Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/04008

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      12         12 

                        181/ШШ2023/04008

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин байрлах, Ө ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... байранд байрлах, Нарт холбогдох,

Гуравдагч этгээд: .... байранд байрлах Х ХХК /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

(Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Нарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7011 дүгээр захирамжаар Г.О /.../ А.Э /.../ “Т” ХХК /.../-аас 247,205,000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгоxoop шиидвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7011 дугаар захирамжид дурдсанаар хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар “Х” ХХК-д төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү дугаартай ... тоот хаягт байрлах, 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ... дугаартай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нар нь Улсын бүртгэлийн Ү дугаартай ... тоот хаягт байрлах, 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ... дугаартай манай газрыг 574,860,000 төгрөгөөр шинжээчийн үнийг тогтоосон гэх боловч анхны албадан дуудлага худалдааны үнийг 70 хувь буюу 402,402,000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад дуудлага худалдааг явуулсан байна. мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 50 хувь буюу 287.430.000 төгрөгөөр тогтоож, манай байгууллагад огт мэдэгдэхгүй анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж, хууль зөрчиж байна.

Нраас “Ө” ХХК-ны дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь болгож 287,430,000 төгрөгөөр худалдах гэж байгааг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

“Ө” ХХК-ийн Улсын бүртгэлийн Ү дугаартай ... тоот хаягт байрлах, 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай олон жил хүнс, барааны чиглэлээр худалдаа үйлчилгээ явуулсан, өргөн том заалтай өөрийн гэсэн онцлог давуу талтай болно. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ... дугаартай газар нь А зэрэглэлийн бүсэд байршилтай олон жил үйл ажиллагаа явуулсан дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг Нар нь шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажиллаж, албадан дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэхгүй, өмчлөгчийг албадан дуудлага худалдаанд оролцох нөхцөлийг хааж, үл хөдлөх эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Иймд Нрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө ХХК-ийн Нарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасаныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 181/Ш32018/07011 дугаартай шүүгчийн захирамжаар Г.О /РД:.../, А.Э /РД:.../, “Т” ХХК /РД:.../ нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 274,000,000 төгрөгийг Хасбанк ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсан.

Уг захирамжид зээлийн барьцаа хөрөнгө болох Ө ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах Ү дугаарт бүртгэлтэй 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Г-2201027384 бүртгэлийн дугаартай 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагдсан болно.

Нраас шинжээч томилон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 574,860,000 төгрөгөөр тогтоосон ба уг шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Т ХХК эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаартай шүүхийн шийдвэрээр шинжээчийн үнэлгээг хэвээр үлдээсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 001/ХТ2021/00747 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Үүнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарласан 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрхи хөрөнгийг 289,430,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нар нь 3 жилийн хугацаанд 24,395,000 төгрөгийг төлсөн, одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 250,350,000 төгрөг байна.

2.Нраас Ө ХХК-д дараах албан тоотоор мэдэгдэл явуулжээ. Үүнд:

-2020.02.10-ны өдөр хөрөнгийн үнэлгээ 574,860,000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай

-2020.02.10-ны өдөр 4/4787 тоотоор анхны албадан дуудлага худалдаанд 402,402,000 төгрөгөөр оруулах тухай

-2021.08.20-ны өдөр 4-155/15170 тоотоор анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай

-2021.09.15-ны өдөр 4-155/17398 тоотоор 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай

-2021.10.07-ны өдөр 4-155/19053 тоотоор худалдан борлогдсон тухай

Дээрхи мэдэгдэлүүдийг баталгаат шууданд хүлээлгэн өгч тамгаар нь баталгаажуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ...гэж заасан тул өмчлөгч Ө ХХК нь ажиллагааны талуудад хамааралгүй этгээд юм.

Мөн хуулийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заажээ.

Иймээс Нар нь өмчлөгч этгээд болох Ө ХХК-д дуудлага худалдааг заавал мэдэгдэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

Хэдий үүрэг хүлээгээгүй ч хариуцагч нь өмчлөгч этгээд болох Ө ХХК-д боломжит аргаар мэдэгдсэн байна.

3.Дуудлага худалдааны зарыг 14 хоногийн өмнө сонин хэвлэлээр нийтэд мэдээлж байгаа бөгөөд мөн төлбөр төлөгч А.Э нь Ө ХХК- ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Амгаланбаатарын хүү учир дуудлага худалдааны талаар мэдээлэл авах, дуудлага худалдаанд оролцох эрх нь нээлттэй байсан болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хэд хэдэн үндэслэл дурьдсан байдаг.

Манай хөрөнгийг 574,860,000 төгрөгөөр шинжээчийн үнийг тогтоогоод 2 дахь дуудлага худалдаанд үүнийгээ 287,430,000 төгрөгөөр маш хямдхан үнэлээд манай байгууллагад мэдэгдээгүй дуудлага худалдаанд оруулсан гэсэн байна. Энэ их, бага үнэлсэн үнэлгээний маргаан өмнө шүүхэд гаргаад шинжээчийн үнэлгээ хүчин төгөлдөр байна гээд шүүхээр шийдвэрлэсэн учраас энэ үнэлгээ нь манай хөрөнгийг их бага хямдхан зарлаа гэсэн асуудал дээр дахин яригдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар өмнө нь шийдэгдчихсэн шүүхийн шийдвэр гарчихсан учраас мөн 50 хувиар хямдруулаад хямдхан зарчихлаа гэсэн бас давхар утга яваад байсан. Иргэний хуулийн зохицуулалтаараа 2 дахь дуудлага худалдаанд 50 хувиар бууруулахаар манай хуулийн зохицуулалт байгаа.

Гомдлын үндэслэл нь энэ албадан дуудлага худалдаагаа хүчингүй болгуулъя, мэдэгдэл өгөөгүй, мэдэгдээгүй гэдэг. Энэ асуудлыг анхнаасаа ярьж ирсэн. Х нь Т ХХК, Эрдэнэтөгс, Одгэрэл гэсэн энэ 3 төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрийн дагуу 274 сая төгрөгийн төлбөр авах ёстой үүнээс 24 сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоо төлбөрийн үлдэгдэл нь 250 сая хавьцаа төгрөг байгаа. Энэ хэрэг маргаан маш удсан. Үнэлгээний маргаан бас шүүхээр олон жил явж байгаа. Энэ үнэлгээний маргаан дуусаж ирээд албадан дуудлага худалдааны ажиллагаанууд үргэлжилж явсан. Ө компанид бол хавтаст хэрэгт авагдсанаар 5 удаагийн албан тоотоор мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа баримтлах тусгайлсан хуулийн зохицуулалттай. Энэ хуулийн 32.1-д төлбөр авагч, төлбөр төлөгч гэдэг бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гээд заачихсан. Ө компани нь яг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш. Энэ хуулийн дагуу энэ дээр хамаарагдахгүй байгаа. Тийм учраас нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгч этгээд ажиллагааны талууд гэдэг этгээдэд хамаарахгүй хүн дээр заавал энэ мэдэгдлийг гардуулах, мэдэгдлийг хүргүүлэх үүрэг хүлээлгэдэггүй. Гэхдээ өмчлөгч гэдэг утгаар нь 5 удаа энэ албан тоотуудыг хүргүүлсэн байдаг. Манайх хариу тайлбартаа он сар өдөр дугаартай нь албан тоотуудыг хүргүүлсэн байгааг дурдсан. Жишээ дурдахад 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15170 гэсэн тоотоор анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг өгсөн байна. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17398 гэсэн тоотоор 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 19053 гэсэн тоотоор энэ худалдан борлогдсон мэдэгдлүүдийг бид өгсөн байгаа. Бүүр өмнө нь 2020 оны 2 дугаар сарын 10-нд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг бас өгч байсан. Ингээд 5 удаа мэдэгдсэн байхад үүнийг мэдэгдээгүй гэж үзээд байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа аж ахуйн нэгж этгээдэд дуудаж ирүүлж биечлэн гардуулах боломжгүй. Энэ дээр яалт ч үгүй баталгаат шуудангаар хаягаар нь хүргүүлэхээс өөр арга байхгүй. Энэ хэрэгт авагдсан баримтуудаар энэ мэдэгдлүүдийг дандаа баталгаат шууданд хүлээлгэж өгөөд баталгаажуулсан байгаа. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3, 15.7-д заасан шаардлагын хүрээнд энэ ажиллагаагаа бид нар хийсэн гэж хариуцагчийг үзэж байна. Харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хүргүүлсэнд тооцно гээд энэ хуулийн 15.7 дээр заасан учраас хуулийнхаа дагуу ажилласан гэж бид нар үзэж байна. Нийтэд зарлаж байгаа дуудлага худалдааны зарууд 14 хоногийн өмнө олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаж байгаа. Зарыг сонин хэвлэл, мэдээллийн сувгаас хүлээж авах боломжтой. Эрдэнэтөгс нь Ө компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, мөн захирал Амгаланбаатарын хүү. Эрдэнэтөгс гэдэг хүнд Сэлэнгэ аймгийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байгаа, энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч энэ мэдэгдлүүдийг авсан байгаа тул мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ Ө компани гомдол гаргасан. Бид нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаж байсан. Ийм учраас шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ дээр заавал ажиллагааны талууд биш этгээдүүдэд бол мэдэгдлийг хүргүүлэх хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг тодруулж хэлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хавтаст хэргийн  материалууд авагдчихсан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 11019 дугаар шүүгчийн захирамж авагдчихсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ө компанийн нэхэмжлэлийг хүлээж аваад, хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Тэгэхээр 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд энэ дуудлага худалдаа явагдах гэж байгаа гэсэн мэдээллийг авсан, дуудлага худалдааны ажиллагаатай холбоотой шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байсан. Үүнээс хойш 10 дугаар сард нь энэ дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдаанд оролцоод өөрийнхөө хөрөнгийг буцаагаад худалдаад авах бүрэн боломжтой байсан гэдэг нь энэ нотлох баримтаас харагдаж байна.

Одоо дуудлага худалдаанд оруулах боломж нөхцөлөөр хангаагүй, бид нар өөрсдөө худалдаад авах бүрэн боломжтой байсан гэдэг асуудал бас яригдаад байгаа. Эндээс харахад шүүхэд 9 сард хандаж байсан гэдэг чинь 10 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаанд өөрсдөө оролцоод хөрөнгөө худалдаад авах бүрэн боломжтой байсан. Дуудлага худалдаа хэзээ хаана болох гэж байгааг мэдэж байсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.06.08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаар захирамж, ... дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000032957 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Баяртогтоход олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Б.Адалбекийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Саяболд, Т.Мөнхзул нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2018/09464 дугаар захирамжаар хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалууд, Т ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гаргасан гомдол, Ө ХХК-ийн Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Саяболдод гаргасан гомдол, Ө ХХК-ийн Х дахь 5002800981 тоот дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.29-ний өдрийн 181/ГХ2018/00815 дугаар гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2018.08.29-ний өдрийн 181/ШЗ2018/09464 дүгээр “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2018.06.08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.09.06-ны өдрийн 18280980 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.11.29-ний өдрийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2018.11.29-ний өдрийн мэдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.08.20-ний өдрийн тэмдэглэл, мөн өдрийн зарлан дуудах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гйүцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2020.01.10-ны өдрийн 4/1128 тоот мэдэгдэл, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 4/1129 тоот мэдэгдэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нарт ирүүлсэн 2020.01.30-ны өдрийн 169 тоот албан бичиг, газар зохион байгуулалтын албанаас Нарт ирүүлсэн 2020.03.06-ны өдрийн 17/1114 тоот албан бичиг, Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Ө ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 396 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй Г-... дугаарын гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019.10.04-ний өдрийн 155/18280980 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.11.15-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2020.01.10-ны өдрийн 155/18280980 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.10-ны өдрийн тэмдэглэл, Нраас Хинд хүргүүлсэн 2020.01.28-ны өдрийн 4/2581 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, мөн Төлбөр төлөгч А.Э, Т.Одгэрэл нарт хүргүүлсэн 2020.01.10-ны өдрийн 4/1131 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Т ХХК-д хүргүүлсэн 4/1130 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Ө ХХК-иас 2019.11.29-ний өдөр Нарт хүргүүлсэн 36/19 тоот үнийн санал, А.Эийн 2019.11.16-ны өдөр болон 2019.11.29-ний өдрүүдэд тус тус гаргасан үнийн саналууд, Тортеамсатеring ХХК-ийн захирал А.Эийн 2020.01.24-ний өдөр НШШГГазарт хүргүүлсэн үнийн санал, Г.Оээс НШШННазарт 2020.01.24-ний өдөр хүргүүлсэн үнийн санал, Хил хамгаалах ерөнхий газрын 2020.01.20-ны өрийн 2-5а/11 тоот албан бичиг, Шинжээч томилох тухай 2020.02.07-ны өдрийн 100 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.02.07-ны өдрийн тэмдэглэл, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Эд хөрөнгийн 2020 оны үнэлгээний тайлан хэргийн 144-176 дахь талд, Ө ХХК-д хүргүүлсэн 2020.02.10-ны өдрийн 4/4787 тоот, мөн 4/4788 тоот мэдэгдэлүүд, төлбөр төлөгч А.Э, Т.Одгэрэл нарт хүргүүлсэн 2020.02.10-ны өдрийн 4/4791 тоот мэдэгдэл, Т ХХК-д хүргүүлсэн 2020.02.10-ны өдрийн 4/4793 тоот, 4/4794 тоот мэдэгдэлүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 181/ШЗ2020/03371 дүгээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1485 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.18-ны өдрийн 001/ХТ2021/00747 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.27 болон 30-ны өдрийн тэмдэглэлүүд, 88882528 дугаарт илгээсэн мэссэж, 88882528, 93010000, 83077777 дугаар руу залгасан талаар, Х ХХК-ийн 2021.12.13-ны өдрийн 2б/4241 тоот албан бичиг, Х дахь 5001188540 тоот дансны хуулга, Сиркл чейн ХХК-ийн 12 сарын түрээсийн төлбөр төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. Х ХХК-ийн 2021.10.19-ний өдрийн 28/3299 тоот албан бичиг, Т ХХК, А.Э, Г.О нарт тус бүрд нь хүргүүлсэн 2021.08.20-ны өдрийн 4-155/15170 тоот мэдэгдэлүүд, мөн Ө ХХК-д хүргүүлсэн  2021.08.20-ны өдрийн 4-155/15170 тоот мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.08.17-ны өдрийн 9/42 дугаарт тогтоол, Анхны болон хоёрдахь албан дуудлага худалдааны 2021.09.03-ны өдрийн хурлын тэмдэглэл, Ө ХХК-ийн захирал Н.Амгаланбаатар 2021.02.14-ний өдөр Ц.Баяртогтоход олгосон итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.14-ний өдрийн тэмдэглэл, Г.Од хүргүүлсэн 2021.09.15-ны өдрийн 4-155/17398 тоот мэдэгдэл, Ө ХХК-д хүргүүлсэн 2021.09.15-ны өдрийн 4-155/17398 тоот мэдэгдэл, Т ХХК-д хүргүүлсэн 2021.09.15-ны өдрийн 4-155/17398 тоот мэдэгдэл, А.Эөд хүргүүлсэн 2021.09.15-ны өдрийн 4-155/17398 тоот мэдэгдэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.09.14-ний өдрийн 10/26 тоот тогтоол, Анхны болон хоёрдахь албан дуудлага худалдааны 2021.10.01-ний өдрийн хурлын тэмдэглэл, Т ХХК, Г.О, А.Э, Ө ХХК нарт тус бүрд нь хүргүүлсэн 2021.10.07-ны өдрийн 4-155/19053 тоот мэдэгдэлүүд зэргийг гаргаж өгсөн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-аас нотлох баримтаар: Д.Бархаст олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1485 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.18-ны өдрийн 001/ХТ2021/00747 дугаар тогтоолын хуулбар зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Ө ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээ, дүрмийн хуулбар, Н.Амгаланбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум Ширхэнцэгийн 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ү дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнд өмчлөх эрхийн улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийгдсэн талаархи лавлагаа, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Нарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

6.Хариуцагч Нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс Нрын явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлав.

8.Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

9.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК, Г.О, А.Э нарт холбогдох 274,000,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 92 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дүгээр захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулан шийдвэрлэжээ.

10.Дээрх шүүгчийн захирамжид тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 181/ШЗ2018/09464 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдөр 181/ГХ2018/00815 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны хуулбараар тогтоогдож байна.

11.Нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2018/09464 дугаар захирамж, мөн өдрийн 181/ГХ2018/00815 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18280980 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

12.Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч компанийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагааг гаргуулж, хувьцаа эзэмшигч болон төлбөр төлөгч иргэн А.Э, Г.О нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч Т ХХК, А.Э, Г.О нар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 29/8 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, 174,2 м.кв  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Г-2201027384 дугаартай 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасны дагуу хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг үйлдэж хуульд заасан ажиллагааг явуулжээ.

13.Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ...бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар нь ... Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 29/8 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, 174,2 м.кв  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Г-2201027384 дугаартай 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүйн улмаас шинжээч томилсон болох нь тогтоогдсон.

15.Шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч Т ХХК-ийн зүгээс шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020.04.24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэрээр ...үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1485 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисныг нь мөн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.18-ны өдрийн 001/ХТ2021/00747 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ./хх-184-201/

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь хуульд нийцсэн болох нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон гэж үзнэ.

17.Харин нэхэмжлэгч Ө ХХК нь манай өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү дугаартай ... тоот хаягт байрлах, 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай олон жил хүнс, барааны чиглэлээр худалдаа үйлчилгээ явуулсан, өргөн том заалтай өөрийн гэсэн онцлог давуу талтай болно. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ... дугаартай газар нь А зэрэглэлийн бүсэд байршилтай олон жил үйл ажиллагаа явуулсан дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг Нар нь шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажиллаж, албадан дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэхгүй, өмчлөгчийг албадан дуудлага худалдаанд оролцох нөхцөлийг хааж, үл хөдлөх эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Нрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

18.Нэхэмжлэгчийн тодорхойлж буй нэхэмжлэлийн шаардлагын ...дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг Нар нь шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажилласан... гэх гомдлын талаар шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг хийх үндэслэлгүй байна. Тодруулбал, 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дүгнэлт хийж, хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хууль зөрчөөгүй болохыг тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан.

19.Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон ...албадан дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгчид хуульд заасны дагуу мэдэгдээгүй, өмчлөгчийг албадан дуудлага худалдаанд оролцох нөхцөлийг хааж, үл хөдлөх эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Нрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын тухайд:

20.Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаан 2021.06.18-ны өдөр 001/ХТ2021/00747 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйл болон 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/42 тоот тогтоол үйлдсэн ба ...шинжээчийн тогтоосон үнэ 574,860,000 төгрөгийн 70 хувь болох 402,402,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутанд ...дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон, тогтоолын талаар Нар нь Ө ХХК-д 2021.08.20-ны өдрийн 4-155/15170 тоот мэдэгдлийг тус компанийн оршин байрладаг хаягаар шуудангаар хүргүүлсэн болох нь шуудангийн 2021.08.30-ны өдрийн тамга дарагдсанаар тогтоогдож байна./хх-211-212/

-Шийдвэр гүйцэтгэгч 2021.08.27-ны өдөр тэмдэглэл үйлдсэн ба уг тэмдэглэлд... шүүхийн шийдвэрт заагдсан СБД-ийн 7-р хороо, 11-р  хороолол, 12 б байрны 52 тоот хаягт ирэхэд А.Мөнхтүвшин байв. Тус хаягт Одгэрэл, Эрдэнэтөгс гэдэг хүмүүс амьдардаг уу гэхэд, үгүй, өмнө нь амьдарч байсан байх. Тус хаягт Золжаргал /89747410/ амьдарч байгаа, өөр зүйл мэдэхгүй гэж бичигджээ./хх-202/

-Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.27-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд: ...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан СХД-ийн 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт ирэхэд салбарын менежер Н.Бат-Эрдэнэ байв. Тус үл хөдлөх хөрөнгийн түрээслэгч ямар компани байдаг вэ, Ө гэж компани түрээслэдэг. Холбоо барих утасны дугаар байгаа юу, 88882528, Түрээслэгч компанийн менежер Н.Бат-Эрдэнийн 86273708 дугаараас дээрх дугаар руу залгахад утсаа авахгүй байсныг тэмдэглэв. Сиркл кей ХХК 88100682 Анхаа /ерөнхий нягтлан/ компанийн менежер Н.Бат-Эрдэнэд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9/42 дугаар тогтоолын хуулбарыг үлдээж Ө ХХК-ийн захирал болон А.Эт танилцуулахыг даалгав гэжээ./хх-203/

-Шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.30-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд: ...НШШГГ-н 402 тоот өрөөнд төлбөр төлөгч А.Эийн 88882528 дугаар луу залгасан дугаар нь дуудаж байгаа боловч авахгүй байв. Тус дугаарт Анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулах болсныг мэдэгдэж зурвас үлдээв. Зургаар баталгаажуулав. Мөн А.Эийн урьд холбоо барьж байсан 93010000, 83077777 дугаарлуу залгахад холбогдох боломжгүй байгааг тэмдэглэв гэсэн бөгөөд 88882528 дугаарт Моnday, August 30, 2021-ний өдөр “Amriig eriy Erdenetogs, Odgerel, top tiim katering hhk-n uurgiin guitsetgel hanguulahaar zaasan horongo boloh ogoomor mandal hhk-n omchloliin SHD-n 16 dugaar horoo, 1r horoolol, 29/8 toot haygt bairlah ul hodloh horongo 2021 onii 09 dugeer sarin 03nii odor anhnii albadan duudlaga hudaldaand oroh bo” 10:17” гэж бичигдсэн мессэж, 88882528 дугаарт Today 10:17, Today 10:10, Aug 27 09:29, Aug 27 09:28, Aug 19 17:10, Aug 19 16:44, Aug 19 10:43, Aug 19 10:41, Aug 18 18:13, 93010000 дугаарт Today 10:31, Aug 18 18:04, 83077777 дугаарт Today 10:29-д тус тус залгасан талаарх ажиллагааны баримтуудыг тус тус авагджээ./хх-204-207/

21.Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч талаас хөрөнгийг үнэлгээ тогтоосноос хойш хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1-т заасан заалт хамаарахгүй байна.

22.Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын зүгээс хуульд зааснаар Ө ХХК нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш тул албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг гардуулах, хүргүүлэх үүрэг хүлээхгүй, гэхдээ өмчлөгч гэдэг утгаар нь 5 удаа албан тоотуудыг хүргүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь албадан дуудлага худалдаа болох талаар тогтоол, мэдэгдлийг танилцуулж, мэдэгдсэн гэж тайлбарлан маргасан.

23.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ., 32.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ., 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ., 32.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй. гэж заасанд нэхэмжлэгч Ө ХХК хамаахгүй байх боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох нь тогтоогдож байна.

24.Ийнхүү өмчлөгчийнх нь хувьд хариуцагч байгууллага нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаа явагдах талаарх мэдэгдлийг Ө ХХК-д тус тус хүргүүлж, мэдэгдсэн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн талаархи баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

25.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 70 дугаар зүйл, 71 дүгээр зүйлүүдэд заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутанд анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан бөгөөд Анхны албадан дуудлага худалдааны зарын 42 дугаар бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдэд санал ирээгүй болох нь тус өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдож байх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна./хх-213-214/

26.Хэргийн 215 дахь талд авагдсан Ө ХХК-ийн захирал Н.Амгаланбаатар 2021.09.14-ний өдрийн “Итгэмжлэл олгох тухай” итгэмжлэлээр ...иргэн Ц.Баяртогтох /ХЗ85090411/-д Ө ХХК-ийг төлөөлөн Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон талаархи баримт авагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3-т заасан шаардлага хангажээ.

27.Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6 дах хэсэгт зааснаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.09.14-ний өдрийн 10/26 дугаар тогтоол үйлдсэн ба ...574,860,000 төгрөгийн 50 хувь болох 287,430,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутанд ...2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоожээ./хх-221/

28.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.14-ний өдөр үйлдсэн тэмдэглэлд: ...ШШГГ-н 402 тоот өрөөнд. Төлбөр төлөгч ...ХХК-н төлбөрт хураагдсан Ө ХХК-ийн өмчлөлийн СХД-н 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 29/8 тоот хаягт байрлах 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байрлах 396 мкв талбайтай газрыг 2 дахь дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 574,860,000 төгрөгний 50% болох 287,430,000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орох болсныг өмчлөгч Ө ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтоход танилцуулав. Мэдэгдэл тогтоолтой танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзав гэжээ./хх-216/ 

29.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч талд мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг хариуцагчийг гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэв.

30.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ...мэдэгдсэн гэх бичгээ хэрхэн, яаж, ямар арга замаар шууданд хийсэн, үнэхээр шууданд хийсэн үү, мэдэгдсэн юм уу, гэдэг нөхцөл байдлын талаар баримт хэргийн материалд байхгүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

31.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2021.09.14-ний өдөр үйлдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн надад утсаар хэлж, уг тэмдэглэлд гарын үсгээ зур гэж хэлсэн, би юуны талаар надад танилцуулсныг бичсэн болохыг мэдэхгүй тул хөрөнгийн өмчлөгч Ө ХХК-д албадан дуудлага худалдаа явуулах талаар огт мэдэгдээгүй хууль зөрсөн гэсэн тайлбар гаргасан боловч ...маргааны зүйл болсон албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг мэдэгдсэн талаархи шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэлийг хуурамч гэдгийг нотлоогүй, энэ талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

32.Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

33.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нарт холбогдох, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ