Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/05573

 

 

 

 

 

2023 12 13

101/ШШ2023/05573

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

982,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нь 2014 оны 08-р сарын 20-ны өдөр 14-40 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг - тай байгуулсан.

Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 64,206,000 төгрөгийн үнэ бүхий 35,670 литр дизель түлш зээлээр нийлүүлсэн юм.

Гэтэл хариуцагч нь 64,206,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.8-т Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 4.2, 4.3-д заасан журмаар хүү, алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй гэж заасан мөн гэрээний 4.2-т Худалдан авагч нь шатахууны төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги 32,103,000 төгрөг нийт 96,309,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байсан тул бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар лавлагаа авахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо руу албан тоот хүргүүлэхэд тус компани үйл ажиллагаа явуулдаггүй гэх хариу өгсөн.

Улмаар -ийн хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган 2022 оны 06 сарын 02 өдрийн 182/ШШ2022/01705 дугаар шийдвэр гарч эрэн сурвалжлахад -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.*******, 25-р хороо, хаягт үйл ажиллагаа явуулж байгаа нь******* дэх Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30 өдрийн 28ж 2/622 дугаар албан тоотоор тодорхой болсон.

Иймд хариуцагч Говь хангай ором ХХК-иас Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 96,309,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..гэв.

Б. захирлын хувьд энэ талаар мэдэхгүй байна. Өмнөх захирал нь өөр хүмүүс байсан, компанийн удирдлага өөрчлөгдсөн нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй, хөөн хэлэлцэх хугацааны хувьд ковидын асуудал нь хүртэл хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна.

Гэрээний үүргийн тухайн үед В.той холбоотой эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэгдэж байсан, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа төлье гэж аман байдлаар хэлсэн байдаг. Гэрээний үүргээ хойшлуулах талаар хариуцагч тал амаар хүсэлт гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүх хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримтлах нь зүйтэй.

Менежер тэй гэрээ байгуулсан, -ийн түрээсийн жолооч гэж хүн шатахууныг хүлээн авсан, энэ үедээ компаниас асууж хүлээлгэн өгдөг. В. нь бусад компанитай Хамтын эх булаг зэрэг компаниудтай, бизнесийн хамтрагч юм, тухайн үед захирлууд холбогдож шатахуун өгсөн, 2013 оны төлбөр төлж барагдсан. гэх хүн компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэл олгосон гэж үзэж байгаа, гүйцэтгэх захирал компанийн тамга, гэрчилгээгээ өгч явуулсан байдаг. Тооцоо нийлсэн баримтыг хэзээ үйлдсэн бэ гэхэд 2019.05.01-ний 16.34 цагт хийсэн, тооцоог хийж шаардахад утсаа аваагүй баримтад гарын үсэг зураагүй. Батбаяр захирлаас Бүйвэйхүү, , захирал нар гуйдаг байсан, манайхаас явсан албан бичиг байдаг боловч нотлох баримтын шаардлага хангадаггүй, утсаар залгаж ярьдаг байсан, тооцоо нийлэх гэхэд зугатаад байдаг, гарын үсэг зурдаггүй байсан гэв.

2.Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-ийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14-40 дугаартай гэрээ байгуулсан боловч, гэрээний дагуу нефтийн бүтээгдэхүүнийг компани хүлээн аваагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

Манай компани гэрээ байгуулсан боловч шатахууныг хүлээж аваагүй гэсэн тайлбарыг захирал хэлж байгаа, иймээс төлөх үндэслэлгүй. Гэрээнд захирал гарын үсэг зурсан байдаг, тухайн компанид гэх хүн захирлаар ажиллаж байгаагүй, гэрээний хугацаа 14 хоног байсан. Гэрээний дагуу шатахуун нийлүүлсэн баримт байхгүй, хүлээж аваагүй, 2022 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан гэж байна, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа, 14 хоногийн хугацаатай 2014.09.04-ний өдрөөс шаардах эрх үүссэн, 8 жилийн дараа шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан гэсэн тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй, гэх хүн ажиллаж байгаагүй, шатахуун хүлээж аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шатахуун хүлээлгэн өгсөн, тооцоо нийлсэн баримтгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч тал хх-1-18 хуудсанд авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл гаргаж өгсөн, нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан шатахууны үнэ, алдангийн хамт 96,309,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нь шатахууныг хүлээн аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй, гэрээ байгуулсан менежер З., гүйцэтгэх захирал Ц. нар манай компанид ажиллаж байгаагүй нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

, -ийн хооронд Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-5-10/

Гэрээг эрх бүхий этгээд байгууллаагүй, гэрээний дагуу шатахууныг хүлээж аваагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар талууд маргаантай байна.

2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж байгаа ба гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гурван жил байх ба хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тоолох, түр зогсох, тасалдах үндэслэл тогтоогдоогүй, эрэн сурвалжлуулах шийдвэр нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш гарсан, эрэн сурвалжлах шийдвэрт талуудын маргааны талаар хууль зүйн дүгнэлт хийдэггүй тул эрэн сурвалжлах шийдвэр гарсан гэдгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзнэ.

Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд бүрдүүлж өгөөгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар бусад баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагч тал талуудын маргаж байгаа гэрээнд гүйцэтгэх захирал Ц. гэж бичигсэн, гарын үсэг зурсан менежер гэх З. гэх хүн ажиллаж байгаагүй гэж гүйцэтгэх захирал хэлсэн гэж байгаа боловч хариуцагч тал 2011.04.11-ний өдрөөс хойш 2018.2.23-ны өдрийн хооронд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан этгээдийн мэдээллийг хариуцагч тал шүүхэд гаргаж өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж, талуудын гаргаж өгөөгүй баримт, гэрээний дагуу шатахуун хүлээж аваагүй гэх асуудлын талаар шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Говь Хангай өрөм ХХК-д холбогдох 96,309,000 төгрөг гаргуулах тухай -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 639,495 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ