэг голлосон төлбөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 30-нд зээлийг хааснаас хойших хугацаа байна. Учир нь: /*/ өмнөх 190,000 долларыг зээлэхэд би мэдэхгүйдусдаа безнистэй гэсэн байдаг.

Мөн ******* нэхэмжлэлдээ "А.******* бид 2 ярилцаад банкинд төлөх мөнгөө А.*******т төлж байхаар тохирсон" гэдгээр түүний энэ хугацаанд хийж байсан төлбөр болох нь өөрийх нь гаргаж өгсөн баримтаар харагдаж байна. Мөн энэ төлж байх мөнгө нь /хх-158/ зээлийн эргэн төлөлтийн хуваариар төлөгдөхөөр байна.

"...бэлэглэлийн гэрээ хийж А. *******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. / х-156, 2014 онд байраа "Хаан" банкинд барьцаанд тавиад 2017 оны 6 дугаар сар хүртэл жилийн 20.4% хүүтэй зээл аваад, 2017 оны 4 дүгээр сарын байдлаар график нь зөрчигдөөд 99,290,660 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрсэн, байрыг нь 110,415,669 төгрөгөөр үнэлсэн баримт авагдсан байна. Энэ нь зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүй, төлбөрийг хийж чадахгүй байсан нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас байрыг зарах гэхээр нэгд байр барьцаанд, хоёрд байрны үнэ уначихсан, гуравт А.*******т өртэй, дөрөвт банкны хугацаа тулсан зэрэг байдлаас үүссэн учраас А.*******т санал болгож, байраа чөлөөлүүлж шууд түүний нэр дээр шилжүүлсэн нь үнэн санаанаасаа бэлэглээгүй гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Мөн банканд зээлээ төлөх боломжгүй болоход барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тул хоёрхон сарын дараа байргүй болох нөхцөл бий болсон байгаа ба А.*******т шилжүүлснээр өөрсдөө ажилаа байрандаа явуулж олсон орлогоосоо А.*******ийн мөнгийг өгөх нь ашигтай байсан нь 2019 оны 02 дугаар сар хүртэл мөнгө төлж байсан мөнгөө бүрэн төлөөгүйгээр ашигтай байсан нь батлагдаж байна.

Үйл баримтыг тухайн цаг хугацаатай нь авч үзэх нь бодит байдлыг тогтооход ач холбогдолтой. Тэгэхээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хийж байсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Тийм ч учраас 2017 оны 02. дугаар сарын 06-ны өдөр өөрийн гараар үйлдсэн баримтыг үгүйсгээгүй, айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан гэдэг боловч үүнийгээ нотлоогүй, мөн энэ өрийн бичгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаадлага байхгүй байна.

Маргаан бүхий асуудал яг хэзээнээс гарсан бэ? гэдгийг авч үзвэл А.******* *******ийг хайж ажил дээр нь очоод үүдний угтагчид миний өмчийг суллаж өгөөрэй, өчнөөн ашиг орлого олчоод хүний мөнгө өгөхгүй зугатаалаа, цоожны гол солино гэсэн үеэс ******* хариу арга хэмжээ авч шүүхэд хандах болсон байна. Түүнээс ******* 2017 онд бэлэглэсэн орон сууцыг дүр үзүүлэн хийсэн бол тухайн үедээ Улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн энэ асуудлаар нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан байна.

Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд үйл ажиллагаа явуулж байгаа асуудал нь ******* гэдэг хувь хүний үйл ажиллага бус "* од"ХХК буюу шүдний эмнэлэг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хэрэглээний төлбөрийн баримтуудыг хуулийн этгээдийн нэрээр төлж байгаа баримтыг өөрсдөө гаргаж өгсөн байна. Нөгөө талаар худалдагдсан байрыг чөлөөлөхгүй байх үндсэн гол арга нь шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар явж, хугацаа хожиж бүтэн 4-5 жил ашиглаж, хангалттай ашиг орлого олох нөхцөлөө бүрдүүлсэн байна. Ингэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна гэв.

 

15.Нэхэмжлэгчээс шүүхэд:2017.004.04-ниы өдрйн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ(1хх8-9), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *-ны өдрийн *дугаар захирамж(1хх10-11), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *-ны өдрийн *дугаар шийдвэр(1хх12-14), Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 219.09.23-ны өдрийн албан тоот(1хх15), Өвөр монгол Бөаганг эмнэлэгийн тодорхойлолт(1хх16-24), итгэмжлэл(1хх37), *******ийн ны депозит хуулга(1хх52-77, 118-129,228-237,239-245, 2хх2-5), Л./*/-ийн ны депозит хуулга(1хх78-118,247-250, 2хх1-2, 2хх23-25,2хх29-33), 2014.06.13-ны өдрийн №ЗГ/1717 зээлийн гэрээ(1хх156-158), 2014.06.13-ны өдрийн №ЗГ/1717 Барьцааны гэрээ(1хх159-162), * Од ХХК-ийн ны депозит дансны хуулга(1хх163-167), *******ээс үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал төлсөн баримт (1хх168-205), * Од ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(1хх226), итгэмжлэл(2хх240,3хх107) зэргийг нотлох баримтын шаардлаг ханган гаргаж өгсөн.

 

16.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(1хх30,36),2019.05.02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ(1хх38-41), Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(1хх132), ханшны лавлагаа(1хх146-147), А.*******ийн ны депозит хуулга(1хх148), 2017.02.06-ны өдрийн *ийн гар бичмэл(1хх149), А.*******аас Од ХХК-ийн зээл төлөлт ны мөнөгн шилжүүлэг(1хх154), 2019.05.02-ны өдөр Б.*******гээс А.*******т бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гар бичмэл болон Хаан бнакны орлогын баримт(1хх22-225), ханүны лавлагаа (2хх245), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ(3хх87) зэргийг нотлох баримтын шаардлаг ханган гаргаж өгсөн.

 

17.Шүүх зохигчдын хүсэлтээр гэрч Ш.*аас авсан мэдүүлэг(2хх69-71), гэрч Г.*гоос авсан мэдүүлэг(1хх72-74), гэрч Л.*ээс авсан мэдүүлэг(1хх75-80), Л.*гийн ны *тоот дансны хуулга(2хх81-89), Баянзүх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт(2хх92), Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт(3хх22-66) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* нь хариуцагч А.******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, А.*******, Б.******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

-А.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний үүрэгт түрээсийн гэрээний үүрэгт 96,273,600 төгөргийг, зээлийн гэрээний үүрэгт 542,083,942 төгрөгийг нийт 638,357,542 төгрөгийг, гаргуулахаар шаардсан шаардлагаа дахин нэмэгдүүлж, түрээсийн гэрээний үүрэгт 69,460,000 төгрөгийг, эд хөрөнгийн үнэлгээ хийлэгэхэд гарсан зардал 330,000 төгөргийг нийт 708,147,542 төгрөгийг *******ээс гаргуулахаар,

-хариуцагч Б.******* түрээслээд олох байсан орлого 156,200,000 төгрөгийг, *******ээс орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

1.Нэхэмжлэгч ******* хариуцагч А.*******тай зээлийн гэрээ байгуулж, 2012 оны 3 дугаар сард 150,000 ам.ам.долларыг, 2012 оны 8 дугаар сард 40,000 ам.ам.доллар нийт 190,000 ам.ам.долларыг зээлжээ. Дээрх зээлийн гэрээний үүрэгттэй холбоотойгоор А.*******ийн гуйлтаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр нэхэмжлэгч *******ээс Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, * гудамж, *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч А.*******т бэлэглэж, 

улмаар хариуцагч А.аас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Б.*******тэй байгуулж,  дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 206,000,000 төгрөгөөр худалдсан нь зохигчдын тайлбар, бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогджээ. (1хх 8, 38-41, 132, 222)

2.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Би 2012 онд А.*******аас зээлдэж авсан мөнгөө бүрэн төлж дууссан бөгөөд А.******* нь намайг эмнэлэгт байхад зээлээ төлөхгүй бол алданги тооцно, боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэж, 175,000 ам.ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, дараа нь үл хөдлөх эд хөрөнгөө түр шилжүүлээч, зээл авсан хүмүүстээ гэрчилгээг нь үзүүлчихээд буцаагаад шилжүүлье гэж гуйж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч А.******* нь миний байрыг буцааж өгөхгүй, хариуцагч Б.*******д худалдсан тул бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна ... гэж тодорхойлсон.

3.Хариуцагч А.******* татгалзалдаа: ...Нэхэмжлэгч ******* нь зээлдэж авсан мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ...175,000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхойлолт бичиж өгсөн, дараа нь зээлээ төлөхөд хэцүү байна гээд банкны зээлээ төлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүргээс хасуулах байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийг би хуулийн дагуу Б.*******д худалдсан, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн гэрээний үүрэгт 69,460,000 төгөргийг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үнийн дүнд төлсөн 300,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч Б.******* татгалзалдаа: ...А.*******аас хуулийн дагуу үнийг нь төлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тул орон сууцнаас *******ийг албандан гаргуулна, түрээсийн төлбөрт 156,200,000 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч ******* нь * ХХК-ийн захирал бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * гудамж, *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 140,28 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, авто зогсоолын зориулалттай 15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба зээлийн гэрээнээс 99,290,660 төгрөгийг ХК-д төлөх үүрэгтэй байжээ. (1хх156-163, 226)

4.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч А.******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, гэрээгээр бэлэглэгч ******* нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол-2, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэг хүлээн авагч А.*******т Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэжээ.(1хх8)

4.2. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж заажээ.

4.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар ..нэхэмжлэгч ******* маргаан бүхий бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх жинхэнэ хүсэл зориг илэрхийлээгүй, зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэл түр шилжүүлсэн, харин хариуцагчид өмчлөх эрх үүсгэх зорилго байгаагүй, хариуцагч хариуцагч А.******* нь * од ХХК-ийн зээлийн данс болох ны *тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 99,290,660 төгрөгийг төлж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талууд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан, ******* нь А.*******т зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн дахь *, *, *, Голомт банк дахь *, Л./*, нэхэмжлэгчинй нөхөр/-ийн дахь *, *тоот шилжүүлж байсан болох тогтоогдож байна. (1хх154-162, 52-129)

4.4. Хариуцагч А.******* 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлснөөс хойш талуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг А.*******т шилжүүлсэн хэдийч, ******* 2008 оноос хойш тухайн үл хөдлөх хөрөнгөд шүдний эмнэлэг ажиллуулж өөрийнх нь эзэмшилд байгаа, тэрээр ашиглалтын зардлал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд тогтмол хугацаанд төлсөн баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.(1хх168-205)

4.5. Хариуцагч А.******* нь бэлэглэлийн гэрээгээр авсан маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ад 99,290,660 төгрөгийн зээлийг төлж барьцаанаас суллаж, өөрийн нэр дээл үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж аваад хариуцагч Б.*******т 200,000,000 төгрөгөөр цааш дамжуулан худалдсан үйл баримт тогтоогдсон болно.

4.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээнд заасан ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байхыг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

4.7. Зохигчдын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээ нь хуульд зааснаар хэлбэрийн шаардлагыг хангасан, харин субъектив шинжийн хувьд бэлэглэх хүсэл зоригийн илэрхийлэл үгүйсгэгдсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд бэлэглэлийн гэрээ хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тухайн хэлцлийн хувьд үүсэх ёстой эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн гэж үзэхээр байна.

4.8. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг ойлгоно.

4.9. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч ******* хариуцагч А.******* нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор, өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх зорилгогүйгээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

5. Хариуцагч А.******* нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-гээр Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай, 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.*******д шилжүүлжээ.

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ заажээ.

5.2. А.******* нь Худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шижлүүлэх, худалдан авагч Б.******* нь худладн авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ 206,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, А.*******т 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 106,000,000 төгрөгийг бэлнээр, ны *дансанд 2019 оны 5 дугаар сарын 16, 27-ны өдрүүдэд тус бүр 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг Б.******* төлсөн, А.Ганчимэг үл хөдлөх хөрөнгийг Б.*******гийн өмчлөлд шилжүүлээгүй байна.(1хх38, 40-41,222)

5.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай, 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.*******г бүртгэж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ. (1хх132)

5.4. Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * гудамж, *байр * тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх А.*******аас 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.*******гийн өмчлөлд Худалдах, худладан авах гэрээгээр шилжиж бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогоогдох боловч бодит байдалд үл хөдлөх хөрөнгийг ******* эзэмшиж байсан нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

5.5. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад ....А.Ганчимэг, Б.******* нарын хооронд хийгдэсэн худалдах, худладан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж тайлбарласнаас гадна хариуцагч А.******* шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг мэдсэний үндсэн дээр Б.*******гийн өмчлөлд зохиомолоор гэрээ байгуулж шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгө байрлах хаяг дээр 2008 оноос хойш шүдний эмнэлэг ажиллуулж байгаа бөгөөд хариуцагч А.*******тай маргаантай болсон тул 2019 оны 3 дугаар сараас энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирох эрсдэлтэй талаар зар мэдээлэл байршуусан талаар дурджээ.

5.6. Хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны явцад гэрч Ш.* шүүхэд ... энэ он гараад цагаан сараас хойно байж магадгүй, хоёр гурван цагаан цаас наасан байсан. Эхлээд анзаараагүй, сүүлд анзаарсан гэж, гэрч Г.* мэдүүлэхдээ ... түүнээс хойш манай захирал иймэрхүү бичиг тавина. Байр зарна, эмнлэгээ суллаж өг гэсэн учраас 2019 оны 3 дугаар сараас эхэлж бичиг наасан, эмнэлгийг худалдаж авахаар хүн ирж байгаагүй ... гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн маргаантай талаар зарлал байршуулсан нь гэх тайлбар үндэслэлтэй байна. (2 хх73-77)

5.7. Б.******* маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үед үл хөрөнгө А.*******ийн эзэмшил, ашилалтад бодитоор байгаагүйг мэдсээр байж худалдан авсан, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэрээр Орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, СӨХ зэрэг байгууллагад өөрийн нэрээр бүртгүүлж, ашиглалтын зардлыг төлөөгүй, хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл А.*******тай байгуулсан гэрээний үүргийг бодитоор худалдагч талаас шилжүүлэхийг, худалдан авсан гэх хөрөнгө нь *******ийн эзэмшилээс шаардсан шаардсан эсэх, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өөрийн өмчлөлийн хөрөнгийн ашиглалтын зардлыг төлсөн эсэх талаар баримтаар нотлоогүй гэж үзэв.

5.8. Иргэний хуулийн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж заасанаар гэж Б.******* А.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулж байх үед үл хөдлөх хөрөнгө худалдагчийн эзэмшил, ашиглалтад байгаагүй, *******ийн эзэмшилд шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж бусдын эзэмшилд байсныг тэрээр мэдэж байсан тул түүнийг өмчлөх эрхийг шудрагаар олж авсан гэж үзэх боломжгүй юм.

5.9. Шүүх, ******* А. нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тулБ.******* А.******* нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд үндсэн нэхэмжлэлд дурдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэн Б.*******гийн нэр дээрхи үл хөдлөх хөрөнгийн Ү-*дугаартай өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг *******ийн нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгав.

6.Хариуцагч А.*******ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч А.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлийн үлдэгдэл 175,000 ам.доллар буюу 433,322,750 төгрөгөөс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрны үнэ 100,000,000 төгрөгийг хасч 333,322,750 төгрөг, түүний 2.9 жилийн хүү 157,296,157 төгрөг, инд төлсөн зээл 99,290,660 төгрөг, түүний 2.6 жилийн хүү 33,262,375 төгрөг, түрээсийн төлбөр 96,273,600 төгрөг, нийт 719,445 542 төгрөгөөс нэхэмжлэгч *******ийн төлсөн 81,088,000 төгрөгийг хасч нийт 638, 357,542 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн төлбөрт 69,460,000 төгрөгийг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 330,000 төгөргийг гаргуулахаар нэмэгдүүлснээр нийт 708,147,542 төгрөгийг *******ээс гаргуулахаар шаардсан.

Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ******* бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

6.1. Нэхэмжлэгч А.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ..2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* 175,000 ам долларын үлдэгдэлтэй гэх тодорхойлолтыг өөрөө бичиж өгсөн. ...Би *******ийн зээлийг найз н.*д өөрөө бүрэн төлж барагдуулсан тул шаардах эрхтэй гэж тодорхойлсон.(1хх149)

6.2. Зохигчид 2012 оны 3 дугаар сард 150,000 ам.доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 ам.долларыг нийт 190,0000 ам долларыг зээлдүүлж, зээлдэж байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

6.3. Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт гэсэн гараар бичсэн баримтад *миний бие иргэн А.*******аас харилцан тохиролцож зээлж авсан долларын зээлийн үлдэгдэл 175,000 доллар өгөх нь үнэн болно гэсэн байх ба уг баримтыг өөрийн гараар бичсэн эсэх талаар нэхэмжлэгч ******* маргаагүй.

6.4. А.******* шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...150,000 ам доллар дутаад байна та олж өгч туслаач гээд нөгөө найзаас минь надаар дамжуулан зээлсэн юм... *нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзад зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж байгаа гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг би цааш нь дамжуулан өгч байгааг, ... миний талийгаач найз Ганчимэгт чмар ч баталгаагүй , барьцаагүй мөнгө зээлэхгүй, харин чи өөрөө баталгаа болохын юм бол би зээлдүлье гэж зөвшөөрч зээлдүүлж байсан юм гэж дурджээ.(1хх42-43)

6.5. А.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... А.******* нь өөрийн найз н.//-гаас улаан нүүрээрээ *******т мөнгө зээлж өгсөн, *******ийн өмнөөс зээлийг бүрэн төлсөн гэх тайлбар, А.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад н.//-гаас зээлдүүлсэн мөнгийг *******т А.******* нь дамжуулж байсан үйл баримт тогтоогдож байна.

6.6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заажээ.

6.7. Зохигчдын тайлбараа үзэхэд зээлийн гэрээний харилцаа н./*/, Г.*нарын хооронд үүссэн, зээлийг А.*******аар дамжуулж байсан, харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлдэгч н.// нас барсан болох нь тогтоогдож байна.

6.8. *нь 190,000 ам долларын зээлийн гэрээний үүрэгт *******ээс үндсэн зээлд хэдэн төгрөг, зээлийн хүүд хэдэн төгрөг төлж, 170,000 ам долларын үлдэгдэлтэй байгаа талаарх тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүхээс энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад ...бид тооцоог хийх шаардлагүй, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй гэж тайлбарласан.

6.9. А.******* *******ийн төлөх 175,000 ам долларыг найз н./*/-д өөрөө бүрэн төлж барагдуулсан гэж шаардах боловч А.аас н./*/-д мөнгө төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт 175,000 ам доллар гаргуулах нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Түрээсийн төлбөрт 165,733,600 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 300,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.10. А.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн гэрээний үүрэгт 165,733,600 төгөргийг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үнийн дүнд төлсөн 300,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсныг ******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

6.11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар *******, А* нарын хооронд Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай, 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх түрээсийн гэрээ бичгээр байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хариуцагч А.*******ийн шарадлагыг хэрэгсэхгүй болгов.

6.12. * ХХК-иар Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай, 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 300,000 төгрөгийг зардлал гарсныг *******ээс гаргуулахаар А.******* шаардсан.

6.13. Шүүх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдэрлэсэн тул А.*******ын үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд* ХХК-д төлсөн 300,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хохирол хамарахгүй байх тул хэрэгсхэгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

ны өрийг төлсөн 99,290,660 төгрөгийн хохирол 132,553,035 төгрөг төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.14. Хариуцагч нь нэхэмжлэгчийн * ХК-д төлөх 99,290,660 төгрөгийн зээлийг төлсөн тул тус 99,290,660 төгрөгийн зээлийн хүүг 2.6 жилийн 13. 4 хувиар тооцож 132,553,035 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

6.15 Хэрэгт нэг талаас зээлдүүлэгч * ХК нөгөө талаас зээлдэгч * од ХХК, М*н ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн ЗГ/1717 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх ба тус гэрээгээр зээлдүүлэгч ХК нь 200,000,000 төгрөгийг блокны тоног төхөөрөмж худалдан авах болон түүхий эд татах зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол-2, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, талууд 2014 оны 6 дугаар сарын 13-ний өдөр БПҮ/1717 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан баримтаар тогтоогдож байна (1хх156-158,161-162,226-227)

6.16. Тус гэрээнд оролцогч зээлдэгч тал болох од ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, гүйцэтгэх удирдлагаар нь ******* бүртгэгджээ. (1дүгээр х.х-ийн 226)

6.17. Зээлдэгч ХХК-ийн зээлийн үлдэгдэл 99,290,660 төгрөгийг * ХХК-ийн тус компанийн зээлийн данс болох ны *тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн хариуцагч А.******* төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. (1хх148, 154)

6.18. Хариуцагч нь нэхэмжлэгчээс тус инд зээл төлсөн мөнгөний хүүг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг *******, А.******* нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, А.*******, Б.******* нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулахаар гаргасан.

6.19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.******* нь * Од ХХК-ийн анд төлөх 99,290,660 төгрөгийн зээлийг төлсөн, 99,290,660 төгрөгийн зээлийн хүүг 2.6 жилийн 13. 4 хувиар тооцож 132,553,035 төгрөгийг гаргуулна гэж шаардсан шаардлага нь *******ээс гаргуулна гэж шаардсан шаардалгыг хэрэгсэхгүй болгов.

6.20. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж зааснаар ХХК-ийн нэрийн өмнөөс 132,553,035 төгрөгийн * ХК-д төлсөн төлбөрийг иргэн *******ээс шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.******* * од ХХК-тай холбогдуулж шүүхэд 132,553,035 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

6.21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагчийн тус шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох үндэслэлгүй байх тул тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6.22. А.******* нь Ш*д ХХК-иас 132,553,035 төгрөгт холбогдох шаардалга гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

7.Хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

7.1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол-2, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх аижллаганы явцад түрээслээд олж болох орлого 156,200,000 төгөргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

7.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бусаар эзэмшлээс шаардах эрхтэй.

7.3. Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* А.*нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон.

7.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж зааснаар Б.******* А.******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр дүгнэсэн тул хариуцагч Б.*******г өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгов.

7.5. Хариуцагч Б.******* нь үл хөдлөх хөрөнгийг түрээслээд олж болох орлого гэж 156,200,000 төгрөгийг *******ээс гаргуулна гэж шаардсан.

7.6.Б.******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, түрээсийн харилцаа үүсээгүй тул 156,200,000 төгрөгийг олох ёстой орлого гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгов.

7.7.Иймд Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамуийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцгач А.*******аас улсынтэмдэгтийн хураамуийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, А.*******, Б.******* нараас улсынтэмдэгтийн хураамуид урьдчилантөлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, А.******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, А.*******, Б.******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.*******гийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол-2, * *дугаар байрны 1 давхрын * тоот хаягт байршилтай *0.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан А.*******ийн зээлийн гэрээ, түрээсийн гэрээний үүрэгт 575,594,507 төгрөгийг, Б.*******гийн үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, 156,200,000 төгөргийг *******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох хариуцагч А.*******ийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 1,846,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Б.******* нараас 1,846,000 төгрөгийг гаргуулж *******т олгож, хариуцагч А.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 506,900+1,324,000+2,183,693 төгрөгийг, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 938,950+329,567+70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 820,715 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж А.*******т олгосугай.

5.А.******* нь * ХХК-иас 132,553,035 төгрөгт холбогдох шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                             Т.ГАНЧИМЭГ