| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2022/00248/И |
| Дугаар | 104/шш2023/00559 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 104/шш2023/00559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******, *******д байрлах, ******* ХХК
Хариуцагч: *******,,,,, тоот хаягт оршин суух,
Өөрчлөгдсөн хаяг: ,, тоот хаягт оршин суух, овогт гийн нарт холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
хариуцагч Б. /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ХХК болон хариуцагч Б. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Яагаад хамтран хариуцагчаар Б.ийг татсан бэ гэхээр анх ХХК-тай Б. орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэсэн. Гэрээний үүрэг биелэгдээгүй гэдэг байдлаар тухайн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу П.*******д үүрэг үүсээгүй гэдэг тайлбарын дагуу Б.ийг хариуцагчаар татсан. П.******* нь тухайн тохиролцооны бичгийн дагуу Б.т 38,000,000 төгрөг өгсөн. Үүнтэй Б. маргадаггүй гэсэн хэдий ч тохиролцооны үндэс нь ХХК-ийн бариулсан орон сууцанд П.******* амьдрах зориулалттай байсан. Гэтэл тохиролцоо нь эрх зүйн ач холбогдол үүсээгүй нөхцөл байдал үүссэн учраас Б.ийг хариуцагчаар татаж, төлсөн төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн ХХК-тай холбогдуулан 2020 онд ХХК-тай гэрээ байгуулагдсан байсан. Уг гэрээний дагуу ХХК-с манайд ямар нэгэн төлбөр ирээгүй учраас гэрээний дагуу П.*******г тухайн орон сууцанд оруулах боломжгүй гэсэн учраас тухайн гэрээтэй холбоотойгоор гэрээг цуцлах нэхэмжлэлийг тус тус гаргасан юм. ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай орон сууц захиалан бариулсан гэрээг цуцлах, П.*******гийн зүгээс Б.т төлөх төлбөрийг эхнэр С.Ичинхорлоо болон Б. нарт төлсөн байдаг. Мөн ХХК-ийн зүгээс П.******* нь ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй гэж маргадаг учраас Б.ээс тухайн орон сууц худалдаж авахаар анх төлсөн 38,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай орон сууц захиалан бариулсан гэрээг цуцлах, Б.ээс тухайн орон сууц худалдаж авахаар анх төлсөн 38,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн хувиарлан нэхэмжилж байна. Иймд ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай орон сууц захиалан бариулсан гэрээг цуцалж, хариуцагч Б.ээс 38,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2018 оны 7 дугаар сард Ц.тэй уулзаад нэг паб, лоунжны 120 метр квадрат түрээслэх гэрээ байгуулахаар тохиролцсон. Тэгээд би бүх бэлтгэл ажил базаагаад тодорхой хэмжээний зардал гарсан. Мөн тоног төхөөрөмжийн зардал байсан. Би 30,000,000 төгрөгийг бэлнээр, хүнээс 20,000,000 төгрөгийг зээлж нийт 50,000,000 төгрөгийг Ц.эд түрээсийн төлбөрт өгсөн. Ц. нь надад объектоо түрээслэхгүй янз бүрийн шалтаг хэлээд намайг залилсан. Би залилуулсан гэдгээ мэдээд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Ц. нь надтай тохиролцоод 50,000,000 төгрөгтөө багтаагаад баригдаж байгаа байрнаасаа нэгийг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Бид тохиролцоог хуульд заасан журмын дагуу хийсэн бөгөөд *******т холбоонд байрлах н. гэх нотариатч дээр очиж ******* ХХК болон түүний захирал Ц. бид уг байрыг өгнө, авна гэж гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулснаар Б. болон ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Би Ц.ээс авсан байраа хэзээ ашиглалтад орох вэ гэж асуухад хавар ашиглалтад орох байх гэж хэлсэн. Би Ц.эд мөнгө өгөхдөө хүмүүсээс мөнгө зээлсэн, өртэй байсан учраас unegui.mn-д зар тавьж байраа зарсан. Нэхэмжлэгч нь надтай зарын дагуу холбогдож, надад учир шалтгаанаа хэлсэн учраас уг байрыг 38,000,000 төгрөгөөр би зарсан. Би Ц.тэй уулзаж миний орон сууц захиалан бариулах гэрээг П.******* руу шилжүүлээд өг гэхэд Ц. зөвшөөрсөн. Тэгээд Ц. бид 2 орон сууц захиалан бариулах гэрээг нотариатч н.Маярагүль дээр очиж эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Нэхэмжлэгч П.******* нь бүх зүйл баталгаатай боллоо гээд над руу 38,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн тэр гэрээг үндэслэж холбоонд байрлах нотариатч дээр очоод ******* ХХК-тай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч П.******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ 2019 бил үү, 2020 онд дахин шинэчлэгдсэн байсан. Би П.*******д байр өгсөн, авсан гэх зүйл дээр маргах зүйл байхгүй. ******* ХХК болон П.******* нарын хооронд гэрээ байгуулагдаад энэ асуудал дууссан. Тэгээд нэхэмжлэгч нь надад хандаж гэнэт л байраа авч чадахгүй байгаа талаар яриад эхэлсэн. Тэгэхээр би шүүхэд хандаарай гэж хэлсэн. Би хуулийн дагуу орон сууц захиалан бариулах гэрээний эрхээ П.*******д шилжүүлж, мөнгө авсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өгсөн, авсан зүйлээ буцаана гэвэл би П.*******гаас байраа авмаар байна. Гэрээ нь баталгаатай ном журмаараа явж байхад ХХК, П.******* нар хуучин гэрээгээ шинэчлэн дахин шинэ гэрээ байгуулсан байдаг. 2022 онд П.******* нар руу залгаад н.Гүндсамбуу гэх залуу гарч ирээд асуудал болоод байна гэж хэлсэн. Би нэхэмжлэгчийг дэмжиж Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад нь тусалсан. Гэнэт шүүхээс над руу залгаж гэрчээр мэдүүлэг өгөөч гэж хэлсэн. Би за гэж хэлсэн. Сүүлдээ намайг хамтран хариуцагчаар татсан. Тэгээд ХХК болон нэхэмжлэгч нар үгсэн тохиролцож, гэрээнээс татгалзъя. Б. хохирно уу? хамаагүй гээд намайг шүүхэд татаж, өгсөн авснаа буцаана гээд хариуцагч болгоод байж байдаг. Энэ хоёр тал өгсөн авснаа буцаамаар байгаа бол би ч бас өгсөн авсан аа буцаамаар байна шүү дээ. Би хууль ёсны дагуу хийгдсэн байр захиалан бариулах гэрээг хийсэн бөгөөд эзэмшиж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа. Уг гэрээний эрхээ П.*******д шилжүүлсэн. Тэгвэл би П.*******гаас байраа нэхэмжилмээр байна. Энэ хүмүүс өгсөн авсан зүйлээ өгч авалцаад хаана гэвэл би Д.*******гаас байраа авмаар байна. Миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.... гэв.
3.Хариуцагч Сүккистар тух ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б. нь П.*******гаас орон сууцыг авах ёстой гэж тайлбарлаад байна. Учир нь орон сууцны эрх нь П.*******д байхгүй. П.*******гаас Б. орон сууцыг шаардах эрхгүй. П.******* болон Б. нарын хороонд ямар ч гэрээ байгуулагдаагүй. Мөн хариуцагч Б. гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэтэл ямар гэрээ байгуулсан бэ гэхээр тэрийгээ зааж өгч чаддаггүй. Тохиролцооны бичигт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот гэрээ байгаа гэх боловч үзлэг хийхэд гэрээ гарч ирээгүй бөгөөд хэрэгт ч байхгүй. Гэтэл байхгүй гэрээг байгаа мэтээр яриад байдаг. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт баталгаа гаргах нь гэх гар бичмэл байдаг. Үүнд ******* ХХК ямар ч байдлаар оролцоогүй. Гэрээнд П.*******, Б. нар гээд гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч Б. ******* ХХК-тай гэрээ байгуулсан юм бол ******* ХХК орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хэзээ, хэдэн төгрөгийг ямар байдлаар өгсөн бэ гэдгийг нотлох ёстой. Гэтэл ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан гэх боловч гэрээний дагуу мөнгө өгсөн гэсэн баримт тогтоогдохгүй байгаа. Харин ******* ХХК-д ирэх ёстой байсан буюу П.*******гийн өгсөн мөнгийг Б. дундаас нь авсан байгаа нь Эрүүгийн хуульд зааснаар завшсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг. Үүнийг цагдаагийн байгуулагд хандъя гэж бодсон боловч одоогийн байдлаар хандаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 38,000,000 төгрөгийг Б. хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэгч нь 38,000,000 төгрөг өгсөн Б.ээс тухайн мөнгийг гаргуулах нь үндэстэй. Манай зүгээс орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна.. гэв.
4.Хариуцагч Б. сөрөг нэхэмжлэлдээ: ...Би ******* ХХК, түүнийг төлөөлж захирал Б.тэй 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 032 тоот зээлийн гэрээг байгуулж орон сууц авсан бөгөөд тус гэрээний эрхийг П.*******д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. П.******* Б. нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тохиролцооны бичиг нэртэй эрх шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1.5-т заасан эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн хэлцэл буюу Б. би тус орон сууц захиалан бариулах гэрээг хийх эрхгүй байсан учир уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Талуудын ярьж байгаагаар би эрх зүйн чадамжгүй этгээд байсан юм байна. Зарж болохгүй зүйлийг зарж мөнгө идсэн эрх зүйн чадамжгүй этгээд гэж өөрийгөө бодож байгаа. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж би П.*******д өгсөн байраа буцааж авмаар байна.. гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гарсан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан бидэнд эрх шилжүүлсэн гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Бид орон сууцыг авах эрхийг шилжүүлж аваагүй учраас тухайн төлсөн төлбөрөө авахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл ******* ХХК болон Б. нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байхыг үгүйсгэхгүй. Байгуулагдсан байлаа гэхэд захиалагчийн хувьд орон сууцын төлбөр төлөх үүргийг гүйцэтгэнэ. Энэ үүрэгтэй холбоотой маргаан гарч ирсэн. Яагаад гэвэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тухайн гэрээний дагуу төлөгдөх төлбөр ******* ХХК-д ирээгүй учир тухайн байрыг П.******* шаардах эрхээ алдсан. Анх Б.т орон сууцыг худалдаж авахаар шилжүүлсэн 38,000,000 төгрөгийг Б.ээс шаардсан. Хариуцагч Б.ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан буюу Б.ээс 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа учраас хариу тайлбар бичгээр гаргаагүй. Хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн эрхээ эдлэхгүйгээр шүүх хуралдаанд оролцож байна.. гэв.
6.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт зааснаар эрх зүйн чадамжгүй гэж үзээд байх шиг байна. Шүүх хуралдаанд орж мэтгэлцээд байгааг нь харахад эрх зүйн чадвар чадамжтай гэж харж байна. Эрх зүйн чадамжгүй гэдгийг нь хэн тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Үнэхээр тохиролцооны бичгийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу П.*******гаас авсан 38,000,000 төгрөгийг өгөх ёстой гэдгээ илэрхийлээд байна гэж үзэж байна. Тийм учраас Б.ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэлгүй... гэв.
7. Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
7.1 Нэхэмжлэгч П.*******, хариуцагч ******* ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 20/49 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ (хх-ийн 06-07 хуудас)
7.2 Нэхэмжлэгч П.******* хариуцагч С. нарын хооронд байгуулсан тохиролцооны бичиг (хх-ийн 26 хуудас)
7.3 Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар албан бичиг (2 хх-ийн 32 хуудас)
8.Хариуцагч С.ээс өгсөн баримтууд
8.1 Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэргийн баримтууд (хх-ийн 40-52 хуудас)
8.2 Тохиролцооны бичиг , ******* ХХК-ийн захирал Ц.эд хүсэлт баталгаа гаргах тухай П.*******, С. нарын хооронд байгуулсан хэлцэл гэх бичиг(1 хх-ийн 170-171 хуудас)
9. Хариуцагч ******* ХХК-иас нотлох баримт ирүүлээгүй байна.
10.Шүүхийн журмаар хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулсан баримтуу
10.1 Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/3916 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуу (1 хх-ийн 70-90 хуудас)
10.2 Монголын нотариатчдын танхимын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 767 дугаар албан бичиг (хх-ийн 91 хуудас)
10.3 Налайх дүүргийн тойргийн нотариатч Х.Маярагүлээс ирүүлсэн албан бичиг (хх-ийн 99 хуудас)
10.4 Нийслэлийн архивын газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/517 дугаартай албан бичиг (хх-ийн 160 хуудас)
10.5 Гэрч Б.гийн мэдүүлэг (хх-ийн 185-187)
10.6 Үзлэгээр баталгаажуулан авсан Тойргийн нотариатч Т.гийн нотариатын бүртгэлийн дэвтэр 126 (хх-ийн 199-204) зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцлах, Б.т холбогдуулан 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч П.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ:...Хариуцагч С. нь Ц.ээс авах авлагандаа ******* ХХК-иас *******д байр авахаар болсон, уг байрны эрхийг надад өгч надаас 38,000,000 төгрөг авсан боловч байр ашиглалтад ороогүй, тул ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч С.ээс 38,000,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж
Хариуцагч С. татгалзлын үндэслэлээ... би ******* ХХК-ийн захирал тэй обьект түрээслэх гэрээ хийж, мөнгө өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түрээслүүлээгүй тул уг асуудлаар Баянгол дүүргийн Цагдаад гомдол гаргах хугацаанд өрөндөө *******ы орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Би нэхэмжлэгч П.*******д орон сууцны эрхийг 38,000,000 төгрөгөөр өгч, бид ийн зөвшөөрлөөр хэлцэл буюу тохиролцооны бичиг хийж Х.Маярагүль нотариат дээр батлуусан, 38,000,000 төгрөгийг ******* ХХК төлөх ёстой...гэж,
Хариуцагч Суккистар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. тайлбартаа... орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна, учир нь П.******* нь уг гэрээний дагуу манай компанид мөнгө төлөөгүй... хэмээн зохигч маргаж байна.
4.Зохигчид 38,000,000 төгрөгийг хэн төлөх эсэхэд маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Тохиролцооны бичиг нэртэй /1 хавтас хэргийн 170 хуудас/-хэлцлийг байгуулж, хэлцлээр *******т байрлах *******ы 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг 38,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 38,000,000 төгрөгийг хариуцагч Б.т бэлнээр болон түүний эхнэрийн дансаар дамжуулан өгсөн гэх тайлбартаа хариуцагч Б. маргахгүй байна.
6.Уг гэрээ хэлцлийг хийх болсон шалтгаан нь хариуцагч Б. нь иргэн Ц.ээс авах мөнгөний авлагын оронд ******* ХХК-иас *******ы 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг авахаар тохиролцож, уг байрны эрхийг нэхэмжлэгч П.*******д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн өгсөн хэмээн тайлбарлаж хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудаст дахь тохиролцооны бичиг, баталгааны бичиг гэх баримтыг гарган мэтгэлцэж байна.
7.Хариуцагч Б. нь иргэн Ц.ээс // түрээсийн гэрээ /1 хавтаст хэргийн 88-90/-ний төлбөр авахаар цагдаад гомдол гаргаж, түүний гомдлын дагуу Баянгол дүүргийн Прокурорын газар 190503258 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад мөнгөнийхөө авлаганд маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-иас авахаар тохиролцож гэрээ байгуулсан гэх боловч Ц.этэй байгуулсан гэх гэрээ нь Хэг стар холдинг ХХК-тай байгуулсан гэрээ байхаас гадна ******* ХХК болон хариуцагч Б. нар *******ы 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг орон сууц худалдах худалдан авах, эсхүл өр төлбөрт шилжүүлэн авах гэрээг байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй, ******* ХХК болон Б. нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт гэрчээр Налайх дүүргийн тойргийн нотариатч Т.гийн туслах Б. мэдүүлэгтээ: .. манайх 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоосон, тухайн өдөр нотариат татан буугдаж байсан тул хуучин бүртгэлийн дэвтэр дээрээ үргэлжлүүлэн бичиж ******* ХХК 3 гэрээ байгуулаад хүмүүс нь яараад байсан учраас бөглөх хэсгийг бөглөөгүй гарын үсэг зураад явсан.... гэж мэдүүлсэн (1 хавтаст хэргийг 185-187), шүүхийн үзлэгээр баталгаажуулан авсан тойргийн нотариатч Т.гийн /126/ бүртгэлийн дэвтэрт ******* ХХК болон Б. нарын гарын үсэг, регистрийн дугаар бичигдсэн боловч ямар эрх зүйн үр дагавартай баримт бичгийг баталгаажуулсан нь тодорхойгүй байх тул гэрчийн мэдүүлэг, нотариатын бүртгэлийн дэвтрээр хариуцагч Б. нь ******* ХХК-тай *******ы 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг орон сууцыг захиалгын гэрээний дагуу авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
8.Хариуцагч Б. нь маргаан бүхий орон сууцыг Ц.ээс авлагадаа авсан учраас /Сүккситар тур ХХК-ийн захирал Ц.эд хүсэлт баталгаа гаргах нь гэх нэртэй/ хэлцлийг нэхэмжлэгч П.*******тай байгуулсан, уг байрны үнийг ******* ХХК хариуцах ёстой хэмээн тайлбарлах боловч Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.гэж зааснаас үзвэл П.******* Б. нарын хэлцлээс урган гарах эрх зүйн үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцлийг бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хооронд байгуулсан орон сууцны эрхийг шилжүүлэн өгөх хэлцлийг гуравдагч этгээд болох ******* ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн байх, эсхүл хариуцагч Б. уг орон сууцыг нэхэмжлэгч П.*******д шилжүүлэн өгөх бүрэн эрхтэй гэдгийг нотлох үүрэгтэй ба татгалзалдаа ...иргэн Ц.ээс мөнгөний авлагатай... гэж тайлбарласан атлаа уг өр авлагын асуудлаа бие даасан тусдаа хуулийн этгээд болох ******* ХХК төлөх ёстой хэмээн холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
9.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ХХК-тай 2020 оны 09 сарын 29-ний өдөр *******ы 1 давхрын А1 тоот 36,82 м.кв байрыг 47,866,000 төгрөгөөр захиалан бариулахаар Орон сууц захиалан бариулах гэрээгээр уг байрыг Б.ээс шилжүүлэн авсан гэж зөвшөөрч байгаа боловч уг гэрээнд байрны үнэ зөрүүтэй, хариуцагч Б. ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ /Ц.ээс хохиролд тооцож байр өгөхөөр тохирч байгуулсан гэрээ/-ний захиалагчийн эрхийг нэхэмжлэгч П.*******д 38,000,000 төгрөгөөр худалдсан /шилжүүлсэн/ гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
10.Шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын салбар архиваас ирүүлсэн нотлох баримт /гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг/-д Ц. болон Б. нарын хооронд хохирлоо орон сууц захиалгын гэрээгээр тооцсон тухай, ХХК болон Б. нарын хооронд тухайн орон сууцтай холбоотой гэрээ байгуулагдсан баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч П.******* болон ХХК-ийн хооронд хийгдсэн захиалгын гэрээнд Б. захиалагчийн эрхийг П.*******д шилжүүлэн өгсөн, Б.т 38,000,000 төгрөгийг шилжүүлснээр ХХК-тай захиалгын үнийг тооцох тухай талууд тохиролцоогүй байна.
11.Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу *******ы 1 давхрын А1 тоот 36,82 м.кв орон сууцыг хариуцагч Б. нэхэмжлэгч П.******* шилжүүлэн өгөхдөө зохих этгээд болох ******* ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцсон гэдгээ, ХХК-с орон сууцыг шаардах захиалагчийн эрхтэй байсан гэдгээ, тухайн орон сууцыг Ц.ийн өр төлбөрт шилжүүлэн авсан гэдгээ баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. хүчин төгөлдөр бус хэлцлийг үндсэн дээр 38,000,000 төгрөгийг шилжүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагч Б.ээс 38,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй.
12.Монголын нотариатчдын танхим болон Нийслэлийн тойргийн нотариатч М.Маярагүлээс ирүүлсэн албан бичиг /1 хавтаст хэргийн 99 хуудас/, Т.гийн бүртгэлийн дэвтэр /1 хавтас хэргийн 201-203 хуудас/ нарын гэрчилсэн дэвтэр зэргээс ******* ХХК болон иргэн Б. нарын хооронд тухайн орон сууцыг захиалан бариулах болон өр төлбөрт шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
13.Нэхэмжлэгч П.******* нь ******* ХХК-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, гэрээ цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, П.******* манай орон сууцны үнийг төлөөгүй, ... уг орон сууц одоо өөр хүний өмч болсон...манай компани хариуцагч Б.тэй орон сууц захиалгын болон өр төлбөр шилжүүлэн өгөх гэрээ байгуулагдаагүй... хэмээн тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд.
14.Хариуцагч Б. нь нэхэмжлэгч П.*******д холбогдуулан ...П.*******тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тохиролцооны бичиг гэх нэртэй эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл буюу Б.ийг тус орон сууц захиалан бариулах гэрээг хийх эрхгүй хэмээн үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
15.Нэхэмжлэгч П.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар, нотлох баримт гаргахгүй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.
16.Иргэний хуулийн 15 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанр хүрснээр буюу 18 наснаас бий болно, мөн хуулийн 18 дугаар зүйлд Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд гэж хэн байх талаар хуульчилсан байна.
17.Хариуцагч Б.ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хэн аль нь иргэний эрх зүйн чадамжгүй гэх баримт тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
18. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 70200 төгрөг, хариуцагч Б.ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.ийн сөрөг шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 38,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
2. Хариуцагч Сүккистар тур ХХК 2020 оны 09 сарын 29 өдрийн 20/49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах тухай П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар хариуцагч Б.ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 70,200 төгрөг, хариуцагч Б.ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА