Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/01410

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/01410

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01530

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, ** дүгээр байр, *** тоотод оршин суугаа, Б*** овогт Б*** Н*** /утас ***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-р хороолол, **** хотхон, ** байр, *** тоотод оршин суугаа, А*** адуу овогт М*** А*** /утас ***/-т холбогдох,

 

“Гэрээний үүрэг болон алданги нийт 58,950,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д***,

Хариуцагч М.А*** /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч М.А*** т холбогдуулан 58,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.А*** нь Тесо компанид борлуулагч хийдэг байхдаа барааны өрөнд орчихлоо тус болооч гэсээр байгаад 2021 оны 09 сарын 17-ны өдөр 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0,1 хувиар тооцохоор тохирч зээлж авсан. Мөнгийг тухайн өдрөө би өөрийн данснаас М.А*** данс руу шилжүүлсэн.

Зээлийг сар бүр 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоны дагуу М.А*** нь үндэслэн зээлээс 27,000,000 төгрөг, 5 сарын хүүнд 7,050,000 төгрөгийг төлөөд одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.

Мөн М.А*** нь 2022 оны 06 дугаар сард миний контейнерыг өөрийн компанид өөрийнхөө өмч гэж ойлгуулаад өрөндөө тооцуулаад өгчихсөн байсан. Тухайн үед цагдаа шүүхэд хандах гэхэд би худалдаад авчихъя, тус болооч гэсээр байгаад 2 контейнерыг маань 27,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Контейнерын төлбөрт цувуулж увуулан 22,500,000 төгрөг төлсөн. Одоо 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

М.А*** гуйгаад байхаар нь байр авах гэж байсан мөнгөө итгээд зээлүүлсэн. Асуудлаа эвийн журмаар шийдүүлэхээр эвлэрүүлэн зуучлалд хүртэл хандсан боловч М.А*** ирж уулзаагүй. Зээл болон контейнерын мөнгөө нэхэхээр элдэв шалтаг хэлээд хойшлуулаад үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд М.А*** ас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 6,300,000 төгрөг, алданги 18,150,000 төгрөг болон контейнерын үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 58,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч М.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 2021 оны 10 сард Б.Н*** аас 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0,1 хувиар тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулсан. 2022 оны 03 дугаар сар хүртэл гэрээний дагуу төлбөрөө бүрэн хийсэн. Үүнээс хойш сард 1 сая төгрөгөөс 3 сая төгрөг хүртэл төлөлтийг дансаар төлдөг байсан. Миний бие үндсэн зээл 30,000,000 төгрөг, контейнерын төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин хүү болон алданги төлөх боломжгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, 1065 дугаар зээлийн гэрээ, Голомт банкны төлбөрийн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч М.А*** ас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 30,000,000 төгрөг, хүү 6,300,000 төгрөг, алданги 18,150,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний дагуу контейнерын үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 58,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*** нэхэмжлэлийн үндэслэлээ:”... хариуцагч нь 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд үндсэн зээлээс 30,000,000 төгрөг төлөөгүй, мөн гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 6,300,000 төгрөг, гэрээний дагуу 0,1 хувийн алданги төлөхөөр тохирсон тул гэрээний дагуу шаардлага гаргасан. Мөн контейнер худалдан авсан бөгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд нийт 58,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна. 

 

3. Хариуцагч М.А*** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, контейнерын үлдэгдэл үнэ 4,500,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг төлөх боломжгүй, өмнө нь хангалттай хүү өгч байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, татгалзсан болно. 

 

4. Хэрэгт авагдсан 2021 оны 09 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч М.А*** нь нэхэмжлэгч Б.Н*** аас 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр, төлбөрийг 2021 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн сар бүрийн 17-ны өдрийн дотор үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, сарын хүүгийн хамт төлөхөөр тохирчээ. /хх-ийн 3 дугаар хуудас/

 

Талууд энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Н*** нь 57,000,000 төгрөгийг 2021 оны 09 сарын 17-ны өдөр М.А*** д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4-т: “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Н*** нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч М.А*** нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрөөс 27,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар хүлээн зөвшөөрч тайлбарладаг бөгөөд талууд энэ талаар маргаангүй болно.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч М.А*** 2022 оны 05 дугаар сарыг дуустал зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан, сар бүрийн үндсэн төлбөрөөс хассан дүнгээс тооцож хүүг бодсон,  хүүг 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 7 сарын хугацаагаар тооцоход 6,300,000 төгрөг болж байгаа гэсэн тайлбар гаргасан бөгөөд хүү тооцооллын талаар хариуцагч маргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч харин хүү 6,300,000 төгрөг, алданги 18,150,000 төгрөгийг тус тус төлөхгүй гэж маргаж байгаа бөгөөд татгалзаж буй үндэслэлээ төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй байгаа, мөн өмнө нь хүүнд удаа дараа мөнгө төлж байсан гэж тайлбарлаж байна. 

 

Хариуцагч нь зээлийн хүүнд хэзээ хэдэн төгрөг өгсөн талаар тодорхой тайлбар гаргаагүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч нь алданги 18,150,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.7-д: “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө” гэж заасан байна.

 

Гэрээний хугацаа 2022 оны 09 сарын 17-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд  хариуцагч тал гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3-д: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус хуульчилсан байгаа бөгөөд гэрээндээ төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон нь дээрх хуульд заасантай нийцсэн байна гэж үзнэ.

 

Иймд зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, түүний хүү 6,300,000 төгрөг, нийт 36,300,000 төгрөгийг гэрээний дагуу хариуцагч М.А*** нь нэхэмжлэгч Б.Н*** ад төлөх үүрэгтэй байна.

 

Мөн гэрээнд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож шаардаж байгаа нь дээрх хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

 8. Зохигчид нь 2022 оны 06 дугаар сард 2 ш контейнерыг нийт 27,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохирсон бөгөөд тухайн гэрээний зүйлийн үнэд 22,500,000 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэх  4,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарлаж байна.

 

Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь энэхүү 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг болно. 

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү гэрээний дагуу хариуцагч М.А*** нь төлөөгүй үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.А*** ас зээлийн гэрээний дагуу 54,450,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний дагуу 4,500,000 төгрөг, нийт 58,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А*** ас 452,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.А*** ас нийт 58,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*** ад олгосугай.

 

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д тус тус çààñíыг баримтлан íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä төлсөн 452,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А*** ас 452,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*** ад îëãîñóãàé.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ОЮУНЦЭЦЭГ