Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/05593

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 14

101/ШШ2023/05593

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,386,254 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, ******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2022-11/12 дугаар Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /, сум, 1, 2, 8 дугаар баг/-ын трасст орсон замын тоноглол буюу хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулсан. Энэ гэрээгээр тохиролцсон ажлыг нэхэмжлэгч нь бүрэн хийж гүйцэтгэж дуусгаад хариуцагч тал ажлыг хүлээн авсан. Уг гэрээт ажлын хөлсийг тус гэрээний 1.2-д 86,853,000 төгрөг гэж харилцан тохиролцсон боловч хариуцагч нь 76,830,300 төгрөгт багтаан хийж өгөхийг хүссэн тул нэхэмжлэгч бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодолцож гэрээт ажлыг нь 76,830,300 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр зөвшөөрсөн юм. Талууд нь гэрээнд 86,853,000 төгрөг гэснийг 76,830,300 төгрөг болгож өөрчлөөгүй гэрээт ажлыг хийж дуусгасан болно. Хэдийгээр гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүй ч амаар 76,830,300 төгрөг байхаар тохиролцсон тул уг үнийн дүнгээр гэрээний үнийг тодорхойлж талуудын хооронд төлбөр тооцоог хийж ирсэн. Хариуцагч нь гэрээт ажлын хөлс болох 76,830,300 төгрөгөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаанд 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал Д.*******ын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч талд төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул талууд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 67,830,300 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч Тооцооны үлдэгдлийн баталгаа-г бичгээр үйлдэж баталгаажуулан, 2 талаасаа гарын үсэг зурсан. Дээрх Тооцооны үлдэгддийн баталгаа-гаар үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсны дараа хариуцагч ******* ХХК нь 3,100,000 төгрөгийг (2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,100,000 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал Д.*******ын Хаан банкны ******* тоот дансанд) нэхэмжлэгч талд төлсөн ба 2022-11/12 тоот гэрээний төлөх ёстой үлдэгдэл төлбөр нь 64,730,300 төгрөг болсон.

Хариуцагч нь гэрээт ажлыг хийлгүүлсэн атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул нэхэмжлэгчээс амаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьсны үр дүнд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр талууд Төлбөр барагдуулах тухай гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээний 1.1 болон 1.2 дахь хэсэгт төлбөрийн үлдэгдэл 64,730,300 төгрөг байгааг тодорхойлж, харин гэрээний 2.1 болон 2.2 дахь хэсэгт үлдэгдэл 64,730,300 төгрөгийг ямар хугацаанд хэрхэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурцгаасан. Ингээд тус Төлбөр барагдуулах тухай гэрээ-ний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал Д.*******ын Хаан банкны ******* тоот дансанд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Гэвч үүнээс хойш хариуцагч нь Төлбөр барагдуулах тухай гэрээ-ний 2.2 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй буюу гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 29,730,300 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байгаа тул шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлээ гаргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх 2022-11/12 тоот гэрээт ажлаас гадна амаар нэмэлт ", сум, 14 дүгээр баг Компортын 4 замын уулзварыг термопластикаар будах ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Энэхүү нэмэлт ажлын талаар талууд нь бичгээр гэрээ байгуулаагүй буюу амаар харилцан тохиролцож хийсэн. Уг нэмэлт ажлын нийт төлөх ёстой төлбөр нь 15,210,000 төгрөг бөгөөд үүнийг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлөхгүй хохироосоор ирсэн. Тиймээс талуудын хооронд байгуулсан 2022-11/12 тоот гэрээт ажлын хөлснөөс гадна амаар тохиролцож хийсэн нэмэлт ажлын хөлс 15,210,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2022-11/12 дугаар гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл 29,730,300 төгрөг, амаар тохиролцон хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөр 15,210,000 төгрөг, нийт 44,940,300 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид төлөөгүй хохироосоор байна. Талууд нь 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ-г бичгээр байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч нь энэ гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг үүснэ гэж тохиролцсон болно. Тиймээс уг тохиролцооны дагуу 29,730,300 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй хоног тутамд тооцож алданги төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байгаа тул 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргаж байгаа 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 30 хоногт төлөх алданги (29,730,300 төгрөгийн 0,05 хувь нь 14,865.15 төгрөг бөгөөд 14,865.15 х 30 хоног = 445,954.5 төгрөг) 445,954.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Тиймээс хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2022-11/12 дугаар гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл 29,730,300 төгрөг, амаар тохиролцон хийж гүйцэтгэсэн нэ.мэлт ажлын төлбөр 15,210,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах тухай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу алдангид 445,954.5 төгрөг, нийт 45,386,254 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"*******" ХХК нь ХХК-д холбогдуулан 45,386,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргасан байна. "*******" ХХК-иас "" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Уг гэрээт ажил нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээний ажлыг төсөвт тусгагдсан тоо хэмжээ тарифаар гүйцэтгэхээр тохиролцсон билээ. *******" компаний үнийн санал бүхий гэрээний драфтыг "" ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан зөвшөөрөөгүй ба гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулаагүй болно. ******* ХХК захирал Д.******* тендерийн төсвөөр буюу 26,743,842 төгрөгөөр хүлээн зөвшөөрч тохиролцон ажлаа эхэлсэн. Тухайн ажилд "" ХХК-иас ажлын төлбөрт дараах төлбөрүүдийг шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 09-ний 9,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны 1,100,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны 2,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 24-ний 35,000,000 төгрөг, нийт 47,100,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн байдаг. Уг ажлын хэвтээ тэмдэглэгээ тендерийн төсөв дээр 26,743,842 төгрөг байхад үүнээс илүү өндөр үнээр хийсэн. *******" ХХК нь манай компанид нэг ч төгрөгийн НӨАТ-ын баримт одоо хүртэл шивж өгөөгүй. Тус ажлын хэвтээ тэмдэглэгээний ажил хүлээлгэж өгсөнөөс хойш баталгаат хугацаанаасаа өмнө будаг нь арилсан. Нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, гүйцэтгүүлээгүй тул нэмэлт ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд "" ХХК-иас 45,386,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХХК, Уулс Алсын Зам ХХК хооронд байгуулсан гэх Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэх ажил үүргийг зөвхөн Зам Тээврийн Хөгжлийн Яамны тусгай зөвшөөрөлтэй авто замын аж ахуйн нэгж хийж гүйцэтгэх эрхтэй. Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж, Зөвшөөрлийн тухай хууль-ийн 5.2-т тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаанд уг гэрээгээр хийгдэх ажил хамаардаг, үүнд авто замын байгууламжийг барих, арчлах, засварлах хамаарна гэж тус тус заажээ.

Мөн Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайдын А/177 тушаал Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих шаардлагад талбайн тохижилт, тэмдэг тэмдэглэгээний ажил ангилалаар тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа юм. Зам тээврийн хөгжлийн яамны цахим мэдээллийн санд байдаг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар "Авто замын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн жагсаалтад ******* ХХК байхгүй байна. Мөн Авто замын тусгай зөвшөөрлийн хүсэлт, бүртгэлийг хүлээн авч бүртгэл хөтөлдөг Авто замчдын холбооны лавлагаа мэдээллээр ******* ХХК нь авто замын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл өмнө нь авч байгаагүй, одоо ч тусгай зөвшөөрөлгүй байна. ******* ХХК нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 зүйлийн 1.1-т заасан зөвшөөрлийн эрхгүй, 1.3-т заасан зөвшөөрөл эзэмшигч этгээд биш байна. ******* ХХК нь авто замын тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа хийх эрхтэй мэтээр ойлгуулж, хуурч мэхэлж чанар стандарт хангаагүй ажил хийж хохироосонд гомдолтой байна. Авто замын тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах эрхгүй ******* ХХК нь манай компанитай авто замын тэмдэг тэмдэглэгээ хийх гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй юм.

Иймд ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХХК, Уулс Алсын Зам ХХК хооронд байгуулсан гэх Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Улс алсын зам ХХК нь өөрийн эрхлэх боломжгүй, чадамжгүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажилгааг эрхэлж манай компанийг хохироосон тул гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ХХК нь Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Манай компани уг ажилд ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцож зөвхөн замын цагаан шугам тэмдэглэгээ тавих ажлыг гүйцэтгэсэн. Уг замын ажлыг гүйцэтгэхээр оролцож байгаа ерөнхий гүйцэтгэгчид тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Манай компани уг замын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр оролцоогүй тул тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, замын шугам цагаан тэмдэглэгээ тавих ажлыг гүйцэтгүүлээд уг ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн атлаа одоо талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон төлбөр барагдуулах хэлцэл, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчингүйд тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанид урьдчилгаа төлбөр шилжүүлж гэрээ болон төлбөр төлөх үүргийн харилцааг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХХК, Уулс Алсын Зам ХХК хооронд байгуулсан гэх Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ, нэхэмжлэх, дансны хуулга, фото зураг,

5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Монголын авто замчдын холбооны албан бичиг, автозамын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр шилжүүлсэн баримт, Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичиг,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,386,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь , сум 1, 2, 8 дугаар багт байрлах автозамын ажлын хэвтээ тэмдэглэгээ буюу 2,227 м.кв цагаан шугам /термопластикаар будах/ ажлыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх, ******* ХХК нь 86,853,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Уг бичгийн гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг талууд гэрээ байгуулснаас хойш бууруулж, 76,830,300 төгрөгөөр дээрх ажлыг гүйцэтгэхээр талууд амаар тохирсон болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч ******* ХХК нь , сум 1, 2, 8 дугаар багт байрлах автозамын ажлын хэвтээ тэмдэглэгээ буюу 2,227 м.кв цагаан шугам /термопластикаар будах/ ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь дараах нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Нэхэмжлэгчээс гаргасан ...гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээд ******* ХХК-ийн захирал Д.*******т хүлээлгэн өгсөн. Ажлыг бүрэн гүйцэтгэсэн боловч ажлын хөлсийг өгөхгүй байсан тул тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээг тус тус үйлдсэн гэж,

Хариуцагчаас гаргасан ...Манай компани уг замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр тендерт шалгарч уг автозамын ажлыг гүйцэтгэсэн. Замын цагаан зураас будах ажлыг ******* ХХК-иар гүйцэтгүүлсэн. Улсын комисст замын ажлаа 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай компаний хүлээлгэн өгсөн тус тус тайлбарласан.

 

4.2 ******* ХХК-ийн захирал Д.*******, ******* ХХК-ийн нягтлан бодогч А.******* нар тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг үйлдэж, ******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 67,830,300 төгрөг байгаа болохыг баталгаажуулж, тус бүр компанийн тамга, санхүүгийн тэмдгийг дарсан байна. /хх-10/

Уг тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэх үед ******* ХХК-иас ажлын хөлсөнд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн байсан болох нь талуудын хэн алины тайлбар, талуудаас гаргасан дансны хуулгын баримтаар тогтоогдсон. /хх-16, 74/

 

4.3 Талууд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр , сум 1, 2, 8 дугаар багт байрлах автозамын ажлын хэвтээ тэмдэглэгээ буюу 2,227 м.кв цагаан шугам /термопластикаар будах/ ажлыг бүрэн хийж дуусгасан ба гэрээт ажлын хөлсний үлдэгдэл тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэнээс хойш 64,730,300 төгрөг байгаа болохыг баталгаажуулсан байна.

Уг гэрээгээр ажлын хөлсний хөлсний үлдэгдэл 64,730,300 төгрөгийг ******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,730,300 төгрөгийг тус тус төлөхөөр харилцсан тохиролцжээ.

Үүний дагуу 35,000,000 төгрөгийг ******* ХХК нь ******* ХХК нь шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, талуудаас гаргасан дансны хуулгын баримтаар тус тус тогтоогдсон. /хх-16, 74/

 

4.4 Дээрх баримтуудаар гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дагуу ******* ХХК-иас ажлын хөлсөөс зарим хэсгийг төлж ирсэн, үлдэх ажлын хөлсийг төлөх талаар хугацаа тохирч баримт үйлдсэн, төлбөр барагдуулах гэрээгээр ажлыг бүрэн хийж дуусгасан болохыг талууд тодорхой тусгаж баталгаажуулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл буюу төлбөр барагдуулах гэрээгээр 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,730,300 төгрөгийг төлөх байсан боловч төлөөгүй тул уг мөнгөн хөрөнгийг алдангийн хамт гаргуулна гэж шаардсан.

 

5.1 Хариуцагч нь уг ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байх ба татгалзлын үндэслэлээ ...гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, замын цагаан шугам нь арилсан, тендерийн төсөв 26,743,842 төгрөгөөр цагаан шугам будах байтал уг төсвөөс хэт өндөр үнээр гүйцэтгэсэн. Тендерийн төсвөөс илүү ажлын хөлсийг буюу нийт 47,100,000 төгрөгийг төлсөн тул дахин төлбөр төлөхгүй. Манай компанид НӨАТ-ын баримт шивж өгөөгүй гэж тайлбарласан.

 

5.1а Хариуцагч ******* ХХК нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...автозамын ажлын манай компани улсын комисст 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн. Автозамын цагаан шугам будах ажлыг ******* ХХК-иас өөр компаниар гүйцэтгүүлээгүй гэж тайлбарласан. Үүнээс дүгнэхэд автозамын цагаан шугам будах ажлыг ******* ХХК-иар гүйцэтгүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх ба уг ажлыг бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд замын ажлыг улсын комисс хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн талууд төлбөр барагдуулах гэрээнд ажлыг хийж дуусгасан гэж тодорхой тусгасан байх ба ******* ХХК, ******* ХХК нарын хооронд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчаас гаргасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

5.1б Хариуцагч ******* ХХК-иас ажлын үр дүн нь доголдолтой буюу замын будсан цагаан зураас нь арилсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нөгөө талаар, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дахь хэсэгт гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажилдаа 3 жилийн баталгаа гаргаж, энэхүү хугацаанд арилсан тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлахаар тохиролцсон байна. ******* ХХК нь авто замын цагаан зураас арилсан тохиолдолд баталгаат хугацааны дотор дахин гүйцэтгүүлэхээр ******* ХХК-д шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.

 

5.1в Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус зааснаар талуудын гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гол нөхцөл болох ажлын хөлсийг 76,830,300 төгрөгөөр тохиролцож байгуулсан байна. Иймд хариуцагчаас тендерийн төсвөөр 26,743,842 төгрөгөөр цагаан шугам будах байтал илүү үнээр ажлыг гүйцэтгэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

5.1г Хариуцагчаас ажлын хөлсөнд төлсөн байгаа нийт 47,100,000 төгрөгт НӨАТ-ын баримтыг шивж өгөөгүй тул үлдэх ажлын хөлсийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс ...ажлын хөлсийг бүрэн аваагүй, цувуулж авч байгаа тул НӨАТ-ын баримтыг шивж гаргах боломжгүй байсан. НӨАТ-ын баримтыг 1 удаа шивж гаргах ёстой ба цувуулж төлөх бүрт гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.2 Иймд хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 29,730,300 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй байх тул төлбөр барагдуулах гэрээний 3.1-т зааснаар хугацаандаа төлөөгүй алданги 445,954 төгрөг, нийт 30,176,254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ", сум, 14 дүгээр баг Компортын 4 замын уулзварыг термопластикаар будах нэмэлт ажлыг 15,210,000 төгрөгөөр гүйцэтгэхээр хариуцагч ******* ХХК-тай амаар тохиролцсон. Уг ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба уг нэмэлт ажлын хөлсийг төлөөгүй гэж шаардсан.

 

6.1 Хариуцагчаас ...бидний хооронд ямар ч нэмэлт ажил гүйцэтгэх тохиролцоо байгаагүй. Компортын 4 замын уулзварыг будах ажлыг ******* ХХК-иар гүйцэтгүүлээгүй гэж маргасан.

 

6.2 Нэхэмжлэгч нь дээр дурдсан нэмэлт ажлыг гүйцэтгэсэн болох нь хэргийн 12 дугаар талд авагдсан нэхэмжлэх-ийн баримт, гэрч Ч.*******ийн мэдүүлгээр тус тус тогтоогдоно гэж тайлбарласан.

 

6.2а Хэргийн 12 дугаар талд авагдсан нэхэмжлэх-ийн баримтаас үзэхэд ******* ХХК-ийн үйлдсэн баримт байх ба уг баримтад ******* ХХК-ийн ажилтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй байна.

Хариуцагчаас нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй гэж маргаж байгаа тохиолдолд уг нэмэлт ажлыг гүйцэтгэсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлох үүрэгтэй.

 

6.2б Гэрч Ч.*******ээс ...манай компани ******* ХХК-ийн захиалгаар 15,210,000 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсонгүй.

 

6.3 Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн захиалгаар ", сум, 14 дүгээр баг Компортын 4 замын уулзварыг термопластикаар будах нэмэлт ажлыг 15,210,000 төгрөгөөр гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлээс энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Хариуцагч ******* ХХК нь талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажил гүйцэтгэхээр гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...замын цагаан шугам будах ажлыг энэ талаар тусгай зөвшөөрөлтэй этгээд гүйцэтгэхээр Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5.2-т авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйлчилгээнд Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Авто замын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын жагсаалтад ******* ХХК бүртгэгдээгүй байна. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй атлаа манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус ба уг гэрээг үндэслэн байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа хүчин төгөлдөр бус болно гэж тайлбарласан.

 

7.1 Хариуцагч ******* ХХК нь шүүх хуралдаанд ...манай компани , сум 1, 2, 8 дугаар багт байрлах автозамын ажлыг бүхэлд нь гүйцэтгэхээр-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт шалгарсан. Уг ажлын хүрээнд замын цагаан шугам будах ажлыг ******* ХХК-иар гүйцэтгүүлэхээр уг компанийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, 347.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс ...******* ХХК-ийн авто замын ажилд манай компаний туслан гүйцэтгэгчээр оролцсон, замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл нь тендерт шалгарч замын ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг авч буй Ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-д хамааралтай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ХХК нь замын цагаан шугам будах ажлыг гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчээр энэ талаар тусгай зөвшөөрөлгүй ******* ХХК-ийг өөрөө сонгон гүйцэтгүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй.

 

7.2 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж заасан нь авто замын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний харилцаанд хамааралгүй байна.

Иймд хариуцагчаас гаргасан талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг гэрээг үндэслэн байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

7.3 Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-иас гаргасан ******* ХХК-иар замын цагаан шугам будах ажлыг гүйцэтгүүлэхэд төлсөн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,210,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч ******* ХХК-иас гаргасан талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажил гүйцэтгэхээр гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэл/сөрөг/ хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 385,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 30,176,254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 385,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ