Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/00575

 

 

 

 

 

 

                                2024       01          24

                   101/ШШ2024/00575

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Туг овогт Бандийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот хаягт оршин суух Түнтэгийн /рд:/-т холбогдох

16,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “Лове Лаят Лэнд” ХХК-ийн захирал Т.тай М/06 дугаар бүхий “Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний барьцаа төлбөр болгож 30,000,000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны тоот данс руу хийхээр харилцан тохиролцож байгуулсан. Барьцааны мөнгийг гэрээнд заасан данс руу өөрийн ээж болох Дашдондовын гийн данснаас 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. Гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 30,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардахад Б.******* миний хаан банкны тоот данс руу

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг,

2021  оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөгийг Т. нь өөрийн Хаан банкны тоот дансаар хийсэн.

Түрээсийн гэрээний барьцаа болох 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 16,700,000 төгрөгийг өгөхийг Т.-аас шаардахад “төлнө” гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөөгүй байгаа нь Б.******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд Т.аас ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээний барьцаа төлбөрийн үлдэгдэл болох 16,700,000 (Арван зургаан сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь 2019.1.8-нд компанийн захирал тай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан. Барьцааны зүйлийг гэрээнд заасан данс уруу шилжүүлсэн. Улмаар барьцааны зүйлийг гаргуулахаар шаардахад хариуцагч нь өөрийн данснаас нийт 13,300,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 16,700,000 төгрөгийг шаардахад удаа дараа төлнө гэдэг. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үлдэх 16,700,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээнд заасан данс уруу шилжүүлсэн бөгөөд өмнө нь тодорхойгүй байсан данс эзэмшигчийн мэдээлэл хэрэгт авагдсан.

1б. Нэгэнт гэрээний үүргийн маргаан гэдгийг нэхэмжлэл дээр тодорхой тусгасан байдаг. Хариуцагч нь түрээсийн гэрээний барьцаанд 30 сая төгрөг авсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Нийтэд илэрхий баримт болох компанийн лавлагаанд гэх нэр байхгүй. Улмаар хариуцагч нь компанийн тамга тэмдэг ашиглаж мөнгө авсан байна. Улмаар хариуцагч нь хуралд ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна. Бодит үнэн нь нотлох баримтад тулгуурлах ёстой бөгөөд зохигчид мөнгө авч өгсөн нь тогтоогдож байна. Түрээсийн гэрээ байна гэвэл барьцааг буцаах ёстой, гэрээ байхгүй гэвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна.

1в. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нь тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Нийтэд илэрхий үйл баримтаар хариуцагч нь компанийн эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна. Харин гэрээг ашиглаж мөнгө авсан байна. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Учир нь эзэмшилдээ аваагүй тул хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02861 дүгээр захирамж /хх4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00714 дүгээр шийдвэр /хх5/, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М/06 дугаар түрээсийн гэрээ /хх6-7/, Хаан банк дахь Д.гийн дансны хуулга /хх8/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх9-15/, төрөл садны лавлагаа /хх32/, Д.гийн гаргасан тодорхойлолт /хх33/-г нотлох баримтаар ирүүлсэн.

2а. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Хаан банкнаас холбогдох дансны лавлагааг гаргуулсан /хх90/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 16,700,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.******* нь барьцааны зүйлийн үлдэх хэсэгт 16,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Г. нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсан. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

4.         Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. /хх6-7/

Түрээсийн гэрээнд хуулийн этгээдийг төлөөлж хариуцагч Г. гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан байна. Гэвч нийтэд илэрхий үйл баримт болох opendata.burtgel.gov.mn-с үзэхэд хариуцагч нь тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байна.

Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Түүнчлэн тухайн гэрээнд хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй эсэхийг шалгах боломж болон шаардлага байхгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан гэж ойлгожээ.

 

5.         Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх боловч гэрээний 2.6-д заасан Хаан банк дахь 5 тоот дансанд гэрээний 3.1-д заасан барьцаа болон 30,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь Хаан банк дахь Д.гийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх8/

Ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч болох Д.гийн гараар бичиж шүүхэд ирүүлсэн баримт болон нэхэмжлэгчийн эх болох талаарх лавлагаагаар тогтоогдсон. /хх33, 32/

Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу барьцааны зүйл байршуулах үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

6.         Хариуцагч нь 9 удаагийн гүйлгээгээр нийт 13,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх8-15/

Хаан банк дахь барьцааны мөнгийг хүлээн авсан 5 тоот дансыг Т.Цэрэнминжин, харин барьцааны мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг буцаан шилжүүлсэн тоот дансыг хариуцагч Т. эзэмшдэг болох нь “Хаан банк” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29/6 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх90/

 

7.         Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хэдийгээр хүчин төгөлдөр бус байх боловч гэрээг хариуцагч Т. байгуулж, мөнгөн хөрөнгийг хүлээн авах дансыг өөрөө тодорхойлж, 30,000,000 төгрөг хүлээн авсан. Цаашлаад барьцааны зарим хэсгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдэх хэсэгт хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

8.         Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Т.аас 16,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД