Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/04111

 

 

 

 

 

 

 

 

2023 12 19

181/ШШ2023/04111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Н овогт Цгийн Х /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.....хаягт оршин байрлах, Н,

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух Х овогт Мын Э /РД:.../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү дугаартай С... тоот хаягт байрлах 86 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Эийг хууль бус өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөгчөөр Ц.Хг тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жайнагүл,

Хариуцагч М.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од,

Гэрч Б.Туул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч Н, М.Э нарт холбогдуулан Улсын бүртгэлийн Ү дугаартай С... тоот хаягт байрлах 86 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Эийг хууль бус өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөгчөөр Ц.Хг тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нт даалгах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Ц.Х миний бие Пирамид орд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компаний барьсан орон сууцнаас байр авахаар 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 03, 04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр байр захиалсан иргэн Б.Туул /РД:УХ66061406/-аас байрны төлбөрт гэрчилгээний 000171728 дугаартай, Улсын бүртгэлийн Ү дугаартай, СБД-ийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг бартердаж авахаар харилцан тохиролцсон. Орон сууцыг худалдан авах үнэ нь 142,218,000 /нэг зуун дөчин хоёр сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг юм.

Гэтэл энэ цаг хугацаанд миний аав Г.Цгоос өөрийн найз М.Эт ямар нэгэн төлбөр тооцоонд бус, зарах, бэлэглэх зорилгогүйгээр түүний гуйлтаар туслах гэж дээрх 3 өрөө байрыг иргэн Б.Туулын өмчлөлөөс шууд М.Эийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн юм.

Өөрөөр хэлбэл СБД-ийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны жинхэнэ, шудрага өмчлөгч нь Цгийн Х би бөгөөд уг 3 өрөө байр нь өнөөдрийг хүртэл миний эзэмшил ашиглалтанд байгаа билээ.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 181/ШШ2019/02429 дугаартай захиарамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК нь 1.195.621.533 төгрөг төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Чингис хаан холдинг ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож тус шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, СБД-ийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн байна.

Ц.Хгийн худалдан авсан Улсын бүртгэлийн Ү дугаартай, СБД-ийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ц.Хгийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Иймд, Гэрчилгээний 000171728 дугаартай, Улсын бүртгэлийн Ү дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Эийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, өмчлөгчөөр Ц.Хг тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нт даалгаж өгнө гэжээ.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2429 дүгээр захирамжаар Чингис хаан холдинг ББСБ ХХК-аас 1.135.995.226 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож, Чингис хаан холдинг ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 дугаар хороолол, 8а-44 тоот 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй бөгөөд төлбөр авагч ХХБанкнаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасаны дагуу хөндлөнгийн шинжээчээр Виинэр Вэй ХХК-ийг томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход Сүхбаатар дүүргийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг 205.000.000 төгрөгөөр үнэлсэн.

СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг 2021,08,06-нд анхны АДХ-нд үнэлсэн үнийн 70 хувь болох 143,500,000 төгрөгөөр, 2021.08,06-нд анхны АДХ-нд оруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн

Ингээд Албадан дуудлага худалдаа болохын өмнө СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг СБДИХАШШ-н 2021.07.30-ны өдрийн 8531-р захирамж, мөн шүүхийн 2021.08.05-ны өдрийн 8780-р захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /Төлбөр төлөгчөөс тус газарт холбогдуулан гаргасан үнэлгээтэй холбогдуулсан иргэний хэрэгт/

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.22-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрээр СБД-ийн 3-р хорооны 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 56 дугаар магадлалаар СБДИХАШШ-ийн 2021.10.20-ны өдрийн 1914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

НИХДЗШШ-ийн 2022.01.14-ны өдрийн 111 дүгээр магадлалаар СБДИХАШШ-ийн 2021.11.22-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

Уулсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.04-ний өдрийн 245 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2234 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.14-ны өдрийн 111 дүгээр магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж анхны Албадан дуудлага худалдаанд 2022.03.29-ний 4/24, 2022 оны 03 дугаар сарын 4/25 дугаар тогтоолоор тус тус үнэлсэн үнийн 70 хувиар тооцон төлбөр төлөгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Э, өмчлөгч Мөнхөө нарт хүлээлгэн өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч болон өмчлөгч нараас удаа дараа барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсч шүүхэд хандан ШГА явуулах бүрт зориуд саад учруулж хугацаа хожин өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь Эийн өмчлөлийн хөрөнгө болох нь УБХ-ийн лавлагаа болон холбогдох баримтаар хангалттай нотлогддог бөгөөд тус газраас нэхэмжлэгч бус иргэн Ц.Х гэх хүний хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч М.Э болон түүний төлөөлөгч хариу тайлбартаа: Ц.Хгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Анх 2016 онд миний бие өөрийн найз Г.Цгоос барьцаанд тавих хөрөнгө байгаа бол туслаач гэж гуйсан бөгөөд Г.Ц өөрийн охин Ц.Хгийн бусдаас худалдан авч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот, 86 кв-т 3 өрөө орон сууцыг түр барьцаалуулья, хурдан суллаж өгөөрэй гэж надтай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан болно.

Миний бие Ц.Хг танихгүй бөгөөд түүний эцэг Г.Ц л охиноосоо гуйж түр шилжүүлсэн юм, гэтэл миний бие банкинд тавьж зээл аваад хурдан төлнө гэж бодсон боловч, санхүүгийн хүнд байдалд орж, одоо болтол банкны зээлийг төлж дуусгаж чадаагүй, мөн Г.Хг хохироож байгаа нь үнэн болно.

Уг гэрээ нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зоригоор хийгдээгүй, хууль зөрчсөн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Одоо болтол уг байранд Г.Х амьдарч байгаа бөгөөд жил бүр л гэрчилгээгээ шилжүүлж өгөөч гэж уулзаж, ярьдаг боловч миний бие зээлээ төлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

4.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид /70,200+869,040/ нийт 939,240 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.02-ны өдрийн 181/ШЗ2022/05996 дугаар захирамж, 2016.07.07-ны өдрийн 2, 3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, Улаанбаатар хотын банкны гүйлгээний баримт, 2016.07.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000171728, 000474782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.23-ны өдрийн 4-185/13116 тоот мэдэгдэл, 2021.07.20-ны өдрийн 8/25 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.24-ний өдрийн 4-185/11636 тоот мэдэгдэл, Б.Тэмүүлэнд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

4.2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас: Б.Саяболд, Т.Баттүшиг нарт олгосон итгэмжлэл, П.Цэрэнхүү, Б.Ариунцэцэг нарт олгосон итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/002429 дүгээр захирамжаар хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалууд, Т.Жайнагүлд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

4.3.Хариуцагч М.Эөөс: Б.Сэр-Одод олгосон итгэмжлэлийг өгсөн.

4.4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Г.Ц, Б.Туул нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг авагджээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч Ц.Х нь Н, М.Э нарт холбогдуулан Улсын бүртгэлийн Ү дугаартай С... тоот хаягт байрлах 86 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Эийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, өмчлөгчөөр Ц.Хг тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: анхаасаа хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн бол шүүхэд гомдол гаргахаар заасны дагуу Ц.Х эрхээ зөрчигдсөнөө мэдээд нэхэмжлэл гаргасан, үүнээс өмнө шүүхийн шийдвэр гарсан, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтад орсон гэж мэдэж байсан бол тэр үед гомдол гаргах байсан. Гэтэл Х мэдээгүй учраас шүүхэд гомдол гаргахгүй явж байгаад хамгийн сүүлд мэдсэн, нэгэнт хүний өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан тэр нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул өмгөлөгчөөр тогтоолгох болон битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг даалгахаар шаардах эрхтэй гэсэн.

6.2. Хариуцагч М.Э нь 2016 онд миний бие өөрийн найз Г.Цгоос барьцаанд тавих хөрөнгө байгаа бол туслаач гэж гуйснаар, өөрийн охин Ц.Хгийн бусдаас худалдан авч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот, 86 кв-т 3 өрөө орон сууцыг түр барьцаалуулья, хурдан суллаж өгөөрэй гэж надтай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулуулсан, уг байрыг нь банкинд тавьж зээл аваад хурдан төлнө гэж бодсон боловч, санхүүгийн хүнд байдалд орж, одоо болтол банкны зээлийг төлөөгүйгээс түүнийг хохироож байрыг нь чөлөөлөөгүй, уг гэрээ нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зоригоор хийгдээгүй, хууль зөрчсөн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан бол,

6.3. Хариуцагч Н нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь М.Эийн өмчлөлийн хөрөнгө болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа болон холбогдох баримтаар хангалттай нотлогддог, тус газраас төлбөр төлөгч бус иргэн Ц.Х гэх хүний хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргасан.

7. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02429 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингис хаан холдинг ББСБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 1,192,526,143 төгрөгийг 2019.12.22-ны өдөр 59,626,307 төгрөг, 2020 оны 3 сард 357,757,843 төгрөг, 2020 оны 4 сард 536,636,764 төгрөг, 2020 оны 6 сард 238,505,228 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг

-Иргэн Ө.Мөнхөөгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17040/, Зайсан гудамж, 21/4 дугаар байрны 20 тоотын 97,15 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

-улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байрны 909 тоотын 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

-улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байрны 12 тоотын 169,58 м.кв талбайтай 6 өрөө орон сууц,

-улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байрны 31 тоотын 15,5 м.кв талбайтай авто зогсоол,

-улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста /17023/, Зайсан гудамж, 803 дугаар байрны 305 тоотын 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

-улсын бүртгэлийн Ү-2206036709 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста /17023/, Зайсан гудамж, 805 дугаар байрны В2 давхрын 11 тоотын 12 м.кв талбайтай авто зогсоол,

-улсын бүртгэлийн Ү-2203036708 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста /17023/, Зайсан гудамж, 805 дугаар байрны В2 давхрын 12 тоотын 12 м.кв талбайтай авто зогсоол,

- улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байрны 12 тоотын 169 м.кв талбайтай 6 өрөө орон сууц,

-Иргэн М.Эийн өмчлөлийн, Ү-2206036457 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17040/ Зайсан гудамж, 21/4 байрны 45 тоот 14.4 м.кв талбайтай, авто зогсоол,

-Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

7.2. Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэсэн мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/11625 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн 181/ГХ2020/00802 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн аваад Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20280918 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

7.3. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2028918/17 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хариуцагч М.Эийн өмчлөлийн маргаан бүхий Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, ...тус орон сууцанд байсан Д.Доржготовт эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцуулахаар үлдээсэн (охин Ундармаа 96060976), шүүхийн шийдвэрийг 2021 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг гардуулжээ.

7.4. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дүгээр сарын 27-ны өдрийн 20280918/23 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хурааж, энэ ажиллагааны тухай мөн өдөр төлбөр төлбөгч компанийн захирал Этэй 13:14 цагт 99109999 руу өөрт нь 89096185 дугаарын утсаар холбогдож түүнд мэдэгдэн хураасан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан тэмдэглэлийг үйлдсэн байна.

7.5. Улмаар М.Э нь Нт тайлбар гаргасан ба түүнд: ...Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 2021-5-27-ны өдрийн 20280918/23 дугаар тогтоолоор хураагдсан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцаж байна гэжээ.

Мөн М.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх газарт Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг 350,0 сая төгрөгөөр худалдах үнийн саналыг хүргүүлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20280918/21 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн захирал М.Эт шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дотор биелүүлэх хугацаа олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж, ажиллагааг танилцуулсан талаар тэмдэглэл үйлджээ.

7.6. Хариуцагч буюу төлбөр төлөгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн захирал М.Эт нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дээрх Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 450,0 сая төгрөгөөр үнэлж байгаа талаарх хүсэлт гаргасныг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2021.06.14-ний өдөр 6/4760 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг ..бодит байдалд хийцээгүй, хэт өндрөөр үнэлсэн гэж эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлтийг тус тус Нт гаргасан байна.

7.7. Дээрхээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцоогүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/99 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг буюу О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

Тодруулбал Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч, эзэмшигч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

7.8. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заажээ.

7.9. Улмаар Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч О.Бат-Эрдэнэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 12, 14, 15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4-д заасан эрх, үүргийг болон хүлээх хариуцлагыг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгажээ.

7.10. Виннэр-Вэй ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар маргаан бүхий Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

7.11. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2021.06.24-ний өдрийн 4-185/11635 дугаартай, төлбөр төлөгч Чингис хаан холдинг ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-185/11636 дугаартай, төлбөр төлөгч буюу өмчлөгч М.Эт 4-185/12337 дугаартай мэдэгдлээр тус тус мөн өдөр мэдэгдэж, мэдэгдлийн 1 хувийг гардуулан өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн болох нь тогтоогдож байна.

7.12. Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр ...уг орон сууцыг 8 дугаар сарын албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан орлгоос үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүссэн хүсэлтийг 2021.06.29-ний өдрийн 6/5430 тоот албан бичгээр Нт хүргүүлснээр 2021.07.20-ны өдрийн 8/25 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, ...албадан дудаалга худалдааг 2021.08.06-ны өдрийн 10:00 цагт явуулахаар тогтоосон ба энэ талаар Өнөөдөр сонины 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн сурталчилгаа хэсэгт нийтлэгдсэн, 2021.07.23-ны өдрийн 4-185/13116 тоот албан бичгээр төлбөр төлөгч Чингис хаан холдинг ХХК-д мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

7.13. Төлбөр төлөгч Чингис хаан холдинг ХХК-ийн захирал М.Э нь хөрөнгийг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч марган 2021.06.29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021.11.22-ны өдрийн 181/ШШ2021/02234 дүгээр шийдвэрээр ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.01.14-ний өдрийн 00111 дүгээр магадлалаар ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр маргааны зүйл болсон хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хүчин төгөлдөр болжээ.

7.14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/24 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдааг 2022 оны 4 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар товложээ.

Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.03.29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022.03.29-ний өдөр 4/24 дүгээр тогтоол үйлдсэнийг шийдвэр гүйцэтгэгч 2022.04.04-ний өдөр 4-151/7049 тоот мэдэгдэл үйлдэж, уг мэдэгдэл, тогтоолыг гардуулах ажиллагааг хийж, тэмдэглэл үйлдсэнтэй зохигчид маргаагүй.

7.15. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ба тэмдэглэлийн 7-рт бичигдсэн ба ...4-р пайзтай...үл хөдлөх хөрөнгийг Туваансүрэн овогтой Хишгээ 181,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2022.04.21-ний өдөр тэмдэглэл үйлдэж, ...төлбөр төлөгч Чингис хаан холдинг ББСБ ХХК-д 2022.04.21-ний өдрийн 4-151/8380 тоот мэдэгдлээр ...худалдан борлогдсон талаар мэдэгдсэн байна.

7.16. Улмаар 2022.04.29-ний өдөр албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/7 тоот тогтоолыг үйлдэж, ...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Т.Хишгээд шилжүүлж, ...албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг цуцалж, холбогдох тэмдэглэгээг улын бүртгэлээс хасалт хийхийг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, төлбөр төлөгч, өмчлөгч М.Эт үл хөдлөх эд хөрөнгийг 2022.05.06-ны өдөр чөлөөлөхийг мэдэгдэж, уг хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагаа явагдахыг мэдэгджээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч М.Эийн хүлээн зөвшөөрсөн тайлбараас дүгнэхэд ...хэргийн хариуцагч буюу төлбөр төлөгч Чингисхаан холдинг ББСБ ХХК-ийн захирал М.Э нь найз болох Г.Цгоос барьцаанд тавих хөрөнгө байгаа бол туслаач гэж гуйснаар Г.Ц өөрийн охин Ц.Хгийн бусдаас худалдан авч байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түр барьцаалуулья, хурдан суллаж өгөөрэй гээд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Туул, шүүхэд мэдүүлэг өгсөн Г.Ц нарын мэдүүлгүүд, нээхмжлэгчийн нээхмжлэл, хэрэгт авагдсан 2016.07.07-ны өдрийн Орон сууц захиалан бариулах 3, 2 дугаартай гэрээнүүдийн хуулбар, Улаанбаатар хотын банкны 2016.07.07-ны өдрийн гүйлгээний баримтууд, 2016.07.07-ны өдөр нэг талаас Б.Туул, нөгөө талаас М.Э нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан гэрээ, улсын бүртгэлийн 000171728, 000474782 дугаарт бүртгэгдэж олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг бичгийн баримтаар маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Туулын өмчлөлөөс 2019.07.07-ны өдөр М.Эийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

8.1. Хэдийгээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох, 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасны дагуу маргааны зүйл болсон ...8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Туулын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь 2006.04.07-ны өдөр олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000171728 дугаарын гэрчилгээний хуулбар, түүний мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон. Улмаар 2016.07.07-ны өдөр хэргийн хариуцагч М.Эийн өмчлөлд шилжигдэн бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000474782 дугаар гэрчилгээ олгогдсоноор өмнөх өмчлөгч Б.Туулын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

8.2. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасны дагуу ...дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан этгээд болох хариуцагч М.Эийн эзэмшилд бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй, харин нэхэмжлэгч Ц.Хд шилжүүлсэн, одоо ч уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байх тул энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

8.3. Хэргийн үйл баримтаар тогтоогдсон Б.Туул, М.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон ба 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийн шинжийг агуулж байх тул хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн заалтад хамаарна.

8.4. Иймээс нэхэмжлэгч Ц.Хгийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж М.Эийг үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь Ц.Х болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

9. Хэдийгээр Н нь хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар Б.Туул, М.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул ийнхүү хуулийн шаардлагыг зөрчиж хийсэн хэлцлийн улмаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Эийг бүртгэсэн улсын бүртгэлийг хуулийн дагуу бүртгэгдсэн, үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

10. Улмаар, хууль зөрчиж хийсэн хэлцлийн улмаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч бус этгээд болох төлбөр төлөгч болох Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал, энэ хэргийн хариуцагч М.Эийн өмчлөлийн бус хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дүгээр сарын 27-ны өдрийн 20280918/23 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ү дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44-н тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг хариуцагч Нт даалгах шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа /70,200+869,040/ нийт 939,240 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагч М.Эөөр тэмдэгтийн хураамжийн 939,240 төгрөгийг төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрчилгээний 000171728 дугаартай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 44 тоот хаягт байрлах 86мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч М.Эийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр М.Хг тогтоож, уг хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг Нт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+869,040/ нийт 939,240 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Эөөс улсын тэмдэгтийн хураамж нийт 939,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ