Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/03694

 

 

 

 

                           

 

 

                                     

          2023       11         21 

                      181/ШШ2023/03694

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, Х ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... оршин байрлах,  А /РД: /-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... байранд байрлах  Тар /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг, нийт 822,843,516 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №А-05/2016 дугаартай А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ-г тус тус үндэслэж гэрээт хугацаандаа барилгыг ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги ногдуулна гэсний дагуу 441,972,907.64 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, Б.Зоригтбаатар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч  Ад холбогдуулан гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг, нийт 822,843,516 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Х” ХХК болон  А (А) нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” байгуулсан.

Дээрх гэрээгээр манай компани нь А-ийн захиалгаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай, нийт 5,242,131,739.40 төгрөг (таван тэрбум хоёр зуун дөчин хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн төгрөг дөчин мөнгө)-өөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болно.

“Х” ХХК нь барилга угсралтын ажлыг ажлын хуваарийн дагуу гүйцэтгэж тухай бүр гүйцэтгэлийн актуудаар баталгаажуулж гүйцэтгэлийн санхүүжилтүүдийг авч ирсэн.

Талууд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “А-ийн шинэ цогцолборын А, Б Блокийн барилгын үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт” гэрээ байгуулж гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болгож, гэрээний нэмэлт санхүүжилт 130,700,000 (нэг зуун гучин сая долоон зуун мянган) төгрөг болохыг тус тус харилцан тохиролцсон байдаг.

Манай компани нь А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад заасны дагуу чанартай барьж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт” үйлдэн хүлээлгэн өгсөн.

Улмаар улсын комисс ажиллаж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг гаргуулж, байнгын ашиглалтад оруулсан болно.

Захиалагч А-иас гэрээний санхүүжилт болох нийт 5,242,131,739.40 төгрөгөөс гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох нийт 298,630,343 төгрөгийн санхүүжилтийг олголгүй гэрээний үүргийг зөрчсөөр байна.

“Х” ХХК болон А нар нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг болохыг тооцоо нийлж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд “Гэрээний нийт дүн: 5,242,131,739.40 төгрөг. Үүнээс: өөрийн хөрөнгөөр санхүүжигдэнэ”, 16 дугаар зүйлд “Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажлыг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна” гэж тус тус заасны дагуу хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 298,630,343 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч уг шаардлагын хэмжээгээ алданги 524,213,173 төгрөг гаргуулахаар ихэсгэж, нийт 822,843,516 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон тул дараах үндэслэлээр шаардаж байна.

Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 1.1-т “Ажил дууссан өдөр гэж ГЕН-ийн 52.1-д заасны дагуу ажил дууссаныг төслийн менежер гэрчилсэн өдрийг хэлнэ” гэж, 53-т “төслийн менежер ажил дууссан тухай мэдэгдэл гаргаснаас хойш долоо хоногийн дотор захиалагч ажлын талбай болон ажлыг хүлээж авна” гэж заасны дагуу манай компани гэрээнд заасан хугацаанд
буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18/09 тоот албан бичгээр ажлыг дуусгасан тухай мэдэгдэж, захиалагч А нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээт ажлыг актаар хүлээн авсан байдаг.

Манай компани нь ажил эхэлсэн өдрөөс хойш 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн баталгаажсан ажлын гүйцэтгэлээр гэрээт ажлыг 93%-д хүргэж нийт 4,814,870,186 төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд гэрээний төлбөрийн үлдэгдэл 298,630,343 төгрөгийг захиалагч талаас ажлыг
хүлээн авсан өдрөөс хойш эцсийн тооцоог гаргаж гүйцэтгэгчид төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ зөрчсөөр байна.

Гэрээний 10-т “Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ" гэж, гэрээний Тусгай нөхцөлийн 46.1-д “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна” гэж, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар Захиалагчийн үүргийн зөрчилд алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 Траас 2018 оны төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх төлөвлөгөөний дагуу “А” УТҮГазрын 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад баримтын шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалтын явцад А нь манай компанийн ажил гүйцэтгэх гэрээ, сунгалтын гэрээ, тооцоо нийлсэн акт болон холбогдох бусад баримт бичгүүдийг дутуу гаргаж өгсний улмаас тус газраас А-д 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ТӨ-09 тоот “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан даалгаврыг хүргүүлж үндэслэлгүйгээр манай компанийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээт ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр 10 хувийн алданги тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

А-иас  Тарт гаргаж өгөөгүй ажлын гүйцэтгэлтэй холбоотой манай байгууллагын дутуу материалууд /2021 оны 5/264, 5/561, 2022 оны 05/46 дугаар албан бичгүүд, НХОГ-ын 2022 оны 2/932 дугаар албан бичиг зэргийг/-ыг тус сургуулиас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлснээр  Трын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-6/606 дугаар “Улсын байцаагчийн албан даалгавар хүчингүйд тооцох тухай” шийдвэрийг гаргасан болно.

Дээрх нөхцөл байдал нь манай компаниас үл шалтгаалах захиалагчийн буруутай үйл ажиллагаа байсан тул захиалагч А-ийг гэрээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлснийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Алдангийн тооцоололыг дараах байдлаар тодорхойлсон: Захиалагч А-иас гэрээний төлбөр төлөх хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс “Х” ХХК-ийн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийт 1500 хоног бөгөөд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцвол хоногт 1,493,151 төгрөг, алданги нийт 2,239,727,572 төгрөг болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 46.2-т “Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна”, гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлд “Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална” гэж заасан тул гэрээний үнийн 10%-иар буюу 524,213,173 төгрөгийн алданги шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг, нийт 822,843,516 (найман зуун хорин хоёр сая найман зуун дөчин гурван мянга таван зуун арван зургаан) төгрөгийг хариуцагч А-иас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

 А “Х” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу 5 удаагийн баталгаажсан “Гүйцэтгэл”-ээр нийт 4,814,870,186 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр олгосон.

 Траас 2018 онд Төрийн өмчит хуулийн этгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний дагуу “Х ХХК-тай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Иймд гэрээний тусгай нөхцөл нь 46.1, 46.2 дах хэсэгт заасны дагуу 10 хувийн алданги тооцож Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хохиролгүй болгохыг шаардаж байна” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дугаартай  Трын Улсын ахлах байцаагчийн Албан даалгаврын дагуу “Х” ХХК  Ад 233,489,173 төгрөг төлөхөөр болсон тул дээрх авлага Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санхүүгийн тайланд тусгагдсан.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлын “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-д шаардлагатай “Гүйцэтгэл”-ийг өнөөдрийг хүртэл гаргаж хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэх, тухайн үед тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжилсэн дүн болон алдангийг төлөх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хийсэн баримтын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэн А-ийн 19,080.0 сая төгрөгийн зөрчил, дутагдалд  Трын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 575 дугаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний" тогтоол гарсан.

Уг тогтоолд: ...,худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдлын дэлгэрэнгүй жагсаалтыг тайлангийн хавсралтаар хүргүүлсэн бөгөөд ...түүнчлэн тус сургуультай барилгын ажил гүйцэтгэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу цаг хугацаандаа ажилаа гүйцэтгээгүй байна гэж дүгнэсэн. А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байх ёстой байсан нэр бүхий компаниуд болох түүн дотор нэхэмжлэл гаргагч Х ХХК нь ажлаа хуваарийн дагуу цаг хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгээгүй байсан.

Х ХХК-тай 5,242,131,739 төгрөгийн А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй байсан.

Компани нь барилгын ажлыг хугацаандаа дуусгаагүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул гэрээний холбогдох заалтыг үндэслэн алданги ногдуулах нөхцөл байдал үүсэж төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, төсөв төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөх, төлөвлөгөөг биелүүлэх, гүйцэтгэлийг хянаж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж, албан шаардлага ирүүлсэн юм.

Х ХХК-тай 5,242,131,739 төгрөгийн А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй байсан тул гэрээний тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувийн алданги тооцож Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн албан даалгавар гарсан нь үндэслэлтэй юм.

Энэ нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэсэн заалтын хүрээнд гарсан. 2019 оны 01 дүгээр улиралд багтаан албан шаардлагын дагуу зөрчлүүдийг арилгаж, биелэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтэст ирүүлэхийг А-д хариуцуулсан боловч удаа дараа гомдол хүсэлтүүд гарч биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1, 11.2-т тус тус зааснаар гомдол гаргах эрхгүй, гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна.

Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд гүйцэтгээгүй нь үнэн тул гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нь алданги шаардаж тооцсон нь үндэслэлтэй. А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн актыг  Тарт гомдол танилцах үед мэдсэн тул актыг хүлээн зөвшөөрөхгүй, тус актад гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь хөдөлмөрийн маргаантай байсан тус сургуулийг төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй ба сургуулийг төлөөлж ажиллах итгэмжлэл олгоогүй юм.  Тар шалгалтаар ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй нэр бүхий компаниуд нь шүүхэд зөрчил арилгуулах тухай албан даалгавруудыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан болно.

Иймд Х ХХКомпаний гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №А-05/2016 дугаар “А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ны 18, нэмэлт нөхцөлийн 2 дахь заалт, тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь заалт, 2018.02.12-ны өдрийн А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээний 5 дахь заалтын дагуу алданги гэж 441,972,907.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Х ХХК-тай 5,242,131,739 төгрөгийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч хүлээлгэн өгөөгүй юм.

Мөн хүсэлтийнх нь дагуу гэрээнд өөрчлөлт оруулан барилга угсралтын бүтээцийн ажлыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар, Туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэж өгөх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг талууд эцэслэн тогтоосон.

2016 оны А-05/2016 тоот гэрээний 18-д “Барилга угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгэх ба гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги ногдуулна. Мөн Нэмэлт гэрээний 5 дахь заалтаар гүйцэтгэгч “Х” ХХК-ний гүйцэтгэж буй тухайн ажил нь НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс нэмэлт гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж тус тус заасан болно.

Тухайн барилгыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч хүлээн авсан.

Гэрээний ерөнхий нөхцөлийн А.Ерөнхий заалтын 1-д Нэр томьёо-г тодорхойлсноор ажил дууссан өдөр гэж ГЕН-ийн 52.1-д заасны дагуу ажил дууссаныг төслийн менежер гэрчилсэн өдрийг хэлнэ гэж тодорхойлсон байхад төслийн менежер гэрчилсэн баримт үйлдээгүй болно.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх №А/05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцэх акт 2018.04.13-ны өдрийн баримт гэх нь захиалагч талынх биш бөгөөд Төслийн менежер биш сургуулиас эрх ашгийн зөрчилтэй, тухайн үедээ хөдөлмөрийн маргаантай байсан, сургуулийг бүрэн төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй хүнээр ажил хүлээлгэн өгсөн гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээний нэмэлт нөхцөлийн 2-т “Тендерт өгөгдсөн ажлын тоо, хэмжээнээс гадна хийсэн ажлыг санхүүжүүлэхгүй гэж заасан, Үнийн өсөлтийн улмаас төсөв өөрчлөгдсөн баримтгүй, Барилга хот байгуулалтын сайдын тушаалын дагуу төсвийг дахин хийж Барилга хөгжлийн төвд хүргүүлсэн баримтгүй, барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээний тайлангүй, барилгын ажил дээр зөвшилцөх, магадлал хийх дүрмийн хүрээнд ажиллаагүй, ил далд ажлын актыг баталгаажуулж магадлал хийгээгүй байж нэмэлтээр 130,000,000 төгрөг гэж илүү мөнгө шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй юм.

Гэрээний талууд нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр заасан, гэрээний тусгай нөхцөлийн 55.1-д гүйцэтгэгч нь тухайн объектыг комиссоор хүлээн авсны дараа акт бусад баримтуудын хамт төслийн менежер, ашиглагч болон архивын байгууллагад хүлээлгэн өгөх ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй болно.

Иймд талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот, 2018 оны ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлтийн дагуу хугацаа хоцорсон нөхцөл байдал, тусгай нөхцөлийн 46.1, 46.2-д заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон нь улсын комиссын актаар тогтоогдож байх тул гэрээний дагуу Х XXК-иас алданги 441,972,907.64 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

Үүнд: 1.Хариуцагч нь нэхэмжлэлдээ “...Барилга угсралтын ажил гүйцэтгэх №А/05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцэх акт 2018.04.13-ны өдрийн баримт гэх нь захиалагч талынх биш бөгөөд Төслийн менежер биш сургуулиас эрх ашгийн зөрчилтэй, тухайн үедээ хөдөлмөрийн маргаантай байсан, сургуулийг бүрэн төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй хүнээр ажил хүлээлгэн өгсөн...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд:

“Хаппи бьюлдинг” ХХК /Гүйцэтгэгч/ нь  А /Захиалагч/-тай 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр №А-05/2016 дугаартай “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд Захиалагчийг төлөөлөн төслийн менежер ХҮГ-ын дарга Ц.Батхуяг, Гүйцэтгэгчийг төлөөлөн гүйцэтгэх захирал Б.Отгонбаатар нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж А-ийн захирал Г.Батбаатар, Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц, Хангамж үйлчилгээний газрын менежер Ю.Ганбаатар, Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер Б.Хүрэлбаатар, “Х” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байдаг.

Түүнчлэн, талууд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт” гэрээг байгуулж, гэрээний хугацааг сунгасан бөгөөд тус гэрээнд Захиалагчийг төлөөлж Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг, Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер Б.Хүрэлбаатар, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонбаатар нар гарын үсэг зурж, А-ийн захирал Г.Батбаатар, “Х” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нар баталсан болно.

Иймд дээрх гэрээнүүдэд байгууллагыг төлөөлөх эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, талуудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд болно.

Талууд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт үйлдсэн ба уг актад Захиалагчийг төлөөлж захиалагчийн хяналт гүйцэтгэгч Нийслэлийн хөрөнгө Оруулалтын газрын хяналтын инженер Б.Энхбилэг, Б.Энхбаатар, А-ийн хяналтын инженер Б.Хүрэлбаатар, “Х” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Отгонбаатар нар баталгаажуулсан байдаг.

Иймээс дээрх актыг анхнаасаа гэрээнд талуудыг төлөөлж гарын үсэг зурсан эрх бүхий төлөөлөгчид болон хяналтын инженерүүд баталгаажуулсан, ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрч ажлыг актаар хүлээн авсан байх тул хариуцагчийн дээр дурдсан “...сургуулийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй хүнээр ажил хүлээлгэн өгсөн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар гэрээг баталгаажуулсан болон талуудын эрх бүхий төлөөлөгчид нь ажлаас чөлөөлөгдөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан эрх бүхий төлөөлөгчид болох нь тогтоогдож байна.

2.Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...Гэрээний ерөнхий нөхцөлийн А. Ерөнхий заалтын 1-д Нэр томъёо-г тодорхойлсноор ажил дууссан өдөр гэж ГЕН-ийн 52.1-д заасны дагуу ажил дууссаныг төслийн менежер гэрчилсэн өдрийг хэлнэ гэж тодорхойлсон байхад төслийн менежер гэрчилсэн баримт үйлдээгүй болно” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Гүйцэтгэгч “Х” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээнд заасан хугацаа болох “Барилга усгралтын бүтээцийн ажлыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгах”-аар заасан хугацааны дотор буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №18/09 тоот албан тоотоор Захиалагчид “...барилга угсралтын ажлын төмөр бетон карказ угсралт, гадна фасад, дотор цахилгааны ажлыг бүрэн хийж дуусгасан. Иймд зохих журмын дагуу ажил хүлээн авах комисс ажиллуулан гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авах” талаар албан ёсоор мэдэгдсэн байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 53-т “төслийн менежер ажил дууссан тухай мэдэгдэл гаргаснаас хойш долоо хоногийн дотор захиалагч ажлын талбай болон ажлыг хүлээж авна” гэж зааснаар Захиалагч талын төслийн менежер ажил дууссан болохыг хүлээн зөвшөөрсөн учраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн барилга угсралтын гэрээт ажлыг актаар хүлээн авсан.

Иймд Гэрээний ерөнхий нөхцөлийн А. Ерөнхий заалтын 1-т тодорхойлсон “ажил дууссан өдөр” бол албан ёсоор талууд ажлыг хүлээлцсэн өдөр болох 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцогдоно гэж үзэж байна.     

3.Хариуцагч нэхэмжлэлдээ “...гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон нь улсын комиссын актаар тогтоогдож байна” гэжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын №2019/88 дугаартай дүнэлт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан нь “Хаппи бьюлдинг” ХХК-иас шалтгаалаагүй буюу барилгын ажлын бусад туслан гүйцэтгэгч байгууллагууд хугацаандаа ажлаа дуусгаагүйтэй холбоотой байсан. Эдгээр туслан гүйцэтгэгч нар нь “Х” ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу А-тай гэрээ байгуулсан гүйцэтгэгчид тул эдгээрийн хариуцлагыг манай компани хүлээхгүй болно.

Энэ талаар “Х” ХХК нь А-д 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/110 тоот (хавтаст хэргийн 56 дугаар тал) албан бичгээр “Манай байгууллага нь гэрээний дагуу хариуцсан ажлаа гэрээний хугацаанд гүйцэтгэсээр ирсэн. А-05/2016 тоот гэрээний дагуу барилгын үндсэн хийц болох карказ угсралт, гадна ханын дулаалгын ажлыг гэрээт хугацаанд нь буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгасан. Барилгын бусад гүйцэтгэгч нар нь байсан. Бид гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад захиалагч байгууллагад 2018.04.13-ны өдөр актаар хүлээлгэн өгч баталгаажуулсан бөгөөд уг хугацаанаас хойш чанарын баталгаат хугацаа тоологдож байна” хэмээн тодорхой мэдэгдсэн байдаг.

Түүнчлэн, Аургууль нь манай компанийн гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №1/1340 тоот албан бичгээрээ Гүйцэтгэлийн баталгааг бүрэн чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн зэргээр хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “алданги 441,972,907.64 төгрөг гаргуулах” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад алдангийг хэдий хугацаанаас эхлэн хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна” гэв.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Трын төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах”, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаарх хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад 2018 онд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалт хийх явцад  А “Х" ХХК-тай 5,242,131,739 (таван тэрбум хоёр зуун дөчин хоёр сая нэг зуун гучин нэг мянга долоон зуун гучин есөн) төгрөгийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 дугаартай гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөгүй байдаг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дах хэсэгт “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дүгээр албан даалгаврыг хүргүүлсэн байсан.

Гэвч хяналт шалгалтын явцад холбогдох баримт бичгийг дутуу гаргаж өгсөн тухай дурьдан албан даалгаврыг хүчингүй болгуулах хүсэлтийг “Х" ХХК-аас ирүүлсэн байдаг.

Тус албан бичгийн дагуу судлан үзэхэд барилгын ажил гүйцэтгэх А-05/2016 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулан хүлээлгэж өгөх хугацааг сунгасан нэмэлт гэрээ, ажил гүйцэтгэх акт болон холбогдох бусад баримт бичгийг улсын байцаагчдад дутуу гаргаж өгсөн болох нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2021 оны 5/264, 5/561 дүгээр албан бичиг, 2022 оны 05/46 дугаар албан бичиг болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 2/932 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт бичгээр тогтоогдсон.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэгт “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана" гэж заасны дагуу Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны ТӨ- 09 дүгээр албан даалгаврыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-6/606 тоот албан бичгээр хүчингүй болгосон.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар тогтоол бол зөвхөн “Х” ХХК-д холбогдох асуудлын талаар бус Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хийсэн баримтын шалгалтаар илэрсэн үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй олж авсан 8,909.4 сая төгрөг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажилтай холбоотой 10,170.6 сая төгрөг, нийт 19,080.0 сая төгрөгийн зөрчил, дутагдлыг арилгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хангаж ажиллахыг даалгасан тогтоол юм.

Иймд  Ад холбогдуулж “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Захиалагч, гүйцэтгэгч талын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байх тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Дараах нотлох баримтуудыг зохигч талууд гаргасан. Үүнд:

а/.Нэхэмжлэгч талаас: Ч.Удаанжаргалд олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид /1,651,110+2,779,020/ нийт 4,430,130 төгрөг төлсөн баримт, 2016.08.09-ний өдрийн А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ, 2018.02.12-ны өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №4, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэл №А-052016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Х ХХК-ийн 2022.04.18-ны өдрийн 22/27 тоот албан бичиг, тооцоо нийлсэн акт №2022/05/11, Х ХХК-ийн 2018.02.12-ны өдрийн 18/09 тоот комисс ажиллуулах тухай албан бичиг, А-ийн 2018.06.20-ны өдрийн 1/1340 тоот гүйцэтгэлийн баталгаа цуцлах тухай албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2018.12.11-ний өдрийн ТӨ-09 тоот зөрчил арилгах тухай албан даалгавар, А-ийн 2019.01.11-ний өдрийн 1/110 тоот албан бичиг, Х ХХК-ийн 2019.01.18-ны өдрийн 19/02 тоот 1/110 тоотын хариу тайлбар, Сангийн сайдын 2019.12.30-ны өдрийн 13-2/8622 тоот улсын байцаагчийн албан даалгаврыг хянасан тухай албан бичиг,  Трын 2022.04.05-ны өдрийн А-6/606 тоот Улсын ахлах байцаагчийн албан даалгавар хүчингүйд тооцох тухай албан бичиг, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

б/.Хариуцагч талаас: М.Ганзориг, Я.Баяртогтох нарт олгосон итгэмжлэл, Б.Зоригтбаатар, Н.Орхон нарт олгосон итгэмжлэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2018.12.11-ний өдрийн ТӨ-09 тоот зөрчил арилгах тухай албан даалгавар, А-ийн 2018.06.20-ны өдрийн 1/1340 тоот гүйцэтгэлийн баталгаа цуцлах тухай албан бичиг, А-ийн 2018.01.24-ний өдрийн 1/218 тоот албан бичиг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А-ийн захирлын 2015.04.06-ны өдрийн Б/14 тоот тушаал, 2015.06.16-ны өдрийн Б/22 тоот тушаал, 2018.09.25-ны өдрийн Б/196 тоот тушаал, 2018.08.15-ны өдрийн Б/79 тоот тушаал, 2016.08.09-ний өдрийн А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ,  Трын 2018.12.11-ний өдрийн 575 дугаар тогтоол, А-н улсын төсөвт үйлдвэрийн газрын 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайлан, 2017 оны худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2018.12.11-ний өдрийн ТӨ-05 тоот, ТӨ-06 тоот, ТӨ-07 тоот, ТӨ-08 тоот, ТӨ-09 тоот, ТӨ-03 тоот, ТӨ-04 тоот зөрчил арилгах тухай албан даалгавар, А-н 2022.01.20-ны өдрийн 05/46 тоот албан бичиг, 2016.08.09-ний өдрийн А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ, 2018.02.12-ны өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга ажлын гүйцэтгэл, А-ийн шинэ цогцолборын А, Б блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, А-ийн 2018.01.24-ний өдрийн 1/218 тоот албан бичиг, А, Хаппи бьюлдинг ХХК-н хурлын 24/01-01 дугаартай тэмдэглэл, 2017.05.12-ны өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, А-ийн 2022.12.22-ны өдрийн 01/790 тоот албан бичиг,  Трын 2023.01.11-ний өдрийн А-1/91, А-1/92 тоот албан бичиг, Б.Буяндэлгэрт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

в/.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ТБАГУТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Янжинлхамд болон А.Алтаншагай нарт олгосон итгэмжлэл зэргийг өгсөн байна.

г/.Шүүхийн журмаар: А-ийн 2021.06.23-ны өдрийн 5/561 тоот албан бичиг, А-ийн захирлын зөвлөлийн 2018.08.01-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, Х ХХК-ийн 17/55 тоот А-д гаргасан хүсэлт, Барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээний тайлан, барилгын ажил дээр зөвшилцөх, магадлал хийх дүрмийн хүрээнд ажилласан эсэхийг шалгах, ил далд ажлын актыг баталгаажуулсан талаархи баримтууд, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2023.03.10-ны өдрийн 02/247 тоот албан бичиг, 2017.04.03-ны өдрийн №А-07/2016-02 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ, А-ийн 2023.06.07-ны өдрийн 06/286 тоот албан бичиг /хавсралтын хамт 53 хуудас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд/, АШУҮТС-ийн 2023.08.10-ны өдрийн 06/365 тоот албан бичиг зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Хаппи бьюлдинг ХХК нь хариуцагч  Ад холбогдуулан гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг, нийт 822,843,516 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл гаргаж, уг шаардлагаа дэмжсэн бол,

Хариуцагч  А нь Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №А-05/2016 дугаартай А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ-г тус тус үндэслэж гэрээт хугацаандаа барилгыг ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги ногдуулна гэсний дагуу 441,972,907.64 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

8.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, төлөөлөх эрхгүй этгээдээр ажлыг хүлээлцсэн, шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

9.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

10. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тус хэргийн хариуцагч  А нь улсын бүртгэлийн 9070005068, регистрийн   дугаарт бүртгэлтэй, Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь тус 000081528 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна./хх-87/

Иймээс, хариуцагч  А нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад буюу Шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө. гэж заасан журмыг баримтлах үүрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан.

Мөн хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх, тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч  А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэхдээ зөвшөөрлийг авч, тендерийг зарлаж, хуульд заасан журмыг баримтлан Х ХХК-ийг сонгож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ болон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан талаар зохигч талууд маргаагүй, энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр байна./хх-7-27, 28-30/

            Нэг талаас  А /захиалагч/, нөгөө талаас Х ХХК /гүйцэтгэгч/ нар нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ-г байгуулж, захиалагч нь ...Шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг 5,242,131,739.40 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. Гэрээний нийт үнэ 5,242,131,739.40 төгрөг, Үүнээс: өөрийн хөрөнгөөр санхүүжигдэнэ, Тендерт оролцогч компани нь барилгын ажлын гүйцэтгэлээр 2016 онд батлагдсан нийт санхүүжилтийг авч үлдэгдэл санхүүжилтийг 2017 онд авна. Барилгын угсралтын ажил 4,551,251,727 төгрөг, НӨАТ 455,125,173 төгрөг, нормчлолын сан 8,192,253 төгрөг, захиалагчийн албаны зардал 91,025,035 төгрөг, магадлашгүй зардал 91,025,035 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 45,512,517 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн дүнгийн 5 хувь, ...барилгын ажил нь ажлын зургийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Х ХХК нь гэрээний дагуух ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1, №2, №3, №4, №5, 2018.04.13-ны өдөр ...№А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019.02.21-ний өдрийн 2019/88 дугаартай дүгнэлт, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд эдгээр 5 удаагийн баталгаажсан Гүйцэтгэлээр нийт 4,814,870,186 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид олгосон үйл баримттай маргаагүй.

Хариуцагч нь байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчийг гүйцэтгэвэл зохих ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээнд заасан ёсоор бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүйн улмаас,  Траас 2018 онд Төрийн өмчит хуулийн этгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний дагуу ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэсэн, барилгын ажлын “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-д шаардлагатай “Гүйцэтгэл”-ийг өнөөдрийг хүртэл гаргаж хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэх, тухайн үед тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжилсэн дүн болон алдангийг төлөх үндэслэлгүй гэж,

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлуудыг хугацаанд нь чанартай сайн бүрэн гүйцэтгэж, хугацаа алдалгүй хүлээлгэн өгч акт үйлдсэн, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг болохыг тооцоо нийлж баталгаажуулсан атал уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа  хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд ийнхүү хуульд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 16-д “Захиалагч ...гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна” гэж тус тус заасан ...хөлс төлөх үүргээ хариуцагчийг бүрэн биелүүлээгүй байна гэж дүгнэх үйл баримт дараах бичгийн баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-2018.02.12-ны өдрийн А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээ-д

1.Монгол Улсын Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.1.4 дэх хэсэг, ТБОНӨХБАҮХАТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэг, БСШУЯ-ны 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 17/3693 тоот албан бичиг, А болон Хаппи Бьюлдинг ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн А-05/2016 тоот гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд, мөн А-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хурлын шийдвэр, гүйцэтгэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу гэрээнд дараах байдлаар нэмэлт өөрчлөлтийг талууд оруулж байна.

2.Бусад гүйцэтгэгч нарын ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор дээрх гэрээний 5 дахь хэсэгт заасан: “...Гүйцэтгэгч А-ийн Шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажил нь ажлын зургийн дагуу барилгын үндсэн бүтээцийн ажлыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг “...Барилга угсралтын бүтээцийн ажлыг 2018 оны 03 дугаар сарын 01-нд дуусгахаар, туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон сунгаж байна.

3.А болон Х ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн А-05/2016 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт: “...Хэрэв нөхөн төлбөр хийх нөхцөл нь нэмэлт зардал гаргахад хүргэсэн, эсхүл ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажлыг дуусгахад саад болсон бол гэрээний үнийг өсгөх болон эсхүл ажил дуусгахаар төлөвлөсөн хугацааг сунгана. Төслийн менежер нь гэрээний үнийг нэмэгдүүлэх санал гаргаж, ажил дуусгахаар төлөвлөсөн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гүйцэтгэгчээс болон төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичиг, тендерийн баримт бичгийг тус тус үндэслэн арматурын үнийн зөрүү буюу нөхөн төлбөр болох 130,700,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн зөвшөөрч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулав. Санхүүжилтын эх үүсвэр: А-ийн 2018 оны батлагдсан төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.”...гэж зааснаас үзэхэд хариуцагчийн ...130,700,000 төгрөгийн санхүүжилтийг тохиролцоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна./хх-28-30/

-Гүйцэтгэгч Х ХХК нь гэрээний дагуух ажлыг хийж гүйцэтгэсэн талаар А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1-ийг 2016.09.12-ны өдөр,

-А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2-ыг 2016.10.07-ны өдөр,

- А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3-ыг 2017.05.01-ний өдөр,

- А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №4-ийг 2017.05.15-ны өдөр,

-А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл-ийг 2017.06.20-ны өдөр тус тус гаргаж, хүлээлгэж өгсөн Хаппи Бьюлдинг ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, инженер Ж.Энх-Амгалан болон хүлээн авч хянасан А-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц, А-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг, ...Газрын хяналтын инженер Б.Хүрэлбаатар, НХОГ-ын ерөнхий инженер Г.Цэрмаа, НХОГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, НХОГ-ын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга Ц.Алтангэрэл, НХОГ-ын зүүн бүс хариуцсан ахлах инжежер Б.Ганзориг, НХОГ-ын Хяналтын инжежер Б.Энхбилэг нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул эдгээр баримтаар хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд ажлыг хүлээн авсан гэх хариуцагч талын тайлбар, татгалзлыг үндэслээлгүй гэж үзэв./хх-31-35/

- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас Хаппи бьюлдинг ХХК-д 2018.01.24-ний өдрийн 1/218 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт: ...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18/02 тоот албан хүсэлтийг судлан үзээд “А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 дугаартай гэрээт ажил 98 хувьтай явж байгаа тул Төрийн болон орон нутгий өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу гүйцэтгэлийн баталгааны 90 хувь буюу 235,895,928.273 төгрөгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болно” гэснээс үзэхэд гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Хаппи бьюлдинг ХХК гэрээний дагуух барилга угсралтын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ..98 хувьтай хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна./хх-193/

- 2018 оны 01 сарын 24-ний өдрийн А, Хаппи бьюлдинг ХХК-н хурлын 24/01-01 тоот тэмдэглэлд: ...Батхуяг:...Ямар шалтгаанаас болж гэрээг сунгах нөхцөл байдал үүссэн бэ. Бат-Эрдэнэ: Сунгалтын хувьд бусад гүйцэтгэгч нарын ажлын уялдаа холбоотой манай байгууллагын ажил хүлээгдэж гэрээний хугацаа сунгагдах нөхцөл байдал үүсээд байна. Жишээ нь: Цахилгааны тавиурын ажил хийгдсэний дараа манай байгууллагын ажил хийгдэх болсон мөн гадна хаалга цонх суусны дараа хөөсөн фасадны ажил хийгдэх болсон гэх мэт шалтаганууд гарсны улмаас биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн тул гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгах боломжгүй болсон. Батхуяг:...Дараагийн асуудал болох арматурын үнийн өсөлтийн талаар ...Бат-Эрдэнэ:...2016 онд гэрээ хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэх үеийн арматурын үнэ 2017 оны арматурын үнийн зөрөө нь 50-60 хувийн зөрүүтэй буюу арматурын үнэ огцом нэмэгдэж өссөн. Танайд 17/33 тоот албан хүсэлтээр арматурын үнийн зөрүүг олгох хүсэлт гаргаж ажлыг зогсоохгүй үргэлжлүүлсэн. Тухайн үед ажлыг зогсоож тус асуудлыг шийдэхийг хүлээсэн бол арматурын үнэ дахин нэмэгдэх бусад гүйцэтгэгч байгууллагуудын ажил хугацаандаа эхлэхгүй байх, мөн барилга угсралтын ажлын төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэх зэрэг эрсдэлүүд үүсэх байсан. Тус үнийн зөрүү нь 153 сая төгрөг болсон. Хүрэлбаатар: Манай байгууллагын зүгээс арматурын үнийн зөрүүг судалж үзэхэд 130,738,139 төгрөг болсон. Батхуяг: ...17/33 тоот хүсэлтийн дагуу Боловсролын яам, Барилгын хөгжлийн төвүүдэд ...хэрхэн шийдвэрлэх талаар тоот хүргүүлж хариу мэдэгдэл авсан. А-н санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал, ерөнхий захирлуудад танилцуулж хурдан хугацаанд шийдвэрлүүлэх арга хэмжээг авья. Шийдвэрлэсэн нь: Ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 03 сарын 01 хүртэлх хугацаагаар сунгах, Арматурын үнийн огцом өсөлтийн нөхөн олговрын 130,738,139 төгрөгний тухай асуудлыг А-н  санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал, ерөнхий захирлуудад танилцуулж шийдвэрлүүлэхээр болов...гэсэн нь Арматурын үнийн өсөлтийн нөхөн олговрын 130,738,139 төгрөгний санхүүжилтийг хариуцагч Аургууль нэмж шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй./хх-194-196/

-Хаппи бьюлдинг ХХК-ийн 2018.02.12-ны өдрийн 18/09 тоот  Ад хүргүүлсэн “Комисс ажиллуулах тухай” албан бичигт: “...ХХК нь танай сургуультай 2016 оны 08 сарын 09-ний өдөр байгуулсан №А-05/2016 тоот гэрээний дагуу “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил-ын төмөр бетон карказ угсралт, гадна фасад, дотор цахилгааны ажлыг бүрэн хийж дуусгаад байна. Иймд зохих журмын дагуу ажил хүлээн авах комисс ажиллуулан бидний гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авна уу” гэсэн байх тул 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч компани гэрээт ажлыг хийж гүйцэтгээд, захиалагч буюу харуицагч талд хүлээлгэн өгөх хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна./хх-51/

-2018.04.13-ны өдөр А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн актыг үйлдэж баталгаажуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 343.1, 350 дугаар зүйлд Ажил гүйцэтгэгчийн үүргийг заасныг биелүүлсэн байна гэж үзнэ./хх-36-37, 191-192/

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 2018/88 дугаар дүгнэлт үйлдэгдсэн ба уг дүгнэлтийн

2.4-д Барилгын ажлын гүйцэтгэгч: “Хаппи Бьюлдинг” ХХК 9011278089 БУ12-1251/17 ХУД-ийн 2-р хороо Гутал ХК-н байр 607, 70006102...

2.5-д Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага:

Жэй Энд Пи Жи ХХК 9011129093 БУ12-2027/17 БКД-ийн 12-р хороо, АОС-139 тоот 88116449

Баян могод ХХК 9011831094 БУ19-627.16 ЧД-ийн 4-р хороо, Зоос гоёл 404 тоот 99103217

Марал Инж ХХК 9011153116 БУ17-765/16 СХД-ийн 19-р хороо, 4б-9а тоот 99115953, 88113103

Өгөөмөр Баян булаг ХХК 9011092145 БУ18-740/16 ХУД-ийн 1-р хороо, 120 мянгат үйлчилгээний төв 70114288

Оакс экспресс Монгол ХХК 9011224019 ӨБ18-468/18 БГД-ийн 20-р хороо ТЭЦ-4-ийн урд өөрийн байр утас 99108908

Магма од ХХК 9011104112 БУ11-1098/18 БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол баруун үйлдвэр утас 99085166... гэж бичигдсэнээс дүгнэхэд уг барилгын ажлыг дан ганц нэхэмжлэгч Хаппи Бьюлдинг ХХК гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй гэж үзнэ./хх-38-42/

Хариуцагч  А нь Шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Хаппи Бьюлдинг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч мөн Жэй Энд Пи Жи ХХК, Баян могод ХХК, Марал Инж ХХК, Өгөөмөр Баян булаг ХХК, Оакс экспресс Монгол ХХК, Магма од ХХК нарын нийт 7 компанитай тус тусын чиглэлээр барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тус тус байгуулсан талаархи ажил гүйцэтгэх гэрээнүүд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

Эдгээр баримтаас дүгнэхэд, Иргэний хуулийн 347 дугаар зүйлд Ерөнхий болон туслан гүйцэтгэгч, 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно., 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. гэж заасан заалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч  А нь тус тусын компаниудтай тус барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан байх тул нэхэмжлэгч Хаппи Бьюлдинг ХХК бусад этгээдийг туслан гүйцэтгэгчээр оролцуулаагүй тул энэ заалт тус маргаанд хамааралгүй гэж үзлээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг ...ажлыг хүлээлгэн өгөөгүй, хугацаа алдсан, чанаргүй гүйцэтгэсэн гэж маргасан боловч нэхэмжлэгчээс барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаад 2018.04.13-ны өдөр актаар хүлээлгэн өгч баталгаажуулсан байх тул энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчаас уг барилгын ажлын чанар байдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, холбогдох баримт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусчээ.

Нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж хариуцагч тайлбарласан боловч уг тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: гэрээний дагуух ажлын үр дүнг буюу барилгыг Улсын комисс 2019.02.21-ний өдөр акт үйлдэж хүлээн авч, ашиглалтад оруулсан байх тул энэ цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээт ажлын төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд талууд тооцоо нийлсэн актыг 2022.05.11-ний өдөр үйлдэж, ...298,630,343 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг харилцан тооцоо нийлж баталгаажуулсан баримт авагдсан байх тул энэ өдрөөс хойш уг төлбөрийг шаардсан ба шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээн авсан учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; байхаар заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хуульчилсан ба гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь нэхэмжлэгчийн үүрэг байхаар зохицуулсан ба мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор тус тус заажээ.

Хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтаар нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Х ХХК-ийг гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. 

Хариуцагч ажил гүйцэтгэх А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн актыг  Тарт гомдол танилцах үед мэдсэн тул актыг хүлээн зөвшөөрөхгүй, тус актад гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь хөдөлмөрийн маргаантай байсан, тус сургуулийг төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй, сургуулийг төлөөлж ажиллах итгэмжлэл олгоогүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

 Тар шалгалтаар ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй, А-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй нэр бүхий компаниуд нь шүүхэд зөрчил арилгуулах тухай албан даалгавруудыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал бичгийн баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд, Талуудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон дүн 5,242,131,739.40 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 298,630,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Алданги 524,213,173 төгрөг гаргуулах тухайд:

Нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 46.2-т “Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна”, гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлд “Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална” гэж заасан тул гэрээний үнийн 10%-иар буюу 524,213,173 төгрөгийн алданги шаардах үндэслэлтэй гэж” тодорхойлсон.

Гэрээний 10-т “Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ" гэж, гэрээний Тусгай нөхцөлийн 46.1-д “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна” гэж зааж талууд тохиролцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 298,630,343 төгрөгийн тавин хувиар тооцож 149,315,172 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 822,843,516 төгрөгөөс 447,945,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 374,898,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

12.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч тал талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот, 2018 оны ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлтийн дагуу хугацаа хоцорсон нөхцөл байдал, тусгай нөхцөлийн 46.1, 46.2-д заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон нь улсын комиссын актаар тогтоогдож байх тул гэрээний дагуу Х XXК-иас алданги 441,972,907.64 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн байна гэж дүгнэлээ.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,651,110+2,779,020/ нийт 4,430,130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас тэмдэгтийн хураамж 2,397,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хаппи бьюлдинг” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 447,945,515 /дөрвөн зуун дөчин долоон сая есөн зуун дөчин таван мянга таван зуун арван таван/ төгрөг гаргуулан Хаппи бьюлдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 374,898,001 /гурван зуун далан дөрвөн сая найман зуун ерин найман мянга нэг/ төгрөгт холбогдох хэсгийг болон, Хаппи бьюлдинг ХХК-аас 441,972,907.64 /дөрвөн зуун дөчин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга есөн зуун долоон төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,651,110+2,779,020/ нийт 4,430,130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 2,397,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хаппи бьюлдинг” ХХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ